Улс орнуудын шинэ жил тэмдэглэх өвөрмөц ялгаанууд

2017 оны 12-р сарын 31. 08:52

Скандиновын хойгийн цас мөсний орнууд гацуур модыг даавуун эдлэлээр чимэглэдэг, хүүхдүүдэд оймсонд бэлэг хийж өлгөдөг уламжлал байжээ. Тэрхүү бэлгийг цас мөсний орноос цаа буга чарганд хөлөглөсөн өвгөн ирж өгдөг хэмээн хүүхдүүдэд итгүүлдэг байжээ. Энэхүү уламжлалыг Европын бусад улс хуулбарлан авсан түүхтэй.

ГУРАВДУГААР САРД ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭДЭГ БАЙЖЭЭ

Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиолддог байжээ.

Эртний Ромын цаг тооны бичигт жилийг 10 сард хуваан гуравдугаар сарын 1-г шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байж. Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллоор тоолж, нэгдүгээр сарын 1-с тэмдэглэх болсон байна.

САНТА КЛАУСЫН ҮҮССЭН ТҮҮХ

Шинэ жилийн хамгийн чухал зочин бол “ Өвлийн өвгөн “ билээ. Монголчууд өвлийн өвгөн аав гэдэг. Харин нийтлэг нэр нь Санта Клаус.

Санта Клаус буюу өвлийн өвөөгийн домог IV зуунд Николас хэмээх хүү мэндэлснээр эхэлжээ. Николас Бизанти Анатоли буюу өнөөгийн Турк улсын Лусиа мужид өсчээ. Тэрээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст тусалж, цонхны завсар мөнгө хийж үлдээдэг байсан аж.

Социалист нийгмийн үед манай оронд Оросын “ Дед мороз “ буюу өвлийн өвгөнгүйгээр шинэ жилийг төсөөлж чадахгүй байлаа. Гэтэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Санта Клаус”-гүйгээр шинэ жилийг угтахаа болив. Бие биедээ жаргал хүсч ерөөх үгс маань ч хүртэл, “Шинэ жилийн мэнд“ “С новым годом“ гэдэг байснаа “Merry Christmas“ хэмээн солигдов.

Гэхдээ монголд Санта Клаус, Дед морозоос гадна үндэсний шинжтэй өвлийн өвгөн аав бий болсон байсныг уламжлан хөгжүүлэх нь зүйтэй болов уу.

ШИНЭ ЖИЛИЙН ГАЦУУР

Европын орнуудад зул сарын гацуурыг 12 сарын 25-нд засдаг. Гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бүхий л хүссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд од тогтоодог. Шинэ жилийн модыг эртний Скандиновын орнууд болон Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний Германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлэг тэмдгээ болгодог байжээ.

ШИНЭ ЖИЛИЙН ШИРЭЭ

Шинэ оноо угтаж ойр дотны хүмүүс нэг ширээний ард цуглардаг бөгөөд энэхүү ширээнд зайлшгүй байдаг зүйл нь оргилуун дарс, бялуу, салат, бэрсүүт жүрж байдаг билээ. Тухайн улсын ерөнхийлөгч 00 цаг 00 минутад баярын үг хэлсний дараа нэгдүгээр сарын 1-ний баярын хонх дуугардаг.

Мөн баяраар өвлийн өвгөн ирж гацуурын дор сууж хүүхдүүдийн бэлгийг тавьдаг билээ. Харин хойд Европын орнуудад оймсон дотор бэлэг хийдэг уламжлалтай.

ЕВРЕЙЧҮҮДИЙН ШИНЭ ОНЫ БАЯР

Аливаа улс оронд шинэ жилийн баяр нь нэгэн жилийн амьдрал, ажил үйлс өнгөрч, шинэ оных нь эхлэх, хүний нас нэмэгдэх цаг хугацааны зааг үе байдаг.

Еврейчүүд энэ баяраа Рош Ха-Шана гэж нэрлэдэг бөгөөд Песаха еслолоос 163 өдрийн хойно, 9 сарын 5-аас хойш, аравдугаар сарын 5-аас өмнө тэмдэглэдэг. Энэ өдрийн дараа тэд 10 хоногийн турш сэтгэлийн гүн рүүгээ нэвтрэх, ариусан бясалгах үйл хийдэг бол дараагийн 10 хоног шүүн тунгаах, “ Иом Кипур “ буюу тшувагийн өдрүүд, бурханд эргэж очих өдрүүд хэмээн нэрийдэж дагадаг байна.

Баярын өдрүүдэд алим болон хал жимсийг зөгийн баланд дүрэх ёстой. Өнөөгийн шинэ жилийн баяр еврейчүүдээс гаралтай, Есүс Христийн төрсөн өдөр гэдэг бол ор үндэсгүй худал зүйл юм.

ОРОС ШИНЭ ЖИЛ

Славчуудын энэ баяр МЭӨ XV зууныг хүртэл юллианы тооллын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдөр тохиодог байсан ажээ. Харин Петр I хааны зарлигаар 3 зуун жилийн өмнө шинэ жилийг 1 сарын 1-нд тэмдэглэх болжээ. Харин өмнө нь шашны тооллоор 3 сарын 1-нд, зууны тооллоор 9 сарын 1-нд тэмдэглэдэг байсан байна.

XVIII зуунд Европын бараг бүх каталик шашинтай ард түмэн Григорийн тоололд шилжсэний дараа Орос оронд Европын баяртай адил 1919 оноос эхлэн Григорийн тооллыг мөрдөж шинэ оныг тэмдэглэх болжээ.

АНГЛИД ЗАХИА БИЧДЭГ

Англи улсад шинэ жилээр “Fatter new year” гэгчид захиа бичдэг, түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшэндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч буй утаа шинэ жилийн эцэгт захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг байна. Энэ нь уламжилсаар бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлсэн ил захидал бичих болсон гэнэ.

ФРАНЦЫН ХЭРЧИМ МОД

Францад шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэн анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг. Шинэ жилийг угтан хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог.

ӨМНӨД АФРИКИЙН УРГАЦЫН БАЯР

Өмнөд Африк шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бүжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцэтлээ бүжиглэдэг байна.

ФИНЛЯНДЫН БАЯР

Финляндад өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу? Гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охидууд нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулан шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

ШОТЛАНДЫН АЗ ЖАРГАЛ

Шотландад шинэ, хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. 00 цаг болмогц гэр бүлийн хамгийн нэр хүндтэй хүн хэсэг зуур үүдээ онгойлгодог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж буй хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.

УНГАРЫН УЛАМЖЛАЛ

Унгарт шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихна гэж үздэг.

ЯПОНЫ ШЁО ГАЦҮ

Япончууд шинэ оныг шёо гацү гэдэг. Нэг жилийн амьдрал улиран өнгөрөх, дахин нэг шинэ жилийн амьдрал эхлэх үйл явцыг заагладаг цаг тооллын баяр гэж үздэг байна. Япончүүд шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн доороо хийж угтана. Японд шинэ оны нэгдүгээр сар гарахаар христийн нийтийн он тооллын шинэ жил, Японы эзэн хааны он тооллын шинэ жил, манайхны 12 жилээр тоолдог аргын цагаан сар цөм нэгэн зэрэг эхлэн тоологддог онцлогтой байна.

ГЕРМАНЫ ГЭР БҮЛИЙН БАЯР

Германд шинэ жилийг голдуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг үдэх мөчид гэр бүлийхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг өгдөг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгины үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цагт сонгиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг нь уусгасан бол тэр сарыг хур бороотой, уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 2 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Тавантолгой” төслийг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна4 минут 26 секундын өмнө

“Эрх мэдэлтнүүд хуулийн өөрчлөлтөөр хулгай хийх гэж байна"10 минут 49 секундын өмнө

Баянзүрх дүүрэгт хатуу хучилттай авто замын нөхөөс хийнэ14 минут 45 секундын өмнө

“Унагатай хөшөө”-тэй ногоон байгууламжид газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болголоо32 минут 31 секундын өмнө

“Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сургалт боллоо55 минут 5 секундын өмнө

Тоосжилт дарах төхөөрөмжийг амжилттай туршив56 минут 56 секундын өмнө

ДАШТ: Өнөөдрийн хуваарь58 минут 35 секундын өмнө

Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлт боллоо1 цаг 12 минутын өмнө

Эмч сувилагч нар суулт зарлалаа1 цаг 25 минутын өмнө

Ерөнхий сайд Дорноговь аймгийн иргэдтэй уулзав1 цаг 37 минутын өмнө

"76 гишүүнийг сэтгэцийн үзлэгт хамрагдахыг шаардаж байна" гэв1 цаг 52 минутын өмнө

Швейцарийн Холбооны Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив1 цаг 58 минутын өмнө

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аян эхэллээ3 цаг 32 минутын өмнө

Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо3 цаг 46 минутын өмнө

Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагын хурал болов3 цаг 57 минутын өмнө

“Шөнийн музей-Colors of Mongolia” үйл ажиллагаа болно4 цаг 10 минутын өмнө

Сураггүй алга болсон 14 настай охиныг хайж байна4 цаг 39 минутын өмнө

Ховд аймгийн ОБГ-ын 20 жилийн ой тохиож байна4 цаг 43 минутын өмнө

PC тоглоомын газар 14 настай хүүхдийг хоногоор тоглуулж байжээ4 цаг 45 минутын өмнө

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг өргөн барилаа4 цаг 48 минутын өмнө

Сайн харахгүй бол ойлгоход бэрх зургууд4 цаг 54 минутын өмнө

Сураггүй алга болсон Мексикийн хөгжөөн дэмжигчийг олжээ5 цаг 9 минутын өмнө

МҮБХ: Допингийн эсрэг төвийн удирдлага хуурамч хариу гаргадаг5 цаг 22 минутын өмнө

ХНХ-ын сайд С.Чинзоригийг огцрохыг шаардаж жагсаж байна5 цаг 30 минутын өмнө

Орос, Египетийн багийн хөгжөөн дэмжигчид зодолджээ6 цагийн өмнө

Ц.Цогзолмаа: 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд захиргааны арга хэмжээ авна6 цаг 7 минутын өмнө

Бэлгийн дарамт үзүүллээ хэмээн Орос эрийг буруутгажээ6 цаг 10 минутын өмнө

“Burger King” хөлбөмбөгчдөөс хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдэд мөнгө өгнө гэжээ6 цаг 32 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: Зайсан, Туул голтой холбоотой асуудлаар мэдэгдэл хийнэ6 цаг 42 минутын өмнө

Данийн хөлбөмбөгчинд хувийн нисэх онгоц хөлслөх мөнгө нийлүүлж өгчээ6 цаг 43 минутын өмнө

Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг гурван жил болгож өөрчлөв6 цаг 58 минутын өмнө

Улсын наадамд бөхчүүд "барилдахгүй нь"7 цагийн өмнө

К.Рональдо ДАШТ-ийг гоолын тоогоор тэргүүлж, илүүрхэв7 цаг 32 минутын өмнө

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 цаг 37 минутын өмнө

Улаанбаатарт 27 хэм дулаан7 цаг 40 минутын өмнө

Өнөөдөр бич өдөр7 цаг 41 минутын өмнө

ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлуулав21 цаг 58 минутын өмнө

Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад орууллаа22 цаг 3 минутын өмнө

Хуванцар савны хэрэглээний асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав22 цаг 27 минутын өмнө

Хилийн чанадад байгаа иргэддээ туслах сангийн дүрмийг шинэчлэв22 цаг 44 минутын өмнө

П.Идэржавхлан, З.Онон нарын хуримын тов гарчээ22 цаг 47 минутын өмнө

Ховд аймагт элэг тайрах хагалгааг амжилттай хийжээ22 цаг 54 минутын өмнө

Үндэсний аврах бригадын тугийг гардуулан өглөө23 цаг 5 минутын өмнө

Маахуур толгой орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажилтай танилцав23 цаг 10 минутын өмнө

Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна23 цаг 44 минутын өмнө

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын түүхэн үзмэрүүд дэлгэгдэв23 цаг 46 минутын өмнө

Биеийн тамир, спортын салбарынхны өдрийг тэмдэглэнэ23 цаг 54 минутын өмнө

2019 оны төсвийн орлогын доод хязгаар болон зарлагын дээд хязгаарыг батлав23 цаг 57 минутын өмнө

Өнөөдөр болох тоглолтын хуваарьӨчигдөр 17 цаг 13 минут

ББСБ-уудад хяналт шалгалт хийж байнаӨчигдөр 16 цаг 52 минут

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдавӨчигдөр 16 цаг 44 минут

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлааӨчигдөр 16 цаг 19 минут

Хүүхдэд ээлгүй орчноос болж энэ онд хоёр хүүхэд амиа алджээӨчигдөр 16 цаг 14 минут

93106060 утсанд хандаж 60 тэрбумын талаар мэдээлэл өгнө үүӨчигдөр 16 цаг 04 минут

Нийлэг нэг удаагийн уутыг хэрэглээнээс гаргахаар шийдвэрлэвӨчигдөр 15 цаг 58 минут

Х.Баттулга: Монголын зэвсэгт хүчинд шинэ хүч нэмэгдэж байгаад баяртай байнаӨчигдөр 15 цаг 49 минут

"Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болгохын төлөө ажиллана" гэвӨчигдөр 15 цаг 33 минут

2018 оны эхний 5 сард 16,604 хүүхэд мэндэлжээӨчигдөр 15 цаг 26 минут

79 дүгээр сургуульд ажлын хэсэг томилогдон ажиллаж байнаӨчигдөр 15 цаг 22 минут

‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяны хүрээнд 1.698 тонн хог хаягдлыг цэвэрлэвӨчигдөр 13 цаг 49 минут

79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хариуцлага тооцноӨчигдөр 13 цаг 28 минут

Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувьд IPO хийхээр бэлтгэж байнаӨчигдөр 13 цаг 26 минут

Ц.Оюун “Гёте” нэрийг эзэмшихээр санаархаж явнаӨчигдөр 12 цаг 52 минут

"Цагдаагийн алба хаагчид иргэнийг зодож гэмтээсэн асуудал гараагүй"Өчигдөр 12 цаг 49 минут

Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээӨчигдөр 12 цаг 40 минут

Хаврын тариалалт 90 хувьтай байнаӨчигдөр 12 цаг 38 минут

Б.Мөнгөнтуул олон улсын эмэгтэй мастеруудыг тэргүүлэвӨчигдөр 12 цаг 35 минут

Х.Баянмөнх: Баяр наадмаар онцгой байдал үүсч магадгүйӨчигдөр 12 цаг 27 минут

Замын-Үүд боомт хэвийн ажиллаж эхэллээӨчигдөр 12 цаг 23 минут

Саудын Арабын хөгжөөн дэмжигч 30 мянган рублиэр таксиджээӨчигдөр 11 цаг 55 минут

ЖДҮ эрхлэгчдийг чадавхижуулах сургалт зохион байгуулавӨчигдөр 11 цаг 46 минут

Д.Муратад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлааӨчигдөр 11 цаг 38 минут

Онцгой байдлын албаны өдөр тохиож байнаӨчигдөр 11 цаг 32 минут

Үндэсний аврах бригадын тугийг гардуулнаӨчигдөр 11 цаг 31 минут

Нийслэлийн 15 гудамжны шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болговӨчигдөр 11 цаг 27 минут

Гэмт хэрэг огт гардаггүй тосгонӨчигдөр 11 цаг 15 минут

Элчин сайд Ярно Сирялаг хүлээн авч уулзавӨчигдөр 11 цаг 02 минут

Улаан талбайд хулгай хийсэн Перу эмэгтэйг саатуулжээӨчигдөр 10 цаг 54 минут

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг танилцуулавӨчигдөр 10 цаг 49 минут

С.Баясгалан: Монгол Улс Евро-Азийн эдийн засгийн холбоонд нь л элсэхэд хангалттайӨчигдөр 10 цаг 45 минут

Английн ДХЯ-ны сайдыг гудамжинд дээрэмджээӨчигдөр 10 цаг 35 минут

Б.Булган бүтэн 20 жил тээсэн "зовлон"-гоо захидалдаа шингээсэн үү?Өчигдөр 10 цаг 29 минут

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах төслийг УИХ-д өргөн баривӨчигдөр 10 цаг 27 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 10 цаг 25 минут

Хөгжөөн дэмжигчид Британийн хэвлэлд итгэхээ болив уу?Өчигдөр 10 цаг 20 минут

ОХУ-ын шигшээ баг ялалт байгуулж, хэсгээсээ шалгарлааӨчигдөр 09 цаг 49 минут

Байнгын хороод хуралданаӨчигдөр 09 цаг 46 минут

СЭЗДС хавиар цахилгаан хязгаарланаӨчигдөр 09 цаг 43 минут

Улаанбаатарт 29 хэм дулаанӨчигдөр 09 цаг 40 минут

Өнөөдөр хонь өдөрӨчигдөр 09 цаг 38 минут

Москвад такси явган зорчигчидыг дайран гэмтээжээ 2018 оны 6-р сарын 19. 19:06

“Оutlaw”-ын Г.Чинзориг залилангийн хэрэгт холбогджээ2018 оны 6-р сарын 19. 19:03

Бэхэлгээгүй хөндлөвч төмөр хүүгийн аминд хүрчээ2018 оны 6-р сарын 19. 18:41

Шадар сайд Ө.Энхтүвшин хоргос чөлөөт бүсэд ажиллалаа2018 оны 6-р сарын 19. 18:22

АНУ-д алдарт рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ2018 оны 6-р сарын 19. 18:05

Алдартай хөлбөмбөгчдийн тухай СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД2018 оны 6-р сарын 19. 17:54

Олон улсын анхдугаар SCO кино наадамд Монголын төлөөлөгчид оролцлоо2018 оны 6-р сарын 19. 17:50

65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ?2018 оны 6-р сарын 19. 17:44

Улсын хэмжээнд 20 сая төл хүлээн авчээ2018 оны 6-р сарын 19. 17:32

Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авчирч нутагшуулна2018 оны 6-р сарын 19. 17:28

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох