Г.Ариунбаатар: Энэ шагнал надад улам хичээх том даалгавар өгсөн

2017 оны 6-р сарын 19. 18:19


Төрийн дээд шагналт “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “BBC” агентлагаас жил бүр тодруулдаг шилдэг дуурийн дуучин шалгаруулах “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” уралдаанд оролцсон. Тэрээр тус тэмцээний романс болон ари төрөлд өрсөлдсөн юм. Түүнээс романс төрөлд тэргүүн байр эзэлж ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгарсан. Мөн шилдэг баритон хоолойтой дуучны шагналыг авсан билээ. Тэрээр аравдугаар сард “Чингис хаан” одонгоо гардан аваад удаагүй байхдаа манай сэтгүүлчид өгсөн ярилцлагыг уншина уу.

Нутгаа санаад эх орондоо ирмээр санагддаг

-Та сая Солонгост “Кармен” дуурьт дууллаа. Тоглолтын сонин сайхнаасаа хуваалцаач?

-Миний жилийн төлөвлөгөөний дагуу ажлууд маань төлөвлөгдөөд явдаг. Солонгосын Соёлын яамнаас жилд нэг дуурь тавьж бүх хотуудаараа аялуулан үзүүлдэг юм билээ. Тэдний дуурийн театр нь манай Дуурь бүжгийн эрдмийн театр шиг байнгын ажиллаагаатай биш байдаг. Энэ ажлын хүрээнд солонгосууд намайг урьж дуурьтаа дуулуулсан юм. Би уг нь аравдугаар сарын 23-наас эхэлж тэнд дуулах хуваарьтай байсан. Миний гэрээтэй ажилладаг Маринский театр, Большой театруудын төлөвлөгөөт ажлуудтай давхацсан тул хоёр гурван тоглолтоо цуцалчихаад энэ сарын 5-нд Солонгост очиж “Кармен” дуурьт хоёр удаа дуулчихаад ирлээ.

-Таны жилийн төлөвлөгөө нэлээд шахуу байдаг бололтой. Жишээ нь сая хоёр тоглолтоо цуцаллаа гэж байна?

-Тийм ээ. Иймэрхүү байдлаар тоглолтоо цуцлах тохиолдол гардаг юм.Одоо ч гэсэн би ингээд л маргааш явах гэж байна. Улаан-Үд, Москвагийн театруудад дуулна. Дараа нь Германд дуулна. Энэ мэтээр дараа дараачийн оролцох тоглолтуудын тов тодорхой болсон байна. Мөн Владивостокт ирэх оны хоёрдугаар сарын 2,4-нд хоёр дуурьт дуулна. Ерөнхийдөө шахуу л төлөвлөгөөтэй явж байна. Дэлхийн том театруудын жилийн ерөнхий төлөвлөгөө гарсан байдаг. Энэ төлөвлөгөөний дагуу би очоод дуулдаг. Харин үүнийхээ зав чөлөөгөөр хувийн ажлуудаа амжуулж, бас фестиваль, концертуудад оролцоод явдаг.

-Тэгэхээр Монголдоо байх хугацаа тун бага байдаг бололтой?

-Монголдоо ирэх боломж тун ховор шүү дээ. Харин сэтгэл зүрхээрээ байнга тэмүүлж байдаг. Монголдоо ирмээр санагдаад л, нутгаа санаад л. Сайхан байна шүү дээ, эх орон маань. Энэ жил бол жинхэнэ өвөл шиг өвөл болж байна. Сэтгэл санаа сэргээд сайхан байна.

Г.Ариунбаатар: Энэ шагнал надад улам хичээх том даалгавар өгсөн

-Монголдоо ирэхдээ гэр бүлийнхэнтэйгээ тухтай уулзаж чаддаг уу. Жишээ нь, та энэ удаа ирээд үндсэндээ хоёрхон өдөр болоод л явах гэж байна?

-Зав бага шүү. Эртээд ээж над руу фэйсбүүкээр залгаад “Миний хүү, танай урдуур гарсан чинь цонх чинь харанхуй байх юм. Хаагуур байгаа юм” гээд л ярьж байна. “Ээж ээ, би Москвад байна аа” гэсэн. Нэг иймэрхүү л яриа хөөрөөтэй яаруу сандруу ирээд буцна шүү дээ

-Тоглолтоос тоглолтын хооронд явахад бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ. Дуучин хүний хувьд хоолойгоо бэлэн байлгах нь чухал байх?

-Тэгэлгүй яахав. Хоолойгоо байнга бэлэн байлгах шаардлагатай. Улаан-Үд хотод байдаг Дарима Линховоин багштайгаа холбоотой, байнга бэлтгэлтэй байдаг. Мөн ойр ойрхон тоглолтод оролцоод дуулаад байгаа болохоор форм алдагдана гэж байхгүй. Үүнээс гадна тодорхой хэмжээний туршлага хуримтлагдаж эхэлж байна шүү дээ. Хоолойгоо халаахаас эхлээд багш нарынхаа зааж зөвлөснөөс санаж сэрэх зэргээр бэлддэг.

-Та одоо албан ёсоор аль театрт харьяалагдаж байгаа вэ?

-Одоогоор би Маринский болон Улаан-Үд, Владивосток хотын театруудад харьяалагдаж байна. Ер нь бол гэрээгээр ажилладаг. Үндсэн гоцлол дуучин гэж гадны театруудад байдаггүй. Дандаа гэрээгээр очиж дуулах дуурьтаа дуулчихаад л явж байдаг.

Шагнал авахад сайхан мэдрэмж төрөөгүй ээ

-Та “Чингис хаан” одон авснаас хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгч байна.“Чингис хаан” одон авахдаа таны хэлсэн үг их сайхан санагдсан. Тэр үеийн сэтгэгдлээ хуваалцаач?

-Шагнал авчихаад маргааш нь яваад өгсөн шүү дээ. Хамгийн гол нь Монголын сонгодог урлаг, Монголын урлагийг төр, засаг маань өндөр үнэлж, шагнаж байгаад маш их баярлаж байна. Ер нь анх ийм шагнал авах тухай сонсоход, яг шагнал авах үед бол тийм сайхан мэдрэмж төрөөгүй ээ. Үүгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ эрхэм хүндтэй шагналыг муухай гэж бол хэлэх гээгүй. Хариуцлага л бодогдсон. Яаж илүү сайн хөдөлмөрлөж төр, түмнийхээ итгэлийг дааж явах тухай, аав, ээж, нутаг ус гээд юм юм л бодогдож байна лээ. Энэ шагнал надад маш завгүй хөдөлмөрлөж, илүү их зүтгэж, сэтгэж, илүү сайн уран бүтээл хийж, улам хичээх том даалгавар өгсөн гэж би ойлгож байгаа. Гэхдээ сайхаан сайхан. Төр, түмнийхээ хишгийг хоёр дахь удаагаа хүртэж байна. Энэ бол сайхан зүйл шүү дээ.

-Төрийн дээд шагнал аваад аав, ээждээ үнсүүлэх тэр агшин тань гэрэл зурагт буусан байсан. Үнэхээр сайхан санагдсан шүү?

-Миний аав, ээж хоёр хүмүүс үр хүүхдэдээ юу гэж захидаг вэ, тэр бүхнийг л захьдаг. Надад итгэдэг.

-Олон нийтийн сүлжээгээр “Чингис хаан” одонгийн эзний талаар нэг хэсэгтээ л шуугисан. Энэ том шагналын дараахь олон нийтийн хандлага ямар байв. Үүнийг анзаарч амжив уу?

-Одоо цагт залуус телевиз үзэхээсээ илүү цахим ертөнцөд илүү их цагийг өнгөрөөдөг, тэндээсээ мэдээлэл, мэдлэг авдаг болчихсон байна. Би ч фэйсбүүк хуудсыг идэвхийлэн хөтөлдөг. Энэ нь фэйсбүүк хуудсаараа дамжуулан залууст сайн үлгэр дуурайлал болохыг хичээдгийнх юм. Тиймээс өөрийн хуудсаа зөвхөтлөх юмсан гэж боддог. Уран бүтээл тал руугаа мэдээлэл их оруулдаг. Намайг шагнал авсны дараа цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон л гарлаа л даа. Хүмүүсийн сэтгэгдэл, массын хандлага олон нийтийн сүлжээнээс харагддаг болчихож. Ихэнх нь сайхан урам хайрласан байна лээ. Хүлээн зөвшөөрсөн үгих сонссон. Үүнийг би дүгнэх юм биш, ард түмэн, төр засаг дүгнээд энэ шагналыг олгосон байх аа гэж л ойлгож байгаа.

-Танай Өнжүүл нутгийн их яруу найрагч, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн “Хайрыг даана гэдэг шагнуулахаас хэцүү” гэж хэлсэн байдаг. Яг түүн шиг энэ том шагналын дараа төр, түмнийхээ хайр, хүндэтгэлийн хариуд ямар уран бүтээл өргөн барья гэж бодож байна вэ?

-2011 онд Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг төр, түмнээсээ хүртсэн. Тэгэхэд 23 настай байсан. Монгол Улсдаа залуу гавьяатын тоонд орж байлаа. Тэр үед надад бас л ийм хариуцлага мэдрэгдэж байсан. Дотроо “За яана даа, юу хийнэ дээ” гэж бодоод л. Түүнээс хойш олон улсын дөрвөн тэмцээнд түрүүлж, томоохон тоглолт, концертуудад оролцсон, өөрийн концертоо ч олон түмэндээ толилуулсан гээд чамлахааргүй амжилтууд үзүүлсэн байна. Багагүй уран бүтээл хийжээ. Хааяа өөрийгөө жаахан магтахад шагналаа зөв ухамсарлажээ гэж дүгнэдэг. Ер нь бол хийж бүтээгээд явж байгаа. Одоо энэ шагналын хариуд ч мэдээж хариуцлага бий. Олон сайхан юм хийж бүтээнэ дээ. Маш ихээр хичээнэ. Одоо бол хичээдэг нас шүү дээ.

Г.Ариунбаатар: Энэ шагнал надад улам хичээх том даалгавар өгсөн

-“Дэлхий дахин сонсдог дуучин болох мөрөөдөлтэй” гэж та нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Тэр мөрөөдөл, зорилгынхоо хэдэн хувьд нь хүрлээ гэж өөрийгөө дүгнэж байна вэ?

-Миний бодлоор бол дуучин хүнд уран бүтээлийн гараагаа эхэлж, танигдах, олон газар уригдах боломжийг конкурс, тэмцээнүүд олгодог. Миний хувьд жижигхээн ч гэсэн нэг даваагаа давчихсан. Цаашаа явах зам нь зурайж байгаа учраас одоо л бүх юм эхэлж байна. Зорилгоо 100 хувь гэж үзэх юм бол нэг, хоёр л хувьтай яваа болов уу. Уртын урт зам цаана нь зурайж байна. Тиймээс дэлхий дахин сонсдог дуучин болох зам минь одоо л эхэллээ гэж боддог. Дэлхийн хүн, дэлхийн дуучин гэдэг бол арай өөр ойлголт байх. Тэр төвшинд хүрсэн гэж ярихад эрт байна.

-Тайзан дээр таныг харахад өөртөө итгэлтэй, бас ихэмсэг харагддаг. Яг амьдрал дээр бол нэлээд өөр санагдлаа.

-Тайз гэдэг бол амьдрал биш. Тайзан дээр өөр өөр байх хэрэгтэй. Тайз болгон дээр гарахдаа шинэ байх хэрэгтэй гэж би боддог. Тайзыг маш их хүндэтгэж, маш их хайрлах хэрэгтэй. Тайз бол миний амьдрал шүү дээ. Тийм учраас тайзан дээрээ ихэмсэг байх ёстой. Тэр тайзан дээр би л сайн дуулах ёстой, би л энэ тайзан дээр байна шүү дээ гэж боддог. Тайзан дээр намайг дуулж байхад өөр хэн ч байхгүй байна шүү дээ. Тэгэхээр тэнд өөрийнхөө хүч чадал, авьяас, мэдрэмж бүхнийг гаргаж дуулдаг болохоор тийм харагддаг байж магадгүй. Амьдрал дээр бол жаахан нээлттэй болоод өөр харагдаж байж магадгүй. Нөгөө талаар ижий аавдаа эрхлэх тэр хайр, эмээ өвөө, ахан дүүсийн, найз нөхдийн хайр бол байдаг байх. Гэхдээ нэг их эрхлээд, хэлээ зажлаад явж байгаагүй. Амьдралын үнэн мөн чанартай тулгарч, ажил төрөл дээр өчнөөн юм үзлээ. Өсвөр насандаа сайхан сайхан хайрламаар зүйлүүдтэй учирч, амьдрал надад үнэн мөн чанараа харуулж сургасан болов уу гэж боддог.

Одоо ч гэсэн багш нарынхаа өмнө дуулахад өвдөг чичирдэг

-Таны хамгийн анхны тайз хаанахын тайз байв. Хэр сандарч байсан бэ?

-Миний хамгийн анхны тайз гэвэл бага насандаа дуулж байсан сургуулийн маань урлагийн үзлэгийн тайз. Анх тайзан дээр гараад маш их сандарч, айж байж билээ. Харин хамгийн хайрлаж хүндэтгэдэг тайз бол СУИС-ийн оюутан ахуй үеийн театрын тайз маань юм даа. Одоо ч гэсэн би хааяа СУИС дээрээ очиж оюутан залуустай дуулдаг. Багш нарыгаа харахаар сандраад л, өвдөг чичирдэг. Мэдээж дэлхийн хэмжээний олон сайхан том тайзан дээр гарч дуулж байна. Ингэхэд бол “Би чинь монгол хүн шүү. Ийм сайхан багшнар, энэ сайхан хувь заяатай их Монгол Улсдаа төрчихөөд жирийн юмнаас бэргээд байхгүй шүү” гэсэн бодлыг дотроо тээж явдаг учраас айдас багатай байдаг.

-Манай дуурийн дуучид чанар чансаагаараа дэлхийн хаана ч гологдохооргүй болжээ. Олон залуу дуучин хилийн чанадад амжилттай дуулж байна. Манай улсын хувьд дуурийн урлагийн өнөөгийн хөгжил ямар байна вэ. Олон газрын тайзан дээр дуулж байгаа хүнд энэ нь мэдрэгдэж байгаа болов уу?

-Манай дуурийн сургалт гайхамшигтай шүү дээ. Энэ хэдэн ахмад багш нар маань үнэхээр агуу. Тэд маань одоо нас дээр гарч байна даа. Бид бүр бодлогоор тэднийхээ зааж байгаа арга барил, сургалт тэр бүхнийг нь авч үлдэх хэрэгтэй. Энэ сайхан багш нарын ид үед сурч төгссөндөө би хязгааргүй баярладаг. Ерөөсөө манай дуурийн сургалт, СУИС-ийн дуурийн дуулаачийн анги, тэр хэдэн багш нар бол дэлхийн сонгодог урлагт жишиг тогтоож байна шүү дээ. Олон улсын уралдаан, тэмцээнд сайхан дуулж байгаа манай залуу дуучид байна. Улсын нүүр царай, хөгжлийн үндэс нь урлаг, соёлоосоо л эхэлнэ шүү дээ. Тийм учраас жаахан дэмжээд өгвөл бидэнд итгэл даахуйц чанартай, жинтэй уран бүтээлчид байгаа шүү.

-Дэмжлэг гэснээс энэ талаар төр, засгийн дэмжлэг, бодлого хэрхангалттай байна вэ. Дуурийн театрын хувьд лгэхэд төсөв хөрөнгөнөөс эхлээд татуухан л сонсогддог?

-Дуурь бол дэлхийн сонгодог урлаг шүү дээ. Манай монголчууд дуурийг бага ойлгодог. Ийм болохоор дэмжлэг багатай байдаг юм болов уу гэж би боддог юм. Ер нь л дэмжлэг тааруухан шүү дээ. Дуучид маань тэмцээн, уралдаанд явах гэж цалингийн зээл авахаас өгсүүлээд энд тэнд албан байгуулагын үүд сахиад л. Би дэлхийн уралдаанд түрүүлээд тэнд нь сайхан байж байгаад эх орондоо ирээд цалингийнхаа зээлийг төлөх гээд л янз бүрийн байдлаар явж байхдаа “Дуучин болохын оронд нэг начин болчихдог байж” гэж бодсон удаатай шүү.

Г.Ариунбаатар: Энэ шагнал надад улам хичээх том даалгавар өгсөн

-Сонгодог урлагийг үл тоох энэ хандлагыг яаж өөрчлөх вэ?

-Цаашид өөрчилнө өө. Ер нь өөр болж байгаа шүү. Жишээ нь, миний сая авсан шагнал байна. Сонгодог урлагийн талаархи ард түмний хандлага өөрчлөгдөж, эерэг сайхан ойлголттой болж байна. Төрийн удирдлагууд чгэсэн сонгодог урлагийг ойлгож, мэдэрч байна. Манай монголчууд нэг хайртай юмандаа хайртай. Олонхүнийг сонгодог урлагт хайртай болгохын төлөө би хоёргүй сэтгэлээр зүтгэнэ. Би биш юм аа гэхэд миний араас гарч ирж байгаа дуучид сайн сайхан орчин нөхцөлд бүтээлээ туурвиж байг л дээ, тийм ээ.

-Анх олон улсын тэмцээнд явахдаа ямар хүмүүсээс дэмжлэг, туслалцаа авч байв. Цалингийн зээл авсан уу?

-Анх 2011 онд М.Глинкийн нэрэмжит тэмцээнд явсан. Би тэгэхэд цагдаагийн “Сүлд” чуулгад дуучин байсан. Одоо ч гэсэн цагдаагийн байгууллагадаа харьяатай байдаг. “Сүлд” чуулгын дарга Л.Гаваасүрэн хурандаа, тэр үеийн ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир генерал тэргүүтэй олон сайхан хүнтэй нэгэн үед хамт ажиллаж байлаа. Тэдний хүч дэм, хайр энэрлээр зардлаа гаргуулаад анхны олон улсын тэмцээндээ явсан даа. Мөн одоогийн УИХ-ын дарга М.Энхболд бол миний нутгийн ах. Намайг хэн ч биш байхаас минь эхлээд дэмжсэн ийм эрхэм хүн. Тийм учраас энэ сайханхүмүүстээ маш их баярлаж явдаг.

Монголдоо олон улсын дуурийн уралдаан зохион байгуулна

-Монголын алтан хоолойтнууд олон улсад гарах анхны шанг татсан хүн гавьяат жүжигчин П.Ганбат агсан байх. Түүний араас олон гавьяатууд төрлөө. Одоо бол залуус дуучдад илүү л өргөн боломжнээгдэж байна даа?

-Тийм ээ, өргөн боломж байна. Хамгийн гол нь залуус маань өөрсдөө хичээх ёстой. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Түүнээс биш хэн ч “Та тийшээ яв,тэнд нэг ийм тэмцээн уралдаанд орооч” гэж хэлэхгүй байх. Өөрсдөө л хичээж, зүтгэх хэрэгтэй.

-Олон улсын төвшний дуурийн дуулаачдын уралдаан, тэмцээнүүдийн хуваарь жилийн эхэнд гарчихдаг байх. Түүнд бэлтгэх л чухал юм байна даа?

-Тэгэлгүй яах вэ. Олон улсын тэмцээн, уралдаан бол зөндөө болж байдаг. Пүрэвжавын Ганбат хэмээх агуу мундаг дуучин бидний үеийн залуусыг хүсэл мөрөөдлөөр жигүүрлүүлсэн. Дуурийн урлагт асар их гавьяа байгуулсан хүн бол П.Ганбат гавьяат шүү дээ. Тэр агуу хүнээр би одоо ч гэсэн бахархаж, уран бүтээл, дуунуудыг нь сонсч явдаг. Бид нэг талаар ямар их азтай, нэг талаар ямар азгүй улс вэ дээ гэж боддог. Тэр хүн өдийд байсан бол Монголын дуурийн урлаг үүнээс ч илүү хөгжих байсан. Ядаж л Монгол Улсад шинэ дуурийн театр барьчихсан байх байсан даа гэж боддог.

-Нээрээ таны нэг мөрөөдөл Монголдоо дуурийн театр байгуулах явдал гэсэн байх аа?

-Мөрөөдөл гэдэг хэзээ ч хүнээс урвадаггүй зүйл байх. Тиймээс дуурийн театр барих юмсан, нэг сайхан дуурийн сургууль байгуулах юмсан гэж мөрөөдөж байна. Хэдэн багш нарынхаа энэ их мэдлэг, эрдэм чадварыг авч үлдээд, сайхан сургууль байгуулаад тэднийгээ залгамжлаад аваад явах юмсан. Үе үеийн сонгодог дуучид болоод уртын дуу, ардын урлагийг сурталчлах, дэлхий дахинд Монголын сонгодог урлагийг цуурайтуулах том сургууль байгуулна аа.

Монголын сонгодог урлагийг цуурайтуулах том сургууль байгуулна аа.

Хаа байгаа Америкт төрсөн хүүхэд манай Монголд ирж миний үүсгэн байгуулсан сургуульд сурахыг мөрөөддөг байгаасай. Нью-Йоркт Жулиардын их сургууль гэж байдаг. Тэр сургууль дэлхийд маш томд ордог. Тэнд л очоод сурчих юмсан гэж хөгжимчид мөрөөддөг шиг энд Монголд нэг тийм том их сургууль байгаасай гэж би хүсдэг. Хажууд нь дуурийн театртай. Сургуулиа төгсөөд театртаа ажиллаж болохоор. Ийм цогц юм байгуулахсан гэж мөрөөддөг. Энэ мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байна. Тиймээс би “Монгол сонгодог” гэж хоёр концерт хийсэн. Үүний гол учир нь монгол сонгодог бүтээлийг Монголын ард түмэндээ болон дэлхий дахинд таниулахсан гэсэн бодлынх юм. Үүний дагуу 2018, 2019 онд Монголын дуу хоолой ч гэдэг юм уу дэлхийн хэмжээний сайхан конкурс тэмцээн Монголдоо зохион байгуулна. Тэгээд дэлхийгээс олон сайхан дуучид ирээд, жишээ нь гуравдугаар шатанд манай төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров багшийн, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав багшийн, эсвэл төрийн шагналт Х.Билэгжаргал багшийн ч юм уу, энэ агуу хүмүүсийн бүтээлийг, дуурийнх нь ари, романсуудыг монгол хэлээр дуулаад манай дуурийн театрын тайзан дээр зогсч байна гэдэг бол их сайхан зүйл биз дээ. Тийм нэг мөрөөдөл байна. Гэхдээ энэ бол мөрөөдөл биш ойрын үед хийх ажил маань юм даа.

Г.Ариунбаатар: Энэ шагнал надад улам хичээх том даалгавар өгсөн

-Энэ зорилтоо ажил хэрэг болгох алхмаа эхэлсэн үү?

-Яриад явж байгаа. Дэмжиж тусалъягэсэн сайхан сэтгэлтэй ах, дүү нар байна аа. Бас сонгодог урлаг болон ер нь Монголын урлагийг хүндэлж биширдэг гадаад дотоодын хүмүүс ч байна. Дотоодын бизнесмэн сайхан ах, эгч нар байгаа. Тийм учраас тэднийхээ дэмжлэгтэйгээр ийм нэг сайхан конкурс зохиогоод, өөрсдөө нэг ханхайгаад сууж байх юмсан гэж боддог юм. Дэлхийд нэртэй тэр сайхан дуучид яагаад миний Монголд ирж дуулж болдоггүй юм. Бид л очиж тухайн эх орных нь дууг дуулаад түрүүлээд, шагналт байранд ороод явж болж байхад тэд яагаад ирж дуулж болдоггүй юм. Тэднийг манай тайзан дээр эх хэлээр минь чадан ядан дуулахыг сонсмоор байна шүү дээ. /инээв/

-Түрүүнд та П.Ганбат гавьяатыг биширч, хүндэлдэг гэж хэллээ. Дуурийг ч, нийтийн дууг ч үнэхээр гайхамшигтай дуулж амьдруулдаг дуучин байсан даа. Таны хоолой ч П.Ганбат гавьяатынхтай төстэй. Дуурийн дууг ч дуулдаг. Бас зохиолын дуу ч дуулдаг?

-Тэгэхгүй яах вэ. Яах ч арга байхгүй, П.Ганбат гавьяатыг шүтэн биширдэг. Би нийтийн дуу ч дуулдаг, дууриа ч дуулдаг. Яагаад Монголын ард түмнийхээ урлагийг орхигдуулна гэж. Тэгж болохгүй шүү дээ. Тэр сайхан дуунуудыг нь дуулж байх ёстой. Өнөөдөр залуучууд өөрсдөө ч ойлгохгүй мөртлөөнийтийн дуу ийм тийм гэж доош нь хийх асуудал байдаг л даа. Үгүй байхгүй юу даа. Бид тэр л дуунуудыг дуулж эх орноо боддог. Үүнийгээ дуулж байж өнөөдөр ижий, аавыгаа санадаг, нутаг усаа хайрладаг. Би монгол хүн, ийм сайхан эх оронтой юм шүү гэдгээ энэ дуунуудаас мэдэрдэг юм шүү дээ. Өөр урсгал чиглэлээр дуулаад эх орноо мэдрэхгүй байх гэж би хувьдаа боддог. Жишээ нь, Төрийн дуулал бол нийтийн л дуу шүү дээ.

Хөдөөтөрсөн минь ямар иххувь заяа вэ гэж боддог

-Та бол Төв аймгийн Өнжүүлийн хүн. Тэр сайхан нутаг усны тухай, өсч төрсөн хөдөө ахуйнхаа тухай яриач. Адуутай, айрагтай, найрагтай, дуутай нутаг даа?

-Би чинь хөдөө өссөн хүүхэд шүү дээ. Одоо ч гэсэн миний адуу мал нутагт маань байна. Нутаг руугаа байнга яардаг. Адуун дээрээ очихыг байнга боддог. Тэнд төрсөн минь ямар их хувь заяа вэ гэж боддог. Хатуу сонсогдож байж магадгүй л дээ. Би хотод ч юм уу, хаа нэгтээ дөрвөн хананы дунд төрсөн бол яаж ч явах юм билээ, мэдэхгүй байна. Хөдөө төрсөн тэр мэдрэмж гайхамшигтай. Тэр уул ус, салхи, агаар, нутгийн элс хайрга бүгд сайхан. Мориноос унаад өвдгөө шалбалах хүртэл үнэхээр хаана ч байхгүй мэдрэмж.

-Багадаа хурдны морь унаж байсан биз?

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ олон жил унаагүй. Хоёр жил л хурдны морь унасан. Сүүлд нь морь эргүүлдэг болсон. Дараа нь морь хөлсөлдөг болсон. Тэгээд туслах уяач болсон доо.

-Хурдны моринд эрт хүнддэж дээ. Багадаа том биетэй байсан уу?

-Би 20 жилийн өмнө ийм байсан гэж бодохгүй байна /инээв/. Багадаа том биетэй байсан. Тийм болоод л хоёрхон жил хурдны морь унаад л “дэвшээд” явчихгүй юу даа.

Г.Ариунбаатар: Энэ шагнал надад улам хичээх том даалгавар өгсөн

-Танайхан хэр хурдтай вэ. Уяач хүмүүс бий юу?

-Байна аа. Миний аав одоо болтол морь уядаг хөдөөгийн гүндүүгүй эр хүн бий дээ. Бага байхаас л манайх мал хуйтай айл байсан. Би ч адуу малд их ойр. Ер нь адуунд гайгүй шүү. Эмнэг хангал бол надаас л хулмайдаг байлаа ш тээ. /инээв/

-Дэмбээддэг үү. Айраг, найрын дунд сайхан дуу, дуучид төрдөг дөө?

-Өө тэгэлгүй яах вэ. Манай нутаг жинхэнэ дуу хуур, айраг цагааны өлгий. Айргийг гайгүй сайхан ууна аа. Манайхан сайхан дуулна. Ямар нэг наадам, найр, унага тамгалах боллоо гэхэд манай нутгийнхан гурав хоног хавтгай сайхан найрлачихдаг. Ийм л сайхан нутаг. Тэгэхээр тэнд зөв хоолойтой болгон дуулна. Шөнө оройгүй дуулж энэ хоолойны хатыг суулгасан байх нь байна шүү дээ /инээв/.

-Уртын дууны Баянбараат аялгуу алдартай даа?

-Баянбараатын буюу төв Халхын уртын дуу бол шажин төрийн их дуулал юм. Баянбараат аялгуу гайхамшигтай шүү дээ. Бараатын “Дөмөн” гэж сайхан уртын дуу бий. Төмөр гэж алдартай, агуу уртын дуучин байлаа шүү дээ. Энэ аялгууг миний өвөө Чулуунбаатар гэж хүн их сайхан дуулдаг. СУИС-ийн уртын дууны багш Ц.Дэлгэр багш манай нутагт очиж манай өвөөгөөр Баянбараатын уртын дууг дуулуулж Монголын радиод бичиж авсан. Одоо фондод нь байдаг. Өвөө маань шаггүй сайхан дуучин байж. Би өвөөгийнхөө өвөр дээр суугаад л тэр сайхан дуунуудыг сонсч л байсан даа. Анх аав маань намайг уртын дуучин л болгоно, уртын дуучин л бол гэдэг байсан. Одоо ч гэсэн би боддог юм. Найранд гурван дуутай байх юм сан гэж. Уртын дуу яагаад ч юм цусанд минь байх шиг санагддаг юм.

Би өвөөгийнхөө өвөр дээр суугаад л тэр сайхан дуунуудыг сонсч л байсан даа.

-Хэр олон уртын дуу мэдэх вэ?

-Нэлээд хэдэн дуу мэднэ ээ.

-СУИС-д элсэхдээ уртын дуучин болох зорилготой байсан байх нь уу. Дуурийн дуучин болоход юу нөлөөлөв?

-СУИС-д дуурийн дуучин Баясгалан гэж багш байсан. Саяхан өөд болчихлоо. Баясгалан багш маань хөдөө манай нутагт унаганы тамганы найран дээр очсон юм. Би тэр найран дээр дуулахгүй юу даа. Тэр үед адуучин хүүхэд л байлаа. Тэгсэн чинь Баясгалан багш “Энэ дуучин л болох хүүхэд байна даа” гээд. Тэгээд намайг авчирч СУИС-д бэлтгэж, хөтөлж оруулж ирж, Д.Банди багш дээр маань авчирч өгсөн юм даа. Би дотроо бодохдоо С.Жавхлан, Т.Баясгалан гээд энэ сайхан дуучид шиг тийм л дуучин болно доо гэж мөрөөдөж СУИС-д орж байсан. Энэ мөрөөдлийг маань дэгжээж бадраан, илүү цаашаа хүрээ тэлж, дэлхийн том урлаг руу яалт ч үгүй дурлуулж чадсан хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Доржийн Банди багш маань. Миний амжилт бүхэн тэр хүний л ач буян юм.

-Аав, ээж тань дуулдаг уу?

-Манай аав, ээж хоёр гурван сайхан хүүхэд төрүүлсэн. Би айлын дундахь хүүхэд. Нэг ахтай, нэг эмэгтэй дүүтэй. Манай удамд, аав, ээж хоёрын маань аль альталд сайхан дуулдаг улс байсан. Найранд гурван дуутай, тайзан дээр ч гараад дуулчихдаг хүмүүс байсан. Тийм учраас надад энэ хоёр хүний удам судар, ген бий байх гэж боддог.

Г.Ариунбаатар: Энэ шагнал надад улам хичээх том даалгавар өгсөн

Г.Ариунбаатар: Энэ шагнал надад улам хичээх том даалгавар өгсөнГ.Ариунбаатар: Энэ шагнал надад улам хичээх том даалгавар өгсөн

Г


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 2 ]

2017 оны 6-р сарын 23. 16:33Зочин - [203.169.50.***]

Ард олон тумэн чинь бахархаж байна, хундэтгэн дааж яваарай. Монголын тал нутгийн дуугаар Мэри Кинг хэмээх алдартай эмэгтэйг мэлмэрттэл уяраасан даа.

2017 оны 6-р сарын 21. 16:56Зочин - [124.158.112.**]

Bayar hurgeye Tsagaa olj shagnaliig ni ogchee. Zaluu duuchin mini delhii dayar shonhor shuvuu shig duulan nis. Aldriin orgild hureerei. Tanidag angli hun baharhan e-mail bichsen baisan.

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Эрх мэдлээ урвуулж, 1,5 тэрбум төгрөг завшсан албан тушаалтнуудыг баривчилжээ17 цаг 59 минутын өмнө

Ням гаригт НӨАТ-ын сугалааны тохирол Боловсрол телевизээр шууд явна18 цаг 50 минутын өмнө

Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна18 цаг 56 минутын өмнө

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд нэгдэв19 цагийн өмнө

Ц.Алтанзаяа: Таван настай охин хоол тэжээл болон витамины дутагдалд орсон нь тогтоогдсон19 цаг 9 минутын өмнө

Шинээр томилогдсон сайд нар тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо19 цаг 18 минутын өмнө

Нийтийн тээвэрт тусгай замын автобус үйлчилнэ19 цаг 25 минутын өмнө

НӨӨЦЛӨХ ӨВСНИЙ ТАЛ ХУВИЙГ Л БЭЛТГЭЖЭЭ19 цаг 27 минутын өмнө

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлыг хэлэлцэв20 цаг 54 минутын өмнө

Тээврийн хэрэгслээс үүсч буй агаарын бохирдлын талаар хуралдлаа20 цаг 56 минутын өмнө

65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржина20 цаг 59 минутын өмнө

Хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хэлэлцлээ21 цаг 1 минутын өмнө

18 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ21 цаг 3 минутын өмнө

Засгийн газар өргөтгөсөн хуралдаан зарлалаа21 цаг 5 минутын өмнө

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцэнэ21 цаг 7 минутын өмнө

АН У.Хүрэлсүхийг дэмжээгүй, Хүрэлсүх ч тэдэнд итгээгүй21 цаг 16 минутын өмнө

Олимп, наадмын багийн ахлагчдыг сонголоо21 цаг 56 минутын өмнө

Баян болохын тулд хэрэгжүүлэх саятнуудын 6 сургамж22 цаг 2 минутын өмнө

Талийгаач 12 жилийн өмнө АНУ-д очжээ22 цаг 32 минутын өмнө

Умард Солонгос баллистик пуужин бүхий шумбагч хөлөг онгоцтой болжээ22 цаг 39 минутын өмнө

“Арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн эхэллээ22 цаг 46 минутын өмнө

Ерөнхий консул Э.Галбадрал Сан Франциско хотын даргатай уулзлаа22 цаг 59 минутын өмнө

Мод, модон материалын захуудад үзүүлэх сургалт хийв23 цаг 1 минутын өмнө

Путин: Эмэгтэй хүн ОХУ-ын ерөнхийлөгч болох боломжтой23 цаг 4 минутын өмнө

“Залуусаа нэмье” өдөрлөг болно23 цаг 30 минутын өмнө

Малын хулгайг илрүүллээ23 цаг 31 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд23 цаг 33 минутын өмнө

ДАШТ-ээс Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ23 цаг 34 минутын өмнө

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана23 цаг 36 минутын өмнө

Зарим гишүүд "хэлд оржээ"23 цаг 39 минутын өмнө

Шинэ Засгийн газар бүрдлээӨчигдөр 10 цаг 09 минут

Н.Цэрэнбат сайд Цэвэрлэх байгууламжаас ажлаа эхлэх үү?Өчигдөр 10 цаг 05 минут

Өнөөдөр луу өдөрӨчигдөр 09 цаг 37 минут

Улаанбаатарт 7 хэм дулаанӨчигдөр 09 цаг 34 минут

"Дархлаажуулалтын 10 хоног" эхэллээ2017 оны 10-р сарын 19. 19:01

Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх талаар сануулав2017 оны 10-р сарын 19. 18:51

ХСИС, ХААИС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ2017 оны 10-р сарын 19. 18:44

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ирц дахин бүрдсэнгүй2017 оны 10-р сарын 19. 18:40

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх сэдвээр зөвлөлдөнө2017 оны 10-р сарын 19. 18:21

Ж.Бат-Эрдэнэ: Аймгийн төвүүдийг Улаанбаатартай дэд бүтцээр холбоно2017 оны 10-р сарын 19. 18:04

Пуужин Баяраа аав "болох нь"2017 оны 10-р сарын 19. 17:47

Автомашины хулгайн хэргийг шуурхай илрүүллээ2017 оны 10-р сарын 19. 17:31

АЗХ-ны ерөнхийлөгчид Б.Хайдавмөнх хүч үзнэ2017 оны 10-р сарын 19. 17:28

Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томиллоо2017 оны 10-р сарын 19. 17:25

Энэтхэгийн шигшээг Д.Мөнхбаяр дасгалжуулна2017 оны 10-р сарын 19. 16:45

Монгол-Францын хамтын ажиллагаагаар санал солилцов2017 оны 10-р сарын 19. 16:42

Тодорхойлох имижгүй тохиролцооны засаг2017 оны 10-р сарын 19. 16:39

ГХЯ: АНУ-д амиа алдсан Монгол иргэний ар гэртэй холбогдсон2017 оны 10-р сарын 19. 16:32

”Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодров2017 оны 10-р сарын 19. 16:29

Автомашины аккумулятор хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ2017 оны 10-р сарын 19. 16:27

Зүрхний гажигтай 41 хүүхэд эмчлүүлэхээр Бээжинг зорилоо2017 оны 10-р сарын 19. 16:26

"БЗД-ийн ИТХ хуурамч тамгаар ажилаа шийдэж байна" гэв2017 оны 10-р сарын 19. 16:23

С.Тулга: Монгол залуус багийн спортоор амжилт гаргаж чадна2017 оны 10-р сарын 19. 16:15

40-65 насны даатгуулагч багц шинжилгээнд үнэгүй хамрагдана2017 оны 10-р сарын 19. 16:09

А.Сүхбат: Бөхийн найрааны асуудлыг анхааралдаа аваарай2017 оны 10-р сарын 19. 15:43

“Өсвөрийн аврагч бүлэг”-ийн гишүүдийг дадлагажуулав2017 оны 10-р сарын 19. 15:39

Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй байна2017 оны 10-р сарын 19. 15:38

БНСУ-д ажиллах иргэдийг шалгаруулах журамд өөрчлөлт орно2017 оны 10-р сарын 19. 15:19

Боулингийн аваргууд тодров2017 оны 10-р сарын 19. 14:51

БНЭУ-ын Төрийн албаны төв комиссын даргыг хүлээн авч уулзлаа2017 оны 10-р сарын 19. 14:42

Тендерийн ажлуудын мэдээлэл ил тод болно2017 оны 10-р сарын 19. 14:33

Ц.Цогзолмаа: ЕБС туршилтын орчин байж болохгүй2017 оны 10-р сарын 19. 14:31

“Залуусаа Нэмье” өдөрлөг болно2017 оны 10-р сарын 19. 14:26

Агаар орчны бохирдлыг бууруулах мэдээллийн төвтэй болно2017 оны 10-р сарын 19. 12:58

“Канабис” төрлийн ургамал тээвэрлэж явжээ2017 оны 10-р сарын 19. 12:46

Хүний эрхийн сургагч багш нар гэрчилгээгээ гардав2017 оны 10-р сарын 19. 12:44

Тоостой машин дээр зурсан амьтдын зургууд2017 оны 10-р сарын 19. 12:35

Х.Баделхан: Концессын гэрээн дээр хяналт тавьж ажиллана2017 оны 10-р сарын 19. 12:26

Энхийг сахиулагчид зэвсэгт халдлагыг зогсоожээ2017 оны 10-р сарын 19. 12:19

Ж.Батзандан: Гадаадад амьдарч буй 250 мянган монгол иргэний хүчийг ашиглаж болно2017 оны 10-р сарын 19. 12:06

Чуулганы хуралдаан эхэллээ2017 оны 10-р сарын 19. 12:03

Сэлэнгэд газар хөдлөлт болжээ2017 оны 10-р сарын 19. 12:01

Үлдсэн долоон сайдыг томилно2017 оны 10-р сарын 19. 11:18

Хандивласан автомашиныг хүлээлгэн өглөө2017 оны 10-р сарын 19. 11:02

Ши Зиньпин: Хятад улс бусдын ашиг сонирхлыг хэзээ ч хохироохгүй2017 оны 10-р сарын 19. 10:53

Гэр хороололд үүсч буй агаарын бохирдлын талаар хуралдав2017 оны 10-р сарын 19. 10:50

Ксения Собчак ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо зарлав2017 оны 10-р сарын 19. 10:47

Найман сайдыг томиллоо2017 оны 10-р сарын 19. 10:40

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана2017 оны 10-р сарын 19. 10:35

ҮЙЛ ЯВДАЛ: "Хөгжлийн Харандаа ЭКСПО-2017" мэдээлэл хийнэ2017 оны 10-р сарын 19. 10:33

Бяртай засаг ба "боодогны чулуу" шиг халуун үгс2017 оны 10-р сарын 19. 10:27

Улаанбаатарт 10 хэм дулаан2017 оны 10-р сарын 19. 09:32

Өнөөдөр туулай өдөр2017 оны 10-р сарын 19. 09:32

Д.Цогтбаатар: Бодит харилцаагүй байсан Элчин сайдын яамыг хаасан2017 оны 10-р сарын 18. 18:56

Н.Энхболд: Цэргийн албыг 2 жил болгож болно2017 оны 10-р сарын 18. 18:41

С.Батболд: Иргэд газраа барьцаалан орон сууцны урьдчилгааг төлөх боломжтой2017 оны 10-р сарын 18. 18:38

Хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ2017 оны 10-р сарын 18. 18:33

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа2017 оны 10-р сарын 18. 18:32

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томилов2017 оны 10-р сарын 18. 18:30

Цэрэг татлагын товчооны хурал болов2017 оны 10-р сарын 18. 17:49

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ” хурал болж байна2017 оны 10-р сарын 18. 17:48

Орон байрны хулгайч этгээдийг илрүүлэв2017 оны 10-р сарын 18. 17:42

Н.Учрал: Нүхэн жорлон барих газаргүй хороод их байна2017 оны 10-р сарын 18. 17:35

О.Баасанхүү: Ерөнхий сайд засагтаа "Бяртай засаг" гэдэг нэр өгөөрэй2017 оны 10-р сарын 18. 17:05

Дархлаажуулалтад суурь өвчтэй иргэдийг хамруулна2017 оны 10-р сарын 18. 16:57

Гар угаах дадал нь халдвараас сэргийлдэг2017 оны 10-р сарын 18. 16:41

“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ2017 оны 10-р сарын 18. 16:38

Сурагчдад эрүүл мэндийн сургалт явуулав2017 оны 10-р сарын 18. 16:33

КОИКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2017 оны 10-р сарын 18. 16:27

Хөдөлмөрийн арбитраар М.Чимэддоржийг томилуулахыг хүсэв2017 оны 10-р сарын 18. 16:24

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох