“Морингийн даваа-Нисэх” чиглэлд түр өөрчлөлт орууллаа

Авто зам засварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Морингийн давааны авто замыг 2024 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл хаана.

Зам засварын ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн Ч:67 “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулсан тул тухайн чиглэлийг UB смарт аппликейшн дээр Ч:67Z тэмдэглэгээтэйг сонгон харах боломжтой.

Иймд нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчино гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ