Р.Гончигдорж: Тэд 1990 онд бидэн рүү дайрч байснаасаа ч илүү дайралт хийж байна

2017 оны 6-р сарын 16. 14:24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Архангай аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж төрөлх нутгийнхаа ард иргэдэд хандаж, үг хэлэв.

Тэрбээр “Төрөлх нутгийн ард олон та бүхнийхээ түмэн амгаланг айлтгаж байна. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш гэдэг үг байдаг. Тийм учраас би Монголын өмнө ямар асуудал тулгарч байгаа талаар хэлж, түүнийг хэн шийдэж чадахыг та бүхэнд сануулах гэсэн юм. Сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш мэдээллийн хэрэгслээр гарч буй олон мэдээ мэдээлэл, сурталчилгааг үзсэн. Ингээд өөрийн эрхгүй 1990 оныгсанаж байна. 1990 онд мөрөөдөлдөө хөтлөгдсөн, эрч хүчдээ эрчлэгдсэн, эх орон, ард түмэн, Монголынхоо ялалтынтөлөө гэсэн сэтгэлтэй залуус Ардчилсан хувьсгал хийж байсан. Тэр үед бидний эсрэг зарим хүмүүсийн хийж байсан гүтгэлэг, гүжир үгнүүд өнөөдөр Ардчилсан нам, нэр дэвшигч Халтмаагийн Баттулга руу чиглэж байна.

Тэр үеийн МАН-ын удирдлага үзэл санаагаа хамгаалж байсан. Ганц хамгаалах зүйл нь тэдний коммунист үзэл санаа байлаа. Гэтэл өнөөдрийн МАН-д үзэл санаа ч алга. Гагцхүү өмчилсөн эрх мэдэл, өнө мөнхөд цөөхүүлээ ялж явахын төлөө л 1990 онд бидэн рүү дайрч байснаас илүү дайрч байгаа. Тийм учраас 1990 оны Ардчилсан хувьсгалын ялалтаас илүү хатуу, чанга тэмцэл өнөөдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өрнөж байна. Тиймээсцөөн хүнийгялуулахын тулдзүтгэж байгаа тэдэнтэйбүх Монголын, монголчуудын ялалтынтөлөө өрсөлдөж буй Халтмаагийн Баттулгыг та бүхэн дэмжих хэрэгтэй байна, архангайчууд аа. Тэр энэ ялалтыг авчирч чадна.

Энэ хүнд итгэх олон шалтгаан надад бий. Баттулга маань мөрөөдөж чаддаг. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэдэг. Биелүүлж ч чаддагэр хүн. Энэ бол монгол хүний хамгийн нандин шинж. Энэ хүн бага залуудаа дэлхийн дэвжээнд ялалт байгуулж, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулж явсан. Монголоо ялуулж явсан сайхан залуу. Энэ залуу Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих үед монгол хүн өөрийнхөө хүчээр, оюун билгээр, хөдөлмөр зүтгэлээр баялаг бий болгож чаддаг гэдгийг харуулсан. Мөрөөдөөд, тэмцээд, бүтээж чаддаг хөдөлмөрч хүн. Тийм учраас би Баттулгад итгэж байгаа юм.

Баттулга Монголын жирийн ард түмний төлөө, эх орныхоо хүнсний аюулгүй байдлын төлөө тэмцэж ажилладаг. Түнийгээ ч баталж өгсөн. Үүнийг монгол түмэн, тэр тусмаа манай архангайчууд мэддэг учраас би түүнд итгэдэг юм. Ийм ч учраас Баттулга өрсөлдөгч нарынхаа хараанд хамгийн эрт өртсөн. Тэд АН-ын намаа ч, ард түмнээ ч, улс орноо ч аваад явах чадвартай хүмүүс рүү хамгийн хар муухайгаар дайрч байгаа. Тэд төрийн аппаратыг ашиглаж,хар муухайгаар хэлж, өрсөлдөгчөө нухчин дарах гэсэн атгаг санааг одоо л тас цохихгүй юм бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал алдагдах хамгийн том аюул тулгараад байна. Ийм л эгзэгтэй үе тулж ирлээ. Тиймээс би энэ сонгуулийг 1990 онтой харьцуулж хэлсэн.

1990 онд Монгол ялсан шүү. Одоо ч гэсэн ялах хэрэгтэй. Монгол ялна гэхээр хэнийг ялах гээд байгаа юм гэж өрсөлдөгч нар харлуулж буй. Гадныхны гар хөлж болж, тэдний төлөө ажиллаж, ард түмнийхээ оюун санааг харлуулахын төлөө ажиллаж байгаа бүлэглэлийг ялах гээд байгаа юм. Гадныхан гэхээр сайн хөршүүдээ, тэдний сайн санаат ард иргэдийг яриагүй. Монголд шунасан хэсэг бүлэг хүмүүсийн талаар ярьж байна. Тэднийг бид ганц ч алхам ойртуулж болохгүй.

Би эцэст нь нэг зүйлийг хэлье. 2000 онд МАН УИХ-д 72 суудал авсан. 2001 онд би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Тэнцвэртэй төрийн талаар бас л ярьж байлаа. Миний сонгогчид тэр үед намайг дэмжсэн. Гэвч тэд тэр үед бас л булхай аргаар өөрсдийнхөө Ерөнхийлөгчийг гаргаж ирсэн. 2000-2004 онд УИХ-д нь МАН-ын 72 гишүүн сууж, Ерөнхийлөгч нь бас тэдний намаас гарсан. Харин энэ он жилүүдэд юу бий боллоо. Өнөөдөр Монгол ялах уу, ялагдах уу гэсэн энэ ангалын ирмэг дээр авчрах эхлэлийг тэгэхэд тавьсан. Одоо тэд бас УИХ-д олон суудалтай байна. Одоо Ерөнхийлөгчөө МАН-аас гаргаж ирэхийн төлөө тэмцэж байгаа. Тэгээд “Эвтэй Монгол” гэсэн уриа дэвшүүлээд явж байна.

Эвтэй байна гэдэг нь энэ их эрх мэдлийг атгасан цөөн хэдэн хүмүүс хоорондоо эвтэй байх нь. Идэж уухдаа, ард түмнийг эргүүлж мунхруулахдаа эвтэй байж, цаашаагаа Монголыг цөөн хэдүүлээ л өмчлөх гэж эвтэй байна гэж хэлээд байгаа юм. Агуулга нь ингэж л ойлгогдож байна. Энэ бүхнийг бид цахиур хагалж бутлах ёстой. 2000-2004 онд байсан тэр их эрх мэдлийн хуримтлал юу авчирсан билээ. Тэгвэл одоо 2016-2020 онд дахиад эрх мэдлийн хуримтлал бий болж болохгүй. Тийм учраас АН-аас нэр дэвшигч Баттулга үүнийг засч, Монголын тусгаар тогтнолын төлөө жинхэнэ утгаараа ажиллаж чадна гэж би бодож байна. Тиймээс архангайчууд та бүхэн дэмжээрэй. Монгол ялна, Монголын ялалтыг Халтмаагийн Баттулга авчирна” хэмээн хэллээ.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 4 ]

2017 оны 6-р сарын 18. 17:36Зочин - [188.63.150.***]

hutsah shig boljee muu har huvalz. hulgai chini ilreed shorond suugaagyii baigaagaa ih um gej bod. huvalz chinii shunald hyazgaar baihgyi. yamar saihan hyn bailaa chi. odoo shulmas boljee

2017 оны 6-р сарын 17. 17:11Зочин - [202.21.96.***]

харин та нар тэр үеийн ухаант удирдагч нарын нэг Жамбын Батмөнх гэдэг хүний хүчинд шалбараа ч үгүй.

2017 оны 6-р сарын 16. 19:24Зочин - [27.123.214.***]

90 ond hen ta nar ruu dairsan yum be. hudalchuud. buh zuiliig ta nar gartaa sanasnaaraa oruulaad unuudriin iim lai gaig mongol orond avchirsan biz dee. ajilgui yaduu hunii mus chanargui bolohgui butehgui buh zuil ta naraas ehtei. 27 jil dotor ene uls oron ard tumniig yamar bolgosonoo harj bna uu. daanch dee

2017 оны 6-р сарын 16. 14:50Зочин - [66.181.178.**]

Бас дараа нь чиний МАХН->МАН-д урвадаг үе шиг байдал тийм барьцгүй байна.

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

КОИКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав1 минут 42 секундын өмнө

Хөдөлмөрийн арбитраар М.Чимэддоржийг томилуулахыг хүсэв4 минут 45 секундын өмнө

“3x3” сагсан бөмбөгийн ААШТ Улаанбаатарт болно18 минут 36 секундын өмнө

Ц.Баярцогтыг Улсын хилээр гарахыг хориглов21 минут 53 секундын өмнө

Сүрьеэ өвчнөөр 77 хүн нас баржээ52 минут 23 секундын өмнө

“АПУ” ХК-д шалгалт хийж байна54 минут 40 секундын өмнө

Д.Эрдэнэбат: Хаана байна тэр шударга шалгуур чинь57 минут 42 секундын өмнө

92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ1 цаг 9 минутын өмнө

Манай улсын циркчид алтан цом хүртжээ1 цаг 12 минутын өмнө

ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо1 цаг 23 минутын өмнө

"Багшийг дээдлээгүйгээс боловсролын чанар уналтад орсон" гэв1 цаг 26 минутын өмнө

О.Баасанхүү: "Давхар иргэншилтэй сайдын нэрийг ҮАБЗ-д хэлчихсэн"2 цаг 51 минутын өмнө

Замын цагдааг мөргөсөн хэргийг шалгаж байна3 цагийн өмнө

Хүүхдээс мөнгө авдаг гурван сайдын тушаалыг цуцална3 цаг 1 минутын өмнө

"60 тэрбумыг хууль хяналтынхан эвлүүлэг гээд дүгнэчихсэн"3 цаг 6 минутын өмнө

Ц.Баярцогтыг шүүх хурал түр завсарлав3 цаг 14 минутын өмнө

Манай гарагийн хамгийн нөлөө бүхий 15 залуу3 цаг 20 минутын өмнө

“Нийслэлийн иргэний зөв 10 дадал” сургалт боллоо3 цаг 45 минутын өмнө

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган болно3 цаг 48 минутын өмнө

Мисс А.Баярцэцэг Холливудад дахин уригдсан уу?3 цаг 58 минутын өмнө

ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганд үг хэллээ4 цаг 1 минутын өмнө

Ө.Энхтүвшин: Албан тушаалаа давхарлах бус хариуцлагаа давхарлах нь зүйтэй4 цаг 17 минутын өмнө

Ерөнхийлөгч УИХ-аас хуулийн төслүүдийг татлаа4 цаг 31 минутын өмнө

"Засгийн газрын гишүүдийг боловсрол, туршлагыг үндэслэн сонгосон"4 цаг 38 минутын өмнө

Монголд цаазын ял хэрэгтэй ба хэрэггүй4 цаг 51 минутын өмнө

ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй5 цаг 1 минутын өмнө

Цагдаагийн байгууллагаас уриалга гаргалаа5 цаг 6 минутын өмнө

Урт наслах чадварыг эрдэмтэд тайлбарлажээ5 цаг 22 минутын өмнө

Украинчуудын дэлгүүр хоршооноос хулгай хийх нь "дэнджээ"5 цаг 33 минутын өмнө

ОБГ-ын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томиллоо5 цаг 38 минутын өмнө

БНАСАУ: Цөмийн дайн хэзээ ч эхлэж мэднэ5 цаг 41 минутын өмнө

Гуравдугаар баазын урлаг, спортын шилдгүүд тодров5 цаг 52 минутын өмнө

УИХ-ын нэгдсэн хуралдаан болно5 цаг 57 минутын өмнө

Ханын материал хавиар цахилгаан хязгаарлана6 цаг 2 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: "Их хотын хямдрал" үйл ажиллагаа болно6 цаг 4 минутын өмнө

Шүүх эмнэлгийнхэнд зүрх сэтгэл "хайрлаач"6 цаг 7 минутын өмнө

Цагдаа руу танхайрсан Ц.Баярцогтыг шүүнэ6 цаг 49 минутын өмнө

Улаанбаатарт 9 хэм дулаан6 цаг 57 минутын өмнө

Өнөөдөр бар өдөр6 цаг 58 минутын өмнө

Богд Хааны Ордон Музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ21 цаг 43 минутын өмнө

Н.Энхболд нарын гурван сайдыг дэмжлээ21 цаг 47 минутын өмнө

Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийн нууц материалуудыг ил болгоно22 цаг 1 минутын өмнө

Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг шалгаж байна22 цаг 8 минутын өмнө

13 мянган өрх шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана22 цаг 9 минутын өмнө

“Оргил рашаан сувилал”-ыг 15.02 тэрбумаар хувьчиллаа22 цаг 17 минутын өмнө

Н.Жамъянхүү: 14340 амьтны амийг аварлаа22 цаг 20 минутын өмнө

Х.Баттулга: Улаанбаатар хот багтахаа больсон айл шиг л бна23 цаг 2 минутын өмнө

Ноён уулын шүүх хурал хойшилжээ23 цаг 18 минутын өмнө

87,6 хувийн саналаар Х.Баделханыг дэмжив23 цаг 20 минутын өмнө

Шаардлагатай техник хэрэгслийг хүлээлгэн өгнө23 цаг 23 минутын өмнө

Шүүх эмнэлэг охиноос 10 мянган төгрөг нэхээгүй гэв23 цаг 27 минутын өмнө

Томуугийн вакциныг энэ сарын 23-нд хүлээн авна23 цаг 32 минутын өмнө

Д.Сарангэрэл, С.Чинзориг, Ц.Цогзолмаа нарыг дэмжив23 цаг 35 минутын өмнө

"Мэргэжлээ буруу сонгосноос ажилгүйчүүдийн тоонд ордог" гэв23 цаг 41 минутын өмнө

Ч.Хүрэлбатаар: Монголыг хямралд хүргэсэн бүхэнтэй тэмцэнэ23 цаг 47 минутын өмнө

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шалгана23 цаг 52 минутын өмнө

Хамтарсан комиссын хуралдаанд оролцлооӨчигдөр 16 цаг 26 минут

"Морин хуур" чуулгын 25 жилийн ойн тоглолт болноӨчигдөр 16 цаг 25 минут

“Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурал боллооӨчигдөр 16 цаг 11 минут

Сансрын гүүрэн гарцыг нээлээӨчигдөр 15 цаг 55 минут

Х.Баттулга: 13 настай охины амийг хөнөөсөн хүн наранд явж байнаӨчигдөр 15 цаг 44 минут

СХД-ийн 67 дугаар сургууль "ухаалаг анги"-тай боллооӨчигдөр 15 цаг 33 минут

Дэлхийн хамгийн “халуухан” сувилагчӨчигдөр 14 цаг 22 минут

УИХ-ын чуулганаар сайдуудын асуудлыг хэлэлцэнэӨчигдөр 14 цаг 04 минут

Сэтгүүлчийн амь насыг бүрэлгэсэнд шаналж байнаӨчигдөр 13 цаг 58 минут

Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйдээ нөөцөлнөӨчигдөр 13 цаг 38 минут

Ерөнхийлөгчийн ордноос БНАСАУ-ын ухуулах хуудас олджээӨчигдөр 13 цаг 34 минут

АН-ын бүлэг Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжихгүй гэвӨчигдөр 13 цаг 30 минут

Путин Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авлааӨчигдөр 13 цаг 25 минут

У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрсийг өргөн баривӨчигдөр 13 цаг 21 минут

Д.Эрдэнэбат: Энэ УИХ-ыг тараасай гэж бодож байнаӨчигдөр 12 цаг 59 минут

Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг томилох саналыг дэмжсэнгүйӨчигдөр 12 цаг 55 минут

Монголоос 2000 жилийн настай мумми илрүүлжээӨчигдөр 12 цаг 45 минут

Үндсэн хуулийн цэц хуралданаӨчигдөр 12 цаг 24 минут

313 хүний мэдүүлгийг хянан шийдвэрлэжээӨчигдөр 12 цаг 17 минут

Токиогийн Олимпийн бамбарын галыг унтрааснаа зарлажээӨчигдөр 12 цаг 10 минут

“Люмино"-ийн МС мөнгөн медаль хүртжээӨчигдөр 11 цаг 59 минут

Д.Сумъяа Абу Дабигийн Гранпри тэмцээнд оролцоноӨчигдөр 11 цаг 55 минут

ЦЕГ-аас зарим хэргийн талаар тодруулга гаргалааӨчигдөр 11 цаг 43 минут

“Монгол Алт” аян Дорноговь аймагт үргэлжилж байнаӨчигдөр 11 цаг 31 минут

НӨАТ-ын азтан ням гарагт тодорноӨчигдөр 11 цаг 29 минут

Д.Сарангэрэл: Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгнөӨчигдөр 11 цаг 23 минут

Иргэд хуулийн талаарх хүссэн мэдээллээ авлааӨчигдөр 11 цаг 10 минут

ХЗХ-д бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэлээӨчигдөр 10 цаг 42 минут

Хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг мөргөжээӨчигдөр 10 цаг 37 минут

Сүрьеэгийн тулгамдсан асуудлын талаар сургалт боллооӨчигдөр 10 цаг 35 минут

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарланаӨчигдөр 10 цаг 28 минут

Байнгын хороод хуралданаӨчигдөр 09 цаг 38 минут

ҮЙЛ ЯВДАЛ: Сансрын гүүрэн гарцын нээлт болноӨчигдөр 09 цаг 35 минут

Улаанбаатарт 11 хэм дулаанӨчигдөр 09 цаг 29 минут

Өнөөдөр үхэр өдөрӨчигдөр 09 цаг 27 минут

Аравдугаар сарын 20-нд бүх нийтээр амрахгүй2017 оны 10-р сарын 16. 18:58

Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ2017 оны 10-р сарын 16. 18:47

“Цагаан Уул-2017” наадамд яруу найрагч Э.Гантулга тэргүүлэв2017 оны 10-р сарын 16. 18:45

ASEM-ын гишүүн орны Гаалийн дарга нарын уулзалт болж байна2017 оны 10-р сарын 16. 18:37

Монгол Улс Үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болов2017 оны 10-р сарын 16. 18:20

Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулав2017 оны 10-р сарын 16. 18:11

АХБ-ны 1.2 тэрбум ам.долларыг дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулна гэв2017 оны 10-р сарын 16. 18:03

“Гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэх” сургалт эхэллээ2017 оны 10-р сарын 16. 17:37

О.Алтансүх: Хойд эцэг нь хүчиндсэн 17 тохиолдол гарсан2017 оны 10-р сарын 16. 17:35

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох