Н.Энхболд: Ардчилсан намынхан худлаа жүжиг тавих шаардлагагүй

2017 оны 8-р сарын 11. 12:39

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган завсарласнаас хойш Төрийн ордон эл хуль байна. Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажилтай байх шиг байсан. Энэ зун амарч амжив уу?

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гардан хариуцаж хийдэг байгууллага л даа. УИХ-аас тогтоол гарч энэ ажлыг хийх үүрэг өгсөн тул чуулган завсарласнаас хойш ч гэсэн бид үүнд анхаарал хандуулан ажиллаж байна.

Орон даяар бүх нийтийн хэлэлцүүлэг явуулах асуудлыг Засгийн газартай хамтран явуулж байгаа. Эхний хэлэлцүүлгүүд эхэлсэн. Томоохон хэмжээний хэлэлцүүлэг тул зохион байгуулалтын нэлээд ажлууд орох нь.

-Зардал төсвийг нь хэрхэн шийдэж байгаа юм бол?

-Орон нутаг тодорхой хэсгийг нь үлдсэнийг нь Засгийн газар гаргасан. Томоохон багууд аймгуудад бүсчилэн ажиллаж байна. Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хэлэлцүүлэг хийгдсэн.

Энэ долоо хоногийн сүүлээр Ховд, Баян-Өлгий аймгуудад хэлэлцүүлэг явагдах байх. Энэ мэтчилэн бусад аймгуудад хэлэлцүүлгүүд үргэлжилнэ. Бид энэ ажлыг хариуцлагатай хийх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд л хийгээд байгаа юм биш.

Төрийн тогтолцоо, хариуцлагын тогтолцоо, шийдвэр гаргадаг тогтолцоотой холбоотой болохгүй байгаа зүйлс бидний нүдний өмнө явж ирлээ. Үүнийг засахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа юм.

Ард иргэдээс гадна мэргэжлийн байгууллага, эрдэмтэд болон заавал саналаа өгдөг Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгчийн институцийг бүгдийг нь хамруулсан хэлэлцүүлгүүд өрнөж байна. орон нутагт явагдаж буй хэлэлцүүлгүүдээс гадна ирэх есдүгээр сард эрдэмтэн судлаач, улс төрийн намууд, мэргэжлийн байгууллагуудын дунд хэлэлцүүлгүүдийг явуулах юм.

УИХ-ын тогтоолоор аравдугаар сарын нэгэн гэхэд ажлын хэсгүүдээс гарсан санал дүгнэлтийг байнгын хороо нэгтгэн УИХ-д өргөн барих ёстой. тэр утгаараа төрийн байгуулалтын байнгын хорооноос гадна УИХ-ын тамгын газар, ЗГХЭГ-ын ажилтнууд энэ зуны турш амралтгүй ажиллаж байгаа л даа. түүнчлэн УИХ-ын гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг нэг сэдэв болгон уулзалтууд дээрээ ярьж иргэдийн санал, сэтгэгдлийг авах учиртай.

-Хэлэлцүүлэг хангалттай хэмжээнд явагдаж чадах уу?

-Улсын бага хурал, Ардын Их хурлын депутатууд 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлах үеийн хэлэлцүүлгүүдээс дутахгүй хэмжээнд аль болох олон хүнийг хамарсан ярилцлага хэлэлцүүлэг явуулах зорилготой ажиллаж байна.

Хэлэлцүүлгүүд дуусаад улаанбаатарт мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлэх үед бага ч гэсэн зав гарч амрах боломж гарах байх.

-УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдэл гарган ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байна лээ. Та ард нийтийн санал асуулга явуулна гээд байдаг. Яагаад нэг зүйлийг хоёр талаас нь яриад байгаа юм бэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. энэ хуулиар заавал Ард нийтийн санал асуулга явуулж байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Бид анхнаасаа ийм зорилго тавьж ажилласан. Энэ дагуу ч явна. одоо бол ард хүмүүсийн байр суурийг сонсох, санал авах хэлэлцүүлэг юм.

Үүний дараа УИХ дахин хэлэлцэнэ. Гишүүдийн дийлэнх олонхиор ийм ийм асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулга явуулъя гэдэг шийдвэр дахин гарна. Тиймээс ард нийтийн санал асуулга явагдана.

Цаг хугацааны хувьд хэлж мэдэхгүй байгаа ч ирэх аравдугаар сард ИТХ-ын нөхөн сонгуулийн ажил явагдана. Амжвал нөхөн сонгуультай хамт явуулчихбал зардал мөнгө хэмнэх боломжтой. Ардчилсан намын бүлэг хуралдсан гэнэ, Ард нийтийн санал асуулга явуулахын шаардсан гэнэ гэдэг мэдээлэл сонин дээр гарсан байна лээ.

Миний хувьд үүнийг иргэд мэдээлэлгүй байгаа юм чинь гээд жүжиг тавьж байна гэж бодож байгаа. Учир нь хэлэлцүүлэг явуулж байгаа ажлын хэсэгт АН-ын бүлгийн гишүүд орчихсон. УИХ-ын тогтоол яаж гарсныг ч мэдэж байгаа шүү дээ.

Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэдэг хуулиа ч тэд мэдэж байгаа. Үүд онгорхой байхад орох гэж дайрлаа гэж үг байдаг. Хаалга хаалттай байгаа юм шиг дүр үзүүлж дайрч орж байгаа мэт мэдэж байгаа хэрнээ худлаа жүжиг тавих шаардлагагүй.

Ард нийтийн санал асуулга явуулна гэдэг нь эхнээсээ тодорхой байсан. Хүмүүсийг мэдээлэл муутай байж магадгүй гээд үүн дээр нь дөрөөлж л байгаа юм байлгүй дээ. АН-ынхан бидэнтэй хамт энэ ажлыг зохион байгуулж байгаа хэрнээ тийм мэдэгдэл гаргасан байна лээ. Хоёрын хооронд инээдэмтэй, ард түмнийг бассан юм шиг зүйл гаргаж байна.

-Л.Болд гишүүн МАН парламентад 65 суудалтай. Тэднээс 40 гаруй нь шинэ гишүүд. Өмнө нь Үндсэн хууль яаж батлагдаж байсныг мэдэхгүй хүмүүс байх шиг байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ард түмнийг талцуулсан ийм зам руу түлхчих вий дээ гэсэн байна лээ. Нэмэлт, өөрчлөлтийн төсөл маань өөрөө асуудалтай байгаа юм биш үү?

-Л.Болд гишүүн өөрөө ажлын хэсэгт ажиллаж байгаа. Сургалт, семинар хийгээд яаж ажлаа явуулах вэ гэдгийг хамтдаа ярилцаад сууж байсан хүн л дээ. Таны асуусанчлан ийм зүйл ярьсан нь надад сонин л санагдаад байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард түмнийг талцуулж, тогтворгүй байдал үүсгэх зүйл байхгүй.

Иргэдийн зарим нь мэдээлэлгүй байгааг далимдуулан ардын намынхан ийм юм хийх гэж байна гэсэн худлаа мэдээлэл тараах нь өөрөө улс төрийн тогтворгүй байдал руу түлхэнэ.

Үндсэн хуульд ийм ийм нэмэлт, өөрчлөлт орох гэж байна гэсэн мэдээлэл бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад худалч хүнд хоёр сар болох гэж байна. тэр заалт ингэж орвол ард түмнийг талцуулах байдал руу хөтлөх гэж байна гэдгээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Худлаа цуурхал дэгдээж болохгүй гэдгийг хариуцлагатай хэлье.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ зохион байгуулж, ард түмний санал асуугаар шийднэ. тиймээс УИХ-ын гишүүд шинэ, хуучин байх нь огт хамаагүй. УИХ-д сонгогдсон гишүүн бүрийг “Энэ хүн бидний өмнөөс төрийн ямар ч асуудлыг шийдэх боломжтой” гээд итгэл хүлээлгэн явуулсан хүмүүс.

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хуучин, туршлагатай байж энэ асуудлыг шийднэ гэсэн зүйл огт байхгүй. Ийм утгагүй яриа гаргаад хэрэггүй. нэг танхимд тохой нийлүүлэн суудаг адилхан эрх, үүрэгтэй гишүүдээ басамжилж, доромжилж болохгүй.

Л.Болд гишүүнийг тийм зүйл ярьсан гэхээр нь гайхаж л байна. тэгж ярих юм бол 1992 онд Үндсэн хууль батлахад шинэ цагийн Үндсэн хууль гэж юу байдгийг ч мэдэхгүй, нийгмийнхээ талаар ойлголт бүдэг тийм хүмүүс энэ хуулийг баталсан шүү дээ. Л.Болд гишүүний ярьсан зүйл дэмий яриа байсан.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Ямартай ч хууль санаачлах эрхийг нь хязгаарлаж байгаа юм билээ?

-Хууль санаачилах эрхийг нь байхгүй болгох заалт нэмэлт, өөрчлөлтөд бий. зөвхөн энэ парламентын үед гарч ирсэн санаа биш. Манай улс Үндсэн хуулиараа парламентын бүгд найрамдах улс. УИХ төрийн эрх барих дээд байгууллага.

Хууль, тогтоомж эндээс гарч байх ёстой. Үндсэн хуулийн эрдэмтэд, шинжээч, судлаачид Монгол Услын Ерөнхийлөгч сонгодог парламентын засаглалтай оронд байдгаас илүү их гүйцэтгэх засаглал, Шүүх эрх мэдэлд нөлөөтэй субьект болчихсон гэдгийг хэлээд байгаа.

Энэ нь сонгодог парламентын зарчмуудтай зарим талаараа зөрчилдөж байна. улс төрийн шийдвэр гаргах, хариуцлага хүлээх механизмд зарим талаараа саад тотгор болдог юм байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Зөвлөлдөх санал асуулгын дүн дээр зургаан сэдэв байхад жишээлбэл төрийн эрх барьдаг дээд байгууллага нь УИХ юм бол гол ачаагаа үүрдэг, засгийн газар хариуцлагаа хүлээдэг байя.

Ерөнхийлөгч дундуур нь ороод байхаар сүүлдээ хэн ямар шийдвэр гаргаад түүнийхээ төлөө ямар хариуцлага хүлээдэг нь тодорхойгүй байна гэж үзээд оруулсан. Энэ нь зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн. Ард нийтийн санал асуулгын үеэр ард түмэн юу гэж дүгнэ-хийг таашгүй.

Өнөөдрийг хүртэлх туршлагаас харахад Ерөнхийлөгч хууль санаачилсан ч бай, үгүй ч бай цаана нь улсаа төлөөлдөг, хориг тавьдаг олон эрхүүд нь нээлттэй. Үүнийг одоо сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэж байна гэж ойлгож болохгүй.

Нэмэлт, өөрчлөлтийн асуудал өнгөрсөн оны сүүлээр Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшиж, хэн ялалт байгуулах нь тодорхойгүй байх үед яригдаад дарааллаараа явж байгаа ажил. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ийм гарчихлаа гээд харин ч өөрчлөлгүй хуучин дарааллаар нь явуулж байгаа гэдгийг зориулж хэлье.

-Иргэдийн дунд хэлэлцүүлэг, Ард нийтийн санал асуулга явагдана. Иргэд маань Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд саналаа өгөхөд бэлэн үү. Үндсэн хуулиа яг таг мэдэж байгаа юм уу?

-Тийм ч учраас бид шат шатанд нь сургалт явуулж, видео хурал хийж, яригдаж буй асуудлуудыг онол, практик талаас нь тайлбарласан материалыг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхийг зорьж байна. Хэвлэл мэдээллийнхэн маань энэ ажилд идэвхтэй оролцоосой гэж хүсч байгаа.

Манай байнгын хороон дээр зунжин бэлтгэж хүмүүсийн гар дээр очсон материалууд гэхэд Үндсэн хууль гэж юу вэ. одоо орох өөрчлөлт нь юу байх вэ, өөрчлөлтийн үндсэн онол суурь нь юу байх вэ, өөрчлөлт орсны сайн, муу тал нь юу вэ гэдгийг аль болох олон нийтэд хүргэхийн төлөө ажиллаж байна.

Э.Энхболд

Өдрийн сонин



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 5 ]

2017 оны 8-р сарын 12. 18:22Зочин - [27.123.212.***]

Ter chin yaah argagui AN-n gem bish zan, aranshin shuu dee!

2017 оны 8-р сарын 12. 18:22Зочин - [27.123.212.***]

Ter chin yaah argagui AN-n gem bish zan, aranshin shuu dee!

2017 оны 8-р сарын 12. 00:43Зочин - [27.123.214.***]

N.Enhbold argagui uneniig helsen baina. AN-n gargasan medegdel geed baigaa zuil ni eruusuu meden budilj ard tumniig haranhui buduuleg gej bodon gargasan zuil. Tuunees saindaa ch bish gedeg ni todorhoi. UIH-d shine gishuun olon bna geed"gomdollood baigaa ni UURSDIIGEE songood/dahin/ songooroi gesen uridchilsan sanuulga met duuldaj bna. Bodlogogui, eh oronch dur isgesen nam !

2017 оны 8-р сарын 12. 00:43Зочин - [27.123.214.***]

N.Enhbold argagui uneniig helsen baina. AN-n gargasan medegdel geed baigaa zuil ni eruusuu meden budilj ard tumniig haranhui buduuleg gej bodon gargasan zuil. Tuunees saindaa ch bish gedeg ni todorhoi. UIH-d shine gishuun olon bna geed"gomdollood baigaa ni UURSDIIGEE songood/dahin/ songooroi gesen uridchilsan sanuulga met duuldaj bna. Bodlogogui, eh oronch dur isgesen nam !

2017 оны 8-р сарын 12. 00:43Зочин - [27.123.214.***]

N.Enhbold argagui uneniig helsen baina. AN-n gargasan medegdel geed baigaa zuil ni eruusuu meden budilj ard tumniig haranhui buduuleg gej bodon gargasan zuil. Tuunees saindaa ch bish gedeg ni todorhoi. UIH-d shine gishuun olon bna geed"gomdollood baigaa ni UURSDIIGEE songood/dahin/ songooroi gesen uridchilsan sanuulga met duuldaj bna. Bodlogogui, eh oronch dur isgesen nam !

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэдэвт төслийн уралдаан зарлалаа7 цаг 49 минутын өмнө

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив8 цаг 35 минутын өмнө

Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцэв8 цаг 56 минутын өмнө

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 11.8 их наяд төгрөгт хүрчээ9 цагийн өмнө

Хугацаа нь дууссан хүнснээс болгоомжлохыг анхааруулав9 цаг 4 минутын өмнө

Гэр бүлээрээ хулгай хийдэг этгээдүүдийг шалгаж байна9 цаг 7 минутын өмнө

Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулая гэсэн юм9 цаг 39 минутын өмнө

Ө.Энхтүвшин урчуудын эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа9 цаг 46 минутын өмнө

Үндсэн хуулийн цэц их суудлаар хуралдана9 цаг 50 минутын өмнө

Их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ9 цаг 53 минутын өмнө

“Монгол Улсын Филармони-45” тоглолт болно9 цаг 55 минутын өмнө

Пиротехник хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж байна10 цаг 12 минутын өмнө

"Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж байна" гэв10 цаг 18 минутын өмнө

Хан-Уул дүүрэг хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ10 цаг 21 минутын өмнө

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг танилцуулахыг дэмжив10 цаг 24 минутын өмнө

“Урлах ухааны онолын цуврал ном”-ын үзэсгэлэн нээлтээ хийлээ11 цаг 9 минутын өмнө

Иргэний нисэхийн ерөнхий газарт аудит хийнэ11 цаг 12 минутын өмнө

Халдварт бус өвчнийг бууруулах хөрөнгө оруулалтын өгөөжийг танилцуулав11 цаг 15 минутын өмнө

Хүнсний 47 нэрийн барааны үнэ нэмэгджээ11 цаг 24 минутын өмнө

"Нэг ажилтны сарын дундаж цалин 955 мянган төгрөг байна"11 цаг 42 минутын өмнө

"Монголын ХМХ-үүд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг анхаарахгүй байна"11 цаг 53 минутын өмнө

Д.Сумъяабазар: Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй13 цаг 33 минутын өмнө

Д.Ганболор кикбоксын дэлхийн аварга боллоо13 цаг 39 минутын өмнө

БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргав13 цаг 43 минутын өмнө

Өнөөдөр "Зулын 25" тохиож байна13 цаг 47 минутын өмнө

Сурагчдад сэтгэл заслын хичээл орно13 цаг 49 минутын өмнө

МХЕГ-ын авлига авсан байцаагчдыг суллажээ13 цаг 57 минутын өмнө

Эмэгтэйчүүдийн шигшээ баг амжилт дүүрэн ирэв14 цаг 10 минутын өмнө

У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулна14 цаг 27 минутын өмнө

Өвөрмөц байдлаараа дээд амжилтыг эвдсэн хурим14 цаг 47 минутын өмнө

Харумафүжигийн хэргийг прокурорт шилжүүлжээ15 цаг 2 минутын өмнө

Хөвсгөлийн чиглэлд зорчиж байсан автобус осолджээ15 цаг 9 минутын өмнө

Ё.Баатарбилэг Архангай аймагт ажиллав15 цаг 27 минутын өмнө

Европын хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ15 цаг 43 минутын өмнө

Гурван ихэр хүүхэд төрүүлсэн айлд орон сууц бэлэглэжээ15 цаг 47 минутын өмнө

Хятад улс Австралийг хэрхэн эзлэж байна вэ?16 цагийн өмнө

Гашуунсухайтын түгжрэл 120 км болжээ16 цаг 8 минутын өмнө

Орос улс Сири-ээс цэргээ гаргаж эхлэв16 цаг 19 минутын өмнө

Байнгын хороод хуралдана16 цаг 28 минутын өмнө

МХЕГ-ын байцаагчдын гэр оффшор болсон уу?16 цаг 42 минутын өмнө

"Автомашины баттерей түүний хор уршиг" хэлэлцүүлэг болно17 цаг 19 минутын өмнө

Улаанбаатарт 13 хэм хүйтэн17 цаг 20 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр17 цаг 23 минутын өмнө

STEP-ийн арга хэмжээнд Монгол сурагчид амжилттай оролцовӨчигдөр 19 цаг 39 минут

'Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид 2017” тэмцээн боллооӨчигдөр 19 цаг 36 минут

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг явж эхэллээӨчигдөр 19 цаг 34 минут

"Манай цэргийн жавхаа" дуу гэрэлт хөшөөтэй боллооӨчигдөр 18 цаг 39 минут

Шилдэг боксчдын аваргаар У.Мөнх-Эрдэнэ шалгарчээӨчигдөр 18 цаг 37 минут

Сэлэнгэ аймагт газар хөдөлжээӨчигдөр 18 цаг 32 минут

Элчин сайд О.Оч Итгэмжлэх жуух бичгээ өргөн баривӨчигдөр 18 цаг 27 минут

АТГ-аас ХХААХҮЯ-нд зөвлөмж хүргүүлэвӨчигдөр 18 цаг 02 минут

Алба хаагч нар 'Цагдаагийн гавьяа' тэмдгээр шагнуулавӨчигдөр 17 цаг 40 минут

“Говийн чоно-2018” сургалт, дадлага сургуулийн бэлтгэл уулзалтыг хийлээӨчигдөр 17 цаг 39 минут

Монгол ардын намд талархал илэрхийлэвӨчигдөр 17 цаг 36 минут

Бүлэглэн дээрэм хийжээӨчигдөр 17 цаг 33 минут

“АСК Хэнтий” 2017 тэмцээн боллооӨчигдөр 17 цаг 26 минут

"Moon Dance" хамтлаг шилдэг зургаад багтлааӨчигдөр 17 цаг 09 минут

Үсчин, гоо засалч, хумс дизайны шилдгүүд шалгаравӨчигдөр 17 цаг 07 минут

"УИХ зээлийн хүүг нэг оронтой болгох ёстой" гэвӨчигдөр 17 цаг 02 минут

"2018 онд боловсролын салбарт 1 их наяд, 632.3 тэрбум төгрөг зарцуулна"Өчигдөр 16 цаг 53 минут

Дэд бүтэц сайжруулахад 320 сая ам.долларын хөрөнгө оруулнаӨчигдөр 16 цаг 10 минут

“Шарк Танк” нэвтрүүлэг дахин "гарахгүй"Өчигдөр 16 цаг 00 минут

Томуугийн вакцинаа хийлгэцгээеӨчигдөр 15 цаг 49 минут

“Монгол улсын Ардын зураачид” үзэсгэлэн нээгдэнэӨчигдөр 15 цаг 46 минут

"Гэр хорооллын иргэдийг ялгаварлан гадуурхаж байна" гэвӨчигдөр 15 цаг 43 минут

ӨМӨЗО-ны ШУА-ийн удирдлагууд Монголд айлчлавӨчигдөр 15 цаг 40 минут

н.Пунсагдулам: 300 ээж нүцгэн жагсаж тэмцэнэӨчигдөр 15 цаг 37 минут

ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг оруулахаар боллоо2017 оны 12-р сарын 11. 15:06

"Хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг хоёр жилийн хугацаанд хийж дуусгана"2017 оны 12-р сарын 11. 14:39

Б.Мөнгөнтуул “London chess classic” тэмцээнд оролцлоо2017 оны 12-р сарын 11. 14:25

В.А.Кокшаровыг Алтан гадас одонгоор шагналаа2017 оны 12-р сарын 11. 14:03

Увс аймагт цагаан зээрийн сүрэг нүүдэллэн иржээ2017 оны 12-р сарын 11. 13:36

МАН-ын бүлэг хуралдаж байна2017 оны 12-р сарын 11. 13:34

Зам тээврийн ослын улмаас таван хүүхэд бэртжээ2017 оны 12-р сарын 11. 13:33

ШШГЕГ, ХЭҮК хамтран ажиллах санамж бичгээ сунгалаа2017 оны 12-р сарын 11. 13:23

“Болор цом”-д оролцох шилдэг 30 найрагч тодорчээ2017 оны 12-р сарын 11. 13:21

Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги 30 нас хүрлээ2017 оны 12-р сарын 11. 12:57

Урт наслах ухаан2017 оны 12-р сарын 11. 12:55

Уурхайн ойд зориулсан спортын тэмцээн боллоо2017 оны 12-р сарын 11. 12:32

Тээврийн хэрэгслийн төлбөр, торгуулийг онлайнаар төлөх боломж бүрдлээ2017 оны 12-р сарын 11. 12:30

Ардчилсан намын бүлгийн хуралдаан эхэллээ2017 оны 12-р сарын 11. 12:28

Сүрьеэ өвчтэй иргэдэд хүнс, дулаан хувцас өгчээ2017 оны 12-р сарын 11. 12:26

МХЕГ-ын байцаагчдын гэрээс 460 сая төгрөг хураан авчээ2017 оны 12-р сарын 11. 12:24

Дэлхийн хамгийн аюултай ном2017 оны 12-р сарын 11. 11:46

Гарааны бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн боллоо2017 оны 12-р сарын 11. 11:26

Дэлхийн нийт хахуулийн хэмжээг зарлажээ2017 оны 12-р сарын 11. 11:19

Бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авчээ2017 оны 12-р сарын 11. 11:16

АНУ-ын шигшээ баг олимпод оролцохоор болжээ2017 оны 12-р сарын 11. 11:15

О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ2017 оны 12-р сарын 11. 11:10

Намын бүлгүүд хуралдана2017 оны 12-р сарын 11. 11:08

Орос, Хятадтай дайтвал гарах үр дагаварт прогноз хийжээ2017 оны 12-р сарын 11. 11:07

МАН эвлэрч МАХН хоёр хуваагдах цаг дор2017 оны 12-р сарын 11. 10:53

ҮЙЛ ЯВДАЛ: 300 ээж нүцгэн жагсах тухай мэдээлэл хийнэ2017 оны 12-р сарын 11. 09:59

Улаанбаатарт 15 хэм хүйтэн2017 оны 12-р сарын 11. 09:57

Өнөөдөр бич өдөр2017 оны 12-р сарын 11. 09:52

С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө2017 оны 12-р сарын 10. 15:39

Увсад зээрийн сүрэг нүүдэллэн иржээ2017 оны 12-р сарын 10. 15:38

Ханиад хүрсэн үеийн гол эмчилгээ шингэн сайн уулгах2017 оны 12-р сарын 10. 15:36

МАХН-ын даргаар О.Баасанхүүг сонгожээ2017 оны 12-р сарын 10. 15:32

УИХ ирэх долоо хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ2017 оны 12-р сарын 10. 15:26

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох