Цагаан сарын түүх

2018 оны 2-р сарын 18. 14:48

Эрт дээр үеэс монголчууд байгаль эх дэлхийтэйгээ харилцан байгалийн өнгө аясыг даган нүүдлэн мал аж ахуйг голдуу эрхлэн малынхаа үр шимээр амьдарсаар иржээ. “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан бөгөөд 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллолоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай. Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү цагаа гэж хэлэгдэгээс үүдэн сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Монголчууд эртний тэнгэр байгалийн өнгө, салхины аяс, газраа чагнах, нар, сар, од гаригаар зүг чиг болон цагыг тогтоож нүүдлэн амьдарч ирсэн улс.
Монголчууд жил цагыг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цагалбараа хөтлөх ажээ.Энэхүү баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учир заавал зочилон золгодог заншилтай. Битүүний орой хот айлаараа хамгийн өндөр настныдаа тоглон наадан бүтүүрдэг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодогүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл ажээ.

Монголчууд Цагаан сарын шинийн нэгэнд хийморийн овоонд гарч дээд Мөнх тэнгэрт мөргөн нар гарахыг үзэж байгаа нь

Цагаан сар түүхэн сурвалжид
Дээл хүндэдвэл өмссөн хүнд ачаа болно
Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно
Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно
Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой

Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа явна аа, тиймээс энгийн даруу болго" гэж айлдсан баримт байдаг.XIII зуунаас өмнө тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан юм. Цагаан сар гэдэг чинь жинхэнэдээ бөөгийн ёс. Марко Пологийн зохиолд тодорхой гардаг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.
XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар”-ын 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гээд их сайхан үг хэлсэн байдаг.


Цагаан сард хэрхэн бэлдэх


Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Хаврын урь орох үеэр мал төллөж малчин бүхэн баясана. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана. Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана. Ер нь монголчууд бие биендээ санаа тавин тус дэм болж, байгаагаа өгч авалцан хуваалцан амьдарч ирсэн түүхтэй. Бие биенийхээ хашаа хорооноос цэвэрлэж засаж өгөхөөс гадна, төл малаас нь хамжилцаад хариулж, бэлчээрлээд өгнө. Бууз баншнаас нь чимхэлцэн, ууц махыг нь чанаад, боорцог боовыг нь хайраад, цагаан идээнээс нь базалцаад өгдөг тусч хөдөлмөрч зантай. Цагаан сарыг үр хүүхдүүд нь ах дүү хамаатан садан нь тал талаасаа хамжаад өгдөг сайхан нийтч зан заншилтай билээ.


Битүүлэх ёсон


Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.
Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэггэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай.
Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.

Цагаан сарын идээний тухай

Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгын боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Яагаад “ул боов” гэж нэрлэв? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.

Ууц хөндөх ёсон

Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.


Шинэлэх ёсон


Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

Золгох ёсон

Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ. Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.
Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр цагаан сарын идээний дээжисээс хүн болгонд ул боов цагаан идээний хамт хүртээдэг байна. Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас монгол ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь илээх нь харагддаг.Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү баярыг Их Чингис Хаан маань 1206 онд албан ёсоор бүх нийтийн төрт ёсны баяр болгонсныг 17-аар зуунд Монголд шарын шашин дэлгэрснээр Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс энэхүү баяр нь шашинтай хутгалдан цагийн аясаар өөрчлөгдөн тэмдэглэж ирсэн байна.


Хадагтай золгох ёсон


Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол ахмад настай хүн хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.


Хадаг барих ёсон


Монголчуудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.


Хадаг барихад хэлэх үг

Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгохсон /хадгаа барьж золгоно/


Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс


•Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.
•Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.
•Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ.
•Уйлах, хэрэлдэхийг цээрлэ.Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана.
•Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.
•Билэг дэмбэрэлтэй үгс хэлэх, мал нядал, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ.
•Шинэ сарын шинийн 7-нд ах дүү, амраг садан , айлд очиж золгохыг цээрлэ.Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг.
•Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог аж.
•Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.
•Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.

Сүүлийн жилүүдийн цагаан сарын өдөр

Аргын тооллын он

Жилийн нэр

Цагаан сар

1989

Цагаан

2 сарын 7

1990

Машид согтонги

2 сарын 26

1991

Төрөлхтний эзэн

2 сарын 15

1992

Ангира

2 сарын 4

1993

Цогт нигурт

...

1994

Бода

2 сарын 11

1995

Насан төгөлдөр

...

1996

Баригч

2 сарын 19

1997

Эрхт

2 сарын 8

1998

Олон үрт

...

1999

Согтох төгөлдөр

2 сарын 17

2000

Тийн дарагч

...

2001

Сүргийн манлай

1 сарын 24

2002

Элдэв

2 сарын 13

2003

Наран

2 сарын 2

2004

Наран гэтэлгэгч

2 сарын 21

2005

Газар тэтгэгч

2 сарын 9

2006

Барагдашгүй

1 сарын 30

2007

Хамгийг номхотгогч

2 сарын 18

2008

Хотлыг баригч

2 сарын 8

2009

Харшлалт

2 сарын 25

2010

Тийн урвагч

2 сарын 14

2011

Илжиг

2 сарын 3

2012

Баясгалан

2 сарын 22

2013

Тийн ялагч

2 сарын 11

XXI зуунд
XXI зуунд тохиох цагаан сарын өдрүүд


05.02.00

22.02.01

12.02.02

01.02.03

20.02.04

09.02.05

29.01.06

18.02.07

07.02.08

24.02.09

14.02.10

03.02.11

21.02.12

10.02.13

31.01.14

19.02.15

08.02.16

26.02.17

16.02.18

05.02.19

23.02.20

12.02.21

01.02.22

20.02.23

10.02.24

29.01.25

17.02.26

06.02.27

24.02.28

13.02.29

03.02.30

21.02.31

11.02.32

31.01.33

19.02.34

08.02.35

26.02.36

15.02.37

04.02.38

22.02.39

12.02.40

01.02.41

20.02.42

10.02.43

30.01.44

17.02.45

06.02.46

24.02.47

14.02.48

02.02.49

21.02.50

11.02.51

01.02.52

19.02.53

08.02.54

26.02.55

15.02.56

04.02.57

22.02.58

12.02.59

02.02.60

19.02.61

09.02.62

29.01.63

17.02.64

05.02.65

24.02.66

14.02.67

03.02.68

21.02.69

11.02.70

31.01.71

19.02.72

07.02.73

26.02.74

15.02.75

05.02.76

22.02.77

12.02.78

02.02.79

20.02.80

09.02.81

29.01.82

17.02.83

06.02.84

24.02.85

14.02.86

03.02.87

22.02.88

10.02.89

30.01.90

18.02.91

07.02.92

25.02.93

15.02.94

05.02.95

23.02.96

12.02.97

01.02.98

19.02.99

Иш үндэс
1.Л. Тэрбиш. Монгол зурхайн цаг тооны бичиг


Гол иш болгосон сурвалж
1.С.Үзмээ "Монголын цагаан сар" http://www.orloo.info/readfull/entertainment/8508-2012-01-31-01-26-28
2.Ч.Арьяасvрэн "Монгол ёс заншлын их тайлбар толь" Гутгаар боть/
3. М.Шидхүү “Тавгийн идээ засах ууц тавих ёс”
4."Цагаан сарын ёс заншил" http://goolingoo.mn/index.php?c=1596
5.В.Инжинаашийн “Хөх судар”
6."Марко Пологийн аян замын тэмдэглэл"
"http://mn.wikipedia.org/w/index.php?title=Цагаан_сар&oldid=318744"-савсан.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 2 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөөдөр эгшиглэнэ8 минут 7 секундын өмнө

З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав10 минут 24 секундын өмнө

Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв13 минут 25 секундын өмнө

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо20 минут 37 секундын өмнө

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна1 цаг 15 минутын өмнө

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ2 цаг 18 минутын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ2 цаг 19 минутын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа2 цаг 22 минутын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна2 цаг 25 минутын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ2 цаг 27 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэ3 цаг 12 минутын өмнө

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан3 цаг 30 минутын өмнө

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв4 цаг 20 минутын өмнө

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байна4 цаг 23 минутын өмнө

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна4 цаг 25 минутын өмнө

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав4 цаг 32 минутын өмнө

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ5 цаг 28 минутын өмнө

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна5 цаг 30 минутын өмнө

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ5 цаг 34 минутын өмнө

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо5 цаг 37 минутын өмнө

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална5 цаг 54 минутын өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав5 цаг 59 минутын өмнө

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүй6 цаг 4 минутын өмнө

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна6 цаг 13 минутын өмнө

Эбола вирус дахин дэгдлээ6 цаг 20 минутын өмнө

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ6 цаг 25 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 27 минутын өмнө

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов6 цаг 31 минутын өмнө

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь6 цаг 45 минутын өмнө

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ6 цаг 48 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд6 цаг 50 минутын өмнө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ6 цаг 56 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана7 цаг 9 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.7 цаг 39 минутын өмнө

Улаанбаатарт 14 градус дулаан байна7 цаг 41 минутын өмнө

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна21 цаг 30 минутын өмнө

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав21 цаг 53 минутын өмнө

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа22 цаг 24 минутын өмнө

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо23 цаг 30 минутын өмнө

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн23 цаг 33 минутын өмнө

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...23 цаг 50 минутын өмнө

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүйӨчигдөр 17 цаг 11 минут

Матар хавхаар барьж буй хүү Өчигдөр 16 цаг 58 минут

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байнаӨчигдөр 16 цаг 50 минут

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээӨчигдөр 16 цаг 43 минут

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээӨчигдөр 16 цаг 40 минут

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэӨчигдөр 16 цаг 39 минут

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байнаӨчигдөр 16 цаг 08 минут

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэӨчигдөр 16 цаг 06 минут

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогчӨчигдөр 15 цаг 48 минут

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болноӨчигдөр 15 цаг 39 минут

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлааӨчигдөр 15 цаг 36 минут

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлооӨчигдөр 15 цаг 35 минут

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээӨчигдөр 15 цаг 28 минут

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээӨчигдөр 15 цаг 11 минут

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байнаӨчигдөр 15 цаг 09 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээӨчигдөр 15 цаг 04 минут

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэӨчигдөр 13 цаг 48 минут

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэӨчигдөр 13 цаг 43 минут

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байнаӨчигдөр 13 цаг 27 минут

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээӨчигдөр 13 цаг 22 минут

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсонӨчигдөр 13 цаг 11 минут

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байнаӨчигдөр 13 цаг 07 минут

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгавӨчигдөр 13 цаг 01 минут

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга боловӨчигдөр 12 цаг 57 минут

"Хангарди" спортын наадам боллооӨчигдөр 12 цаг 55 минут

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулнаӨчигдөр 12 цаг 39 минут

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэйӨчигдөр 12 цаг 30 минут

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэӨчигдөр 12 цаг 22 минут

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээӨчигдөр 11 цаг 53 минут

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! Өчигдөр 11 цаг 50 минут

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээӨчигдөр 11 цаг 40 минут

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга боловӨчигдөр 11 цаг 37 минут

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтуудӨчигдөр 11 цаг 23 минут

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүльеӨчигдөр 11 цаг 11 минут

Ядаргаа ихтэй хүүхэд орондоо шээдэгӨчигдөр 11 цаг 08 минут

Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?Өчигдөр 11 цаг 03 минут

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлооӨчигдөр 10 цаг 58 минут

King Tower-ийн гуравдугаар ээлжийн загварын байрны нээлт амжилттай боллооӨчигдөр 10 цаг 53 минут

Улаанбаатарт5-7 хэм дулаан байна.Өчигдөр 10 цаг 12 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 10 минут

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайнӨчигдөр 10 цаг 08 минут

Өнөөдөр болох зарим үйл явдалӨчигдөр 10 цаг 05 минут

Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүйӨчигдөр 09 цаг 59 минут

Налайхын замыг маргааш нээнэ2018 оны 5-р сарын 20. 14:04

Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа2018 оны 5-р сарын 20. 12:05

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ2018 оны 5-р сарын 20. 11:53

С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ2018 оны 5-р сарын 20. 11:46

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.2018 оны 5-р сарын 20. 11:45

Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ2018 оны 5-р сарын 20. 11:39

Улаанбаатарт өнөөдөр шороон шуургатай бүгчим халуун байна2018 оны 5-р сарын 20. 11:28

Түймрийн голомтод нэмэлт бүлэг хүргэлээ2018 оны 5-р сарын 19. 12:59

Улаанбаатар марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байна2018 оны 5-р сарын 19. 12:55

Байгаль, амьтдын гоё зургууд2018 оны 5-р сарын 19. 12:48

Шуналтай эмч өвчтөнүүдийг хохироон их мөнгө олжээ2018 оны 5-р сарын 19. 12:35

Марафондоо идэвхтэй оролцоорой2018 оны 5-р сарын 19. 12:33

Унасан вогануудыг сэргээн засварлаж дуусчээ2018 оны 5-р сарын 19. 12:30

Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна2018 оны 5-р сарын 19. 12:28

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох