Орхон голыг аврахаар алтны компаниудыг зогсоолоо

2016 оны 9-р сарын 5. 11:22

БОАЖ-ЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫХАН ОРХОН ГОЛЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХЭЭРГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАЛАА

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Орхон голын эх бүрэлдэх газарт алт олборлосны улмаас Орхон гол улаан хоормог болтлоо бохирдож, ус биш шороо, шавраар урсаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн.

Нутгийн иргэдийн ундны ус битгий хэл мал ууж болохгүй болтлоо бохирдсон Орхон голын бодит байдал, хууль, дүрэм журмыг уландаа гишгэсэн алтны компаниудын үйл ажиллагаа, хариуцсан яам, мэргэжлийн байгууллагуудын авч буй арга хэмжээнд дүгнэлт хийж голын бохирдлыг бууруулах үүрэг, чиглэл бүхий БОАЖЯ, УУЯ, МХЕГ, зарим ТББ-ын хамтарсан ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулжээ

Орхон голын бохирдлыг арилгахаар шуурхай ажиллаж эхэлсэн Ажлын хэсгийнхний дүгнэлт зэргийг үндэслэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, П.Баатарбилэг, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон холбогдох бусад мэргэжилтэн өнгөрсөн бямба гарагт Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж, орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Орхоны хөндий там болж, олигарх компани хууль зөрчжээ

Орхон голын эх бүрдэх Шийрт, Өлт, Тээл, Бодонт, Харгуйт зэрэг хөндий хөндий, тал гэхээргүй болтлоо сүйтгэгдэж, газрын хөрсийг эргүүлж, энд тэндгүй хэдэн метр өндөр болтол нь овоолсон шороо, шороогоо угаасан ус нь шуудуу, сувгаа халин улаан шар өнгийн зуурмаг болон урсаж байгаа дүр төрх биднийг угтав. Орхоны эх бүрдэх дөрвөн ам дөрвүүлээ мөнх цэвдэгт Суварга хайрханаас эхтэй голтой. Гэвч эдгээр аманд дөрвүүлэнд нь алтны ашиглалтын тусгай лиценз 1999 оноос өмнө олгогджээ.

Урт нэртэй хуулийг дагаж хэрэгжүүлэх хууль батлагдсанаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх сэргэсэн “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” гэхкомпанийн лицензийн эрх дээр 16 компани энд үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр компанийн 14 нь хууль ёсны дагуу бүрдүүлэх ёстой ТЭЗҮ, Уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт заавал байх ёстой бичиг баримт, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэр дундаа 1999 оноос хойш Орхон багийн нутгийн Шийртийн амнаас алт олборлож буй “Монгол газар” компани хууль ёсны нэг ч бичиг баримт бүрдүүлэлгүйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулжээ. Ингээд зогсохгүй өөрсдийн лицензийн талбайд туслан гүйцэтгэгч 14 компанитай гэрээ байгуулан ажиллуулж, байгаль орчныг хамгийн ихээр сүйтгэж байгаатай газар дээр нь танилцсан юм. Тус компанийн MV00002427 лицензийн дугаартай, 2000 оны долоодугаар сарын 10-нд олгогдсон, 2030 оны долоодугаар сарын 10-нд ашиглалтын хугацаа нь дуусах 173.11 га талбай бүхий Шийртийн салааны газар нутаг тэр чигтээ эвдэгджээ.

Тус салаанаас урсаж, Орхон голын эхийг бүрдүүлдэг Шийрт гол уг компанийн буруутай үйл ажиллагаанаас болж, улаан шороогоор урссанаас Орхон гол 200 гаруй километр газарт улаан, шар шороогоор урсаж байгааг мэргэжлийн байгууллагынхан тогтоогоод байгаа юм. Шийртийн голд голын эх бүрэлдэх газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох нь битгий хэл тус голоос удаа дараа шороо олборлож, алт олборлохоор угаасан шорооны бохир усаа тус голд шууд нийлүүлж байсан юм. Тэгээд зогсохгүй Шийртийн салааны ойн бүсэд тулган олборлолт хийж, техник, хэрэгслүүдээ ойн захад байрлуулан ажиллаж байв. Шийртийн хөндийг мал бэлчих битгий хэл хүн явахын аргагүй болтол ньсэндийчиж, алт олборлож байгаа ч нэг ч метр газарт нөхөн сэргээлт хийгээгүй, бохирын тунгааруурыг горимын дагуу байгуулаагүй, туслан гүйцэтгэгч 14 компани үйл ажиллагаа явуулж байгаа гэх мөртлөө шороо угаадаг 47 ширхэг буу тус компанийн эзэмшлийн талбайд байсан юм.

Энэ үеэр “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяраас зарим асуултад хариулт авлаа.

-“Монгол газар” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдоод байгааг та мэдэж байгаа юу. Гэрээт компаниудынхаа үйл ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгүүлэхэд та яагаад анхаараагүй юм бэ?

-Орхон голын бохирдолд тодорхой хэмжээгээр буруутайгаа мэдэж байна. Дээр нь байгалийн даьагдашгүй хүчин зүйл болох бороо хур ихтэй жил болж байна. Үүнээс үүдэн ажилчдын барьсан далан шуудуу сэтрэх, бохир халих асуудал гарч байгааг ойлгоорой.

-Танай компани ашиглалтын лиценз эзэмшдэг ч энд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхээ авахын тулд ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт заавал хийлгэх ёстой зүйлсээ хийлгээгүй олборлолт хийж байгаа юм байна. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?

-ТЭЗҮ-г холбогдох газруудаас баталж өгөхгүй байна. Бид батлуулахаар явсан ч УИХ-ын сонгууль өнгөрөөгөөд баталж өгье гэсэн. Тэгээд л шинэ засаг бүрдээд одоо энд ажиллагаа болж байна. Бид орон нутгийн удирдлагуудтай ярилцаад орон нутгийн төсөвт 180 гаруй сая төгрөг байршуулаад үйл ажиллагаагаа эхэлж байсан. Хуулиараа бол орон нутгийн төсөвт мөнгө байршуулдаггүй юм байна л даа. Одоо дараагийн арга хэмжээгээ авна.

-Нөхөн сэргээлтийн ажил огт хийгээгүй, дээр нь ойн санд тулгаж олборлолт хийж байгаа тухайдаа та ямар тайлбар өгөх вэ?

-Нөхөн сэргээлт бид хийнэ. Өмнө нь ч хийж л байсан. Улсын төсөвд бид маш их хэмжээний орлого төвлөрүүлж явсан. Ойн санд тулгаж олборлолт хийж байгаагаа өнөөдрөөс зогсооно.

-Таны эзэмшлийн талбайд одоо хэчнээн хэмжээний алтны нөөц байгаа вэ?

-400 кг орчим байгаа.

-Ашиглалтын хугацаа хэзээ дуусах вэ. Таныг туслан гүйцэтгэгч компаниуд ажиллуулж, нөхөн сэргээлт хийхээс зугтаж байгаа гэж хардаж байгаа. Нөхөн сэргээлт хийгээгүйн хариуцлагыг танай компани хариуцах уу?

-Одоо ашиглалтын 20-иод жилийн хугацаа үлдсэн. Нөхөн сэргээлт хийгээгүйн хариуцлагыг бид хариуцна.

Орхон голын эхэнд 30 компанийн 1300 гаруй иргэн алт олборлож байна

Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд лиценз эзэмшигч хийгээд туслан гүйцэтгэгч 30 компанийн 1300 гаруй иргэн алт олборлож, тус нутагт амьдарч байна. Уурханй ажилтнуудын төлөөлөл болон орон нутгийн малчин иргэдтэй БОАЖ-ын сайд тэргүүтэй төлөөлөгч, албаныхан Орхон голын бохирдлыг арилгахын тулд хэрхэн ажиллах талаар зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ үеэр зарим иргэн, уурхайн ажилтны сэтгэгдлийг сонслоо.

Орхон багийн малчин Н.Дамдинпүрэв:

“Цэнхэр сумын нутгийн иргэд болоод малчдын хувьд алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэж үзэж байна. Орхон багийн хөндийг том том техник, хэрэгслээр ухаж, төнхөөд хүн, мал битгий хэл машин унасан ч эргэж гарахааргүй нүх болоод хоцорлоо. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нөхөн сэргээлт хийнэ гэж үйл ажиллагааг эхлүүлсэн гэнэ лээ. Нэг нь ч хийгээгүй. Нөхөн сэргээлт хийнэ гэдэг нь ч худлаа. Орхон голыг бохирдуулж, найман аймгийн 53 сумын иргэд, мал, амьтныг хордуулчихаад “Бороо их орсны улмаас үерийн ус урсаад Орхон голын өнгө хувирсан. Бидний буруу биш” гэж байна лээ. Хэрвээ тийм юм бол бусад гол Шийртийн амнаас урсаж байгаа шиг улаан шараар урсахгүй яасан юм бэ. Бусад голын загас, жараахай үхэхгүй яасан юм бэ. Малчид битгий хэл мал бэлчих талбайгүй болтол цөлмөлөө. Төр засаг гэж байдаг бол бүгдийнх нь эрхийг цуцал” гэв.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн н.Долгор-Өлзий:

“Орхон голыг бохирдуулагч алтны компаниудтай бид хатуу тэмцэнэ. Бохирдлын хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нэхэмжлэл гаргана. Бид удаа дараа эдгээр компанийн удирдлагуудтай уулзахыг оролдсон ч зугтаад нэг нь ч уулзаагүй. Тэгсэн атлаа сайд, УИХ-ын гишүүд ирлээ гэхээр ирчихсэн явж байна гэнэ. Гол бохирдууллаа гэхэд “Энэ уснаас уугаад нэг ч хүн, мал хордож үхээгүй байна” гэж биднийг загнаж байна лээ. Бодит байдал дээр нутгийн иргэд ундны усаа өөр газраас зөөж хэрэглэж байна. Малаа ч өөр булаг, шанд бараадуулж байна. Энэ байгаль дэлхий, үй олноороо үхэж байгаа загас, жараахай, амьтад хэлтэй байсан бол та нарт их юм хэлэх байсан байх. Зөвхөн Архангай аймгийн иргэд ч биш Өвөрхангайн иргэд ч эдгээр компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаасай гэж хүсэж байна” гэв.

“10 ой” компанийн ажилтан Б.Цэцэгдарь:

Алт олборлогч компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж байгаль дэлхий сүйтгэгдэж, Орхон гол бохирдож байгаа нь үнэн. Гэхдээ бид үйл ажиллагаагаа явуулчихаад нөхөн сэргээлт хийнэ. Орхон голыг бүгд бохирдуулаагүйг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бараг бүгд техник, машин механизм зээлээр авсан, ажилчдынхаа цалинг өгөх гээд банкинд өртэйбайгаа. Ажилчин бүр ар гэртэй, бас банкинд өртэй, амьдралаа өөд нь татах гэж л энд ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй. Цалингаа хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгөхийн тулд гэртээ харилгүй өчнөөн сар болж байгаа хүмүүс ч энэ дунд бий. Энд ажиллаж байгаа 1300 гаруй ажилчдын эрх ашгийг, ар гэрийнхнийг бас бодолцож үзээсэй. Тийм болохоор аль аль талыг нь харгалзан үзэж, зөв шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.

Орхон голын эх бүрдэх газарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайн үйл ажиллагааг зогсоолоо

Нутгийн иргэд, уурхайчидтай хэлэлцүүлэг өрнүүлсэний эцэст, Ажлын хэсгийнхэн болоод БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүд тэргүүтэй албаныхан “Монгол алт” компанийг ТЭЗҮ болон Уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт үйл ажиллагаа явуулахаасаа өмнө заавал бүрдүүлсэн байх шаардлагатай байдаг бичиг баримт, нөхөн сэргээлт хийх барьцаа хөрөнгөө байршуулах, Шийртийн хөндийд үйл ажиллагаа явуулахдаа гаргасан бүх алдаа дутагдлаа засаж, бохирын тунгаагуур, нуур гэх мэтийг горимын дагуу байгуулах хүртэл үйл ажиллагааг нь зогсоож байгааг мэдэгдсэн юм.


Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.

-Орхон голыг бохирдуулж байгаа компаниудад хариуцлага тооцох тухай хэлэлцүүлгийн үр дүнд ямар шийдвэрт хүрсэн бэ?

-УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, иргэд, уурхайн эзэд, ажилтан гээд бүх талын төлөөллийг оролцуулан Орхон голын бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орхон голын бохирдлыг шалтгаан болоод бусад зүйлтэй газар дээр нь танилцлаа. Үнэхээр хариуцлагагүй, хууль, дүрэм журам зөрчсөн олборлолт явагдаж байгаа нь маш тодорхой байна. Лицензтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа ТЭЗҮ-ээ батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүйгээс үүдэлтэйгээр Орхон голыг бохирдуулах хэмжээнд хүртлээ ажиллажээ. Тиймээс бид уул уурхайн компаниудыг нэгдүгээрт, хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах хүртэл лиценз ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдлээ. Хоёрдугаарт, нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийх ёстой. Нөхөн сэргээлт хийхийн тулд нөхөн сэргээлтийн барьцаа төлбөр улсын төсөвт байршуулах ёстой. Үүнийгээ бүрэн байршуулахыг шаардаж байна.

Гуравдугаарт, лиценз эзэмшигчдийг талбайдаа олон компани гэрээгээр оруулахыг хориглоно. Хамгийн ихдээ таван аж ахуйн нэгж байхаар заах хэрэгтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар нэг талбайд 14 компани зэрэг ажилласан нь замбараагүй, хариуцлагагүй нөхцөл байдал үүсгэж, гол бохирдуулахад хүргэж байна. Дөрөвдүгээр, одоогийн байдлаар хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол Орхон голыг дахиад бохирдуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Бид ирээд, хэлэлцүүлэг хийснээр Орхон гол цэвэр, тунгалаг урьдын адил болчих юм биш. Тийм учраас уурхайн компаниуд гадаргын усыг ашигладаг байдлаа зогсоох хэрэгтэй байна.

Усыг дахин ашиглах арга технологиудыг нэвтрүүлэх, бий болгох хэрэгтэй. Мөн далан шуудуугаа зориулалтын дагуу барих шаардлагатай. Найман аймаг 53 сумаар дамжин Байгаль нуурт цутгаж байгаа Орхон голыг бохирдуулахгүй байх нь бидний үүрэг. Хэн нэгэн хүний эрх ашгийн үүднээс ийм байдалд хүргэчихээд байгаа учраас энд үйл ажиллагаа явуулж байгаа бичиг баримтыг бүрдэл дутуу бүх уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа.Харин тухайн компани авах ёстой арга хэмжээ, хийх ёстой зүйлүүдээ хуулийн дагуу бүрдүүлж, хийчихээд үйл ажиллагаа үргэлжүүлэх боломжтой.

-Одоогоор ямар хариуцлага хүлээх вэ. Үйл ажиллагааг нь зогсоосноор Орхон голын бохирдол арилж, хохирол барагдахгүй

-Уул уурхайн салбар, түүний ашиглалттайхолбоотой чанга хууль нэлээд бий. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Их хурлаар батлуулсан. Одоо удахгүй Засгийн газрын хуралдаанаар төлбөрийн тухай хуулийн захирамж, шийдвэрийг гаргуулна. Нэг шоо метр хэмжээний ус бохирдуулбал ямар хэмжээний нөхөн төлбөр төлөх стандартыг олон улсын жишгээр бий болгоно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжсэнээр хариуцлагагүй уул уурхай гэж байхаа болино.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр компанид удаа дараа лац лобмо тавьж, үйл ажиллагааг нь зогсоодог ч албаныхныг уул даваад явангуут нь үйл ажиллагаа үргэлжлүүлдэг гэж байна. Тиймээс одоо гаргаж байгаа шийдвэрт хэн хяналт тавих вэ?

-Архангай, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтынгазрын мэргэжилтнүүд ажиллана. Ирэх даваа гарагаас уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газруудад пост ажиллуулж, хяналт тавина. Одоогоор ашиглалтын лиценз эзэмшигч компаниудаас хоёрынх нь бичиг баримт бүрэн, бусад нь дутуу.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Жүдогийн аваргууд тодорч эхэллээ11 минут 52 секундын өмнө

Жүдо бөхийн УАШТ-ний медалийн төлөөх барилдаанууд эхэллээ1 цаг 22 минутын өмнө

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжихэд бэлэн үү?1 цаг 55 минутын өмнө

Цахим иммигрэйшн төслийг хэрэгжүүлнэ2 цаг 22 минутын өмнө

“Цэргийн гардан тулаан” амжилттай болж өндөрлөлөө2 цаг 46 минутын өмнө

Бооёогийн олноос нуусан амраг2 цаг 48 минутын өмнө

Хүүхдийн 30 ортой тасгийг нээлээ2 цаг 52 минутын өмнө

Монголбанкны хэвлэлийн хурлын тов гарлаа3 цаг 3 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөл хуралдсангүй3 цаг 11 минутын өмнө

ШУА-ийн гишүүний сонгуульд 11 академич нэр дэвшжээ3 цаг 26 минутын өмнө

МАН-ын бүлэг хуралдаж, хуулийн төслүүдийг дэмжжээ3 цаг 57 минутын өмнө

ТҮЦ эрхлэгчид жагслаа4 цаг 52 минутын өмнө

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид өөрийн давуу талыг тодорхойлж байна5 цаг 28 минутын өмнө

Централ тауэрт бөмбөг тавьсан гэх АНУ-ын иргэнийг албадан гаргажээ5 цаг 31 минутын өмнө

"Сайн Аав" киноны хэсгээс... 5 цаг 34 минутын өмнө

БНСУ-ын Прокурорын газар И Жэ Ёныг баривчлуулах хүсэлтээ хойшлуулав6 цаг 58 минутын өмнө

Ерөнхийлөгч Давосын чуулганд оролцоно7 цаг 6 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана7 цаг 10 минутын өмнө

Дэлхийн хошой аварга Х.Алиев азербайжаны аварга болжээ7 цаг 22 минутын өмнө

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ирэх сарын 15-ыг хүртэл авна7 цаг 27 минутын өмнө

Танилц: "Mongolia's next top model" шоуны 16 оролцогч8 цаг 24 минутын өмнө

АН-ын бүлэг хуралдсангүй8 цаг 48 минутын өмнө

Чанартай үйлчилгээ-Соёлтой харилцаа аян зохион байгуулагдаж байна8 цаг 56 минутын өмнө

Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани ногдол ашгаа тараажээ8 цаг 58 минутын өмнө

Путинийг Мексикт авилгатай тэмцэхэд туслаач гэжээ8 цаг 59 минутын өмнө

Намын бүлгүүд, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд9 цаг 35 минутын өмнө

Ерөнхий аудитороос “Итгэмжлэл” гардаж авлаа9 цаг 41 минутын өмнө

ОУХМ О.Батхүү зодог тайллаа9 цаг 55 минутын өмнө

Трамп Оростой цөмийн зэвсгийн талаар тохиролцохыг санал болгов10 цаг 3 минутын өмнө

"Дакар Ралли-2017" уралдааны шилдгүүд тодорлоо10 цаг 21 минутын өмнө

Төрийн Гэрэгэ-г сар шинийн баяраар гардуулна10 цаг 24 минутын өмнө

Сонирхогчдын боксын УАШТ-ий алтан медалийн эзэд тодров10 цаг 32 минутын өмнө

Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт болно10 цаг 37 минутын өмнө

Нүүрсэн эмийг ахуйн нөхцөлд хэрхэн ашиглах вэ?10 цаг 52 минутын өмнө

430 кг жинтэй эр Геркулec болохоор амлажээ11 цаг 2 минутын өмнө

Д.Ганбат: "Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин" гэсэн бодлогыг баримтална11 цаг 12 минутын өмнө

АШУҮИС-иас мэдэгдэл гаргаж, ил захидал илгээжээ11 цаг 26 минутын өмнө

Хятад Оросыг нэг дэх түнш гэж үзэхээс татгалзжээ11 цаг 47 минутын өмнө

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд12 цаг 3 минутын өмнө

Улаанбаатарт 18 хэм хүйтэн12 цаг 10 минутын өмнө

Барааны савангийн ач тусӨчигдөр 13 цаг 54 минут

Сонирхогчдын боксын УАШТ-ий медалийн эзэд тодорч эхэллээӨчигдөр 13 цаг 49 минут

Та 12 цэгийг нэгэн зэрэг харж чадах уу?Өчигдөр 13 цаг 39 минут

Цэргийн бүртгэл амралтын өдрүүдэд 18:00 цаг хүртэл явагдаж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Иргэд, ААН байгууллагын анхааралдӨчигдөр 13 цаг 34 минут

Зогсоол дээр гурван автомашин шатжээӨчигдөр 13 цаг 28 минут

Том гарт энэтхэг эр БаблуӨчигдөр 13 цаг 14 минут

Үндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар хэлэлцэвӨчигдөр 12 цаг 55 минут

Бусад хүнд тусладаг настайчууд ахиу насладагӨчигдөр 12 цаг 45 минут

Улаанбаатарт 17 хэм хүйтэнӨчигдөр 12 цаг 20 минут

Хорио цээрийн дэглэм тогтоолоо2017 оны 1-р сарын 14. 14:25

Хиймэл нуурын ус задарч хоёр хүний амь эрсэджээ2017 оны 1-р сарын 14. 14:16

Обама Оросын эсрэг хоригийг сунгав2017 оны 1-р сарын 14. 13:54

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөртэй болно2017 оны 1-р сарын 14. 13:44

Шадар сайд өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллана2017 оны 1-р сарын 14. 13:37

Цагаан сараар таван өдөр амарна2017 оны 1-р сарын 14. 13:33

Түргэний тэргийг хааж зогссон жолоочийг шоронд хийхийг шаарджээ2017 оны 1-р сарын 14. 13:22

Ойн барилдаанд 224 бөх зодоглов2017 оны 1-р сарын 14. 13:02

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 1 нас хүрлээ2017 оны 1-р сарын 14. 12:45

Хамраас яагаад цус гардаг вэ?2017 оны 1-р сарын 14. 12:34

Ж.Батбаясгалан: Утааг судлахгүй. Ураг эндэхээс илүү хортой үр дагавар гэж байхгүй2017 оны 1-р сарын 14. 12:31

АНУ Кубын цагаачдад хөнгөлөлт үзүүлэхээ зогсоов2017 оны 1-р сарын 14. 11:56

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд2017 оны 1-р сарын 14. 11:49

Улаанбаатарт 14 хэм хүйтэн2017 оны 1-р сарын 14. 11:43

Хулгай, дээрмийн хэргүүдийг илрүүлэн шалгаж байна2017 оны 1-р сарын 13. 20:57

Ялаа хоолон дээр суусны дараа юу болдог вэ? 2017 оны 1-р сарын 13. 20:13

Х.Тэмүүжиний нялх амраг гэгдсэн Г.Сарангэрэл хаагуур явна2017 оны 1-р сарын 13. 19:58

Махлаг модель Эшли Грэм “Additional Elle” том размерын дотуур хувцасны коллекцио танилцуулав2017 оны 1-р сарын 13. 19:51

ДОХ буюу ХДХВ-тэй иргэдийн 80 орчим хувь нь эрчүүд байна2017 оны 1-р сарын 13. 19:37

Засаг дарга нарын томилолт ба 335 шуудай цементээс эхэлсэн түүх2017 оны 1-р сарын 13. 18:45

Замын цагдаагийн алба “Мэдээллийн ухаалаг хөтөч” байршууллаа2017 оны 1-р сарын 13. 17:52

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд2017 оны 1-р сарын 13. 17:22

Ц.Оюунгэрэл: Итгэл алдарч, бэтгэрч явсан гомдлыг шүүх тайллаа2017 оны 1-р сарын 13. 16:45

Өсвөрийн футзалын улсын аваргууд тодорлоо2017 оны 1-р сарын 13. 16:44

Хүчилтөрөгчийн эмчилгээний тоног төхөөрөмж танилцууллаа2017 оны 1-р сарын 13. 16:40

Дуучин Т.Дэлгэрмөрөнд ”үнэлэгдсэн” бүсгүй2017 оны 1-р сарын 13. 16:39

Мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан этгээдийг шалгаж эхэллээ2017 оны 1-р сарын 13. 16:37

Дорнын говьд дэлхийд цөөхөн эко үйлдвэр сүндэрлэжээ2017 оны 1-р сарын 13. 16:36

Ж.Батзандан: Тавантолгойг луйвардах санаархлаа зогсоохыг шаардаж байна2017 оны 1-р сарын 13. 15:38

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв2017 оны 1-р сарын 13. 15:19

Банкны картаар автобусанд зорчдог болно2017 оны 1-р сарын 13. 15:10

Краны суманд хүн дарагдаж нас барсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ2017 оны 1-р сарын 13. 15:02

Байр суурь: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаар хэн юу хэлэв2017 оны 1-р сарын 13. 14:47

Х.Тамир нарт 5,1-6 жилийн хорих ял оноов2017 оны 1-р сарын 13. 14:35

Б.Чимидийн нэрэмжит шагналыг Др, проф. Д.Баярсайхан хүртлээ2017 оны 1-р сарын 13. 14:20

​Айшолпаны гэр бүл Казакстан улсын иргэншилд багтахаас татгалзжээ2017 оны 1-р сарын 13. 14:02

Нийслэлийн мэдээллийн технологийн газар, “Үндэсний дата төв"-тэй хамтрана2017 оны 1-р сарын 13. 14:00

А.Баярцэцэг Стивен Сигалынд зочилжээ2017 оны 1-р сарын 13. 13:52

Д.Даваасамбуу “Эрдэнэт үйлдвэр”-т хагас тэрбум төгрөгийн хохиролтой гэрээ байгуулжээ2017 оны 1-р сарын 13. 13:44

Танилц: Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ удирдлагууд2017 оны 1-р сарын 13. 13:39

Д.Отгондалай Д.Пүрэвсүрэнтэй медалийн өнгөө хувиргах тулаан хийнэ2017 оны 1-р сарын 13. 13:33

Усанд автсан айлуудад шаардлага хүргүүлж байжээ2017 оны 1-р сарын 13. 13:23

Ханиад томууны тархалт буурч байгаа ч хүндрэл хэвээр байна2017 оны 1-р сарын 13. 13:14

Таван нэр дэвшигчийн тавилан нэг юм даа2017 оны 1-р сарын 13. 13:00

Сургуулийн жилийн нээлт болов2017 оны 1-р сарын 13. 12:30

УИХ-ын даргын мэндчилгээ2017 оны 1-р сарын 13. 11:51

Өнөөдөр Үндсэн хууль батлагдсан ойн өдөр2017 оны 1-р сарын 13. 11:10

Эрдэмтэд: Цагаан хоолны дэг барих нь эрүүл мэндэд аюултай2017 оны 1-р сарын 13. 10:49

Обамагийн нохой Цагаан ордонд ирсэн бүсгүйг уржээ2017 оны 1-р сарын 13. 10:41

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд2017 оны 1-р сарын 13. 10:37

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох