Хөдөлмөрийн, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2017 оны 1-р сарын 10. 19:10

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, ...” эрхийг баталгаатай эдлэхээр заасан.

Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг тодорхой хугацаагаар /14 хоногоос 1 сараар/ цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй байна. Түүнчлэн иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагаар зуучлуулалгүй, хуулийн мэдлэг дутуугийн улмаас ажил олгогчтой хийсэн аман гэрээ нь зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбоотой байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэллээ.

Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажил олгогч нь ажилтныг ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад заасан туршилтын болон сургалтын хугацааг ашиглан дадлагажих гэдэгт хамааруулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх зорилгоор гэрээ байгуулдаггүй, аман хэлцэлээр ажиллуулдаг байна.

Тиймээс хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгасан хэмээн танилцуулсан.

“Туршилтын хугацаа” гэдэгт тухайн ажилтны мэргэжпийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, хувь хүний болон ажил хэргийн зан чанар нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах шаардлагатай гэж үзвэл ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож тогтоосон хугацааг ойлгохоор төсөлд тусгажээ. Хугацааг тохиролцох нь тухайн байгууллагын ажлын онцлог, гэрээний талуудын сонирхол, эрэлт хэрэгцээтэй холбоотой бөгөөд туршилтын хугацаа нь 3 сараас илүүгүй байхаар тусгасан байна.

Ихэнх тохиолдолд ажилгүй иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан “цагийн ажил” гэсэн зараар ажил олгогчтой аман гэрээ хийн уг ажпыг хийж гүйцэтгэдэг байна.

Ихэнх байгууллагад байнгын орон тооны ажилтан авч ажиллуулах шаардлагагүй ажлын байр гардаг байна. Манай улсад Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн тухай бусад хууль тогтоомжоор “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй байна хэмээн хууль санаачлагч тайлбарласан.

Иймд хуулийн төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгаж, түүнд тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар заажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Н.Учрал, Я.Санжмятав, Ц.Цогзолмаанар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн. Гишүүд зарим ажил олгогчид иргэдийг аман гэрээгээр авч ажиллуулчихаад, ажилдаа тэнцэхгүй байна гэсэн шалтгаанаар цалин хөлс өгөхгүй явуулдаг асуудлыг хөндөж байсан.

Энэ талаар хуулийн төсөл санаачлагч хариулахдаа, хуулийн төсөлд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг хүлээлгэхээр тусгажээ. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж, ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500000-1000000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 5000000- 10000000 төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд оруулсан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Мөн өдрийн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цэргийн алба хаагчийн эрэгтэй 25, эмэгтэй 20 жилээс дээш алба хааж, илүү ажилласан сарын нэмэгдлийг тэтгэвэр бодоход тооцох, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс бодож тогтоох асуудлыг төсөлд тусгасан нь УИХ-аас 2015 онд батлан мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энгийн тэтгэвэр авагчид одоо мөрдөж байгаа зарчимтай нийцүүлжээ.

Мөн хуулийн төсөлд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6.4 дүгээр хэсгийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, цэргийн алба хаагчийн нийгмийн баталгааг хангах үүднээс цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тогтоох, цэргийн байгууллагаас халагдсанаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдвал хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоох, тухайн иргэн нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоон олгох зэрэг харилцааг тус тус зохицуулахаар тусгасан хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулсан.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо гарч буй аж. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа бөгөөд 2017 онд энэ тоог 1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэдэвт төслийн уралдаан зарлалаа7 цаг 46 минутын өмнө

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив8 цаг 32 минутын өмнө

Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцэв8 цаг 53 минутын өмнө

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 11.8 их наяд төгрөгт хүрчээ8 цаг 57 минутын өмнө

Хугацаа нь дууссан хүнснээс болгоомжлохыг анхааруулав9 цагийн өмнө

Гэр бүлээрээ хулгай хийдэг этгээдүүдийг шалгаж байна9 цаг 4 минутын өмнө

Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулая гэсэн юм9 цаг 36 минутын өмнө

Ө.Энхтүвшин урчуудын эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа9 цаг 43 минутын өмнө

Үндсэн хуулийн цэц их суудлаар хуралдана9 цаг 47 минутын өмнө

Их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ9 цаг 50 минутын өмнө

“Монгол Улсын Филармони-45” тоглолт болно9 цаг 52 минутын өмнө

Пиротехник хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж байна10 цаг 8 минутын өмнө

"Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж байна" гэв10 цаг 15 минутын өмнө

Хан-Уул дүүрэг хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ10 цаг 18 минутын өмнө

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг танилцуулахыг дэмжив10 цаг 21 минутын өмнө

“Урлах ухааны онолын цуврал ном”-ын үзэсгэлэн нээлтээ хийлээ11 цаг 6 минутын өмнө

Иргэний нисэхийн ерөнхий газарт аудит хийнэ11 цаг 9 минутын өмнө

Халдварт бус өвчнийг бууруулах хөрөнгө оруулалтын өгөөжийг танилцуулав11 цаг 12 минутын өмнө

Хүнсний 47 нэрийн барааны үнэ нэмэгджээ11 цаг 21 минутын өмнө

"Нэг ажилтны сарын дундаж цалин 955 мянган төгрөг байна"11 цаг 39 минутын өмнө

"Монголын ХМХ-үүд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг анхаарахгүй байна"11 цаг 50 минутын өмнө

Д.Сумъяабазар: Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй13 цаг 30 минутын өмнө

Д.Ганболор кикбоксын дэлхийн аварга боллоо13 цаг 36 минутын өмнө

БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргав13 цаг 40 минутын өмнө

Өнөөдөр "Зулын 25" тохиож байна13 цаг 44 минутын өмнө

Сурагчдад сэтгэл заслын хичээл орно13 цаг 46 минутын өмнө

МХЕГ-ын авлига авсан байцаагчдыг суллажээ13 цаг 53 минутын өмнө

Эмэгтэйчүүдийн шигшээ баг амжилт дүүрэн ирэв14 цаг 7 минутын өмнө

У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулна14 цаг 24 минутын өмнө

Өвөрмөц байдлаараа дээд амжилтыг эвдсэн хурим14 цаг 44 минутын өмнө

Харумафүжигийн хэргийг прокурорт шилжүүлжээ14 цаг 59 минутын өмнө

Хөвсгөлийн чиглэлд зорчиж байсан автобус осолджээ15 цаг 6 минутын өмнө

Ё.Баатарбилэг Архангай аймагт ажиллав15 цаг 24 минутын өмнө

Европын хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ15 цаг 40 минутын өмнө

Гурван ихэр хүүхэд төрүүлсэн айлд орон сууц бэлэглэжээ15 цаг 44 минутын өмнө

Хятад улс Австралийг хэрхэн эзлэж байна вэ?15 цаг 57 минутын өмнө

Гашуунсухайтын түгжрэл 120 км болжээ16 цаг 5 минутын өмнө

Орос улс Сири-ээс цэргээ гаргаж эхлэв16 цаг 16 минутын өмнө

Байнгын хороод хуралдана16 цаг 25 минутын өмнө

МХЕГ-ын байцаагчдын гэр оффшор болсон уу?16 цаг 38 минутын өмнө

"Автомашины баттерей түүний хор уршиг" хэлэлцүүлэг болно17 цаг 16 минутын өмнө

Улаанбаатарт 13 хэм хүйтэн17 цаг 17 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр17 цаг 20 минутын өмнө

STEP-ийн арга хэмжээнд Монгол сурагчид амжилттай оролцовӨчигдөр 19 цаг 39 минут

'Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид 2017” тэмцээн боллооӨчигдөр 19 цаг 36 минут

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг явж эхэллээӨчигдөр 19 цаг 34 минут

"Манай цэргийн жавхаа" дуу гэрэлт хөшөөтэй боллооӨчигдөр 18 цаг 39 минут

Шилдэг боксчдын аваргаар У.Мөнх-Эрдэнэ шалгарчээӨчигдөр 18 цаг 37 минут

Сэлэнгэ аймагт газар хөдөлжээӨчигдөр 18 цаг 32 минут

Элчин сайд О.Оч Итгэмжлэх жуух бичгээ өргөн баривӨчигдөр 18 цаг 27 минут

АТГ-аас ХХААХҮЯ-нд зөвлөмж хүргүүлэвӨчигдөр 18 цаг 02 минут

Алба хаагч нар 'Цагдаагийн гавьяа' тэмдгээр шагнуулавӨчигдөр 17 цаг 40 минут

“Говийн чоно-2018” сургалт, дадлага сургуулийн бэлтгэл уулзалтыг хийлээӨчигдөр 17 цаг 39 минут

Монгол ардын намд талархал илэрхийлэвӨчигдөр 17 цаг 36 минут

Бүлэглэн дээрэм хийжээӨчигдөр 17 цаг 33 минут

“АСК Хэнтий” 2017 тэмцээн боллооӨчигдөр 17 цаг 26 минут

"Moon Dance" хамтлаг шилдэг зургаад багтлааӨчигдөр 17 цаг 09 минут

Үсчин, гоо засалч, хумс дизайны шилдгүүд шалгаравӨчигдөр 17 цаг 07 минут

"УИХ зээлийн хүүг нэг оронтой болгох ёстой" гэвӨчигдөр 17 цаг 02 минут

"2018 онд боловсролын салбарт 1 их наяд, 632.3 тэрбум төгрөг зарцуулна"Өчигдөр 16 цаг 53 минут

Дэд бүтэц сайжруулахад 320 сая ам.долларын хөрөнгө оруулнаӨчигдөр 16 цаг 10 минут

“Шарк Танк” нэвтрүүлэг дахин "гарахгүй"Өчигдөр 16 цаг 00 минут

Томуугийн вакцинаа хийлгэцгээеӨчигдөр 15 цаг 49 минут

“Монгол улсын Ардын зураачид” үзэсгэлэн нээгдэнэӨчигдөр 15 цаг 46 минут

"Гэр хорооллын иргэдийг ялгаварлан гадуурхаж байна" гэвӨчигдөр 15 цаг 43 минут

ӨМӨЗО-ны ШУА-ийн удирдлагууд Монголд айлчлавӨчигдөр 15 цаг 40 минут

н.Пунсагдулам: 300 ээж нүцгэн жагсаж тэмцэнэӨчигдөр 15 цаг 37 минут

ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг оруулахаар боллоо2017 оны 12-р сарын 11. 15:06

"Хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг хоёр жилийн хугацаанд хийж дуусгана"2017 оны 12-р сарын 11. 14:39

Б.Мөнгөнтуул “London chess classic” тэмцээнд оролцлоо2017 оны 12-р сарын 11. 14:25

В.А.Кокшаровыг Алтан гадас одонгоор шагналаа2017 оны 12-р сарын 11. 14:03

Увс аймагт цагаан зээрийн сүрэг нүүдэллэн иржээ2017 оны 12-р сарын 11. 13:36

МАН-ын бүлэг хуралдаж байна2017 оны 12-р сарын 11. 13:34

Зам тээврийн ослын улмаас таван хүүхэд бэртжээ2017 оны 12-р сарын 11. 13:33

ШШГЕГ, ХЭҮК хамтран ажиллах санамж бичгээ сунгалаа2017 оны 12-р сарын 11. 13:23

“Болор цом”-д оролцох шилдэг 30 найрагч тодорчээ2017 оны 12-р сарын 11. 13:21

Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги 30 нас хүрлээ2017 оны 12-р сарын 11. 12:57

Урт наслах ухаан2017 оны 12-р сарын 11. 12:55

Уурхайн ойд зориулсан спортын тэмцээн боллоо2017 оны 12-р сарын 11. 12:32

Тээврийн хэрэгслийн төлбөр, торгуулийг онлайнаар төлөх боломж бүрдлээ2017 оны 12-р сарын 11. 12:30

Ардчилсан намын бүлгийн хуралдаан эхэллээ2017 оны 12-р сарын 11. 12:28

Сүрьеэ өвчтэй иргэдэд хүнс, дулаан хувцас өгчээ2017 оны 12-р сарын 11. 12:26

МХЕГ-ын байцаагчдын гэрээс 460 сая төгрөг хураан авчээ2017 оны 12-р сарын 11. 12:24

Дэлхийн хамгийн аюултай ном2017 оны 12-р сарын 11. 11:46

Гарааны бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн боллоо2017 оны 12-р сарын 11. 11:26

Дэлхийн нийт хахуулийн хэмжээг зарлажээ2017 оны 12-р сарын 11. 11:19

Бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авчээ2017 оны 12-р сарын 11. 11:16

АНУ-ын шигшээ баг олимпод оролцохоор болжээ2017 оны 12-р сарын 11. 11:15

О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ2017 оны 12-р сарын 11. 11:10

Намын бүлгүүд хуралдана2017 оны 12-р сарын 11. 11:08

Орос, Хятадтай дайтвал гарах үр дагаварт прогноз хийжээ2017 оны 12-р сарын 11. 11:07

МАН эвлэрч МАХН хоёр хуваагдах цаг дор2017 оны 12-р сарын 11. 10:53

ҮЙЛ ЯВДАЛ: 300 ээж нүцгэн жагсах тухай мэдээлэл хийнэ2017 оны 12-р сарын 11. 09:59

Улаанбаатарт 15 хэм хүйтэн2017 оны 12-р сарын 11. 09:57

Өнөөдөр бич өдөр2017 оны 12-р сарын 11. 09:52

С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө2017 оны 12-р сарын 10. 15:39

Увсад зээрийн сүрэг нүүдэллэн иржээ2017 оны 12-р сарын 10. 15:38

Ханиад хүрсэн үеийн гол эмчилгээ шингэн сайн уулгах2017 оны 12-р сарын 10. 15:36

МАХН-ын даргаар О.Баасанхүүг сонгожээ2017 оны 12-р сарын 10. 15:32

УИХ ирэх долоо хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ2017 оны 12-р сарын 10. 15:26

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох