С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө

2017 оны 6-р сарын 15. 17:12

Бид энэ удаа “Luxury Brand Asia Model Awards 2017” –ийн тэргүүн байрын эзэн, Азийн бяцхан топ модель, “Сhina international kids model awards”-ийн хоёрдугаар байрын эзэн, Фото мисс,Барби мисс Содтуяагийн Содонгоог ярилцлагын буландаа урьж ярилцлаа.


Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн байна уу? Юуны өмнө намайг урьж оролцуулж байгаа Breakingnews.mn сайтын хамт олонд маш их баярлалаа. Намайг Содтуяагийн Содонгоо гэдэг. Би есөн настай, Орос 14-р сургуулийн гуравдугаар ангид сурдаг.

Хэзээнээс загварын ертөнцөд хөл тавьсан бэ?

- Би гурван настайдаа Барби сэтгүүлээс зохион байгуулдаг тэмцээнд оролцож “Барби мисс” болж байсан. Үүнээс хойш л загвартай холбогдсон.Найман настайдаа фото мисс, хамгийн сүүлд олон улсын буюу Азийн бяцхан топ модель болсон.

Хамгийн сүүлд оролцсон тэмцээнийхээ тухай яривал?

- Миний орсон тэмцээн Солонгос улсын Сөүл хотод болдог “Luxury Brand Asia Model Awards 2017”гэдэг тэмцээн байсан. Тэмцээнд Хятад, Орос, Казахстан, Герман, Солонгос гэх мэт20 орны загвар өмсөгчид оролцсон.Монгол Улсаа төлөөлж миний бие болон С.Түмэнжаргал, н.Энхрийлэн, н.Ганхулан, н.Аззаяа гэсэн найзуудтайгаа оролцсон. Бид нар өглөө бүр зургаан цагт босож маш их шахуу ажлын хуваарьтай тэмцээндээ оролцсон учраас үнэхээр их ядарсан. Үүнийхээ хариуд маш том шагналыг авч эх орныхоо нэрийг гаргаж гранпри буюу ТОП-1 болж чадсандаа маш их баяртай байна. Тэмцээний үеэр эхний ТОП-3 болон тусгай байруудыг шалгаруулж шагнал урамшуулал гардуулсан. Монголоо төлөөлөн надтай хамт оролцсон С.Түмэнжаргал тусгай байрт шалгарсан сайхан үйл ажиллагаа болсон.

Тэмцээний ялагч болсон мэдрэмжээсээ хуваалцаач ?

- Маш гоё байсан. Үнэхээр их баярласан. Эх орон болон хамгийн гол нь ээжээрээ, өөрийнхөө тэсвэр тэвчээрээр бахархах мэдрэмж төрж байсан. Энэхүү тэмцээнд амжилттай оролцохын тулд би маш их хичээсэн. Идэх дуртай хоолоо ч идэж чадахгүй жимс жимсгэнээр хөнгөн, зөв хооллож, найзуудтайгаа тоглох цаг заваа багасгаж гадаа тоглохын оронд алхаагаа бэлдэж байсан.

Хамгийн хайртай хүнийхээ тухай яриач?

- Миний хамгийн хайртай хүн бол миний ээж. Яагаад гэвэл миний ээж миний бүхий л ертөнц. Үргэлж надтай хамт байж, ямар ч үед намайг дэмжиж миний ар тал байсаар ирсэн. Энд мөн эмээгээ дурдах ёстой гэж бодож байна. Эмээ минь ч гэсэн яг л ээж шиг миний бүхий л арга хэмжээ, тэмцээн уралдаанд намайг дэмжиж байдаг. Мөн л миний бүхий л зүйлийг хийдэг юм. Би энэ хоёртоо хязгааргүй их хайртай. Би хэдий жоохон байгаа ч тэднийхээ ачийг хэзээ нэгэн өдөр хариулна аа гэж бодож явдаг. Энэ хоёр хүн бол миний хамгийн том ертөнц гэж хэлж болно. Миний ээжийн шавь нь ээжид маань маш гоё шүлэг зохиож өгсөн юм. Тухайн шүлэгэн дээр хэлэхдээ:

“ Эхээс төрөхдөө эх болох заяанд төрж

Энх оршихуйн гэрэлт туяанаас хайр болон цацарч

Содон гоо үзэсгэлэнгийн зүрхэн шүтээн

Сод туяа солонгорон цацрана ” хэмээн шүлэглэсэн юм. Үнэхээр сайхан шүлэг байгаа биз дээ. /Инээв/

Чи ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?

- Холливүүдийн жүжигчин болох мөрөөдөлтэй байдаг. Миний хувьд жүжигчин гэдэг мэргэжил хамгийн сайхан нь санагддаг. Яагаад гэвэл жүжигчин хүн бүхнийг чаддаг. Тэд дуулдаг, бүжиглэдэг, модель болдог гээд л бүх л зүйлийг чадварлаг хийдэг. Би ч гэсэн дуулах, бүжиглэх, жүжиглэх, дуртай. Энэ талаараа ирээдүйд надад ямар боломж байгаа талаар ч судалгаа хийж үзсэн. Ер нь бол Холливүүд гэдэг кино урлагийн том газарт орж ажиллахын тулд маш их суралцаж, өөрийгөө бэлдэх ёстой байдаг юм билээ. Олон сургалт дамжаа төгсөж, олон сонгон шалгаруулалтад орж өрсөлдөгчдөөсөө ямар нэгэн байдлаар ялгарч чадах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод байгаа. Судалгаа хийхэд ээж минь маш сайн тусалдаг. Тэр надад үргэлж л зөвлөж намайг дэмжиж байдаг гэдгийг ахин хэлмээр байна.

С.Содонгоо миссээс өөр ямар авьяастай вэ?

- Би бүжиглэдэг, дуулдаг, төгөлдөр хуур тоглодог. Төгөлдөр хуур тоглоод хоёр жил болж байна. Саяхан Орос улсад болсон олон улсын бүжгийн Международные танцевальней фестивальд Орос 14-р сургуулиа төлөөлөн хамтлагаараа амжилттай оролцож “Дэлхийн улс үндэстэнүүдийн бүжиг” –ийн төрлөөр тэргүүн байртшалгарсан. Би бүхнийг л чаддаг болохын тулд хичээж байгаа. Урлагийн бүхий л төрөл надтай их ойр юм шиг санагддаг юм. Яагаад гээч миний эмээ төгөлдөр хуурч шүү дээ.

Тэгвэл чамд эмээ чинь төгөлдөр хуур зааж өгсөн үү?

- Үгүй ээ. Би одоо Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш н.Золзаяа багшийн удирдлага дор төгөлдөр хуураар хичээллэдэг. Анх хичээллэж эхэлхэд би багшаасаа намхан байсан , харин одоо би багшаасаа өндөр шүү дээ. /Инээв/

Яагаад эмээгээсээ сурч болохгүй гэж?

- Яагаад гэвэл эмээ минь миний бүхий л ар талын ажлыг зохицуулдаг учраас хэт их ачаалалтай байлгаж болохгүй шүү дээ. Би ингэж л боддог, миний ээж ч гэсэн. Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө. Үргэлж л миний дэргэд байгаасай гэж үнэхээр их хүсдэг.

Чи чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Зураг зурах, алхаагаа бэлдэх, ном унших дуртай. Орос болон Англи ном унших сонирхолтой байдаг юм.

Ямар хичээлдээ илүү их сонирхолтой вэ?

- Математик, Дуу хөгжим, Зургийн хичээлдээ дуртай. Бүгд л миний сонирхлыг маш их татдаг юм. Энэ нь эргээд урлагтай их холбогдолтой мэргэжлүүд шүү дээ.

Ойрын зорилго чинь юу вэ?

- Солонгос улс руу явж алдартай брендийн нүүр царайгаар ажиллана. Тэнд очиж зөндөө олон зураг авалтанд орох юм шиг байна. Үүнээс гадна би Дэлхийн Топ Моделийн тэмцээнд оролцох гэж байгаа.

Мисс болохын тулд хэр их чадвар шаарддаг юм байна?

- Санасныг бодоход тийм ч амархан ажил биш юм шиг санагддаг. Би дотроо найзуудтайгаа тоглоё гэж бодсон ч чадахгүй түүний оронд алхаагаа бэлдэнэ, төгөлдөр хуурын хичээлээ давтана, өдөрт заавал ном уншдаг юм. Мисс болохын тулд маш их тэвчээр хэрэгтэй. Хамгийн гол нь залхуурч болохгүй. Мисс хүний хамгийн том дайсан бол залхуурал. Бүгдийг сайн хийж, сайн мисс болохын тулд илүү их тэвчээр бэлтгэл сургуулилт шаарддаг.

Анх “Барби мисс” болж байсан С.Содонгоо Азийн топ модель боллоо шүү дээ. Энэ хугацаанд өөрийгөө хэр их өөрчлөгдсөн гэж бодож байна?

- Миний хувьд жил бүр өсөн дэвжиж, өөрчлөгдөж байгаа. Учир нь би жаахан байхдаа зарим нэг нарийн учрийг ойлгодоггүй, үүргээ ухамсарлдгүй байсан. Харин одоо бол өдөр бүр завгүй, ажил ихтэй байгаа. Би бүр өөрийгөө хамгийн сүүлд унтаад хамгийн эрт босдог хүүхэд болчихсон мэтээр л төсөөлөөд байгаа. Энэ ч бодит амьдралаас хол зөрөхгүй л дээ. Бас нэг зүйл бий. Бичинь одоо жаахан хүүхэд биш охин болсон шүү дээ. Учир нь миний сонирхол их өөрчлөгдөөд байгаа. Жаахан байхдаа ягаан өнгө буюубарби өнгөндөө их дуртай, үргэлж л ягаан, цэнхэр өнгийн зүйл сонирхдог байсан бол сүүлийн үед арай өөр Готек загварын зүйл сонирхдог болсон. /Готек буюу Gothic style- гоёл чимэглэл ихтэй, өвөрмөц загварын төрөл /

Хамгийн их үлгэр дууриалал авдаг Монгол загвар өмсөгч хэн бэ?

- Мэдээж миний ээж. Би ээжээсээ маш их зүйл суралцдаг, өдөр бүр. Алхаа гишгээ, харилцааны соёл, бие авч явах соёл гээд л бүхий л зүйлийг би ээжээсээ сурсан. Өөр мундаг олон миссүүд байгаа л даа. Гэхдээ л миний хувьд хамгийн шилдэг нь ээж маань гэж боддог.

Үеийн чинь яг чамтай ижил хүсэл мөрөөдөлтэй байгаа тэдгээр хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?

- Хүүхдүүд тоглоё наадъя гэж их хэлдэг, түүнийгээ ч хийдэг. Түүнийхээ оронд маргааш юу өмсөх билээ, ямар ажилтай байгаа билээ, яаж алхах ёстой билээ, ямар дугуйланд явах ёстой гэдгээ л сайн мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ би дандаа тоглохгүй байна гэж байхгүй л дээ. Би зүгээр л тоглох цагаа хэтрүүлдэггүй. Хүүхдүүдээ, найзуудаа зорилготой байж түүнийхээ төлөө өдөр бүр хичээгээрэй гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: BreakingNews.MN


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 5 ]

2017 оны 6-р сарын 18. 01:34Зочин - [68.196.220.***]

za zorison zorilgotoi l okhin shig baina, gekhdee 9 nastai gekhed ikh tom tom yarij baina daa, huuhed nar saikhan shuu, huuhed nas dakhin hezee ch oldokhgui, huuhed nasandaa bol huuhdeeree l baisan ni deer shuu, bitgii gomdooroi, chi ooriinkhooroo l baigaarai, eejin chini baigaa baidal ikh hiimel, bitgii ene zang ni duuraigaarai, baigaaraa l baigaarai, chi boloogui baina, bolovsrolyg mash sain ezemshig heregtei shuu, amjilt husie

2017 оны 6-р сарын 17. 16:48Зочин - [103.26.193.***]

xuurxun yum aa amjilt xycii

2017 оны 6-р сарын 16. 17:02Зочин - [50.64.154.**]

Eej shigee bolox bx daa

2017 оны 6-р сарын 16. 17:02Зочин - [50.64.154.**]

Yaanaa odoo ene oxin evderleedeee xoorxiii

2017 оны 6-р сарын 16. 12:06Зочин - [124.158.109.**]

Ёстой хөөрхөн бас ухаантай охин байнаа. амжилт хүсье

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Эрх мэдлээ урвуулж, 1,5 тэрбум төгрөг завшсан албан тушаалтнуудыг баривчилжээ18 цагийн өмнө

Ням гаригт НӨАТ-ын сугалааны тохирол Боловсрол телевизээр шууд явна18 цаг 51 минутын өмнө

Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна18 цаг 58 минутын өмнө

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд нэгдэв19 цаг 2 минутын өмнө

Ц.Алтанзаяа: Таван настай охин хоол тэжээл болон витамины дутагдалд орсон нь тогтоогдсон19 цаг 11 минутын өмнө

Шинээр томилогдсон сайд нар тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо19 цаг 19 минутын өмнө

Нийтийн тээвэрт тусгай замын автобус үйлчилнэ19 цаг 27 минутын өмнө

НӨӨЦЛӨХ ӨВСНИЙ ТАЛ ХУВИЙГ Л БЭЛТГЭЖЭЭ19 цаг 29 минутын өмнө

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлыг хэлэлцэв20 цаг 56 минутын өмнө

Тээврийн хэрэгслээс үүсч буй агаарын бохирдлын талаар хуралдлаа20 цаг 58 минутын өмнө

65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржина21 цаг 1 минутын өмнө

Хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хэлэлцлээ21 цаг 3 минутын өмнө

18 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ21 цаг 5 минутын өмнө

Засгийн газар өргөтгөсөн хуралдаан зарлалаа21 цаг 6 минутын өмнө

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцэнэ21 цаг 9 минутын өмнө

АН У.Хүрэлсүхийг дэмжээгүй, Хүрэлсүх ч тэдэнд итгээгүй21 цаг 18 минутын өмнө

Олимп, наадмын багийн ахлагчдыг сонголоо21 цаг 58 минутын өмнө

Баян болохын тулд хэрэгжүүлэх саятнуудын 6 сургамж22 цаг 3 минутын өмнө

Талийгаач 12 жилийн өмнө АНУ-д очжээ22 цаг 34 минутын өмнө

Умард Солонгос баллистик пуужин бүхий шумбагч хөлөг онгоцтой болжээ22 цаг 41 минутын өмнө

“Арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн эхэллээ22 цаг 48 минутын өмнө

Ерөнхий консул Э.Галбадрал Сан Франциско хотын даргатай уулзлаа23 цагийн өмнө

Мод, модон материалын захуудад үзүүлэх сургалт хийв23 цаг 3 минутын өмнө

Путин: Эмэгтэй хүн ОХУ-ын ерөнхийлөгч болох боломжтой23 цаг 6 минутын өмнө

“Залуусаа нэмье” өдөрлөг болно23 цаг 32 минутын өмнө

Малын хулгайг илрүүллээ23 цаг 33 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд23 цаг 34 минутын өмнө

ДАШТ-ээс Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ23 цаг 36 минутын өмнө

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана23 цаг 38 минутын өмнө

Зарим гишүүд "хэлд оржээ"23 цаг 41 минутын өмнө

Шинэ Засгийн газар бүрдлээӨчигдөр 10 цаг 09 минут

Н.Цэрэнбат сайд Цэвэрлэх байгууламжаас ажлаа эхлэх үү?Өчигдөр 10 цаг 05 минут

Өнөөдөр луу өдөрӨчигдөр 09 цаг 37 минут

Улаанбаатарт 7 хэм дулаанӨчигдөр 09 цаг 34 минут

"Дархлаажуулалтын 10 хоног" эхэллээ2017 оны 10-р сарын 19. 19:01

Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх талаар сануулав2017 оны 10-р сарын 19. 18:51

ХСИС, ХААИС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ2017 оны 10-р сарын 19. 18:44

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ирц дахин бүрдсэнгүй2017 оны 10-р сарын 19. 18:40

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх сэдвээр зөвлөлдөнө2017 оны 10-р сарын 19. 18:21

Ж.Бат-Эрдэнэ: Аймгийн төвүүдийг Улаанбаатартай дэд бүтцээр холбоно2017 оны 10-р сарын 19. 18:04

Пуужин Баяраа аав "болох нь"2017 оны 10-р сарын 19. 17:47

Автомашины хулгайн хэргийг шуурхай илрүүллээ2017 оны 10-р сарын 19. 17:31

АЗХ-ны ерөнхийлөгчид Б.Хайдавмөнх хүч үзнэ2017 оны 10-р сарын 19. 17:28

Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томиллоо2017 оны 10-р сарын 19. 17:25

Энэтхэгийн шигшээг Д.Мөнхбаяр дасгалжуулна2017 оны 10-р сарын 19. 16:45

Монгол-Францын хамтын ажиллагаагаар санал солилцов2017 оны 10-р сарын 19. 16:42

Тодорхойлох имижгүй тохиролцооны засаг2017 оны 10-р сарын 19. 16:39

ГХЯ: АНУ-д амиа алдсан Монгол иргэний ар гэртэй холбогдсон2017 оны 10-р сарын 19. 16:32

”Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодров2017 оны 10-р сарын 19. 16:29

Автомашины аккумулятор хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ2017 оны 10-р сарын 19. 16:27

Зүрхний гажигтай 41 хүүхэд эмчлүүлэхээр Бээжинг зорилоо2017 оны 10-р сарын 19. 16:26

"БЗД-ийн ИТХ хуурамч тамгаар ажилаа шийдэж байна" гэв2017 оны 10-р сарын 19. 16:23

С.Тулга: Монгол залуус багийн спортоор амжилт гаргаж чадна2017 оны 10-р сарын 19. 16:15

40-65 насны даатгуулагч багц шинжилгээнд үнэгүй хамрагдана2017 оны 10-р сарын 19. 16:09

А.Сүхбат: Бөхийн найрааны асуудлыг анхааралдаа аваарай2017 оны 10-р сарын 19. 15:43

“Өсвөрийн аврагч бүлэг”-ийн гишүүдийг дадлагажуулав2017 оны 10-р сарын 19. 15:39

Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй байна2017 оны 10-р сарын 19. 15:38

БНСУ-д ажиллах иргэдийг шалгаруулах журамд өөрчлөлт орно2017 оны 10-р сарын 19. 15:19

Боулингийн аваргууд тодров2017 оны 10-р сарын 19. 14:51

БНЭУ-ын Төрийн албаны төв комиссын даргыг хүлээн авч уулзлаа2017 оны 10-р сарын 19. 14:42

Тендерийн ажлуудын мэдээлэл ил тод болно2017 оны 10-р сарын 19. 14:33

Ц.Цогзолмаа: ЕБС туршилтын орчин байж болохгүй2017 оны 10-р сарын 19. 14:31

“Залуусаа Нэмье” өдөрлөг болно2017 оны 10-р сарын 19. 14:26

Агаар орчны бохирдлыг бууруулах мэдээллийн төвтэй болно2017 оны 10-р сарын 19. 12:58

“Канабис” төрлийн ургамал тээвэрлэж явжээ2017 оны 10-р сарын 19. 12:46

Хүний эрхийн сургагч багш нар гэрчилгээгээ гардав2017 оны 10-р сарын 19. 12:44

Тоостой машин дээр зурсан амьтдын зургууд2017 оны 10-р сарын 19. 12:35

Х.Баделхан: Концессын гэрээн дээр хяналт тавьж ажиллана2017 оны 10-р сарын 19. 12:26

Энхийг сахиулагчид зэвсэгт халдлагыг зогсоожээ2017 оны 10-р сарын 19. 12:19

Ж.Батзандан: Гадаадад амьдарч буй 250 мянган монгол иргэний хүчийг ашиглаж болно2017 оны 10-р сарын 19. 12:06

Чуулганы хуралдаан эхэллээ2017 оны 10-р сарын 19. 12:03

Сэлэнгэд газар хөдлөлт болжээ2017 оны 10-р сарын 19. 12:01

Үлдсэн долоон сайдыг томилно2017 оны 10-р сарын 19. 11:18

Хандивласан автомашиныг хүлээлгэн өглөө2017 оны 10-р сарын 19. 11:02

Ши Зиньпин: Хятад улс бусдын ашиг сонирхлыг хэзээ ч хохироохгүй2017 оны 10-р сарын 19. 10:53

Гэр хороололд үүсч буй агаарын бохирдлын талаар хуралдав2017 оны 10-р сарын 19. 10:50

Ксения Собчак ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо зарлав2017 оны 10-р сарын 19. 10:47

Найман сайдыг томиллоо2017 оны 10-р сарын 19. 10:40

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана2017 оны 10-р сарын 19. 10:35

ҮЙЛ ЯВДАЛ: "Хөгжлийн Харандаа ЭКСПО-2017" мэдээлэл хийнэ2017 оны 10-р сарын 19. 10:33

Бяртай засаг ба "боодогны чулуу" шиг халуун үгс2017 оны 10-р сарын 19. 10:27

Улаанбаатарт 10 хэм дулаан2017 оны 10-р сарын 19. 09:32

Өнөөдөр туулай өдөр2017 оны 10-р сарын 19. 09:32

Д.Цогтбаатар: Бодит харилцаагүй байсан Элчин сайдын яамыг хаасан2017 оны 10-р сарын 18. 18:56

Н.Энхболд: Цэргийн албыг 2 жил болгож болно2017 оны 10-р сарын 18. 18:41

С.Батболд: Иргэд газраа барьцаалан орон сууцны урьдчилгааг төлөх боломжтой2017 оны 10-р сарын 18. 18:38

Хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ2017 оны 10-р сарын 18. 18:33

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа2017 оны 10-р сарын 18. 18:32

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томилов2017 оны 10-р сарын 18. 18:30

Цэрэг татлагын товчооны хурал болов2017 оны 10-р сарын 18. 17:49

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ” хурал болж байна2017 оны 10-р сарын 18. 17:48

Орон байрны хулгайч этгээдийг илрүүлэв2017 оны 10-р сарын 18. 17:42

Н.Учрал: Нүхэн жорлон барих газаргүй хороод их байна2017 оны 10-р сарын 18. 17:35

О.Баасанхүү: Ерөнхий сайд засагтаа "Бяртай засаг" гэдэг нэр өгөөрэй2017 оны 10-р сарын 18. 17:05

Дархлаажуулалтад суурь өвчтэй иргэдийг хамруулна2017 оны 10-р сарын 18. 16:57

Гар угаах дадал нь халдвараас сэргийлдэг2017 оны 10-р сарын 18. 16:41

“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ2017 оны 10-р сарын 18. 16:38

Сурагчдад эрүүл мэндийн сургалт явуулав2017 оны 10-р сарын 18. 16:33

КОИКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2017 оны 10-р сарын 18. 16:27

Хөдөлмөрийн арбитраар М.Чимэддоржийг томилуулахыг хүсэв2017 оны 10-р сарын 18. 16:24

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох