Япон улсад зорчих иргэдэд зориулсан зөвлөмж

2017 оны 10-р сарын 11. 16:16

Нэг. Японы хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

Японы визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх бүрэн баталгаатай боллоо гэсэн үг биш юм. Японд нэвтрэх эсэхийг тус улсын Цагаачлалын алба (Immigration Bureau) шийдвэрлэдэг бөгөөд нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг. Иймд Японд байх хугацаандаа байрлах байр /зочид буудал/, урилга өгсөн хүний нэр, хаягийг сайн мэдэж байх ёстойг зөвлөж байна. Японд хилээр нэвтрэх орох хуудсанд уригч тал болон байрлах хаягаа үнэн зөв бөглөх шаардлагатайг анхаарна уу. Иргэн Та очих хаягаа орох хуудаст буруу бичих, асуусан асуултад зөрүүтэй хаяг хэлэх, аяллын зорилгоо үнэн зөв тайлбарлаж чадахгүй бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.

Хоёр. Японд байх хугацааны талаар анхаарах зүйлс

Японы цагаачлалын албаны ажилтан тухайн иргэний Японд байх хугацааг зааж, паспорт дээр нь дарж өгдөг. Монгол иргэд аяллын визтэй ирээд, визийн хугацааг хэтрүүлэн үлдэх, хөдөлмөр эрхлэх зэрэг тохиолдол гардаг нь Японы виз дахин авах үед виз олгохоос татгалзах үндэслэл болдог. Сүүлийн үед ажлын виз гаргаж өгнө гэсэн зарын дагуу иргэд 8,0-9,0 сая төгрөг төлж, хохирох явдал ихсэж байна. Иргэдийг 90 хоногийн виз гаргаж өгнө, японд угтан авч, ажлын байраар хангана, дараа нь ажлын визээр сольж өгнө хэмээн их хэмжээний мөнгө авч, 15 хоногийн аяллын виз гарган өгч залилж байгааг анхаарна уу. Аяллын визийг цагаачлалын алба ажлын визээр сольдоггүй. Зөвхөн өвчтэй эсхүл зайлшгүй тохиолдолд визийн хугацааг сунгадаг.

Гурав. Японы хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ

Япон улсын хилээр орох ба гарахдаа 1 сая ба түүнээс их хэмжээний иен биедээ авч яваа бол Гааль, хилийн албанд энэ талаар мэдэгдэж, хилийн хуудсанд бөглөх ёстой. Их хэмжээний ам.доллар, евро зэрэг бэлэн валютыг иенд хөрвүүлэх нь хүндрэлтэй байдаг нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай нь холбоотой юм.

Дөрөв. Хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх

Японд зорчихдоо бусдын дайвар зүйлсийг авахгүй байхыг онцгой анхаарна уу. Дайвар зүйлст элдэв хориотой зүйл байж болзошгүй тул хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг юм.

Тав. Гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байгаа эсэхийг шалгах

Зургаа. Япон улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн:

Олон улсын жишгийн дагуу хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг оруулахыг хориглосон байдаг. Мөн түүнчлэн дараах зүйлсийг хязгаарладаг. Үүнд:

  • Ургамал, амьтныг гаалиар оруулахаас өмнө хорио цээрийн хяналтын байцаагчид шалгуулсан байх ёстой.
  • Эмийн төрлийн бүтээгдэхүүний хэмжээ 2 сар хүртэлх хугацаанд хэрэглэх хэмжээтэй байх
  • Гоо сайхны бараа нэг төрлөөс 24 ширхгээс дээшгүй байх
  • Эзэмшлийн зөвшөөрөлгүйгээр ангийн буу, хийн буу, сэлэм зэрэг

Долоо. Монгол иргэдийн хувьд гол төлөв хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн, чихэр, гурилан бүтээгдэхүүн, архи зэргийг хилээр оруулах, улмаар хураалгах тохиолдол түгээмэл байдаг. Тус улсын хилээр дараах хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглодог. Үүнд:

1. Мах, махан бүтээгдэхүүн

Японы хуулиар гарал үүсэл нь тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн /үхэр, гахай, шувууны мах, махан бүтээгдэхүүн/ нэвтрүүлэхийг хориглодог. Сүүлийн үед МИАТ-ын онгоцны ачаанд нохой гүйлгэж, мах, махан бүтээгдэхүүн ихээр хурааж байгааг анхаарна уу.

2. Архи болон согтууруулах ундаа, тамхи болон бусад

Японы хилээр татваргүй оруулах архи, тамхи болон бусад зүйлсийн тоо, хэмжээг тогтоож өгсөн байдаг. Үүнд:

  • Архи, согтууруулах ундаа3 шил
  • Навчин тамхи 100 ш
  • Тамхи400 ш
  • Бусад төрлийн тамхи 500 гр
  • Үнэртэй ус 2 ш
  • Бусад200,0 мянган иен хүртэлх үнэ цэнэ бүхий зүйлс


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Б.Хурцыг Элчингээр томилох биш хариуцлага тооц"5 цаг 36 минутын өмнө

Өвөрхангайн багачууд бүгд цом хүртжээ6 цаг 39 минутын өмнө

43 эмч багаараа Япон, БНСУ-д суралцана6 цаг 42 минутын өмнө

"Монголын экспортын хэмжээ Африкийн буурай орноос бага байна"7 цагийн өмнө

Эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг шалгаж эхэлжээ7 цаг 27 минутын өмнө

ТҮЦ машинаас их, дээд сургуулийн дипломын лавлагааг авна7 цаг 32 минутын өмнө

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг нийгэмчлэхийг хориглов7 цаг 43 минутын өмнө

Ханиад, томууны зөвлөгөөг “Утасны эмч”-ээс аваарай7 цаг 46 минутын өмнө

"Б.Хурц төрийн албыг хувийн зорилгоор ашиглаж байсан"7 цаг 47 минутын өмнө

Б.Бат-Отгон “Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаанд түрүүлэв7 цаг 58 минутын өмнө

"15-19 насны иргэдийн дунд ДОХ-ын өвчлөл их байна"8 цаг 1 минутын өмнө

Шийдвэр гүйцэтгэгч нарын нэгдсэн сургалт болж байна8 цаг 49 минутын өмнө

Гамшгаас хамгаалах сургалтад 80 гаруй алба хаагч хамрагдав9 цаг 8 минутын өмнө

Техникийн уулзалт семинарт оролцлоо9 цаг 25 минутын өмнө

Сургалт, танин мэдэхүйн арга хэмжээ болов9 цаг 27 минутын өмнө

Сайд асаны охин Г.Үрэлээ: Би бас хүчиндүүлж байсан 9 цаг 40 минутын өмнө

Сум бүрт малзүйч ажиллана9 цаг 54 минутын өмнө

Богд хан уулын хишиг барилдаан болно9 цаг 56 минутын өмнө

Албаны хэмжээнд цэргийн тангарагаа давтав9 цаг 59 минутын өмнө

УИХ-ын тогтоолын төслийг баталлаа10 цаг 2 минутын өмнө

Д.Сарангэрэл ЭМД-ын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо10 цаг 5 минутын өмнө

Д.Сарангэрэл: Нийтлэг хэрэглэгддэг эмийг 30-80 хувь хөнгөлнө11 цаг 20 минутын өмнө

Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохыг дэмжлээ11 цаг 30 минутын өмнө

Засаг даргын зөвлөл хуралдлаа11 цаг 33 минутын өмнө

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ боллоо11 цаг 34 минутын өмнө

Хугацаа дууссан өндгөн шоколад, иштэй чихэр зарагдаж байжээ11 цаг 39 минутын өмнө

Голуудын мөс гүн хөлдөөгүй тул цөмрөх аюултайг анхааруулав11 цаг 45 минутын өмнө

“Чингис хаан” ОУНБ-хан 1,2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв11 цаг 51 минутын өмнө

Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав11 цаг 56 минутын өмнө

Ж.Батзандан: Д.Энхбат агсныг хулгайлсан хэргийг бид дахин шалгуулна11 цаг 58 минутын өмнө

ОБЕГ-ын дарга нар Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна12 цаг 29 минутын өмнө

Б.Хурцын асуудлыг хаалттай хэлэлцэж байна12 цаг 34 минутын өмнө

Тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлнэ12 цаг 52 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар "татна"12 цаг 56 минутын өмнө

“Болор цом-35” наадам эхэллээ13 цаг 2 минутын өмнө

Даатгалын зарчмуудад өөрчлөлт оруулах санал авч эхлэв13 цаг 12 минутын өмнө

Хотын дарга зочиддоо үндэсний брэндийг бэлэглэнэ13 цаг 34 минутын өмнө

500 гаруй жилийн настай аварга загас барьжээ13 цаг 41 минутын өмнө

Б.Хурцын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ13 цаг 49 минутын өмнө

Пушкинийг нас барсны дараах Дантесын хувь тавилан13 цаг 50 минутын өмнө

Чуулганы үеэр Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ14 цаг 4 минутын өмнө

Путин: Трампыг би биш, Америкчууд өөрсдөө үнэлж цэгнэх ёстой14 цаг 8 минутын өмнө

Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарлаа14 цаг 19 минутын өмнө

Шатахууны хараат байдалд "шаг" тавихын учиг14 цаг 27 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: “Инноваци авто тээвэрт” өдөрлөг болно15 цаг 23 минутын өмнө

Улаанбаатарт 17 хэм хүйтэн15 цаг 25 минутын өмнө

Өнөөдөр хулгана өдөр15 цаг 28 минутын өмнө

"Дээд боловсролын чанар шинжлэх ухааны салбартай холбоотой"Өчигдөр 19 цаг 25 минут

С. Амарсайхан: Иргэдэд чирэгдэл учруулдаг төрийн байгууллагын хүнд суртлыг таслан зогсооноӨчигдөр 19 цаг 16 минут

НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг хүлээн авч уулзавӨчигдөр 19 цаг 14 минут

Гурван ихэр хүүхдэд гурван өрөө байр бэлэглэвӨчигдөр 19 цаг 06 минут

Шинэ орон сууцны үнэ 0,20 хувиар өсчээӨчигдөр 19 цаг 02 минут

У.Хүрэлсүхийн халаа сэлгээнд Тагнуул, Татварын Ерөнхий газрын дарга нар өртөх үүӨчигдөр 18 цаг 59 минут

Эмэгтэйчүүдийг бүлэглэж дээрэмддэг таксины жолоочдыг илрүүлжээӨчигдөр 18 цаг 37 минут

“Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байнаӨчигдөр 18 цаг 26 минут

Цагаан зээр 100, агнуурын шувуу 500 толгойг агнуулахыг зөвшөөрөвӨчигдөр 18 цаг 25 минут

Эмнэлгүүдэд хүүхдийн орны тоог 517 ороор нэмэгдүүлжээӨчигдөр 18 цаг 22 минут

Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш асаанаӨчигдөр 18 цаг 20 минут

13 дахь сарын цалингаа аваагүй 1239 иргэн байнаӨчигдөр 18 цаг 09 минут

Барилга, хот байгуулалтын сайдтай санал солилцовӨчигдөр 18 цаг 06 минут

“Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан үргэлжилж байнаӨчигдөр 18 цаг 04 минут

Үндэсний лигийн оргил тоглолт Архангайн ялалтаар өндөрлөвӨчигдөр 18 цаг 01 минут

Жижиглэн худалдаа эрхлэгчид чуулнаӨчигдөр 17 цаг 55 минут

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сургалт боллооӨчигдөр 17 цаг 54 минут

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргад албан бичиг хүргүүлэвӨчигдөр 17 цаг 52 минут

Амьтан, ургамлыг хамгаалах чиглэлээр цахим сургалт боллооӨчигдөр 16 цаг 30 минут

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг боллооӨчигдөр 16 цаг 28 минут

Тайванийн Засгийн газраас оюутнуудад тэтгэлэг олговӨчигдөр 16 цаг 07 минут

"Арилжааны банкуудаас 220 тэрбумыг авна"Өчигдөр 15 цаг 48 минут

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталлааӨчигдөр 15 цаг 40 минут

Хүүхэлдэйн театрын “Гайхамшигт хайрцаг” тоглолт болноӨчигдөр 15 цаг 33 минут

Гай авчирч мэдэх гоёл чимэглэлүүдӨчигдөр 15 цаг 10 минут

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлааӨчигдөр 14 цаг 55 минут

“Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт боллооӨчигдөр 14 цаг 52 минут

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид мэндчилгээ ирүүлжээӨчигдөр 14 цаг 50 минут

6 настай дагавар охиноо хүчиндсэн этгээдэд 18 жилийн ял оноолооӨчигдөр 14 цаг 49 минут

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих төслийн гэрээг үзэглэвӨчигдөр 14 цаг 42 минут

"Смарткар" системээс автотээврийн таван төрлийн үйлчилгээ авнаӨчигдөр 14 цаг 38 минут

“Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийг ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлнэӨчигдөр 14 цаг 33 минут

АТҮТ-ийн хэлтсийн даргын өрөөнөөс 20 сая төгрөг хураан авчээӨчигдөр 14 цаг 28 минут

Ж.Батзандан: УИХ-ын гишүүдийн ихэнх нь барьцаанд байнаӨчигдөр 13 цаг 42 минут

Улаанбаатарт өдөрт 930 гаруй автобус иргэдэд үйлчилдэгӨчигдөр 13 цаг 39 минут

“Өндөр нарийвчлалтай чадал ба чанарын хэмжил” сургалтад хамрагдавӨчигдөр 13 цаг 23 минут

“Залуучуудын хөгжлийн төв”-ийн мэргэжилтнүүдийг чадавхижуулж байнаӨчигдөр 13 цаг 18 минут

21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан боллооӨчигдөр 13 цаг 15 минут

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээӨчигдөр 13 цаг 12 минут

Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэр гарчээ2017 оны 12-р сарын 14. 13:05

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ажлаасаа чөлөөлөгджээ2017 оны 12-р сарын 14. 13:01

М.Шумахерын биеийн байдлыг нууцалсаар байна2017 оны 12-р сарын 14. 12:59

Сайд Д.Цогтбаатар хоёр талын уулзалтууд хийлээ2017 оны 12-р сарын 14. 12:53

В.Путин хэвлэлийн хуралд хэрхэн бэлтгэж байна вэ?2017 оны 12-р сарын 14. 12:50

Л.Болд: Миний нэр төрийг сэргээж өгөхийг хүсч байна2017 оны 12-р сарын 14. 12:43

С.Баяр АТГ-ын "бай" мөн үү?2017 оны 12-р сарын 14. 12:37

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хандивын данс нээлээ2017 оны 12-р сарын 14. 12:15

21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан боллоо2017 оны 12-р сарын 14. 11:47

Амны хөндийн эрүүл ахуй мөрдөх найман зөвлөмж2017 оны 12-р сарын 14. 11:43

Таван настай охиныг хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо2017 оны 12-р сарын 14. 11:40

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ2017 оны 12-р сарын 14. 11:37

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа2017 оны 12-р сарын 14. 11:32

Бусдыг архиар шахахгүй байхыг анхаарууллаа2017 оны 12-р сарын 14. 11:29

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох