М.Энхболд оо, Х.Баттулгатай та өөрийгөө харьцуул даа!!!

2017 оны 6-р сарын 19. 13:39

Зуны нар, сонгуулийн халууныг дэвэргэж, Санжийн Баяр гэж, уг нь МАН-ынхныдунд баймгүйсаруул толгойтой ч өдий насанд нам сольж гүйснээс оффшорчноороо хараалгаад намаараа хамгаалуулаад явж байх нь амар болсон миний муу найз ах, Ардчилсан нам болон бусад намын эсрэг дарийг нь нухаж, доодуул хэд нь тусгалыг нь тааруулмаар аядан тэсрэх бөмбөг үйлдвэрлэж өгч байнаа.

Нөгөөдүүл нь даанч байгаа онохгүй юм даа, хөөрхий. Дайн юмсан бол, хүч тэнцвэргүй тулаан болж байна. МАН гэдэг, олон түмнийг сүрдүүлгээрхоморголонэлсүүлсэнөргөн улаан фронт бүх замаар дайрч давшиж, байлдааны тактик нь будлиад буруутмагц бактерологийнзэвсгээр угаартуулан хордуулахдаа үнэхээр ч сурамгай гэж, хоржоонтой ньцэргүүд нь ч командлагч нар нь ч ил гарахгүй, нуувчин дотроосоо лхашгираад, заримдаа өөрсдөө ч окоовондоо хордож үхээд байх юм. Цэнхэр талдгэвэл алдах юмгүйардын партизанууд улаан нүүрээрээ ил гарч гардан поогоо хийж, тэргүүн шугамд ньАСА явуулын станцын Дагваахолбоочин Жанчив мэт утас зууж хот руу мэдээ өх нь халгүй ,сэтгүүлч Мөнхбаясгаланөөр дээрээ гал дуудан өчнөөн үхэж сэхэж, тагнуул туршуул гэж сэрдэгдэн , мэдээ сурвалжлагаас ньчухам үнэнийг мэдсэн ард олон маань харин найдвартай ар тал нь болж нээтийн комментуудаараа муусайн авлигач дайснуудыг онцгой мэргэн буудаж балиашигдаж байгаа тулдаа л тэсч байх шиг байна.Овоо эрийн шинж зааж гарч ирсэн нэг залуугцагдаа нар хамгаалах нэрээр тандан заналхийлж, МАНтайлбараа хийх гэж бүүр дордуулсаар, мулгуу эрх баригчдын хайран золиос болсон хүчний байгууллагынхан маань бантсандаа, иргэн хүнээ хамгаалаад тавь жараараа гадаа нь бүслээд зогсч байгаа бахархалт дүр зурагтайэнэхүү цаг зуурын агаад энхээр л дуусах ёстой“иргэний дайн”ид дундаа явж байнаа.

Тэгвэл би хэний талд вэ? Чи муу МАН-ынх биз дээ гэх хүмүүс ч гайхах нь аргагүй. Өнгөрөгч сонгуулиар Н.Жанцанноров гуай биднийгчухамдаа С.Баяр урьсан тулдаа л тэр штабт чинь ажилласаан, үнэн.МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулнаа гэхээр нь “Овоо ш дээ, дэмжихгүй яахав” гэсээр, сонгуулийн санал авахын төлөөнөө л бурж өгч байсан амлалтуудад нь давхар хууртаж, өнөөдөр муухай ичиж байна, хүмүүсийг хууралцсандаа. Энэтэгвэл ганц удаа билүү ?Анх яах гэж оровоо энэнамд гэж хүртэл зөндөө харамссаар,

Н.Энхбаяртай тулалдах ганц хүний дайнд

Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ гэсэн шүлгийн мөртүүдээ олж бичиж, үүнийг нь даанчолон жил, арав гаруй жилийн дараа тэсч хүлээсний эцэст ард олон даяараа ухааран сэнхрэхийг үзсэн юм, товчхондоо. Над шиг ил тодхүнд харилцан зохихгүй нууц бүлэглэл юм байна лээ, нам гэдэг чинь.ИнгэсээрМАХНаас МАН салж хагарах үед завсраар нь гоожиж, намгүй болж санаа амрагсдын нэгэн нь гарцаагүй би билээ. Ерөөс намд тэгж элсэх ч ааваас л болсон юм, бас дөнгөж хорин гуравтай байсны минь гай. Ерөнхийлөгчийн сонгуулиар Л.Түдэвийн эсрэг явлаа, зохиолчдоос ичээд байна гээд үглээд байхаар нь баярлуулах эс гэхэд тайвшруулах гэж, гэхдээ овооцор цорхийж элссээн.”Миний лам хувраг өвөг дээдсийг буудан хороосон цуст нүглээ давтахгүйд итгэж.. тус намын алдаа завхралыг дагадаг хүлцэнгүй гишүүн байхгүй шүү,,,”гэж өргөдөлдөө бичсэн, тэр одоо архивт нь байх л ёстой. Би нам бус аа, хэчнээн жил тайлбарлалаа ч муу нэрийг хусавч арилахгүй нь үнэн золиг байна.Хэн нэгний бууны нохой гэж хардаж, монголчууд бидний дээшээ цацаж чадахгүй мөртлөөдэргэдэх рүүгээ хангалттай асгадаг угаадсаасцэвэр үлдэх гэсэндээ ч тэр биш, зүгээр л намтарт миньминий өөрийн үг энэ тухай байж л байг гэсэндээ үүнийг урьтан нуршив.

Саявтархан би Дундговь явлаа. Ж.Наранцацралт гуай амьд сэрүүн сэн бол жар хүрэх байв, хүү Соёмботой ньэгч дүүсийн ёсоор бид арван жил яг төрсөн өдрөөр нь нутагт нь ойгий нь тэмдэглэв. Хөшөөн дээр нь очиж, хөшөө юм даа гэлгүй шүүрс алдан зогсч байхдаа, хургүй тэнгэр царайчлах говийнхон маань ээлгүй төрийнхөө сонгуулийн балгаар аймгийнхаа мэргэжлийн 43 байгууллагын 41-ийг нь халаа сэлгээ хийлгэж, холбоо, онгоцны буудал зэрэг улсын онцгой обьектуудын даргаар шүү? арьсширний чээнжүүд төдий залууснамын батлахаа улалзуулан өндөрт өргөсөөр томилогдсоныг, ард олон бухимдаж, дахиад хууртсандаа учраа олохгүй үймж буйг нүдээр харж чихээр сонсон, инээд уур зэрэгцэв. Үрэгдсэнээс үлдсэн ганц ардчилагч нь энэ Дундговьд УИХын гишүүн Х.Наранхүү, нэгэн цагт хотын дарга Миеэгомбын Энхболдын жолооч явсан, хайрт дарга нь бодлогоор өөр намд шатрын хүү шиг байршуулсан, хагартлаа баяжсанёстой нэг боловсролгүй нөхөр зурагтаар ярихдаа мөнөөх даргынхаа газрын наймааг илчилж, дараа нь булзсан өнөөх Наранхүү.Ардчилал гээч юм. энэ зуны хурын дусал шиг үнэд оржээ Монгол улсад маань.

Хөдөө гадаагүй суугаад л

Хөгшин залуугүй уугаад л

Улс орон минь нэг л

Уруудсан шинжтэй байх юм… Чойномыгоо санаж байна уу, уншигч минь?Хөдөөгүүр дүүрэн эрх баригч МАН-ын сонгуулийн уриа лоозон, ёстой индүүгээ залгасан ч, Энхболдынхон ярьжхөрөнгө мөнгө гэдгийгч хаяж цацаж өгч байнаа. Ингээд би гол зүйлдээ оръе оо.Нам бус төдийгүйолиггүй л бол аль ч намыг үзэн ядагч,гэсэн хэрнээ төр юмсан бол, сайн сайхан хүн л асч гарч байгууштай Монгол өндөр их төрөө дээдлэн зүтгэх өчүүхэн их зүрхтэн би, энэ сонгуулийн өмнө ард олондоо хандаж бичихийг зорьсон ч, бичих тусмаа дотроос нэг юм өгсөөдбайгаа болохоор ард олноодоо биш , энэ удаад хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур М.Энхболд руу уураа гаргах, учирлан ятгахаар шийдлээ.

УИХ-ын даргаЭнхболд оо ? Бидний сүүлчийн уулзалтыг санаж байна,нутгийн улсын хувьд алдаа оноогоо дэнсэлж, үл ойлголцлоо тайлсан, улс орон, ард олны санаа байдлын талаар ярилцсанболоод өнгөрсөнтэр уулзалт урт насгүй ажээ. Би ер нь худлын талд цогиж чаддаггүй,өвс тэжээл өгье гэсэн ч хашаанд тогтохгүй ёстой зэрлэг илжиг юм байна. Эртээдхэн Төв сайхан нутгаараа орлоо,уул ус минь гандуу нь ч яахав, орохоо мэддэг тэнгэрийн дур. Харин миний танихяасан олон хүн ажлаасаа хусагдаа вэ? Ардчилсан намынхнаас хариугаа авч байна гэж ойлгож болох ч, тэр нам чинь хүртэл ингэтлээ бужигнуулаагүйг ард олон нүүрэн дээр чинь хэлээд өгөөсэй.Тэгсэн баймааж нь тэр алдааг нь давтахгүй байхухаан алга уу? Төрийн тэргүүнд санаархагч татөрсөн нутгийнхнаа хүртэл хагалан бутаргагч байж болох уу?Дээр нь жаран тэрбумын асуудал гараад ирэв,ямар нүдний булай вэ, дээр нь… бодох тусам , ажих тусам бид нэг замаар явахгүй нь ээ, уучлаарай.

Та барагдунд сургууль төгсмөгцөө л дарга болсон, улсаа авч явагсдын дунд байсан атал энэ улс орон яагаад ийм байгаа юм бэ? Төрөө дээдлэх үүднээс та гэж хүндэлмээр байвч болохгүй байна.Чиний үеийн бусад залуус ардчилсан хувьсгалын төлөө өлсч, амь насны баталгаагүй явахад намын түүхзаадаг аавынхаа дулаан гэрт мааслотой талх идээд сууж байсан аа даа? Харьцуулах юм бол,ээжийнхээ оёдлын машинаар юм оёхоос бизнесээ эхлүүлж байсан орь залуухан, чамаас ганцхан жилээрахХ. Баттулга тэр лүед өлсгөлөнд оролцогсдын ар талыг, өдөр тутмын унд хоолыгдаадаг ганц халаас нь байсныг ардчилсан хувьсгалын түүх мэддэг. Гэтэл өөрийн чиньбүхий л амьдрал хэзээ ч хүнд юм өгч гар тэнийж байгаагүйбэртэгчний түүх харагдаад байх юм? Н. Энхбаяр даргынхаа торгон шар дээлийн хормойноос атгалцаж яваад, хөлөө гозгонуулахад нь ял хариуцлагаа хамт үүрнээ гээд өмөрчгүйхийн оронд, өвчтэй түүнийг шоронд эргэж,эр хүн шиг, ерөөс хүн ёсоор хандсан билүү өөрөө?Он цаг явахтусам, Энхбаяраасаа чи л илүү ардын шүүсийг шимэгч, аяар явагч чимээгүйхувалз байгаа юу гэж санах боллоо, нутгийн залуу минь.Энхбаяр гуайтуг ч барьж тугал ч хариулж, жинхэнэ улстөрчийн амьдралаар эрсдэхдээ эрсдэж яваа нь юу нь болохгүй байна? Харин өнгөрөгч сонгуулийн ялалт авангуутаа Энхбаярыг дахин баривчлах дуулиан дэгдээд өнгөрсөн өө дөө, тэрний ард чи л цагдаагийн дарга, миний сайн таних нэг хүнийг өрөөндөө хар өглөөгүүрдуудаад үүрэг өгсний баримт олдох л байх. “Би мэргэжлийн байгууллагын ажил энэ тэр рүү ордоггүй” гэх мэтээр чи телевизээрсайхан худлаа авах юмаа … Иймцээлхэн худалч,доор чинь байгаа үй олон худалч нартайгаа нийлээдтөрд бүү хэлнамд чиньхоцрогдоод илүүдээд лай болж байгаагойлго л доо.Хүмүүс ажлаасаа халагдчихгүйн тулд л үнэнийг хэлжтөрийн эсрэг дуугарахыг нь болиулсан зандалчид та нар, наад саарал ордон дотроо ч гэсэн, нам гэх зүйлээр баглаж хүлээд шударга хүмүүсийн төрдөө гарах, зүтгэх бүх замыг хаасаар ирэв. Намын, УИХ –ын гишүүн гэх нь адгийн амьтны нэрболтлоо үнэхүнд нь унасан нь та нараас л болж байгаа юм. Угтаа бол хүн бүхэн ойлголцож, эвлэн бүтээж болдог, танай МАН-д ч ухааны цараатай улс байх нь байдаг. Овтой хорчингууд л тамга тэмдгээрээ амь амьдралыг нь тамгалан дарж , хорьж цагдсаар номенклатурыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, ард олныг хавхалж орхидог. Ерөөс та наргүй бол сайхан аа. Бизнесмэнүүдийг овоо хөл дээрээ босоод ирэхээр нь урхидаж,хөрөнгийг чинь булаах гэж байна гэх мэтээр тэдний хооронд яс хаяна, алалцуулна, элдэв төсөл тендерийг үнэд хүргэж зарна, олон жилийн энэ новшийн арга чинь тэднийггэмт хэргийн бүлэглэл болгож, хүн бүрийншударгаар эх орондоо амьдрах итгэлийг унтраана… Ард олонд бол юм хийж бүтээсэн нь л таалагддаг. Хэдхээн компани л улсаа авч явж, МСSийн Оджаргал нь ч тэр, Номингийн Баярсайхан нь ч тэр, Ажнайн Батэрдэнэ, Женко Баттулга нь ч тэр, Оргилийн Ганбаатар нь ч тэр… Хөдөлмөрийн баатар болохоор л улс юм шүү, нийгмийн болон оюуны баялаг бүтээдэггүй цагаан гарт шимэгчта муу нарын дэргэд. Эвтэй Монгол гэж худлаа бүү ярь, тэнэг хөдөлж тэнхээ тасармаар сонгуулийн халуунд хэлсэн ярьснаа маргааш нь мартдагаахэчнээн удаа гайхуулах гээв. Тэрний оронд өнгөрөгч суудлынхаа үед улсаас хэдэн тэрбумаар нь, УИХын гишүүд чинь зээлэх нэрээр авсан Чингис бондын зээлээ төлөөч.Баян сум явах замд, дагтаршсанхогийн том цэгний цаанаас эхлэн бэлчих мал сүргийн чинь даамлаар Улаан хацарт гэгддэг өнөөх Батбаяр дарга байдаг гэлцэх юм, үнэн үү? Том дарга том л сүрэг дагана.Даанч олон жил энэ дээр, сайны садаа, сандлын бөглөө болсончамайг яагаад ард түмэн мэдэхгүй, танихгүй байна вэ. Таньж мэдэхгүй болохоор л чи тэрбум тэрбумаар нь өөрийн энэ, ууртай шувуу гэдэг тоглоомных шиг царайлсан хөргөө хэвлэж тарааж, өөрийгөө цээжлүүлэх гэж баларч байна ш дээ. Хүнийг хөргөөр нь биш хийсэн бүтээснээр нь ард түмэн таньж мэдэж, хүндлэл хайраа өгч байдаг юм уг нь.Морь хайрлах сайхан л байх, морь уяачид ч гэсэн, манай нэг л бахархал. Гэвч хоббиныхоо л төлөө амьдарч, үүнээс өөр санаа зовох юмгүй тэнэг алмай, одоо бүр харгис мунхаг байж болохгүй, хоббиг нь болиулах гэхээр тоглоомоо булаалгаадхүүхэд адтайхашгирч уйлдаг шиг ийм хорон байж болохгүйн жишээг чухам өөрөөс чинь олж харж байна.Төрсөн нутгаа хөгжүүлсэн, хувийнхаа хөрөнгөнөөс хүртэл цутгаж сумдаа, иргэдээ хөгжүүлсэн Х.Баттулгын хажууд чи хэн бэ? Алт ухаж, архи нэрж, газар наймаалж гарын үсгээр баяжиж амархаан болдог энэ цагтөдөр тутмын үндсэн хэрэгцээ болсон мах, талхны үйлдвэрийг гадаадын монопольчдоос болон чам шиг дотоодын үгсэн хуйвалдаж хувь хүртэгсдээс ганцаараа шахам хамгаалан Монгол улсдаа, монгол хүндээ хямд үнэ өртгөөр нь авч үлдсэнийх ньтөлөө л гэхэдХалтмаагийн Баттулгад иргэн бүр талархах ёстой юм шүү. Өчнөөн хийж бүтээж, хөлсөө дуслуулж амжилтад хүрсэн тамирчин, зураач, эргэн тойрныхондоо тус болж явдаг, ядахнаа дурлаж ч чаддагхалуун сэтгэлттүүнээс чи биеийн хөгжлөөр ч, тархины, за зүрх сэтгэлийн булчингаар бол үнэхээр дорой шүү. Хэн нэг дуучинтай ч юм уу, холбож гүжирдэж,эсвэлхоёрын хооронд сонгуулийн муухай нүгэл би заяа нь хийхгүй ээ. Зүгээр л, өөрийгөө харьцуул даа? Миний аав ээжийн төрсөн нутаг Төв аймгийн нийслэл Зуунмод хот сэтгэлд болэнэ дэлхийн хамгийн нөмөр нөөлөгт хонхорхой санагддаг ч, очих бүрийд өнгөө өөрчлөөгүй зэгэл саарал бяцхан сууринугтдаг, жилийн жилд. Нийслэлээс 46 хан км энэ газар хөгжлөө огоорсон, гэтэлсонгууль бүрт МАН-ын 4 гишүүний нэр зоолттой гараад л байдаг. Яагаад? Яагаад гэвэл, энд, чи бидний төрсөннутагт хүний дээд улс амьдардаг, яг миний муу аав ээж шиг шунал багатай, энгийн хүнд бүү хэл төрийн том даргад бол бүүр ч их итгэдэг хуучин цагийн үлдэцтэй, хөдөлмөрийг шүтэж, бусдыг муу хэлэх нь чухам нүгэл,өөрснийгөө хичээ та нар гэж загнадаг улс аж төрдөг юм. Монгол хүний, ховордож байгаа монгол хүний сайхан чанар юм даа, даанч чи болон та нар энэ чанарыг нь даанч муухай урт удаан ашиглаж, өөрсдийгөө хоохойлон амьдрах хэрэгсэл болгочих гэж дээ. Эх үрсийн баяраар ээж,МАН-ынхан мянган ээжийн баяртааурьсан, очно гэж байна. Халуун өдөр даралт нь ихсэх , очоод таван кггурил бэлгэнд авах ийм доромжлолын төлөө, би санаандгүй мэдээд болиулаагүй бол миний муу ээж явах нь ээ. Гурилгүй өлссөндөө мэдээж, биш. Нэг ийм өчүүхэн зүйлээр амьдралынх нь хижээл насыг аргацаан хуурч, өөрсдөд нь анхаарал халамж тавьсан болж, нэг их ховор юм тарчиг цагт хайрт гишүүдтэйгээбулагнан хуваалцаж байгаа мэт дүр үзүүлдгээ болиоч.Энэ ард түмэн чинь яг миний ээж шиг цагаахан цайлган юм байна. Эд нар маань уг нь японы хөгшчүүл шиг гадаадад зугаалж, англичууд шиг хуримтлалаараа хамгийн тансаг сувилалдүе үеханиндаа амарч байгууштай баян тарган эх орны иргэд биз дээ?Аав тэгвэл мэргэн цэцэн, хашир зөнгөр амьтан байж яагаад ийм лойчихсон намаа дэмжээд байна гээ ??? МАН-ынхан мөлхөө сурталчилгаандаа гаргуун, нутагтаа нэр хүндтэйгээр яриул энээ тэр ээ гэхдээ байнгадууддаг,хэн нэгХаянхирваа гишүүн ч юм уу, нэг номыг нь ивээн тэтгэчихдэг, бас хэдэн номоос нь цөөхнийгхудалдаж авдаг…үүнийхээ өртгөнд цаадуул нь бага зардлаар том пиарыг сонгуулиараа хийж ялдаг. Ном хэвлэхийн буруу нь юув, ганцхан та нарын нохойд хаядаг яс шиг энэхямдхан хандлагатүгээмэл хавтгай болж,өгөөшинд нь настайчуул, ядуус, залуу үеийнхэн маань хууртаад байгаад л зэвүү хүрээд байдаг юм.Дээр нь бас аав шигминь өвгөдийнхорвоог таньж юм бүхнийг, өө яршиг гээдуучилдаг хэнэггүй, урвагч шарвагчаар дуудуулахаас айдагнэрэлхүү , өдий төдий ахмадуудавсан шагналаанам минь өгсөн гэж гэнэхэн баясч явдаг эвий зан ньч нөлөөлөөд байгаа л даа.

Монгол улсын маань газар бүрт , төрийн төсвийналбан байгууллага болгондмэргэжлийн боловсон хүчний их уналтын парад асар хурдацтай өрнөж байгаа болохоор тэндэх хөөрхий муусайн дарга нарыг нь, халагдсан байтугай томилогдсон шинэ даргыг нь хүртэлбүтэн жил бидотроо өрөвдлөө . Ирж байгаа,явж байгаа аль нь ч тэр, улстөрөөс хараат хүүхэлдэйнүүд болсон нь ажлын байр цөөхөн, үйлдвэржилт зогссоныг харуулсаарбайгаа ч шинэ үйлдвэрийн шав тавих ёслолд заавал муусайн улстөрчид ярвайж ялцайгаад зогсох дуртайдаа, ашгаас хувь хүртэж шан харамж нэхдэгтээ улс орон гацаанд орчихсныг хэн хүнгүй мэддэг болсоон. Намаас зааж өгсөн хүнийг энэ тэр ажил албанд ав, дарга болго гэдэг үүрэг даалгаварт тархидуулж, нэгнээ хардаж сэрдэж, нөхөдзаамдалцаж, эрх үүргийн толхилцоон дунд улсын ажил, үүрэгхариуцлага эзэнгүйдсээр байна. Бүлтийсэн үрсээ хоолгүй хонуулахгүй, ажил төрөлтэй байхын тулд ,үгүй ядахнаа хийж бүтээснээ гүйцээх гэж хүмүүс их зовдгийг насаараа улстөр л хийсэн та наряаж мэдэхэв. Эрдэм боловсрол гээчээс саахалтын зайтайхол дарцаглаж яваа улсын томилгоо хийснээс харахад, УИХ, Засгийн газрын гишүүдта нарыг эгнүүлэн суулгаж байгаадтүвшин тогтоох шалгалт авах юмсан. Баянхонгорт төв театрын даргаар тун ч сайн ажилласан муу найзаас маань, өнгөрөгч намар Ардын намынхан ажлыг нь булааж, СД тоглуулаад явдаг намынхаа хэрмэл залууг даргаар нь тавихад тэсэлгүй бухимдаж байгаад зүрхээр явчихсан бол Завхандтанай намын нэг эмэгтэй ажлаасаа авахууллаа гэж өөрийгөө галдан шатаасан. Хэн нь ч хөөрхий биз дээ, тэр нам энэ тэр ямархамаа?Би хамгийн ойрын эх сурвалжаасаа, наад захаас нь сөрмөн энэ бүгдийгбичиж байгаа нь, үүнийг уншсан хэнбугай ч миний үгийг худал хуумгай гэхгүйн тулд юм.

Энэ зуны ган тайлагдаж л таараа. Түүн шиг Монголын төр та нараас салах цаг ирнээ. Хэрвээ чи ухаант хүний үр мөн юм бол энэхэн удаад гол өрсөлдөгчХ. Баттулгадтахимаа өгчих. Үгүй ээ бүүр болохгүй бол ядахнаа Ганбаатарт , тэр чинь өөрийн чинь хажууд ариун хүн. Сонгуулийн балиар, шударга бишүйл ажиллагаагаа зогсоо. Төр түмний мөнгөөр баахан уяачдыг талдаа элсүүлж бүтэн жил Хөдөө аж ахуйн сайдыг ажлыг нь хийлгээгүй шиг ээ, Засгийн газраас санхүүжих эрүүл мэндийн хөтөлбөрүүдээр өвчинд дарлуулсан сонгогчдодоо буянтны нүүрлэн далдсурталчилгаа хийхээ боль. Миний нутгийн айлуудаар сангийн бойпор тараасан шиг ээ, мөнгө бүү түгээ.Удахгүй урлаг соёлын газруудын дарга нартай уулзах тов гарсан байна лээ, би лав очихгүй.Урлаг соёл бол хамгийн эрхэмсэг, хүчтэй зэвсэг. Ийм агуу, нандин зэвсгээ ард олныхоо төлөө өргөөгүй урлаг соёлчингууд, ном боловсролыг үрэн таран хийгч концерт хөтлөгчдийг Янжинлхам маань тэртэй тэргүй өршөөхгүй, онгод хутгаа хайрлахгүй, ард олон нь тэгсгээд мартдаг.

М. Энхболд оо!Бидний уулзалтаар, миний эгдүүцэн асуусан бүхэнд“энэ бол улс төр шдээ …” гэж хэдэнтээ хэлснийг чинь тунгаан бодоод, олоон жил наад улстөрдөө дөрлүүлсэн үхэр шиг хөтлөгдөж явснаас ганц удаа буцаж, хүн чанартаа эргэж ир, ард олноо бод, чамайг өөрийг чинь ч нэгэн цагт зажилж хивээд л дуусгах төрийн машины араанд бүү ор хэмээн хэлж байна. Удалгүйурд хөрш рүү Сы Зин Пиний урилгаар айлчлах шагнал амлуулсан 150 сэтгүүлччиний сурталчилгаанд хөдөө тараад ажиллаж байгаа. Жинхэнэ сэтгүүлч нар хэзээ чүзгээ худалдахгүйг сайн мэдэж байна. Хятадын төрийн тэргүүнийг манайд ирж бөөн юм болоход ганцхан улстөрч , ганцхан УИХ-ын гишүүн кортежийнх нь зам дагуу явган гүйж сөрөгурсгал үүсгэж дуулиан дэгдээж байсан нь хэн билээ?Монгол улс тусгаар тогтнолтой, дэлхийн шударга улстай эв энхийг баримтлан эн тэнцүү хөгжих хүсэл буюу хэдэн зуун өвөрлөсөн монголчууд бидний чин санаа энэ хүнээр л дамжин хэрэгжих ч юм билүү, би л лав итгэнэ.Гүтгэлэг сөрж яваа эр хүн, гүйж яваа морь хоёрялгаа юун. Ард олноо хайрлах нь бас хамгийн дээд боловсрол. Ийм сэтгэлийн өндөр дээд боловсрол Халтмаагийн Баттулгад л байгааг долоо буудуулж үзсэн чононы зөнгөөр ард олон мэдэрч байгаа ч цөвүүн цагийн бусармаг явдалт, ноёны суудалд суулаа ч нохой зангаа үл тавих, алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээрээ дарлагчанги та нар гүтгэлэг хийж, садаа тээг болоод байна ш дээ. Монгол улс маань мөхөл сэхлийнхээ ирмэг дээр байна, эдийн засаг, эрдэм боловсрол, ёс суртхуун… Бид Венесуэл, Гондурас, Замби, Мозамбик ,,,гээд колони эдийн засагтай орнууд руу гулсах нь байна. Хэрвээ чи Ерөнхийлөгч болбол зөвлөлдөх ардчилал нэрээр ичгүүргүй халдсан Үндсэн хуулиар нээнтэглэн, хязгааргүй эрхэт хугацаагүй хаант улсыг чи хянах эрхээ нэгэнт авчихсан, энэ хавар. Одоо болие,хоол унднаас, нэр төрөөс үнэтэй үзэл бодол гэж нэг айхтар юм хүндбайдаг,үзэл бодлоо бичсэнээрээ би хөлсөө асгаж босгосон сайхан ажил, хамт олноосоо ч салж мэднэ, үүнийг бичиж буйгаараа. Миний хань ч ялгаагүй, мэргэжлээрээ ажиллаж байгаа, боловсролтой, тулхтай, нам бус ,Төмөр замын орлогч дарга. Тэгж доошоо орж хал хал, ичихгүй бол.

Шинэ Ерөнхийлөгчтэй болоход хэдхээн хоног үлдлээ. Хэдэн талд ажилласанпиарчид эсрэг эсрэг тийшээ долигнон гүйлдэж, одон гуйж хөгөө чирцгээнэ. Би тэгэхгүй ээ, тийм байсан бол өчнөөн завшаан надад байсан. Би өөр юмны төлөө байна. Монгол улсдаа иргэд нь сурч, ажлаа хийж, тайван амгалан амьдарч чадахаа больсныг гадаадад дүрвэсэн мянгамянган иргэн бие сэтгэлээрээтуулж яваа, миний хүүхдүүд ч тэдний дунд байдаг. Одоо бол түр ирээд, Монголынхоо агаар амсчихаад буцах тул сонгуулийн дайныг мартах гэж хамаг цонх, зурагт энэ тэр ээ хаагаад нялх ач хүүдээ“МОНГОЛ ЯЛНА!” гэж шившээд бантангий нь аягалж өгөхөөр явлаа. МОНГОЛ ЯЛНА!

Ц.ХУЛАН, элдэв тодотголгүй, нам бус.2017 оны 6дугаар сарын 18

Эх сурвалж: АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын Сонгуулийн Төв Штаб



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа
Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Улсын хэмжээнд 1.978.298 иргэн саналаа өгнө11 цаг 29 минутын өмнө

Шотландад хөгжмийн наадам болсны дараа ийм дүр зураг үлддэг байна11 цаг 32 минутын өмнө

Улсын орлогод хураагдсан гар утсыг худалдана11 цаг 37 минутын өмнө

“Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэлллээ11 цаг 39 минутын өмнө

ӨДӨРТӨӨ 39 ХЭМ ХҮРЧ ХАЛНА17 цаг 13 минутын өмнө

Бүх томоохон зах, худалдааны төвүүд амарна17 цаг 15 минутын өмнө

Маргааш авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй17 цаг 16 минутын өмнө

Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй17 цаг 17 минутын өмнө

Маргааш ажиллах байгууллагуудад ажилчдадаа санал өгөх чөлөө олгохыг сануулав17 цаг 18 минутын өмнө

Японд хүчтэй газар хөдлөв19 цаг 11 минутын өмнө

Танай хаяг дээр танихгүй хүн бүртгэлтэй байвал хэсгийн хороондоо хандаарай19 цаг 19 минутын өмнө

Германд тэг өртөгтэй евро хэвлэжээ19 цаг 22 минутын өмнө

Гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй19 цаг 31 минутын өмнө

Санал авах байрыг 2803 алба хаагч хамгаалж байна19 цаг 32 минутын өмнө

Зөөврийн хайрцгаар санал авч эхэллээ19 цаг 33 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй19 цаг 35 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 31-33 градус дулаан байна.19 цаг 36 минутын өмнө

Эрдэнэт үйлдвэрийнхэн ингэж ажиллаж байнаӨчигдөр 19 цаг 39 минут

Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхээ хэрхэн шалгах вэ2017 оны 6-р сарын 24. 18:35

ЭЕШ-ын дүн ирэх сарын 1-нд гарна2017 оны 6-р сарын 24. 18:31

“Монлаа”-гийн айл өрхүүд шинэ замтай боллоо2017 оны 6-р сарын 24. 15:29

Даваа гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй2017 оны 6-р сарын 24. 15:26

СЕХ-ноос уриалга гаргав2017 оны 6-р сарын 24. 14:52

Нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг өнөөдөр 21:00 цагаас МҮОНРТ шууд дамжуулна2017 оны 6-р сарын 24. 14:03

Ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг онцгойлон анхааруулж байна2017 оны 6-р сарын 24. 14:00

Тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг даалгав2017 оны 6-р сарын 24. 12:33

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна2017 оны 6-р сарын 24. 12:32

Намиби улс дахь Германы энэ гайхалтай хот элсэнд дарагджээ2017 оны 6-р сарын 24. 12:29

Дональд Трампын нэр хүнд анх удаа өсчээ2017 оны 6-р сарын 24. 12:19

Пакистанд террорын ажиллагаа болж, 37 хүн амь үрэгдээд байна2017 оны 6-р сарын 24. 12:16

Хавдрын алсын зайн оношлогоо , тусламж ,үйлчилгээг үзүүлж эхэллээ2017 оны 6-р сарын 24. 11:34

ЦЕГ-аас иргэдэд анхааруулж байна2017 оны 6-р сарын 24. 11:31

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.2017 оны 6-р сарын 24. 11:26

ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагаагаар сонгуульд оролцож болно2017 оны 6-р сарын 24. 11:24

Улаанбаатарт 29 хэм дулаан байна2017 оны 6-р сарын 24. 11:21

Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдэхийг хориглолоо2017 оны 6-р сарын 23. 18:02

Ц.Эрдэнэбат: Хот хоорондын нийт 72 чиглэлийн тасалбарыг энэхүү машинаас шууд худалдан авах боломжтой2017 оны 6-р сарын 23. 17:56

МУГЖ Г. Ариунбаатарт 80 сая, СТА О.Анужинд 30 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов2017 оны 6-р сарын 23. 17:46

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа боллоо2017 оны 6-р сарын 23. 17:20

Өнөөдрийн байдлаар нэг түймэр цурманд, хоёр түймэр асч байна.2017 оны 6-р сарын 23. 16:41

Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна2017 оны 6-р сарын 23. 16:37

“ШӨНИЙН ГУДАМЖ” төслийн хүрээнд худалдаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулна2017 оны 6-р сарын 23. 16:36

Долоон настай хүүг захиалгаар хөнөөсөн этгээдүүдэд 15-23 жилийн ял оноов2017 оны 6-р сарын 23. 16:34

Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахгүй2017 оны 6-р сарын 23. 14:00

Төрийн банк “НАСНЫ ХИШИГ” олгож эхэллээ2017 оны 6-р сарын 23. 13:47

Өндөр зорилт дэвшүүлсэн "ДЦС-4"-ийнхөн боловсролтой, оюунлаг Ерөнхийлөгчийг сонгоно2017 оны 6-р сарын 23. 13:31

1941 оны зургаадугаар сарын 22-ны хэрэг явдал2017 оны 6-р сарын 23. 12:35

Ирэх даваа гарагт томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй2017 оны 6-р сарын 23. 11:38

БНАСАУ пуужингийн шинэ хөдөлгүүр туршжээ2017 оны 6-р сарын 23. 11:30

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд 600 сая төгрөг зарцуулна2017 оны 6-р сарын 23. 10:42

Өнөөдөр болох үйл явдал2017 оны 6-р сарын 23. 10:18

ХНХЯ-ны өдөрлөгөөр 15000 мянган иргэн бүртгүүлж, 2000 иргэн ажилд оржээ2017 оны 6-р сарын 23. 10:05

Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллалаа2017 оны 6-р сарын 23. 10:05

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.2017 оны 6-р сарын 23. 10:00

Улаанбаатарт 28 хэм дулаан байна2017 оны 6-р сарын 23. 09:58

“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр батлагдлаа2017 оны 6-р сарын 22. 21:19

ЦЕГ: Хууль бус жагсаал, цуглаанд оролцохоос сэргийлээрэй2017 оны 6-р сарын 22. 19:54

Махны үнэ буурчээ2017 оны 6-р сарын 22. 19:48

Баянголчууд тогтвортой төрийн төлөө М.Энхболдыг дуу нэгтэйгээр дэмжихээ илэрхийлэв2017 оны 6-р сарын 22. 19:39

Хөндлөнгийн аудитын шалгалтаар Хөгжлийн банкинд ноцтой зөрчлүүд илэрчээ2017 оны 6-р сарын 22. 19:38

Хан-Уулчууд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч “ажилчны район”-оос төрнө гэв2017 оны 6-р сарын 22. 16:22

Наадмын тасалбарыг долоодугаар сарын 7-ноос худалдана2017 оны 6-р сарын 22. 16:15

Д.Хүрэлхүү: Яагаад Яармагийн дэнжээс Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдож болохгүй гэж2017 оны 6-р сарын 22. 16:12

Лондонд галд өртөн орон гэргүй болсон иргэдийг тансаг зэрэглэлийн байранд оруулахаар болжээ2017 оны 6-р сарын 22. 16:01

Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууцны шав тавилаа2017 оны 6-р сарын 22. 15:59

Баянгол дүүрэгт 60 ортой нөхөн сэргээх эмнэлэг нээлтээ хийлээ2017 оны 6-р сарын 22. 15:58

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгд Х.Баттулгыг дэмжихээ илэрхийллээ2017 оны 6-р сарын 22. 15:54

Шенгений орны визийг Монголоос авдаг боллоо2017 оны 6-р сарын 22. 15:44

Г.Ариунбаатарт цагдаагийн хошууч цол олголоо2017 оны 6-р сарын 22. 15:40

Захиалгаар долоон настай хүүгийн аминд хүрсэн хэргийн шүүх хурал болж байна2017 оны 6-р сарын 22. 14:34

АНУ-ын баруун нутагт Фаренгейтийн шаталбараар 118 градус хүрч халж байна2017 оны 6-р сарын 22. 14:33

Путин КГБ-д хэрхэн ирсэн тухайгаа ярьжээ2017 оны 6-р сарын 22. 14:26

Орхон гол тунгалаг урсах боломж бүрдэж эхэллээ2017 оны 6-р сарын 22. 14:24

Тариалангийн талбай дахь ер бусын сонин зургууд2017 оны 6-р сарын 22. 14:19

Наадмын тасалбар ямар үнэтэй худалдаалагдах вэ2017 оны 6-р сарын 22. 14:10

Ц.Шаравдорж: Сонгуулийн ерөнхий хороо татан буугдах ёстой2017 оны 6-р сарын 22. 14:06

Хоёр иргэнд орон сууц эзэмших эрхийг гэрчилгээ олгов2017 оны 6-р сарын 22. 14:04

Онцгой байдлын алба хаагчдад 30 хоног цэнэгээ барьдаг гар утас бэлэглэлээ2017 оны 6-р сарын 22. 14:02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярт хүндэтгэл үзүүллээ2017 оны 6-р сарын 22. 13:32

Сэрэмжлүүлэг :Орон сууц бэлэн мөнгөөр яаралтай худалдаж авах заруудад болгоомжлохыг анхаарууллаа2017 оны 6-р сарын 22. 13:29

Г.Шийлэгдамбад холбогдох 50 сая ам.долларын авлигын хэргийг шүүх хурал дахин хойшлов2017 оны 6-р сарын 22. 13:22

Монгол таеквондочид ДАШТ-д оролцохоор мордлоо2017 оны 6-р сарын 22. 13:18

Маргаашнаас ихэнх нутгаар хална2017 оны 6-р сарын 22. 11:39

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг шүүж эхэллээ2017 оны 6-р сарын 22. 11:38

Наадмаар нийслэл хот бүхэлдээ зүлэгтэй, нов ногоон болно гэв2017 оны 6-р сарын 22. 10:45

Дарханчууд цаасан дээр биш газар дээр олон үйлдвэртэй болохын тулд М.Энхболдыг дэмжинэ2017 оны 6-р сарын 22. 10:41

АНУ-тай харилцаагаа хэвийн болгох асуудлаар зөвлөлдөхөөс Орос улс татгалзав2017 оны 6-р сарын 22. 10:20

Сэрэмжлүүлэг:Унадаг дугуйтай явж байсан залууг мөргөж амийг нь хохироожээ2017 оны 6-р сарын 22. 10:11

Гачууртаас Яармаг хүртэл завьт эргүүл ажиллаж байна2017 оны 6-р сарын 22. 09:50

Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм2017 оны 6-р сарын 22. 09:49

“Насны хишиг” олгож эхэллээ2017 оны 6-р сарын 22. 09:47

Улаанбаатарт өдөртөө 25 хэмийн дулаан байна2017 оны 6-р сарын 22. 09:45

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.2017 оны 6-р сарын 22. 09:43

Ж.Эрдэнэбат: Эдийн засагт нэгэнт ногоон гэрэл аслаа2017 оны 6-р сарын 21. 23:28

Х.Баттулга: Яармагийнхан 100 хувь дэмжихээ илэрхийлж байна, сайхан санагдлаа2017 оны 6-р сарын 21. 23:23

B, C вирус тоолох шинжилгээг 22 лабораториор хийнэ2017 оны 6-р сарын 21. 19:16

Солонгосын иргэн Ю Ван Сү С.Ганбаатарт 50 сая вонн өгсөн гэдгээ нотоллоо 2017 оны 6-р сарын 21. 19:08

Э.Ганхүү: Наадмын төсвийг өмнөх оныхоос нэмээгүй, бас хасаагүй2017 оны 6-р сарын 21. 17:03

Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгоно2017 оны 6-р сарын 21. 17:00

Яруу найрагч Ц.Хулангийнх хоёр танихгүй хүнээр “бүл нэмжээ”2017 оны 6-р сарын 21. 16:54

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох