М.Үүрцайх: Удган болсноор аялгууг илүү гүн мэдэрч байна

2017 оны 1-р сарын 6. 22:02

Чамайгаа оллоо”, “Чиний хайранд” зэрэг олон дуугаараа нэгэн цагт сонсогчдын сэтгэлийг булгилуулж явсан Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар уран бүтээлээ хэсэг завсарласнаар дуэт дуучдын орон зай эзгүйрээд байсан. Гэхдээ тэд дахин хамтрах аж. Энэ тухай дуучин М.Үүрцайхтай ярилцсанаа хүргэе.

Бид зураачдын урлан байрладаг Урчуудын эвлэлийн хорооны “А” байранд уулзсан юм. Тэрбээр зураач Сэргэлэнтэй уран бүтээлээрээ холбогдсон учир энд дуудсан аж. Шар хэвлэлийнхэнд сайн, муугаараа хэдэнтээ цоллуулсан болоод ч тэр үү, тэрбээр ярих хэлэхээ цэгнэж, илүү үг унагасангүй. Дотор руу нь өнгийх оролдлого хийх бүрт тавьсан асуултад товч тодорхой хариулчихаад дүрлийтэл ширтэж, хаалт тавиад байлаа.

-Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Өнгөрсөн оны сүүлчээр “Хөх нар”, “Зул сар” гэсэн хоёр дуу бичүүлж, дүрсжүүлснээ саяхнаас цацлаа. Шинэ онд зураач Сэргэлэн ахын үг, аяыг нь зохиосон дуунуудаас дуулахаар төлөвлөсөн. Цагаан сарын өмнөхөн хоёрыг нь дүрсжүүлнэ. Дуунуудаа үзэгчдэд тодорхой хэмжээнд хүргэж байж, дараа дараагийн алхмаа хийж, цомог гаргах бодол бий. Мөнхбаттай хамтарсан хоёр дахь цомгоо энэ онд гаргахаар ярилцсан.

-Уран бүтээлээ хэсэг завсарлаж байснаа 2012 онд та хоёр дахин хамт дуулж, цомог гаргахаар төлөвлөж байсан санагдана.

-Тийм ээ. Тухайн үед 10 гаруй дуу бичүүлсэн ч Мөнхбатынх шинэ хүнтэй болж, би ч хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлээд хоёр талд хувийн амьдралаа зохицуулах болсон. Тэр бүтээлүүд дээрээ хоёр, гурвыг нэмээд цомгоо хэвлүүлнэ дээ. Бид 2016 онд хамтарч хэд хэдэн арга хэмжээний үеэр дуулсан.

-Өнгөрсөн хугацаанд өөр юу хийсэн бэ?

-Би хүү, охинтой болсон. Тэднийгээ хараад л нам жим амьдарч байлаа.

-Та ер нь нууцлагдмал хүн үү. Фэйсбүүк хуудсандаа зургаа хийдэггүй, сэтгэгдлээ ч бичдэггүй юм билээ.

-Хов живээс холуур явж, онц шаардлагагүй бол фэйсбүүк ашигладаггүй ээ.

-Түр хугацаанд урлагийн амьдралаасаа хөндийрчихөөр найзын хүрээлэл багассан уу. Амьдралд тань ямар өөрчлөлт гарсан бэ?

-Би угаасаа тийм ч олон найзтай хүн биш. Тоотой хэдэн дотнын найз минь бий. Нэгэнт хувийн амьдралдаа анхаарал хандуулах замыг сонгож явсан болохоор хэн холдож, ойртож, өөрчлөгдсөнийг анзаарсан ч үгүй. Тухайн үед би хүүхэд байсан учир мэдээж одоо олон зүйл өөрчлөгдөлгүй яах вэ. Амьдрал зохиогоод, дотроо бодолтой, доороо суурьтай болчихоор ирээдүйгээ өөрөөр харна. Урьд нь зөвхөн амин хувиа боддог байсан бол өдгөө хоёр хүүхдийнхээ ирээдүйд санаа тавина шүү дээ.

-Гэртээ суухад ийм тийм уран бүтээл хийх сэн гэх буцалсан мэдрэмж үе үе төрнө биз?

-Яг үнэнийг хэлэхэд нялх нойтон хүүхэдтэй зууралдаж байхад уран бүтээлийн тухай бодол орж ирдэггүй юм билээ. Одоо тасралтгүй уран бүтээл хийхээр шийдсэн учраас гэртээ өнгөрүүлсэн цаг хугацаандаа харамсдаггүй.

-Урьд нь Мөнхбаттай хоршин дуулдаг байсан бол одоо ганцаараа уран бүтээл хийж эхэлжээ. Хэр их ялгаа байна вэ?

-СУИС-ийн эстрадын дуулаачийн анги төгссөн, мэргэжлийн дуучны хувьд ганцаараа уран бүтээл хийж үзэх юм сан гэж олон жилийн өмнөөс битүүхэн мөрөөддөг байлаа. Саяхнаас хүслээ биелүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Мөнхбаттай хамт дуулдаг гэдгээр минь хүмүүс хүлээгээд авчихсан болохоор ганцаараа дуулснаа бусдад хүргэх тийм амар биш болов уу.

Түүний тэр орон зайг дүүргэж дуулахад их хөдөлмөр шаардана байх. Ямар ч байсан Мөнхбаттай хамт гаргасан хит бүтээлүүд шигээ чанартай дуунуудыг хүмүүст хүргэе гэж бодож байгаа. Би бас бүх жанрын дуу дуулж үзэх сэн гэж мөрөөддөг байсан. Үүнийгээ ч биелүүлэхээр олон төрлийн дуу сонгосноо бүтээл болгохоор бэлтгэл хийж байгаа.

-Амжилт олох болов уу гэсэн эргэлзээ, айдас төрж байна уу?

-Хоёрын хооронд гурвын дунд дуу хийж цацаад “Хүмүүс сонсох болов уу” гэж эргэлзэх байсан бол гаргаад ч хэрэг байхгүй л дээ. Сонсоно гэж бодсон учраас л дуулж байгаа шүү дээ.

-Хоёр дахь цомгийн дуунууд та хоёрын оюутан байхдаа хит болгосон бүтээлүүдийн хэмжээнд хүрэх болов уу?

-Хоёр дахь цомогт багтсан дуунуудын заримыг биднийг оюутан байхад дуулуулахаар зохиож байсан юм. Ямар ч байсан чанартай бүтээлүүдийг сэтгэлээсээ дуулж чадвал тухайн бүтээл өөрөө хүний сэтгэлд хүрэх замаа олдог.

-Урьд нь хамтлаг дуучид “UB palace” зэрэг олон мянган хүний суудалтай концертын танхимд тоглолтоо хийдэг байсан бол одоо клуб, ресторанд уран бүтээлээ тайлагнадаг болжээ.

Таны бодлоор манай рок поп урлаг хөгжөөд байна уу, уруудаа юу?

-Сүүлийн үед нээгдэж буй клубүүд чанартай тоног төхөөрөмжтэй, тоглолт хийхэд тохирсон гоё орчныг бүрдүүлдэг болсон. “UB palace”, Соёлын төв өргөөнд тоглолт хийх болбол өчнөөн хүн цуглуулах

шаардлага гарна. Хэсэг фэнтэйгээ нэг үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд заавал том танхимын хэрэг байхгүй болов уу.

-Та клуб, ресторанд дуулдаг уу?

-Түрүүн дурдсан Сэргэлэн ахын байгуулсан “Хас” хэмээх амьд хөгжмийн хамтлагт өнгөрсөн жилээс дуулдаг болсон. Бид өөрсдийнхөө бүтээлийг, Монголын 1970, 1980-аад оны болон орос, англи дууг лоунж, ресторанд үе үе толилуулдаг.

Сэргэлэн ахыг урьд нь зураач гэдгээр нь л таньдаг, дуу хуурын тухай яриа өрнүүлдэггүй байсан юм. Нэг удаа дэвтэр дээрх шүлгүүдийг нь уншаад “Зарим нэгийг нь дуу болгож байсан уу” гэж асуусан. Аз болж бүгдэд нь өөрөө ая зохиосон юм билээ. Тэгээд л “Таны дуунуудаас сонгож дуулъя” гээд бид уран бүтээлээр холбогдсон.

Зураач хүн болоод ч тэр үү, түүний шүлгүүд цаанаа л өөр, гүнзгий утга агуулгатай байдаг. “Хөх нар” л гэхэд хайрын сэдэвтэй хэрнээ үүнийг өөр өөр өнцгөөс харуулсан, сонсогчид өөрсдийнхөөрөө ойлгохоор гоё шүлэгтэй.

-Урьд нь таныг кинонд тоглуулах ч юм уу сонирхолтой санал хэр их ирж байв?

-Нэгдүгээр дамжаанд байхдаа “Нокиа” гар утасны сурталчилгаанд тоглосон. Өвөрмөц санал ирж байсныг санахгүй юм. Тухайн үед танихгүй хүмүүсээс дуудлага их ирнэ. Намайг хүндэтгээд дугаарыг минь зорьж олоод сэтгэгдлээ хэлдэг байсан болохоор танилцахгүй ч гэсэн тэдэнтэй аятайхан ярилцаад утсаа тасалдаг байсан.

-Таныг удган болсон гэж дуулсан. Үнэн үү?

-Тийм ээ, болоод удаж байна. “Тийм зүйл байдаггүй юм” гэж эсэргүүцэж таван жил зугтсан. Удган байх хэцүү шүү дээ. Зарим хүн бөөгийн шашныг бүр бизнес болгочихжээ. Би удмынхаа онгод, сахиусыг залж буулгаад, гэр бүл, хамаатнуудаа хамгаалж, харж ханддагаас биш, мөнгөөр өөр хүмүүст “үйлчилдэггүй”.

-Удган болсноор таны ертөнцийг үзэх үзэл хэр өөрчлөгдсөн бэ. Уран бүтээлд тань нөлөөлдөг үү?

-Аливааг их эргэцүүлж, тунгаадаг, бүх зүйлийг хэд хэдэн өнцгөөс нь хардаг болсон. Удган болсноор дууны аялгууг илүү гүн мэдэрч байх шиг санагддаг.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Газар хөдлөлтийн тухай сонин баримтууд8 цаг 49 минутын өмнө

Тиллерсон 2300 ажилтнаа халах бодолтой байна8 цаг 51 минутын өмнө

“Mongolia open-2017” болж байна9 цаг 4 минутын өмнө

Түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө9 цаг 5 минутын өмнө

Улаанбаатар төмөр зам дагуу 13 нүхэн гарц, гүүр барина9 цаг 7 минутын өмнө

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоожээ10 цаг 27 минутын өмнө

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоожээ10 цаг 31 минутын өмнө

”Үзүүр гялан”-гийн олдворыг олон нийтэд танилцуулна10 цаг 40 минутын өмнө

Сүхбаатарын талбайд мэргэжил сурталчлах өдөрлөг болж байна10 цаг 52 минутын өмнө

Эмэгтэйчүүд ядаргаа, өвчнийг эрчүүдээс илүүтэй тэсвэрлэдэг14 цаг 23 минутын өмнө

БНАСАУ баллистик пуужин туршив14 цаг 40 минутын өмнө

Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно14 цаг 44 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.14 цаг 46 минутын өмнө

Улаанбаатарт 19 хэм дулаан байна14 цаг 47 минутын өмнө

19 насандаа хорих лагерийн харгалзагч болсон харгис бүсгүйн түүхӨчигдөр 18 цаг 22 минут

Өмнөд Солонгос гадаадад оршин суугаа сонгогчдоос санал хураалт авч эхэллээӨчигдөр 18 цаг 17 минут

Мишель Обама :Улс төр миний анхаарлыг татахгүй байгааӨчигдөр 18 цаг 14 минут

Иргэдийн 1072 хувьцааг амилуулах ажлыг түргэвчлэхийг үүрэг болговӨчигдөр 18 цаг 11 минут

НМХГ: ШТС-ын талбайд газны станц байрлуулсан нь дэндүү аюултайӨчигдөр 18 цаг 09 минут

Автобуснуудын техникийн бүрэн бүтэн байдлыг сайжруулнаӨчигдөр 18 цаг 07 минут

Төрөөс зардлыг нь даах анхны мэс заслыг хийнэӨчигдөр 18 цаг 01 минут

Сангийн сайд 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барилааӨчигдөр 17 цаг 32 минут

18 шатахууны түгээх станцын цахилгааныг хязгаарлаж, таван саяар торгожээӨчигдөр 16 цаг 04 минут

"Мэн Гао" нэртэй цемент авахгүй байхыг анхаарууллааӨчигдөр 15 цаг 59 минут

Дадлагажигч ажилчдын тоог нэмэгдүүлэхийг хүслээӨчигдөр 15 цаг 49 минут

УИХ-ын дарга М.Энхболд генералуудад мэндчилгээ дэвшүүлэвӨчигдөр 15 цаг 46 минут

Хоёр сурагч шатрын Дэлхийн аварга боллооӨчигдөр 15 цаг 45 минут

Хилийн цэргээс төрсөн генералуудад хүндэтгэл үзүүллээӨчигдөр 15 цаг 44 минут

Цагдаагийн алба хаагчдад шагнал гардууллааӨчигдөр 15 цаг 43 минут

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг орхин гарлааӨчигдөр 15 цаг 41 минут

Элчин сайд М.Энхсайхан итгэмжлэх жуух бичгээ өргөн барив2017 оны 4-р сарын 28. 13:50

Сайншандад нарны цахилгаан станцын шав тавилаа2017 оны 4-р сарын 28. 13:39

Ирэх даваа гарагт хилийн боомтууд амарна2017 оны 4-р сарын 28. 11:59

С.Эрдэнэболдыг АН-ын Улс төрийн бодлого хариуцсан НБ-ийн даргаар томилов2017 оны 4-р сарын 28. 11:56

АТГ-д ирж буй гомдлын дийлэнх нь боловсролын байгууллагатай холбоотой байна2017 оны 4-р сарын 28. 11:48

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт генералуудын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв2017 оны 4-р сарын 28. 11:43

Монгол Улсад генерал цол бий болсны ойн өдөр тохиож байна2017 оны 4-р сарын 28. 11:38

Автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлт гаргалаа2017 оны 4-р сарын 28. 11:35

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ-2017” хөдөлмөрийн яармагт 2500 орчим ажлын байр зарлалаа2017 оны 4-р сарын 28. 10:53

Ж.Эрдэнэбат: Төр, хувийн хэвшил хамтдаа зүтгэж байж улсаа хөгжүүлнэ2017 оны 4-р сарын 28. 10:51

Амазонкийн индианчууд залуу байх шидэт усыг олжээ2017 оны 4-р сарын 28. 10:45

Абе Путинтэй уулзсан тухайгаа ярьжээ2017 оны 4-р сарын 28. 10:42

Өнөөдөр болох үйл явдал2017 оны 4-р сарын 28. 10:40

ОУВС-гийн захирлуудын хурал өнөөдөр болно2017 оны 4-р сарын 28. 10:38

Зөрчлийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ2017 оны 4-р сарын 28. 10:36

Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ2017 оны 4-р сарын 28. 10:34

Х.Баттулга Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөө албан ёсоор илэрхийллээ2017 оны 4-р сарын 28. 10:34

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана2017 оны 4-р сарын 28. 10:32

“ИУ” болон "Аль-Каида" хоёр нэгдэх санаатай байна2017 оны 4-р сарын 28. 10:30

Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна2017 оны 4-р сарын 28. 10:26

Ким Чен Уны цэргүүд хуурамч зэвсэгтэй юу?2017 оны 4-р сарын 27. 20:32

БНЭУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав2017 оны 4-р сарын 27. 20:29

ОУВС төсвийн тодотголыг нягтлахыг зөвлөжээ2017 оны 4-р сарын 27. 20:28

Шведийн Вант Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа2017 оны 4-р сарын 27. 20:27

Зөрчлийн хуулийг маргааш үргэлжлүүлж хэлэлцэнэ2017 оны 4-р сарын 27. 19:26

Ц.Элбэгдорж: Төрд эхлээд хариуцлага бий болгоё2017 оны 4-р сарын 27. 18:04

Маргааш 1000 ажил олгогчдын зөвлөгөөн болно2017 оны 4-р сарын 27. 17:57

Нийслэл зоригтой, ЗӨВ шийдвэрүүдийг гаргаж, асуудлаа шийдээд явна2017 оны 4-р сарын 27. 17:56

Орон байрны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлжээ2017 оны 4-р сарын 27. 17:55

П.Амармөрөн: Саун, массаж гэх зарыг гудамж талбайд наавал баривчлах хүртэл арга хэмжээ авна2017 оны 4-р сарын 27. 17:30

Сергей Шойгу Монголд ирнэ2017 оны 4-р сарын 27. 17:04

29-р сургуулийн захирлаар Н.Сарантуяаг томиллоо2017 оны 4-р сарын 27. 16:45

Хамгийн өргөн сонголтоос хамгийн хямдаар орон сууцтай болох боломж2017 оны 4-р сарын 27. 16:43

Д.Наранбаатар: Эмч нар элэгний вирусын талаар үнэгүй зөвлөгөө өгнө2017 оны 4-р сарын 27. 15:49

Элчин сайдууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа2017 оны 4-р сарын 27. 15:48

С вирусийн эсрэг эм хөнгөлөлттэй худалдаалж байна2017 оны 4-р сарын 27. 15:13

ТОСК-ын дарга асан А.Гантулгыг баривчилжээ2017 оны 4-р сарын 27. 15:07

29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан ажлаа өгөхөөс татгалзжээ2017 оны 4-р сарын 27. 15:02

Б.Галаарид: УИХ ардчиллаас ухарлаа2017 оны 4-р сарын 27. 14:57

АТГ-аас ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй 18 иргэний мэдүүлгийг буцаав2017 оны 4-р сарын 27. 14:31

77 жил хамт амьдарсан эхнэр, нөхөр нэг өдөр нүд анижээ2017 оны 4-р сарын 27. 14:26

НИТХ-ын дарга Ц.Сандуй Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IX хуралдааныг нээж хэлсэн үг2017 оны 4-р сарын 27. 14:16

Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний 2-р шатны шалгаруулалт болно2017 оны 4-р сарын 27. 14:15

Ц.Элбэгдорж: Хэвлэлийн эрхийг боох байдал байж болохгүй2017 оны 4-р сарын 27. 14:12

Г.Баясгалан: Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оноос хэрэгжинэ2017 оны 4-р сарын 27. 14:11

Байлдагчид хохирсон хэргийг шүүхэд шилжүүллээ2017 оны 4-р сарын 27. 14:09

Зарим элчин сайд нарыг шагнав2017 оны 4-р сарын 27. 14:07

2021 он гэхэд бүх аймаг, дүүргийн эмнэлэг эрэгтэйчүүдийн тасагтай болно2017 оны 4-р сарын 27. 12:57

Он гарсаар нийт 82 иргэн архинд хордож нас баржээ2017 оны 4-р сарын 27. 12:54

“Дүү маань хүүхдэд харгис хандах хүн биш”2017 оны 4-р сарын 27. 12:53

Харуулын ажилтан гал алдсанаас түймэр гарчээ2017 оны 4-р сарын 27. 12:20

Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэнэ2017 оны 4-р сарын 27. 12:18

Эрдэмтэд: нэг амиар хөнтөрсөн согтууруулах ундаа шигдээс авах эрсдэлийг ихэсгэдэг байна2017 оны 4-р сарын 27. 10:59

Нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна2017 оны 4-р сарын 27. 10:52

Жорж Вашингтоны сүүдэрт нь амарч байсан гэх царс модыг хөрөөдөн унагажээ2017 оны 4-р сарын 27. 10:45

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд өрсөлдөнө2017 оны 4-р сарын 27. 10:41

Өнөөдөр болох үйл явдлын тойм2017 оны 4-р сарын 27. 10:39

Орост гэнэт цөмийн цохилт өгөх аюул байгааг анхааруулав2017 оны 4-р сарын 27. 10:02

Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана2017 оны 4-р сарын 27. 09:59

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.2017 оны 4-р сарын 27. 09:57

Улаанбаатарт 18 хэм дулаан байна2017 оны 4-р сарын 27. 09:56

Ц.Мөнх-Оргил С.Макдоналдыг хүлээн авч уулзав2017 оны 4-р сарын 26. 19:41

Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан болно2017 оны 4-р сарын 26. 19:40

60 гаруй оюутнуудыг бүртгэжээ2017 оны 4-р сарын 26. 19:39

Хиймэл хэвлийд хурга бойжуулж байна 2017 оны 4-р сарын 26. 18:18

Х.Бадамсүрэн:Бид “Эрдэнэт үйлдвэр”-ээс ам.доллар байтугай нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй”2017 оны 4-р сарын 26. 17:46

Телесизийн нэвтрүүлэгт эмэгтэй нэр дэвшигч сайн оролцож байна2017 оны 4-р сарын 26. 17:43

Хорт хавдар дахин сэдэрдэг шалтгааныг олж тогтоожээ2017 оны 4-р сарын 26. 17:30

Хорт хавдар дахин сэдэрдэг шалтгааныг олж тогтоожээ2017 оны 4-р сарын 26. 17:30

Сая төгрөгийн өртөгтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг устгана2017 оны 4-р сарын 26. 17:28

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох