Барбаросса ажиллагааны сүйрэл (фото нийтлэл №6)

2015 оны 5-р сарын 6. 13:11

1941 оны 6 сарын 22-нд фашист Германы 5.5 сая цэрэг ЗХУ-ын хилийн дагуу 2,900 км урттай фронтоор нэгэн зэрэг давшиж эхэлжээ. Асар их хүчээр итгэлийг эвдэн ЗХУ-д довтолсон энэ цэргийн ажиллагаандаа Гитлер болон түүний генералууд Барбаросса хэмээх нууц нэр өгчээ.

Тус ажиллагаа нь 12-р зуунд болсон Загалмайтны гуравдугаар аян дайны удирдагч, Ариун Ромын эзэнт улсын хаан Фридрих Барбароссагийн нэрээр нэрлэгдсэн. Барбаросса ажиллагааг 1940 оны 12 сарын 18-наас эхэлж төлөвлөсөн бөгөөд бэлтгэл ажил, цэргийн ажиллагаа нь 1941 оны хавраас өвөл хүртэл үргэлжилсэн юм.

Барбаросса ажиллагааны гол зорилго нь Зөвлөлт Холбоот Улсын Европын хэсгийг (Архангельск, Астраханийг холбосон А-А шугам хүртэл) богино хугацаанд эзлэх цахилгаан дайн байв.

Гитлерын бичиж байснаар, тэдний зорилго “Орос улсын амьдрах хүчийг бүрэн устгах” ёстой байв. Тэр нь Оросын газар нутгийг эзлэн авч, түүний ард түмнийг боолчлох явдал аж.

Гитлер хоёр жилийн хугацаанд Европыг бүхэлд нь хөнгөхөн алхаагаараа эзэлсэн чцахилгаан дайны төлөвлөгөө нь баатарлаг эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Гол гатлан давшиж буй Вермахтын цэргүүд. Дайны эхэн үед зун, намар Германы армиуд Зөвлөлтийн нутгийн гүнд хурдацтай давшин орж асар их газар нутгийг эзлэж чадсан.

Гитлерийн Германы армийн хүчин чадал урьд өмнө түүхэнд гарч байгаагүй хүчирхэг байлаа. 5,5 сая цэрэг, 4 мянган танк, 5 мянган онгоц болон 50 орчим мянган их буу, минометын өөдөөс дэлхийн нэгдүгээр дайнаас хойш зэвсэглэлийн хувьд төдийлөн хурдацтай ахиж чадаагүй Зөвлөлтийн Улаан арми сөөм газар бүрийн төлөө ширүүн эсэргүүцэл үзүүлж байлаа.

Их бууны хүчтэй буудалт, бөмбөгдөлтүүд нь Зөвлөлтийн Улаан армид маш их хохирол авчирч байв. Дайны эхний өдрүүдэд зэвсгийн болон шатахуун, цэргийн техникийн ихэнх хэсгүүд устсан юм. Төлөвлөгөө ёсоор Гитлер 2-3 сарын хугацаанд Москва, Ленинградыг эзлэн авах ёстой байв. Гэвч тэд баатарлаг эсэргүүцэлтэй тулгарч Москвагийн замд Смоленскийн тулалдаанаар зууралдан байлдаж байв. Үүний улмаас дайсан дөнгөж 1941 оны намрын сүүл сард нийслэл Москвад тулж ирсэн юм.

Сүүлийн үед энэ дайнд алтан амиа алдсан Зөвлөлтийн хүмүүсийн тоог 27 сая хэмээн шинээр тооцоолж буй. Тэдгээр үрэгдэгсдийн дунд 1941 онд амиа алдагсад дийлэнх хэсгийг нь эзэлдэг бөгөөд олзлогдсон олон зуун мянган цэрэг эрс ч энэ тоонд орно.

Фашист Германы үзэл санааны чиглүүлэгч Хейнрих Гиммлер концлагеруудад зочилж өөрийн бий болгохыг хүссэн ертөнцөө бахархалтай харж байлаа. Гэвч түүний мөрөөдөл биелэх тавилан байхгүй байлаа.

Зөвлөлтийн цэргүүд хэдийгээр эрэлхгээр тулалдаж байсан ч буу сум, зэвсэг хэрэгсэл дутмаг байсан тул ихээр олзлогдож байлаа.

Гитлер бухимдалтай байлаа. Европыг богино хугацаанд эзэлсэн асар их хүчтэй арми нь түүний Барбаросса төлөвлөгөөгөөр урагшилж чадахгүй байв. Смоленскийн төлөө, Ленинградын төлөө, Киевийн төлөөх ширүүн тулалдаанууд түүний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад болсон юм. Барбаросса төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг болох Москваг эзлэн авах “Тайфун” ажиллагаа нь дөнгөж есдүгээр сарын 30-нд албан ёсоор эхэлж байв.

Германы арми Зөвлөлтийн нутгийн гүнд 400 км нэвтэрсэн нь Англи, Ирланд, Исланд, Бельги болон Голландын нутгийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний талбай юм.Энэ нутаг дэвсгэрт фашистууд хүний ёсноос гадуур авирлаж хүүхэд хөгшид эмэгтэйчүүд ялгалгүй харгислан хүйс тэмтэрч байлаа.

1931 онд үйлдвэрлэсэн өөрөө явагч их буу Зөвлөлтийн артиллерийн зэвсэглэлийн гол болж байв.

Эзлэгдсэн нутгийн гүнд хаа сайгүй партизаны дайн өрнөж байлаа.

Финляндын арми Ленинградын хойд талаас бүслэж байв. Цэргийн судлаачид түүхчид Финляндын арми Оросын нутагт шийдвэртэй довтолгоон хийгээгүй нь Ленинградын бүслэлт бүтэлгүйтэх бас нэгэн үндэс болсон гэлцэх болов. Гэсэн ч Ленинградын баатарлаг хамгаалагчдын түүх давтагдашгүй юм.

Германы шилдэг генералуудын нэг Гитлерийн үнэнч хүн Хайнз Гудериан танкийн арми командалж Барбаросса төлөвлөгөөний гол цохилтыг хариуцаж байв. Тэрээр 1943 онд Курскийн цүлхэнд болсон тулалдаанд Германы армийн төлөвлөгөөг эсэргүүцэж байсан юм. Үнэхээр ч түүний урьдчилан харснаар энэ төлөвлөгөө бүтэлгүйтэж Курскийн цүлхэнд германчууд бутниргэгдсэн юм.

1941 онд Улаан армийн зэвсэглэлийн гол цөмийг бүрдүүлж байсан байлдааны машинууд.

Германы армийн командлагч хурандаа генерал Эрнст Буш

Олзлогдсон Улаан цэргүүд

Фашистын цэргүүд Москва руу давшиж байлаа. Баруун-хойдоос болон баруун-өмнөөс нийслэл Москва руу ойртож байлаа. Гитлер ажиллагааг шуурхай дуусна гэдэгт туйлын итгэлтэй байснаас нисэх хүчнийхээ хэсгийг Газрын дундад тэнгист Муссолинид туслуулахаар явуулсан байв.

Оросын олзлогдсон хурандаагаас байцаалт авч буй герман офицерууд

Наполеоны цэргүүд хоёр зууны тэртээ Москвагийн дэргэд өвөл бутниргэгдсэн шиг Гитлерийг ч мөн тийм тавилан хүлээж байсан юм. Оросын хахир хүйтэн өвөл орос цэргийн эрэлхэг зоригтой хамт герман цэргүүдийг туйлдуулж байлаа.

12-р сарын 5-нд Орос улсад цэргийн алдрын өдрийг тэмдэглэдэг. 71 жилийн өмнө буюу 1941 оны өвлийн эхэнд Москвагийн орчимд Зөвлөлтийн дайчдын сөрөг давшилт эхэлсэн юм. 1941 оны 12 сарын дунд гэхэд Улаан арми Вермахтын гол хүчийг бут цохиж, ухрааж чадлаа. Нэг сарын дотор Гитлерийн армийн “Төв" бүлэглэл Зөвлөлтийн нийслэлээс 100-250 км зайд холдсон байлаа. Хамгийн гол нь зөвлөлтийн хүмүүс ирээдүйн ялалтад тууштай итгэлтэй болсон юм.

Германы зарим генералууд Москва орчмын тулалдаанаас ЗХУ-ыг дайнд ялах гэдэг зарчмын хувьд боломжгүй боллоо, тиймээс үүнийг зөвхөн улс төрийн арга замаар шийдвэрлэх шаардлагатай гэж мэдэгдэж байлаа. Харин Гитлер ийм мэдэгдэл хийсэн тэднийг огцруулсан юм. Тэр тод ялалтуудаа шил даран тасрахад сүрхий хилэгнэж байлаа. Түүний армийг Москвагийн орчимд зогсоож, тэр цагаас үйл явдал эсрэгээр эргэсэн юм.

Барбаросса ажиллагаа нь хүний түүхэнд хамарсан талбай, оролцсон цэргийн хүчээрээ хамгийн том цэргийн ажиллагаануудын нэг нь болсон билээ. Уг ажиллагааны амжилтгүй төгсгөл нь дайны явцыг эргүүлж, Нацист Германы ялагдлыг зөгнөн, Гуравдугаар Райхын уналтыг ойртуулсан юм.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 11 ]

2017 оны 5-р сарын 18. 03:17Зочин - [99.117.41.**]

Катюша гэдэг шинэ зэвсэгтэй болоод ялалтанд хvрсэн. Бас эх оронч цэргvvдийн халуун амиар дайснаа дарсандаа. Орос ах нар агуу агуу

2015 оны 5-р сарын 18. 02:26Зочин - [78.183.135.***]

үнэн юмийг бид мэдэж чадах болов уу. Хамгийн үнэн нь Сталин Балтийн тэнгэсээс Хар тэнгис хүртэл 5 сая хүнтэй арми бэлэн байдалд байлгасан

2015 оны 5-р сарын 9. 20:16Зочин - [103.229.121.***]

Hugo boss iin zagwar unen tasarhai yumaa

2015 оны 5-р сарын 6. 20:46Зочин - [103.9.90.***]

kkk, neeree l barbaros heregjeegguid jaahan haramssan ungutei bn shuu

2015 оны 5-р сарын 6. 20:18Зочин - [150.129.140.***]

Танай сайт Барбаросса телевлегее хэрэгжээгуйд их л харамсан гашуудсан байр суурин дээрээс бичсэн байх юм. Унэн нуур царайг чинь сайн танилаа.

2015 оны 5-р сарын 6. 20:09Зочин - [150.129.140.***]

Танай сайт Ялалтын 70 жилийн ойн баярыг гутаан доромжлох ажлаа зогсоох болоогуй юу????

2015 оны 5-р сарын 6. 17:14Зочин - [202.21.118.**]

түүх түүхээрээ л үлдэнэ түүхийг та бид хэзээ ч шүүж чадахгүй. түүхэнд бас хэзээ ч ХЭРВЭЭ гэсэн үг байдаггүй. И.В.Сталин, А.Гитлер 2 бол нэг цаг үед төрсөн мундаг удирдагчид өөр хэлэх үг алга даа

2015 оны 5-р сарын 6. 15:47Зочин - [77.57.193.***]

1812 онд Францууд москваг шатаагаагүй Оросууд зугатахдаа бүх юмаа хаяад эвдээд явсан.Мөн нутгийн ард иргэд дайсны ар талд ширүүн эсэргүүцэл үзүүлж байсан. Халимаг Монгол Буряат Монгол цэргүүдээр хамгийн түрүүнд атак хийлгэдэг байсан оросууд.Монголчууд орос орныг нэгдмэл улс шиг болгож өгсөн бас олон зууны турш хамгаалж жадны ир болж явсан.Москваг Батхаан Наполеон 2 эзлэж явсан.

2015 оны 5-р сарын 6. 15:04Зочин - [112.72.13.***]

нээрээ наполеон чинь москваг шатаачихаад явсан ш дээ..харин оросын өвөл францын армийг сүйрүүлсэн нь дайнд ялагдах шалтгаан болсон..тэр үеэс л оросын домогт жанжнууд болох суворов ,кутузов нарын нэр түүхэнд үлдсэн..

2015 оны 5-р сарын 6. 14:17Зочин - [202.21.112.***]Зөвлөлтийн арми зэвсэглэлээ дэлхийн нэгдүгээр дайнаас хойш шинэчилж чадаагүйОнгоцны хурд, их бууны галын нягтрал сул байсан байх, гэхдээ шинэ танк Германыхаас давуу, тооны хувьд цөөн ч байгаагүй. Гудерианы Барбаросса төлөвлөгөөнд бүрэн оролцоогүй, дайн эхэлмэгц Германы танкийн байцаагчаар эргүүлэн татаж фон Бок танкийн цохилтын бүлэглэлийг командалсан. Гудерианы "танкийн блицкриг" бүрэн хэрэгжээгүй. Наполеон Москвагийн дэргэд бутниргүүлээгүй, Бородино ялсан юм ш дээ. Гагцхүү Оросууд хотоо хаяад явснаас армийн хангамж тасалдаж, хэтэрхий урт сунасан ар тал нь дэмжлэг үзүүлж чадаагүйгээс Москваг шатаачихаад орхин гарсан. Харин ухралтнь сүйрэл болсон. Гэх мэт асуудлыг анхаарна уу!

2015 оны 5-р сарын 6. 13:24Зочин - [202.179.20.**]

sonirholyoi material

2015 оны 5-р сарын 6. 13:15Зочин - [202.70.42.***]

aimaar yumaa

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ31 минут 28 секундын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ32 минут 47 секундын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа35 минут 47 секундын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна38 минут 20 секундын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ40 минут 47 секундын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэ1 цаг 26 минутын өмнө

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан1 цаг 44 минутын өмнө

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв2 цаг 34 минутын өмнө

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байна2 цаг 37 минутын өмнө

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна2 цаг 38 минутын өмнө

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав2 цаг 45 минутын өмнө

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ3 цаг 42 минутын өмнө

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна3 цаг 44 минутын өмнө

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ3 цаг 48 минутын өмнө

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо3 цаг 51 минутын өмнө

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална4 цаг 8 минутын өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав4 цаг 13 минутын өмнө

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүй4 цаг 18 минутын өмнө

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна4 цаг 27 минутын өмнө

Эбола вирус дахин дэгдлээ4 цаг 34 минутын өмнө

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ4 цаг 38 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 цаг 41 минутын өмнө

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов4 цаг 45 минутын өмнө

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь4 цаг 58 минутын өмнө

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ5 цаг 2 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд5 цаг 4 минутын өмнө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ5 цаг 10 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана5 цаг 22 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.5 цаг 52 минутын өмнө

Улаанбаатарт 14 градус дулаан байна5 цаг 55 минутын өмнө

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна19 цаг 43 минутын өмнө

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав20 цаг 7 минутын өмнө

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа20 цаг 38 минутын өмнө

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо21 цаг 44 минутын өмнө

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн21 цаг 47 минутын өмнө

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...22 цаг 4 минутын өмнө

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй22 цаг 17 минутын өмнө

Матар хавхаар барьж буй хүү 22 цаг 30 минутын өмнө

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байна22 цаг 38 минутын өмнө

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээ22 цаг 44 минутын өмнө

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээ22 цаг 47 минутын өмнө

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ22 цаг 49 минутын өмнө

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байна23 цаг 19 минутын өмнө

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэ23 цаг 21 минутын өмнө

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогч23 цаг 40 минутын өмнө

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно23 цаг 49 минутын өмнө

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлаа23 цаг 52 минутын өмнө

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлоо23 цаг 53 минутын өмнө

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээӨчигдөр 15 цаг 28 минут

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээӨчигдөр 15 цаг 11 минут

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байнаӨчигдөр 15 цаг 09 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээӨчигдөр 15 цаг 04 минут

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэӨчигдөр 13 цаг 48 минут

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэӨчигдөр 13 цаг 43 минут

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байнаӨчигдөр 13 цаг 27 минут

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээӨчигдөр 13 цаг 22 минут

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсонӨчигдөр 13 цаг 11 минут

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байнаӨчигдөр 13 цаг 07 минут

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгавӨчигдөр 13 цаг 01 минут

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга боловӨчигдөр 12 цаг 57 минут

"Хангарди" спортын наадам боллооӨчигдөр 12 цаг 55 минут

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулнаӨчигдөр 12 цаг 39 минут

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэйӨчигдөр 12 цаг 30 минут

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэӨчигдөр 12 цаг 22 минут

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээӨчигдөр 11 цаг 53 минут

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! Өчигдөр 11 цаг 50 минут

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээӨчигдөр 11 цаг 40 минут

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга боловӨчигдөр 11 цаг 37 минут

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтуудӨчигдөр 11 цаг 23 минут

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүльеӨчигдөр 11 цаг 11 минут

Ядаргаа ихтэй хүүхэд орондоо шээдэгӨчигдөр 11 цаг 08 минут

Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?Өчигдөр 11 цаг 03 минут

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлооӨчигдөр 10 цаг 58 минут

King Tower-ийн гуравдугаар ээлжийн загварын байрны нээлт амжилттай боллооӨчигдөр 10 цаг 53 минут

Улаанбаатарт5-7 хэм дулаан байна.Өчигдөр 10 цаг 12 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 10 минут

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайнӨчигдөр 10 цаг 08 минут

Өнөөдөр болох зарим үйл явдалӨчигдөр 10 цаг 05 минут

Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүйӨчигдөр 09 цаг 59 минут

Налайхын замыг маргааш нээнэ2018 оны 5-р сарын 20. 14:04

Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа2018 оны 5-р сарын 20. 12:05

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ2018 оны 5-р сарын 20. 11:53

С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ2018 оны 5-р сарын 20. 11:46

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.2018 оны 5-р сарын 20. 11:45

Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ2018 оны 5-р сарын 20. 11:39

Улаанбаатарт өнөөдөр шороон шуургатай бүгчим халуун байна2018 оны 5-р сарын 20. 11:28

Түймрийн голомтод нэмэлт бүлэг хүргэлээ2018 оны 5-р сарын 19. 12:59

Улаанбаатар марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байна2018 оны 5-р сарын 19. 12:55

Байгаль, амьтдын гоё зургууд2018 оны 5-р сарын 19. 12:48

Шуналтай эмч өвчтөнүүдийг хохироон их мөнгө олжээ2018 оны 5-р сарын 19. 12:35

Марафондоо идэвхтэй оролцоорой2018 оны 5-р сарын 19. 12:33

Унасан вогануудыг сэргээн засварлаж дуусчээ2018 оны 5-р сарын 19. 12:30

Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна2018 оны 5-р сарын 19. 12:28

Техасын сургуульд арван хүн алагджээ2018 оны 5-р сарын 19. 12:25

Кубад зорчигч тээврийн нисэх онгоц сүйрэв2018 оны 5-р сарын 19. 12:19

Оросын шинэ засгийн газарт хэн хэн оров2018 оны 5-р сарын 19. 12:16

ОУВС: Монгол Улсын Засгийн газар, Эрх баригчдад шийдвэр гаргах эрх нь нээлттэй байгаа 2018 оны 5-р сарын 19. 12:02

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна.2018 оны 5-р сарын 19. 12:01

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох