Үүрэг гүйцэтгэгчдийн сүүлчийн томилгоог шүүх түдгэлзүүлж, буруутгав

2017 оны 10-р сарын 5. 11:22

​Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг үнэн үг юм.

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит бус чуулганаар огцорч, үүрэг гүйцэтгэгч болсон билээ.

Үүрэг гүйцэтгэгчид долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-нд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томилсон. Харин тэдний энэхүү сүүлчийн томилгоо хууль зөрчсөн талаар албан ёсны дүгнэлтүүд гараад эхэлжээ.

Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбатад хуулийн хэрэгжилтийг хангах тухай албан бичиг илгээсэн байна.

Уг албан бичигт “…Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.1, 35.4-т заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/1357 тоот албан бичиг захиалгыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг 2016 оны наймдугаар сарын 25-ны өдөр зарлаж, 2016 оныесдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан.

Уг нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгээр иргэн С.Батбаатар, Ж.Болормаа, Б.Баярсайхан, Ж.Даваадулам нарыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэж, хамгийн өндөр оноо авсан иргэн Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бич­гийн даргын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 113 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн болно.

Төрийн албаны зөвлөлийн уг тогтоолыг үндэслэж иргэн Б.Баярсайханыг Засгийн газрын 2016 оны 115 дугаар тогтоолоор БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон.

Засгийн газрын 2017 оны 217 дугаар тогтоолоор Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд Б.Баярсайхан уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Баярсайханы гаргасан нэхэмжлэлийг хянан үзээд тус шүүхийн шүүгчийн 2017 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 128/Ш332017/5193 дугаар захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Б Баярсайханы нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 217 дугаар тогтоолын биелэлтийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.

Иргэн Б.Баярсайханы нэхэмжлэлээр үүссэн маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад иргэн Ж.Болормааг Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилжээ.

Иргэн Ж.Болормааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 291 дүгээр тогтоол нь Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 113 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байна

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 113 дугаар тогтоол нь иргэн С.Батбаатар. Ж.Болормаа. Б.Баярсайхан, Ж.Даваадулам нарыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэж, Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн шийдвэр болохоос Ж.Болормааг уг албан тушаалд нэр дэвшүүлсэн шийдвэр биш юм

Иргэн Ж.Болормааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Засгийн газрын энэхүү шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35’1, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 34, 40 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байна.

Иймд Ж.Болормааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 291 дүгээр тогтоолыг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авна уу” гэжээ.

Түүнчлэн энэ талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайханы өмгөөлөгч З.Сүхбаатараас тодруулахад “…Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах чиг үүрэг бүхий Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлт, хэрэгжилтийг улс даяар зохион байгуулж хангах төрийн дээд байгууллага бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн” хэмээн тодорхойлсноор хуульд захирагдаж, шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан журмын дагуу гаргах ёстой юм.

Гэтэл Засгийн газар Б.Баярсайханд холбогдох шийдвэрийг гаргахдаа нэгдүгээрт бодит үйл баримтаас урган гараагүй, хоёрдугаарт хууль зүйн үндэслэлийг заагаагүй байдаг. Тодруулбал, эрх бүхий байгууллагын шийдвэрт тавигдах хууль зүйн шаардлагыг хангаагүйгээс гадна тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчиж дур зоргоороо шийдвэр гаргасан байдаг.

Монгол Улсад хууль дээдлэх ёсны хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага нь өөрөө хуульд заасан журмыг зөрчиж, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулсан шийдвэрийг олон нийтийн дунд хэвийн үзэгдэл мэт ойлголт төрүүлж буйд харамсалтай байна” гэсэн юм.

Ингэхээр хуульд нийцүүлнэ гэвэл БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаагчөлөөлж таарах юм байна. Өөрөөр хэлбэл, хуулийг дагаж, шударга ёсыг тогтоохоор ажиллах шинэ Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн эхний шийдвэрүүдийн нэг нь энэ болох бололтой.

Ер нь бол БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын халаа сэлгээ анхнаасаа улстөржсөн шинжтэй байсныг сануулах нь зөв байх.

Дөрвөн сарын өмнө, зургаадугаар сарын сүүлчээр Засгийн газрын хуралдаанаар Ж.Батсуурь сайдыг ажлаас нь чөлөөлсөн. Хурлын дараа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд “…Ер нь БСШУСЯ-нд үүссэн нөхцөл байдалд ажил хэргийн уялдаа, удирдлагын менежмент алдагдсан, удирдлагууд нь хоорондоо зөрчилдсөн гэдэг шүүмжлэл ирсэн. “…БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай хамтарч ажиллаж чадахгүй” гэдэг саналаа тус яамны газар хэлтсийн дарга нар ирүүлж байсан асуудлууд ч гарсан.

Замбараагүй байдал үүсгэж байгаа салбарыг цэгцлэх ёстой. Салбарын ажлыг нь сайжруулж, буруутай хүмүүст хариуцлага тооцох ёстой гэсэн бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхий сайд асуудалд хандаж, УИХ шийдвэр гаргалаа. Цаашдаа хариуцлага алдаж байгаа сайдууд, төрийн өндөр албан тушаалтнуудад хатуу хариуцлага ярьж, асуудлыг шийдэж ажиллана” гэж мэдээлэл өгч байв.

Удалгүй, долоодугаар сарын 19-нд Засгийн газрын хуралдаанаар Б.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Хамгийн марзан нь Б.Баярсайханыг “…Ажлаа сайн хийгээгүй, салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй” гэсэн үндэслэлээр халсан байдаг юм. Б.Баярсайхан энэ шийдвэрийг эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Харин “…Б.Баярсайханыг ажлаас чөлөөлсөн нь МАН дахь зөрчилтэй холбоотой. Засгийн газартай зөрчилдсөн МАН-ын нөлөө бүхий улстөрчийн хүн учраас ажлаас нь халж байгаа юм” гэх яриа Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хавиар яригдаж байсан.

Мөн Мэргэжлийн Засгийн газар огцорч, үүрэг гүйцэтгэгчид болсон хойноо хууль зөрчин байж МАН-ын Хяналтын хорооны дарга Х.Болдмандалын эхнэр Ж.Болормааг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь дээрх шалтгаантай холбоотой байж мэдэх юм.

Бас нэг мэдээлэл яригдаж байгаа нь Төрийн нарийн бичгийн дарга болохоор Төрийн албан зөвлөлийн шалгалтад нэр бүхий дөрвөн хүн орсон. Тэднээс Б.Баярсайхан хамгийн өндөр, Ж.Болормаа хамгийн бага оноог авсан байгаа юм.

Юутай ч энэ мэтийн нотой, ноцтой асуудлаар дүүрэн Төрийн нарийн бичгийн даргын суудлыг тойрсон томилгоо хууль номынхоо дагуу шийдэгдэж мэдэхээр болсон байна. Дээр хэлсэн “…үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэх ардын үгийг дахин хэлье. Бас “…буцах эхнэрт үхэр тугал нийлэх хамаагүй” гэдэг үг бий.

Улстөрчдөд үзэл бодлын зөрүү, зөрчил байж л байдаг. Харин ингэтлээ төрийн албаар “наадаж” зөрчилдөнө гэдэг байж болохгүй юм. Ийм явдал үүгээр дуусах болтугай.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 5 ]

2017 оны 10-р сарын 12. 22:14Зочин - [103.212.116.**]

Энэ Баярсайхан гэдэг эмэгтэй шүдэнз зурдаг дүүгийнхээ дэмжилгээр албан тушаал авсан юм гэж яригдаж байсан ш дээ. тэгээд л өндөр оноо авсан юм болов уу тэгээд бас сайд нь ажлаа өгсөн болохоорбас хариуцлага тооцогдох хэрэгтэй байлгүй дээ бас тэгээдзаргалдаад л байгаа юм уу хүн чанаргүй л юм даа албан тушаалд яасан ч дуртай юм дээ

2017 оны 10-р сарын 11. 14:25Зочин - [202.21.99.**]

Боловсролын бодлого тодорхойлдог ЯАМтоглоомын байгууллага биш байлтай

2017 оны 10-р сарын 7. 20:39Зочин - [202.179.24.**]

Долоо хоногийн дотор гарын үсэг зурах юман дээрээ зураад, хийх гүйлгээ хийчихсэн байгаа байлгүй.

2017 оны 10-р сарын 7. 08:36Зочин - [1.30.6.***]

bayarsaihaniig bol solih l xeregtei shdee. saidiinhaa ugend orohgui. saidiinhaa esreg ajildag kabinitiin zarchiig evdeed hu. hend ch hereggui

2017 оны 10-р сарын 5. 12:00Зочин - [43.228.128.***]

нохой Мөнхбат ч өөдгүй **** юм даа тэрний улс төрч гэж юу байхав дээ

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Өвөрхангай аймагт үер буужээ10 цаг 29 минутын өмнө

Жүжигчин Д.Пүрэвсүрэн "Алдарт Эх"-ийн одон авна10 цаг 33 минутын өмнө

Хоолны хордлогоос сэргийлээрэй10 цаг 46 минутын өмнө

Өнөөдөр спорт заалууд иргэдэд төлбөргүй үйлчилнэ10 цаг 50 минутын өмнө

Энэ онд барилгын ослоор таван хүн нас баржээ10 цаг 56 минутын өмнө

Согтуу үедээ голд осолдох шахжээ10 цаг 57 минутын өмнө

Бразилийн шигшээ баг эхний ялалтаа байгуулав11 цаг 54 минутын өмнө

Х.Баттулга: Бидний цөөхөн монголчууд бие биенээ дэмжиж амьдарцгаая12 цаг 1 минутын өмнө

Үхэхээс айгаад 114 кг туржээ12 цаг 22 минутын өмнө

Арьс, ширний үйлдвэрүүдэд 86 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ12 цаг 28 минутын өмнө

Оросын шигшээ багийг 15 сая ам.доллар хүлээж байна12 цаг 47 минутын өмнө

Амиа алдсан 11 настай хүүгийн ар гэрт сая төгрөгийн хандив өгчээ12 цаг 51 минутын өмнө

Жуулчдын хувьд хамгийн осолтой орнууд12 цаг 59 минутын өмнө

Газдановынхны гавьяа: Эх орны дайнд ах, дүү долоон баатар амь үрэгджээ13 цаг 18 минутын өмнө

ДАШТ: Өнөөдөр болох тоглолтын хуваарь13 цаг 28 минутын өмнө

Кофег хэр хэмжээнд уувал зүрхэнд тустай вэ?13 цаг 37 минутын өмнө

Усархаг аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлэв13 цаг 49 минутын өмнө

Оросын хөлбөмбөгчдөд сэргээшийн шинжилгээ хийхийг уриалав13 цаг 55 минутын өмнө

Оюутолгойг шалгах ажлын хэсэг ажиллаад иржээ13 цаг 59 минутын өмнө

Газрын тосны үйлдвэртэй болох мөрөөдөл биелэлээ "олсон" 7 хоног14 цаг 10 минутын өмнө

Тавантолгойн асуудлыг УИХ хэлэлцэхээр болов14 цаг 49 минутын өмнө

Улаанбаатарт 19 хэм дулаан15 цагийн өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна15 цаг 1 минутын өмнө

Баянхонгор аймагт 670 булаг шанд тоологджээӨчигдөр 19 цаг 17 минут

Дуучин Анугийн Сингапур, Малайз улсад аялсан влог Өчигдөр 19 цаг 13 минут

Хотын дарга бүтээн байгуулалтын ажилтай танилцлааӨчигдөр 18 цаг 41 минут

Бөхийн өргөөний гадна үймээн болж, хамгаалалтад авлааӨчигдөр 18 цаг 38 минут

Ulaanbaatar City Tour гадаад, дотоодын жуулчдад үйлчилж байнаӨчигдөр 18 цаг 32 минут

Цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгуулавӨчигдөр 18 цаг 30 минут

Гол усны аюулаас үр хүүхдээ хамгаалахыг анхааруулавӨчигдөр 17 цаг 52 минут

"Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго" хэлэлцүүлэг болноӨчигдөр 17 цаг 46 минут

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэвӨчигдөр 17 цаг 45 минут

Б.Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажил үргэлжилж байнаӨчигдөр 17 цаг 25 минут

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлааӨчигдөр 17 цаг 17 минут

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулавӨчигдөр 16 цаг 44 минут

БЗД-т 49.500 м.кв талбайн шороон замыг хусч, тэгшилжээӨчигдөр 16 цаг 41 минут

Зам тээврийн осол буурсан үзүүлэлттэй байнаӨчигдөр 16 цаг 37 минут

МУИС-ийн 73 дахь төгсөлтийн эрдмийн баяр боллооӨчигдөр 16 цаг 26 минут

Зорчигчдын хөлс төлөлтөд шалгалт хийж байнаӨчигдөр 16 цаг 24 минут

ШУА-ийн төлөөлөгчид Астана хотод ажиллавӨчигдөр 16 цаг 17 минут

Амралтын өдрүүдэд дараах замуудыг түр хугацаанд хаанаӨчигдөр 16 цаг 08 минут

ДАШТ: Өнөөдрийн хуваарьӨчигдөр 15 цаг 38 минут

МХЕГ: Паркийн зургаан тоглоомыг хааж, шалгалт хийж байнаӨчигдөр 15 цаг 29 минут

ЭЕШ: Батламж хуудасны хүчинтэй хугацаа 2.5 жил байнаӨчигдөр 15 цаг 13 минут

“Сав, баглаа боодлын үйлдвэрлэл, хэрэглээ, экспортын боломж” хэлэлцүүлэг боллооӨчигдөр 15 цаг 06 минут

"Тавантолгойн нүүрсийг угаах технологиор гаргавал бидэнд ашигтай"Өчигдөр 15 цаг 03 минут

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болно2018 оны 6-р сарын 22. 14:51

Прагийн амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь Монголд нутагшуулав2018 оны 6-р сарын 22. 14:44

У.Хүрэлсүх: Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэр2018 оны 6-р сарын 22. 13:17

Хотын дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцыг танилцуулна2018 оны 6-р сарын 22. 13:13

Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ2018 оны 6-р сарын 22. 12:47

“Их Түмэн Санаачилга” хөтөлбөрийн зөвлөлдөх комисс хуралдав2018 оны 6-р сарын 22. 12:46

“Хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээр хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх” сургалт боллоо2018 оны 6-р сарын 22. 12:42

Монгол Улсад Газрын тосны үйлдвэр барих ажлыг эхлүүллээ2018 оны 6-р сарын 22. 12:35

Монгол Улс агаарын хөлгийг сансраас удирддаг боллоо2018 оны 6-р сарын 22. 12:32

Замын-Үүдэд нарны цахилгаан станц ашиглалтад орлоо2018 оны 6-р сарын 22. 12:30

Эхнэр нь ДАШТ үзэхийг зөвшөөрөөгүй эрийг найзууд нь ингэж авч явжээ2018 оны 6-р сарын 22. 12:24

“Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” үзэсгэлэн нээгдэв2018 оны 6-р сарын 22. 11:48

Элчин сайд Н.Наранбат итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа2018 оны 6-р сарын 22. 11:47

Санхүүгийн боловсрол түгээх сургагч багш нар бэлтгэгдэв2018 оны 6-р сарын 22. 11:45

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяныг зохион байгуулж байна2018 оны 6-р сарын 22. 11:23

Налайх дахь Төмөрлөгийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлнэ2018 оны 6-р сарын 22. 11:01

Уругвайн дасгалжуулагч багтаа хатуу шаардлага тавив2018 оны 6-р сарын 22. 10:56

МҮБХ: Б.Бат-Эрдэнийн хууль бус ажиллагааг МАН хамгаалж байна2018 оны 6-р сарын 22. 10:51

Криштиан Роналдо бас нэг дээд амжилт тогтоов2018 оны 6-р сарын 22. 10:42

Газрын тосны үйлдвэрийн шав тавих ёслолд Энэтхэгийн ДХЯ-ны сайд оролцоно2018 оны 6-р сарын 22. 10:32

Трамп, Путин хоёр долоодугаар сард "уулзана"2018 оны 6-р сарын 22. 10:29

79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө2018 оны 6-р сарын 22. 10:25

Үйл явдлын хураангуй2018 оны 6-р сарын 22. 10:23

Шалгалтаасаа хоцорсон сурагчид "эвий, эвий"2018 оны 6-р сарын 22. 10:19

Аргентины баг ДАШТ-д анхны хүнд ялагдлаа хүлээв2018 оны 6-р сарын 22. 09:54

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана2018 оны 6-р сарын 22. 09:48

Улаанбаатарт 28 хэм дулаан2018 оны 6-р сарын 22. 09:45

Өнөөдөр тахиа өдөр2018 оны 6-р сарын 22. 09:44

Гэр хорооллын долоон байршилд жишиг гудамж байгуулна2018 оны 6-р сарын 21. 19:04

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа2018 оны 6-р сарын 21. 18:59

Шүүх байгуулах тухай хуулийн төслийг баталлаа2018 оны 6-р сарын 21. 18:57

Сураггүй болсон хоёр настай хүүг эрэн хайх ажлыг зогсоожээ2018 оны 6-р сарын 21. 18:48

"Ажил танилцуулах өдөрлөг’’-ийг зохион байгуулав2018 оны 6-р сарын 21. 18:45

Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхэд солонгос эмч нартай хамтарна2018 оны 6-р сарын 21. 18:11

"Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын тэмцээн үргэлжилж байна2018 оны 6-р сарын 21. 18:06

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг дахин шалгана2018 оны 6-р сарын 21. 18:04

Аадар бороо орох тул үер усны аюулаас болгоомжлуулав2018 оны 6-р сарын 21. 17:40

Хүүхдийн мөнгийг 228 мянган хүүхдэд нэмж олгоно2018 оны 6-р сарын 21. 17:36

”Алтайн зам” компанийн үнэт цаасны арилжааг түр зогсоов2018 оны 6-р сарын 21. 17:34

"Тавантолгой” төслийг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна2018 оны 6-р сарын 21. 17:08

“Эрх мэдэлтнүүд хуулийн өөрчлөлтөөр хулгай хийх гэж байна"2018 оны 6-р сарын 21. 17:02

Баянзүрх дүүрэгт хатуу хучилттай авто замын нөхөөс хийнэ2018 оны 6-р сарын 21. 16:58

“Унагатай хөшөө”-тэй ногоон байгууламжид газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болголоо2018 оны 6-р сарын 21. 16:40

“Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сургалт боллоо2018 оны 6-р сарын 21. 16:18

Тоосжилт дарах төхөөрөмжийг амжилттай туршив2018 оны 6-р сарын 21. 16:16

ДАШТ: Өнөөдрийн хуваарь2018 оны 6-р сарын 21. 16:14

Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлт боллоо2018 оны 6-р сарын 21. 16:01

Эмч сувилагч нар суулт зарлалаа2018 оны 6-р сарын 21. 15:48

Ерөнхий сайд Дорноговь аймгийн иргэдтэй уулзав2018 оны 6-р сарын 21. 15:37

"76 гишүүнийг сэтгэцийн үзлэгт хамрагдахыг шаардаж байна" гэв2018 оны 6-р сарын 21. 15:21

Швейцарийн Холбооны Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив2018 оны 6-р сарын 21. 15:15

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аян эхэллээ2018 оны 6-р сарын 21. 13:42

Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо2018 оны 6-р сарын 21. 13:27

Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагын хурал болов2018 оны 6-р сарын 21. 13:16

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох