Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тэтгэврийг бууруулахгүй, хасахгүй

2017 оны 1-р сарын 10. 11:41

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өчигдөр хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувь тогтоосон тэтгэврийн хэмжээг бууруулсан, хассан асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд хэлэлцүүлгийн зорилгын талаар Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлэв.

Тэрбээр, “2016 оны зургаадугаар сарын 30-нд Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд хамтарсан А/252/А74 тоот тушаал гаргажээ.“Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинэчлэн батлах тухай” гэсэн уг тушаалаар нэг нүд нь хараагүй болсон иргэдийн хөдөлмөрийн нөхцлийг өөрчлөх тухай заасан байна. Үүнээс үүдэн манай улсын хэмжээнд нийт есөн мянга гаруй хараагүй иргэд байдгийн 3174 иргэнийг Хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон тэтгэврээс хассан тул дээрх тушаалыг хүчингүй болгох арга хэмжээ авч өгнө үү гэж иргэд өргөдөл ирүүлсэн. 2016 оны долдугаар сарын 01-нээс тушаалыг мөрдөж эхэлсэнбөгөөд энэхүү тушаалд журамласан жагсаалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээлийн хэлбэрийг нарийвчлан тогтоож байгаа сайшаалтай хэдий ч зарим талаараа хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийг орхигдуулсан, хөнгөн хэлбэрийн бэрхшээлүүдийг жагсаалтаас бүрэн хассан тохиолдлууд нэлээдгүй байна. Дээрх тушаалаас үүдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд группийн хувь хасагдах, хугацаа өөрчлөгдөх, группээс хасагдах, халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй болох зэрэг асуудлууд олноор гарч байна. Группийн хувьхэмжээ өөрчлөгдсөнөөр тэтгэмжийн мөнгөн дүнд өөрчлөлт орж, ингэснээр банкнаас зээлтэй иргэдэд сар бүрийн төлбөрөө төлөхөд хүндрэл учирч буйг иргэд өргөдөлдөө дурьджээ.

Иргэд тодорхой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байгаа. Үүнд,

· Нэг нүд нь харах чадвараа алдсан иргэдийг хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон тэтгэвэрт буцаан оруулах,

· Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх зааврыг нарийвчлан тодорхойлж, аргачлал, гарын авлага бий болгон мөрдүүлэх,

· Нөхөн сэргээгдэхгүйгээр нүд нь сохорсон, хөл, гараа тайруулсан зэргээр хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор нэг удаа оруулж, хугацаагүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоолгосон тэтгэвэр тогтоох гэсэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Иргэдийн тавьж буй энэ асуудалд хариулт өгөхөөр холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд ирсэн байна.

Энэ удаагийн хэлэлцүүлэг өмнө нь болж байсан хэлэлцүүлгүүдээс онцлогтой. Юу гэвэл, Өргөдлийн байнгын хорооноос иргэдийн дээрх өргөдлийн дагуу асуудлыг холбогдох яамдын сайд нарт урьдчилан тавьж, хариуг нь шууд өгөхөөр зохион байгуулсан байгаа. Иргэдээ хүйтэнд нааш нь дахин дахин ирүүлэхгүйгээр ийм арга хэмжээ авсан” гэж хэллээ.

Үүний дараа дэгийн дагуу өргөдөл гаргасан иргэд үг хэллээ.

Иргэн И.Нарантуяа “Хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон тэтгэврээс хассан 3174 иргэний цаана энэ хүмүүсийн ар гэр байгаа. 3174 хүний 230 нь гэхэд 0-16 насны хүүхэд байна.

Дэлхий нийтийн жишигт нийцүүлж 3174 иргэнийг Хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон тэтгэврээс хассан гэж албан тушаалтнууд тайлбарладаг. Монголд өнөөдөр дэлхий нийтийн жишигт нийцсэн үйлчилгээ байдаг юмуу. Цаашид төр засагиргэдийнхээ ахуй байдалд тохирсон тушаал шийдвэр гаргаж баймаар байна. Нэгэнт нүд, хөл, гар дахиж нөхөж ургахгүйгээс хойш группт хугацаа тогтоолгүй оруулж баймаар байна” гэлээ.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэд тэргүүн Д.Зоригт “Хоёр сайдын хамтарсан тушаалаар нэлээд олон хүнийг группээс хасч, хугацаагүй байсан заалтыг хугацаатай болгосон. Харах чадвараа 80 хувиас дээш алдсан хүмүүст түлээ нүүрсний хөнгөлөлт олгодог байсан ч энэ цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Группээс хассан хугацааны мөнгийг нөхөн олгуулах хүсэлтэй байна. Шинэ Засгийн газар гарч ирэх бүртээ иргэдийнхээ ахуй, амьдралыг анхаарна гэдэг ч худлаа байна” гэв.

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, иргэдийг хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон тэтгэврээс хассан, хугацаатай болгосон энэ шийдвэр өмнөх Засгийн газрын үед гарч, харин энэ Засгийн газар залруулахаар шуурхай ажилласныг тайлбарлаж хэлээд, асуудлыг улстөржүүлэхгүй байхыг хүсэв. Тэрбээр мөн нэгэнтээ гар, хөл, нүд нь нөхөж ургахгүйгээс хойш группт байх хугацаа тогтоодгийг болиулах талаар албан тушаалтнуудаас тайлбар өгөхийг хүссэн.

Иргэдийн дээрх асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг хариулт өглөө.

Тэрбээр “Хоёр яамнаас хамтарсан ажлын хэсэг гарч, 10-12 дугаар сард ажилланА/252/А74 тоот тушаалын хэрэгжилтэд үнэлгээ хийлээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Өөрчлөлтөөр нүдний мэдрэл, гэмтлийн заалтуудыг группт оруулна. Зарим өвчний заалтаар группт байх хугацааг нэмэх, тэтгэврийн хувь, хэмжээ буурсныг болиулж, өмнө авч байснаар олгоно гэхчлэн өөрчлөлтүүд тусгасан байгаа. Ирэх хоёрдугаар сараас шийдвэрлээд явна. Ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг сайдын зөвлөлийн хуралд оруулж батлуулах шатандаа явж байна. Тэтгэврийг тушаал гарсан өдрөөс хойш олгохоор санал оруулсан” хэмээлээ.

Төгсгөлд нь Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэллээ. Тэрбээр “Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Ажлын хэсэг сайн ажилласан байна. Хоёрдугаар сарын 01-нээс иргэд тэтгэврээ хэвээр авч, харин аваагүй саруудыг нөхөн олгох боломжгүй юм байна гэж ойлголоо. Яамд сайдынхаа тушаалыг гарангуут Өргөдлийн байнгын хороонд ирүүлээрэй. Бид иргэдийн хариуг бичгээр өгнө” гэснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2017 оны 5-р сарын 12. 15:29Зочин - [66.181.186.***]

үнэхээр харгис тушаал гаргасанд баярлалаа

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Дээд боловсролын чанар шинжлэх ухааны салбартай холбоотой"2 цаг 46 минутын өмнө

С. Амарсайхан: Иргэдэд чирэгдэл учруулдаг төрийн байгууллагын хүнд суртлыг таслан зогсооно2 цаг 55 минутын өмнө

НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг хүлээн авч уулзав2 цаг 57 минутын өмнө

Гурван ихэр хүүхдэд гурван өрөө байр бэлэглэв3 цаг 6 минутын өмнө

Шинэ орон сууцны үнэ 0,20 хувиар өсчээ3 цаг 10 минутын өмнө

У.Хүрэлсүхийн халаа сэлгээнд Тагнуул, Татварын Ерөнхий газрын дарга нар өртөх үү3 цаг 12 минутын өмнө

Эмэгтэйчүүдийг бүлэглэж дээрэмддэг таксины жолоочдыг илрүүлжээ3 цаг 34 минутын өмнө

“Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна3 цаг 45 минутын өмнө

Цагаан зээр 100, агнуурын шувуу 500 толгойг агнуулахыг зөвшөөрөв3 цаг 46 минутын өмнө

Эмнэлгүүдэд хүүхдийн орны тоог 517 ороор нэмэгдүүлжээ3 цаг 49 минутын өмнө

Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш асаана3 цаг 51 минутын өмнө

13 дахь сарын цалингаа аваагүй 1239 иргэн байна4 цаг 2 минутын өмнө

Барилга, хот байгуулалтын сайдтай санал солилцов4 цаг 5 минутын өмнө

“Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан үргэлжилж байна4 цаг 7 минутын өмнө

Үндэсний лигийн оргил тоглолт Архангайн ялалтаар өндөрлөв4 цаг 11 минутын өмнө

Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулна4 цаг 16 минутын өмнө

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сургалт боллоо4 цаг 17 минутын өмнө

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргад албан бичиг хүргүүлэв4 цаг 19 минутын өмнө

Амьтан, ургамлыг хамгаалах чиглэлээр цахим сургалт боллоо5 цаг 41 минутын өмнө

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг боллоо5 цаг 43 минутын өмнө

Тайванийн Засгийн газраас оюутнуудад тэтгэлэг олгов6 цаг 5 минутын өмнө

"Арилжааны банкуудаас 220 тэрбумыг авна"6 цаг 24 минутын өмнө

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа6 цаг 31 минутын өмнө

Хүүхэлдэйн театрын “Гайхамшигт хайрцаг” тоглолт болно6 цаг 38 минутын өмнө

Гай авчирч мэдэх гоёл чимэглэлүүд7 цаг 1 минутын өмнө

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа7 цаг 16 минутын өмнө

“Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо7 цаг 19 минутын өмнө

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид мэндчилгээ ирүүлжээ7 цаг 21 минутын өмнө

6 настай дагавар охиноо хүчиндсэн этгээдэд 18 жилийн ял оноолоо7 цаг 22 минутын өмнө

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих төслийн гэрээг үзэглэв7 цаг 29 минутын өмнө

"Смарткар" системээс автотээврийн таван төрлийн үйлчилгээ авна7 цаг 33 минутын өмнө

“Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийг ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлнэ7 цаг 38 минутын өмнө

АТҮТ-ийн хэлтсийн даргын өрөөнөөс 20 сая төгрөг хураан авчээ7 цаг 43 минутын өмнө

Ж.Батзандан: УИХ-ын гишүүдийн ихэнх нь барьцаанд байна8 цаг 29 минутын өмнө

Улаанбаатарт өдөрт 930 гаруй автобус иргэдэд үйлчилдэг8 цаг 32 минутын өмнө

“Өндөр нарийвчлалтай чадал ба чанарын хэмжил” сургалтад хамрагдав8 цаг 48 минутын өмнө

“Залуучуудын хөгжлийн төв”-ийн мэргэжилтнүүдийг чадавхижуулж байна8 цаг 53 минутын өмнө

21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан боллоо8 цаг 56 минутын өмнө

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ8 цаг 59 минутын өмнө

Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэр гарчээ9 цаг 6 минутын өмнө

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ажлаасаа чөлөөлөгджээ9 цаг 10 минутын өмнө

М.Шумахерын биеийн байдлыг нууцалсаар байна9 цаг 12 минутын өмнө

Сайд Д.Цогтбаатар хоёр талын уулзалтууд хийлээ9 цаг 19 минутын өмнө

В.Путин хэвлэлийн хуралд хэрхэн бэлтгэж байна вэ?9 цаг 21 минутын өмнө

Л.Болд: Миний нэр төрийг сэргээж өгөхийг хүсч байна9 цаг 28 минутын өмнө

С.Баяр АТГ-ын "бай" мөн үү?9 цаг 34 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хандивын данс нээлээ9 цаг 56 минутын өмнө

21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан боллоо10 цаг 25 минутын өмнө

Амны хөндийн эрүүл ахуй мөрдөх найман зөвлөмж10 цаг 28 минутын өмнө

Таван настай охиныг хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо10 цаг 31 минутын өмнө

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ10 цаг 34 минутын өмнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа10 цаг 39 минутын өмнө

Бусдыг архиар шахахгүй байхыг анхаарууллаа10 цаг 42 минутын өмнө

Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ10 цаг 45 минутын өмнө

Ирэх долоо хоногт хүйтний эрч эрс чангарна10 цаг 48 минутын өмнө

Б.Хурцын асуудлаар маргааш нээлттэй сонсгол явуулна10 цаг 50 минутын өмнө

Үйл явдлын хураангуй12 цаг 26 минутын өмнө

Улаанбаатарт 15 хэм хүйтэн12 цаг 28 минутын өмнө

Өнөөдөр гахай өдөр12 цаг 32 минутын өмнө

Н.Цэрэнбат сайд НҮБ-ын Байгаль орчны ассамблейд оролцовӨчигдөр 18 цаг 47 минут

7.4 тэрбумыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн баривӨчигдөр 18 цаг 44 минут

Хүчирхийллээс сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэӨчигдөр 18 цаг 37 минут

Шилдэг гэрэл зургаар "Тамын зам" бүтээл шалгаравӨчигдөр 18 цаг 33 минут

С.Амарсайхан: СӨБ-ын чухлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байнаӨчигдөр 18 цаг 29 минут

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдавӨчигдөр 18 цаг 26 минут

Хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боловӨчигдөр 18 цаг 18 минут

Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг зогсоолооӨчигдөр 18 цаг 14 минут

Торгуулийг онлайнаар төлөх smartcar.mn шинэчлэгдлээӨчигдөр 18 цаг 11 минут

Гал түймэр унтраах автомашинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөөӨчигдөр 18 цаг 07 минут

Ханиад томуу, хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмжӨчигдөр 18 цаг 05 минут

Д.Сарангэрэл: Буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэйӨчигдөр 18 цаг 02 минут

“Монголын төмөр зам”-ын Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээӨчигдөр 17 цаг 53 минут

300 айлын орон сууцыг дулаанд холбожээӨчигдөр 17 цаг 51 минут

Стандартчилалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээӨчигдөр 17 цаг 12 минут

"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн төлөөлөгчид Энэтхэгт айлчлавӨчигдөр 17 цаг 02 минут

Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны ажлаа дүгнэвӨчигдөр 17 цаг 00 минут

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс тэргүүлэвӨчигдөр 16 цаг 58 минут

“Цалинтай ээж” хөтөлбөрийн журмыг боловсруулнаӨчигдөр 16 цаг 54 минут

Авто худалдааны цогцолбор хэвийн ажиллаж байнаӨчигдөр 16 цаг 27 минут

"Хамтарсан баг"-ийн уулзалт боллооӨчигдөр 16 цаг 18 минут

Б.Шижирбат ихэд "бухимджээ"Өчигдөр 16 цаг 14 минут

"Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасна"Өчигдөр 15 цаг 51 минут

Уурын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлыг эрчимжүүлнэӨчигдөр 15 цаг 46 минут

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдлааӨчигдөр 15 цаг 42 минут

Менингококкт халдвараас сэргийльеӨчигдөр 15 цаг 37 минут

Шилдэг залуу эрдэмтдийг шагналааӨчигдөр 15 цаг 30 минут

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг архивт хадгаллааӨчигдөр 15 цаг 27 минут

"1000 машины газрыг даруй чөлөөлөхийг шаардаж байна" гэвӨчигдөр 15 цаг 08 минут

"Автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг үнэгүй өгнө"Өчигдөр 15 цаг 05 минут

“Шилжин суурьшилтын үнэлгээний арга зүй” сургалт үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 29 минут

Монгол Улс 30 сая тонн нүүрс экспортолжээӨчигдөр 13 цаг 23 минут

Д.Цогтбаатар ДХБ-ын Сайд нарын хуралд оролцож байнаӨчигдөр 13 цаг 20 минут

Уолтер Жэнкинс, Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнавӨчигдөр 13 цаг 17 минут

“Бөртэ чоно-2017”-ийн санал асуулга эхэллээӨчигдөр 12 цаг 52 минут

Хүүхэд 3 нас хүртлээ ээжийнхээ хажууд унтах ёстойӨчигдөр 12 цаг 47 минут

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээӨчигдөр 12 цаг 38 минут

Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарнаӨчигдөр 12 цаг 36 минут

"Алтан бөмбөг"-ийн эзэд тодорлооӨчигдөр 12 цаг 29 минут

Багш нарын илүү цагийн хөлсийг өгнөӨчигдөр 12 цаг 21 минут

У.Хүрэлсүх: Цалин, тэтгэврийг шат дараатайгаар нэмэгдүүлнэӨчигдөр 12 цаг 12 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох