Д.Очирбат: Зарим байгууллага, сургалтын газрыг түр хаахаар хэлэлцэж байна

2017 оны 1-р сарын 9. 13:10

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс өнгөрсөн бямба гаригт Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж ажиллалаа.

Энэ сарын 06-ны мэдээллээр, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 25 хувиар нэмэгдсэн буюу 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 1415 нь хүүхэд бөгөөд шинээр хэвтсэн өвчтөний 217 буюу 64.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм. Орны ачааллын хувьд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 50.9 хувь, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 34.4 хувь, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 33.2 хувь, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 22.9хувиар хэтэрчээ. Насанд хүрэгсдийн орны 26 хувийг буюу 281 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 265 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 596 орыг нэмэлтээр гаргажээ. Тиймээс нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар зорьсон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт тус эмнэлгийн удирдлагуудын зүгээс өвчтөнүүдэд үзүүлж буй эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалтын тухай цаг үеийн мэдээлэл хүргэсэн юм.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгосон байна. Тус дүүргийн Онцгой байдлын газраас 30 эвхдэг ор өгчээ. Мөн физик, уламжлалт эмчилгээ, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоо ашиглан өвчтөнүүдээ хэвтүүлсэн аж.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 1980-аад оны үед 50-60 мянган хүнд үйлчлэх тооцооллоор батлагдсан нийт 165 ортой ч, өдгөө 110 мянга гаруй хүүхдэд үйлчилж буй юм байна. Тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн “Амьсгалын замын цочмог халдвар нь хүндэрч, хатгалгаа болсон хүүхдүүд ихээр ирж байгаа. Тоглоомын болон сувилагчийн өрөөнүүдийг ашиглан хүүхдийн ор тавьсан. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн нэгдүгээр амбулаторид нэмэлтээр 50 ор гарган, хүүхдийн III тасгийг нээснээр өвчтөнүүдийг коридорт хэвтүүлж эмчлэх асуудал байхгүй болсон. Эмч, сувилагч, асрагч нарын ээлжинд гарах тоо, ажлын цагийг нэмэгдүүлсэн байгаа. Нийслэлийн Засаг даргын зүгээс ойрын хугацаанд нярайн хиймэл амьсгалын аппарат шийдэж өгөхөөр болсон. Нийслэлийн эрүүл мэндийн газрын хувьд, шаардлагатай зарим асуудлыг шийдэж өгсөн. Одоогийн байдлаар, манай эмнэлэг 200-гаад сая төгрөгийн эм тарианы нөөцтэй байна. Ялангуяа вирусээр үүсгэгдсэн өвчлөлд “Тамифлю” эм өндөр үр дүнтэй байгаа хэмээн мэдээлэл өглөө.

Мөн тус эмнэлгийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Оюунчимэг “Сүүлийн үед амьсгалын замын халдварт өвчин тусч, уушгины үрэвсэл болж хүндэрсэн нярай хүүхэд нэлээд ирж байна. Суурь өвчтэй хүүхдүүд бас ирдэг. Ялангуяа зүрхний гажигтай хүүхдүүд уушгины үрэвслээр хүндэрч ирэх нь нэмэгдсэн. Манай тасаг нийт таван ортой ч, өнөөдрийн байдлаар бусад өрөөг ашиглан арван хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Өвчтөнүүд маань 3-5 хоногт эмчлүүлээд хүүхдийн тасагт шилждэг. Мөн 50 ортой III тасгийг шинээр нээсэн учраас коридорт хэвтэх асуудал гарахгүй байгаа. Эм тариа, тоног төхөөрөмжийн хувьд одоогоор хүрэлцээтэй л байна, дутагдсан юм алга. Эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол үнэхээр муу байна. Эмийн хордлогод орсон хүүхдүүд их ирж байна шүү. Эрчимт эмчилгээний тасагт байгаа хоёр хүүхдийннэг нь л гэхэд парафцетамолын хордлоготой, эмнээс шалтгаалсан хүндрэл гэсэн оноштойгоор ирсэн. Нөгөө хүүхдэд мөн л гэрийн нөхцөлд хүчтэй эмийг өндөр тунгаар уулгаснаас болж, таталт өгөөд ирсэн байгаа. Тиймээс эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, хүүхдээ ханиад хүрсэн үед нь хүчтэй эм бэлдмэл, ялангуяа антибиотикийг дур мэдэн битгий өгөөч ээ. Өрхийн эмчээс эхлээд тодорхой шатлалын дагуу эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэг байх хэрэгтэй. Хэн нэгний зөвлөсөн эмийг хүүхдэдээ уулгаж болохгүй. Парацетамол гэхэд л маш олон төрөл бий. Энэ эмийн найрлагатай элдэв төрлийн эмнүүдийг хамтад нь өгөөд хүүхдээ хордлогод оруулах эрсдийг үүсгээд байна шүү дээ. Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болоод эмэнд дасалтай нянгуудаар уушги үрэвссэн үед эмчилгээний үр дүн тааруу болох нь элбэг. Өргөн хэрэглээний антибиотикууд эмчилгээний үр дүн муутай учраас уушгины үрэвслийг дарахад сүүлийн үед гарсан хүчтэй эмнүүдийг хэрэглэж байна” гэж нөхцөл байдлынхаа тухай ярилаа.

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дээрх эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Амьсгалын замын халдварт өвчлөл ихэсч байгаагаас үүдэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Ханиад томууны өвчлөлийн дийлэнхи хувийг хүүхдүүд эзэлж байна. Өнөөдөр эмнэлгүүдийн хүүхдийн болон сэхээний тасгаарорж үзлээ. Бид бүхэн цаашид Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Батлан хамгаалах яамны нэгдсэн эмнэлэгт ойрын хугацаанд 50 ортой хүүхдийн тасгийг нээнэ. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт нээсэн 17 ортой хүүхдийн тасгийг өргөжүүлэн 35 ортой болгохоор төлөвлөсөн. Дүүргүүдийн хувьд ялангуяа Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг ачаалал ихтэй байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж байна.

Ханиад томууны эхлэл үед хүндрэл нэлээд эрчимжих хандлагатай байгаа нь ажиглагдсан. Энэ өвчлөлийн үе шат гуравдугаар сар хүртэл хамгийн их ачаалалтай байдаг. Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлага болон салбарын сайдын зүгээс өнөөдрийн нөхцөл байдлын талаархи тодорхой мэдээллүүдийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаас авлаа. Цаашлаад урьтал үе буюу агаар дуслын замаар дамждаг амьсгалын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан тодорхой хэмжээнд хориг тавих арга хэмжээг авах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Их, дээд болон ЕБС-ын сурагчдын амралт эхлээд байгаа энэ үед сургалт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан бусад газарт үйлчлүүлэх хүмүүсийн тоо цөөрөөгүй хэвээр байна. Тиймээс зарим аж ахуйн нэгж байгууллага, сургалтын газрын үйл ажиллагаанд түр хугацаагаар хязгаарлалт тавих асуудлыг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран хэлэлцэж байна.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт нийт батлагдсан 81 ор байдаг ч, одоогийн байдлаар 182 хүүхдэд үйлчилж байна. Оройн 20:00 цагаас хойш ханиад нь хүндэрч хатгалгаа болсон хүүхдүүд нэмэгдэж ирэхэд ор хүрэлцэхгүйн улмаас эмнэлгийн коридорт тогтмол 10-15 орыг хүүхдүүдэд нэмэлтээр тавьж өгдөг. Нийт орны ачаалал нь бүр 100-гаар хэтэрсэн, ийм хүндрэлтэй нөхцөл байдалд эмнэлгийнхэн хэвтсэн хүүхдүүдээ эрчимтэй эмчилж, коридорт байгаа өвчтөнүүдээ зориулалтын өрөөнд даруй оруулахыг зорьж ажиллаж байна.

Эрүүл мэндийн төвийн энэ барилга өмнө нь Үнэ, стандартын газрын барилга буюу дарга нарын өрөөнүүд байсан. Тиймээс орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн шинэ барилгатай болох асуудлыг үе үед нь хөндөж ирлээ. Азийн хөгжлийн банкны шугамаар Монгол Улсын хэмжээнд хоёр том жишиг эмнэлэг барих шийдвэр гарсан. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Ирэх жилээс дахин хоёр дүүрэгт нэмж барихаар төлөвлөөд байгаа. Азийн хөгжлийн банкны удирдлагууд, зохицуулах хорооныхонтой нь уулзаж нэг эмнэлгийн барилгын зөвшөөрлийг нь Чингэлтэй дүүрэгт авсан гэж хэлж болно. Гагцхүү тус дүүргийн удирдлагууд эмнэлэг барих газрын асуудлыг чөлөөлж өгөх нь нэн тулгамдсан асуудал болоод байна” гэлээ.

Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасагтай танилцаж, эмч ажиллагсад болон эцэг эхчүүдийн санал сэтгэгдлийг сонссон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг эрчимжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн тухайгаа дуулгалаа. Тэрбээр энэ талаар “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзлэх болсон нь томоохон асуудал. Нийслэлийн хэмжээнд дүүргийн эмнэлгүүдэд ажиллах эмч, сувилагч, резидэнт эмч нарын тоог нэмэгдүүлж, тодорхой хүрээнд орны зохицуулалт хийж, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллах зэрэг олон ажлуудыг хийж эхэлсэн байгаа. Эцэг эхчүүд маань олон нийтийн газарт хүүхдээ дагуулж явахгүй, дааруулахгүй байх, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, гадуур гарахдаа амны хаалт зүүх зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авахыг зөвлөж байна. Ялангуяа гэрийн асаргаа, сувилгаа маш чухал. Сурагчдын амралт таарсан энэ үед гэрийн дотоод агаарын чанарыг сайжруулж, ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй юм. Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 0-5 насны хүүхдээ асарч буй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргаад байна” хэмээн ярьсан юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд6 минут 4 секундын өмнө

Цензургүй Яриа - Ч.Сайханбилэг МУ-ын Ерөнхий сайд асан 6 минут 33 секундын өмнө

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ мэдээлэл хийнэ12 минут 52 секундын өмнө

УИХ дахь ажлын хэсэг хуралдана16 минут 53 секундын өмнө

Амиа алдсан 5 иргэний үхлийн шалтгааныг тодруулна18 минут 32 секундын өмнө

НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагдана20 минут 35 секундын өмнө

26 антибиотикт тэсвэртэй супербактери америк эмэгтэйн аминд хүрчээ23 минут 46 секундын өмнө

Стамбулын террористыг баривчилжээ31 минут 46 секундын өмнө

Сурагчдын амралтыг СУНГАХ эсэхийг ерөнхий сайд шийднэ34 минут 10 секундын өмнө

Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна38 минут 58 секундын өмнө

Жүдогийн аваргууд тодорч эхэллээ14 цаг 11 минутын өмнө

Жүдо бөхийн УАШТ-ний медалийн төлөөх барилдаанууд эхэллээ15 цаг 21 минутын өмнө

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжихэд бэлэн үү?15 цаг 54 минутын өмнө

Цахим иммигрэйшн төслийг хэрэгжүүлнэ16 цаг 20 минутын өмнө

“Цэргийн гардан тулаан” амжилттай болж өндөрлөлөө16 цаг 45 минутын өмнө

Бооёогийн олноос нуусан амраг16 цаг 47 минутын өмнө

Хүүхдийн 30 ортой тасгийг нээлээ16 цаг 51 минутын өмнө

Монголбанкны хэвлэлийн хурлын тов гарлаа17 цаг 1 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөл хуралдсангүй17 цаг 9 минутын өмнө

ШУА-ийн гишүүний сонгуульд 11 академич нэр дэвшжээ17 цаг 25 минутын өмнө

МАН-ын бүлэг хуралдаж, хуулийн төслүүдийг дэмжжээ17 цаг 55 минутын өмнө

ТҮЦ эрхлэгчид жагслаа18 цаг 51 минутын өмнө

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид өөрийн давуу талыг тодорхойлж байна19 цаг 27 минутын өмнө

Централ тауэрт бөмбөг тавьсан гэх АНУ-ын иргэнийг албадан гаргажээ19 цаг 30 минутын өмнө

"Сайн Аав" киноны хэсгээс... 19 цаг 32 минутын өмнө

БНСУ-ын Прокурорын газар И Жэ Ёныг баривчлуулах хүсэлтээ хойшлуулав20 цаг 57 минутын өмнө

Ерөнхийлөгч Давосын чуулганд оролцоно21 цаг 5 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана21 цаг 9 минутын өмнө

Дэлхийн хошой аварга Х.Алиев азербайжаны аварга болжээ21 цаг 20 минутын өмнө

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ирэх сарын 15-ыг хүртэл авна21 цаг 25 минутын өмнө

Танилц: "Mongolia's next top model" шоуны 16 оролцогч22 цаг 23 минутын өмнө

АН-ын бүлэг хуралдсангүй22 цаг 47 минутын өмнө

Чанартай үйлчилгээ-Соёлтой харилцаа аян зохион байгуулагдаж байна22 цаг 54 минутын өмнө

Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани ногдол ашгаа тараажээ22 цаг 57 минутын өмнө

Путинийг Мексикт авилгатай тэмцэхэд туслаач гэжээ22 цаг 58 минутын өмнө

Намын бүлгүүд, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд23 цаг 33 минутын өмнө

Ерөнхий аудитороос “Итгэмжлэл” гардаж авлаа23 цаг 39 минутын өмнө

ОУХМ О.Батхүү зодог тайллаа23 цаг 54 минутын өмнө

Трамп Оростой цөмийн зэвсгийн талаар тохиролцохыг санал болговӨчигдөр 11 цаг 43 минут

"Дакар Ралли-2017" уралдааны шилдгүүд тодорлооӨчигдөр 11 цаг 25 минут

Төрийн Гэрэгэ-г сар шинийн баяраар гардуулнаӨчигдөр 11 цаг 22 минут

Сонирхогчдын боксын УАШТ-ий алтан медалийн эзэд тодровӨчигдөр 11 цаг 14 минут

Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт болноӨчигдөр 11 цаг 09 минут

Нүүрсэн эмийг ахуйн нөхцөлд хэрхэн ашиглах вэ?Өчигдөр 10 цаг 54 минут

430 кг жинтэй эр Геркулec болохоор амлажээӨчигдөр 10 цаг 44 минут

Д.Ганбат: "Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин" гэсэн бодлогыг баримталнаӨчигдөр 10 цаг 34 минут

АШУҮИС-иас мэдэгдэл гаргаж, ил захидал илгээжээӨчигдөр 10 цаг 20 минут

Хятад Оросыг нэг дэх түнш гэж үзэхээс татгалзжээӨчигдөр 09 цаг 59 минут

Өнөөдөр болох онцлох үйл явдлуудӨчигдөр 09 цаг 43 минут

Улаанбаатарт 18 хэм хүйтэнӨчигдөр 09 цаг 36 минут

Барааны савангийн ач тус2017 оны 1-р сарын 15. 13:54

Сонирхогчдын боксын УАШТ-ий медалийн эзэд тодорч эхэллээ2017 оны 1-р сарын 15. 13:49

Та 12 цэгийг нэгэн зэрэг харж чадах уу?2017 оны 1-р сарын 15. 13:39

Цэргийн бүртгэл амралтын өдрүүдэд 18:00 цаг хүртэл явагдаж байна2017 оны 1-р сарын 15. 13:37

Иргэд, ААН байгууллагын анхааралд2017 оны 1-р сарын 15. 13:34

Зогсоол дээр гурван автомашин шатжээ2017 оны 1-р сарын 15. 13:28

Том гарт энэтхэг эр Баблу2017 оны 1-р сарын 15. 13:14

Үндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар хэлэлцэв2017 оны 1-р сарын 15. 12:55

Бусад хүнд тусладаг настайчууд ахиу насладаг2017 оны 1-р сарын 15. 12:45

Улаанбаатарт 17 хэм хүйтэн2017 оны 1-р сарын 15. 12:20

Хорио цээрийн дэглэм тогтоолоо2017 оны 1-р сарын 14. 14:25

Хиймэл нуурын ус задарч хоёр хүний амь эрсэджээ2017 оны 1-р сарын 14. 14:16

Обама Оросын эсрэг хоригийг сунгав2017 оны 1-р сарын 14. 13:54

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөртэй болно2017 оны 1-р сарын 14. 13:44

Шадар сайд өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллана2017 оны 1-р сарын 14. 13:37

Цагаан сараар таван өдөр амарна2017 оны 1-р сарын 14. 13:33

Түргэний тэргийг хааж зогссон жолоочийг шоронд хийхийг шаарджээ2017 оны 1-р сарын 14. 13:22

Ойн барилдаанд 224 бөх зодоглов2017 оны 1-р сарын 14. 13:02

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 1 нас хүрлээ2017 оны 1-р сарын 14. 12:45

Хамраас яагаад цус гардаг вэ?2017 оны 1-р сарын 14. 12:34

Ж.Батбаясгалан: Утааг судлахгүй. Ураг эндэхээс илүү хортой үр дагавар гэж байхгүй2017 оны 1-р сарын 14. 12:31

АНУ Кубын цагаачдад хөнгөлөлт үзүүлэхээ зогсоов2017 оны 1-р сарын 14. 11:56

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд2017 оны 1-р сарын 14. 11:49

Улаанбаатарт 14 хэм хүйтэн2017 оны 1-р сарын 14. 11:43

Хулгай, дээрмийн хэргүүдийг илрүүлэн шалгаж байна2017 оны 1-р сарын 13. 20:57

Ялаа хоолон дээр суусны дараа юу болдог вэ? 2017 оны 1-р сарын 13. 20:13

Х.Тэмүүжиний нялх амраг гэгдсэн Г.Сарангэрэл хаагуур явна2017 оны 1-р сарын 13. 19:58

Махлаг модель Эшли Грэм “Additional Elle” том размерын дотуур хувцасны коллекцио танилцуулав2017 оны 1-р сарын 13. 19:51

ДОХ буюу ХДХВ-тэй иргэдийн 80 орчим хувь нь эрчүүд байна2017 оны 1-р сарын 13. 19:37

Засаг дарга нарын томилолт ба 335 шуудай цементээс эхэлсэн түүх2017 оны 1-р сарын 13. 18:45

Замын цагдаагийн алба “Мэдээллийн ухаалаг хөтөч” байршууллаа2017 оны 1-р сарын 13. 17:52

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд2017 оны 1-р сарын 13. 17:22

Ц.Оюунгэрэл: Итгэл алдарч, бэтгэрч явсан гомдлыг шүүх тайллаа2017 оны 1-р сарын 13. 16:45

Өсвөрийн футзалын улсын аваргууд тодорлоо2017 оны 1-р сарын 13. 16:44

Хүчилтөрөгчийн эмчилгээний тоног төхөөрөмж танилцууллаа2017 оны 1-р сарын 13. 16:40

Дуучин Т.Дэлгэрмөрөнд ”үнэлэгдсэн” бүсгүй2017 оны 1-р сарын 13. 16:39

Мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан этгээдийг шалгаж эхэллээ2017 оны 1-р сарын 13. 16:37

Дорнын говьд дэлхийд цөөхөн эко үйлдвэр сүндэрлэжээ2017 оны 1-р сарын 13. 16:36

Ж.Батзандан: Тавантолгойг луйвардах санаархлаа зогсоохыг шаардаж байна2017 оны 1-р сарын 13. 15:38

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв2017 оны 1-р сарын 13. 15:19

Банкны картаар автобусанд зорчдог болно2017 оны 1-р сарын 13. 15:10

Краны суманд хүн дарагдаж нас барсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ2017 оны 1-р сарын 13. 15:02

Байр суурь: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаар хэн юу хэлэв2017 оны 1-р сарын 13. 14:47

Х.Тамир нарт 5,1-6 жилийн хорих ял оноов2017 оны 1-р сарын 13. 14:35

Б.Чимидийн нэрэмжит шагналыг Др, проф. Д.Баярсайхан хүртлээ2017 оны 1-р сарын 13. 14:20

​Айшолпаны гэр бүл Казакстан улсын иргэншилд багтахаас татгалзжээ2017 оны 1-р сарын 13. 14:02

Нийслэлийн мэдээллийн технологийн газар, “Үндэсний дата төв"-тэй хамтрана2017 оны 1-р сарын 13. 14:00

А.Баярцэцэг Стивен Сигалынд зочилжээ2017 оны 1-р сарын 13. 13:52

Д.Даваасамбуу “Эрдэнэт үйлдвэр”-т хагас тэрбум төгрөгийн хохиролтой гэрээ байгуулжээ2017 оны 1-р сарын 13. 13:44

Танилц: Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ удирдлагууд2017 оны 1-р сарын 13. 13:39

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох