Орост довтлохын өмнөхөн (фото нийтлэл №5)

2018 оны 5-р сарын 9. 12:04

Фашист Герман ЗХУ руу итгэл эвдэн довтлохын өмнөх жилд дэлхийн хаа сайгүй түгшүүртэй, дайн байлдаан өрнөсөөр байлаа.

Муссолини Хойд Африкт халдан довтолж, Грек, Албани төдийгүй Газар дундын тэнгисийг бүхэлд нь хяналтдаа авахаар санаархаж, Японы эзэнт гүрэн Хятадыг эзлэн өрнөдийн орнуудын баялгийн үүц болсон Энэтхэг, Хятадын хойг руу заналхийлж эхэллээ.

Австрали ба АНУ үүний хариуд Япон руу гаргах төмрийн экспортод хориг тавив. 1940 оны 9 сарын 27-нд Герман, Итали, Япон гурван улс цэргийн эвсэл байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Япончууд Хятадын умардад 1100 км, Янцы мөрний хөндийд 650 км цөмөрчихсөн, хятадууд тэнгисийн болон агаарын цэргийн флотоо бүхэлд нь, их буу, танкийнхаа тэн хагасыг алдчихаад сvйрлийн ирмэгт тулаад байв.

Зөвлөлт Орос улсаас Хятадын талд энэ үед сургагч офицеруудаа явуулж байв. Тэдний дунд Аугаа эх орны дайны дундуур армитайгаа хамт Германы талд бууж өгч Зөвлөлтийн эсрэг тулалдсан генерал Власов байсан юм.

Тэр үеийн орос цэргийн зөвлөхүүд бүгд нууц нэрээр ажилладаг байсан бөгөөд генерал Власов ч хурандаа цолтой Волков нэртэй явсан байна. Хурандаагийн үйл ажиллагааг Чан Кайши өндөр үнэлдэг байлаа.

1939 оны эцсээр Японы эсрэг дайнд ямар ч найдлагагүй болсноор Власовыг нутаг буцахад нь Чан Кайши түүнд талархал илэрхийлж өгсөн Алтан луугийн одон, алтан цаг зэргийг бэлэглэж байв.

1940 оны долдугаар сарын 11. Япон Хятадын дайнд бутниргэгдэж эзлэгдэж байгаа Хятадын армийн цэргийн жагсаал.


Герман цэргийн дуулгыг хуулбарласан загвар бүхий дуулгатай Хятадын цэргүүд Японы орчин үеийн зэвсэглэл бүхий армид онцын эсэргүүцэл үзүүлж чадалгүй хэдэн саяараа алагдаж, олзлогдсон байдаг.

Гитлерийн дэмжлэгийг хүлээж армиа хүчирхэгжүүлсэн Муссолини Хойд Африкт халдан довтоллоо. Бүр 1925 оны 6 сард фашист намын хурал дээр Италийн эзэнт улс байгуулахаар төлөвлөж байгааг Муссолини олны өмнө мэдэгдэж байв. Ингээд Муссолини өөрийн эзэмшил Ливийн зүгээс Египет рүү англичуудын цэргийн хүчин рүү довтоллоо. Зураг дээр бүслэлтэд орсон британийн буучийн дивизийн цэргүүд.

Египет дэх Английн нисэх хүчний онгоц

Английн байлдааны хөлөг онгоц Газар дундын тэнгист Италийн хөлөг онгоцуудтай тулалдаж байлаа. Газар дундад тэнгисийг “Итали нуур” болгож Балканы хойгийн орнуудыг фашист Италийн нөлөөний хүрээнд оруулахыг тус улсын бодлогын албан ёсны програм гэж Муссолини зарласан байв.

Ливийн Тобрук хотын төлөөх тулааны үеэр агаараас авсан гэрэл зураг

Гэхдээ Муссолини дангаараа Британийн цэргийг дийлэхгүй байлаа. Италийн дивизүүд ширүүн тулааны дараа бутцохигдож Ливид хөөгдөн орж ирэв. Байлдааны арга тактик, байлдах ур чадвараар англичууд илүү гэдгээ баталж чадсан юм. Италийн 40 мянга орчим олзлогдсон цэргийг Ливийн Бардиа хэмээх тэнгисийн боомт руу тууж явна. Тэдний дунд Муссолинигийн дөрвөн генерал байлаа. Муссолини Гитлерийг Африкт цэргээ илгээх ёстой хэмээн ятгаж байв. Энэ нь ч хожим биеллээ олсон юм.

Их Британийн харьяат улс болох Австралийн цэргийн хүчин дэлхийн 2-р дайнд Английн армитай хамтаар Европт тулалдаж, Ази Номхон далайд америкчуудад дэмжлэг үзүүлж япончуудын эсрэг байлдаж байлаа.

Британи цэрэг онгоцны бөмбөгүүдийн цэнэгийг шалгаж байна

Английн онгоцууд Ливийн тэнгэрт Италийн онгоцуудтай агаарт тулалдаж байна

Тобрукийн боомтод байсан Италийн хөлөг онгоцыг британичууд довтлон сүйрүүлэх үеийн гэрэл зураг

Ливийн цөлд ч тулаан үргэлжилж италичууд бутцохиулж байв. Германы асар их хүчний дэмжлэг Муссолинид ус агаар мэт хэрэгтэй байлаа.

Арлаа хамгаалан Английн нисэх хүчин, тэнгисийн цэрэг Германчуудтай ширүүн тулаан хийхийн зэрэгцээ Хойд Африкт зэвсэг хэрэгсэл буулгасаар байлаа.

Африкийн Этиоп улсын хаан Хайле Силасси. Тэрээр Италид эзлэгдсэн Этиопийг английн цэргүүд чөлөөлсөний дараа дахин хаан ширээндээ сууж цэрэг дайчлын Британийн холбоотон болсон юм.

Энэтхэг цэргүүдээр хүч нэмэгдүүлсэн Шотландын явган цэргийн хороод Египетийн пирамидын дэргэдүүр фронтыг зүглэн явж байна.

Египетэд Итали бутцохигдож Ливийг алдаж эхэлснээр Хойд Африк дахь нөлөөллөө алдахаас болгоомжилсон Гитлер фельдмаршал Эрвин Роммелоо Африкт илгээлээ. 1941 оны хоёрдугаар сарын 12-нд сүүлд "Цөлийн үнэг" хочтой болсон фельдмаршал Роммелийн цэргүүд Африкт хөл тавив. Хоёр сарын дараа тэрээр Ливид холбоотны цэргийг бутцохиж ухраана.

Германы орчин үеийн Panzer IV танк. Европт гялалзсан ялалтуудыг дараалан байгуулж, олон улсыг эзэлсэн туршлагатай нацистын арми эхэн үедээ Хойд Африкт амжилттай тулалдаж байв.

Герман, Япон, Итали улсууд нэг эвсэл болсныг тэмдэглэж байна.

1940 он. Японы бөмбөгдөгч онгоцууд Хятадын томоохон хотууд, аж үйлдвэрүүдийн төвүүдийг балгас болгож байлаа.

Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах буугаар тоноглогдсон дуу авиан локатор. Энэ төхөөрөмжөөр агаарт Японы онгоцууд ирж байгаа эсэхийг хятадууд мэддэг байв. Гэвч Япон улс орчин үеийн онгоцуудаар армиа бүрэн тоноглож иймэрхүү бүдүүлэг багажинд төдийлөн баригдаад байхааргүй болсон байв.

Хятадад ноёрхож Зүүн өмнөд Азийн орнуудын стратегийн түүхий эдийн арвин баялаг нөөцийг эзэгнэн авахын төлөө тэмцлийн явцад Япон АНУ-ын харилцаа эрс хурцдаж эхэллээ. Хятадын зах зээл дээр АНУ бүрэн хаагдмал байдалтай болов.

Японы танкууд Хятадад.

Японы Иокохамагийн эргээс эзэнт гүрний тэнгисийн цэргийн флот Филиппинийг зорин хөдөллөө.

1939-1942 оны хооронд Японы онгоцууд 3000 тонн бөмбөгийг хятадын нутаг дэвсгэрт хаясан хэмээх аймшигтай тоо бий. Хятадын сая сая иргэд Японы эзэн хааны армид устгагдаж байлаа.

Энэ үед Европт Италийн цэргүүд Грекийг эзлэн авав. 1940 оны аравдугаар сарын 28-нд Муссолини Грекийг эзлэх тушаал гаргасан юм. Грекийн бараг ихэнх газар нутаг эзлэгдсэн боловч тулааны байдалд эргэлт гарч Грекийн цэргүүд Италийн 9-р армийг бутцохин улмаар британичууд десант буулгаснаар 1941 оны гуравдугаар сар гэхэд Италийн арми бүрэн ялагдаж Албани руу зугатлаа.

Гэвч Грект тайван байдал удаан үргэлжилсэнгүй. Сарын дараа буюу 1941 оны зургадугаар сарын 06-нд нацист Герман Грек болон Югославт халдлаа. Грекийн арми 400 гаруй мянган цэрэгтэй болж хүчээ сэлбэж амжсан ч Германы эсрэг олигтой тулалдаж чадсангүй тэн хагас нь алагдаж үлдсэн нь бууж өгсөн юм.

Германы арми Югославыг ч мөн бүрэн эзлэв.

Францаас британи иргэд болон цэргүүдийг тээвэрлэн Англи руу явж байсан Ланкастр хэмээх аварга том хөлөг онгоцыг Германы Юнкерс бөмбөгдөгч онгоцууд сөнөөлөө. Онгоцон дээр явсан 9000 орчим хүмүүсээс 2477-г нь л аварчээ.

Германы агаараас эсэргүүцэн хамгаалах артиллерийн анги

Энэ гэрэл зургийг 1941 оны нэгдүгээр сарын 31-нд авчээ. Английн хатан хааны хүчин Германы бөмбөгдөгчдөөс Лондонг хамгаалж байна. Гитлер 1940 оны есдүгээр сард Английг эзлэх "Далайн арслан" хэмээх нууц төлөвлөгөө боловсруулсан хэдий ч арлыг хамгаалагчдын шаргуу эсэргүүцлийн улмаас дараа сард нь 1941 оны хавар хүртэл төлөвлөгөөгөө хойшлуулсан билээ. Хавартаа ч Британийн арлыг эзлэх төлөвлөгөөгөө Гитлер ажил хэрэг болгосонгүй. Түүний анхаарал дорно зүгт Орос руу чиглэж байлаа. Тэр зун нь ЗХУ-д довтлохоор бэлдэж эхлэв.

Англи, Канад цэргүүд

1940 оны наймдугаар сар, Филадельфийн эрэг, АНУ. Энэ үед далайн чанад дахь АНУ дайнд бэлтгэсээр байлаа.

Палестин. Британичууд эзэмшил нутгуудаасаа их хэмжээний цэрэг татлага өрнүүлж фронтод илгээсээр л байв. Өмнөд Азийнхан, энэтхэгүүд, арабчууд, австрали, Шинэ Зеландын цэргүүд тэдний дунд байлаа.

Үргэлжлэлтэй.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 18 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Какүрюү М.Ананд түрүүллээ3 цаг 10 минутын өмнө

The Voice of Mongolia шоуны ялагчаар Ц.Энгүүн шалгарлаа3 цаг 12 минутын өмнө

Аварга Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ3 цаг 16 минутын өмнө

Какүрюү давж, Хакүхо унав11 цаг 14 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа11 цаг 31 минутын өмнө

Үс засуулбал: Жаргал ирнэ13 цаг 10 минутын өмнө

Ирэх 7 хоногт 33 хэм хүрч хална13 цаг 11 минутын өмнө

Бохь зажилахын санаандгүй ашиг тус илэрчээ13 цаг 44 минутын өмнө

Шведэд бэлгийн дарамтгүй сексийн тухай шинэ хууль батлав14 цаг 6 минутын өмнө

МУГТ Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа14 цаг 12 минутын өмнө

МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдана14 цаг 19 минутын өмнө

Саранд очсон америкийн сансрын нисэгч нас баржээ14 цаг 24 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 12-14 градус дулаан байна.14 цаг 27 минутын өмнө

“The Voice of Mongolia” шоуны ялагч өнөөдөр тодорно14 цаг 31 минутын өмнө

Хоёр Солонгосын удирдагчид хэлэлцээ хийх товыг зарлав14 цаг 41 минутын өмнө

Үндэсний сурын Улаанбаатар хотын АШТ болж байнаӨчигдөр 18 цаг 26 минут

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу Өчигдөр 15 цаг 53 минут

Монгол Улсын гадаад бодлогын талаар УИХ-ын чуулганд танилцуулнаӨчигдөр 15 цаг 51 минут

Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болноӨчигдөр 15 цаг 47 минут

Н.Наранбаатар:Наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор сэдэвлэн найруулна2018 оны 5-р сарын 26. 13:40

Жүжигчин Тэмка Австралид аялж явна2018 оны 5-р сарын 26. 13:35

Ерөнхийлөгч Х.Баттулга номын баярт оролцож байна2018 оны 5-р сарын 26. 13:22

Өнөөдрөөс түр хаагдах замууд2018 оны 5-р сарын 26. 12:43

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ2018 оны 5-р сарын 26. 12:38

Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна2018 оны 5-р сарын 26. 12:35

Хэрвээ та эрхий хуруугаа үлээвэл, таны биед ямар нөлөө үзүүлэх вэ?2018 оны 5-р сарын 26. 12:25

Цөмийн туршилтын талбайг хаах ёслолын бичлэгийг эндээс үзнэ үү. 2018 оны 5-р сарын 26. 12:01

Элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаа амжилттай боллоо2018 оны 5-р сарын 26. 11:56

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой2018 оны 5-р сарын 26. 11:20

МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медаль хүртлээ2018 оны 5-р сарын 26. 11:18

Трамп Ким Чен Унтай уулзаж болох юм гэж дахин мэдэгджээ2018 оны 5-р сарын 26. 11:14

Оростой харилцахдаа “улаан зураасыг” давж гарахгүй байхыг Путин Өрнөдөд анхааруулав2018 оны 5-р сарын 26. 11:09

Улаанбаатарт шороон шуургатай, 15 хэм дулаан байна2018 оны 5-р сарын 26. 11:06

С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилбараар гаргана2018 оны 5-р сарын 25. 19:33

Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав2018 оны 5-р сарын 25. 19:05

Хүүхдүүдээ баярлуулахдаа дараах зөвлөмжийг анхаараарай2018 оны 5-р сарын 25. 18:59

МУГТ Н.Төгсцогт өмсгөлдөө багш Д.Банди агсны хөргийг заллаа2018 оны 5-р сарын 25. 18:08

“Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв2018 оны 5-р сарын 25. 18:06

Хорт хавдраар нас барсан модель бүсгүйн захиас...2018 оны 5-р сарын 25. 18:02

НӨАТ-ын 50 сая төгрөг хожсон супер азтан Г.Батцэцэг өнөөдөр батламжаа гардан авлаа.2018 оны 5-р сарын 25. 18:00

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов2018 оны 5-р сарын 25. 17:57

Хахууль авсанд нь 6,5 сая, өгсөнд нь 120 саяын торгууль оноожээ2018 оны 5-р сарын 25. 17:55

Иргэний эрх тэгш байх нөхцөлийг алдагдуулсан гэж Цэц дүгнэлээ2018 оны 5-р сарын 25. 17:50

Тамхины үнэ хангалттай өндөр биш байна2018 оны 5-р сарын 25. 17:40

ТҮЦ эрхлэгчдийн саналыг журамд тусгаж шийдвэрлэхийг үүрэгдлээ2018 оны 5-р сарын 25. 17:30

Вилл Смит хөлбөмбөгийн дэлхийн аваргын сүлд дууг дуулна2018 оны 5-р сарын 25. 17:06

Түүхэн уулзалтад зориулан гаргасан зоосны үнэ хямдарчээ2018 оны 5-р сарын 25. 17:02

Я.Болдбаатар: Хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглосон байдаг2018 оны 5-р сарын 25. 16:59

Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон бүтээн байгуулалт хийжээ2018 оны 5-р сарын 25. 16:57

Ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ2018 оны 5-р сарын 25. 16:47

НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн ЕБС-иудын төгсөгчдийн “Эрдмийн баяр”-т оролцлоо2018 оны 5-р сарын 25. 16:45

Агаарын бохирдлыг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна2018 оны 5-р сарын 25. 16:41

Монгол Улсын хөгжлийн суурь асуудлаар эрдэмтэдтэй санал солилцлоо2018 оны 5-р сарын 25. 16:36

МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медалийн төлөө барилдана2018 оны 5-р сарын 25. 16:31

Эрх зүйн ажилтнуудад зориулсан сургалт болж байна2018 оны 5-р сарын 25. 16:24

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохыг дэмжлээ2018 оны 5-р сарын 25. 15:00

Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа2018 оны 5-р сарын 25. 14:55

Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлэв2018 оны 5-р сарын 25. 14:41

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ2018 оны 5-р сарын 25. 14:34

Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх замыг нээлээ2018 оны 5-р сарын 25. 14:13

Талбай дээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна2018 оны 5-р сарын 25. 14:00

Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлээ2018 оны 5-р сарын 25. 13:58

О.Эскандон: Н.Төгсцогтод олимпийн медаль, надад туршлага бий Н.Төгсцогт: Яаж гэдгээ мэдэхгүй ч ямар ч байсан ялна2018 оны 5-р сарын 25. 13:51

АТГ: Д.Сугарыг дуудаж мэдүүлэг авна2018 оны 5-р сарын 25. 13:47

Дэд сайд Ж.Сауле “Мах, сүүний анхдугаар аян”-ы ажлын хэсгийг даргалж байна2018 оны 5-р сарын 25. 13:45

Хүүхдийн баяраар мэргэжлийн хяналтын 150 байцаагч ажиллана2018 оны 5-р сарын 25. 13:37

“Байгалиа хамгаалъя“ аян эхэлснээс хойш 54 зөрчил илрүүлж, долоон зөрчилд 21 сая төгрөгийн торгууль ногдуулжээ2018 оны 5-р сарын 25. 13:30

АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо2018 оны 5-р сарын 25. 13:30

Ч.Хүрэлбаатар: 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно2018 оны 5-р сарын 25. 13:28

Нийслэлийн ногоон бүсэд их цэвэрлэгээ хийж байна2018 оны 5-р сарын 25. 13:26

Хотын дарга С.Батболд нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэв2018 оны 5-р сарын 25. 12:59

”Номын баяр” эхэллээ2018 оны 5-р сарын 25. 12:57

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, С.Баярыг эргэлээ2018 оны 5-р сарын 25. 12:52

Зам тээврийн осол 20 орчим хувиар буурчээ2018 оны 5-р сарын 25. 12:48

Дэлхийн парламентын чуулганд УИХ-ын төлөөлөл оролцоно2018 оны 5-р сарын 25. 12:40

Хөх хотын Гран при тэмцээнд манай улсаас 28 жудоч зодоглоно2018 оны 5-р сарын 25. 12:24

Ирэх баасан гарагт бүх нийтээр амарна2018 оны 5-р сарын 25. 12:05

Малдаа яваад сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2018 оны 5-р сарын 25. 12:02

Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж олгохыг дэмжсэнгүй2018 оны 5-р сарын 25. 11:39

Нийслэлийн газрын дуудлага худалдааны анхны үнийг шинэчилсэн тогтоол гаргалаа2018 оны 5-р сарын 25. 11:23

ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа2018 оны 5-р сарын 25. 11:20

Малайзын шинэ ерөнхий сайд, сайд нарынхаа цалинг бууруулав2018 оны 5-р сарын 25. 11:15

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Иргэд хуваасан талх байтугай, ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон” гэв2018 оны 5-р сарын 25. 11:11

Зөвшөөрөлгүй тусгай дуут, гэрлэн дохио хэрэглэсэн 22 жолоочид шийтгэл оногдуулжээ2018 оны 5-р сарын 25. 11:10

Өнөөдөр ШИНЭ ЗАМ нээлтээ хийнэ2018 оны 5-р сарын 25. 10:59

Энэ залуу түгжирч зогсохгүй ,ажилдаа өдөр бүр усаар сэлж очдог байна2018 оны 5-р сарын 25. 10:53

Хан-уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн өдөрлөг зохион байгууллаа2018 оны 5-р сарын 25. 10:49

Зах, худалдааны төвүүдэд зарагдаж буй хүүхдийн бэлгэнд шалгалт хийж байна2018 оны 5-р сарын 25. 10:48

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзав2018 оны 5-р сарын 25. 10:44

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзана2018 оны 5-р сарын 25. 10:41

Чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэх эсэхийг хэлэлцэнэ2018 оны 5-р сарын 25. 10:40

Шатрын УАШТ долоо дахь өдрөө үргэлжилж байна2018 оны 5-р сарын 25. 10:27

БНАСАУ АНУ-тай хэзээ ч хэлэлцээ хийхэд бэлэн байна2018 оны 5-р сарын 25. 10:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.2018 оны 5-р сарын 25. 09:49

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2018 оны 5-р сарын 25. 09:47

Үндсэн хуулийн цэц хуралдана2018 оны 5-р сарын 25. 09:43

Өнөөдөр болох үйл явдал2018 оны 5-р сарын 25. 09:42

Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна.2018 оны 5-р сарын 25. 09:41

С.Баяр Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан өрөөнд хэвтэж байна2018 оны 5-р сарын 25. 00:18

Шуурхай мэдээ: Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт цуцлагдлаа2018 оны 5-р сарын 25. 00:06

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох