Хотын даргын ээлжит хүнлэг шийдвэр

2017 оны 1-р сарын 10. 11:04

Бид угаартаж үхлээ гээд бусдыг буруутгаж, бусдыг шүүж, бусдад л буруу өгсөөр ирлээ. Гэтэл энэ нь хоёр талтай асуудал. Галлагааны улиралд утаан дундаа амьдрахаас өөр замгүй болсон Улаанбаатарт хэн нэгэн хүний эрх өөр нэгний эрхээр хязгаарлагдахаа больжээ. Өөрөөр хэлбэл, миний эрх гээд гэр хорооллынхныхоо галыг нь унтрааж, хөөгөөд гаргах арга байхгүй. Тиймээс өчигдөр хатуухан ч гэлээ зайлшгүй шаардлагад нийцсэн оновчтой бөгөөд цаг үед нийцсэн захирамжийг хотын дарга гаргажээ. Үүнийг түүний гаргасан ээлжит хүнлэг шийдвэрээр нэрлэж байна. Өмнө нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийх нэг тэрбумын эх үүсвэрийг шийдсэнийг МАН эх барьснаас хойшхи анхны хүнлэг шийдвэр хэмээн тодорхойлж байсан юм.

Зоригтой гаргасан энэ шийдвэрийг зөрчихгүй дагах нь эрхээ мэддэг ч үүргээ ухамсарладаггүй зарим хэсэг бүлэгт хатуу сонсогдож буй нь лавтай. Гэвч энэ бол хотод байгаа яндан дээр яндан нэмж нийслэлийнхэнд хорын тунг нэмэх, тал нутгийн цэвэр агаараас хорт утаанд ирж эрүүл мэндээ хордуулах сөрөг явдлын эсрэг хийж буй хүнлэг үйлс гэж хэлж болно. Гагцхүү хариуцлагыг нь тодорхой болгож өгөх хэрэгтэй.

Уг захирамж хэрэгжвэл Улаанбаатар хотод утаа гаргадаг яндангийн тоог нэмэхгүй, орон сууц, барилгажилт, эко үйлдвэрлэлийг дэмжихээр харин ч яндангийн тоо эрс багасах нь тодорхой. Мөн автомашины оношилгоог чанаржуулж, шаардлагатай гэвэл Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд ч шаардлага тавьж, хөдөлгөөнд оролцуулахыг хориглох аж. Ингэснээр мөн л түгжрэл багасах давуу талтай юм. Захирамжууд:

1. Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах: Улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байна.

2. “Агаарын чанарын өнөөгийн байдлыг харгалзан нийслэлд агаарын бохирдолын 4 бүсчлэлийг тогтоох: 1 дүгээр бүст орон сууц, байшин хороолол багтаж байна. Уг бүст ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй. 2-4 дүгээр бүст тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн. Мөн агаарын бохирдолыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэх юм.

3. Хязгаарлалтын арга хэмжээ авах: Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Тухайлбал Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ. Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаа юм.

Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч Үндсэний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал тулгараад байгаагаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж байгаа тул хотын дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, олон жилийн судалгаанд тулгуурлан, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тусган иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн ийнхүү захирамж гаргажээ.

Энэ шийдвэр хэрэгжсэнээр өвчтэй хүмүүс олшрох нь гэж үзэх хүмүүс гарч эхэлжээ. Уг захирамж гараагүй байхад ч хүнд өвчтөнүүдээ хот хүлээн авч л байсан. Мөн татвар авсан нь дээр гэж хэлэлцэж байна. Тэгвэл төв бараадах иргэд ам тосдож байсан амины хэдэн малаа арилжаад л ирдэг байсан. Хэдэн төгрөгийг нь төлөөд л суурьшихад асуудал хэвээр үргэлжилнэ, ахиц гарахгүй. Энэ мэтчилэн олон санал гарах л байх. Эсэргүүцэл ч ирэх нь тодорхой. Аливаа зүйл хоёр талтай, алдаа оноотой зүйл ч бий нь мэдээж. Гэхдээ энэ шийдвэрийг зовлонг нь мэдэрсэн хотын иргэд илүүтэй таашаах байх.

Мөн захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газар нутагт өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар иргэдэд газар шинээр олгохыг зогсоохоор болсон.

Хатуу ч гэлээ дээрх шийдвэрүүд хэн хэнд нь хэрэгтэй, хэрэгжих боломжтой. Энэхүү захирамжийг гаргахдаа урин дулаан төдийгүй хүйтний улиралд ч бүх нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр гаргасан гэж байгаа. Тиймээс хүнээ бодсон энэ асуудалд хүлээцтэй хандаж, үр дүнг нь үзээд алдахад яагаад болохгүй гэж?!

Ямартай ч хэн юу гэх бол гэж хэл амнаас эмээлгүйгээр хүнээ бодож, хатуухан шийдвэр гаргасан хотын даргын зоригийг үнэлье.

Ю.Халиун



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 29 ]

2017 оны 1-р сарын 28. 22:00Зочин - [66.181.185.**]

Улаанбаатарт хашааны газрыг өндөр татвартай болговол утаа багасна даа

2017 оны 1-р сарын 18. 13:46Зочин - [112.72.8.**]

Нийтлэг эрх ашиг гэж ярихаар л хэрэгтэй, хэрэггүй хүний эрх өөрөө ойлгоочгүй байж болсон, болоогүй ардчилал ярьдаг, хүний тоглоом болж гарын үсэг зурж идэж уухад оролцдог өөрийн болон улсын хувь заяагаараа тоглодог этгээдүүдийг бас цуг нүүлгэн шилжүүлье. Хотын иргэншил гэдэг шал өөр юм байдаг юм шүү. Энэ чинь нэг үеэр бус дор хаяж 2-3 үеэр бий болдог хүмүүжил зуршил дадал. Хүмүүс дутагдаж байгаа зүйлийг нь ойлгуулах гэхээр уурладаг хамгийн түрүүнд "п" гэж хараана ална тална зодно нүднэ хулгайлна ёстой эдийн засгийн хямрал гэхээсээ энэ хямралаас бараг болчих гээд байна.

2017 оны 1-р сарын 10. 20:43Зочин - [112.72.11.***]

huduuniihn zail ene ter gej yu gesn ug ve buduulegch gej bh shig huniig tegj boldog ymu hench bsn tsag uytege hul niiluulen alhahiig huselgui yahav huduud ajliin bairnii asuudal hetsuu bh.yalanguya zaluu humuus hotruu l duhuhuu bodno shu de ajliin bairnii asuudal ch ter hugjil devshiliin huvid ch ter.tm bolohoor chanartai ih deed surguuliudiig hotoos gargaj davhar oyutnii hothon bii bolgovol zugeer bh.mun ene olon mashin tehnik bagasgaval taarna

2017 оны 1-р сарын 10. 20:43Зочин - [112.72.11.***]

huduuniihn zail ene ter gej yu gesn ug ve buduulegch gej bh shig huniig tegj boldog ymu hench bsn tsag uytege hul niiluulen alhahiig huselgui yahav huduud ajliin bairnii asuudal hetsuu bh.yalanguya zaluu humuus hotruu l duhuhuu bodno shu de ajliin bairnii asuudal ch ter hugjil devshiliin huvid ch ter.tm bolohoor chanartai ih deed surguuliudiig hotoos gargaj davhar oyutnii hothon bii bolgovol zugeer bh.mun ene olon mashin tehnik bagasgaval taarna

2017 оны 1-р сарын 10. 15:10Зочин - [103.26.193.***]

Teneg hodoonii novshnuudiig zailuuliya

2017 оны 1-р сарын 10. 12:44Зочин - [66.181.185.***]

Нийслэл хотын хууль гаргаач ээ. Тэндээ нийслэлийн иргэн, өрх, аж ахуйн нэгж, байгууллага байхад тавих шалгуурыг оруулж хуульчлах хэрэгтэй. Шалгуур хангасан бол тусгай дугаар өгөөд түүнийх нь үндсэнд ажилд авах, сургууль, цэцэрлэгт хамруулах, бусад үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй шдээ. Цахим орчныг ашиглахад анхаарах, шилжин ирж суурьшихыг эхний ээлжинд 2 жил зогсоох хэрэгтэй байна.

2017 оны 1-р сарын 10. 12:42Зочин - [103.212.119.**]

Их дээд сургуулиудыг хотоос гаргах системтэй ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна.Дунд сургууль төгссөн бүхэнболсон болоогүй энэ олон их дээд сургуулиудад ирж суралцсан болоод эргэж буцахгүй эндээ яндангийн тоо нэмээд бна.

2017 оны 1-р сарын 10. 03:20Зочин - [112.214.144.***]

Heden avtobusnuud n yawhaa bolihondee.

2017 оны 1-р сарын 10. 03:19Зочин - [82.26.196.**]

Зөв шийдвэр байна. Үндсэн хууль зөрчөөгүй гэж бодож байна. Харин ч хүний амьд явах эрх зерчигдеж, аюулын харанга цохих хэмжээнд хүртэл утаатай болгосон, дурэм, журмыг сахиагуй ямар ч этгээд зохихшийтгэлээ эдлэх естой

2017 оны 1-р сарын 10. 02:34Зочин - [110.77.154.***]

Mash zuv buur olon jiliin emnees ene arga hemjeeg avah estoi baisan yum.

2017 оны 1-р сарын 10. 00:15Зочин - [122.201.24.**]

Дэмжиж байна. Хотын соёл гэж мэдэхгүй эрхээ дэндүү их эдэлж буй энэ олон ажилгүй армийг яанаав Автобусанд төлбөр төлөхгүй согтуу голдуу орилоод нус цэрээ хаяад, энд тэндгүй **** баасаар дүүрлээ. Хөдөөнөөс ирсэн арчаагүй айлын охидууд нь **** үнэлээд эрчүүд нь хулгай хийгээд гэр бүлийн хүчирхийлэлийг тэднээс л гардаг,эмээ өвөө нар нь архидаж зодолдоод ёстой зэрлэгүүдээр дүүрсэн хот болоод байна. Одоо нэгэнт ороод ирсэн бусдын эрхийг зөрчөөд байгаа хүмүүсийг яах вэ гэдгийг бас бодох болсон. Гаргасан шийдвэртэй тууштай байгаарай.

2017 оны 1-р сарын 9. 23:01Зочин - [103.10.22.**]

Шилжилт хөдөлгөөн хорих нь буруу засаг ноен үндсэн хууль зөрчиж болохгүй тэгвэл хөдөө орон нутаг дагуул хотоо хөгжүүлэх хэрэгтэй ажлын байр олдохгүй ямарч үйлдвэр үйлчилгээ байхгүй харин улаанбаатар бүх үйлдвэр ажлын байр байдаг тэгээд яах вэингэж иргэдээ ялгахаж болохгүй

2017 оны 1-р сарын 9. 22:20Зочин - [139.5.217.***]

яаг зөв ямар сайхан мэдээ вэ зоригтой хэрэгжүүлээрэй их дээд сургуулуудийг хотоос гаргачихуул замын түгжээ утаа униар багсана даа

2017 оны 1-р сарын 9. 22:09Зочин - [59.153.115.**]

Батболд даргад баяр хүргэе! Хотод нийтийн эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргах нь зөв. Гэхдээ ажил хийхэд садаа мундахгүй. Одоо сөрөг зүйлүүд ар араасаа гарна. Сөрөг хүчин чинь жагсаал цуглаан элдэв юманд ажилгүй хүмүүст хэдэн төгрөг өгч худлаа жагсаал цуглаан зохион байгуулах г.м. арай л бөмбөг дэлбэлэхгүй байх. Бууж өгөхгүй л байх хэрэгтэй.

2017 оны 1-р сарын 9. 21:55Зочин - [59.153.115.**]

Зуслангаа яаж хамгаалах вэ?

2017 оны 1-р сарын 9. 21:54Зочин - [59.153.115.**]

Одоо шилжин ирэгсэд зуслангийн ногоон бүсрүү дайрна даа. Яаж ха гаалах талаар бодож байгаа зүйл байгаа юу? Утаа тоосноос зугтдаг газрыг минь байхгүй болгох байхдаа.

2017 оны 1-р сарын 9. 21:32Зочин - [122.201.31.***]

Зөв шийдвэр гаргажээ. Соц үед хөдөө шилжих чөлөөтэй, хотруу шилжилт чанга байсан

2017 оны 1-р сарын 9. 20:36Зочин - [202.9.41.***]

bair avchaad butsaaj zaraad ger khoroolold amidarval yakh vee???? bodson uu

2017 оны 1-р сарын 9. 19:26Зочин - [103.9.90.***]

хотын иргэд бид ч гэсэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх минь зөрчигдөөд байгаа болохоор дэмжиж байна маш зөв баярлалаа

2017 оны 1-р сарын 9. 19:25Зочин - [103.9.90.***]

зөв шийдвэр байна дэмжиж байна эртнээс ингэх байсан юм

2017 оны 1-р сарын 9. 19:13Зочин - [202.9.41.**]

Нийслэл хот хөдөөны бүдүүлэг хүмүүсээр дүүрчээ! Агаархүртэлбохирдуулдагбайнашүү!!!!

2017 оны 1-р сарын 9. 19:10Зочин - [202.9.41.**]

Энэчиньлих үрашигтай шийдвэрбна.Одоо хотод оршинсуужбайгаазөвшөөрөлгүй иргэдийг албадан.гаргах хэрэгтэй! Зөвшөөрөлгүй айл иргэд маш ихбнаа!

2017 оны 1-р сарын 9. 18:50Зочин - [202.170.71.***]

ЗӨВ ЗӨВ, ОРКУУДБАЙХ БАЙРАНДАА Л БАЙЖ БАЙ, БАЙР АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ ЧАЦГА ЦАРАЙЛААД ХӨДӨӨНӨӨ БАЙЖ БАЙ

2017 оны 1-р сарын 9. 18:49Зочин - [27.123.214.***]

good job

2017 оны 1-р сарын 9. 18:47Зочин - [103.57.95.***]

Маш зөв

2017 оны 1-р сарын 9. 18:45Зочин - [103.57.95.***]

Зөв хөдөөнөөс ирсэн ажилгүй хүмүүс гэмт хэрэгт их холбогдож байна

2017 оны 1-р сарын 9. 18:41Зочин - [66.181.188.***]

Зөв шийдвэр гэж бодож байна. Баярлалаа

2017 оны 1-р сарын 9. 18:32Зочин - [103.9.90.***]

Шийдвэртэй зоригтой алхам хийжээ амжилт хүсье

ье

2017 оны 1-р сарын 9. 18:21Зочин - [202.131.231.***]

Маш зөв.

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Японы уран гулгагч Юзүрү Ханю Пёнчан 2018-д Алтан медаль хүртлээ10 цаг 50 минутын өмнө

Э.Содномпилжээ Дэлхийн цомд өрсөлдөнө10 цаг 52 минутын өмнө

Иргэдийн санал, гомдлыг тусгай дугаарт авч байна10 цаг 54 минутын өмнө

Гэмт хэрэг, түгжрэлгүй сар шинийн баяр болж байна10 цаг 56 минутын өмнө

Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно15 цаг 1 минутын өмнө

Улс орнууд "ЦАГААН САР"-аа хэрхэн тэмдэглэдэг вэ?15 цаг 9 минутын өмнө

Пёнчан-2018: Медведева дэлхийн дээд амжилт тогтоон ялалт байгууллаа15 цаг 16 минутын өмнө

Зурхайчдын төлөгт нохой жил хэрхэн буув?17 цаг 22 минутын өмнө

Олны танил эрхэмүүдийн энэ жилийн гоёл17 цаг 32 минутын өмнө

Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа17 цаг 43 минутын өмнө

Төрийн өндөрлөгүүдийн сар шинийн гангараа17 цаг 44 минутын өмнө

Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь17 цаг 50 минутын өмнө

Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй17 цаг 53 минутын өмнө

Ням гаригт НӨАТ-ын сугалаа шинэчилсэн журмаар явагдана17 цаг 57 минутын өмнө

Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье18 цаг 1 минутын өмнө

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ18 цаг 4 минутын өмнө

760 алба хаагч та бидний амар амгалангийн манаанд ажиллаж байна18 цаг 5 минутын өмнө

Эрүүл мэндийн байгууллагууд 24 цаг бэлэн байдалд ажиллаж байна18 цаг 6 минутын өмнө

Шинийн 3-ныг дуустал нэгдүгээр эгнээгээр зорчиж болно18 цаг 8 минутын өмнө

Банкууд хэзээ хэрхэн ажиллах вэ18 цаг 13 минутын өмнө

Цас орж, явган шуурга шуурч, хүйтрэнэ18 цаг 14 минутын өмнө

Шороон нохой жилийн 12 жилтний төөрөг, засал19 цаг 33 минутын өмнө

Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ2018 оны 2-р сарын 15. 21:02

Д.Чойжамц: Битүүний өдөр хүн бүр гурван зүйлийг л чухалчлан анхаарах хэрэгтэй2018 оны 2-р сарын 15. 15:34

Уяачдад улсын цол хүртээлээ2018 оны 2-р сарын 15. 14:20

Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа2018 оны 2-р сарын 15. 14:10

Хүчит бөхийн барилдаан эхэллээ2018 оны 2-р сарын 15. 14:05

Олны танил эрхмүүд хэрхэн "валентиндсан" бэ?2018 оны 2-р сарын 15. 14:01

Нийтийн тээвэр шинийн 3-ныг дуустал үнэгүй үйлчилнэ2018 оны 2-р сарын 15. 13:40

Нийслэлийн удирдлагууд Гүсэн түгийн мандал өргөлөө2018 оны 2-р сарын 15. 13:38

Гол дээгүүр гарахгүй байхыг анхааруулав2018 оны 2-р сарын 15. 13:37

Бөхийн барилдаан 12:00 цагт эхэлнэ2018 оны 2-р сарын 15. 13:28

Баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10-16 цагт ажиллана2018 оны 2-р сарын 15. 13:05

Өнөөдөр 4, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй2018 оны 2-р сарын 15. 12:58

Ерөнхий сайд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ2018 оны 2-р сарын 15. 12:54

Шинийн хоёрноос цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулав2018 оны 2-р сарын 15. 12:33

АМГТГ болон Сангийн яамны ТНБ-ийн даргыг томиллоо2018 оны 2-р сарын 15. 12:24

ОБЕГ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ2018 оны 2-р сарын 15. 12:17

Цагаан сар ба эрх чөлөө2018 оны 2-р сарын 15. 12:08

Сар шинээр бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна2018 оны 2-р сарын 15. 11:57

НИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ2018 оны 2-р сарын 15. 11:43

Салат, зуушийг ширээн дээр хоёр цагаас илүү бүү байлга2018 оны 2-р сарын 15. 11:26

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай төслийг боловсруулж дуусчээ2018 оны 2-р сарын 15. 11:21

Ким Жон Уныг элэглэгч хөгжөөн дэмжигчдийг бухимдуулав2018 оны 2-р сарын 15. 11:01

Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь2018 оны 2-р сарын 15. 10:46

Баяраар 700 сонсогч эргүүл, хамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ2018 оны 2-р сарын 15. 10:41

Битүүлэх ёсон2018 оны 2-р сарын 15. 10:19

Сар шинийн баяраар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй2018 оны 2-р сарын 15. 10:17

Гал тахиа жилд болсон гол онцлох үйл явдлууд2018 оны 2-р сарын 15. 10:13

Хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай таарчээ2018 оны 2-р сарын 15. 09:41

Улаанбаатарт 13 хэм хүйтэн2018 оны 2-р сарын 15. 09:34

Өнөөдөр битүүний өдөр2018 оны 2-р сарын 15. 09:30

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгоно2018 оны 2-р сарын 14. 18:54

Цанын тамирчид "Пёнчан 2018"-д уралдах бэлтгэлээ хангаж байна2018 оны 2-р сарын 14. 18:51

Бишкек хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулахыг дэмжив2018 оны 2-р сарын 14. 18:47

Шороон нохой жилийн зүг, мөр гаргах зурхай2018 оны 2-р сарын 14. 18:33

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ2018 оны 2-р сарын 14. 18:10

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ2018 оны 2-р сарын 14. 18:07

ТЕГ 597 иргэнд архивын үйлчилгээ үзүүлжээ2018 оны 2-р сарын 14. 17:39

Ажилгүй иргэдийн тоо буурчээ2018 оны 2-р сарын 14. 17:31

Төрийн золголт шинийн 1-ний 09.00 цагт эхэлнэ2018 оны 2-р сарын 14. 17:27

Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хөтөлбөрийг хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 14. 17:19

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд агаар цэвэршүүлэгч өглөө2018 оны 2-р сарын 14. 17:15

Малын зүй бус хорогдол тав дахин өсчээ2018 оны 2-р сарын 14. 17:06

Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг батлахыг дэмжив2018 оны 2-р сарын 14. 16:43

Г.Мөнх-Очир: Нислэгийн бүх дүрэм, журам цусаар бичигдсэн байдаг2018 оны 2-р сарын 14. 16:14

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг зөвлөмж гардуулав2018 оны 2-р сарын 14. 16:07

Д.Нанжид, Ж.Бүрэнбэх нар Ардын жүжигчин цол хүртлээ2018 оны 2-р сарын 14. 16:02

Н.Учрал тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч уулзав2018 оны 2-р сарын 14. 15:53

Төсвийн тэнцэл 114.2 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ2018 оны 2-р сарын 14. 15:51

Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ2018 оны 2-р сарын 14. 15:47

Д.Бэхбат Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо2018 оны 2-р сарын 14. 15:45

Автобуснуудад их цэвэрлэгээ хийлээ2018 оны 2-р сарын 14. 14:12

“Эрдэнэс Монгол” группийн ТУЗ-ын даргаар Б.Бат-Эрдэнэ томилогджээ2018 оны 2-р сарын 14. 13:58

Даатгалын багц дүрмийн төслийн талаар хэлэлцэв2018 оны 2-р сарын 14. 13:50

Орхон, Булган аймгийн улсын аваргуудад шагнал гардуулав2018 оны 2-р сарын 14. 13:45

Ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгах талаар хэлэлцэв2018 оны 2-р сарын 14. 13:38

Д.Сарангэрэл: Эмч нараа шат ахисан сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байна2018 оны 2-р сарын 14. 13:32

Өрхийн сарын дундаж орлого 950 мянган төгрөг байна2018 оны 2-р сарын 14. 13:26

Хөгжлийн бэрхшээлтэй 100 мянган хүнээ дэмжиж, туслахыг уриалав2018 оны 2-р сарын 14. 13:19

Газар эзэмших дуудлага худалдааны анхны үнийг шинэчлэн баталжээ2018 оны 2-р сарын 14. 13:13

Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.1 хувиар өсчээ2018 оны 2-р сарын 14. 12:53

“МИАТ"-д хөндлөнгийн аудитын шалгалт хийж эхэлжээ2018 оны 2-р сарын 14. 12:50

Хогоор бүтээсэн баримлууд2018 оны 2-р сарын 14. 12:43

Баяраар дүүргийн нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар ажиллана2018 оны 2-р сарын 14. 12:28

Элчин сайдын яам нээх тухай хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 14. 12:05

Хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гэж байгаад баригджээ2018 оны 2-р сарын 14. 11:40

С.Амарсайхан газрын албаны дарга нартай газрын маргааны асуудлыг хэлэлцэв2018 оны 2-р сарын 14. 11:32

МСНЭ дүрэмдээ өөрчлөлт оруулж, шинэ удирдлагаа сонгов2018 оны 2-р сарын 14. 11:24

Гэгээн хайрын баярын өдөр2018 оны 2-р сарын 14. 11:19

Их юм бодох нь эрүүл мэндэд муу гэнэ2018 оны 2-р сарын 14. 10:59

Ким Чен Уны дүү нийгмийн сүлжээнд айдас төрүүлэв2018 оны 2-р сарын 14. 10:50

Хариуцлагагүй эрчүүдээс болж ээжүүд шоронд орж, үр нь өнчирсөөр байх уу?2018 оны 2-р сарын 14. 10:36

Ан-148 нисэх онгоц сүйрсэн тухай эхний дүгнэлт гарчээ2018 оны 2-р сарын 14. 10:27

Жүжигчин Ц.Төмөрхуяг МУГЖ цол хүртлээ2018 оны 2-р сарын 14. 10:12

Эдийн засгийг эмчлэх арга2018 оны 2-р сарын 14. 10:09

Үйл явдлын хураангуй2018 оны 2-р сарын 14. 09:30

Улаанбаатарт 12 хэм хүйтэн2018 оны 2-р сарын 14. 09:28

Өнөөдөр үхэр өдөр2018 оны 2-р сарын 14. 09:26

Сэлэнгэ аймгаас анх удаа "Улсын аварга фермер" тодров2018 оны 2-р сарын 13. 18:40

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох