Д.Эрдэнэбат: Эх оронч, бүтээлч хүнийг Ерөнхийлөгч болгоё гэвэл Баттулгыг сонгоорой

2017 оны 6-р сарын 19. 14:55

Сонгуулийн сурталчилгаагаа Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өчигдөр Сэлэнгэд аяны дөрөө мулталсан юм. Тодруулбал, түүний зорьж байгаа бүхнээ ярьж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан 21 дэх аймаг Сэлэнгэ байлаа. Үндсэндээ 12 хоногийн дотор 21 аймгаа нар зөв тойрч, Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймагт хамгийн сүүлд зочилсон нь энэ. Тэгвэл Сэлэнгэ аймаг дахь иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат оролцож, үг хэлж, нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихийг Сэлэнгэ нутгийн ард иргэдэд уриаллаа.

Тэрбээр “Нутгийнхаа зон олныхоо энэ оройн амар амгаланг айлтгая. Баттулга бол энгийн л эр хүн. Бид түүнийг Тулгаа, Женко гэж дууддаг. Хүн хамгийн дотно хүмүүсийг л ингэж авгайлдаг.АН, Ардчилал, Баттулга гурав нэг хувь заяатай юм. Энэ хувь заяа Монгол орны Ардчиллын баталгаа. Би үүнд итгэлтэй байдаг. Ардчиллын үнэлэмж унаж байгаа энэ үед бид хамгийн хариуцлагатай сонголтын өмнө тулж ирээд байна. Алдах эрхгүй сонголт болчихоод байна аа, иргэд ээ. МАН-ын жилийн өмнө амалж байсан бүхнийг та бүхэн санаж байгаа. Ард түмнийхээ итгэл рүү ус цацсан юм шиг зүйл олныг хийснийг та бүхэн мэднэ. Тэд 2016 онд ямар сайхан амалж, гарч ирлээ. АН-ыг хэчнээн их бузар булайгаар нь дууаж байлаа. Ердөө ганцхан жилийн өмнө шүү дээ. Тэгэхэд Монголын ард түмэн юуг ойлгоогүй вэ. Энэ эрх баригчид дунд чинь бурхны хувцас өмссөн чөтгөрүүд олон байжээ гэдгийг л ойлгоогүй байхгүй юу. Үүнд л би их харамсаж байгаа.

Тийм ээ, тэд энэ сонгуульд ялах гэж үзэж байна. Манай нэр дэвшигчээс эхлээд АН-ыг Монгол Улсыг сүйрүүлсэн гэсэн сөрөг сурталчилгааг зогсоо зайгүй хийж байгааг бид харж буй. Хэрвээ тэдний амлалт үнэн байгаад, татвар нэмэхгүй, цалин мөнгөө өсгөсөн бол одоо итгэх байсан байж магадгүй. Харин бүх зүйл эсрэгээрээ болсон. МАН-ын амлалт тавхан сарын дотор үгүй болж. Монгол Улсын тусгаар тогтнол ганцхан жилийн дотор ОУВС гэдэг гадны байгууллагын мэдэлд орсон. 2012-2016 оны хооронд биднийг энэ улсыг сүйрүүлсэн гэж эрх баригчид сурталчилж байгаа. Бид нүүрсний үнэ үнсний дайтай үнэлэгдэж байхад хүртэл дөрвөн жилд маш их бүтээн байгуулалтыг хийж чадсан юм шүү. Би тэр эрх баригчдаас байнга асуудаг. Тийм хүнд хэцүү эдийн засагтай байх үед ам.долларын ханш 3000 төгрөг болсон бол Монголд юу болох байсан бэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэлгүй, шатахууны үнэ 3000 төгрөг болсон бол яах байсан бэ. Хэрвээ гурилын үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй байсан бол талхны үнэ 3000 төгрөг давбал юу болох байсан бэ.

Аливаа нэг асуудал заавал хариулт нэхдэг. Хэрвээ бид 80 мянган айлыг орон сууцтай болгоогүй бол. 180 мянган ажлын байрыг хадгалж үлдээгүй бол монголчууд ямар байх байсан бэ. Энэ бүхэнд хариулт өгөөдөх гэж эрх баригчдаас би нэхдэг. Хэн нь ч үүнд хариулт өгөөгүй.

Сайхан хүмүүс гарч ирээдл сайхан амалдаг юм. Өнөөдөр ч яг тэгж байна. Харин би манай намаас Баттулга нэр дэвшиж буйд би баяртай байгаа. Одоо байгаа байдлыг яаж өөрчлөх юм бэ гэдэг асуудлыг л тэр ярьж байна. Гагцхүү тэр өөрчлөх ажлыг хийдэг бүтээлч чанар Монголд байхгүй болчихсон. Түүнийг Тулгаа эргүүлж авчрах гэж зүтгэж байгаа. Манайхны нэг хэсэг авлигачид нь гадныхантай нийлдэг. Нөгөө хэсэг нь худлаа амлаж, популизм хийдэг. Энэ бүхэн Монголд өнөөдөр бий болчихсон юм биш. 20 жилийн өмнө бий болсон юм. Үүнийг л бид өөрчлөх, таслан зогсоох гэж хичээж байна. Энэ бүхнийг хийж чадах хүн төрийн нэг сэнтийд суух хэрэгтэй байгаа нь Баттулга юм.

АН-ын бүлэг өнөөдөр есүүлээ л байгаа. Бид МАН-ын 65-ын бүлгийн эсрэг юм хэлэхээр ямар ч үнэ цэнэгүй мэт харагдаж байна. Хязгааргүй эрх мэдэлтэй МАН-ын тэр морь хаа хамаагүй агсам тавин давхиж явна. Бидэнд юу хэрэгтэй байна гэхээр хос дөрөө л хэрэгтэй байгаа юм. Одоо бид ганцхан дөрөөтэй. Тэгвэл хос дөрөөг нь би Баттулга болоосой. Хос дөрөөтэй бол бид тэнцвэрээ амаад, энэ бүх бурууг хазаарлах юм шүү гэж би бодож байна.

Одоо цаадуул чинь ирээд та бүхэнд гоё гоё зүйлүүд их ярина. Битгий итгээрэй. Итгэл нэг л байдаг юм. Хүнд хоёр удаа итгэнэ гэж байдаггүй юм аа. Итгэл гэдэг чинь агуу юм. Би яагаад Баттулгад итгэдэг юм бэ гэдгээ хэлье. Эх оронч, эрэмгий, эцсээ хүртэл тэмцдэг чадвар нь Монгол Улсын дархлаа болно гэдэгт би итгэдэг. Үндэсний эрх ашгаа дээдэлж, их бүтээн байгуулалтуудын төлсийг анхлан санаачилагчийнх нь хувьд бүтээлч Ерөнхийлөгч байж чадна гэж итгэдэг. Гадныхны эрх ашигт хөтлөгдсөн энэ цаг үед Монголынхоо эрх ашгийг умартсан өнөө цагт түүнийг тусгаар тогтнолынхоо эзэн болж чадна гэж би итгэдэг. Бидний энэ ярьж байгаа итгэлийг бусад хүнээс та нар асуугаад үзээрэй. Адилхан л зүйл хэлэх байх.

Хүнд алдах, онох үе байж л байдаг. Гэхдээ Монгол хүн гэж, эх оронч, эрэмгий, баялаг бүтээгч, эзэн хүн гэж хэн бэ гээд та нар бусдаасаа асуугаарай. Тэгэхэд л энэ асуултын хариулт олдоно. Тийм учраас Баттулга Ерөнхийлөгч болно. Түүнд итгэж байгаа олон мянган монголчууд байгаа” хэмээн хэлж, амжилт хүслээ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 4 ]

2017 оны 6-р сарын 19. 23:07Зочин - [222.128.223.*]

гадаад эхнэртэй мафийн нэртэй гэмт хэрэгтэн ТЗ н аж үйлдвэрийн парк нэрээр хулгайлсан мөнгөтэй хүссэн хүнээ гүтгэж бичсэн сэтгүүлчийг цааш нь харуулдаг хүнииг жэнко гэдэг

2017 оны 6-р сарын 19. 18:45Зочин - [150.129.143.***]

Улс орны хөгжил ганц хүнээс шалтгаалдаг бол яахав гэхсэн. Даанч тэгэхгүй гэдэг нь ойлгомжтой. АН-ынхан өнгөрсөн 4 жилд бүгдээрээ нийлээд ч бараагүй. Харин ч улс орноо өрөнд оруулж дампуурлын ангалруу түлхсэнийг ард түмэн арай мартах болоогүй байна.

2017 оны 6-р сарын 19. 16:04Зочин - [202.21.117.***]

Баттулга л харин өөрөө мэтгэлцээнээс зугталгүй эхнэрээ нуулгүй ил гарч цэвэр өрсөлдөх хэрэгтэй бйана

2017 оны 6-р сарын 19. 16:03Зочин - [202.21.117.***]

Ичдэгггүй Эрдэнэбат Баттулгыг сурталчилхаар яаж ялхав дээ

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Олон нийтийг сэрдхийлгэсэн зураг, бичлэг, мэдээлэл түгээхгүй байхыг зөвлөв5 цаг 6 минутын өмнө

Дээврээс үсэрсэн охидын биеийн байдал хүнд байна5 цаг 10 минутын өмнө

Н.Номтойбаяр: Асуудлыг зөвшилцөж шийдвэрлэх нь бидний хамтын ажиллагааны зорилго5 цаг 23 минутын өмнө

НҮБ-ээс 50 сая төгрөгийн хадлангийн тоног төхөөрөмж өгөв5 цаг 54 минутын өмнө

Хачигт халдвар бүртгэгдсээр байна6 цаг 14 минутын өмнө

”Hero” Б.Баатар, У.Хүрэлсүх нарын нууц яриа ил болжээ 6 цаг 24 минутын өмнө

У.Хүрэлсүх: М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон наад ажлаа өг6 цаг 29 минутын өмнө

БСШУСЯ "Үндэсний стартап фанд" ХХК-тай хамтрах санамж бичиг байгуулав7 цаг 8 минутын өмнө

Төлбөрийн тэнцэл 74 сая ам.долларын алдагдалтай гарчээ7 цаг 13 минутын өмнө

Тайванийн сайд эрчим хүчний сааталд уучлалт хүсэж, ажлаасаа огцров7 цаг 26 минутын өмнө

“Үндэсний цом" Дархан-Уул аймгийн хожлоор эхлэв7 цаг 30 минутын өмнө

"Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд 85000 мкв талбайг цэвэрлэжээ7 цаг 35 минутын өмнө

Гучин настайдаа саятан болох 10 арга7 цаг 42 минутын өмнө

Төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална7 цаг 48 минутын өмнө

Зэсийн баяжмалын экспорт 14 хувиар буурчээ8 цаг 14 минутын өмнө

Араб-Монгол харилцан ашигтай бизнесийн харилцааг өргөжүүлнэ8 цаг 20 минутын өмнө

Автомашингүй гудамжны ардах улс төр8 цаг 21 минутын өмнө

Нүүрсний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өсчээ8 цаг 31 минутын өмнө

Агаарын бохирдлыг төвлөрөлтэй холбоотой гэв8 цаг 37 минутын өмнө

Д.Эрдэнэбат: Хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүсч байна8 цаг 48 минутын өмнө

Байт харваа олимпын аваргын бидний "бай" мөн үү?8 цаг 52 минутын өмнө

Хоёр охин байшингийн дээврээс үсэрчээ9 цаг 1 минутын өмнө

Усны тоолуур ухаалаг системд шилжив9 цаг 8 минутын өмнө

Оюутнуудын голч дүнг хууль бусаар засаж, тэтгэлэгт хамруулж байжээ9 цаг 17 минутын өмнө

Нүүрс тээвэрлэдэг жолооч нар зам хааж жагсана10 цаг 56 минутын өмнө

Н.Ширжин: "Давхар дээл"-ийн асуудлыг намын их хурлаар шийдэх хэрэгтэй11 цаг 8 минутын өмнө

МАН-ын "Цэгцрэх" хөдөлгөөнөөс намынхаа удирдлагад шаардлага хүргүүлэв11 цаг 20 минутын өмнө

10 мянган сурагч гурван ээлжээр хичээллэнэ11 цаг 25 минутын өмнө

Өмнөговь аймагт малын шилжилт хөдөлгөөнийг хоригложээ11 цаг 42 минутын өмнө

“ХУРДАА ХАС” хэвтээ тэмдэглэлийг байршуулжээ11 цаг 46 минутын өмнө

Ерөнхийлөгч “Азийн хүүхдүүд” спортын наадмын удирдлагуудтай уулзав11 цаг 49 минутын өмнө

Гүүр нурж цементэн хавтанд даруулан амиа алджээ11 цаг 54 минутын өмнө

Ардчилсан намын зүүн бүсийн чуулга уулзалт боллоо11 цаг 58 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулгын ретинг өмнөх үеэсээ 20 хувиар өсч, М.Энхболд, Д.Гантулгынх буурав12 цаг 1 минутын өмнө

Астана-Улаанбаатар шууд нислэгтэй болох саналтай байна12 цаг 14 минутын өмнө

60 см-ийн лаазанд багтдаг циркийн жүжигчин бүсгүй12 цаг 18 минутын өмнө

З.Энхболд: Үндсэн хуульд заасан байгалийн баялгийнхаа ногдол ашгаар Монголчууд зээлээ төлөх боломжтой12 цаг 38 минутын өмнө

Үйл явдлын тойм: МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөнөөс хурал хийнэ12 цаг 44 минутын өмнө

Ломоносов хоёр тонн жинтэй шагнал авч байжээ12 цаг 53 минутын өмнө

Каспаров эхний ялагдлаа хүлээв13 цаг 8 минутын өмнө

БНАСАУ пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэж чадна13 цаг 17 минутын өмнө

Зургаан настнуудын дүрэмт хувцсанд тавих энгийн бас чухал шаардлага13 цаг 32 минутын өмнө

Инновацийг бодлогоор хөгжүүлье!13 цаг 37 минутын өмнө

Ш.Сайхансамбуу: Ерөнхийлөгч зөөлдөөд байна, УИХ-ыг тараах хэрэгтэй13 цаг 49 минутын өмнө

Гэнэтийн үер усны аюулаас сэрэмжлүүлэв14 цагийн өмнө

Өнөөдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн14 цаг 4 минутын өмнө

Та өөрөө үсчин 14 цаг 48 минутын өмнө

Хамгийн өвөрмөц сонин хийцтэй хутганууд22 цаг 9 минутын өмнө

Зусланд 25,432 хүүхэд амарчээӨчигдөр 18 цаг 38 минут

Турк-Монголын худалдааны эргэлтийг 205 сая ам долларт хүргэнэ гэвӨчигдөр 18 цаг 34 минут

Ерөнхийлөгч ТАСС агентлагт ярилцлага өгчээӨчигдөр 18 цаг 19 минут

Ц.Мөнх-Оргил Катарын элчин сайдыг хүлээн авч уулзавӨчигдөр 18 цаг 11 минут

"Ноён-Уул"-ын лицензийг ашиглахгүй байх шийдвэр гаргавӨчигдөр 18 цаг 01 минут

Сэлэнгэ аймгийнхан чанартай хот болох хүлээлттэй байнаӨчигдөр 17 цаг 44 минут

АН-ын бүлгийн хуралдаан түр завсарлавӨчигдөр 17 цаг 33 минут

Билл Гейтс 64 сая ширхэг хувьцаагаа хандивлажээӨчигдөр 17 цаг 26 минут

Ирэх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийнэӨчигдөр 17 цаг 10 минут

Чоно борооноор...Өчигдөр 16 цаг 53 минут

Ч.Амарболд генерал Эрээн хотод консулаар суужээӨчигдөр 16 цаг 49 минут

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд анхааруулавӨчигдөр 16 цаг 43 минут

Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлнэӨчигдөр 16 цаг 39 минут

Хэнтий аймгийн цахилгааны шугамд гэмтэл гарчээӨчигдөр 16 цаг 31 минут

Бүх шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавинаӨчигдөр 16 цаг 25 минут

Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагагүйӨчигдөр 16 цаг 22 минут

Виктория Бэкхемийг нарийн пиццатай зүйрлэжээӨчигдөр 16 цаг 09 минут

Салхин цэцгээр өвчлөгчид 80 хувиар нэмэгджээӨчигдөр 15 цаг 58 минут

Гэмт хэрэгтэй тэмцэхэд тоног төхөөрөмж чухлыг онцоллооӨчигдөр 15 цаг 50 минут

Дэлхийн хамгийн аюултай газруудӨчигдөр 15 цаг 35 минут

Дөчин мянган оюутанг сургалтын зээлд хамруулнаӨчигдөр 15 цаг 27 минут

Цэцэрлэгийн бүртгэлд 19454 хүүхэд хамрагджээӨчигдөр 15 цаг 21 минут

ДНБ 7.6 их наяд төгрөгт хүрчээӨчигдөр 15 цаг 17 минут

Ж.Бадамбазар: Цэргийн жинхэнэ болон бэлтгэл албаны цолыг шинэчиллээӨчигдөр 15 цаг 12 минут

Өрхийн сарын дундаж орлого өсчээӨчигдөр 15 цаг 05 минут

Орон сууцны үнэ буурчээӨчигдөр 13 цаг 40 минут

Ж.Бадамбазар: Тавантолгойд нас барсан иргэний өөрийнх нь бурууӨчигдөр 13 цаг 28 минут

Х.Дуламсүрэн: Самрыг мөчиртэй нь хугалаад түүвэл тэр модонд дахиад самар ургахгүйӨчигдөр 13 цаг 22 минут

Туркменстан улсаас байгалийн хий нийлүүлэх боломжтой гэвӨчигдөр 13 цаг 05 минут

НӨАТ-ын сугалааны тохирол 20-нд явагданаӨчигдөр 12 цаг 53 минут

Чөлөөт бөхийн тамирчид Парисийг зорилооӨчигдөр 12 цаг 16 минут

Г.Нямдорж нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байнаӨчигдөр 12 цаг 10 минут

Түргэн хоолонд "нугасгүй" залууд хөх ургажээ2017 оны 8-р сарын 15. 12:05

Хамгийн баян эмэгтэй тамирчинг тодруулжээ2017 оны 8-р сарын 15. 11:54

Ким Чен Ун цохилт өгөхөд бэлэн байхыг тушаажээ2017 оны 8-р сарын 15. 11:32

УИХ-ын гишүүнийг сонгох, эгүүлэн татах эрхийг иргэдэд олгохыг санал болгов2017 оны 8-р сарын 15. 11:13

Өнөөдрөөс гол замаар зүүн тийш эргэхгүй2017 оны 8-р сарын 15. 10:48

Үйл явдлын тойм: УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдана2017 оны 8-р сарын 15. 10:44

Гадаад өрийн дарамтыг гааруулсаар л байхуу?2017 оны 8-р сарын 15. 10:35

БНСУ-д гэрээний ажилчдын оршин суух хугацааг хязгаарлажээ2017 оны 8-р сарын 15. 10:18

"Намянжү Дасаны ой" байгуулна2017 оны 8-р сарын 15. 10:14

Ч.Амарболд генерал Эрээнд консулаар суужээ2017 оны 8-р сарын 15. 10:11

Төрийн өмчийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй2017 оны 8-р сарын 15. 10:04

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн2017 оны 8-р сарын 15. 09:59

Маргаашнаас нийтийн тээврийн долоон чиглэл өөрчлөгдөнө2017 оны 8-р сарын 14. 19:40

МУГЖ Г.Ариунбаатарыг ”Хөдөлмөрийн алдар” тэмдгээр шагналаа2017 оны 8-р сарын 14. 19:38

С.Ганбаатарын хахуульд авсан 50 сая воныг улсын орлого болгож, 1 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулав2017 оны 8-р сарын 14. 19:36

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг Баян-Өлгий аймагт өндөрлөлөө2017 оны 8-р сарын 14. 18:33

Эрчим хүчний сайд өвөлжилтийн бэлтгэлийг шуурхайлахыг үүрэгдэв2017 оны 8-р сарын 14. 18:27

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Туркийн дэд сайдтай уулзав2017 оны 8-р сарын 14. 18:21

“Талх Чихэр” ХК 675 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ2017 оны 8-р сарын 14. 18:17

Тээврийн хэрэгслийн урд талын дугаарыг ил гаргахыг зөвлөв2017 оны 8-р сарын 14. 18:11

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох