ТОЙМ: Умард Солонгос, АНУ-ын байдал хурцдаж, Ерөнхийлөгч анхны ярилцлагаа өгсөн долоо хоног

2017 оны 8-р сарын 12. 13:34

НЭГ: Элчин сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгөв

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд өгчээ.

Энэ талаар тус яамнаас албан ёсны мэдээллийг өглөө.

Тэрээр хүсэлтдээ:

"Элчин сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу намайг эгүүлэн татах асуудлыг шийдэж өгнө үү" гэжээ.

Элчин сайд хүсэлтээ 2017 оны долоодугаар сарын 22-нд гаргасан бөгөөд өөр ямар нэгэн тайлбар бичээгүй байна. Харин Гадаад Харилцааны Яаманд өнгөрсөн долоо хоногт ирүүлжээ.

Одоо энэ хүсэлтийг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцээд гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид өргөн барина.

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, зарлиг гаргах учиртай.

ХОЁР: Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаснаа гэрчилсэн залуусыг баривчиллаа

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн хэрэг гарсныг түүний Ажлын албанаас мэдээлсэн билээ.

Өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай 20 гаруй залуус гэнэт цонхыг нь хагалан, дээврээс нь хүн нэвтрүүлж орсон байна. Улмаар гэр бүлийнхийнх нь нүдэн дээр зодож, гавлаад гарсан аж. Энэ төрлийн саатуулах ажиллагаа хоёр гэрчийн гэрт мөн болсон бөгөөд ар гэрийнхнийх нь гар утсыг хураан авчээ. Одоогоор гэрчүүдээс өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч байгаа аж.

Үүний дараа өчигдөр болж өнгөрсөн анхан шатны шүүх хурлаар Ч.Батболдыг гэрч бус холбогдогч хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 13.12 буюу хууль бусаар мөрдлөг хийсэн гэх хэргийн яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар түүний өмгөөлөгч н.Ууган-Эрдэнэ: “Мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас хийж, хяналтыг нийслэл Прокурорын газраас хийж байна. Ч.Батболдыг нэг сараар хорих саналыг прокуророос гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүх хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл, нэг сар цагдан хоригдох боллоо. Шүүх үзэхдээ “Ч.Батболд нь мөрдөх, тагнах ажиллагаанд өөрөө гар бие оролцсон хүн байна. Тиймээс гэрч биш яллагдагч гэж үзсэн. Миний авсан аман мэдээллээр одоогоор энэ хэрэгтэй холбогдуулан долоон хүнийг хорьчихсон байна. Тэр хүмүүсийг бүгдийг нь цагдан хорих үйл ажиллагаа шүүхээс явуулаад байх шиг байна. Одоо Ч.Батболдыг цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байна. Ч.Батболд дагаж мөрдсөн, тагнаж чагнасан хэргийг илчилсэн, илрүүлэхэд туслаж байхад ийм шийдвэр гаргасан нь өөрөө хууль зөрчсөн явдал боллоо. Тиймээс дараагийн шатанд гомдол гаргана” гэлээ.

ГУРАВ: Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНРТ-д анхны ярилцлагаа өглөө

30 хоног ба "Ерөнхийлөгч ч бас сийрэг л хүн"

Монгол Улс парламентийн засаглалтай. Гэвч үе үеийн ерөнхийлөгчид хүчтэй хүмүүс байж ирсэнийг түүх гэрчилнэ. Ялангуяа Н.Энхбаяр,Ц.Элбэгдорж гээд сүүлийн 10 гаруй жил “Ерөнхийлөгчийн инстүц” –ийн оргил үеүүд байлаа.Тэдний үйл хэргийг алдаатай оноотой нь түүхийн хуудас гэрчлэх бизээ. Харин одоо бол Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийн цаг эхэлчихээд байна. Хоёр ч удаа , намынх нь сунгааг оруулвал гурван ч сонгууль дамжиж гарч ирсэн 5 дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлээд сар болж байна. Тэрээр тулалдаанд үлддэг “Шонхор”-уудын манлайлагч З.Энхболдын хууль эрх зүй ,төрт ёсны мэдлэгт нь суурилж ЕТГ-ын даргаараа сонгосон бол , зүг чигийг заагч “Алтангадас”-ын Н.Алтанхуягийг хүмүүстэй ойлголцдог, эе эвийг олдог хэмээн харж , Улс төрийн бодлогын зөвлөхөөрөө сонгосон бололтой. Энэ хоёр эрхэм үнэндээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд засаглалын тэргүүнүүд байсан туршлагатай л хүмүүс. “АСА “ Д.Дагвадоржийн сийрэг ухаан, хурдан ойлгох чадвар,ажил хэрэгч байдлыг ч анзаарч амжжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэгт анхны ярилцлага өгөх үеээрээ "Монголынхоо дэмжсэн дэмжээгүй нийт ард түмнээ түшиж ажиллахаа дуулгаад, ард түмний дэмжлэгийг авч ажиллана" гэдгээ ч илэрхийллээ. Тэрээр баялагийг тэгш бусаар эрх мэдлээ ашиглан хүртэгч 30 гэр бүл ,Уул уурхайн компанитай улс төрчдөөс нүүрээ буруулна гэдгээ ч дуулгаж амжив. Мэдээж Ерөнхийлөгчийн холын төлөвлөлттэй ажлын эхлэлд 30 хоног чамлалттай хугацаа. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдод хандаж 49 хоногийн дотор гадаадад байгаа мөнгөө монголдоо оруулж ирэх уриалга гаргаж, төрийн эрхийг хууль бусаар авсан байж болох 60 тэрбум,90 минутын бичлэгийн асуудлаар АТГ, Шүүх, Прокурорын нөхдүүдтэй уулзаж, Хөдөлмөрийн Баатар, Гавьяат гээд шагналын хур ч буулгаад амжжээ. Түүнийг МАН-ын зарим хэсэгт дэмжлэг үзүүлэх замаар одоо байгаа гол хүчинд нь цохилт өгөхөөр бэлтгэж байна хэмээн МАН-ын шинэчлэлтэй холбож зарим хэвлэлүүд таамаглажбайна. Ямар ч атугай тэрээр Ерөнхийлөгчийн засаглалруу явахгүй, хоёр хөрштэйгээ улс төрийн уриа лоозонгийн шинж чанартай бус эдийн засгийн харилцан ашигтай үр дүнтэй хамтын ажиллагааг чухалчилна хэмээн ярьж байна. Мэдээж улс орон даяар анхаарал татаж байгаа “Үндсэн хууль”-ийн өөрчлөлт түүний хувьд айдас биш юмаа гэхэд болгоомжилж байгаа асуудал мөнөөс мөн.

Энэ тухай тэр хэлэхдээ төрийн эрхийг хууль бус аргаар худалдаж авсан байж болох энэ удаагийн Их хуралд “Үндсэн хууль”-ийг өөрчлөх эрх байхгүйгэсэн юм. Ерөнхийлөгчийн ажлын гарааг сайшаах хүмүүс олон байгаа ч, биелэхгүй “популист” амлалтууд хийж, ард түмэнд таалагдахын төлөө ажиллаж эхэллээ гэж харах хэсэг ч байгаа юм. Ямар ч атугай С.Баяраас эхлээд нүүрэн дээрээ бууж өгч байгаа мэт жижиг сажиг үйлдлүүд анзаарагдаж байна. Гэвч манай улс төрчид “хор” найруулж сурснаараа “Ази”-даа лав алийг нь ч дагуулахгүй. Ерөнхийлөгч ч бас "сийрэг" л хүн.

ДӨРӨВ: Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийхтэй холбоотой санал асуулга явагдав

Улс орон даяар Үндсэн хуулийн нэмэлт өөрчөлтийн талаарх санал асуулга явагдаж байна. Энэ үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулгын явц, мэдээллийн талаар танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “26 жилийн дараа Монгол Улс даяар ямар нэмэлтүүд орох вэ гэдэг асуудлаар ард түмэн хэлэлцэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт одоогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Өмнөговь аймгийнхан оролцсон байгаа. Энэ нь цаашаа үргэлжлээд бүх сум, багуудад, нийслэлийн бүх хороодод хэлэлцүүлэг явагдана.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаад бид баяртай байна. Нэмж тодотгох, санал нийлэхгүй байгаа зүйлийнхээ талаар хүмүүс саналаа идэвхтэй хэлж байгаад талархалтай байгаа.

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн тайлбар” гэдэг ном бэлтгэгдэж гарсан. Энэ ном хэлэлцүүлэгт оролцож байгаа болон зохион байгуулж байгаа хүмүүст очно.

Үндсэн хуульд нийт зургаан асуудлын хүрээнд 30-аад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа.Энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээ хязгаарт багтаж байгаа юм. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд өөрчлөлт орохгүй.Зөвлөлдөх санал асуулгаар хоёр асуудал дэмжигдээгүй. Нэгдүгээрт Ерөнхийлөгчийг УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээр сонгох, хоёрдугаарт хоёр шатлал бүхий парламенттай байх.

Ингээд хуулийнхаа хүрээнд бид нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн олон түмнээрээ хэлэлцүүлж байна. Энэ асуудал сүүлийн дөрвөн УИХ дамжиж яригдсан” гэв.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Олон нийтийн сүлжээгээр дамжуулж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд саналаа өгч болох тухай мэдээлэл өглөө. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд цахимаар буюу олон нийтийн сүлжээгээр саналаа өгөх боломжтой боллоо.

Мөн Монгол Шуудангаар саналаа ирүүлэх боломжтой боллоо. Зардал мөнгөний асуудлыг Засгийн газартай ярьж шийднэ. Хүмүүсийн бас нэг санаа зовж буй асуудал бол саналыг яах вэ гэдэг. Ирж байгаа бүх санал бүртгэгдэж орох програм хангамжийг бид хийсэн. Энэ програмаар хүмүүсийн саналыг боловсруулж нэгтгэх" юм.

Иргэд "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт" нэртэй фэйсбүүк хуудсаар дамжуулах саналаа өгөөрэй. энэ хуудсаар та шинээр нэмэгдэж байгаа зүйл заалтын тайлбарыг унших, санал асуулгад оролцох, өөрсдийн саналаа өгөх боломжтой" гэв.

Харин дэлхийд:

ТАВ: Трамп Умард Солонгост “уур хилэнгээр” хариу барихаа мэдэгдлээ

БНАСАУ-ын зүгээс бодит аюул учируулвал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “уур хилэнгээр” хариу барихаа мэдэгджээ.

“Умард Солонгос АНУ-ыг дахин сүрдүүлэхгүй байвал дээр. Эс бөгөөс тэд дэлхийд урьд өмнө нь үзэж байгаагүй гал, уур хилэнтэй тулгарах болно” гэж Америкийн төрийн тэргүүний мэдэгдлээс Ройтерс агентлаг иш татсан байна.

Хэрвээ бусад орнууд Умард Солонгосын эсрэг Вашингтоны засаг захиргааны байлдааны ажиллагаанд нэгдэхгүй бол, БНАСАУ АНУ-аас өөр аль ч оронд аюул занал учруулахаар төлөвлөгөөгүй байна гэж Умард Солонгосын ГХЯ-ны тэргүүн Ли Ён Хо-гийн хэлснийг өмнө нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд тараасан юм.

АНУ-ын эх газрын нэг хэсэг нь Умард Солонгосын пуужингийн нислэгийн алслалын хүрээнд багтаж байгааг өнгөрсөн сард баллистик пуужин харавснаараа дэлхий нийтэд харуулсан билээ. Ингэхдээ БНАСАУ халдлагаас сэрэмжлэхийн тулд АНУ-д тив хоорондын баллистик пуужингаар цохилт өгөх боломжтой байх ёстой гэж Ли Ён Хо онцлон тэмдэглэсэн байна.

БНАСАУ-ын цэргийнхэн удирдагч Ким Чен Уныг зохих шийдвэр гаргамагц Номхон далайн Гуам аралд байрлах АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний баазад пуужингийн цохилт өгөхөд бэлэн байгаа талаар Ройтерс агентлаг өнгөрөгч мягмар гарагт мэдээлсэн байна.

Тус аралд АНУ-ын агаарын цэргийн нисэх хүчний бааз, тэнгисийн цэргийн “Апра” бааз байрладаг аж.

“Fox news” телевизээр АНУ-ын цэргийн байгууллагын төлөөлөгч "Умард Солонгос маш хүчтэй устөрөгчийн бөмбөг бүтээх ажлыг жил хагасын дараа дуусгаж болох юм. Энэ зэвсэг нь дэлхийн хоёрдугаар дайны үед Японы Хирошима, Нагасаки хотод хаясан атомын бөмбөгнөөс илүү хүчтэй байж мэднэ" хэмээжээ.

Г.Хулан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 11 ]

2017 оны 8-р сарын 12. 18:00Зочин - [144.217.76.***]

Баттулгатай гар нийлээд хэргийг шидээд нүгэлийг гэтэлгээд явах хүн нь Хүрэлсүх юмдаа. Баттулга Хүсэлсүхээр авилгачдыг тас цавчих хэрэгтэй

2017 оны 8-р сарын 12. 17:55Зочин - [178.62.108.***]

Ерөнхийлөгчөө та хүсэлт гаргаад суух хүн биш шүүдээ. Зангарагаа харуулж 60 тэрбумийн нөхдүүдийг хоморголон устгаач

2017 оны 8-р сарын 12. 17:31Зочин - [202.131.248.***]

yoo yamar hetsuudeltei niigemd amidraad bnaa. yadargaatai. bushuuhan ter Erdenebat ni ogtsrood 60 terbumiin hereg ni shiidegdeesei

2017 оны 8-р сарын 12. 17:10Зочин - [185.89.251.**]

niigem heterhii stresstei bolgood bn shu

2017 оны 8-р сарын 12. 17:05Зочин - [139.59.225.**]

huuli tsagdaa huchnii baiguullaga hurtel erh medeltnii taolj ajillahaar yaj mongol min hugjih yum bee

2017 оны 8-р сарын 12. 14:03Зочин - [43.242.242.***]

Xuuli xynalt tsagdaa nar ni xvrtel iim baixad yaaj ex oron xugjix yum bee. Argachgvi bizdee tomchuul ni udirdaad bvr utsan xvvxeldei bolgochixson xugiin niigem bolchixson yum chini

2017 оны 8-р сарын 12. 13:48Зочин - [103.26.195.***]

gerchiig barivchilsan doloo honogoo gej

2017 оны 8-р сарын 12. 13:41Зочин - [208.123.223.***]

Хүний эрх, эрх чөлөө шүү дээ оффшорчидын бусармаг түрэмгийлэл далдуур хийх хор хутгаарыг зогсоох хэрэгтэй тэгж байж цэвэршинэ.

2017 оны 8-р сарын 12. 13:40Зочин - [202.131.248.***]

odoo bolio yamar laitai yum bee

2017 оны 8-р сарын 12. 13:40Зочин - [192.162.242.**]

өнгөрсөн хэдэн хоногт нилээн олон асуудал боллоо оффшорчид нийлж үндсэн хуулийн өөрчилж өөрийн ялнаас мултрах гэсэн санаа уралдуулж байгаа нь ард иргэдийн дургүйг хүргэж байна.

2017 оны 8-р сарын 12. 13:35Зочин - [103.212.117.***]

enh taivan l bgaasai daa

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлуулав2 цаг 45 минутын өмнө

Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад орууллаа2 цаг 51 минутын өмнө

Хуванцар савны хэрэглээний асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав3 цаг 15 минутын өмнө

Хилийн чанадад байгаа иргэддээ туслах сангийн дүрмийг шинэчлэв3 цаг 31 минутын өмнө

П.Идэржавхлан, З.Онон нарын хуримын тов гарчээ3 цаг 35 минутын өмнө

Ховд аймагт элэг тайрах хагалгааг амжилттай хийжээ3 цаг 42 минутын өмнө

Үндэсний аврах бригадын тугийг гардуулан өглөө3 цаг 53 минутын өмнө

Маахуур толгой орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажилтай танилцав3 цаг 58 минутын өмнө

Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна4 цаг 32 минутын өмнө

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын түүхэн үзмэрүүд дэлгэгдэв4 цаг 33 минутын өмнө

Биеийн тамир, спортын салбарынхны өдрийг тэмдэглэнэ4 цаг 42 минутын өмнө

2019 оны төсвийн орлогын доод хязгаар болон зарлагын дээд хязгаарыг батлав4 цаг 45 минутын өмнө

Өнөөдөр болох тоглолтын хуваарь4 цаг 48 минутын өмнө

ББСБ-уудад хяналт шалгалт хийж байна5 цаг 9 минутын өмнө

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдав5 цаг 17 минутын өмнө

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа5 цаг 42 минутын өмнө

Хүүхдэд ээлгүй орчноос болж энэ онд хоёр хүүхэд амиа алджээ5 цаг 47 минутын өмнө

93106060 утсанд хандаж 60 тэрбумын талаар мэдээлэл өгнө үү5 цаг 57 минутын өмнө

Нийлэг нэг удаагийн уутыг хэрэглээнээс гаргахаар шийдвэрлэв6 цаг 3 минутын өмнө

Х.Баттулга: Монголын зэвсэгт хүчинд шинэ хүч нэмэгдэж байгаад баяртай байна6 цаг 12 минутын өмнө

"Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болгохын төлөө ажиллана" гэв6 цаг 28 минутын өмнө

2018 оны эхний 5 сард 16,604 хүүхэд мэндэлжээ6 цаг 35 минутын өмнө

79 дүгээр сургуульд ажлын хэсэг томилогдон ажиллаж байна6 цаг 39 минутын өмнө

‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяны хүрээнд 1.698 тонн хог хаягдлыг цэвэрлэв8 цаг 12 минутын өмнө

79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хариуцлага тооцно8 цаг 33 минутын өмнө

Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувьд IPO хийхээр бэлтгэж байна8 цаг 35 минутын өмнө

Ц.Оюун “Гёте” нэрийг эзэмшихээр санаархаж явна9 цаг 8 минутын өмнө

"Цагдаагийн алба хаагчид иргэнийг зодож гэмтээсэн асуудал гараагүй"9 цаг 12 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ9 цаг 21 минутын өмнө

Хаврын тариалалт 90 хувьтай байна9 цаг 23 минутын өмнө

Б.Мөнгөнтуул олон улсын эмэгтэй мастеруудыг тэргүүлэв9 цаг 26 минутын өмнө

Х.Баянмөнх: Баяр наадмаар онцгой байдал үүсч магадгүй9 цаг 33 минутын өмнө

Замын-Үүд боомт хэвийн ажиллаж эхэллээ9 цаг 38 минутын өмнө

Саудын Арабын хөгжөөн дэмжигч 30 мянган рублиэр таксиджээ10 цаг 6 минутын өмнө

ЖДҮ эрхлэгчдийг чадавхижуулах сургалт зохион байгуулав10 цаг 15 минутын өмнө

Д.Муратад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа10 цаг 23 минутын өмнө

Онцгой байдлын албаны өдөр тохиож байна10 цаг 29 минутын өмнө

Үндэсний аврах бригадын тугийг гардуулна10 цаг 30 минутын өмнө

Нийслэлийн 15 гудамжны шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болгов10 цаг 34 минутын өмнө

Гэмт хэрэг огт гардаггүй тосгон10 цаг 46 минутын өмнө

Элчин сайд Ярно Сирялаг хүлээн авч уулзав10 цаг 59 минутын өмнө

Улаан талбайд хулгай хийсэн Перу эмэгтэйг саатуулжээ11 цаг 7 минутын өмнө

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг танилцуулав11 цаг 12 минутын өмнө

С.Баясгалан: Монгол Улс Евро-Азийн эдийн засгийн холбоонд нь л элсэхэд хангалттай11 цаг 16 минутын өмнө

Английн ДХЯ-ны сайдыг гудамжинд дээрэмджээ11 цаг 26 минутын өмнө

Б.Булган бүтэн 20 жил тээсэн "зовлон"-гоо захидалдаа шингээсэн үү?11 цаг 32 минутын өмнө

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах төслийг УИХ-д өргөн барив11 цаг 34 минутын өмнө

Үйл явдлын хураангуй11 цаг 36 минутын өмнө

Хөгжөөн дэмжигчид Британийн хэвлэлд итгэхээ болив уу?11 цаг 41 минутын өмнө

ОХУ-ын шигшээ баг ялалт байгуулж, хэсгээсээ шалгарлаа12 цаг 11 минутын өмнө

Байнгын хороод хуралдана12 цаг 14 минутын өмнө

СЭЗДС хавиар цахилгаан хязгаарлана12 цаг 18 минутын өмнө

Улаанбаатарт 29 хэм дулаан12 цаг 21 минутын өмнө

Өнөөдөр хонь өдөр12 цаг 23 минутын өмнө

Москвад такси явган зорчигчидыг дайран гэмтээжээ Өчигдөр 19 цаг 06 минут

“Оutlaw”-ын Г.Чинзориг залилангийн хэрэгт холбогджээӨчигдөр 19 цаг 03 минут

Бэхэлгээгүй хөндлөвч төмөр хүүгийн аминд хүрчээӨчигдөр 18 цаг 41 минут

Шадар сайд Ө.Энхтүвшин хоргос чөлөөт бүсэд ажиллалааӨчигдөр 18 цаг 22 минут

АНУ-д алдарт рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээӨчигдөр 18 цаг 05 минут

Алдартай хөлбөмбөгчдийн тухай СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮДӨчигдөр 17 цаг 54 минут

Олон улсын анхдугаар SCO кино наадамд Монголын төлөөлөгчид оролцлооӨчигдөр 17 цаг 50 минут

65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ?Өчигдөр 17 цаг 44 минут

Улсын хэмжээнд 20 сая төл хүлээн авчээӨчигдөр 17 цаг 32 минут

Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авчирч нутагшуулнаӨчигдөр 17 цаг 28 минут

Замын-Үүдэд жолооч нар эсэргүүцлээ илэрхийлсээр байнаӨчигдөр 16 цаг 55 минут

Хоёр настай хүүхдээр морь унуулсан эцгийг 100 хүртэл мянган төгрөгөөр торгожээӨчигдөр 16 цаг 51 минут

МҮЭХ-г шинэчлэхийг гишүүн байгууллагууд нь шаардлааӨчигдөр 16 цаг 49 минут

Саудын Арабын хөлбөмбөгчид сууж явсан онгоц шатжээӨчигдөр 16 цаг 44 минут

Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүүхэд амь насаа алджээӨчигдөр 16 цаг 38 минут

Ч.Содномцэрэн: Орон нутгийн нөхөн, дахин сонгуульд 79 нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ аваад байнаӨчигдөр 16 цаг 31 минут

Михайл Боярский ОХУ-ыг хожно гэж таамаглавӨчигдөр 16 цаг 28 минут

Цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаар Б.Батзориг сайд мэдээллээӨчигдөр 16 цаг 26 минут

Ж.Батзандан: Б.Булган С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэнӨчигдөр 16 цаг 18 минут

2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Сөүл хотод болноӨчигдөр 15 цаг 50 минут

1410 тарваганы арьс хадгалж байжээӨчигдөр 15 цаг 47 минут

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болноӨчигдөр 15 цаг 43 минут

Хамгийн санаанд оромгүй газар дахь хөлбөмбөгийн талбайӨчигдөр 15 цаг 22 минут

Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүйӨчигдөр 15 цаг 09 минут

Мэргэжлийн йогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болноӨчигдөр 15 цаг 01 минут

2020 онд хотын дарга нар Сөүл, Чанчунд чуулах уу гэдгээ шийднэӨчигдөр 13 цаг 08 минут

Өнөөдрийн тоглолтын хуваарьӨчигдөр 13 цаг 06 минут

Наадмын тасалбарыг нэг цэгээр борлуулнаӨчигдөр 13 цаг 04 минут

Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байнаӨчигдөр 13 цаг 01 минут

Н.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга боловӨчигдөр 12 цаг 59 минут

Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавинаӨчигдөр 11 цаг 44 минут

Дэлэнч ялаа хөлбөмбөгчдийг тавгүйтүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

МҮБХ-ноос Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээӨчигдөр 11 цаг 30 минут

Бразилын сурвалжлагч: Донын Ростов бол “алуурчдын нийслэл”Өчигдөр 11 цаг 09 минут

“Бидний оролцоо 2018” үндэсний зөвлөгөөн боллооӨчигдөр 11 цаг 02 минут

“Нүүдэлчин–Монгол 2018” их наадам болноӨчигдөр 10 цаг 57 минут

Испанийн вангийн хүргэн эмэгтэйчүүдийн шоронд ял эдэлнэӨчигдөр 10 цаг 50 минут

Засгийн газраас дөрвөн хуулийн төсөл өргөн баривӨчигдөр 10 цаг 47 минут

Английн баг Тунис 2:1-ээр буулган авлааӨчигдөр 10 цаг 46 минут

Бельгийн баг Панамыг 3:0-ээр хожлооӨчигдөр 10 цаг 43 минут

АНУ, Өмнөд Солонгос цэргийн сургуулилт хийхээ хойшлуулавӨчигдөр 10 цаг 42 минут

Улстөрч аваргуудын хөлд Улсын наадам үрэгдэх нь ээӨчигдөр 10 цаг 24 минут

Олимпийн медальтнуудын хөргөөр зоос хийж, марк гарганаӨчигдөр 10 цаг 18 минут

Тавантолгойг хөдөлгөж танхимаа "аваръя" даргаа!Өчигдөр 10 цаг 16 минут

ҮЙЛ ЯВДАЛ: “Хуульчдын форум-2018” болно2018 оны 6-р сарын 19. 09:54

Улаанбаатарт 25 хэм дулаан2018 оны 6-р сарын 19. 09:49

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох