Н.Байгалмаа: Европ хүртэлх 20 мянган бээр газрыг тэмээгээр туулна

2017 оны 8-р сарын 11. 11:25

Монгол бүсгүйчүүд “Европын 12 орноор тэмээтэй аялал хийхээр удахгүй эх орноосоо мордох гэж байна. Эх орноо сурталчлахаар энэхүү сонирхолтой аялалд гарах гэж байгаа уулчин, аялагч Н. Байгалмаатай ярилцлаа.

- Монголоос Европ тивийг зорих, тэр дундаа тэмээгээр аялах өвөрмөц санаа танд анх хэрхэн төрсөн бэ?

-Би 2008 оноос хойш аялал жуулчлалын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Аяллын бүх төрлөөр хичээллэдэг. Аялал миний амьдралын нэгээхэн хэсэг болсон төдийгүй, хэмжээлшгүй аз жаргалыг мэдэрдэг. Тэр хэрээрээ хүн болгон дуртай салбартаа манлайлахыг хүсдэг шиг би ч гэсэн энэ чиглэлээрээ амжилт гаргахыг хүссэн.

Зургаан жилийн өмнө миний таньдаг австрали хүн Монголоос Унгар хүртэлх замыг морьтой туулсан юм. Тэр үед Монголоос Унгар хүртэл яаж морьтой явдаг байна гэж бодож. биширсэн. Тухайн үед санаанд бууж егөхгүй байсан ч одоо бол аялж чадах юм шиг санагдаж байна. Зургаан жилийн өмнө хамгийн анх энэ аяллыг хийх тухай бодол толгойд буусан.

-Яагаад заавал тэмээгээр аялахаар шийдэв?

-Эрт дээр үеэс манай монголчууд тэмээн дээр гэр орон, ачаа тээшээ тээвэрлэн, нүүдэллэж ирсэн уламжлалтай. Ер нь ачаа тээвэрлэхэд их тохиромжтой.Түүнээс гадна хоёр бөхтэй тэмээ нэг бөхтэйгөөсөө илүү туулах чадвар сайн. Мөн тэмээ гурван cap ус, хоолгүй явж чаддаг.Гэхлээ чаддаг гээд хоолгүй байлгана гэсэн үг биш л дээ. Зардлаа зохицуулаад явах боломжтой.

- Нийт арван тэмээгээр аялах төлөвлөгөөтэй гэсэн. Тэмээнүүдээ яаж сонгосон бэ?

-“Монголын тэмээн холбоо”-нд хандаж,“Манай аялалд юугаар тусалж чадах вэ. Хоёр бөхтэй тэмээг алдаршуулах талаар юу гэж боддог вэ” гэж асуусан. “Монголын тэмээн холбоо”-ны Ариунсанаа эергээр хүлээн авч, гурван тэмээ бэлэглэсэн. Бусад нь Өмнөговь аймгийн Ханын Хэцийн хүрэн үүлдрийн тэмээнүүд бий.

Тэндхийн тэмээнүүд залуу, уналга, эдэлгээнд хэрэглэгдэж байгаагүй. Миний хувьд хөдөө тэмээтэй ойрхон өссөн ч тодорхой хэмжээнд тэмээг судлах шаардлага гарсан. Туулах чадвар зэргээсээ хамаарч янз бүр байдаг. Гадаад аялагчдын хувьд тэмээг анх удаа унах гэж байгаа учраас бүр ч их судалгаа хийсэн.

- Гадаад хүмүүсээр багаа бүрдүүлсэн гэхээр сонирхолтой санагдаж байна. Та багийнхнаа танилцуулаач?

- Өөрийнхөө хүсэл, мөрөөдлийг биелүүлэхийн тулд зангидсан гар шиг гайхалтай хамт олныг бүрдүүлэх хэрэгтэй. Олон улсын аялагчид байвал арай илүү олон хүмүүст хүрэх байх гэж бодсон. Галаад аялагч нар тэмээгээ унахгүй, ачаагаа тэмээн л дээрээ тавиад явна. Монгол маань тэмээ унаж магадгүй ч бид өөрсдөө явган алхаад сурчихсан. Хүмүүс хэд хоног хөдөө явахад л их зутардаг шүү дээ. Тийм болохоор өдөр болгон арван тэмээ асарна гэдэг хэцүү.

Хувь хүн өөрөө бас сэтгэлзүйн бэлтгэл, бие бялдрын хөгжил сайтай байх хэрэгтэй. Карл Бушбид гадаад хүмүүсийн багаа бүрдүүлэх даалгаврыг өгөөд, өөрөө монгол бүсгүйчүүдээ олсон. Баг сонголт дээр маш их ярилцсан. Зургаан өөр ертөнц, зан ааш, соёлтой хүмүүс нэг дор нэгдээд аялна гэдэг амаргүй. Багийн гишүүдээсээ харсан зүйл бол тэсвэр, хатуужил, аливаа зүйлийг даваад гарах чадвар.

Аяллын санааг би гаргасан ч намайг дэмжсэн хүн бол Английн алдарт явган аялагч Карл Бушби юм. Бид хоёрын аяллын маршрут нэг учраас манай баг болооч гэсэн хүсэлтийг би тавьсан. Одоогоор манай бaг гурван монгол, гурван гадаад хүний бүрэлдэхүүнтэй.

Мөн Бразил, АНУ-ын аялагчид хамт явна. Энэ гурав дэлхийд аль хэдийнээ танигдсан, чадварлаг явган аялагчид. Монголоос манай найз, сүүлийн 2-3 жил аялж байгаа бүсгүй хамт явна. Монголын хилээр гартал бидэнтэй хамт нэг, хоёр сард малчин маань явж магадгүй.

- Аяллын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Маш олон ач холбогдолтой. Нэгдүгээрт. Монголынхоо түүхэнд бичигдсэн замаар дахин явж өөрийн нэрээ үлдээх юм. Хоёрдугаарт, дэлхийн 20 гаруй орноор аялж явахад манай орныг мэдэх хүмүүс их ховор байдаг. Тиймээс аялаад явж байхад харсан хүн болгон сонирхож, аль улсын иргэн гэдгийг минь асууна. Ер нь Монголд маш том сурталчилгаа болно гэж бодож байна. Гуравдугаарт. Монголын хоёр бөхтэй тэмээг гадаадад алдаршуулахыг зорьсон.

-Тэмээгээр аялахад багагүй саад бэрхшээл тохиолдох байх. Аяллын маршрутыг сонирхож болох уу?

-Маршрутын хувьд хуучны торгоны замуудаар явж байгаад Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ нийт 12 орныг дайрах төлөвлөгөөтэй. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд НТӨ 115 оноос ХIII зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг байсан. Италийн аялагч Марко Поло энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан.

Болж өгвөл ХIII зууны үед Чингисийн эзэнт гүрэн байсан үеийн газруудаар явж өнгөрөх төлөвлөгөөтэй байна. Өөрсдөө болон тэмээгээ амраах ёстой учраас өдөрт 30 км туулна. Казахстан, Узбекстан, Туркменистан, Иран, Турк, Европын орнууд гэх мэт 12 орныг дайрч өнгөрөхөөр төлөвлөж байгаа. Тэгэхээр нийтдээ 20 мянга гаруй км замыг туулах юм.

- Урт хугацааны аялалд маш их зориг, тэвчээр шаардагдана. Сэтгэл санаагаа хэрхэн бэлтгэсэн бэ?

- Цаг тутамд сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, “Би чадна” гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Урт хугацааны аялал мэдээж амаргүй. Ууланд даарна, өлсөнө, цангана, магадгүй хөл, гараа хөлдөөж, гэмтэл авна. Европ тивийн уулын оргилд -40 хэмийн хүйтэнд майханд хононо гэдэг амаргүй ч оргил дээр гарсан хойно тэр бүх зовлонг мартчихдаг.

Эрүүл л байвал ямар ч хэцүү аяллыг даваад гардаг. Харин өвчтэй үед яаж ч сэтгэл санаагаа өөдрөг байлгах гээд чадахгүй үе бий. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сард Энэтхэгт 20-иод хоногийн аяллаар явахдаа хоолны хордлогод орж, 14 хоног хэвтэхэд их хүнд байсан.

Аяллын эхний гурван cap явагдсаны дараа манай аяллын талаар нэвтрүүлэг National Geography,Bbc телевизээр гарч эхэлнэ. National Geography манай ивээн тэтгэгч болохоор яригдчихсан байгаа.

- Туршлагатай ууланд авирагч, аялагч хүний хувьд аялах хүсэл сонирхолтой ч ажил хэрэг болгож чадахгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгвөл?

-Эхлээд зорилгоо тодорхойл. Зорилготой хүн бүхнийг даван туулж чаддаг. Мөн гомдоллож өөрийн бурууг бусдаас эpxээ болих хэрэгтэй. Бүхнийг чадна гэсэн итгэлтэй байж, чадахын тулд хичээвэл зорилгодоо хүрнэ.

Эх сурвалж: Зууны мэдээ


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Нярайн эндэгдэл гурав дахин буурчээ3 минут 26 секундын өмнө

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлжээ7 минут 33 секундын өмнө

Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй 32 гишүүний нэрс тодорхой боллоо14 минут 33 секундын өмнө

Өндрөөс үсэрсэн охид нас баржээ25 минут 22 секундын өмнө

Суугаа ажил зуурдаар үхэх шалтгаан болдог гэнэ шүү27 минут 13 секундын өмнө

Ж.Сауле: Манай улс 45 оронд мах экспортлох боломжтой30 минут 40 секундын өмнө

МАН-ын хагарал Засгийнхаа аминд хүрлээ38 минут 57 секундын өмнө

Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр Л.Эрдэнэчимэг томилогдлоо40 минут 13 секундын өмнө

Цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалтгүй зорчуулна47 минут 43 секундын өмнө

Завхан аймагт нийт нутгийн 75 хувь нь гантай байна52 минут 30 секундын өмнө

Эчнээ ангийн оюутнууд зээлд хамрагдах боломжтой1 цаг 12 минутын өмнө

Исламын Улс бүлэглэл халдлага үйлдэгчийнхээ дүрс бичлэгийг тараажээ1 цаг 20 минутын өмнө

Мэдээллийн шүүлтүүрт төрийн үүрэг бага байх учиртай1 цаг 29 минутын өмнө

100 толгой тарвагыг шилжүүлэн нутагшуулжээ1 цаг 42 минутын өмнө

Балж, Тэрэлж, Сөгнөгөр голын усны түвшин 25-75 см нэмэгджээ1 цаг 45 минутын өмнө

Мэдлэгийн эдийн засагт тулгуурласан инновацийн яамтай болмоор байна1 цаг 49 минутын өмнө

Гурван жил хүлээгдсэн 14-р сургуулийн шинэ байр ашиглалтад орно1 цаг 54 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: Жолооч нарын төлөөлөл эсэргүүцсэн мэдээлэл хийнэ2 цагийн өмнө

Цэцэрлэггүй багачууд ба " Аз сорьсон ажиллагаа"2 цаг 13 минутын өмнө

Ч.Бат-Эрдэнэ: “Оюутолгой”, “Эрдэнэс Оюутолгой”-н нийт өр 17 орчим тэрбум ам.долларт хүрсэн2 цаг 45 минутын өмнө

Усархаг бороо орохыг анхааруулав2 цаг 51 минутын өмнө

Өнөөдөр могой өдөр2 цаг 53 минутын өмнө

Цагдаа нар 200 гаруй хүнийг галын аюулаас аварчээ18 цаг 11 минутын өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөл хуралдав18 цаг 20 минутын өмнө

Дорнод аймаг архины хамааралтай иргэдээ албадан эмчилгээнд явуулна18 цаг 25 минутын өмнө

Азийн оюутны спортын холбооны гүйцэтгэх зөвлөл хуралдав18 цаг 44 минутын өмнө

Эмийг зөв хэрэглэхийн тулд юуг анхаарах вэ?18 цаг 55 минутын өмнө

Б.Баярсайханыг албан тушаалд нь эргүүлэн томилох нь зүйтэй гэж үзжээ19 цаг 3 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ЖДҮ-ийг хөгжүүлэх санал хүргүүлэв19 цаг 6 минутын өмнө

“Томоожоогүй” Укагийн донжтой стиль19 цаг 11 минутын өмнө

Монгол залуучууд мэдээлэл технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой19 цаг 21 минутын өмнө

“Их бурхан Жанрайсаг”-ийн сүм байгуулах шав тавих ёслол болжээ19 цаг 37 минутын өмнө

Засаг дарга С.Батболд 16 дугаар сургуулийн засварын ажилтай танилцлаа19 цаг 49 минутын өмнө

МАН-ын удирдах зөвлөлөөс хэнд ч хариуцлага тооцохгүй20 цаг 11 минутын өмнө

Гар дээрээс наймаа эрхлэгчид тэмцэхээ мэдэгдэв20 цаг 30 минутын өмнө

Төлбөргүй сургалтанд суусан залуус Солонгосыг зорино20 цаг 38 минутын өмнө

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дархан-Уул аймагт ажиллалаа20 цаг 42 минутын өмнө

Багш нар шаардлагын хариуг сонсоод цаашид хэрхэхээ шийднэ гэв20 цаг 45 минутын өмнө

"Авто худалдааны цогцолбор"-ын хөрөнгө оруулагчид тэмцэхээ мэдэгдэв22 цаг 35 минутын өмнө

96 ААН-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцаллаа22 цаг 47 минутын өмнө

Оюутнууд өнөөдрөөс цахим картаа захиална23 цаг 20 минутын өмнө

Дэлхийн хамгийн аюултай 10 зам23 цаг 24 минутын өмнө

Иргэн Ө.Бавуу: Боловсролын яамыг “Гэгээрлийн яам” гэж нэрлэх нь зүйтэй23 цаг 25 минутын өмнө

ДАШТ: Тэмцээний эхний өдөр А.Батцэцэг барилдана23 цаг 36 минутын өмнө

Мадонна хүүхдүүдийнхээ зургийг анх удаа олонд дэлгэв23 цаг 47 минутын өмнө

“Оюутан тээвэр” хамтарсан шалгалт явагдаж байна23 цаг 55 минутын өмнө

АН-ын бүлэг: Авлигын нууц сүлжээг санаачилсан Ц.Сандуйг огцруулах ёстойӨчигдөр 12 цаг 32 минут

У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээӨчигдөр 12 цаг 26 минут

Усайн Болт их спортыг орхисноо нүсэр тэмдэглэжээӨчигдөр 12 цаг 21 минут

В.Путин: Си Зиньпин бол дэлхийн хамгийн том найрал хөгжмийн удирдаачӨчигдөр 11 цаг 45 минут

Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүдийг түүврийн аргаар сонгоноӨчигдөр 11 цаг 20 минут

Хотын дарга замын удирдлагын төвтэй танилцавӨчигдөр 11 цаг 14 минут

Төмөр зам орчмоор халуун ус хязгаарланаӨчигдөр 11 цаг 07 минут

Автобус мөргөлдөж хоёр хүн нас баржээӨчигдөр 11 цаг 02 минут

ҮЙЛ ЯВДАЛ: Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос мэдээлэл хийнэӨчигдөр 10 цаг 28 минут

Ж.Мөнхбат: Засгийн газрыг огцруулна гэдэг бол улс төрийн зорилготой, зохион байгуулалттай үйлдэлӨчигдөр 10 цаг 08 минут

Баталгаатай гүүр, гарамаар гарахыг анхааруулавӨчигдөр 10 цаг 01 минут

Л.Дашдэмбэрэл: Таван настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруул гэсэн үүрэг өгсөнӨчигдөр 09 цаг 54 минут

Төлөвшөөгүй залууст "төмөр бандаш" хэрэгтэйӨчигдөр 09 цаг 47 минут

Улаанбаатарт 19 хэм дулаанӨчигдөр 09 цаг 08 минут

Үер усны аюулаас сэрэмжлүүлэвӨчигдөр 09 цаг 03 минут

Чанаргүй зээлийн хэмжээ 12 хувиар өсчээӨчигдөр 09 цаг 00 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүйӨчигдөр 08 цаг 54 минут

Шумуул 47 шүдтэй2017 оны 8-р сарын 20. 18:03

"Nokia 8" шинэ загварын ухаалаг утсыг танилцууллаа 2017 оны 8-р сарын 20. 16:45

Сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц 54 хувьтай байна2017 оны 8-р сарын 20. 16:36

Цэцэрлэгт орсон эсэх нь энэ сарын 25-нд тодорно2017 оны 8-р сарын 20. 14:55

Түүхий самар худалдаж авахгүй байхыг сануулав2017 оны 8-р сарын 20. 14:54

Умард, Өмнөд Солонгосын ялгаа2017 оны 8-р сарын 20. 14:47

Энэ жил сурах бичгийн үнэ нэмэгдэхгүй2017 оны 8-р сарын 20. 14:27

“Алтан намар-2017” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана2017 оны 8-р сарын 20. 14:24

“Цагдаагийн олимп”-оос баг тамирчид 33 багц медальтай ирлээ2017 оны 8-р сарын 20. 14:23

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ2017 оны 8-р сарын 20. 14:20

НӨАТ-ын cугалааны Супер азтан 400 сая төгрөг хожно2017 оны 8-р сарын 20. 14:19

Хятадын эрдэмтэд дараа нь амь оруулахаар хүний цогцосыг анх удаа хөлдөөжээ2017 оны 8-р сарын 20. 14:17

Үер усны аюулаас сэргийлээрэй2017 оны 8-р сарын 20. 14:14

Өнөөдөр улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно2017 оны 8-р сарын 20. 14:12

Финландад террорын ажиллагаа үйлдсэн этгээд хэн болохыг тогтоожээ2017 оны 8-р сарын 20. 14:08

Цахилгааны хязгаарлалт2017 оны 8-р сарын 20. 14:06

Улаанбаатарт бороо орно өдөртөө 18-20 градус дулаан байна2017 оны 8-р сарын 20. 13:30

Зэрлэг нэрсний анагаах чадал2017 оны 8-р сарын 19. 19:28

"Хөвсгөр" эмэгтэйчүүдэд зориулсан ДОЛООН энгийн зөвлөгөө2017 оны 8-р сарын 19. 19:15

Намрын улиралд арьсаа бэлдэцгээе2017 оны 8-р сарын 19. 18:59

Энэ сарын 20-ноос баруун аймгуудын нутгаар цочир хүйтэрнэ2017 оны 8-р сарын 19. 17:01

Америкийн үндсэрхэг үзэлтнүүдийн хэвлэл Чингис хааны хөшөөг нураах ёстой гэжээ2017 оны 8-р сарын 19. 16:55

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ , худалдаалж буй цэгүүд2017 оны 8-р сарын 19. 16:52

Татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн төлбөрүүдийг торгуулгүй хураан авч байна2017 оны 8-р сарын 19. 16:48

Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө2017 оны 8-р сарын 19. 16:46

Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө2017 оны 8-р сарын 19. 16:43

Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо2017 оны 8-р сарын 19. 16:40

Энэ намар 14 цэцэрлэг ашиглалтанд орно2017 оны 8-р сарын 19. 16:39

Мотоциклийн хэрэглээтэй холбоотой осол гэмтэл нэмэгдэж байна2017 оны 8-р сарын 19. 16:35

12 болон 24 цагийн марафон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна2017 оны 8-р сарын 19. 15:49

Сормуусны тухай сонирхолтой баримтууд2017 оны 8-р сарын 19. 15:48

Элэгний С вирусийн эсрэг эмийг хөнгөлөлттэй олгох эмийн сангууд2017 оны 8-р сарын 19. 15:38

Малалa Юсафзай Оксфордын их сургуульд оюутан боллoo2017 оны 8-р сарын 19. 12:58

Ерөнхийлөгч Х.Баттулга залуучуудтай хамт дасгал хийж, гүйлээ2017 оны 8-р сарын 19. 12:51

"Бичлэгийг эвлүүлэг гэж би андуурч байж"2017 оны 8-р сарын 19. 12:32

Зөрчлийн тухай хуулиас2017 оны 8-р сарын 19. 12:26

Барселонд үйлдсэн террорын бүх сэжигтэн алагджээ2017 оны 8-р сарын 19. 12:20

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох