Эр цэрэг, эрэлхэг хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахаа болих нь

2017 оны 8-р сарын 10. 10:39

Монгол Улс энх цагийн тайван орон. Элдэв, буудалцаан, мөргөлдөөн, зэвсэгт тэмцэлдээн байхгүй нь азтай. Гэвч улс орноо батлан хамгаалах үүрэгтэй цэрэг эрс, эрэлхэг дайчид нь энх цагт амь эрсэдсээр байна. Сүүлийн үед батлан хамгаалах салбараас бараан мэдээ тасрахаа болилоо.

Цэргүүд дарга нарынхаа яргаллаас болж арван хуруугаа таслуулж амьдаараа эрэмдэг боллоо.Мөн Цэргийн сургуулилтын үеэр дэлбэрэлтэд өртөж, нисдэг тэрэг, машин техниктэй осолдож цаг бусаар алтан амиа алдаж байна. Сүүлийн хагас жилд л гэхэд зэвсэгт хүчинд зургаан удаагийн осол гарч цэрэг эрс гэмтэж бэртэж, нас баржээ. Зэвсэгт хүчинд алба хаасныхаа төлөө цаг бусаар хорвоог орхисон баатарлаг эрсийн хойноос гашуудсан гашуудал өнөөдөр тайлагдаагүй байна.

Мөн эцэг эхчүүд эр цэргийн албанд бахархал бардамналтайгаар биш айдас түгшүүртэйгээр хүүгээ үдэж байна. Өөрөөр хэлбэл, эр цэрэг, эрэлхэг хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахгүй болтлоо Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар доройтлоо.

Хамгийн гол нь албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан осол аваар болгон дээр ямар нэг хариуцлага яригддаггүйг энд онцлох ёстой. Яригдсан байлаа гэхэд аль нэг албан тушаалтныг ажлаас нь шилжүүлээд өнгөрнө. Ихэнхдээ эх орноо хамгаалж байсан хэдэн бор цэргийн толгой дээр бүх ял нь буудаг жамтай.

Уг нь салбарынхаа доголдол, болохгүй бүтэхгүй байгааг төр засгаас эхлээд салбарыг толгойлж байгаа Зэвсэгт хүчин, Батлан хамгаалахын сайд дарга нь үндэс сууриар нь ярих учиртай. Гэтэл энэ салбарт хариуцлагагүйн тогтолцоо хавтгайрч, эрдэнэт хүний амь эрсэддэг байдал энгийн үзэгдэл болох шинжтэй.

Зэвсэгт хүчний салбарт гарч буй шилээ дарсан ослуудад сүүлдээ малаа хариулж явсан иргэн хүртэл өртөж амиа алддаг болов. Өнгөрсөн долоо хоногт малаа хариулж явсан иргэн Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо, тусгай хамгаалалттай бүсээс сум олж улмаар дэлбэрснээр нэг иргэн амиа алдаж, бас нэг нь шархтаж эмнэлэгт хүргэгджээ. Ослын талаар Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзсан байна.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Олон улсын сургуулилтын үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг” гэсэн бол ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг. Сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” гэжээ.

Эндээс хэн буруутай, хэн хариуцлага хүлээхийг харж болно. Өөрөөр хэлбэл, салбарын сайд, дарга нар нь өөрсдөдөө жаахан ч хир халдаасангүй. Үүнээс өмнөх удаа дараагийн ослууд ч ийм байдлаар шийдэгдэж ирсэн.

Мөн 2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн аймшигт осол гарч байв.

Энэ мэтээр эх орноо хамгаалахаар явсан эр цэрэг энх цагт зуурдаар амиа алдсаар байна. Энэ салбараас үхэл, хагацлын чимээ тасрахаа болилоо.ЗЭВСЭГТ ХҮЧИН, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ СҮҮЛИЙН ХАГАС ЖИЛД ГАРСАН ОСЛЫГ ЖАГСААВАЛ
  • 2017.01.17 Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид байлдагч Ж.Баярцогт харуулын ахлагчийнхаа дэглэлтээс болж хөлийнхөө есөн хурууг тайруулсан. Ахлагч Э-г хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон.
  • 2017.02.17 Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн.
  • 2017.04.11 Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Дадлагыг ахмад Н явуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна” гэсэн тайлбар өгсөн.
  • 2017.05.11 Төв аймгийн Алтанбулаг сум Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд сургалтад гарч байсан офицер, ахлагч хоёр УАЗ-469 машинтай явж байгаад осолдож бэртэл авсан.
  • 2017.06.13 Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан. Түүнийг цэрэгжилтийн дэглэмийн ачааллыг даалгүй нас барсан гэх мэдээлэл гарч байв.
  • 2017.08.04 Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж нэг нь нас барсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгаж байгаа.
Эх сурвалж: Зууны мэдээ


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2017 оны 8-р сарын 10. 21:31Зочин - [66.181.184.**]

Нисэх хугацаа нь дууссан нисдэг тэргийг Агаарын цэрг-нхэн өөрсд-н эрх ашигт нийцүүлэх-н тулд нисэх хугацааг хур.Дашаахүүгийн баг хууль дүрэм зөрчиж сунгалт хийснээс /ОХУ-н Милийн заводоос илүү эрх мэдэл гарган/ ЗХ-ний Ми-8нисдэг тэрэг 1.9сарын өмнө сүйрч эрдэнэт хүний алтан амь авсан "эл хэргийг" дарсаар өдий хүрлээ,гэм буруутай хариуцлаггүй нөхдүүдийг нь харинч тушаал дэвшүүлж хурандаа цолоор шагнуулаад явж байх жишээтэй,хариуцлаггүй байдлыг ЗХ салбараас таслан зогсоох нь ЭХ ОРНОО гэсэн сэтгэхүй байх шүү БХЯ сайд болон Ерөнхий командлагчаа

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Нярайн эндэгдэл гурав дахин буурчээ3 минут 2 секундын өмнө

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлжээ7 минут 9 секундын өмнө

Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй 32 гишүүний нэрс тодорхой боллоо14 минут 9 секундын өмнө

Өндрөөс үсэрсэн охид нас баржээ24 минут 58 секундын өмнө

Суугаа ажил зуурдаар үхэх шалтгаан болдог гэнэ шүү26 минут 49 секундын өмнө

Ж.Сауле: Манай улс 45 оронд мах экспортлох боломжтой30 минут 16 секундын өмнө

МАН-ын хагарал Засгийнхаа аминд хүрлээ38 минут 33 секундын өмнө

Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр Л.Эрдэнэчимэг томилогдлоо39 минут 49 секундын өмнө

Цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалтгүй зорчуулна47 минут 19 секундын өмнө

Завхан аймагт нийт нутгийн 75 хувь нь гантай байна52 минут 6 секундын өмнө

Эчнээ ангийн оюутнууд зээлд хамрагдах боломжтой1 цаг 12 минутын өмнө

Исламын Улс бүлэглэл халдлага үйлдэгчийнхээ дүрс бичлэгийг тараажээ1 цаг 20 минутын өмнө

Мэдээллийн шүүлтүүрт төрийн үүрэг бага байх учиртай1 цаг 29 минутын өмнө

100 толгой тарвагыг шилжүүлэн нутагшуулжээ1 цаг 42 минутын өмнө

Балж, Тэрэлж, Сөгнөгөр голын усны түвшин 25-75 см нэмэгджээ1 цаг 44 минутын өмнө

Мэдлэгийн эдийн засагт тулгуурласан инновацийн яамтай болмоор байна1 цаг 49 минутын өмнө

Гурван жил хүлээгдсэн 14-р сургуулийн шинэ байр ашиглалтад орно1 цаг 54 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: Жолооч нарын төлөөлөл эсэргүүцсэн мэдээлэл хийнэ2 цагийн өмнө

Цэцэрлэггүй багачууд ба " Аз сорьсон ажиллагаа"2 цаг 13 минутын өмнө

Ч.Бат-Эрдэнэ: “Оюутолгой”, “Эрдэнэс Оюутолгой”-н нийт өр 17 орчим тэрбум ам.долларт хүрсэн2 цаг 45 минутын өмнө

Усархаг бороо орохыг анхааруулав2 цаг 50 минутын өмнө

Өнөөдөр могой өдөр2 цаг 53 минутын өмнө

Цагдаа нар 200 гаруй хүнийг галын аюулаас аварчээ18 цаг 11 минутын өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөл хуралдав18 цаг 19 минутын өмнө

Дорнод аймаг архины хамааралтай иргэдээ албадан эмчилгээнд явуулна18 цаг 24 минутын өмнө

Азийн оюутны спортын холбооны гүйцэтгэх зөвлөл хуралдав18 цаг 44 минутын өмнө

Эмийг зөв хэрэглэхийн тулд юуг анхаарах вэ?18 цаг 54 минутын өмнө

Б.Баярсайханыг албан тушаалд нь эргүүлэн томилох нь зүйтэй гэж үзжээ19 цаг 2 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ЖДҮ-ийг хөгжүүлэх санал хүргүүлэв19 цаг 5 минутын өмнө

“Томоожоогүй” Укагийн донжтой стиль19 цаг 11 минутын өмнө

Монгол залуучууд мэдээлэл технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой19 цаг 21 минутын өмнө

“Их бурхан Жанрайсаг”-ийн сүм байгуулах шав тавих ёслол болжээ19 цаг 37 минутын өмнө

Засаг дарга С.Батболд 16 дугаар сургуулийн засварын ажилтай танилцлаа19 цаг 48 минутын өмнө

МАН-ын удирдах зөвлөлөөс хэнд ч хариуцлага тооцохгүй20 цаг 11 минутын өмнө

Гар дээрээс наймаа эрхлэгчид тэмцэхээ мэдэгдэв20 цаг 29 минутын өмнө

Төлбөргүй сургалтанд суусан залуус Солонгосыг зорино20 цаг 37 минутын өмнө

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дархан-Уул аймагт ажиллалаа20 цаг 41 минутын өмнө

Багш нар шаардлагын хариуг сонсоод цаашид хэрхэхээ шийднэ гэв20 цаг 45 минутын өмнө

"Авто худалдааны цогцолбор"-ын хөрөнгө оруулагчид тэмцэхээ мэдэгдэв22 цаг 35 минутын өмнө

96 ААН-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцаллаа22 цаг 46 минутын өмнө

Оюутнууд өнөөдрөөс цахим картаа захиална23 цаг 20 минутын өмнө

Дэлхийн хамгийн аюултай 10 зам23 цаг 24 минутын өмнө

Иргэн Ө.Бавуу: Боловсролын яамыг “Гэгээрлийн яам” гэж нэрлэх нь зүйтэй23 цаг 25 минутын өмнө

ДАШТ: Тэмцээний эхний өдөр А.Батцэцэг барилдана23 цаг 35 минутын өмнө

Мадонна хүүхдүүдийнхээ зургийг анх удаа олонд дэлгэв23 цаг 46 минутын өмнө

“Оюутан тээвэр” хамтарсан шалгалт явагдаж байна23 цаг 55 минутын өмнө

АН-ын бүлэг: Авлигын нууц сүлжээг санаачилсан Ц.Сандуйг огцруулах ёстойӨчигдөр 12 цаг 32 минут

У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээӨчигдөр 12 цаг 26 минут

Усайн Болт их спортыг орхисноо нүсэр тэмдэглэжээӨчигдөр 12 цаг 21 минут

В.Путин: Си Зиньпин бол дэлхийн хамгийн том найрал хөгжмийн удирдаачӨчигдөр 11 цаг 45 минут

Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүдийг түүврийн аргаар сонгоноӨчигдөр 11 цаг 20 минут

Хотын дарга замын удирдлагын төвтэй танилцавӨчигдөр 11 цаг 14 минут

Төмөр зам орчмоор халуун ус хязгаарланаӨчигдөр 11 цаг 07 минут

Автобус мөргөлдөж хоёр хүн нас баржээӨчигдөр 11 цаг 02 минут

ҮЙЛ ЯВДАЛ: Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос мэдээлэл хийнэӨчигдөр 10 цаг 28 минут

Ж.Мөнхбат: Засгийн газрыг огцруулна гэдэг бол улс төрийн зорилготой, зохион байгуулалттай үйлдэлӨчигдөр 10 цаг 08 минут

Баталгаатай гүүр, гарамаар гарахыг анхааруулавӨчигдөр 10 цаг 01 минут

Л.Дашдэмбэрэл: Таван настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруул гэсэн үүрэг өгсөнӨчигдөр 09 цаг 54 минут

Төлөвшөөгүй залууст "төмөр бандаш" хэрэгтэйӨчигдөр 09 цаг 47 минут

Улаанбаатарт 19 хэм дулаанӨчигдөр 09 цаг 08 минут

Үер усны аюулаас сэрэмжлүүлэвӨчигдөр 09 цаг 03 минут

Чанаргүй зээлийн хэмжээ 12 хувиар өсчээӨчигдөр 09 цаг 00 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүйӨчигдөр 08 цаг 54 минут

Шумуул 47 шүдтэй2017 оны 8-р сарын 20. 18:03

"Nokia 8" шинэ загварын ухаалаг утсыг танилцууллаа 2017 оны 8-р сарын 20. 16:45

Сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц 54 хувьтай байна2017 оны 8-р сарын 20. 16:36

Цэцэрлэгт орсон эсэх нь энэ сарын 25-нд тодорно2017 оны 8-р сарын 20. 14:55

Түүхий самар худалдаж авахгүй байхыг сануулав2017 оны 8-р сарын 20. 14:54

Умард, Өмнөд Солонгосын ялгаа2017 оны 8-р сарын 20. 14:47

Энэ жил сурах бичгийн үнэ нэмэгдэхгүй2017 оны 8-р сарын 20. 14:27

“Алтан намар-2017” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана2017 оны 8-р сарын 20. 14:24

“Цагдаагийн олимп”-оос баг тамирчид 33 багц медальтай ирлээ2017 оны 8-р сарын 20. 14:23

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ2017 оны 8-р сарын 20. 14:20

НӨАТ-ын cугалааны Супер азтан 400 сая төгрөг хожно2017 оны 8-р сарын 20. 14:19

Хятадын эрдэмтэд дараа нь амь оруулахаар хүний цогцосыг анх удаа хөлдөөжээ2017 оны 8-р сарын 20. 14:17

Үер усны аюулаас сэргийлээрэй2017 оны 8-р сарын 20. 14:14

Өнөөдөр улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно2017 оны 8-р сарын 20. 14:12

Финландад террорын ажиллагаа үйлдсэн этгээд хэн болохыг тогтоожээ2017 оны 8-р сарын 20. 14:08

Цахилгааны хязгаарлалт2017 оны 8-р сарын 20. 14:06

Улаанбаатарт бороо орно өдөртөө 18-20 градус дулаан байна2017 оны 8-р сарын 20. 13:30

Зэрлэг нэрсний анагаах чадал2017 оны 8-р сарын 19. 19:28

"Хөвсгөр" эмэгтэйчүүдэд зориулсан ДОЛООН энгийн зөвлөгөө2017 оны 8-р сарын 19. 19:15

Намрын улиралд арьсаа бэлдэцгээе2017 оны 8-р сарын 19. 18:59

Энэ сарын 20-ноос баруун аймгуудын нутгаар цочир хүйтэрнэ2017 оны 8-р сарын 19. 17:01

Америкийн үндсэрхэг үзэлтнүүдийн хэвлэл Чингис хааны хөшөөг нураах ёстой гэжээ2017 оны 8-р сарын 19. 16:55

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ , худалдаалж буй цэгүүд2017 оны 8-р сарын 19. 16:52

Татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн төлбөрүүдийг торгуулгүй хураан авч байна2017 оны 8-р сарын 19. 16:48

Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө2017 оны 8-р сарын 19. 16:46

Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө2017 оны 8-р сарын 19. 16:43

Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо2017 оны 8-р сарын 19. 16:40

Энэ намар 14 цэцэрлэг ашиглалтанд орно2017 оны 8-р сарын 19. 16:39

Мотоциклийн хэрэглээтэй холбоотой осол гэмтэл нэмэгдэж байна2017 оны 8-р сарын 19. 16:35

12 болон 24 цагийн марафон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна2017 оны 8-р сарын 19. 15:49

Сормуусны тухай сонирхолтой баримтууд2017 оны 8-р сарын 19. 15:48

Элэгний С вирусийн эсрэг эмийг хөнгөлөлттэй олгох эмийн сангууд2017 оны 8-р сарын 19. 15:38

Малалa Юсафзай Оксфордын их сургуульд оюутан боллoo2017 оны 8-р сарын 19. 12:58

Ерөнхийлөгч Х.Баттулга залуучуудтай хамт дасгал хийж, гүйлээ2017 оны 8-р сарын 19. 12:51

"Бичлэгийг эвлүүлэг гэж би андуурч байж"2017 оны 8-р сарын 19. 12:32

Зөрчлийн тухай хуулиас2017 оны 8-р сарын 19. 12:26

Барселонд үйлдсэн террорын бүх сэжигтэн алагджээ2017 оны 8-р сарын 19. 12:20

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох