Сархад савнаасаа бусдыг "дийлдэггүй"

2017 оны 9-р сарын 27. 09:50

Шороонд сааралтсан хар хүрмээ гөвөх аядахдаа тэнцвэр алдан унасан залуу газраар нэвсийх хогон дундаас арайхийн бослоо. Энэ удаад хүрмээ гөвөх гэж хичээсэнгүй. Харин шонг налж байгаад сорви болсон гараараа халтартсан царайгаа илэх аж. Ийш тийш хэсэг харж, амандаа ямар нэг зүйлийг бувтнаж байснаа хашаа налан тэнтэр тунтар алхсаар булан тойрлоо. Түүний энэ байдал хүмүүст содон санагдаагүй бололтой. Хажуугаар нь өнгөрөхдөө архины эхүүн үнэр, бохир байдлаас нь сэжиглэж хамраа дарах охидыг эс тооцвол түүнийг хүн гэж анзаарах хүн алга.

Ийм үзэгдлийг хотын төв вокзалын урд байрлах “Уянга” хүнсний дэлгүүрийн ойр хавиас харж болно. Мөн ‘‘тасарч’’ унаад тавтайхан хурхираад нойрсох нэгэнтэй ч тааралдана. Ийнхүү хэвтэх тэдэн рүү хогоо хээв нэг шидчих, эсвэл дээгүүр нь гишгэлээд гарах хүмүүс ч бий. Яагаад гэвэл тэд “архичин”. Харин хэн ч харсан мэдлэг боловсролтой, амьдралын боломжтой, өнгө зүс сайтай нэгнийг бол “архичин” гэж хэзээ ч хэлдэггүй.

Олон хүн өөрт тохиолдсон бэрхшээл, гуниг, зовлон зэргээ мартахын тулд архи уудаг гэх. Архи ууснаар хүний ой ухаан самуурч, өөрт тохиолдсон бэрхшээлээ мартдаг байна. Гэвч маргааш өглөө сэрэхэд урьдын бэрхшээлүүднь хэвээрээ л байдаг. Тиймээс архи гэгч ундаа хүний амьдралыг бэрхшээл, зовлон гунигаас ангижруулж чаддаггүй аж.

Архины хамааралтай хүн гэх хэнийг хэлэх вэ?

Саяхныг хүртэл архидалтыг хувь хүний ёс суртахуунтай холбон тайлбарлаж архичин хэмээн нэрийдэн ад шоо үзэж нийгмээс тусгаарлах зэргээр тэдэнд зэмлэл шийтгэл хүлээлгэсээр ирсэн. Өнөөдөр шинжлэх ухаан үүнийг хүмүүсийн эрүүл мэндийн асуудал болгон тайлбарлаж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн нэгэн мэргэжилтний хэлснээр “Согтууруулах ундааны төрлийн зүйлийг байнга хэтрүүлэн хэрэглэснээр хүний бие махбодь оюун санаа түүнээс хамааралтай болж улмаар сэтгэц, зан үйлд өөрчлөлт орохыг архины шалтгаант сэтгэц, зан үйлийн өвчин гэж нэрлэдэг. Уг өвчнөөр согтууруулах ундааны хэрэглээндээ хяналт тавьж чаддаггүй хүмүүс өвчлөх магадлал өндөр байдаг. Мэргэжил, боловсрол, мэдлэг чадвар, нас хүйс хамаарахгүйгээр энэхүү өвчинд нэрвэгдэж болно” гэв.

Архины асуудалтай хүний эргэн тойронд хэрүүл маргаан, айдас түгшүүр, эмх замбараагүй байдал, сэтгэл гутрал гэх мэт таагүй үзэгдлүүд дагалдаж явдаг аж.Бид орон гэргүй, гудамж талбайд архи уудаг хүмүүсийг л архины хамааралтай хүмүүс гэж ойлгодог. Харин амьдралын боломжтой хүмүүс өөрийгөө архины асуудалтай болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх нь ховор байдаг аж. “Надад ажил төрөл, гэр орон, найз нөхөд, мөнгө төгрөг бүгд байна. Тиймээс би архины асуудалтай биш” хэмээн өөртөө болон өрөөл бусдад үгүйсгэн тайлбарлах хандлага элбэг тохиолддог. Түүнчлэн би бусдын адил уудаг, нийтээрээ, нийгмээрээ л ууж байна гэж тайлбарлах явдал ч ажиглагддаг. Үүнд тэмдэглэлт олон баяр ёслол нөлөөлдөг аж.

ДЭМБ архидан согтуурсны улмаас согтох, хордох, архинд донтох євчтэй болохоос гадна зvрхний титэм судасны євчин, тархинд цус харвах, чихрийн шижин, элэгний хатуурал, улаан хоолой, элэгний хавдар, эпилепси, осол гэмтэл зэрэг 60 гаруй євчин архидалтай холбоотой байна гэж vзэж байна. Насанд хvрэгсдийн 51.2 хувь нь архийг хэтрvvлэн хэрэглэж байгаагийн найман хувь нь эмэгтэйчvvд байна. Мөн манай оронд сvvлийн 15 жилд архинд донтох өвчний эзлэх хувь 2.7 дахин өссөн аж. Хордлогын яаралтай тусламжийн vндэсний тєвийн албан ёсны мэдээ баримтаас vзэхэд сvvлийн таван жилд, жил бvр архины цочмог хордлого бvхий 180-200 өвчтөн ирж тусламж авч байгаагийн зургаан хувь нь нас барсан байна.

Архидалт нь хувь хүний хүрээнээс хальж гэр бүлийн бүх гишүүдийг давхар сэтгэл санааны хямралд оруулж улмаар өвчлүүлдэг. Нэг өвчтөний цаана 60 хүн санаа зовсон, айсан, зовнилтой хүмүүс байдаг гэсэн судалгаа гарчээ.

Архины хамаарлаас гарах арга зам бий юу?

Архины хор хөнөөлийг бууруулах, нийгэмд нүүрлээд байгаа энэ тахлыг бага ч гэсэн "эдгэрүүлэх" гэж хичээж зорьж байгаа хүмүүс олон бий. Гэвч алхам тутамд халаасан дахь хэдээ царайчлах манай нийгэмд архины эсрэг сурталчилгаа ч бас өнөөх мөнгө хэмээгч "ноёнтон"-оос болоод үр дүнд хүрэхгүй байна. Хөрөнгө мөнгө зарахгүй гэсэндээ ч тэр үү, бид өнөөх хэдэн архи уудаг хүмүүсээ ад үзээд, архи ууж болохгүй, "чи бол архичин" гээд тусыг эс олов. Архидалт багассангүй харин ч нэмэгдсээр. Тиймээс одоо арай өөр өнцгөөс нь харж, архи уулаа гэж үглэх биш, архины хор хөнөөлийн талаар ойлгуулж, зөв боловсрол олгоход анхаарал хандуулах нь чухал аж.

Мөн согтууруулах ундааны татварыг өндөрсгөж, спиртийн төрлийн зүйлийг мэдээллийн хэрэгслээр сурталчлахгүй байх, архинд донтогсдын эмчилгээ, эдгэрлийн төвүүдийг олноор нээн ажиллуулах зэрэг зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Гадны жишээ дурьдахад Польш улс 1980-аад онд архины эсрэг үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулаад, архинаас авдаг онцгой албан татварынхаа гурав хүрэхгүй хувийг зарцуулсан байна. Ганц Польш ч биш, Дани, Герман зэрэг олон орон энэ аргаар архидалтыг тодорхой хэмжээнд буруулсан аж.

Г.Хулан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 4 ]

2017 оны 10-р сарын 8. 00:05Зочин - [183.177.98.***]

Телевизээр пивоны сурталчилгаа зогсоо зайгүй гарах юм үүнийгболиулах арга хэмжээ авмаар байна.

2017 оны 9-р сарын 28. 02:16Зочин - [109.12.71.***]

7 honog uusangui tsaash uuhgui baiy gej bodson bolovch diilsengui uuchilaarai

2017 оны 9-р сарын 27. 12:38Зочин - [202.179.24.**]

Биеээрээ туулсан хүн байна. Архинаас гарна гэж байдаггүй юм билээ. Харин 1 хоног, нэг сар, нэг жил ч гэсэн уухгүйбайвал л тэр хүнд хэрэгтэй. Зургаан жил уугаагүй хүн нэг уугаад л урьд ямар байсан, "шартдаг, донтдог, эрдэг, тэнэдэг" яг л тэр байдалруу гаа эргээд ордог юм. Харин залуучуудыг л нэмж архинд оруулахгүй байх юм бол, одоо байгаа архичид яахав дээ 15-20 жилийн дараа дууссан л байна шүү дээ.

2017 оны 9-р сарын 27. 10:41Зочин - [150.129.140.***]

arhi amidraliin daisan shuu

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Өвөрхангай аймагт үер буужээ23 минут 46 секундын өмнө

Жүжигчин Д.Пүрэвсүрэн "Алдарт Эх"-ийн одон авна27 минут 43 секундын өмнө

Хоолны хордлогоос сэргийлээрэй40 минут 54 секундын өмнө

Өнөөдөр спорт заалууд иргэдэд төлбөргүй үйлчилнэ44 минут 57 секундын өмнө

Энэ онд барилгын ослоор таван хүн нас баржээ50 минут 19 секундын өмнө

Согтуу үедээ голд осолдох шахжээ51 минут 50 секундын өмнө

Бразилийн шигшээ баг эхний ялалтаа байгуулав1 цаг 49 минутын өмнө

Х.Баттулга: Бидний цөөхөн монголчууд бие биенээ дэмжиж амьдарцгаая1 цаг 56 минутын өмнө

Үхэхээс айгаад 114 кг туржээ2 цаг 16 минутын өмнө

Арьс, ширний үйлдвэрүүдэд 86 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ2 цаг 23 минутын өмнө

Оросын шигшээ багийг 15 сая ам.доллар хүлээж байна2 цаг 42 минутын өмнө

Амиа алдсан 11 настай хүүгийн ар гэрт сая төгрөгийн хандив өгчээ2 цаг 46 минутын өмнө

Жуулчдын хувьд хамгийн осолтой орнууд2 цаг 54 минутын өмнө

Газдановынхны гавьяа: Эх орны дайнд ах, дүү долоон баатар амь үрэгджээ3 цаг 13 минутын өмнө

ДАШТ: Өнөөдөр болох тоглолтын хуваарь3 цаг 23 минутын өмнө

Кофег хэр хэмжээнд уувал зүрхэнд тустай вэ?3 цаг 32 минутын өмнө

Усархаг аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлэв3 цаг 44 минутын өмнө

Оросын хөлбөмбөгчдөд сэргээшийн шинжилгээ хийхийг уриалав3 цаг 50 минутын өмнө

Оюутолгойг шалгах ажлын хэсэг ажиллаад иржээ3 цаг 54 минутын өмнө

Газрын тосны үйлдвэртэй болох мөрөөдөл биелэлээ "олсон" 7 хоног4 цаг 5 минутын өмнө

Тавантолгойн асуудлыг УИХ хэлэлцэхээр болов4 цаг 44 минутын өмнө

Улаанбаатарт 19 хэм дулаан4 цаг 55 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна4 цаг 56 минутын өмнө

Баянхонгор аймагт 670 булаг шанд тоологджээ21 цаг 30 минутын өмнө

Дуучин Анугийн Сингапур, Малайз улсад аялсан влог 21 цаг 34 минутын өмнө

Хотын дарга бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа22 цаг 6 минутын өмнө

Бөхийн өргөөний гадна үймээн болж, хамгаалалтад авлаа22 цаг 9 минутын өмнө

Ulaanbaatar City Tour гадаад, дотоодын жуулчдад үйлчилж байна22 цаг 16 минутын өмнө

Цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгуулав22 цаг 18 минутын өмнө

Гол усны аюулаас үр хүүхдээ хамгаалахыг анхааруулав22 цаг 55 минутын өмнө

"Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго" хэлэлцүүлэг болно23 цаг 1 минутын өмнө

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв23 цаг 2 минутын өмнө

Б.Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажил үргэлжилж байна23 цаг 22 минутын өмнө

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа23 цаг 30 минутын өмнө

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулавӨчигдөр 16 цаг 44 минут

БЗД-т 49.500 м.кв талбайн шороон замыг хусч, тэгшилжээӨчигдөр 16 цаг 41 минут

Зам тээврийн осол буурсан үзүүлэлттэй байнаӨчигдөр 16 цаг 37 минут

МУИС-ийн 73 дахь төгсөлтийн эрдмийн баяр боллооӨчигдөр 16 цаг 26 минут

Зорчигчдын хөлс төлөлтөд шалгалт хийж байнаӨчигдөр 16 цаг 24 минут

ШУА-ийн төлөөлөгчид Астана хотод ажиллавӨчигдөр 16 цаг 17 минут

Амралтын өдрүүдэд дараах замуудыг түр хугацаанд хаанаӨчигдөр 16 цаг 08 минут

ДАШТ: Өнөөдрийн хуваарьӨчигдөр 15 цаг 38 минут

МХЕГ: Паркийн зургаан тоглоомыг хааж, шалгалт хийж байнаӨчигдөр 15 цаг 29 минут

ЭЕШ: Батламж хуудасны хүчинтэй хугацаа 2.5 жил байнаӨчигдөр 15 цаг 13 минут

“Сав, баглаа боодлын үйлдвэрлэл, хэрэглээ, экспортын боломж” хэлэлцүүлэг боллооӨчигдөр 15 цаг 06 минут

"Тавантолгойн нүүрсийг угаах технологиор гаргавал бидэнд ашигтай"Өчигдөр 15 цаг 03 минут

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болноӨчигдөр 14 цаг 51 минут

Прагийн амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь Монголд нутагшуулавӨчигдөр 14 цаг 44 минут

У.Хүрэлсүх: Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэрӨчигдөр 13 цаг 17 минут

Хотын дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцыг танилцуулнаӨчигдөр 13 цаг 13 минут

Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээӨчигдөр 12 цаг 47 минут

“Их Түмэн Санаачилга” хөтөлбөрийн зөвлөлдөх комисс хуралдавӨчигдөр 12 цаг 46 минут

“Хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээр хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх” сургалт боллооӨчигдөр 12 цаг 42 минут

Монгол Улсад Газрын тосны үйлдвэр барих ажлыг эхлүүллээӨчигдөр 12 цаг 35 минут

Монгол Улс агаарын хөлгийг сансраас удирддаг боллооӨчигдөр 12 цаг 32 минут

Замын-Үүдэд нарны цахилгаан станц ашиглалтад орлооӨчигдөр 12 цаг 30 минут

Эхнэр нь ДАШТ үзэхийг зөвшөөрөөгүй эрийг найзууд нь ингэж авч явжээӨчигдөр 12 цаг 24 минут

“Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” үзэсгэлэн нээгдэвӨчигдөр 11 цаг 48 минут

Элчин сайд Н.Наранбат итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааӨчигдөр 11 цаг 47 минут

Санхүүгийн боловсрол түгээх сургагч багш нар бэлтгэгдэвӨчигдөр 11 цаг 45 минут

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяныг зохион байгуулж байнаӨчигдөр 11 цаг 23 минут

Налайх дахь Төмөрлөгийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлнэӨчигдөр 11 цаг 01 минут

Уругвайн дасгалжуулагч багтаа хатуу шаардлага тавивӨчигдөр 10 цаг 56 минут

МҮБХ: Б.Бат-Эрдэнийн хууль бус ажиллагааг МАН хамгаалж байнаӨчигдөр 10 цаг 51 минут

Криштиан Роналдо бас нэг дээд амжилт тогтоовӨчигдөр 10 цаг 42 минут

Газрын тосны үйлдвэрийн шав тавих ёслолд Энэтхэгийн ДХЯ-ны сайд оролцоноӨчигдөр 10 цаг 32 минут

Трамп, Путин хоёр долоодугаар сард "уулзана"Өчигдөр 10 цаг 29 минут

79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөөӨчигдөр 10 цаг 25 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 10 цаг 23 минут

Шалгалтаасаа хоцорсон сурагчид "эвий, эвий"Өчигдөр 10 цаг 19 минут

Аргентины баг ДАШТ-д анхны хүнд ялагдлаа хүлээвӨчигдөр 09 цаг 54 минут

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарланаӨчигдөр 09 цаг 48 минут

Улаанбаатарт 28 хэм дулаанӨчигдөр 09 цаг 45 минут

Өнөөдөр тахиа өдөрӨчигдөр 09 цаг 44 минут

Гэр хорооллын долоон байршилд жишиг гудамж байгуулна2018 оны 6-р сарын 21. 19:04

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа2018 оны 6-р сарын 21. 18:59

Шүүх байгуулах тухай хуулийн төслийг баталлаа2018 оны 6-р сарын 21. 18:57

Сураггүй болсон хоёр настай хүүг эрэн хайх ажлыг зогсоожээ2018 оны 6-р сарын 21. 18:48

"Ажил танилцуулах өдөрлөг’’-ийг зохион байгуулав2018 оны 6-р сарын 21. 18:45

Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхэд солонгос эмч нартай хамтарна2018 оны 6-р сарын 21. 18:11

"Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын тэмцээн үргэлжилж байна2018 оны 6-р сарын 21. 18:06

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг дахин шалгана2018 оны 6-р сарын 21. 18:04

Аадар бороо орох тул үер усны аюулаас болгоомжлуулав2018 оны 6-р сарын 21. 17:40

Хүүхдийн мөнгийг 228 мянган хүүхдэд нэмж олгоно2018 оны 6-р сарын 21. 17:36

”Алтайн зам” компанийн үнэт цаасны арилжааг түр зогсоов2018 оны 6-р сарын 21. 17:34

"Тавантолгой” төслийг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна2018 оны 6-р сарын 21. 17:08

“Эрх мэдэлтнүүд хуулийн өөрчлөлтөөр хулгай хийх гэж байна"2018 оны 6-р сарын 21. 17:02

Баянзүрх дүүрэгт хатуу хучилттай авто замын нөхөөс хийнэ2018 оны 6-р сарын 21. 16:58

“Унагатай хөшөө”-тэй ногоон байгууламжид газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болголоо2018 оны 6-р сарын 21. 16:40

“Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сургалт боллоо2018 оны 6-р сарын 21. 16:18

Тоосжилт дарах төхөөрөмжийг амжилттай туршив2018 оны 6-р сарын 21. 16:16

ДАШТ: Өнөөдрийн хуваарь2018 оны 6-р сарын 21. 16:14

Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлт боллоо2018 оны 6-р сарын 21. 16:01

Эмч сувилагч нар суулт зарлалаа2018 оны 6-р сарын 21. 15:48

Ерөнхий сайд Дорноговь аймгийн иргэдтэй уулзав2018 оны 6-р сарын 21. 15:37

"76 гишүүнийг сэтгэцийн үзлэгт хамрагдахыг шаардаж байна" гэв2018 оны 6-р сарын 21. 15:21

Швейцарийн Холбооны Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив2018 оны 6-р сарын 21. 15:15

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аян эхэллээ2018 оны 6-р сарын 21. 13:42

Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо2018 оны 6-р сарын 21. 13:27

Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагын хурал болов2018 оны 6-р сарын 21. 13:16

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох