30 тэрбум төгрөгийн бараа эргэлт хяналтгүй байна гэв

2017 оны 10-р сарын 11. 15:27

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид буюу ломбардны бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд болж байна.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын зүгээс өгсөн мэдээллээр Монголд 1,100 гаруй ломбард үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Тэдний нэгдсэн стандартыг шинэчлэн сайжруулах бөгөөд үүнтэй холбоотой төрийн холбогдох байгууллагууд хамтран тус уулзалтыг зохион байгуулж байгаа аж.

Гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг зарж борлуулах боломжийг зарим ломбардууд олгож байгаа тухай Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Б.Даваажав “Улсын хэмжээний болон Улаанбаатар хотын гэмт хэргийн статистикийг харвал хулгайн гэмт хэргийн эзлэх тоо нь их байна. Нийслэл хотод гэмт хэргийг бууруулъя гэвэл хулгайн гэмт хэргийг бууруулах хэрэгтэй болно.

Хулгайн гэмт хэргийг бууруулах үндэслэл нь хулгайн эд зүйлийг худалдаж авдаг зах зээлийг хаах хэрэгтэй. Нэгдүгээрт хулгайн гэмт хэргийг худалдаж авдаг ченжүүдийн асуудал байна.

Дээр нь ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс бий. Шударгаар ажиллаж буй хүмүүс байхын зэрэгцээ хулгайн эд зүйлсийг борлуулах, хулгайч нарыг санхүүжүүлэх зах зээл бий болчихоод байна. Дунджаар хоногт 5-6 телевиз, гар утас, мөнгөн аяга, үнэт зүйл, нөүтбүүк зэрэг алдагддаг. Энэ нь ломбардны барьцаалдаг эд зүйлтэй тохирдог.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаар 2003 онд батлагдсан MNS5274 гэсэн стандарт бий. 14 жилийн өмнө батлагдсан энэ стандартыг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болжээ. Энэ стандартыг өөрчилж заавал мөрдөх стандарт болгох хэрэгтэй.

Жилдээ Монголд 30 гаруй тэрбум төгрөгийн бараа эргэлт ямар ч хяналтгүй байна. Үүнээс зөвхөн хулгайн эд зүйл л гэхэд 8 орчим тэрбум төгрөгт хүрсэн” гэв.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Эрхэмбаатар “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг байгууллагууд маш их нэмэгдэж байна. Зөвхөн нэг ломбард л гэхэд 40-50 салбартай үйл ажиллагаа явуулдаг тохиолдол бий. Зах зээлийн хүрээ өргөжих тусам нийгэмд гарч буй сөрөг үр дагаврууд нэмэгдэж байна. Бидэнд ирсэн мэдээллээр иргэдийг хохироосон тохиолдол их байна.

Тиймээс бид цагдаагийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2003 онд батлагдсан стандартыг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд илүү боловсронгуй болгох ажлыг эхлүүлсэн. Манай холбооноос нэгдсэн бүртгэлийн системийг бий болгож байгаа. Энэ нь хулгайн эд зүйлсийг санаатай, санамсаргүй барьцаалах, дамжуулах, борлуулахыг таслан зогсоох зорилготой юм.

Богино хугацаанд иргэдэд санхүүгийн түргэн тусламж үзүүлдэг салбар байх ёстой. Бусад орнуудад ч бий. Харамсалтай нь хууль эрх зүйн хувьд учир дутагдалтай байна” гэлээ.

Одоогоор ломбард байгуулах гэж байгаа иргэдэд тавигдах шаардлага, дүрмийн сангийн доод хэмжээ байдаггүй байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос ломбардуудыг хянах эрх, үүрэг байдаггүй ажээ. Тиймээс ломбардны эзэд хүүг дураараа нэмэгдүүлэх, татвараа шударгаар төлөхгүй байх, иргэдэд 7 хоногийн хугацаатай зээл өгч мөнгө хүүлэх, иргэдийн барьцааг зарж борлуулсан бол зөрүү мөнгийг буцаан олгохгүй байх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах орон зай бий болсон байгааг салбарын оролцогчид хүлээн зөвшөөрч байв.

Шударгаар үйл ажиллагаа явуулж буй иргэд байгаа ч эрх зүйн орчны сул байдлаас болоод энэ мэт гэмт хэргийг дэмжих орон зай бий болжээ. Ломбарданд эд зүйлээ барьцаалж зээл авсан иргэдийн 30-40 хувь нь барьцаагаа алддаг байна.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

“Залуу үе” шатрын АШТ боллоо7 цаг 6 минутын өмнө

127 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна7 цаг 9 минутын өмнө

Д.Сарангэрэл: Өвөл ургийн гаж хөгжил, зулбалт гурав дахин ихэсдэг7 цаг 15 минутын өмнө

576.7 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа7 цаг 24 минутын өмнө

БНХАУ-ын 14 иргэн Монголд ял эдэлж байна7 цаг 30 минутын өмнө

Амиа алдсан уулчдын тоо 10 болов7 цаг 33 минутын өмнө

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганаас гаргасан зөвлөмж7 цаг 46 минутын өмнө

Их сургуулийн албан хаагчид тангараг өргөлөө7 цаг 59 минутын өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийг шуурхайлахыг үүрэгдэв8 цаг 40 минутын өмнө

Уулчдын талаар мэдээлэл авах тусгай утас ажилуулж байна8 цаг 42 минутын өмнө

Төрийн албаны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ8 цаг 46 минутын өмнө

ОБЕГ: Нийт долоон хүний цогцсыг олсон8 цаг 55 минутын өмнө

"Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлт" хэлэлцүүлэг боллоо9 цаг 1 минутын өмнө

ОУВС холбогдох асуудлуудад шинжилгээ хийнэ9 цаг 41 минутын өмнө

Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцлоо9 цаг 46 минутын өмнө

Сургуулийн бэлтгэл бэлэн байдалтай танилцав9 цаг 59 минутын өмнө

Зургаан уулчин амиа алджээ10 цаг 2 минутын өмнө

Х.Баттулга: Улстөржихгүйгээр утаанаасаа салцгаая10 цаг 6 минутын өмнө

Б.Мягмар: 21 аймгийн эмч нар бүгд ажил хаялт зарлана10 цаг 17 минутын өмнө

Отгонтэнгэр ууланд эмнэлгийн баг ажиллаж байна10 цаг 24 минутын өмнө

У.Хүрэлсүх: Агаарын бохирдлыг 2025 онд 50 хувь бууруулах зорилт тавьсан10 цаг 26 минутын өмнө

“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлнэ12 цаг 5 минутын өмнө

Цалингийн асуудлаар гурван талт хэлэлцээг эхлүүлнэ12 цаг 7 минутын өмнө

50 настай Индонез бүсгүй12 цаг 15 минутын өмнө

Ю.Балжидмаа алдартай гэрэл зурагчидтай хамтарчээ12 цаг 47 минутын өмнө

Байнгын хорооны дарга нарыг тодруулна13 цаг 1 минутын өмнө

Г.Өсөхбаяр ахлагчтай уулчид Отгонтэнгэр хайрхныг зорьлоо13 цаг 3 минутын өмнө

Шуурхай бүлэг нэмж ажиллуулахаар болов13 цаг 12 минутын өмнө

"Пусан-55" үзэсгэлэнд Монголын 25 зураач оролцож байна13 цаг 13 минутын өмнө

”Оюу Толгой”-г шүүхэд өгсөн Ц.Чинбатын гомдлыг хэлэлцэнэ13 цаг 28 минутын өмнө

Хотын дарга “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо13 цаг 32 минутын өмнө

Улсын харцага О.Хангай түрүүллээ13 цаг 35 минутын өмнө

"Каталонийн засгийн газрыг бүхэлд нь огцруулна" гэв13 цаг 54 минутын өмнө

Ким Чен Ун “гэнэт үхвэл” яах вэ?14 цаг 9 минутын өмнө

"Аврагчид осол болсон газар очиход хүний ул мөр олдоогүй" гэв14 цаг 26 минутын өмнө

НӨАТ-ын 500 саяын азтан тодорлоо14 цаг 47 минутын өмнө

Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийн захиалагчийг зарла14 цаг 59 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган эхэлнэ15 цаг 7 минутын өмнө

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана15 цаг 9 минутын өмнө

Аялагчдыг эрэн хайх ажиллагаа эхлэв15 цаг 13 минутын өмнө

Өсвөр насныхны жирэмслэлт өдгөө эмзэглэл болж байна15 цаг 15 минутын өмнө

Улаанбаатарт 11 хэм дулаан16 цаг 9 минутын өмнө

Өнөөдөр хонь өдөр16 цаг 12 минутын өмнө

Шоргоолжны тухай ер бусын баримтуудӨчигдөр 14 цаг 39 минут

Европт А гепатит дэгдэж байнаӨчигдөр 14 цаг 31 минут

Сомали улсын нийслэлд дэлбэрэлт болсноор олон арван хүн амь үрэгджээӨчигдөр 14 цаг 29 минут

БНАСАУ пуужин харвахаар зэхэж байгаа бололтойӨчигдөр 14 цаг 26 минут

Путин залуучууд, оюутны их наадам нээвӨчигдөр 14 цаг 24 минут

Өнөөдөр цэрэг татлага дууснаӨчигдөр 14 цаг 17 минут

Ирэх саруудад цаг агаар байх ямар вэ?Өчигдөр 14 цаг 14 минут

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байнаӨчигдөр 14 цаг 10 минут

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган болно2017 оны 10-р сарын 21. 16:16

Ц.Алтанзаяа: Охиныг асрамжийн газарт шилжүүлнэ2017 оны 10-р сарын 21. 16:14

Есдүгээр сард 808 зээлдэгчид ипотекийн зээл олгожээ2017 оны 10-р сарын 21. 15:45

ТҮЦ-үүдэд шөнийн шалгалт хийжээ2017 оны 10-р сарын 21. 15:42

УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонгохыг дэмжив2017 оны 10-р сарын 21. 15:37

Эмэгтэйчүүдийн үзэсгэлэнтэй харагддаг нас2017 оны 10-р сарын 21. 15:33

Нийт 92 байгууллага 4.7 их наяд төгрөгийн зардал гаргажээ2017 оны 10-р сарын 21. 15:24

Хүйтний улирлын хувцсанд шилжлээ2017 оны 10-р сарын 21. 15:07

Цэрэг татлага явагдаж байна2017 оны 10-р сарын 21. 15:06

Зургаан үхэл тутмын нэг нь байгаль орчны бохирдолттой холбоотой2017 оны 10-р сарын 21. 15:03

Фэйсбүүкээр танилцаж бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүлэв2017 оны 10-р сарын 21. 14:13

“Евровидение-2017” бэлтгэх явцад 15 сая евро зувчуулжээ2017 оны 10-р сарын 21. 14:06

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа2017 оны 10-р сарын 21. 14:00

Европын хамгийн их орлоготой алдартнуудыг тодруулжээ2017 оны 10-р сарын 21. 13:56

О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно2017 оны 10-р сарын 21. 13:53

"Улс орныг тастчин хуваахыг зөвшөөрөхгүй"2017 оны 10-р сарын 21. 13:48

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явагдаж байна2017 оны 10-р сарын 21. 13:18

Эрчим хүчний үнийн хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг зарцуулна2017 оны 10-р сарын 21. 13:15

Ц.Нямдорж ЦЕГ-ын удирдлагад үүрэг өгчээ2017 оны 10-р сарын 21. 13:05

Нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулав2017 оны 10-р сарын 21. 12:43

У.Хүрэлсүхийн "бяртай засаг" бүрдсэн долоо хоног2017 оны 10-р сарын 21. 12:41

Улаанбаатарт 6 хэм дулаан2017 оны 10-р сарын 21. 11:58

Өнөөдөр могой өдөр2017 оны 10-р сарын 21. 11:55

Эрх мэдлээ урвуулж, 1,5 тэрбум төгрөг завшсан албан тушаалтнуудыг баривчилжээ2017 оны 10-р сарын 20. 16:15

Ням гаригт НӨАТ-ын сугалааны тохирол Боловсрол телевизээр шууд явна2017 оны 10-р сарын 20. 15:24

Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна2017 оны 10-р сарын 20. 15:18

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд нэгдэв2017 оны 10-р сарын 20. 15:13

Ц.Алтанзаяа: Таван настай охин хоол тэжээл болон витамины дутагдалд орсон нь тогтоогдсон2017 оны 10-р сарын 20. 15:04

Шинээр томилогдсон сайд нар тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо2017 оны 10-р сарын 20. 14:56

Нийтийн тээвэрт тусгай замын автобус үйлчилнэ2017 оны 10-р сарын 20. 14:48

НӨӨЦЛӨХ ӨВСНИЙ ТАЛ ХУВИЙГ Л БЭЛТГЭЖЭЭ2017 оны 10-р сарын 20. 14:47

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлыг хэлэлцэв2017 оны 10-р сарын 20. 13:20

Тээврийн хэрэгслээс үүсч буй агаарын бохирдлын талаар хуралдлаа2017 оны 10-р сарын 20. 13:18

65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржина2017 оны 10-р сарын 20. 13:15

Хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хэлэлцлээ2017 оны 10-р сарын 20. 13:13

18 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ2017 оны 10-р сарын 20. 13:11

Засгийн газар өргөтгөсөн хуралдаан зарлалаа2017 оны 10-р сарын 20. 13:09

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцэнэ2017 оны 10-р сарын 20. 13:07

АН У.Хүрэлсүхийг дэмжээгүй, Хүрэлсүх ч тэдэнд итгээгүй2017 оны 10-р сарын 20. 12:58

Олимп, наадмын багийн ахлагчдыг сонголоо2017 оны 10-р сарын 20. 12:18

Баян болохын тулд хэрэгжүүлэх саятнуудын 6 сургамж2017 оны 10-р сарын 20. 12:12

Талийгаач 12 жилийн өмнө АНУ-д очжээ2017 оны 10-р сарын 20. 11:42

Умард Солонгос баллистик пуужин бүхий шумбагч хөлөг онгоцтой болжээ2017 оны 10-р сарын 20. 11:35

“Арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн эхэллээ2017 оны 10-р сарын 20. 11:28

Ерөнхий консул Э.Галбадрал Сан Франциско хотын даргатай уулзлаа2017 оны 10-р сарын 20. 11:15

Мод, модон материалын захуудад үзүүлэх сургалт хийв2017 оны 10-р сарын 20. 11:13

Путин: Эмэгтэй хүн ОХУ-ын ерөнхийлөгч болох боломжтой2017 оны 10-р сарын 20. 11:10

“Залуусаа нэмье” өдөрлөг болно2017 оны 10-р сарын 20. 10:44

Малын хулгайг илрүүллээ2017 оны 10-р сарын 20. 10:42

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох