З.Нарантуяа: Төсөл боловсруулах тогтолцоо хоцрогджээ

2017 оны 10-р сарын 10. 16:08

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ 2017 оны төсвийн тодотголыг Засгийн газарт буцаах шаардлагатай гэж та үзэж байна. Шалтгаан нь юу вэ?

-Засгийн газар 2017 оны төсөвт хоёр дахь өөрчлөлтийг оруулахаар УИХ-д өргөн барьсан. Би үүний эсрэг байгаа. Төсвийг тодотгох хуулийн үндэслэл бүрдээгүй гэж үзэж байгаа.

Яагаад гэвэл төсвийн орлого буураагүй, нэмэгдсэн. Энэ оны эцэс гэхэд төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан. Ийм байхад Засгийн газар олсон орлого болгоноо үрж, зарахын тулд төсвийг тодотгодог хуучин арга барилаасаа салах хэрэгтэй байна. Нэгдүгээрх зарчмын асуудал энэ.

Хоёрт, бидэнд өнөөдөр төсвийн зардлаа 498.5 тэрбумаар нэмээд байх хоолойд тулчихсан зайлшгүй шаардлага үүсээгүй. Зарим нэг жишээ татъя. Тухайлбал, төсвийн зардалд нэмж суулгахаар оруулж ирсэн 498.5 тэрбумын 290 орчим тэрбум нь барих шилжүүлэх концессын эргэн төлөлтийн төлбөр. Энэ зардлыг заавал 2017 онд багтаан өгөхгүй бол болохгүй гэж байгаа. Би бол 2018 оны эхний сард хийх гадаад өр төлбөр, төсвийн энэ их алдагдлыг бууруулах асуудал бол концесст төлөх төлбөрөөс илүү чухал гэж үзэж байгаа. Тийм учраас УИХ 2017 оны төсвийн тодотголыг бүхэлд нь буцаачихаад хууль зүйн хүрээнд буруудахгүй юм гэдэг асуудлыг тавиад байгаа юм. Өөрөөр хэлбэл олж байгаа орлогоо ямар зүйлд зарах вэ гэдэг эрэмбээ тогтоохгүйгээр шууд л зардлыг өсгөх нь шинээр байгуулагдах Засгийн газарт маш хортой юм л даа.

-Шинэ Засгийн газар бүрдэнгүүтээ 2017 оны төсвийн тодотголоо буцааж татъя гэж бодъё. Дахин өргөн барихдаа юуг тусгаж, юуг хасах шаардлагатай вэ?

-Хүүхдийн мөнгөн дээр тодотгол хийгээд бусад зүйлээ 2018 оны төсөв рүү шилжүүлэх боломж харагдаж байгаа. Ингэж чадах юм бол зардлаа нэмж, өнөөдрийн 2.7 их наядын алдагдлыг өсгөж, Засгийн газрын өрийг 1.2 их наядаар нэмэх ямар ч шаардлагагүй болно.

-Төсвийн хуулийг чамбай боловсруулдаг байхын тулд хууль эрх зүйн орчныг нь сайжруулах ёстой юу. Эсвэл олсноо зарлага болгож гаргадгийг нь зогсоох ёстой юу?

-Төсвийг боловсруулах үеэс маш сайн тооцоо судалгаатай хандах ёстой. Нэг ёсны маш сайн төлөвлөж боловсруулдаг болох.

Энэ хүрээнд макро орчны судалгааг маш сайн хийдэг, орлогынхоо тооцооллыг үнэн зөв хийдэг, юунд зарцуулах вэ гэдгээ ач холбогдлоор нь эрэмбэлж чаддаг болох нь чухал байна. УИХ төсвийг ач холбогдлоор нь эрэмбэлж, багцаар нь баталж өгдөг болох. Төсөв боловсруулах тогтолцоо хоцрогдож байна. 1990-ээд оны сүүл үед төсөв замбараагүй байх үед парламент төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах мөнгийг зүйл заалт бүрээр нь зааж өгдөг байсан. Энэ л тогтолцоогоор төсвийг батлаад байна. Эцсийн дүндээ төсөв ерөнхийлөн захирагч шатахууны төлбөрийг түрээсийн төлбөртөө гүйлгэх эрх байдаггүй. Энийг зөрчих юм бол Төсвийн хууль зөрчдөг. Төсвийн хуулиа зөрчихгүйн тулд төсвөө тодотгох болдог. Энэ нь өөрөө төсвийн хуулийг хэрэгжүүлэхэд, төсвийн ерөнхийлөн захирагч нар бодлогоо хэрэгжүүлэхэд хаалт тавиад байгаа.

Аль, аль талдаа шинэчлэл хийгээд зөв хэлбэр лүү оръё гэвэл хөгжиж байгаа орны жишиг рүү орох ёстой. Үүний тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх.УИХ-ын сонгуульд аль ч улс төрийн хүчин ялсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчилдөггүй байх. Зайлшгүй өөрчлөлт орох шаардлага үүслээ гэхэд парламентын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг хүлээдэг эрх зүйн орчны шинэчлэл хийх ёстой. Тэгж байж, бүх шатандаа хариуцлагатай болно. Төсвийн жилийн дундуур төсөв тодотгодоггүй байх эрх зүйн шинэчлэл бий болно.

Тэр цагт Засгийн газар хэрэгцээтэй зүйлд багцаа зөв зарвал үйл ажиллагаа нь “Сайн” гэж үнэлэгддэг,буруу зүйлд зарцуулаад үр дүн гаргаж чадаагүй бол “Муу” гэдэг үнэлгээгээ авдаг зарчимд шилжинэ. Ингэж байж төсөв сайжирна.

-Ерөнхий сайд томилогдлоо, одоо багаа бүрдүүлэхээр ажиллаж байна. Шинэ Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлээсэй гэж та хүлээж байгаа вэ?

-Зөв менежмент хэрэгтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, эдийн засгийг сэргээх хөтөлбөр гээд маш олон бодлогын баримт бичгүүд УИХ-аас батлагдсан.Тодорхой ч юм бий, ерөнхий жагсаалт ч бий. Засгийн газрын зүгээс зүтгээд, хэрэгжүүлээд тодорхой үр дүн гаргачихсан тоймтой юм бол бага гэдгийг шинэ Ерөнхий сайд сайн мэдэж байгаа. Тиймээс яг одоогийн нөхцөлд юу хийх хэрэгтэй вэ гэдгээ зөв тодорхойлоод шууд л ажилдаа орох байх гэж хүлээж байна.

Ялангуяа аж үйлдвэрийн салбартаа гол анхаарлаа төвлөрүүлэхийг нөхцөл байдал шаардаж байгаа. Эдийн засаг дахь ногоон гэрлийг олборлох, боловсруулах салбарууд асааж эхэлж байна. Сайн муугаар олон хэлэгддэг бондын үр өгөөж боловсруулах салбарт гарч эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөөр илэрхийлэгдэж байгаа.

Аж үйлдвэрийн салбарын нийт хэмжээ 2 жилийн дотор 3 их наядаар нэмэгдсэн байна. Хөдөө аж ахуй, тээврийн салбарын ачаа эргэлт өссөн. Тийм учраас эдгээр салбараа илүү их дэмжиж, өнөөдөр 4.1 тэрбум ам.долларын экспортын орлого олж байгаа үр дүнг л ахиулах хэрэгтэй. Төмөр замын даац, хил гаалийн нэвтрүүлэх чадвараа богино хугацаанд нэмэгдүүлж чадвал 30, 40 сая тонноор нь нүүрс экспортлох боломж бий болно. Нэг худалдан авагчийн тулгасан үнээр бус, арай илүү өндөр үнээр нүүрсээ борлуулдаг болох менежментийг хийх ёстой. Ингэж чадвал маш их боломж бий болно.

-Сайд нар бараг 100 хувь шахам парламентаас бүрдэх нь. Та болон танай бүлэг дэмжих үү. Ардчилсан намынхан сайдын “шахаа” хийгээд байна гэх хардлага бий?

-Ардчилсан нам Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй эрх мэдлийн төлөөх тохиролцоо хийгээгүй, цаг хугацаа харуулна биз ээ. УИХ-ын гишүүн биш хүн Ерөнхий сайд болж байгаагийн хувьд үндсэн чиг үүргийн яамдын сайдыг парламентаасаа сонгож, УИХ дээр дэмжлэг авах нь зөв гэж харж байгаа. Тийм учраас эдгээр яамдын сайдыг УИХ-аас санал болговол дэмжинэ. Бусад яамдын хувьд мэргэжлийн хүмүүсийг оруулж, дэд сайдаасаа эхлээд цомхотгох, давхардсан, шаардлагагүй орон тоог эргэж харсан, төсвийн сахилга хариуцлага, хэмнэлтийг эрэлхийлж ажиллах нь илүү зөв л харагдахаар байгаа даа.

Г.ДАРЬ



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2017 оны 10-р сарын 10. 17:35Зочин - [103.26.194.***]

Bichsen zuilees chin harval tosviin talaar yu ch meddeguim bna

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Амьтан, ургамлыг хамгаалах чиглэлээр цахим сургалт боллоо41 минут 13 секундын өмнө

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг боллоо42 минут 36 секундын өмнө

Тайванийн Засгийн газраас оюутнуудад тэтгэлэг олгов1 цаг 5 минутын өмнө

"Арилжааны банкуудаас 220 тэрбумыг авна"1 цаг 24 минутын өмнө

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа1 цаг 32 минутын өмнө

Хүүхэлдэйн театрын “Гайхамшигт хайрцаг” тоглолт болно1 цаг 38 минутын өмнө

Гай авчирч мэдэх гоёл чимэглэлүүд2 цаг 1 минутын өмнө

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа2 цаг 17 минутын өмнө

“Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо2 цаг 19 минутын өмнө

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид мэндчилгээ ирүүлжээ2 цаг 21 минутын өмнө

6 настай дагавар охиноо хүчиндсэн этгээдэд 18 жилийн ял оноолоо2 цаг 22 минутын өмнө

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих төслийн гэрээг үзэглэв2 цаг 30 минутын өмнө

"Смарткар" системээс автотээврийн таван төрлийн үйлчилгээ авна2 цаг 33 минутын өмнө

“Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийг ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлнэ2 цаг 38 минутын өмнө

АТҮТ-ийн хэлтсийн даргын өрөөнөөс 20 сая төгрөг хураан авчээ2 цаг 43 минутын өмнө

Ж.Батзандан: УИХ-ын гишүүдийн ихэнх нь барьцаанд байна3 цаг 29 минутын өмнө

Улаанбаатарт өдөрт 930 гаруй автобус иргэдэд үйлчилдэг3 цаг 32 минутын өмнө

“Өндөр нарийвчлалтай чадал ба чанарын хэмжил” сургалтад хамрагдав3 цаг 48 минутын өмнө

“Залуучуудын хөгжлийн төв”-ийн мэргэжилтнүүдийг чадавхижуулж байна3 цаг 53 минутын өмнө

21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан боллоо3 цаг 57 минутын өмнө

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ4 цагийн өмнө

Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэр гарчээ4 цаг 7 минутын өмнө

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ажлаасаа чөлөөлөгджээ4 цаг 10 минутын өмнө

М.Шумахерын биеийн байдлыг нууцалсаар байна4 цаг 13 минутын өмнө

Сайд Д.Цогтбаатар хоёр талын уулзалтууд хийлээ4 цаг 19 минутын өмнө

В.Путин хэвлэлийн хуралд хэрхэн бэлтгэж байна вэ?4 цаг 21 минутын өмнө

Л.Болд: Миний нэр төрийг сэргээж өгөхийг хүсч байна4 цаг 29 минутын өмнө

С.Баяр АТГ-ын "бай" мөн үү?4 цаг 34 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хандивын данс нээлээ4 цаг 56 минутын өмнө

21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан боллоо5 цаг 25 минутын өмнө

Амны хөндийн эрүүл ахуй мөрдөх найман зөвлөмж5 цаг 28 минутын өмнө

Таван настай охиныг хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо5 цаг 31 минутын өмнө

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ5 цаг 34 минутын өмнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа5 цаг 39 минутын өмнө

Бусдыг архиар шахахгүй байхыг анхаарууллаа5 цаг 43 минутын өмнө

Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ5 цаг 45 минутын өмнө

Ирэх долоо хоногт хүйтний эрч эрс чангарна5 цаг 48 минутын өмнө

Б.Хурцын асуудлаар маргааш нээлттэй сонсгол явуулна5 цаг 51 минутын өмнө

Үйл явдлын хураангуй7 цаг 27 минутын өмнө

Улаанбаатарт 15 хэм хүйтэн7 цаг 28 минутын өмнө

Өнөөдөр гахай өдөр7 цаг 32 минутын өмнө

Н.Цэрэнбат сайд НҮБ-ын Байгаль орчны ассамблейд оролцов22 цаг 24 минутын өмнө

7.4 тэрбумыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барив22 цаг 27 минутын өмнө

Хүчирхийллээс сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ22 цаг 34 минутын өмнө

Шилдэг гэрэл зургаар "Тамын зам" бүтээл шалгарав22 цаг 38 минутын өмнө

С.Амарсайхан: СӨБ-ын чухлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна22 цаг 43 минутын өмнө

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав22 цаг 46 минутын өмнө

Хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болов22 цаг 53 минутын өмнө

Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг зогсоолоо22 цаг 58 минутын өмнө

Торгуулийг онлайнаар төлөх smartcar.mn шинэчлэгдлээ23 цаг 1 минутын өмнө

Гал түймэр унтраах автомашинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө23 цаг 4 минутын өмнө

Ханиад томуу, хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж23 цаг 7 минутын өмнө

Д.Сарангэрэл: Буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй23 цаг 10 минутын өмнө

“Монголын төмөр зам”-ын Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээ23 цаг 18 минутын өмнө

300 айлын орон сууцыг дулаанд холбожээ23 цаг 21 минутын өмнө

Стандартчилалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ23 цаг 59 минутын өмнө

"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн төлөөлөгчид Энэтхэгт айлчлавӨчигдөр 17 цаг 02 минут

Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны ажлаа дүгнэвӨчигдөр 17 цаг 00 минут

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс тэргүүлэвӨчигдөр 16 цаг 58 минут

“Цалинтай ээж” хөтөлбөрийн журмыг боловсруулнаӨчигдөр 16 цаг 54 минут

Авто худалдааны цогцолбор хэвийн ажиллаж байнаӨчигдөр 16 цаг 27 минут

"Хамтарсан баг"-ийн уулзалт боллооӨчигдөр 16 цаг 18 минут

Б.Шижирбат ихэд "бухимджээ"Өчигдөр 16 цаг 14 минут

"Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасна"Өчигдөр 15 цаг 51 минут

Уурын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлыг эрчимжүүлнэӨчигдөр 15 цаг 46 минут

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдлааӨчигдөр 15 цаг 42 минут

Менингококкт халдвараас сэргийльеӨчигдөр 15 цаг 37 минут

Шилдэг залуу эрдэмтдийг шагналааӨчигдөр 15 цаг 30 минут

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг архивт хадгаллааӨчигдөр 15 цаг 27 минут

"1000 машины газрыг даруй чөлөөлөхийг шаардаж байна" гэвӨчигдөр 15 цаг 08 минут

"Автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг үнэгүй өгнө"Өчигдөр 15 цаг 05 минут

“Шилжин суурьшилтын үнэлгээний арга зүй” сургалт үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 29 минут

Монгол Улс 30 сая тонн нүүрс экспортолжээӨчигдөр 13 цаг 23 минут

Д.Цогтбаатар ДХБ-ын Сайд нарын хуралд оролцож байнаӨчигдөр 13 цаг 20 минут

Уолтер Жэнкинс, Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнавӨчигдөр 13 цаг 17 минут

“Бөртэ чоно-2017”-ийн санал асуулга эхэллээӨчигдөр 12 цаг 52 минут

Хүүхэд 3 нас хүртлээ ээжийнхээ хажууд унтах ёстойӨчигдөр 12 цаг 47 минут

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээӨчигдөр 12 цаг 38 минут

Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарнаӨчигдөр 12 цаг 36 минут

"Алтан бөмбөг"-ийн эзэд тодорлооӨчигдөр 12 цаг 29 минут

Багш нарын илүү цагийн хөлсийг өгнөӨчигдөр 12 цаг 21 минут

У.Хүрэлсүх: Цалин, тэтгэврийг шат дараатайгаар нэмэгдүүлнэӨчигдөр 12 цаг 12 минут

С.Баяр, С.Батболд нарын оффшорын асуудлыг шалгахаар болжээӨчигдөр 12 цаг 06 минут

Майданы аллагын үеэр хөлсний этгээдүүдэд мөнгө өгч байжээӨчигдөр 11 цаг 41 минут

Хар тамхины аюул хаалгаар ороод ирчихжээӨчигдөр 11 цаг 35 минут

Оросын тамирчид олимпод төрийн далбаатайгаа жагсанаӨчигдөр 11 цаг 23 минут

Агаарын бохирдолтой тэмцэх талаар хэлэлцэнэӨчигдөр 11 цаг 13 минут

Пиротехникийн хэрэгслийг худалдвал хариуцлага тооцноӨчигдөр 11 цаг 10 минут

ХАМАС Израилийн эсрэг гурав дахь бослого зарлавӨчигдөр 11 цаг 06 минут

Гарцан дээр хүүхэд мөргөсөн жолоочийг уучилжээӨчигдөр 10 цаг 52 минут

Утаа хүүхдүүдийн уушгийг "устгаж" дууслааӨчигдөр 10 цаг 44 минут

ҮЙЛ ЯВДАЛ: 248-р цэцэрлэгийн нээлт болноӨчигдөр 09 цаг 52 минут

Улаанбаатарт 13 хэм хүйтэнӨчигдөр 09 цаг 50 минут

Өнөөдөр нохой өдөрӨчигдөр 09 цаг 48 минут

“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэдэвт төслийн уралдаан зарлалаа2017 оны 12-р сарын 12. 19:20

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив2017 оны 12-р сарын 12. 18:34

Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцэв2017 оны 12-р сарын 12. 18:13

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 11.8 их наяд төгрөгт хүрчээ2017 оны 12-р сарын 12. 18:09

Хугацаа нь дууссан хүнснээс болгоомжлохыг анхааруулав2017 оны 12-р сарын 12. 18:05

Гэр бүлээрээ хулгай хийдэг этгээдүүдийг шалгаж байна2017 оны 12-р сарын 12. 18:02

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох