Цэвэр усаар машинаа угааж, суултуураа зайлдаг улс Монголоос өөр байхгүй

2016 оны 8-р сарын 4. 18:28

#000000;">- УС УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛНО-

#000000;">Сүүлийн хэдэн өдөр цаг агаарын хэт халалтын улмаас хүнсний дэлгүүр болон жижиглэнгээр худалдаа хийдэг цэгүүдийн орлогын дийлэнх хувийг хөргөгчинд буй савлагаатай цэвэр усны борлуулалт бүрдүүлэх болжээ. Дэлхийн цаг уурын мэдээллээс харвал сүүлийн жилүүдэд цаг агаарын халалт улам нэмэгдэх бөгөөд Арабын орнуудад цельсийн 50 хэм хүртэл халсан мэдээлэл байна.

Үүний улмаас дэлхийн ихэнх улс оронд алт бус ундны црвэр усны үнэд ихээхэн өөрчлөлт ороод байна. Ундны цэвэр усны хомсдол нүүрлэсэн улс орнуудад усыг дахин боловсруулах, ашиглах талаар төсөл хэрэгжүүлсэн ч үр дүн нь нааштай гарч амжаагүй байна.

Ингэхэд дулаарах тусам усны үнэ нэмэгдсэн үү эсвэл байнга нэмэгдэж байгааг бид анзаарахгүй байна уу. Энэ асуултад хариулт хайлаа.

Усыг монголчууд эртнээс нааш чандмань эрдэнэ хэмээн дээдэлж, бүх зүйлийн тэргүүнд усыг залж, амьдралын эх булаг хэмээн шүтэж ирсэн. Энэхүү ухагдахуун жил ирэх тусам улам батлагдаж, энэ зун усны хэрэглээ, хэрэгцээ нэмэгдлээ. Ус бол улс орны хөгжил төдийгүй ирээдүйг тодорхойлогч хүчин болон хувирч байгааг харин анзаарах хүн байгаа болов уу.


#000000;">УНДНЫ ЦЭВЭР УС БА ДЭЛХИЙН НӨӨЦ

Та бидний орон гэр болсон цэнхэр гаригийн гуравны хоёр нь усаар бүрхэгдсэн байдаг. Их мэт санагдаж байгаа энэхүү усны 97.5 хувь буюу дийлэнхийг нь давстай ус эзэлдэг. Үүнээс үлдэж буй өчүүхэн хувь болох 2.5 хувийг нь л хүн хэрэглэж болох цэнгэг ус эзэлдэг. Гэвч дээрх цэвэр усны ихэнх нь мөнх цас, мөс хэлбэрээр тогтож, хүн төрөлхтөнд ердөө л 0.25 хувь нь ашиглагдах боломжтой хэлбэрээр байгальд оршиж байна.

Байгалийн цэнгэг усны экосистемд хүний үйл ажиллагаа ихээхэн нөлөөлсөөр ирсэн ба дэлхийн бараг өнцөг булан бүрт хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхай, хотжилтын үсрэнгүй хөгжил, хүн амын эрчимтэй өсөлтөөс хамааран дэлхийн гадаргын болон гүний усны горим доройтсоор байна.

Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь цэнгэг усны дутагдалтай нөхцөлд амьдарч байна. Цаашид энэ хэмжээ улам өсч 2025 онд дэлхийн хүн амын гуравны хоёр нь ийм нөхцөлд амьдарч болзошгүй байна гэсэн мэдээллийг Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан байна.


#000000;">УНДНЫ УСНЫ БОХИРДОЛ

Байгаль дээр буй ундны цэвэр усны бохирдлын гол эх үүсвэр нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй. Зарим тохиолдолд байгалийн гаралтай бохирдлууд үүсдэг ажээ. Байгалийн гаралтай шалтгаанд дэлхийн дулаарал, ган, хуурайшилт зэрэг багтдаг байна.

Сүүлийн 60 жилийн мэдээгээр Монгол орны агаарын хэм 1.5 хэмээр нэмэгдэв. Энэ нь ч өнөө зуны хэт халалтаар улам бүр мэдэгдэж байна. Энэхүү дулаарлын улмаас мөнх цэвдэг хайлж, зарим гол нуурын ус нэмэгдэх болов. Гэвч энэ нь сайн зүйлд хүргэхгүй гэж үздэг байна. Учир нь хуурайшилт ихэсч, сөрөг нөлөө үзүүлснээр усны нөөц эрс татарна гэж эрдэмтэд тооцжээ.

Харин хүний үйл ажиллагаанаас үүсэлтэй шалтгаанд усыг эцэс төгсгөлгүй мэт сэтгэсэн хайр гамгүй хэрэглээ, зөөвөрлөлт, тээвэрлэлтийн явцын усны алдагдал, усыг хэт үрэлгэн хэрэглэдэг болон бохирдуулагч хоцрогдсон үйлдвэрлэл, хог хаягдал, хотжилт, уул уурхайн технологи, газар тариалангийн усалгааны систем, гүний усны төвшинг тэнцвэржүүлэгч мод бут, ялангуяа голын ай савын дагуух бургас зэргийг огтлох, устгах, усны ойр орчмын аж ахуйн нэгж, уул уурхайн сөрөг үйл ажиллагаа зэрэг багтана.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр хүн төрөлхтнийг өвчлүүлж буй халдварт өвчний 80 гаруй хувь нь ундны усны хомсдол, бохирдолт зэргээс шалтгаалдаг байна. Усны хадгалалт, хамгаалалт хангалтгүй, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, огт байхгүй зэргээс усанд бактери үржин гэдэс ходоодны өвчний эх үүсвэр болдог.

Мөн ундны усанд тохиромж муутай хатуулаг ихтэй усыг хэрэглэх нь бөөр, элэг, ходоод гэдэсний өвчний шалтаг болж байна. Энэ мэтчилэн цэвэр усны тэгш бус тархалт, ундны усны бохирдолт, чанар, хомсдлын улмаас дэлхий дээр олон сая хүн нас барж байгаа харамсалтай дүр зураг байсаар байна.


#000000;">БИД УСААР БАЯН УУ

Манай улс ундны цэвэр усны нөөц багатай, усыг зүй зохистой хэрэглэж хэвшээгүй, усыг үнэлэх, хайрлан гамнах, хамгаалах талаар доголдолтой орны тоонд ордог. Гүний цэнгэг усаар машин угаадаг, бохирын хэрэглээнд цэвэр ус ашигладаг орон манайхаас өөр байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.

Манай орны говийн бүсийн хүн амд байгалийн нөөц баялгаас хүртэх боломж хийгээд улс төр, эдийн засгийн аливаа үйл явцаас үүдэлтэй нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөлөөс үзүүлэх дарамт шахалт харьцангуй хүндээр тус байна.

Хөдөө орон нутгийн иргэдэд хүрч буй баталгаат ус хангамжийн хүртээмж 39.2, харин сайжруулсан ариун цэврийн байгууламж26.6 хувьтай байгаа ньдэлхийн дунджаас 20 хувиар доогуур байна. Энэ байдал удаан үргэлжилбэл манай улс ундны усны хомсдолд орж, уул уурхайгаас олж буй баялгаас илүү хөрөнгийг ундны цэвэр усны хайгуулд зарах бодит аюул нүүрлэх магадлалтай.

Улаанбаатар хот өдгөө 1.3 сая хүн амтай болж, иргэд ганцхан цэгт төвлөрч, нягтарч амьдрах болов. Хэдийгээр бусад улс оронтой харьцуулахад энэхүү төвлөрөл бага мэт харагдах ч ундны цэвэр усны нөөц хомсдолтой, хэрэглээнд хяналт тавьж хэвшээгүй манай улсад хэт их нягтрал юм.

Иймээс ч өнөөдөр Улаанбаатар хотын хувьд усан хангамж хамгийн чухал асуудал болоод байна. Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг иргэд ундны цэвэр усанд хайр гамгүй хандаж, усыг гамнах, хамгаалах сэтгэхүй, ухамсаргүйн улмаас хоногт 200 литр ус хэрэглэдэг гэсэн судалгааны дүн байна.

Гэтэл өндөр хөгжилтэй, усны үнэ цэнийг хамгийн эрхэмд тооцдог Саудын Арабт нэг хүн хоногт дунджаар 150 литр, Германд 100-110 литр ус хэрэглэдэг. Хэдий Улаанбаатар хотын орон сууцны иргэдийн усны хэрэглээ хангалттай төвшинд байгаа боловч усны чанарын асуудал хангалтгүй байдаг.

Өөрөөр хэлбэл тогтоосон хэмжээнээс давсан хатуулагтай, зэв, бохирдолтой ус хэрэглэх нь энгийн үзэгдэл бөгөөд энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нелөөлж түүнээс улбаалсан өвчлөлийг нэмэгдүүлж байна.

ГЭР ХОРООЛОЛ БА УНДНЫ ЦЭВЭР УС

Нийслэл хотын нийт иргэдийн 60 орчим хувь амьдардаг гэр хороолол нь үндсэндээ шаардлага хангасан усан хангамж, ариутгах татуургын системгүй байна. Энэ нь ахуйн орчноос үүдэлтэй өвчлөл, хөрсний биологийн бохирдлыг үүсгэх үндэс нь болдог. Гэр хороололд оршин суугч нэг хүний хоногийн усны хэрэглээ нь төвлөрсөн инженерийн хангамжтай орон сууцны оршин суугчаас даруй 30-40 дахин бага байна.

Нийслэл хотын гэр хороолол, зуслангийн 180 мянга гаруй айл өрхийн энгийн бие засах газар, муу усны нүхний улмаас хөрс, хөрсний ус, агаар ихээхэн бохирдож байна. Цаашид цэвэр усны шугамыг ариутгах татуургын шугам сүлжээтэй хамт барих, шугам сүлжээг гэрт нь оруулан холбох зайлшгүй шаардлага байгаа талаар мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байгаа билээ.

Сүүлийн үед гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор нийслэлд усны хэрэглээ асар их нэмэгдэх төлөвтэй болсон байна. Усны олборлолт Улаанбаатар хот орчимд тогтоогдсон усны нөөцөөс давахаар төлөв үүсчээ.

УС БА ХҮНИЙ ЭРХ

Хүний амь, амьдрал уснаас бүрэн хамааралтай байдаг тул усны чанар, нөөцийн асуудал хүний эрхийн асуудлын нэг байх нь зүй ёсны хэрэг юм. Цэвэр усаар хангагдах эрхийн талаар хамгийн анх 1977 онд Map дэ Платагийн төлөвлөгөөнд орсон байдаг. Үүнд: “Эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн төвшнөөс үл хамааран хүн бүр ундны усны үндсэн хэрэгцээгээ ижил хэмжээ, чанарын төвшинд хангуулах эрхтэй” гэж заажээ.

Ийнхүү цэвэр усаар хангагдах эрхийг хүний эрхийн хүрээнд, олон улсын эрх зүйн тогтолцоонд тусган авч үзэхээс гадна үндэсний хэмжээнд улс бүр өөр өөрийн хууль тогтоомж, шийдвэрээрээ баталгаажуулсаар байна. Үндэсний хэмжээнд хэд хэдэн улс цэвэр усаар хангагдах эрхийг хүний эрх хэмээн Үндсэн хуульдаа тусгайлан заасан байна. Тухайлбал Замби, Уганда, Этиоп зэрэг Африкийн улс, Экуадор, Иран зэрэг хэд хэдэн улс байдаг.

Манай улсын хувьд цэвэр усаар хангагдах эрхийн асуудлыг Үндсэн хуульдаа шууд тусган зааж өгөөгүй ч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” хэмээн хүний үндсэн эрхийн хүрээнд нийтлэг байдлаар зохицуулж, хамгаалж өгсөн.

Үүнээс гадна ус түүнтэй холбогдох харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Газрын тухай, Хүнсний тухай хууль, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Усан замын тээврийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай зэрэг хуулиар тусгайлан зохицуулсан байдаг.

УНДНЫ ЦЭВЭР УС БА МОНГОЛ ХҮНИЙ ЭРХ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос 2013 онд Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь удаагийн илтгэлд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны доройтол, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг үндсэн эрхүүд зөрчигдөж байгаа талаар тусгайлан авч үзсэн.

Уг илтгэлд манай орны байгаль орчин, газар, бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдол ихэсч байгаад уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаа ихээхэн нөлөөлөл үзүүлж байгаа талаар судалгаа, баримт дээр үндэслэжээ.

Монгол Улсын уул уурхайн гол үйлдвэрлэл гадаргын ус хомс говь нутагт төвлөрч байгаа ба уул уурхайн үйл ажиллагаанд шаардагдах усны хэмжээг тухайн газар нутгийн усны нөөцтэй уялдуулан төлөвлөх шаардлагатай байгаа талаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь удаагийн илтгэлд тусгасан.

Хэрэв энэ ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхгүй бол говийн бүсийн байгаль-экологийн системд томоохон хохирол учирч, үүнээс шалтгаалан иргэдийн эрүүл мэнд, амьдралын төвшин, нийгмийн хөгжилд, улмаар үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх аюултай байна.

Цэвэр усаар хангагдах эрх нь хүн бүр хангалттай хэмжээнд, аюулгүй, бие махбодын хувьд хүртэх боломжтой усыг хүртээмжтэй байдлаар хувийн болон гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэх эрх юм.

Хүний амьдралын ая тухтай орчин, биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийн эрх, амьдрах, хүн нэр төртэй байх, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг маш олон эрхийн хангагдах үндэс, суурь нь цэвэр усаар хангагдах эрх болдог.

Ус нь зөвхөн нэг улсын хилээр хязгаарлагддаггүй. Тиймээс ус хамгаалах асуудлаар олон улс орон хамтран ажиллахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн олон төрлийн салбарын төлөөлөгчид үүнд нэгдэх шаардлагатай.

Бид гэр ахуйн хэрэгцээндээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг өдөр тутамдаа усыг тасралтгүй хэрэглэдгийн хувьд түүнийг хамгаалах, хууль эрх зүйг хэрэгжүүлэхийн төлөө шинэ бодлого, эрч хүчтэй үйл ажиллагааг эхлүүлэх цаг болжээ.

Эх сурвалж: everyday.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2016 оны 8-р сарын 5. 08:25Зочин - [112.72.12.**]

ymar hamaatai ym be ugaajil baig tertei tergui buh us gadagshaa ursaad garj baigaa hudlaa iluu dutuu ymand bitigiisanaa zovson dur isgeed bai gants usan tsahilgaan stants barchihii geheer boogood bariulahgui baigaa bizdee sain ugaa odort heden tonnoorch ugaasanch yadag ym be

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Голын эрэг дээр машины тос асгасан этгээдийг хайж байна1 цаг 35 минутын өмнө

Хоггүй хот, хариуцлагатай дүүргийн удирдлага байх үүрэг даалгавар өглөө1 цаг 38 минутын өмнө

Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ1 цаг 43 минутын өмнө

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дэс болон туслах түшмэлийн ангиллын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтын зар1 цаг 45 минутын өмнө

Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургалтад хамруулна1 цаг 46 минутын өмнө

Хийлч Дээгийгийн гайхалтай өөрчлөлт2 цаг 52 минутын өмнө

Хичээл хаялт үргэлжилж байна2 цаг 57 минутын өмнө

Цэнхэр үст Э.Цэрэндолгорт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ2 цаг 59 минутын өмнө

Хүүхдийн асрах байр хаана байдгийг мэдэх түшээ байна уу?3 цаг 9 минутын өмнө

Г.Дэнзэнгийн шүүх хурал үргэлжилж байна4 цаг 22 минутын өмнө

Монголын энхийг сахиулагчид 30 иргэнийг авран хамгаалжээ4 цаг 25 минутын өмнө

Дэлхийн банкны экспертүүд Улаанбаатар хотод ажиллаж байна4 цаг 27 минутын өмнө

Татвар нэмэгдэх сургаар автомашины үнэ өсчээ5 цаг 17 минутын өмнө

Улсын Бага Хурлын сонирхолтой агшинууд /фото/6 цаг 13 минутын өмнө

“СУПЕР ТАРХИ” буюу Э.Энхмөнх: Аливаа зүйл юмын цээжлэх гол арга техник бол сэтгэл хөдлөлөө оролцуулах явдал6 цаг 26 минутын өмнө

Хамгийн их орлоготой хөлбөмбөгчин, дасгалжуулагчдыг нэрлэжээ6 цаг 33 минутын өмнө

Налайх дүүрэг бямба гариг бүрт бүх нийтийн их цэвэрлэгээтэй6 цаг 41 минутын өмнө

Автобусны смарт картыг 2000 төгрөг болгон хямдруулжээ6 цаг 42 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлын тойм6 цаг 43 минутын өмнө

Берлиний музейгээс 100 кг жинтэй алтан зоос хулгайлчихжээ6 цаг 49 минутын өмнө

Эсэргүүцэлд өсвөр насныхныг мөнгөөр оролцуулсан байхыг үгүйсгэсэнгүй7 цаг 8 минутын өмнө

Япончуудын 1950-иад оны гэрэл зургууд7 цаг 11 минутын өмнө

Г.Бат-Эрдэнэ: Миний хүүг аварч, манай гэр бүлийг элэг бүтэн үлдэхэд туслаач7 цаг 13 минутын өмнө

Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэв7 цаг 15 минутын өмнө

Цэнхэр гаригийн хамгийн хүчтэй удирдагчийн фото намтар7 цаг 16 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын Европын хотуудад хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө7 цаг 19 минутын өмнө

УИХ-ын даргын Японд хийж буй албан ёсны айлчлал эхэллээ7 цаг 21 минутын өмнө

Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 цаг 22 минутын өмнө

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна7 цаг 23 минутын өмнө

Улаанбаатарт 8 хэм дулаан байна7 цаг 26 минутын өмнө

Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргалаа20 цаг 37 минутын өмнө

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017” нэгдсэн зөвлөгөөн боллоо20 цаг 41 минутын өмнө

Төрийн алба оффшортонгуудын орогнох газар биш23 цаг 51 минутын өмнө

АН-ын дотоод сонгууль ням гаригт болно23 цаг 55 минутын өмнө

Шадар сайд У.Хүрэлсүх МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцавӨчигдөр 16 цаг 11 минут

Интерполын олон улсын форумд Монголын төлөөлөгчид оролцоноӨчигдөр 16 цаг 07 минут

Дорнод Манжуурын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ явж эхэллээӨчигдөр 16 цаг 03 минут

Хаврын морин уралдаанаас хохирсон хүүхдүүдийн төлөө тэмцэнэӨчигдөр 16 цаг 00 минут

Долларын ханш 2453 төгрөгтэй тэнцэвӨчигдөр 15 цаг 53 минут

Өнөөдөр олон улсын театрын өдөр тохиож байнаӨчигдөр 15 цаг 52 минут

Шашны зан үйл үйлдэхээр шарилыг авч явжээӨчигдөр 14 цаг 45 минут

110 мянган ширхэг засгийн газрын үнэт цаасыг маргааш арилжинаӨчигдөр 14 цаг 41 минут

Мал төллөлт 7.3 хувьтай байнаӨчигдөр 14 цаг 34 минут

“U money” картыг үнэгүй тараанаӨчигдөр 14 цаг 26 минут

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний цом аялж эхэллээӨчигдөр 14 цаг 06 минут

Гэрээгээр явах хүмүүсийн шалгалтын хуваарь гарчээӨчигдөр 14 цаг 05 минут

Ирэх сард ихэнх нутгаар 15-20 градус хүртэл дулаарнаӨчигдөр 14 цаг 03 минут

П.Цагаан: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын түүхийг үнэн, бүтэн болгосонӨчигдөр 14 цаг 01 минут

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллооӨчигдөр 12 цаг 53 минут

Мөнгө байна уу ? "Инээд" худалдаж авах гэсэн юм.Өчигдөр 12 цаг 29 минут

Дархан аварга А.Сүхбатын хүү С.Хангай шөвгийн дөрөвт шалгарлааӨчигдөр 12 цаг 17 минут

С.Ганбаатар: МАХН-ын удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсанӨчигдөр 12 цаг 06 минут

Сонгон шалгаруулалтын бүртгэл явагдаж байнаӨчигдөр 11 цаг 50 минут

Хун нуурын ойр орчмыг цэвэрлэлээӨчигдөр 11 цаг 49 минут

Xороодын албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг заах сургагч багш нарыг сонгон шалгаруулах зарӨчигдөр 11 цаг 40 минут

Элэгний С вирусийн шинжилгээг ирэх сарын 1-нээс үнэ төлбөргүй авнаӨчигдөр 11 цаг 29 минут

Сурагчдын амралт ирэх лхагва гаригт эхэлнэӨчигдөр 11 цаг 26 минут

Уралдаж байсан автомашинууд осолдож, ШТС-ын орчимд шатжээӨчигдөр 11 цаг 24 минут

Аль нас хамгийн аз жаргалтай вэ?Өчигдөр 11 цаг 12 минут

УИХ-ын дарга ОУПХ-ны Ассамблейн чуулганд оролцохоор мордлооӨчигдөр 10 цаг 57 минут

Өнөөдөр болох үйл явдлуудӨчигдөр 10 цаг 56 минут

Трамп Меркелиэс 300 тэрбум ам. доллар нэхэмжилжээӨчигдөр 10 цаг 38 минут

Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийгдэнэӨчигдөр 10 цаг 35 минут

Г.Дэнзэнгийн шүүх хурал маргааш болноӨчигдөр 10 цаг 33 минут

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байнаӨчигдөр 08 цаг 42 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.Өчигдөр 08 цаг 41 минут

Хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй2017 оны 3-р сарын 26. 18:56

МХЕГ-аас сэрэмжлүүлж байна2017 оны 3-р сарын 26. 18:55

Аварга Ю.Кисэносато түрүүллээ2017 оны 3-р сарын 26. 18:53

Монгол Улс хулгана толгойтой, заан биетэй болоод байгаа2017 оны 3-р сарын 26. 17:03

Тал газраа 1м, хотгор газраа 2м зузаан цастай байна.2017 оны 3-р сарын 26. 16:46

Ука "Яг түүн шиг" шоунд оролцохгүй гэв2017 оны 3-р сарын 26. 16:38

3, 8-аар төгссөн бол татвараа төлөх цөөхөн хоног үлдлээ2017 оны 3-р сарын 26. 15:43

Зүрхээ хамгаалахын тулд хэрхэн хооллох вэ?2017 оны 3-р сарын 26. 15:37

”Захиалагчийг нь илрүүлсэн тохиолдолд төрийн нууцад хамаарахгүй”2017 оны 3-р сарын 26. 15:30

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна2017 оны 3-р сарын 26. 15:27

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна2017 оны 3-р сарын 26. 15:25

Өнөөдөр “Гэр бүлийн өдөр” тохиож байна2017 оны 3-р сарын 26. 15:24

Од гарагсын тухай сонирхолтой баримтууд2017 оны 3-р сарын 26. 12:40

АНУ Оросын найман байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авав2017 оны 3-р сарын 26. 12:23

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ2017 оны 3-р сарын 26. 12:21

Улаанбаатарт өдөртөө 6 хэмийн дулаан байна2017 оны 3-р сарын 26. 12:20

Таны хэзээ ч үзээгүй байж мэдэх Дэлхийн хоёрдугаар дайны үеийн гэрэл зургууд2017 оны 3-р сарын 25. 14:57

"Эх дэлхийн цаг"-т нэгдэцгээе2017 оны 3-р сарын 25. 14:29

Үхэлд хүргэх аюултай хөө тортог2017 оны 3-р сарын 25. 14:26

Ирэх сарын нэгнээс C вирусын шинжилгээг үнэгүй авдаг болно2017 оны 3-р сарын 25. 14:24

Орон нутгийн сурагчдын амралт эхэллээ2017 оны 3-р сарын 25. 14:19

Төлбөрөө төлөөгүй бол торгуулна2017 оны 3-р сарын 25. 14:19

Цаг агаар өнөөдрөөс дулаарна2017 оны 3-р сарын 25. 12:30

Үс засуулваас өлзийтэй сайн.2017 оны 3-р сарын 25. 12:28

НИТХ-ын дарга Ц.Сандуй МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо2017 оны 3-р сарын 25. 12:26

Ерөнхий сайдын томилолт Баянхонгор аймагт үргэлжиллээ2017 оны 3-р сарын 25. 12:24

Mapин Лe Пeн Кремльд ирж, терроризмын эсрэг хамтран тэмцэх асуудлыг Путинтэй хэлэлцжээ2017 оны 3-р сарын 25. 12:22

Ромын пап: "Европ удахгүй мөхнө"2017 оны 3-р сарын 25. 12:19

Таны цаг НЭГ ЦАГААР урагшилсан байна уу. ШАЛГААРАЙ2017 оны 3-р сарын 25. 11:51

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:2017 оны 3-р сарын 25. 11:49

Амьдралын 22 чухал үнэн Заавал унш2017 оны 3-р сарын 25. 10:07

“ТҮЦНИЙ ОХИД”-Энэ бол эмэгтэй хүний үнэн түүх.2017 оны 3-р сарын 24. 21:27

Д.Загдсүрэн улиран сонгогдов2017 оны 3-р сарын 24. 21:19

Хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн даргаар Х.Чилаажавыг улираан томиллоо2017 оны 3-р сарын 24. 21:16

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох