Жанжны дүүргийнхэн оюунлаг сонголт хийнэ

2017 оны 6-р сарын 19. 12:55

Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мөрийн хөтөлбөрөө иргэд, сонгогчиддоо танилцуулах ээлжилт уулзалтаа нийслэлд үргэлжлүүлж байна. Тэрбээр нийслэл Улаанбаатар хотын зүрхэнд орших, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчтой уулзаж, захиас даалгавар авлаа. Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө тэмцэж явсан их жанжин Д.Сүхбаатараар овоглодог энэ дүүрэг 130 гаруй мянган хүн амтай. Тэдний төлөөлөл АСА циркэд дүүрэн цуглаж, Миеэгомбын Энхболдыг дэмжихээ илэрхийллээ. Миеэгомбын Энхболд эхнэртэйгээ хамт нийслэлийн нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг 1982 онд төгссөн бол түүний аав, ээж хоёр мөн энэ сургуулийг 1952 онд дүүргэжээ. Мөн хүү, охин хоёр нь ч уг сургуулийг төгссөн. Ийн гурван үеэрээ эрдэм ном сурч, дээд боловсрол эзэмших сууриа нэгдүгээр сургуулиас тавьсан талаараа дурслаа. Төрөлх сургуулийн багш нар болон үе үеийн төгсөгчид нь ч түүнийг дэмжихээр уулзалтад хүрэлцэн иржээ.

Энэ дүүргийнхний итгэлийг хүлээж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Цогтбаатар уулзалтын эхэнд Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгч болохын давуу талыг онцолж, Ерөнхийлөгч болоод нийслэлийн дахин төлөвлөлтөд анхаарал хандуулахыг хүслээ. Мөн энэ дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нэр дэвшигч Миеэгомбын Энхболдтой есөн настайдаа анх танилцсанаас хойш 40 гаруй жил нөхөрлөжээ. Миеэгомбын Энхболд энэ хугацаанд нэг л зангаараа, нэг л янзаараа яваа нь эрхэм чанар гэдгийг тодотгосон юм. Тэрбээр гаднынхан биднээс нэгдсэн бодлого, эв нэгдэл, тууштай, тогтвортой төрийн үйл ажиллагаа хүсдэг учир төрийн гурван өндөрлөг нэг намынх байснаар энэ нөхцөл бүрдэнэ хэмээн онцлов.

Үүний дараа Миеэгомбын Энхболд “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Сүхбаатар дүүргийнхэн хөдөлмөрч, мэдлэг боловсролыг дээдэлдэг оюунлаг ард түмэн. Тиймээс ам ажлын нэгдэлтэй, аливаад авах гээхийн ухаанаар ханддаг, эрдэм боловсролтой Миеэгомбын Энхболдыгоо дэмжиж, Ерөнхийлөгчөөр сонгоно гэдгээ жанжны дүүргийнхэн илэрхийлж байна.

Уулзалтын үеэр иргэдийн санал бодлыг сонслоо.

С.Ваанчиг: Хийрхэлд автахгүйгээр сонголтоо зөв хийгээрэй

-Би Монгол Ардын Намд элсээд 80 гаруй жил болж байна. Энэ хугацаанд миний итгэлийг алдаж байгаагүй учир залуус минь эртнээс сайн мэдэх, улс төрийн ууган хүчнээ дэмжээрэй. Хийрхэлд автахгүйгээр сонголтоо зөв хийгээрэй.Миеэгомбын Энхболд бол төлөв төвшин зантай, төр засагт олон жил ажилласан. Ийм л хүн төрийн тэргүүн болох ёстой. Ахмадууд биднийг ач санах хуультай болгож, жилд хоёр удаа урамшуулал олгодог болсонд баярлаж явдаг.

Б.Жамъяндорж: Ерөнхийлөгч болоод хэлснээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна

-Монгол Улсын Ерөнхийлөгч боловсролтой, туршлагатайн зэрэгцээ үйлдвэрлэлийг дэмждэг, улс орноо хөгжүүлэх чин хүсэлтэй байх ёстой. Энэ шаардлагыг хангасан хүн бол Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболд. Тиймээс энэ хүнийг дэмжээд уулзалтад нь оролцож, мөрийн хөтөлбөрийнх нь талаар сонслоо. Ерөнхийлөгч болоод мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Д.Цэнд-Аюуш: Залуус бид сонгуульд оролцохгүй гээд хойш сууж болохгүй

-Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай энэ үед бид сонгуульд оролцохгүй гээд хойш сууж болохгүй. Ирэх дөрвөн жилд бидний амьдрал дээшлэх үү эсвэл улам дордох уу гэдгийг энэ сонгуулиар шийднэ.Тиймээс нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, уулзалт цуглаанд нь оролцож байгаад зөв сонголт хийх хэрэгтэй. Энэ хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн шаардлага шалгуурыг хангасан.Мөн залуучуудыг анх удаа хуультай болгосон. Ингэснээр бидэнд олон давуу тал бий болсон. Би нэр дэвшигчдийг бүх талаас нь харьцуулж үзээд Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийдсэн.

М.Билгүүн: Мөрийн хөтөлбөртэй нь танилцаж байж сонголтоо хийнэ

-Монгол Улсын Ерөнхийлөгч ийм, тийм байх ёстой гэсэн олон шалгуур тавьж байна. Миний хувьд туршлагатай байх нь хамгийн чухал. Одоогоор аль нэр дэвшигчид саналаа өгөхөө шийдээгүй. Аль намын ямар хүн байх нь гол биш. Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж байгаад сонголтоо хийнэ. Ямартай ч Монгол Ардын Намын нэр дэвшигчийн уулзалтад оролцож байна. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх бодлого, зорилт багтсан байна.

Н.Ариунжаргал: Хийх ажил нь тодорхой хүнд саналаа өгнө

-Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Бусад нэр дэвшигчтэй нь харьцуулахад хийсэн ажилтай, хийх ажлын төлөвлөгөө нь тодорхой, хамтарч хэрэгжүүлэх багтай, өөрөө тал бүрийн мэдлэгтэй, туршлага зэргээрээ илүү давуу. Хувь хүнийхээ хувьд шударга, эгэл жирийн санагддаг. Хүмүүс арав, хорин мянган төгрөгөөр дөрвөн жилийн амьдралаа сольчихдог тал бий. Энэ удаад дотроо бодолтой, дороо суурьтай байж, сонголтоо зөв хийгээрэй.

Г.Тэрбиш: Буух эзэнтэй, буцах хаягтай уугуул намын хүнээ дэмжинэ

-Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай үед тулж ирлээ. Нэр дэвшигчид уран цэцэн, гоё сайхан ярих нь гол биш. Хэрэв энэ хүн Ерөнхийлөгч болбол миний, бидний төлөө юу хийх билээ, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах уу, улс орноо гадаад төлөөлж чадах уу гэдгийг юун түрүүнд бодох хэрэгтэй. Сонгуульд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Би Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбыг дэмжиж байна. Сүүлийн үед улс төрийн намууд тарж бутардаг, эсвэл шуудайд хийсэн үхрийн эвэр шиг талцаж муудалцдаг болсон. Тиймээс буух эзэнтэй, буцах хаягтай уугуул намын хүнээ дэмжинэ.

Д.Батцэцэг: М.Энхболдод хүмүүс ам сайтай байна лээ

-Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн иргэдтэй уулзаж байгаа уулзалтын харахад Миеэгомбын Энхболдод хүмүүс ам сайтай байна. Өнгөрсөн жилийн сонгуулиар хүмүүс Монгол Ардын Намд итгэл хүлээлгэсэн. Энэ удаад ч ялгаагүй намынх нь хүнийг сонгочихоод дараа нь хариуцлага нэхнэ гэж ярьж байна. Би ч мөн адил үүнтэй санал нэг байгаа. Тиймээс Миеэгомбын Энхболдод саналаа өгнө.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Эрх мэдлээ урвуулж, 1,5 тэрбум төгрөг завшсан албан тушаалтнуудыг баривчилжээ17 цаг 57 минутын өмнө

Ням гаригт НӨАТ-ын сугалааны тохирол Боловсрол телевизээр шууд явна18 цаг 48 минутын өмнө

Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна18 цаг 54 минутын өмнө

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд нэгдэв18 цаг 59 минутын өмнө

Ц.Алтанзаяа: Таван настай охин хоол тэжээл болон витамины дутагдалд орсон нь тогтоогдсон19 цаг 7 минутын өмнө

Шинээр томилогдсон сайд нар тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо19 цаг 16 минутын өмнө

Нийтийн тээвэрт тусгай замын автобус үйлчилнэ19 цаг 24 минутын өмнө

НӨӨЦЛӨХ ӨВСНИЙ ТАЛ ХУВИЙГ Л БЭЛТГЭЖЭЭ19 цаг 25 минутын өмнө

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлыг хэлэлцэв20 цаг 52 минутын өмнө

Тээврийн хэрэгслээс үүсч буй агаарын бохирдлын талаар хуралдлаа20 цаг 54 минутын өмнө

65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржина20 цаг 57 минутын өмнө

Хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хэлэлцлээ20 цаг 59 минутын өмнө

18 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ21 цаг 1 минутын өмнө

Засгийн газар өргөтгөсөн хуралдаан зарлалаа21 цаг 3 минутын өмнө

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцэнэ21 цаг 5 минутын өмнө

АН У.Хүрэлсүхийг дэмжээгүй, Хүрэлсүх ч тэдэнд итгээгүй21 цаг 14 минутын өмнө

Олимп, наадмын багийн ахлагчдыг сонголоо21 цаг 54 минутын өмнө

Баян болохын тулд хэрэгжүүлэх саятнуудын 6 сургамж22 цагийн өмнө

Талийгаач 12 жилийн өмнө АНУ-д очжээ22 цаг 30 минутын өмнө

Умард Солонгос баллистик пуужин бүхий шумбагч хөлөг онгоцтой болжээ22 цаг 37 минутын өмнө

“Арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн эхэллээ22 цаг 44 минутын өмнө

Ерөнхий консул Э.Галбадрал Сан Франциско хотын даргатай уулзлаа22 цаг 57 минутын өмнө

Мод, модон материалын захуудад үзүүлэх сургалт хийв22 цаг 59 минутын өмнө

Путин: Эмэгтэй хүн ОХУ-ын ерөнхийлөгч болох боломжтой23 цаг 2 минутын өмнө

“Залуусаа нэмье” өдөрлөг болно23 цаг 28 минутын өмнө

Малын хулгайг илрүүллээ23 цаг 29 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд23 цаг 31 минутын өмнө

ДАШТ-ээс Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ23 цаг 32 минутын өмнө

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана23 цаг 34 минутын өмнө

Зарим гишүүд "хэлд оржээ"23 цаг 37 минутын өмнө

Шинэ Засгийн газар бүрдлээӨчигдөр 10 цаг 09 минут

Н.Цэрэнбат сайд Цэвэрлэх байгууламжаас ажлаа эхлэх үү?Өчигдөр 10 цаг 05 минут

Өнөөдөр луу өдөрӨчигдөр 09 цаг 37 минут

Улаанбаатарт 7 хэм дулаанӨчигдөр 09 цаг 34 минут

"Дархлаажуулалтын 10 хоног" эхэллээ2017 оны 10-р сарын 19. 19:01

Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх талаар сануулав2017 оны 10-р сарын 19. 18:51

ХСИС, ХААИС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ2017 оны 10-р сарын 19. 18:44

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ирц дахин бүрдсэнгүй2017 оны 10-р сарын 19. 18:40

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх сэдвээр зөвлөлдөнө2017 оны 10-р сарын 19. 18:21

Ж.Бат-Эрдэнэ: Аймгийн төвүүдийг Улаанбаатартай дэд бүтцээр холбоно2017 оны 10-р сарын 19. 18:04

Пуужин Баяраа аав "болох нь"2017 оны 10-р сарын 19. 17:47

Автомашины хулгайн хэргийг шуурхай илрүүллээ2017 оны 10-р сарын 19. 17:31

АЗХ-ны ерөнхийлөгчид Б.Хайдавмөнх хүч үзнэ2017 оны 10-р сарын 19. 17:28

Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томиллоо2017 оны 10-р сарын 19. 17:25

Энэтхэгийн шигшээг Д.Мөнхбаяр дасгалжуулна2017 оны 10-р сарын 19. 16:45

Монгол-Францын хамтын ажиллагаагаар санал солилцов2017 оны 10-р сарын 19. 16:42

Тодорхойлох имижгүй тохиролцооны засаг2017 оны 10-р сарын 19. 16:39

ГХЯ: АНУ-д амиа алдсан Монгол иргэний ар гэртэй холбогдсон2017 оны 10-р сарын 19. 16:32

”Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодров2017 оны 10-р сарын 19. 16:29

Автомашины аккумулятор хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ2017 оны 10-р сарын 19. 16:27

Зүрхний гажигтай 41 хүүхэд эмчлүүлэхээр Бээжинг зорилоо2017 оны 10-р сарын 19. 16:26

"БЗД-ийн ИТХ хуурамч тамгаар ажилаа шийдэж байна" гэв2017 оны 10-р сарын 19. 16:23

С.Тулга: Монгол залуус багийн спортоор амжилт гаргаж чадна2017 оны 10-р сарын 19. 16:15

40-65 насны даатгуулагч багц шинжилгээнд үнэгүй хамрагдана2017 оны 10-р сарын 19. 16:09

А.Сүхбат: Бөхийн найрааны асуудлыг анхааралдаа аваарай2017 оны 10-р сарын 19. 15:43

“Өсвөрийн аврагч бүлэг”-ийн гишүүдийг дадлагажуулав2017 оны 10-р сарын 19. 15:39

Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй байна2017 оны 10-р сарын 19. 15:38

БНСУ-д ажиллах иргэдийг шалгаруулах журамд өөрчлөлт орно2017 оны 10-р сарын 19. 15:19

Боулингийн аваргууд тодров2017 оны 10-р сарын 19. 14:51

БНЭУ-ын Төрийн албаны төв комиссын даргыг хүлээн авч уулзлаа2017 оны 10-р сарын 19. 14:42

Тендерийн ажлуудын мэдээлэл ил тод болно2017 оны 10-р сарын 19. 14:33

Ц.Цогзолмаа: ЕБС туршилтын орчин байж болохгүй2017 оны 10-р сарын 19. 14:31

“Залуусаа Нэмье” өдөрлөг болно2017 оны 10-р сарын 19. 14:26

Агаар орчны бохирдлыг бууруулах мэдээллийн төвтэй болно2017 оны 10-р сарын 19. 12:58

“Канабис” төрлийн ургамал тээвэрлэж явжээ2017 оны 10-р сарын 19. 12:46

Хүний эрхийн сургагч багш нар гэрчилгээгээ гардав2017 оны 10-р сарын 19. 12:44

Тоостой машин дээр зурсан амьтдын зургууд2017 оны 10-р сарын 19. 12:35

Х.Баделхан: Концессын гэрээн дээр хяналт тавьж ажиллана2017 оны 10-р сарын 19. 12:26

Энхийг сахиулагчид зэвсэгт халдлагыг зогсоожээ2017 оны 10-р сарын 19. 12:19

Ж.Батзандан: Гадаадад амьдарч буй 250 мянган монгол иргэний хүчийг ашиглаж болно2017 оны 10-р сарын 19. 12:06

Чуулганы хуралдаан эхэллээ2017 оны 10-р сарын 19. 12:03

Сэлэнгэд газар хөдлөлт болжээ2017 оны 10-р сарын 19. 12:01

Үлдсэн долоон сайдыг томилно2017 оны 10-р сарын 19. 11:18

Хандивласан автомашиныг хүлээлгэн өглөө2017 оны 10-р сарын 19. 11:02

Ши Зиньпин: Хятад улс бусдын ашиг сонирхлыг хэзээ ч хохироохгүй2017 оны 10-р сарын 19. 10:53

Гэр хороололд үүсч буй агаарын бохирдлын талаар хуралдав2017 оны 10-р сарын 19. 10:50

Ксения Собчак ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо зарлав2017 оны 10-р сарын 19. 10:47

Найман сайдыг томиллоо2017 оны 10-р сарын 19. 10:40

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана2017 оны 10-р сарын 19. 10:35

ҮЙЛ ЯВДАЛ: "Хөгжлийн Харандаа ЭКСПО-2017" мэдээлэл хийнэ2017 оны 10-р сарын 19. 10:33

Бяртай засаг ба "боодогны чулуу" шиг халуун үгс2017 оны 10-р сарын 19. 10:27

Улаанбаатарт 10 хэм дулаан2017 оны 10-р сарын 19. 09:32

Өнөөдөр туулай өдөр2017 оны 10-р сарын 19. 09:32

Д.Цогтбаатар: Бодит харилцаагүй байсан Элчин сайдын яамыг хаасан2017 оны 10-р сарын 18. 18:56

Н.Энхболд: Цэргийн албыг 2 жил болгож болно2017 оны 10-р сарын 18. 18:41

С.Батболд: Иргэд газраа барьцаалан орон сууцны урьдчилгааг төлөх боломжтой2017 оны 10-р сарын 18. 18:38

Хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ2017 оны 10-р сарын 18. 18:33

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа2017 оны 10-р сарын 18. 18:32

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томилов2017 оны 10-р сарын 18. 18:30

Цэрэг татлагын товчооны хурал болов2017 оны 10-р сарын 18. 17:49

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ” хурал болж байна2017 оны 10-р сарын 18. 17:48

Орон байрны хулгайч этгээдийг илрүүлэв2017 оны 10-р сарын 18. 17:42

Н.Учрал: Нүхэн жорлон барих газаргүй хороод их байна2017 оны 10-р сарын 18. 17:35

О.Баасанхүү: Ерөнхий сайд засагтаа "Бяртай засаг" гэдэг нэр өгөөрэй2017 оны 10-р сарын 18. 17:05

Дархлаажуулалтад суурь өвчтэй иргэдийг хамруулна2017 оны 10-р сарын 18. 16:57

Гар угаах дадал нь халдвараас сэргийлдэг2017 оны 10-р сарын 18. 16:41

“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ2017 оны 10-р сарын 18. 16:38

Сурагчдад эрүүл мэндийн сургалт явуулав2017 оны 10-р сарын 18. 16:33

КОИКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2017 оны 10-р сарын 18. 16:27

Хөдөлмөрийн арбитраар М.Чимэддоржийг томилуулахыг хүсэв2017 оны 10-р сарын 18. 16:24

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох