Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ

"Намъяанжугийн гудамжны асфальт бетон хучилтын ажил бүрэн дуусаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. Одоо явган замын нөхөн сэргээлт болон тэмдэг, тэмдэглэгээний ажил хийгдэж байгаа"-г НЗХГ-аас мэдээллээ.

зураг

 

Баянзүрх дүүрэг, дөрөвдүгээр хороо, Намъяанжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг болох Зүүн дөрвөн замын уулзвараас Халдвартын уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 1-ний 22:00 цагт хаасан билээ.

зураг

 

Түүнчлэн Ботаникийн эцсээс 12-н автобусны буудал хүртэлх авто замыг засаж, хөдөлгөөнийг нээсэн байна.

Ирэх Даваа гарагт буюу тавдугаар сарын 6-ны 22:00 цагаас Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 9-ний 06:00 цагийн хооронд хааж, засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ