С.Жавхлан: Миний дууг сонсох тавилан нь хүрэхгүй биз дээ, гишүүдэд

2016 оны 12-р сарын 29. 12:10

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.

-ХӨЛДЧИХСӨН ТОЛГОЙТОЙ ГИШҮҮДТЭЙ ХАМТ БАЯРЛААД
СУУЖ БАЙХ ЗАВ АЛГА-

-УИХ-ын гишүүдийн шинэ жилд та яг ямар шалтгааны улмаас орохгүй гэж үзсэн юм бэ?

-Яг юу хийсэн гэж баярлах юм. Одоо баярлаж байх цаг мөн үү. Шинэ жилбол гадны баяр. Гадны баяр тэмдэглээд явж байдаг ямар их зав вэ. Үүнийхээ оронд гишүүд Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэг дээр, Баянхошуу, Толгойт гээд захын хорооллуудаар очих хэрэгтэй. Найрлах мөнгөөрөө тэнд хэцүү амьдарч буй иргэдэд хоногийн хоол авч өгч болно шүү дээ. Тэгэхгүй юмаа гэхэд ядаж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Ер нь насанд хүрсэн хүмүүс шинэ жилээр баярлахыг би буруу гэж үздэг. Хүүхдүүд бол яахав, баярлах хөөрөх нас нь шүү дээ. Гэтэл томчууд нь гадны баяр, соёлд хөлөө хугалчих гээд гүйдэг мөртлөө Монголоо гэхээр хүлээж авахаа байчихсан. Ийм эргэчихсэн, хөлдөөд царцчихсан толгойтой гишүүдтэй хамт найрлаад сууж байх зав надад алга. Ер нь баяр гэж юуг хэлдэг юм. Тэн хагас нь гомдоод өлсөж байхадхэдхэн хүн нь найрлаж цэнгэж буй зүйлийг баяр гэхгүй ээ. Гурван сая гаруй хүн бүгдээрээ сэтгэл хангалуун ижил, тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж болно.

-Танд УИХ-ын гишүүдийн шинэ жилд очоод, дуулж хуурдан нэг орой сайхан баярлая гэж үнэхээр бодогдсонгүй юу?

-Би Монголоо ухаардаггүй, Монгол дээлээ өмсөж чаддаггүй, өөрөөсөө өөрчлөгдөхийг хүсдэггүй нөхдүүдэд дуулж өгөхгүй. Миний дууг сонсох тавилан нь хүрэхгүй биз дээ, гишүүдэд. Монголоо цөхрөөж уйлуулчихаад ямар нүүрээрээ ч баярладаг юм, гайхаж байна.

-Танай гэр бүл тэгэхээр шинэ жил тэмдэглэдэггүй гэсэн үг үү?

-Шинэ жил тэмдэглэхтэй манатай олон түмэн ажилгүй хоолгүй цөхрөөд сууж байна. Энэ бүхнийг илүүтэй харж мэдэрч байгаагийн хувьд манай гэр бүл тэмдэглэхгүй.

-Гэхдээ ядаж хүүхдүүдээ баярлуулж, сүлд мод засдаг биз дээ?

-Хүүхдүүд бол баярлах ёстой гэж би өмнө нь хэлсэн.

-Тойргийнхоо хүүхдүүдийг тухайлан баярлуулав уу?

-Миний сүүлийн дөрвөн сарын УИХ-ын гишүүний цалин 6 сая, 168 мянга 844 төгрөг байна. Энэ мөнгөөрөө тойргийнхоо нэн ядуу аж төрж буй, хоногийн хоолгүй байгаа 300 гаруй өрхөд хонины таван цул, толгой, гурил, сүү түлэх түлээгүй байгаа айлуудад түлш өгөхөөр бэлтгэж байна. Би түмэн олондоо хэрэгтэй зүйл хийж чадахгүй байна гэж өөрийгөө чамлаж байгаа учраас цалин авах эрхгүй. Дараачийн сарын цалингаараа "Илгээлтийн эзэд" аяныг үргэлжлүүлж малгүй болсон иргэд рүү хандсан ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Сэтгэл байхад бага багадахгүй бүх зүйл болно доо. Бусад гишүүдийг хэлээд нэмэргүй ч би бас уриалмаар байна. Шаардмаар байна.

jawhlan

-ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫН БАТАЛСАН ХУУЛИЙГ ХАР-

-Гэхдээ гишүүн ээ, тойргийнхоо нэгж цэгүүдэд хог ачилцаж, эсвэл монгол дээл өмссөнөөр таны УИХ-ын гишүүний үүрэг биелчихгүй. УИХ-ын гишүүн үндсэн үүргийнхээ хүрээнд тодорхой хууль санаачлах, тойрогтоо тухайлсан зүйлүүдийг хийх зэргээр ажиллах ёстой биш үү?

-За тэгвэл УИХ-ын гишүүдийн ажил хийсэн нь хаана байна. Ажил хийгээд сайхан болгосон нь хаана байгаа юм. Ямар ч зүйл жижгээс эхэлдэг. Хүний нас тэгээс эхэлдэгтэй яг адил. Гараад хог цэвэрлэх сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг бол хамгийн энгийн мөртлөө эх оронч хүн бүрт байх ёстой том хууль. Өөрөөсөө өөрчлөгдөх мэдрэмжтэй байна гэдэг чинь ч мөн зөв зүйл. Монгол хүнд өөрийн өр зүрхний хууль гэж бий. Өнөөдөр С.Жавхлан өнгөн дээрээ "дээл" яриад байгаагийн цаана Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжье гэдэг асар том уриалга явж байгааг анзаарах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хүмүүс дээлээ ямар ихээр өмсдөг болов. Энэ нийгэмд яг бодитоор харагдаж байгаа. Чи харж байна уу?

-Харж байгаа.

-Гэтэл өнгөрсөн хугацаанд чиний яриад байгаа хууль баталдаг хүмүүс чинь ямар их газар зарав. Түг түмэн монголчуудыг хичнээн их гомдоов. Үүнийг харин өөрөө тооцож харж чадсан уу. Үүнийгээ ялгачихаад УИХ-ын гишүүний үндсэн үүрэг энэ тэрээ надтай ярих хэрэгтэй. Яг үндсэндээ хууль дүрэм гэдэг бол таван цул, толгойноос эхэлнэ. Монголчууд "хаан" хоолоо одоо идэхээ больчихоод байна. Би иргэдэд таван цул, толгой цалингаараа авч өгснөөрөө монголчууд "хаан" хоолоо дээдлэхийг уриалж байгаа юм. Цаашлаад "хаан" хувцсаа өмсөх тухай, дэлхийд "хаан" шиг эвлэлдэн нэгдэх тухай би ярьж байна. Үүнээс илүү хууль хаана байна. Чи надад олоод ирээрэй. Үүнээс илүү сэтгэлийн хууль, амьдрал дээр хэрэгждэг хууль байхгүй.

-Хууль гэхээр арай өөр бодит утгаар нь асуугаад байна?

-Өнөөдөр энэ хулгайчуудын баталсан хуулийг хар. Ард түмний сэтгэл рүү ус цацсан, дарамталсан, амьдрал ахуйд нь нэрмээс болсон хуулиудыг л баталж байна. Монгол ёсоо ярихаар шоолж хөхрөлдөж байгаа энэ улсуудад мянган сайхан хууль оруулаад нэмэргүй байх. Нөгөө талдаа Монголын хууль гурав хоног гэдэг. Энэ нь ямар түүхтэй гэхээр энд нэг зөв хууль гарлаа, түүнийг дэлхий даяараа гурав хоногийн дотор ам дамжиж сонсоод, дагадаг байсан ийм л зөв цаазыг гаргадаг байж, яг энэ зарчим гарцыг Монгол төрд сэрээж сэргээх буцааж авч ирэх гэсэн чин хүсэл яваад байна. Иргэн бүрээ даатгаж, бүгдийг нь тэгш зөв аваад явах хууль удахгүй санаачлагдаад явна, хараарай.

jawhlan

-С.ЖАВХЛАНГ МОРЬ УНАХААР ХОМООЛЫГ НЬ Л ОЛЖ ХАРДАГ...-

-Таныг ойлгож байна. Гэхдээ та иймэрхүү зүйл яриад яваад байхаар тойрогт тань тухайлсан ажлууд хийгдэж чадах болов уу л гэж асуугаад байна?

-Би ажлаа хийгээд л явж байгаа.

-Тухайлбал?

-Өөрөө ямар ажлыг ажил хийсэнд тооцдог юм. Яг үүнийг тэр чигээр нь ярилцлагандаа буулгаарай. Ажил маш олон янз. Оюун санаа, сэтгэлзүй, уриа дуудлага, сургалт халамжийн, адагт нь бүтээн байгуулалтын гэхчилэн ангилж болно. Өөрөө яг аль ажлыг нь яриад байгаа юм?

-Тойргийнхоо ард түмнээс итгэл хүлээж УИХ-д суусан гишүүн улсын төсөвт ядаж ганц цэцэрлэгийн төсөв суулгахаас өгсүүлээд зөндөө л асуудал байна гэж бодох юм?

-Уутыг нь эргүүлж гөвөөд бүрэн хулгайлчихсан, улайчихсан данстай төрөөс яг юу гаргуулж, юу хийлгэх гээд байгаа юм. Төсөвт мөнгө суулгаад тойрогтоо цэцэрлэг барь л гэж өөрөө надад хэлэх гээд байгаа бололтой. Төсөвт одоо ямар ч мөнгө алга гээд л хувхай нүүрлээд байгаа мөртлөө өөрсдөө цэнгэж найрлаад байгааг та бүхэн харж байна уу. Бүгдийг нь яг ийм байдлаар идчихсэн. Дээрээс нь бие даагч гишүүн ямар их ганцаардаж байгааг харж байгаа биз дээ. Тэгэхээр та надаас ямар ажил шаардаад байгаа юм. Би Монгол түмэнд хандсан оюун санааны ажлуудаа тууштай хийж байна. Бүтээн байгуулалтын, сургалт, халамжийн ажлуудаас С.Жавхлан оюун санааны ажлыг илүүд үздэг учраас хийгээд явж байна. "Сэтгэл зүрхийг нь мэдээд биеийг нь мэд..." гээд сургааль цааш явдаг биз, өөрөө ч гэсэн дээлээ өмс, дээлээ оё гэж танд хэлмээр байна.

-Шүүмжлэлийг хүлээж авлаа. Ингэхэд гишүүн ээ, та уурлаад байгаа юм уу. Сэтгүүлчийнхээ хувиар би олон нийт сонирхож буй асуултуудыг л танаас асуугаад байна?

-Би уурлаагүй. Чамд бусад УИХ-ын гишүүдтэй адилхан нийгмээсээ хоцорчихоод байгааг санууллаа. Энэ сэтгүүлч нар УИХ-ын гишүүдтэй адилхан олноосоо хоцорчихсон байна. Үүнийг заавал бичээрэй.

-Гэхдээ зарим зүйл дээр жаахан наанатай, цаанатай хандах хэрэгтэй биш үү. Жишээ нь, та шинжлэх ухаан хөгжчихөөд байхад чуулганы индэр дээрээс “Монголчууд шээсээ уух хэрэгтэй” гэхчмлэн ярьж буй нь зөв үйлдэл үү?

-Өөрөө ээжийнхээ өлөн шээсийг ууж байгаагүй юу. Баталгаагүй хаана хийсэн нь мэдэхгүй зохисгүй эмийн хэрэглээ хэт их газар авсан байна. Халууны эм авч ууж, мөнгө үрж байхын оронд эхийнхээ шээсийг уугаад, агуу их Монгол ёс уламжлалаараа өвчнөө анагаа л гэсэн. Мөн цэвэр шар сүү, булгийн цэвэр ус гэхчилэн би тэр өдөр зөндөө олон зүйлийг хөндөж ярьсан. Зөвхөн шээсийг нь яагаад олж хараад байгаа юм. С.Жавхланг морь унахаар хомоолыг нь л олж хардаг, хог түүхээр доошоо орлоо гэдэг. Түмэн олныхоо уламжлалт зан заншлыг сэргээе, мөнгөнөөс илүү алт шиг ухаан явдаг юм шүү гэж хэлэхээр зөвхөн шээс "уу" гэлээ гээд л мушгих юм. Шээс уухгүйгээр нойр булчирхай нь дэлбэрээд, цөс олгойгоо авч чулуудуулаад амьдарцгааж болно ш тээ. Энэ муу цагийг гэтэлгэх зөв гарцыг л би хэлээд байгаа юм. Чадахгүй бол чадахгүйгээ хэлээд л явцгаах хэрэгтэй дээ. Заавал С.Жавхланг дагах албагүй. Би бас дагаад өг гэж хэн хүнийг албадаагүй.

-ЖИНХЭНЭ ЗӨВ УЛСТӨРИЙН ХЭМ ХЭМЖЭЭГ С.ЖАВХЛАН ЯРЬЖ БАЙГАА-

-Та УИХ-ын гишүүний хувиар тодорхой зөвлөхүүдтэй ажиллаж байгаа юу?

-Монголын гурван сая гаруй түмэн олноос энэ хулгайч ерөнхийлөгч, УИХ-ын бусад гишүүд зэргийг оруулаад 100-гаад хүн хасчих. Бусад нь бүгд миний зөвлөгч. Юм ойлгодоггүй зуун луйварчин байна. Эднийг л гурван сая гаруй иргэдээсээ хасахаар миний зөвлөхүүдийн тоо гараад ирнэ.

-УИХ-ын гишүүдтэй учир эвээ ололцоод ажиллахад ямар байна. Зарим нь таныг шүүмжилж байхад нэр бүхий гишүүд хэлсэн үгийг тань дэмжиж буйгаа илэрхийлсэн байдаг?

-Үнэхээр миний хэлсэн зүйлсийг сэтгэл оюундаа тунгааж байгаа бол Монголоо өөртөө сэрээх хэрэгтэй. Түүнээс биш С.Жавхлан өөрийгөө шүтүүлэх гээд байгаа юм биш. Түмнээрээ нийлж, нэгдэж байгаад Монголоо шүтье л гээд байгаа юм.

-Та энэ үзлээ УИХ-ын гишүүнийхээ хувиар тууштай яриад явахад тодорхой өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна уу?

-Хамаг Монгол даяараа монгол дээлээ өмсөж байгаад сар шинээ тэмдэглэе гэх зэргээр улам л хүчээ авч байна. Өөрчлөгдөх эсэхээ өөрсдөө мэднэ биз. Монгол сэрж буй энэ цагт битгий хоцроорой л гэж хэлмээр байна. Жинхэнэ зөв улстөрийн хэм хэмжээг С.Жавхлан ярьж байгаа. Жинхэнэ төрт ёсыг ярьж уриалж байна. Үүнийг мэдрэхгүй хөшиж даапаалж доог болгож байгаа бол хохь л гэж хэлнэ. Нөгөө талаасаа тэр хүн өөрийгөө хуураад яваад байна гэсэн үг, цаг хугацаагаа алдаад Монголоо Монголоор нь үлдээх тэр түүхийг бүтээхийг хүсэхгүй байна л гэсэн үг. Ийм нөхдүүд түүх болж үлдэхгүй ээ. Монголын төрт ёс гэдэг чинь Мандах төрийн малгайтайгаа, бүтэх төрийн бүстэйгээ, дэвших төрийн дээлтэйгээ байх ёстой юм. Харин одоо эд нар "Пяхлуу шиг төрийн пиджак, завхарсан төрийн зангиа, төөрсөн төрийн тэлээ" зүүчихээд тархи нь царцчихаад улс төрчийн хоосон дүрд тоглоод л яваад байна. Монголын төрт ёсыг жинхэнэ төрт ёс болгох гэж, Монгол монголоороо сэргэх тухай, яаж мандан бадарч, биднийг хямраагаад байгаа хүмүүс, энэ төөрсөн сэтгэлзүйгээс салах тухай би хэлж сануулаад байна. Ийм зүйлийг жинхэнэ төрт ёсны зүйл гэж тооцно уу, эсвэл морь унасан хөдөөний баагий солиороод байна гэж ухна уу, ухааных нь хэр хэмжээний л хэрэг. Хүссэн эс хүссэн ч ийм цаг ирнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: medee.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 15 ]

2017 оны 1-р сарын 16. 11:35Зочин - [27.123.213.*]

Хай яа манай зунгоо нар монгол болж харагдах гээд монгол дээл ихээр хийлгэн өмсөж байгаа шүү.Энэ ихээ сайн жалуу байсан шшүү

2017 оны 1-р сарын 2. 14:48Зочин - [43.228.131.***]

жавхлаан монголоо гэсэн сэтгэл нь царцсан, мөнгө хөрөнгө, албан тушаалын боол болсон,сэтгэл зүй ядууралд орсон ,нам нэрийн дор хуйвалдаанд багалзуурдуулсан өрөвдмөөр хэсэг бүлэг хүмүүст дуулж өгч хэдэн минут ч гэсэн бүлээцүүлсэн ч яадаг юм бэ. наадуул чинь нэг өөр хэлбэрийн ядуучууд, өвчөтнүүд шүүдээ . муу ч сайн ч монголын нэг хэсэг хөөрхий наадуул чинь. авахыг нь аваад хаяхыг нь хаяад болно. болнодоо болно. луус илжиг л ихэдчихгүй бол

2017 оны 1-р сарын 2. 14:35Зочин - [43.228.131.***]

жавхлаан бусдыг хүндэл ямар хувцас өмсөх нь хамаагүй зүрх сэтгэл нь монгол байх ёстой. монголд ямар хууль хэрэгтэйг л судал зөвлө гишүүдээ өөртөө тат тэднийг өрөвд өөр өнцөгөөс нь хар чи ганцаардахгүй хийж байгаа бүхэн чинь сайн зүгээр бусдыг албадвал ялангуяа монголчууд өөрөөр сэтгэнэ. монголоо гэсэн залуус зөндөө. тэднийг ол. эв нэгдэл чухал . бухимдал уур хүнийг сохор болгоно. ямар хууль монголд тохирохгүй байна сайн судал . нийгэмд ямар хууль гарвал ард түмэнд ээлтэй улс эх оронд хэрэгтэй байна судал. гадны улс хөгжлөөс авах зүйл зөндөө бий. хөрш болон гадаад улсуудтай найрсагаар нөхөрлөж , монгол төр хар хайрцагны агуу бодлогтой байж улс хөгжинө.жавхлаан

2017 оны 1-р сарын 2. 11:33Зочин - [202.21.112.**]

Zuvuu zuv, Mongoloo gesen setgeltei hun bolovsroltoi luivarchdaas 1000 dahin iluu.. Demjij bn Javhlangaa..

2016 оны 12-р сарын 31. 15:25Зочин - [182.160.36.***]

javxlan chinii ard olon tumen bat zosgono ZORILGO neg boloxoor ax n demjdeg

2016 оны 12-р сарын 30. 21:35Зочин - [182.160.4.**]

Bolovsroltoi zalitai luivarchinaas eh oronch Javhlan deer shu!!!

Nogoo bolovsroltoi Bayartsogt yamar gai honool uchiruulav?!!! Mongold Genden, Amar, Bodoo, Hasbaatar geed olon harts garaltai ard bsan.

Gol ni setgel ium shu dee!!!! Javhlang demjij bn!!!

2016 оны 12-р сарын 30. 21:31Зочин - [182.160.4.**]

Ene setguulch unen mulguu setguulch bn daa!!! Zovhon toirogiinhoo toloo ajilladag UIH-n gishuun daraagiin songuuliin nuhee l maltaj bgaa hereg!!!Asuult ni buruu bas ochuuhen bn.

Javhlan-n zov. Ulamjlal bol darhlaa shu Mongolchuudaa!!!! Globalch/ dayarchlal/-n erin uyed ustan sonohgui gevel ulamjlalaa sergeeh, hadgalah dagaj mordoh!!!!Mongol hudam bichig, mongol hel, soyol, ulamjlal bas Mongol Ulsiin darhan hil, gazar shoroo ene ulsiin amin undes uym shu dee.

Javhlang demjij bn!!!!

2016 оны 12-р сарын 30. 20:54Зочин - [202.126.89.***]

Ene nuhur erguutej guitsjee. 5 jiliin umnu brend kostyumtai gangan zaluu avgaidaa hayagdchihaad huuhen erguuleed, duugaa duulaad yavj baisansan. Ter ued yun Mongol deel barag medehgui yavj baisan biz. Uuriigee yamar hun baisnaa sanahgui, het tuilshirch yavah ni hend ashigtai yum be? Mohgol ahui, mongol ulamjlalyg Javhlangaar zaalgaad baih ni ih sonin baina shuu! Ard tumend taalagdah gesen gantshan atgag sanaanaas uur yu ch bish. Uunii orond huuli sudlaj ard tumend heregteu huuliudyg sanaachlan ajillaval ter chin chinii hiih yostoi ajil chin yum shuu! Soliot mini.

2016 оны 12-р сарын 30. 20:54Зочин - [202.126.89.***]

Ene nuhur erguutej guitsjee. 5 jiliin umnu brend kostyumtai gangan zaluu avgaidaa hayagdchihaad huuhen erguuleed, duugaa duulaad yavj baisansan. Ter ued yun Mongol deel barag medehgui yavj baisan biz. Uuriigee yamar hun baisnaa sanahgui, het tuilshirch yavah ni hend ashigtai yum be? Mohgol ahui, mongol ulamjlalyg Javhlangaar zaalgaad baih ni ih sonin baina shuu! Ard tumend taalagdah gesen gantshan atgag sanaanaas uur yu ch bish. Uunii orond huuli sudlaj ard tumend heregteu huuliudyg sanaachlan ajillaval ter chin chinii hiih yostoi ajil chin yum shuu! Soliot mini.

2016 оны 12-р сарын 30. 09:07Зочин - [103.26.194.***]

Garig anduursan nohor uu hen haana baigaagaa mederdeg boloosoi.hen chamaig hog tseverle gsen hot tseverlegeeni ahlahaar ochi ol taarna.heden oguulberiin utgiig oilgohgui niitiin zalnii duuchin

2016 оны 12-р сарын 30. 06:08Зочин - [213.66.178.***]

Hemjeegee medehgui malnuudiin hajuud Javhlan hamaagui deer dee.

2016 оны 12-р сарын 30. 04:51Зочин - [80.188.179.**]

zuvuu hen taraagaad bnajavhland demjlgui yaadiim yduu humuus ih bna shuu dee uram ni sergegugulgui yaadiim ug gishuud ch gesenugh estoiulsiin ih hurliin gishuudiin teneg huuhdduud l gadnii surguulid surch bnaih idej uusn daanugel ni nudeeree garna daa

2016 оны 12-р сарын 30. 02:02Зочин - [212.183.33.**]

iim maliig songodog bid mun tenegee ene yag sumtai

2016 оны 12-р сарын 29. 23:32Зочин - [60.240.51.***]

Javhlan durak amaaraa l bultreed baihiin, garaasaa yum gargaach, esvel gishuunii ajlaa uguud humuunlegiin San baiguulaad tolgoi tsuvdaigaa taraagaad yav.

2016 оны 12-р сарын 29. 17:33Зочин - [182.160.5.**]

Ulsiin ih hurliin gishuun huni hiih yiostoi ajil chine bas togtson hem hemjetei ajilaidag biz dee Yadarsan ard tumni yaduu setgehui deer togololt hiij bolohgui Uuruu uuriinhee tolgoig sain tsengleed onogdson ajildaa amjilt gargahiig bodson ni deer Tuunees bish end tend tsuvdai tolgoihnoor udur honog unguruuj bolohgu bhoo

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Архинд донтох өвчний үе шат, шинж тэмдгийг хэрхэн таних вэ20 минут 26 секундын өмнө

Ахмадуудаа хүлээн авлаа21 минут 52 секундын өмнө

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах асуудлын талаар хэлэлцэв22 минут 47 секундын өмнө

Батлан хамгаалах яамны албан тушаалтан АВЛИГА авахыг завджээ1 цаг 27 минутын өмнө

Н.Алтанхуягийн "Хаан жимс, MAX export"-т нэгжлэг хийжээ1 цаг 31 минутын өмнө

“Арбитрын тухай Монгол Улсын хууль ба Олон Улсын стандарт” сэдэвт олон улсын бага хурал болов1 цаг 42 минутын өмнө

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө1 цаг 49 минутын өмнө

БНХАУ Монголд үзүүлэх санхүүгийн тусламжаа нэмнэ1 цаг 55 минутын өмнө

Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллаж байна1 цаг 58 минутын өмнө

Сар шинийн барилдаан маргааш эхэлнэ2 цаг 1 минутын өмнө

П.Цагааны “Дархад дууны цоморлог” номын нээлт боллоо2 цаг 2 минутын өмнө

НАСА шинэ нээлтүүдийн талаар мэдээлэл өгнө3 цаг 45 минутын өмнө

Шадар сайд Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж байна3 цаг 47 минутын өмнө

Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнана4 цаг 10 минутын өмнө

“Насны хишиг”-ийн мөнгийг олгож эхэллээ4 цаг 12 минутын өмнө

Цензургүй яриа - Ц.Сувд-Эрдэнэ Итгэл сэтгэлийн гүүр сангийн тэргүүн 4 цаг 52 минутын өмнө

О.Магнай шинэ албанд томилогджээ4 цаг 54 минутын өмнө

Т.Цогтыг Г.Маралмаагийн гомдлоор баривчилжээ4 цаг 56 минутын өмнө

АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийнэ4 цаг 57 минутын өмнө

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын албаны хүмүүстэй уулзав4 цаг 59 минутын өмнө

С.Ганбаатар: Би ерөнхийлөгч болмоор байна5 цаг 4 минутын өмнө

Өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр5 цаг 56 минутын өмнө

Оросын байнгын төлөөлөгч нас нөгчив6 цаг 1 минутын өмнө

“Нарантуул” олон улсын худалдааны төв өнөөдөр ажиллана.6 цаг 3 минутын өмнө

Германы кино жүжигчин Марика Рекк зөвлөлтийн тагнуулч байжээ6 цаг 10 минутын өмнө

МҮОНРТ орчимд маш их бохирдол байна6 цаг 13 минутын өмнө

“Насны хишиг”-ийг энэ сарын 25-наас олгохоор болжээ6 цаг 15 минутын өмнө

Үйлдвэрлэл, технологийн паркуудын талаар танилцууллаа6 цаг 20 минутын өмнө

Ирэх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй6 цаг 21 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд6 цаг 23 минутын өмнө

“Үндэсний фронт”-ын төв байранд нэгжлэг хийжээ6 цаг 30 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.6 цаг 35 минутын өмнө

Улаанбаатар 6 хэм хүйтэн байна6 цаг 36 минутын өмнө

Ходоодны хорт хавдрын асуудлаар МОНГОЛ- СОЛОНГОС-ын хамтарсан симпозиум боллоо .21 цаг 38 минутын өмнө

Цаг агаарын 7 хоногийн урьдчилсан мэдээ21 цаг 45 минутын өмнө

Монгол, Хятадын зөвлөлийн хуралдаан хийхээр тохиролцов21 цаг 47 минутын өмнө

Нийслэлийн Авто замын салбарт хэрэгжих төсөл арга хэмжээг танилцууллаа21 цаг 52 минутын өмнө

Гэр хорооллын суурьшлын бүсийг дэд бүтцээр ханган хөгжүүлэх шинэ шийдэл21 цаг 53 минутын өмнө

Дэлхий дахины хүний эрхийн байдлыг танилцуулах хэвлэлийн бага хуралд урьж байна21 цаг 57 минутын өмнө

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д айлчилж байна22 цаг 42 минутын өмнө

Аль давхарт суух нь дээр гэдгийг эрдэмтэд тайлбарлажээ22 цаг 57 минутын өмнө

“ЖиТайм” корпорацийн Ж.Маратад 15 хүртэлх жилийн ял төлөвлөжээ23 цаг 8 минутын өмнө

Т.Цогтыг хорьжээ23 цаг 9 минутын өмнө

Монголбанк цаашид төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэхгүй23 цаг 12 минутын өмнө

"Зөв зан чанар- Хотын соёл" илтгэлийн уралдаанд урьж байна23 цаг 14 минутын өмнө

Хаврын морин уралдааныг эсэргүүцэвӨчигдөр 15 цаг 41 минут

Эмч нар: бөөрөнхий сонгино зүрх муутгаж мэдэх талтайӨчигдөр 15 цаг 35 минут

Нийслэлийн Онцгой байдлын газар галын аюулгүй байдлыг хангуулж байнаӨчигдөр 15 цаг 31 минут

ХЗДХ-ийн сайд С. Бямбацогт улсын аварга тариаланч Л. Цэцэгсүрэнгийн шагналыг гардуулан өглөөӨчигдөр 15 цаг 27 минут

УИХ-ын гишүүн С.Жавхлан татварын асуудалд оровӨчигдөр 15 цаг 24 минут

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газраас мэдээлж байна...Өчигдөр 15 цаг 19 минут

МҮЭХ: ОУВС-гийн хөтөлбөр энэ байдлаар хэрэгжих нь бурууӨчигдөр 15 цаг 15 минут

Нийслэлээс төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих хөгжлийн томоохон төслүүдээ танилцууллааӨчигдөр 15 цаг 02 минут

Нийслэлд 2017 онд хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж байнаӨчигдөр 14 цаг 07 минут

Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурчээӨчигдөр 13 цаг 11 минут

С.Батболд: Залуу гэр бүлийг орон сууцжуулж, нийслэлийн бүх өрхийг ЦАХИЛГААНд холбоноӨчигдөр 13 цаг 06 минут

Азийн өвлийн наадам нээлтээ хийлээӨчигдөр 12 цаг 41 минут

“Насны хишиг”-ийн тэтгэмжийг өнөөдрөөс олгож эхэлнэӨчигдөр 12 цаг 38 минут

“G-time” сүлжээний хохирогчид цагдаад хандахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэӨчигдөр 12 цаг 37 минут

Шинийн 1, 2, 3-нд амарнаӨчигдөр 12 цаг 35 минут

Явуулын үзлэг, оношилгооны төв ажиллаж байнаӨчигдөр 12 цаг 31 минут

“Улаанбаатар - хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт эхэллээӨчигдөр 12 цаг 30 минут

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллооӨчигдөр 12 цаг 28 минут

НӨАТ-ын мэдээллээ энэ долоо хоногтоо багтаан засварлаарайӨчигдөр 12 цаг 25 минут

Цэргийн дүйцүүлэх алба 5 сая төгрөг байнаӨчигдөр 12 цаг 23 минут

УИХ-ын ээлжит бус чуулган зарлагданаӨчигдөр 12 цаг 22 минут

Цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуйн нэгжүүдэд 1,6 сая төгрөгийн торгууль ноогдуулжээӨчигдөр 12 цаг 20 минут

"Ардын засаг" гадныханы тархиар хөдөлж эхлэв үү ?Өчигдөр 11 цаг 10 минут

НӨАТ-ын сугалаанаас 8000 азтан тодорлооӨчигдөр 10 цаг 51 минут

Бид яагаад эвшээдэг вэ?Өчигдөр 10 цаг 43 минут

Өнөөдөр болох үйл явдлуудӨчигдөр 10 цаг 34 минут

“Архидан согтуурахаас сэргийлэх өдрүүд” эхэллээӨчигдөр 10 цаг 32 минут

Оросын шинэ баллистик пуужингийн хувьд АНУ-ын хамгаалалт юу ч бишӨчигдөр 10 цаг 21 минут

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын аварга малчин, тариаланч, тариаланч хамт олны шагналыг гардуулж байнаӨчигдөр 09 цаг 27 минут

Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.Өчигдөр 09 цаг 19 минут

Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна.Өчигдөр 09 цаг 14 минут

Өнөөдөр үхэр өдөрӨчигдөр 09 цаг 10 минут

02 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв2017 оны 2-р сарын 19. 18:37

Mongolia's Next Top Model Дугаар 10 MNTM 2017 оны 2-р сарын 19. 18:22

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана2017 оны 2-р сарын 19. 18:19

ОУВС: Монгол Улсад нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх боломжийг үүсгэлээ2017 оны 2-р сарын 19. 15:11

ОУВС Монголд 440 сая ам.долларын зээл олгохоор боллоо2017 оны 2-р сарын 19. 13:41

Анжелина Жоли Брэд Питтийн орны хүнийг олсон бололтой2017 оны 2-р сарын 19. 13:28

Танилц: 2017 оны шинэ загвар" Prius PHV Prime"2017 оны 2-р сарын 19. 13:13

Орост Сталиныг сайшаадаг хүмүүсийн тоо дээд цэгтээ хүрчээ2017 оны 2-р сарын 19. 13:05

Жокандагийн инээмсэглэл эвгүй өвчин туссаныг харуулжээ2017 оны 2-р сарын 19. 12:33

Сангийн яамнаас мэдээлэл хийнэ2017 оны 2-р сарын 19. 12:18

Сондгой тоогоор төгссөн бол замын хөдөлгөөнд оролцоно2017 оны 2-р сарын 19. 12:13

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар 4-9 градус хүйтэн байна2017 оны 2-р сарын 19. 12:11

2017 оны ерөнхий зурхай2017 оны 2-р сарын 19. 12:09

Гитлерийн хувийн телефоныг АНУ-д өндөр үнээр зарахаар төлөвлөж байна2017 оны 2-р сарын 18. 21:18

Баянхошуунд агаарын бохирдол буурчээ2017 оны 2-р сарын 18. 21:04

Ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилнэ2017 оны 2-р сарын 18. 19:08

Ирэх тавдугаар сард Энэтхэгийн 30 гаруй эмч, сувилагч Монголд ажиллана2017 оны 2-р сарын 18. 19:00

Маргааш Сангийн яам, ОУВС-гаас мэдээлэл хийнэ2017 оны 2-р сарын 18. 18:23

”Mongolia’s Next Top Model” шоуны ялагч Мартын 8-нд тодорно2017 оны 2-р сарын 18. 17:22

Манай улсын 37 иргэн хар тамхины хэргээр хилийн чандад ял эдлэж байна2017 оны 2-р сарын 18. 15:49

Бие давхар Мэрилин Монрогийн урьд нь мэдэгдэж байгаагүй зургууд2017 оны 2-р сарын 18. 15:48

Азийн хөгжлийн банкнаас есөн сургууль, 30 цэцэрлэг барих ажлыг санхүүжүүлэх боломжтой2017 оны 2-р сарын 18. 15:45

С.Г.Левченко эрчим хүч, аялал жуулчлалын хамтын ажиллагааг онцоллоо2017 оны 2-р сарын 18. 15:41

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох