Онцгой комисс бөхөнгийн хорогдол, шүлхий өвчний талаар хэлэлцлээ

2017 оны 2-р сарын 10. 15:00

Улсын Онцгой комиссын хуралдаан болж Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн төв, зүүн аймгуудад ажилласан тухай танилцуулгыг сонслоо. Мөн мялзан өвчнөөр олон тооны бөхөн хорогдсонтой холбогдуулан газар дээр нь ажилласан Ажлын хэсгийн тайлан, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлагийн удирдлага, зарим аймгийн Засаг дарга нарт үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал:

-Гоц халдварт өвчнөөр өвчилсөн цагаан зээр, бөхөн болон бусад зэрлэг амьтны байдалд тандалт судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран хийж, өвчлөлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагаас ирж ажилласан шинжээч, зөвлөхийн зөвлөгөөг хэрэгжүүлэх

-Орон нутгийн хэмжээнд тохиолдсон гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг цаг алдалгүй зохион, шаардагдах хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулж, тайлангаа Улсын Онцгой комисст ирүүлэх

-Гамшгийн голомтод дайчлагдан ажиллаж байгаа албан хаагчид, иргэдийг хоол хүнс, шатахуунаар хангах

-Мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг, мялзан гарсан аймаг, орон нутагт тогтоосон хорио цээрийн дэглэмд хяналт тавьж, мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой байх

-Сар шинийн баяр болон оюутан, сурагчдын амралтыг зөв зохицуулах

-Мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнээс өөр төрлийн ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг хяналтын болон хорио цээр тогтоосон постуудаар нэвтрүүлэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, зорчиж байгаа чиглэлээсээ хазайхгүй байхыг анхааруулах

-Гоц халдварт өвчнөөр өвчилж хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн, шаардлагатай эм, бодисоор хангаж, болзошгүй эрсдэлээс хамтран сэргийлэх

-Гоц халдварт өвчин гарсан аймгуудад амьд малын худалдаа, дамжуулан тээвэрлэх болон мал, малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүнд тавих хяналт, шалгалт хийх, гарал үүслийн гэрчилгээ, ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэхийг үүрэг болголоо.

3818 бөхөн мялзан өвчнөөр хорогдоод байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг энэ сарын эхээр Говь-Алтай аймгийн Халиун, Шарга, Дарви, Ховд аймгийн Дарви, Чандмань сумын Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд бөхөн мялзангаар өвчилж олноор хорогдож байгаатай танилцсан байна.

Өнөөдрийн байдлаар 3818 бөхөн, 24 хар сүүлт хорогдоод байгаа бөгөөд Ажлын хэсгийнхэн аймаг, сумын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийн, хяналтын болон бөхөн устгалын явцыг дүгнэж, үүрэг чиглэл, зөвлөмж өгчээ.

Тухайлбал Шаргын говийн хяналтын пост хоорондын зайг ойртуулах, нэмэлт хүч, хэрэгсэл дайчлах, гуравдугаар сарын 01 хүртэл малын гоц халдварт өвчин гарсан үеийн хорио цээрийн дэглэмийн дагуу ажиллах, Шаргын болон Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд нутаглаж байгаа, хаваржих малчин өрх, малын тоо, байршлын судалгааг яаралтай гаргах болжээ.

Бөхөнгийн дархлаа суларсан учир ирэх хавраас цусан халдвараар өвчлөх магадлал өндөр байна. Иймээс олон улсын шинжээч болон мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж эхэлжээ.

Цаашид Шаргын говийн бөхөнгийн тандалт судалгааг яаралтай хийж, эрүүл бүс эсэхийг тогтоон байнгын тандалт хийхээр боллоо. Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын 12 өрхийн 8000 малд вакцин хийж дуусган, Бигэр, Эрдэнэ, Чандмань сумын малыг вакцинжуулах юм.

Ховд аймгийн Дөргөнө сумын Агушийн арал дээр 22, Хомын талд 44, Манхан сумын Адгийн худаг, Дугуйн ам, Талын хар нутагт байгаа 100 гаруй эрүүл бөхөнг хамгаалж тусгаарлах, голомтын бүс рүү нэвтрүүлэхгүй байхыг зорьж байгаагийн зэрэгцээ бөхөн хамгаалах чиглэлээр малчдад ухуулга, таниулга хийж байна.

Дорнод, Сүхбаатар аймагт шүлхий өвчний 12 голомт байна

Улсын Онцгой комиссын хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаархи мэдээллийг сонсож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Энэ сарын 05-ны байдлаар Дорнод аймгийн Матад суманд хоёр,Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат суманд тус бүр гурав, Сүхбаатар суманд нэг, Баруун-Урт суманд гурав, нийт 12 голомтүүсээд байна.81 өрхийн 365 үхэр,70 хонь, 117 ямаа нийт 552 мал өвчилсний 199 үхэр, 32 хонь, зургаан ямааг зориудаар устгажээ.

2016 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхийгээр 173 толгой үхэр өвчилж, 20 толгой үхрийг зориудын устгалд оруулж байсан. Өнгөрсөн жил 10 аймаг, нийслэлийн давхардсан тоогоор 161 сумын 9 сая гаруй малд вакцинжуулалт хийсэн байна.

Сүүлийн 16 жилийн хугацаанд вакцинд 187 тэрбум төгрөг зарцуулсан ч өвчлөл байнга гарч байгаад дүгнэлт хийж, гоц халдварт өвчний голомтыг бүрмөсөн устгах чиглэлээр далайцтай арга хэмжээ авах цаг болсон гэдгийг Онцгой комиссын гишүүд хэлж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам холбогдох яам, байгууллагатай хамтран Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийг ойрын хугацаанд боловсруулж Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг болголоо.

Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх хууль, эрх зүйн орчин, стратеги, бүтэц, зохион байгуулалт, вакцин үйлдвэрлэл, вакцинжуулалт, хөрөнгө санхүүгийн зарцуулалт зэрэгтээ эрс өөрчлөлт хийж, бүх нийтээр зүтгэвэл таван жилийн дотор малаа эрүүлжүүлэх, гоц халдварт өвчний голомтыг устгах сууриа тавьж чадна гэж Шадар сайд үзэж байна.

Вакцин үйлдвэрлэлийн 90 хувь нь гар ажиллагаатай

Улсын Онцгой комссын хуралдаанаар “Биокомбинат” улсын үйлдвэрийн газрын өнөөгийн байдлын талаархи танилцуулгыг сонслоо. 1973 онд ашиглалтад орсон энэ үйлдвэрт бүрэн шинэчлэл хийлгүй өнөөг хүрснээс вакцин үйлдвэрлэлийн 90 хувь нь гар ажиллагаатай болсон байна.

Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуягийн танилцуулснаар ашиглаж байгаа 350 тоног төхөөрөмжийн 20 хувийг нь л шинэчилсэн бөгөөд одоо 64 хувийг нь зайлшгүй шинэчлэх шаардлагатай, 200 гаруй тоног төхөөрөмжийг нь ашиглах боломжгүй болжээ.

Энэ бүхэн нь мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай вакцинаа үйлдвэрлэж чадалгүй, гадаад орнуудаас авахаас өөр аргагүйд хүрдэг гэсэн үг юм.

Мал эмнэлэг, үржлийн газрынхны хийсэн тооцоогоор 2017-2030 онд зөвхөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 82 сая тун вакциныг гадаадаас авна гэвэл 85 тэрбум төгрөг зарцуулах нь. Харин дотооддоо үйлдвэрлэвэл 59.5 тэрбумыг зарж 25.5 тэрбум төгрөг хэмнэх юм. Иймээс Унгар Улсын 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Биокомбинат” улсын үйлдвэрийн газрын шинэчлэлийг яаралтай хийж дуусгахыг зорьж байна. Шинэчлэл хийснээр вакцин үйлдвэрлэлийн шинэ техник, технологи нэвтэрч, мэргэжлийн ажилтнуудын чадавхи сайжран, богино хугацаанд өвчний голомтыг таслан зогсоох боломж бүрдэх юм.

Цаашид шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хүйтний улиралд бус, харин жил бүрийн дөрөв, есдүгээр сард хоёр удаа, хонь, ямааны цэцэг, бог малын мялзан өвчний эсрэг вакциныг зургаадугаар сард нэг удаа бүх нийтийн хүчээр хийж байх нь үр дүнтэй гэж Мал эмнэлэг, үржлийн газар үзэж байна.

Сарын сүүлээр хүйтний эрч харьцангуй сулрана

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар харьцангуй хүйтэн байна. Энэ сарын 12-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 13-нд мөн нутгийн зарим газраар, төвийн нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурна.

Энэ сарын 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14м/с, 13-17-нд зарим газраар 12-14м/с, зарим үед говь талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 18 метр хүрч ширүүсэх нь.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч, 14-19-нд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө -36..-41оС, өдөртөө -22..-27оС, Монгол Алтайн өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27..-32оС, өдөртөө -19..-24оС, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14..-19оС, өдөртөө -4..-9оС, бусад нутгаар шөнөдөө -22..-17оС хүйтэн, өдөртөө 10-15оСхүйтэн байна.

Сарын сүүлийн 10 хоногийн дунд үеэс хүйтний эрч ихэнх нутгаар харьцангуй суларна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар цас орох төлөвтэй. Салхи гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна10 цаг 48 минутын өмнө

Чихэр хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?11 цаг 2 минутын өмнө

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг нүүлгэх албан бичиг хүргүүлэв11 цаг 5 минутын өмнө

Энэ онд 4-5 мянган өрхөд ипотекийн зээл олгоно11 цаг 9 минутын өмнө

Прокуророос Б.Гарамгайбаатарыг буруугүй гэж үзжээ11 цаг 16 минутын өмнө

"БГД эмнэлгийн орны тоогоор стандарт хангасан анхны жишиг дүүрэг болсон”11 цаг 41 минутын өмнө

“Цахим мөнгөний журам”-ыг баталлаа11 цаг 49 минутын өмнө

Хэнтий аймгийн хоёр сум түргэний машинтай боллоо11 цаг 57 минутын өмнө

С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж чадвал аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ12 цаг 5 минутын өмнө

Ч.Анугийн охидыг 12 нас хүртэл нь хувцаслахаа амлав12 цаг 22 минутын өмнө

Манай улсад 20 гаруй орны 93 ТББ үйл ажиллагаа явуулж байна12 цаг 45 минутын өмнө

Д.Бат-Эрдэнэ Монголын мистерээр 4 дэхь удаагаа тодров12 цаг 59 минутын өмнө

Хотын дарга PC тоглоомын газруудыг хаахыг үүрэгдэв13 цаг 6 минутын өмнө

"Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой"13 цаг 11 минутын өмнө

БЗД-ийн хэмжээнд нийт 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэв13 цаг 43 минутын өмнө

“Шилжин явах цомын төлөөх тэмцээн” амжилттай боллоо13 цаг 47 минутын өмнө

Х.Баттулга: Багийн спортыг хөгжүүлэхэд өөрөөс шалтгаалах бүхий л дэмжлэгийг үзүүлнэ13 цаг 59 минутын өмнө

“Дэлхийн номын өдөр” өдөрлөг Төрийн ордонд болж байна14 цаг 17 минутын өмнө

Мазаалай баавгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав14 цаг 27 минутын өмнө

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголд айлчлал хийнэ14 цаг 30 минутын өмнө

"Жастын өрийг Эрдэнэт үйлдвэр болон ЗГ барагдуулах ёсгүй"14 цаг 32 минутын өмнө

"СХД-т хүн амь, хүчингийн гэмт хэрэг их үйлдэгдэж байна" гэв14 цаг 39 минутын өмнө

Биедээ хар тамхи нууж авчраад баригдлаа14 цаг 51 минутын өмнө

Дахин ашиглах боломжтой 8 тонн хог хаягдлыг борлуулжээ15 цаг 55 минутын өмнө

Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох зөвлөлийн гишүүдтэй уулзав16 цаг 4 минутын өмнө

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ16 цаг 10 минутын өмнө

АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар огцрох хангалттай үндэслэлтэй16 цаг 14 минутын өмнө

ХХОАТ-ын буцаан олголтын жагсаалтад орсон эсэхээ шалгаарай16 цаг 26 минутын өмнө

Цагдаагийн байгууллагын нэрийг барьж бусдыг залилжээ16 цаг 37 минутын өмнө

Номын сангууд уншигчийн карт үнэгүй нээж байна16 цаг 44 минутын өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээ16 цаг 46 минутын өмнө

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо16 цаг 52 минутын өмнө

Баянзүрхийн гүүрний ойр орчмын газрыг цэвэрлэв17 цагийн өмнө

Хотын дарга Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллав17 цаг 2 минутын өмнө

“Титаник” хөлөг онгоцны ховор зургууд17 цаг 14 минутын өмнө

“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг дүү нь хөнөөгөөд байрыг нь шатаасан байжээ17 цаг 27 минутын өмнө

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж байна17 цаг 42 минутын өмнө

Согтууруулах ундаа элдэв өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг17 цаг 54 минутын өмнө

Хяналтын улсын байцаагч нарт онлайнаар сургалт зохион байгуулав17 цаг 59 минутын өмнө

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье" зөвлөгөөн 21 аймагт үргэлжилж байна18 цаг 1 минутын өмнө

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүлэв18 цаг 11 минутын өмнө

Кофе зүрхэнд "тустай"18 цаг 19 минутын өмнө

“Улаанбаатар” баг чансаагаараа III байранд шалгарлаа18 цаг 22 минутын өмнө

XIX зуунд төрсөн дэлхийн хамгийн өндөр настан нас баржээ18 цаг 33 минутын өмнө

Монгол-ХБНГУ Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов18 цаг 38 минутын өмнө

Макрон Путинийг ухаалаг улс төрч гэжээ18 цаг 40 минутын өмнө

4, 9 тоогоор төгссөн автомашинтай иргэд энэ сард татвараа төлнө18 цаг 45 минутын өмнө

Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ19 цаг 2 минутын өмнө

Алтай констракшны барилга айдас дагуулж байна19 цаг 7 минутын өмнө

Автомашин хулгайлаад өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээ19 цаг 46 минутын өмнө

С.Баяр хорих ангид эмчлүүлж байгаа19 цаг 50 минутын өмнө

Энэ долоо хоногт +25 градус хүртэл дулаарна19 цаг 53 минутын өмнө

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүллээ19 цаг 54 минутын өмнө

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь19 цаг 55 минутын өмнө

Үйл явдал: “Номын өдөрлөг”-ийн нээлт болно20 цаг 16 минутын өмнө

Улаанбаатарт 17 хэм дулаан20 цаг 19 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр20 цаг 21 минутын өмнө

“Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ2018 оны 4-р сарын 22. 12:38

Их цэвэрлэгээнд 3296 төрийн албан хаагч оролцов2018 оны 4-р сарын 22. 11:59

“Титаник” хөлөг онгоцонд суух тасалбар, 1912 он2018 оны 4-р сарын 22. 11:45

Монголын бөхчүүд эвлэрлээ2018 оны 4-р сарын 22. 11:41

Ким Чен Унд мэхлэгдчихвий хэмээн эмээж байна2018 оны 4-р сарын 22. 11:33

Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ2018 оны 4-р сарын 22. 11:30

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой2018 оны 4-р сарын 22. 11:27

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна2018 оны 4-р сарын 22. 11:24

Амралтын өдрөөр хаана юу болох вэ ?2018 оны 4-р сарын 21. 18:04

Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа2018 оны 4-р сарын 21. 17:59

Цахим орчны “ЗАЛИЛАН“-гаас та сэргийлж чадна2018 оны 4-р сарын 21. 17:55

Солонгос хоолонд дуртай бүсгүйчүүд оройн хоолондоо ”Bulgogi” бэлтгээрэй2018 оны 4-р сарын 21. 14:46

Яармагийн гүүрийн бүтээн байгуулалт энэ оны 11 сард дуусна2018 оны 4-р сарын 21. 14:37

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын хуваарь2018 оны 4-р сарын 21. 14:35

ЕБС-ийн төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгоход нь туслах боловсролын үзэсгэлэн маргааш өндөрлөнө2018 оны 4-р сарын 21. 14:34

"Такси" үйлчилгээ үзүүлэх нэрээр иргэдийг зодож, дээрэмддэг байжээ2018 оны 4-р сарын 21. 14:27

Энэтхэгийн гадаад хэргийн сайд манай улсад айлчилна2018 оны 4-р сарын 21. 14:25

Сураггүй алга болсон Т.Цогт хүүгийн цогцос олджээ2018 оны 4-р сарын 21. 14:23

Хүү Жорж Буш Путинийг " ухаалаг тактикч" гэж тодорхойлжээ2018 оны 4-р сарын 21. 12:13

Л.Соёмбо ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ2018 оны 4-р сарын 21. 12:09

Норвегийн хамгийн тав тухтай шоронд хэрхэн аж төрдөг вэ?2018 оны 4-р сарын 21. 12:01

Лавров: Путин, Трамп хоёр цэргийн мөргөлдөөн гаргуулахгүй2018 оны 4-р сарын 21. 11:42

БНАСАУ пуужин, цөмийн туршилтаа зогсоож байгаагаа зарлав2018 оны 4-р сарын 21. 10:43

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна2018 оны 4-р сарын 21. 10:40

Улаабаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна2018 оны 4-р сарын 21. 10:38

Хакүхо аваргын бие чилээрхэж, бэлтгэлээ хойшлуулав2018 оны 4-р сарын 20. 20:53

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт гарсан ойн түймрийг цурманд орууллаа2018 оны 4-р сарын 20. 20:47

У.Хүрэлсүх:Цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа2018 оны 4-р сарын 20. 20:44

ЦУОШГ: Амралтын өдрүүдэд бороотой2018 оны 4-р сарын 20. 20:36

Таван түр зам ирэх даваа гарагт бүрэн ашиглалтад орно2018 оны 4-р сарын 20. 20:32

Пак Гын Хэ ялын тогтоолоо хүлээн зөвшөөрлөө2018 оны 4-р сарын 20. 16:22

4, 9-өөр төгссөн улсын дугаартай жолооч та энэ сард татвар төлнө2018 оны 4-р сарын 20. 15:46

“Монголын мистер -2018” УАШТ-д анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал нэмэгдлээ2018 оны 4-р сарын 20. 15:23

Нээлттэй Улаанбаатар систем ашиглалтын сургалт болж байна2018 оны 4-р сарын 20. 15:22

Л.Болд: Булган нөхрийгөө хоёр дахь ээж нь мэт маш сайн халамжилдаг байсан2018 оны 4-р сарын 20. 15:08

У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил2018 оны 4-р сарын 20. 15:02

Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ2018 оны 4-р сарын 20. 14:58

Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэн төсөл”-ийн Үндэсний шалгаруулалтыг нээж үг хэлэв2018 оны 4-р сарын 20. 14:23

Цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ2018 оны 4-р сарын 20. 14:19

Тавдугаар сарын 1-нээс олгох оюутны хөгжлийн хүүгүй зээлийг ингэж аваарай2018 оны 4-р сарын 20. 13:32

С.Бямбацогт: “78 Ерөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой2018 оны 4-р сарын 20. 13:21

Бүх тендерийг цахимаар зарлан явуулж байна2018 оны 4-р сарын 20. 13:18

Баянхонгорын алтан гартай эмч нар 2 ихэр охинд нэгэн зэрэг хагалгаа хийж амийг нь аварчээ2018 оны 4-р сарын 20. 13:12

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох