Тэмээ унаад явж зүүдлэгдвэл тэр хүн тэнгэрт хальдаг ажээ

2014 оны 1-р сарын 14. 14:37

Жинхэнэ зөн билигтэй зүүд насаараа зүүдэлсэн бүсгүй энэ түүхийг өөрөө ярьсан билээ. Говь-Алтайн унаган охин тэрээр Улаанбаатарт өсчээ. Одоо хотын нэгэн хэвлэлийн газар ажилладаг юм. Нэрээ өөрчлөхийг хүссэн тул Наран гэх ерөнхий нэр өгсү. Энэ бүсгүй ний нуугүй ярьсныг хэлэх нь зүйтэй байх аа. Удам сударт нь бөө, удган харин байгаагүй юм билээ. Тэднийхэн мэддэггүй ч байж болох л доо. Уг нь их өнөр өтгөн айл ажээ. Аав нь хар багад нь бурхан болсноос ээж нь арван хүүхдээ алагчлалгүй, хүний гар харалгүй өсгөжээ. Багадаа харанхуй болохоос л үхтлээ айдаг байлаа хэмээн яриагаа эхлээд ийн өгүүлсэн билээ. Өөрөө айлын дороосоо хоёр дахь охин гэнэ. Дороо нэг эрэгтэй дүүтэй ажээ. Дүү нь дөнгөж хөлд орж байсан цаг гэх. Өөрөө долоо орчим настай байсан юм уу даа. Тэр шөнийг одоо ч мартдаггүй юм байна. Хүүхэд байхад ер нь юу эс зүүдлэх билээ. Айсан, ярьснаа хүртэл зүүдэлдэг үе шүү дээ. Тэр шөнийн зүүд нь насан туршид нь айдас дагуулна гэж хэн санах билээ. Говь-Алтайн захын буюу говь талын сум учраас ачлагын гурван тэмээтэй айл байжээ. Ер нь таван хошуу малын зах зухтай байсан нь мэдээж. Тэр бүхнээс тэмээ нэг л нүдэнд хүйтэн харагддаг байсан гэж ярьсан юм. Энэ л нэг юм хэлээд байгаа юм даа. Уналгын морь, саалийн үнээ, хонь, ямаа яагаад хүйтэн харагдсангүй вэ гэдэгт л учир байгаа юм. Бүгд л мал биш үү? Гэхдээ монголчууд тэмээг хүйтэн хошуут мал гэдэг бас нэг заншил буй. Тэр бүхнийг товчлоод болсон явдалдаа оръё. Хориод жилийн өмнө болсон явдал боловч одоо ч тод санагдахыг нь бодвол ул мөрөө мөнхөд үлдээсэн нь илэрхий авай. Аав нь тэр үед дөч гарч л явсан гэхээр өвчин хуучгүй залуу эр байсан нь ойлгомжтой юм.

Зүүд ийн эхэлжээ. Намаржаандаа байх юм гэнэ. Намаржаанд буусан болохоор ажил ундралгүй яахав. Аргал, хөрзөн янзлах, өвс тэжээл татах гээд л ундарна шүү дээ. Аяншсан царайтай, гандуу дээлтэй аав нь намрын ажилдаа түүртээд нэлээд ядарсан дүртэй харагджээ. Оровч, гаравч түнтэгнээд л тэр хавьдаа л дааж давшгүй их ажилтай харагджээ. Аав нь охин руугаа инээвхийлээд нэг юм хэлэх гээд байгаа бололтой ч хол ч юм шиг, ойр ч юм шиг харагдсанаа нэг ч үг хэлэлгүй толгод чиглэн яваад өгчээ. Араас нь нэг дууддаг юм бил үү гэснээ больсон байна. Эмэгтэй хүүхэд аавдаа арай дотно байдаг болохоор зүүдэндээ болов чиг санаа тавих нь мэдээж л дээ. Дуудах гэтэл дуу нь гарахгүй байжээ. Төдөлгүй гурван тэмээгээ хаанаас ч юм олсон аав нь нэг л баяр баясгалангүй болчихсон ирж яваа харагджээ. Тосон гүйгээд тэврүүлэх гэсэн авч нэг л бишүүрхэнгүй байхаар нь бага зэрэг гомдсон гэнэ. Тосоод очихоор өргөөд үнсдэг аав нь энэ удаа харин тэгээгүй ажээ. Тэмээгээ туусаар гэрийнхээ гадаа шууд очсон байна. Гэрээс ээж нь гарч ирсэн авч тэр хоёр огт юм ярихгүй байжээ. Аав, ээж хоёр муудалцаагүй л баймаар даа гэж санаад гайхаад хараад байжээ. Гэтэл байдал бишдээд явчихжээ. Аав нь дунд шар атаа барьж аваад тохош тохоод байх юм гэнэ.

Тохош нь ганган гэж жигтэйхэн харагдсан байна. Бараг л нарны гэрэлтэй өнгө булаалдан алтраад байж л дээ. Аав нь ч бас гандуу муу дээлээ сольчихсон, ганган хүрэн тэрлэг өмсчихсөн зогсч байх нь тэр. Хос ганган амьтан холыг зорих шинжтэй байх ажээ. Ээж, тэр хоёроос өөр аавыг нь анзаарч байгаа хүн ч алга байжээ. Тэгж байснаа хашаа, хороо, хонь мал, гэр орноо горойлон нэг тойрчихоод хүрэн атаа сөөглөн хэвтүүлээд мордоод авчээ. Хүүе гэхийн завдалгүй мордож орхижээ. Тэгээд тэр чигтээ тэнгэрийн хаяа руу тэшин одсон бөгөөд ганц ч удаа эргэн хараагүй ажээ. Ээжтэйгээ хоёулаа хоолой нийлүүлэн хашгираад ч нэмэр болоогүй юм байх. Аав нь хэзээ ч эргэж ирэхээргүй одох шиг болохоор нь орилохдоо сэрчихжээ. Гэтэл эцэг нь гэртээ унтаж байсан байна. Маргааш нь зүүдээ ээждээ яривал нэг их тоогоогүй гэх. Гэхдээ машид сэжиглэж байснаа дараа нь ярьжээ. Тэр явдлаас хойш хоёр хоноод байтал аав нь гэнэт өвджээ. Одоо бодох нь ээ мухар олгой байсан шиг санагддаг юм гэж ярив. Маш их халуурч, бөөлжиж, гүйлгэж эхэлжээ. Бас гэдэс хэвлийгээр нь өвдөөд бүр атиралдаад байжээ. Сумын эмч дуудсан авч удаж удаж ирээд уух эм өгөөд явжээ. Өгсөн эмийг нь уунгуут өвчин нь намдах мэт болдог ч төдөлгүй хүчтэй өвдсөөр маргааш нь үүрээр бурханы орноо оджээ.

Орон нутагт задлан шинжилгээ энэ тэр байдаггүй болохоор чухам юунаас болоод өөд болсныг нь тогтоогоогүй ч өөрөө хожим нь мухар олгойн хагалгаа хийлгэхдээ яг аавын өвчин санаанд ороод байсан гэж билээ. Мухар олгойн хурц үрэвсэл дотроо хагарч хүндэрвэл аминд хүрэх аюултай өвчин мөн л дөө. Сумын байтугай сум дунд, аймаг, хот, Улаанбаатарын эмнэлгүүдэд ч ховор боловч тохиолддог явдал юм. Эмчид хожуу хандах, хоцорч түргэн дуудахын аль алинд аминд хүрчих гээд байдаг, хүрдэг өвчин гэдгийг энгийн хүн ч, эмч нар ч мэднэ дээ. Тийм л юм тохиосон шиг байгаа юм. Тэгэхдээ охиных нь зүүд зөн билигтэй байсан нь мэдэгдээд байна бус уу? Яагаад гэвэл, гэнэт гангарч зүүдлэхэд монголчууд дургүй ш дээ. Мөн огт эргэж харалгүй одсон байгаа юм. Тэгээд бас тэмээ унаад шүү. Түүнээс хойш иймэрхүү зүүд зүүдлэх бүрт л ямар нэг үхэл хагацал тохиодог болжээ. Гэхдээ ийм зүүдийг байнга зүүдлэхгүй нь мэдээж л дээ. Тэгдэг байсан бол хамаг хамаатан садан, ахан дүүс дуусахгүй юү. Хоёр жилийн дараа бас нэгэн зүүд юу ёрлосныг одоо өгүүлье. Аавынх нь төрсөн ах Тогоо гэж ёстой сайхан хүн байжээ. Тавь дөхөж яваа, инээд цалгиасан сайхан ааштай, ээж хэдэн дүүг нь ямагт харж, ханддаг нэгэн аж. Нүүсэн ч, суусан ч үргэлж чирч, гулдарч явдаг болохоор “том ах” буюу Тогоо ахдаа тэд ч их хайртай байсан гэдэг.



Тогоо ахынх нь бас олон хүүхэдтэй, тэдэнтэй бараг тэрсхэн гэж жигтэйхэн байжээ. Тиймээс үе үеэрээ нөхөрлөж, найзалдаг байсан гэнэ билээ. Нарангийн том ах, эгч нар нь тэдний том ах, эгч нартай үерхэх маягаар бүгд шат дараалалтайгаар үерхэж тоглохын зэрэгцээ гэр орныхоо ажлыг хийдэг байж л дээ. Аавынх нь оронд аав болсон хүн гэхэд хилсдэхгүй биз. Тэр жилийн зуны эхэн сард Тогоо ах нь наадамд бэлдэн морьдоо уяж, унуулах хүүхдээ ч давхар сургаж байжээ. Нарангийн нэг ах, эгч хоёр тэдний хурдны морьдыг жил бүр унахын хажуугаар тогтмол айрагдуулдаг бүр хоёр удаа түрүүлж, гурав аман хүзүүдүүлсэн байх аж. Тэр жилийн нэгэн даагаа Нарангаар унуулах байсан тул ихэд хичээнгүйлж, морь унадаг ах, эгч хоёрынхоо захиа, даалгаврыг ч авдаг байжээ. Ингэсээр байтал наадам ч дөхөөд иржээ. Нэг өдөр Тогоо ах нь “том халиун”-аа уначихсан, наадмын гоёл болох цэнхэр үйтэнхуартайгаа нэлээд халамцуу давхиж явах юм гэнэ. Хурдны морь унах хүүхдүүдээ үнсээд, үгээ хэлээд явжээ. Наранд ингэж хэлжээ. “Даага анх уралдаж байгаа болохоор зөнгөөр нь давхиулах хэрэгтэй. Бага амьтан болохоор бахардахаа мэдэхгүй шүү. Амыг нь татах газар нь татна биз. Бусдыг зөнгөөр нь орхичих” гэжээ. Ингээд даага унадаг юм байж. Түрүүлж ирээд ах, эгч хоёр шиг шагнал аваад ээждээ авчирч өгнө дөө гэж боджээ. Харин Тогоо ах нь гэнэт “Том халиун” ядарчих шиг боллоо. Өдөржин давхиулчихлаа. Одоо тавья даа. Тэмээгээ унаад харихаас” гэжээ.

“Хүүе “Том ах”-аа болохгүй ээ. Наадам болж байхад тэмээ унаад яах юм бэ? Хоёулаа хамт явъя л даа” гэж гуйгаад ч нэмэр болсонгүй гэнэ дээ. Тогоо ах нь хаанаас ч олоод авсан юм нэг буруу аяс тэмээ авчираад мөн л сөөглөн хэвтүүлээд мордоод авчээ. Зүүдэн дундаа болохгүй юм тохиож байгааг мэдэвч нойрноос сэргэж чадахгүй тул хий дэмий л хараад байжээ. Тогоо ах нь тэмээгээ унаад тэшүүлж одсон бөгөөд “Тогоо ах аа, та ирэхгүй бол бид яах юм бэ?” гэж хичнээн хашгираад ч нэмэр болоогүй байна. Нэг мэдсэн чинь өглөө болчихсон ээж нь цайгаа чанаад сууж байж л дээ. Болсон бүх явдал, зүүдээ ээждээ ярьж өгсөн байна. “Дандаа ёрын зүүд зүүдэлдэг ямар хачин хүүхэд вэ, чи” хэмээн зад загнаснаа “Одоо яана аа” гээд буруу харсан гэдэг. Бодвол ганц хоёр нулимс унагаа биз ээ. Хэрэг явдал ингээд дууссангүй. Нөгөөдөр нь Тогоо ах нь үнэхээр халамцуу явж байгаад мориндоо чирэгдэн бурхан болжээ. Юун баяртай манатай юм бололгүй яахав. Морьдыг ч яахав, Тогоогийн ах, дүүс уяж, уралдуулсан болсон бөгөөд Наран хийгээд түүний ах, эгч морь унаагүй гэнэ билээ. Ер нь ингээд Наран хурдны морь уналгүй өнгөрчээ. Тэжээдэг, халамжилдаг ганц ах нь өнгөрсөн тул ээж нь зориглон тэднийх Улаанбаатарт нүүн иржээ. Сонгинохайрхан хэмээх аварга дүүрэгт амьдрах болсноор Нарангийн сургуульд сурах ээлж иржээ. Сайхан хамт олон, найз нөхөдтэй ч болжээ. Хичээлдээ, ангидаа овоо сайнд тооцогддог сурагч болохоор багш, нөхөд нь ч түүнд сайн, охидын зөвлөлийн дарга хүртэл хийж байжээ.

Тэдний ангид юм юмаараа сайн Солонго гэдэг хөөрхөн охин байжээ. Гэр ойролцоо тул бусдаас арай илүү дотно үерхдэг байсан байна. Нэг өдөр Солонго нь шарлан эмнэлэгт хэвтэж, анги танхимыг нь ариутгаж бариад их юм болсон гэдэг. Ангиараа эргэж бариад хэд хоносон ч нэг л сайн эдгэж өгөхгүй ядруухан байсан аж. Бас нэг зөнтэй зүүд тохиов. Сурагчдын Шинэ жил болж буй байдалтай гацуур чимчихсэн, цасан охид, өвлийн өвгөн болоод явчихжээ. Солонго нь хачин гоёчихсон ууттай чихрээр шагнуулснаа “Найз нь эртхэн явлаа” гэх нь тэр. “Чи яаж явах юм?” гэсэн чинь “Бор тайлагаа унаад харина” гэжээ. Ингээд найз нь нэг гоёмсог тохоштой бор тайлаг унаж аваад давхиулан одсон байна. Сэрээд маш муухай зүүд зүүдэлсэн тул ганцаар жаал уйлаад нүүрээ угаан цай уугаад хичээлдээ явжээ. Хичээл эхлэх үед багш нь нэлээд нухацтай ийн ярьжээ. “Солонгын маань бие муудсан. Комд орсон гэнэ. Гэрт нь ээлж ээлжээр туслаж байя” гээд хуваарь хүртэл гаргасан байна. Наран ком мом гэж сонсоогүй ч “Бие нь муудсан” гэдгийг гүнзгий тусгаж авчээ. Маргааш нь Наран тэргүүтэй сурагчдын ээлж тул хичээл тараад шууд гэрт нь очихоор ярилцжээ. Гэтэл тун эмгэнэлтэй мэдээ ирсэн байна. Ангийнх нь Солонго урьд шөнө нь бурхан болсон байжээ. Наран энэчлэн өнөөг хүртэл хааяа хэн нэгнийг “тэмээ унуулсаар” яваа бөгөөд тэгсэн хүн гарцаагүй бурхан болдог ганцхан хуультай ажгуу. Хаа очиж сүүлчийн дөрвөн жил хэн нэгнийг “тэмээ унуулаагүй” ажээ. Тун хачин зүүднийхээ тайллыг тийм сайн мэдэхгүй ч тэр хүмүүсийн сүнс нь зүүдэнд тийнхүү ирж хэлдэг юм болов уу гэж боддог юм байна.

Эх сурвалж: www.wikimon.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 3 ]

2014 оны 1-р сарын 30. 21:39Зочин - [103.26.194.*]

hmmm... olon niitiin medeelliin site baij naad ug usgiin aldaaga.

2014 оны 1-р сарын 16. 13:17Зочин - [202.21.113.***]

unen bn temee tiim shu

2014 оны 1-р сарын 14. 16:35Зочин - [183.81.169.**]

ийм балай юм байн байн тавьж хүмүүсийн сэтгэлд сэв суулгахаа болиоч. энэ чинь нэг хоёр хүнд нэлээн гай дагуулж байгааг бид таашгүй.

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд Нарны замыг түр хаана9 цаг 4 минутын өмнө

Д.Цогтбаатарын эхнэр Ерөнхий прокурорт ханджээ9 цаг 16 минутын өмнө

Газар өмчлөлийн бүртгэл маргааш эхэлнэ10 цаг 18 минутын өмнө

Парк бяцхан үрсийн амь насыг эрсдэлд оруулж байна10 цаг 21 минутын өмнө

Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна10 цаг 25 минутын өмнө

Улаан-Үдээс Монгол эзэнт гүрний үеийн булш олжээ10 цаг 28 минутын өмнө

Өчигдөр золгүй байдлаар таван хүн амиа алджээ11 цаг 9 минутын өмнө

Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна11 цаг 13 минутын өмнө

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд11 цаг 14 минутын өмнө

Гадаад харлцааны яамны баруун урд талын уулзварын хөдөлгөөнийг түр хаана11 цаг 16 минутын өмнө

Улсын 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтад нийслэлээс 2,659 төсөл хэрэгжүүлэхээр санал боловсрууллаа11 цаг 21 минутын өмнө

Өнөөдөр орон даяар тоон технологид шилжинэ11 цаг 24 минутын өмнө

Тохижилт, хог хаягдал хариуцсан олон нийтийн байцаагч ажиллана11 цаг 26 минутын өмнө

Путины дараагийн нүүдэл юу вэ?13 цаг 21 минутын өмнө

Ноёд группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг өнөөдөр үргэлжлүүлэн шүүнэ13 цаг 50 минутын өмнө

Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг саатууллаа13 цаг 56 минутын өмнө

Улаанбаатарт 23-25 хэм дулаан15 цаг 10 минутын өмнө

Холестерин гэж юу вэ?Өчигдөр 16 цаг 12 минут

Нүдээ чилээхгүй ажиллаж сурӨчигдөр 16 цаг 10 минут

Бөөрний даралт гэж юу вэ?Өчигдөр 16 цаг 08 минут

Лэндсэй Лоханд шуудангаар гүрвэл илгээжээӨчигдөр 16 цаг 06 минут

Бусдыг залилан мэхэлж, их хэмжээний мөнгө авсан этгээдийг илрүүлжээӨчигдөр 16 цаг 02 минут

Н.Батсуурь: Хувь хүний үйлдлийг монгол бөхтэй хольж хутгах хэрэггүйӨчигдөр 15 цаг 57 минут

Алуурчид тоглолт үзэж байсан хүмүүс рүү халджээӨчигдөр 14 цаг 22 минут

Монголбанкнаас бодлогын хүүгээ нэмж байгааг зарлавӨчигдөр 13 цаг 28 минут

Улаанбаатарчуудын улиасны хөвөнгүй зуссан аргаӨчигдөр 12 цаг 39 минут

14 настай хүүхэд машин хулгайлан зугтжээ2014 оны 7-р сарын 30. 11:15

Авто худалдааны цогцолборт барилга барих зориулалтаар газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгоно2014 оны 7-р сарын 30. 10:15

Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгүүдэд хог боловсруулах үйлдвэр барина2014 оны 7-р сарын 30. 10:13

Газар өмчлөх хүсэлтээ цахимаар гаргах иргэдийн анхааралд2014 оны 7-р сарын 30. 10:12

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд2014 оны 7-р сарын 30. 10:10

Украин гал зогсооход бэлэн байгааг Жон Керри зарлав2014 оны 7-р сарын 30. 10:06

Хогийн цэгүүдэд хог боловсруулах үйлдвэр барихаар болжээ2014 оны 7-р сарын 30. 10:05

Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нарын завшсан их хэмжээний мөнгийг нөхөн төлүүлж улсын орлого болгожээ2014 оны 7-р сарын 30. 10:03

Эрчүүд яагаад эмэгтэйчүүдээс биерхүү байдаг вэ?2014 оны 7-р сарын 30. 09:59

Европын холбоо Оросын эсрэг зогслоо2014 оны 7-р сарын 30. 09:56

Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбумыг нэхэмжлэх хэвээр2014 оны 7-р сарын 30. 09:47

Улаанбаатарт 27-29 хэм дулаан2014 оны 7-р сарын 30. 09:46

Цайны дэглэм2014 оны 7-р сарын 29. 15:57

Зүрх судасны эмгэг2014 оны 7-р сарын 29. 15:54

Зам тээврийн ослоор 260 гаруй хүн амиа алджээ2014 оны 7-р сарын 29. 15:50

ОХУ монголчуудыг визгүй хүлээж авахаар бэлтгэж эхэлжээ2014 оны 7-р сарын 29. 15:12

Хосгүй үнэт судруудыг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ2014 оны 7-р сарын 29. 14:53

Бурханд тэрсэлж фэйсбүүк хэрэглэснээс болоод гурван хүн амиа алджээ2014 оны 7-р сарын 29. 13:24

Халуун ус хязгаарлах хуваарь2014 оны 7-р сарын 29. 12:13

9 сарын 1-нээс эхлэн хогны уут тараана2014 оны 7-р сарын 29. 11:24

Өнгөрсөн шөнө нийслэлд золгүй байдлаар дөрвөн хүн амь насаа алджээ2014 оны 7-р сарын 29. 10:59

Гал халуун хайраасаа болж шатаж үхэх шахжээ2014 оны 7-р сарын 29. 10:24

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна2014 оны 7-р сарын 29. 10:09

Тарваган тахал өвчнөөс сэргийлэх зөвлөмж2014 оны 7-р сарын 29. 10:04

“Сэлбийн хурдны зам”-ын солбилцлыг баталлаа2014 оны 7-р сарын 29. 09:47

Хэт халуун болж Япон улсад 17 хүн амиа алджээ2014 оны 7-р сарын 29. 09:35

Газар өмчлөх иргэдийн анхааралд2014 оны 7-р сарын 29. 09:22

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд2014 оны 7-р сарын 29. 09:21

Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял оноолоо2014 оны 7-р сарын 29. 09:02

Цаг агаарын мэдээ2014 оны 7-р сарын 29. 08:07

Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял оноолоо2014 оны 7-р сарын 28. 21:07

Г.Сарангэрэлийн шүүх хурал үргэлжилж байна2014 оны 7-р сарын 28. 14:40

Ланд Круйзер машин 4 км гаруй хийсч, задарч унажээ2014 оны 7-р сарын 28. 14:30

Малайзын Боинг пуужинд оногдсоныг хар хайрцгийн бичлэг нотолжээ2014 оны 7-р сарын 28. 12:05

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох