Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай эргэцүүлье” хэлэлцүүлэгтэй

Өнөөдөр /2024.05.03/ болох үйл явдлуудын хураангуйг хүргэж байна. 


  • 08:30 цагт: Америк-Монголын худалдааны танхим болон Европын Худалдааны танхим Үндэсний баялгийн сангийн хууль, Хөрөнгө оруулалтын орчны талаар хэвлэлийн хурал хийнэ. “Эко интернэшнл Тауэр"-т.
  • 09:30-13:00 цагт: “Эх дэлхийн төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой тэмцэхэд сэтгүүл зүйн үүрэг, сорилт” олон талт хэлэлцүүлэг ХЗДХЯ-нд болно.
  • 10:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
  • 11:00 цагт: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай эргэцүүлье” хэлэлцүүлэгтэй. Хэлэлцүүлгийн үеэр “ЦАХИУР” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шагналтнуудыг тодруулна. Хэвлэлийн хүрээлэн, утас 350-002.
  • 11:00 цагт: Италийн сэргэн мандалтын төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер Караважжо “МАГДАЛЭНИЙ НАМИНЧЛАЛ” уран зургийг Монголд анх удаа дэлгэнэ. Үзэсгэлэнгийн  нээлтэд Итали улсын Элчин сайд Жованна Пиккаррэта, БНИУ-ын Гадаад харилцааны яамны Олон нийт, соёлын газрын дарга Алессандро Де Педис, БНИУ-ын урлагийн бүтээлийн сэргээн засварлагч, доктор Чинциа Паскуали нар оролцоно. Үзэсгэлэн “Чингис хаан” музейд зургадугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэнэ.
  • 12:00 цагт: СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, улс төрийн зарим намын төлөөлөл УБЕГ-т ажиллана. Энэ үеэр иргэний шилжилт хөдөлгөөний талаар мэдээлнэ. Утас: 8044-1102.
  • 13:00 цагт: Монгол Улсын Гавьяат багш, хүн ам зүй, угсаатны анхдагч эрдэмтний нэг, доктор, профессор Мөнхнасангийн Баянтөрийн мэндэлсний 90 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал МУИС-д болно. Утас: 9555-1595, 9908-1340.
  • 13:00 цагт: Сэтгүүлч агсан М.Батдоржийн нэрэмжит 11-р уралдааны шагнал олгох ёслол “Интерном”-д болно. "Батдорж сан", Утас: 9966-0204.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ