Авлигын эсрэг үндэсний чуулганд М.Энхболдын хэлсэн үг

2017 оны 1-р сарын 11. 16:17

АВЛИГЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Зочид төлөөлөгчид өө,

Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж, Авлигын эсрэг үндэсний чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

Сайн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг дархлаажуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, иргэнээ дээдэлсэн нийгмийг цогцлоох зэрэг дэлхий нийтийн хүсэл зорилгод хамгийн их гай барцад учруулагч нь авлига билээ. Улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулан, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч хорт үзэгдэл бол авлига.

Авлигын барьцааг ард түмэн төлдөг. Авлигын төлөөсөнд улс үндэстэн гэрэлт ирээдүйгээ, хөгжил дэвшлээ, соёл түүхээ зэрэмдэглүүлдэг. Тиймээс авлигатай тэмцэх тэмцэл нь ардчилал, хууль дээдлэх ёс, шударга ёсыг өмөөрөн, улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн төлөө дайтаж буй хэрэг юм. Энэ тэмцэлд ялагдаж болохгүй.

“Транспарэнси интернэшнл”байгууллагын гаргадаг Авлигын индексийн 2015 оны судалгаагаар манай улс судалгаанд хамрагдсан 168 орноос 72 дугаар байрт орсон бөгөөд ийнхүү байр ахиж байгаа нь үр дүн мөн гэж ойлгож болно.

Гэхдээ Монгол Улсад авлигын ерөнхий түвшин өндөр байсаар байна. Энэ нь төр засгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн орчин, улс төрийн намуудын төлөвшил зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгаа. Зөвшөөрөл лиценз, тендерийн нууц гэрээ, оффшорын асуудал, улс төрийн нөлөөлөл, эрх мэдэл, давуу байдал олголт, төрийн албаны хууль бус томилгоо, ашиг сонирхлын зөрчил зэргээс ард түмэн залхаж байна.

Тиймээс бид авлигатай хийх тэмцлийг бүх шатанд идэвхтэй өрнүүлж, төрийг авлигаас бүрэн ангид байлгах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчин бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох, улмаар олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө чин сэтгэлээрээ хүчин зүтгэх ёстой.

УИХ 2005 оны 10-р сард Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг, 2006 оны 07-р сард Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, Авлигатай тэмцэх газрыг байгуулсан нь авлигын эсрэг эрх зүйн орчин бүрдүүлэх, авлигын эсрэг тууштай тэмцэх улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон билээ.

Өнгөрсөн хугацаанд Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүнд 10 жилийн ойн мэндийг дэвшүүлж, та бүхэнд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал 2016 оны 10-р сард ирэх 6 жилд улсын хэмжээнд авлигатай тэмцэх томоохон зорилтуудыг багтаасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Мөн албан тушаалтны хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, нийтийн албанд орохоор нэр дэвшиж буй этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим системд бүрэн шилжүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Баталгааны хуудасны загварыг тогтоож өгсөн.

Энэ дашрамд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил зөвхөн УИХ, эсвэл АТГ-ын ажил биш, энэ бол бүх нийтийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, хүчин чармайлтаар үр дүнд хүрнэ гэдгийг зориуд тэмдэглэж хэлье.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгахын зэрэгцээ авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахин төрийн албанд томилохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлнэ” хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл, авлигын хэргээр шийтгэгдсэн хүнд монгол төр дахин итгэл үзүүлэхгүй гэсэн үг.

Шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрөөс хараат бус ажиллуулах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг шударга, ил тод болгох, картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах зэрэг зайлшгүй шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх талаар УИХ цаашид анхаарч ажиллах болно.

Монгол Улсын Их Хурлын даргын хувьд миний бие авлигатай тэмцэх бодлого, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд цаашид ч энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх болно.

Авлигатай бүх нийтээр тэмцэх, авлигын эсрэг тэмцлийг үр дүнд хүргэх чиглэлээр та бүхний анхаарлыг дараах хэдэн асуудалд хандуулъя гэж бодож байна.

1. Төрийн байгууллагын төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн өмч хөрөнгийг завшсан, үргүй зарцуулсан хүмүүст зохих шийтгэлийг хуулийн дагуу ногдуулах талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг олон нийт хүлээж байгааг Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудад сонордуулъя.

2. Сайн хууль, сайн тогтолцоо бүрдсэн ч үйл ажиллагаа үр дүнтэй байх, эсэхийг шийдэх хүчин зүйл бол авлигатай тэмцэх чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын чадавхийн түвшин юм. Авлигачдын ард хууль, эдийн засаг, санхүүгийн мэргэшсэн бүхэл бүтэн баг ажиллаж байхад үүний эсрэг нэг мөрдөн байцаагч, эсхүл ганц прокурор ажиллаж байгаа хүчний тэнцвэргүй байдлыг өөрчлөх хэрэгтэй байна.

3. Авлига, албан тушаалын хэргийг илрүүлэн шалгах, хяналт тавих, хянан шийдвэрлэх үүрэг хүлээсэн шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нягтруулах зайлшгүй шаардлагатай байгааг зориуд онцолъё. Хариуцлагыг бие бие рүүгээ түлхэх, эсвэл “дошин дээрээ эзэн” дүр үзүүлэх, байгууллагын явцуу эрх ашгийг урьтал болгох сэтгэлгээнээс ангижрах цаг болсон.

4. Авлигын хэргийгхянан шийдвэрлэж буй хуулийн байгууллагын ажилтнууд мэргэжлийн хувьд чадварлаг, шилэн сонгогдсон, хувь хүнийхээ хувьд өндөр ёс суртахуунтай байх ёстой. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, үүний тулд тусгай хөтөлбөрийн дагуу системчилсэн сургалтад тогтмол хамруулж, авлигын хэргийг мөрдөхтэй холбоотой арга техник эзэмшүүлэх нь чухал.

5. Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ хуулийн дагуу явж байгаа эсэхийг иргэд, олон нийтийн хяналтад өгөх зүйтэй. Ийм зохицуулалтыг Авлигатай тэмцэх хөтөлбөрт тусгасан. Хугацаа алдаж хойшлуулалгүй хэрэгжүүлж эхлэх нь чухал байна.

6. Авлигатай тэмцэх, авлигын гэмт хэргүүдийг илрүүлэх, олны анхаарлын төвд авчрахад хэвлэл мэдээлэл, тэр дундаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг оролцоо нэн чухал гэдгийг ойлгож, тэдэнтэй хамтран ажиллах арга барилдаа эрс өөрчлөлт гаргах цаг болжээ. Тэдний хүчийг зөв ашиглаж, оновчтой дэмжиж, нэгэн тэрэгний хоёр арал болж зүтгээд үр дүнд хүрсэн жишээ дэлхий нийтэд олон байна.

7. Иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний оролцоо, санаачилга бас дутуугүй чухал. Товчоор хэлбэл бид бүх хүрээнд хамтрах, хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. Энэ тэмцэлд олон улсын байгууллагын дэмжлэгийг авах, дэлхийн улс орнуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлэх зайлшгүй шаардлага бий.

8. Ядуурлыг бууруулж, эх орноо хөгжүүлж, эдийн засгаа өөд татаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авахыг та бид бүгдээрээ хүсдэг. Энэ хүсэлд маань авлига саад болж байна. Үндсэн хуулиар олгогдсон төрийн үйлчилгээ хүртэх эрхээ эдлэхийн тулд түшмэдэд мөнгө төлөх ёсгүй. Ийм хандлагыг иргэддээ бий болгоё. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг шууд мэдээлж, хууль бус үйлчилгээнээс татгалзаж чаддаг тийм үзлийг нийт иргэддээ төлөвшүүлье.

Нэг үгээр хэлбэл авлигын эсрэг бүх нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг урьд урьдаас илүү эрчимжүүлэх нь зүйтэй байна.

Миний дурдсан эдгээр ажил арга хэмжээ, санал бодлыг чуулганд оролцогч Та бүхэн мэргэн оюундаа шүүн тунгааж, зөв оновчтой шийдэл, сэдэл санаачилга гаргана гэдэгт итгэж байна.

Алагчлалгүй хуультай, авлигагүй нийгэмтэй, ёс жудагтай төртэй Монгол Улсын төлөө иргэн бүр хичээхийг, хүчээ нэгтгэхийг уриалъя.

Анхаарал хандуулсанд баярлалаа.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 6 ]

2017 оны 1-р сарын 12. 13:44Зочин - [43.228.131.***]

Амьд явахад элдвийн л юм үздэг ийм юм үзнэ гэж ер бодох байтугай төсөөлж ч байсангүй.Энхболд авилгатай тэмцэх чуулганыг нээж үг хэлж илтгэл тавиад байхдаа яахав дээ ард түмнийг хэтэрхий доромжилж байна энэ хятад хүн.Энэ болмонгол төр дампуурсныг тод харуулсан эмгэнэлт бөгөөд инээдмийн жүжиг байна.Зохиолоо өөрөө бичнэ,өөрөө найруулна,өөрөө тоглоно яасан зэвүүн ***** вэ.

2017 оны 1-р сарын 12. 12:24Зочин - [43.242.242.***]

XA XA UNEN ZOXIXGUI BNA A.AVILGACHIN AVILGIIN ESREG TEMTSEX UU.ULAM TSETSGELUULNE.

2017 оны 1-р сарын 12. 10:11Зочин - [202.131.225.***]

Яг үнэндээ чоныг чоноор нь агнуулна гэж байх уу

2017 оны 1-р сарын 11. 22:48Зочин - [172.97.157.***]

Uuriinhuu esreg ium yariad ih jujiglej bn aa. Tsaichihsan avilgach.

2017 оны 1-р сарын 11. 19:15Зочин - [103.229.121.***]

яг ингэж хэлсэн үү? зүгээр бичсэн юм уншсан уу

2017 оны 1-р сарын 11. 18:29Зочин - [27.123.214.***]

Sonin yum ih uzeh nee

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Дээд боловсролын чанар шинжлэх ухааны салбартай холбоотой"2 цаг 43 минутын өмнө

С. Амарсайхан: Иргэдэд чирэгдэл учруулдаг төрийн байгууллагын хүнд суртлыг таслан зогсооно2 цаг 52 минутын өмнө

НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг хүлээн авч уулзав2 цаг 54 минутын өмнө

Гурван ихэр хүүхдэд гурван өрөө байр бэлэглэв3 цаг 2 минутын өмнө

Шинэ орон сууцны үнэ 0,20 хувиар өсчээ3 цаг 6 минутын өмнө

У.Хүрэлсүхийн халаа сэлгээнд Тагнуул, Татварын Ерөнхий газрын дарга нар өртөх үү3 цаг 9 минутын өмнө

Эмэгтэйчүүдийг бүлэглэж дээрэмддэг таксины жолоочдыг илрүүлжээ3 цаг 31 минутын өмнө

“Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна3 цаг 42 минутын өмнө

Цагаан зээр 100, агнуурын шувуу 500 толгойг агнуулахыг зөвшөөрөв3 цаг 43 минутын өмнө

Эмнэлгүүдэд хүүхдийн орны тоог 517 ороор нэмэгдүүлжээ3 цаг 46 минутын өмнө

Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш асаана3 цаг 48 минутын өмнө

13 дахь сарын цалингаа аваагүй 1239 иргэн байна3 цаг 59 минутын өмнө

Барилга, хот байгуулалтын сайдтай санал солилцов4 цаг 2 минутын өмнө

“Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан үргэлжилж байна4 цаг 4 минутын өмнө

Үндэсний лигийн оргил тоглолт Архангайн ялалтаар өндөрлөв4 цаг 7 минутын өмнө

Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулна4 цаг 13 минутын өмнө

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сургалт боллоо4 цаг 14 минутын өмнө

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргад албан бичиг хүргүүлэв4 цаг 16 минутын өмнө

Амьтан, ургамлыг хамгаалах чиглэлээр цахим сургалт боллоо5 цаг 38 минутын өмнө

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг боллоо5 цаг 40 минутын өмнө

Тайванийн Засгийн газраас оюутнуудад тэтгэлэг олгов6 цаг 1 минутын өмнө

"Арилжааны банкуудаас 220 тэрбумыг авна"6 цаг 20 минутын өмнө

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа6 цаг 28 минутын өмнө

Хүүхэлдэйн театрын “Гайхамшигт хайрцаг” тоглолт болно6 цаг 35 минутын өмнө

Гай авчирч мэдэх гоёл чимэглэлүүд6 цаг 58 минутын өмнө

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа7 цаг 13 минутын өмнө

“Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо7 цаг 15 минутын өмнө

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид мэндчилгээ ирүүлжээ7 цаг 17 минутын өмнө

6 настай дагавар охиноо хүчиндсэн этгээдэд 18 жилийн ял оноолоо7 цаг 19 минутын өмнө

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих төслийн гэрээг үзэглэв7 цаг 26 минутын өмнө

"Смарткар" системээс автотээврийн таван төрлийн үйлчилгээ авна7 цаг 30 минутын өмнө

“Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийг ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлнэ7 цаг 35 минутын өмнө

АТҮТ-ийн хэлтсийн даргын өрөөнөөс 20 сая төгрөг хураан авчээ7 цаг 40 минутын өмнө

Ж.Батзандан: УИХ-ын гишүүдийн ихэнх нь барьцаанд байна8 цаг 25 минутын өмнө

Улаанбаатарт өдөрт 930 гаруй автобус иргэдэд үйлчилдэг8 цаг 28 минутын өмнө

“Өндөр нарийвчлалтай чадал ба чанарын хэмжил” сургалтад хамрагдав8 цаг 45 минутын өмнө

“Залуучуудын хөгжлийн төв”-ийн мэргэжилтнүүдийг чадавхижуулж байна8 цаг 50 минутын өмнө

21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан боллоо8 цаг 53 минутын өмнө

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ8 цаг 56 минутын өмнө

Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэр гарчээ9 цаг 3 минутын өмнө

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ажлаасаа чөлөөлөгджээ9 цаг 6 минутын өмнө

М.Шумахерын биеийн байдлыг нууцалсаар байна9 цаг 9 минутын өмнө

Сайд Д.Цогтбаатар хоёр талын уулзалтууд хийлээ9 цаг 15 минутын өмнө

В.Путин хэвлэлийн хуралд хэрхэн бэлтгэж байна вэ?9 цаг 18 минутын өмнө

Л.Болд: Миний нэр төрийг сэргээж өгөхийг хүсч байна9 цаг 25 минутын өмнө

С.Баяр АТГ-ын "бай" мөн үү?9 цаг 30 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хандивын данс нээлээ9 цаг 53 минутын өмнө

21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан боллоо10 цаг 21 минутын өмнө

Амны хөндийн эрүүл ахуй мөрдөх найман зөвлөмж10 цаг 25 минутын өмнө

Таван настай охиныг хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо10 цаг 28 минутын өмнө

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ10 цаг 31 минутын өмнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа10 цаг 36 минутын өмнө

Бусдыг архиар шахахгүй байхыг анхаарууллаа10 цаг 39 минутын өмнө

Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ10 цаг 42 минутын өмнө

Ирэх долоо хоногт хүйтний эрч эрс чангарна10 цаг 45 минутын өмнө

Б.Хурцын асуудлаар маргааш нээлттэй сонсгол явуулна10 цаг 47 минутын өмнө

Үйл явдлын хураангуй12 цаг 23 минутын өмнө

Улаанбаатарт 15 хэм хүйтэн12 цаг 25 минутын өмнө

Өнөөдөр гахай өдөр12 цаг 29 минутын өмнө

Н.Цэрэнбат сайд НҮБ-ын Байгаль орчны ассамблейд оролцовӨчигдөр 18 цаг 47 минут

7.4 тэрбумыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн баривӨчигдөр 18 цаг 44 минут

Хүчирхийллээс сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэӨчигдөр 18 цаг 37 минут

Шилдэг гэрэл зургаар "Тамын зам" бүтээл шалгаравӨчигдөр 18 цаг 33 минут

С.Амарсайхан: СӨБ-ын чухлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байнаӨчигдөр 18 цаг 29 минут

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдавӨчигдөр 18 цаг 26 минут

Хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боловӨчигдөр 18 цаг 18 минут

Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг зогсоолооӨчигдөр 18 цаг 14 минут

Торгуулийг онлайнаар төлөх smartcar.mn шинэчлэгдлээӨчигдөр 18 цаг 11 минут

Гал түймэр унтраах автомашинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөөӨчигдөр 18 цаг 07 минут

Ханиад томуу, хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмжӨчигдөр 18 цаг 05 минут

Д.Сарангэрэл: Буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэйӨчигдөр 18 цаг 02 минут

“Монголын төмөр зам”-ын Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээӨчигдөр 17 цаг 53 минут

300 айлын орон сууцыг дулаанд холбожээӨчигдөр 17 цаг 51 минут

Стандартчилалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээӨчигдөр 17 цаг 12 минут

"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн төлөөлөгчид Энэтхэгт айлчлавӨчигдөр 17 цаг 02 минут

Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны ажлаа дүгнэвӨчигдөр 17 цаг 00 минут

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс тэргүүлэвӨчигдөр 16 цаг 58 минут

“Цалинтай ээж” хөтөлбөрийн журмыг боловсруулнаӨчигдөр 16 цаг 54 минут

Авто худалдааны цогцолбор хэвийн ажиллаж байнаӨчигдөр 16 цаг 27 минут

"Хамтарсан баг"-ийн уулзалт боллооӨчигдөр 16 цаг 18 минут

Б.Шижирбат ихэд "бухимджээ"Өчигдөр 16 цаг 14 минут

"Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасна"Өчигдөр 15 цаг 51 минут

Уурын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлыг эрчимжүүлнэӨчигдөр 15 цаг 46 минут

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдлааӨчигдөр 15 цаг 42 минут

Менингококкт халдвараас сэргийльеӨчигдөр 15 цаг 37 минут

Шилдэг залуу эрдэмтдийг шагналааӨчигдөр 15 цаг 30 минут

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг архивт хадгаллааӨчигдөр 15 цаг 27 минут

"1000 машины газрыг даруй чөлөөлөхийг шаардаж байна" гэвӨчигдөр 15 цаг 08 минут

"Автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг үнэгүй өгнө"Өчигдөр 15 цаг 05 минут

“Шилжин суурьшилтын үнэлгээний арга зүй” сургалт үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 29 минут

Монгол Улс 30 сая тонн нүүрс экспортолжээӨчигдөр 13 цаг 23 минут

Д.Цогтбаатар ДХБ-ын Сайд нарын хуралд оролцож байнаӨчигдөр 13 цаг 20 минут

Уолтер Жэнкинс, Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнавӨчигдөр 13 цаг 17 минут

“Бөртэ чоно-2017”-ийн санал асуулга эхэллээӨчигдөр 12 цаг 52 минут

Хүүхэд 3 нас хүртлээ ээжийнхээ хажууд унтах ёстойӨчигдөр 12 цаг 47 минут

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээӨчигдөр 12 цаг 38 минут

Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарнаӨчигдөр 12 цаг 36 минут

"Алтан бөмбөг"-ийн эзэд тодорлооӨчигдөр 12 цаг 29 минут

Багш нарын илүү цагийн хөлсийг өгнөӨчигдөр 12 цаг 21 минут

У.Хүрэлсүх: Цалин, тэтгэврийг шат дараатайгаар нэмэгдүүлнэӨчигдөр 12 цаг 12 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох