БСШУСЯ 21 хүнд 22.5 сая төгрөгийн тэтгэмж олгожээ

2017 оны 10-р сарын 11. 18:25

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцжээ. Ингэхдээ дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Зөрчил 1. Салбарын хэмжээнд 22 албан тушаалтан тухайн албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчжээ.

Зөрчил 2. Яамныгазар, хэлтсийн дарга нийт 15 удирдах албан тушаалтны 9 нь шинээр томилогдсон бөгөөд энэ нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг боловсролд суурилсан мерит зарчимд тулгуурлан томилох зарчим алдагдсан, сонгуулийн үр дүн, нам, улс төрийн нөлөөтэй гэж үзэхээр байна.

Зөрчил 3. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 21 албан тушаалтанд 22.5 сая төгрөгийн тэтгэмж олгожээ.

Зөрчил 4. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.8.3 дахь заалтын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахдаа Үнэлгээний хорооны гишүүд мэдэгдэл, тайлбар гаргах ёстой ч тус салбарын хэмжээнд Үнэлгээний хорооны 162 гишүүн холбогдох мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна.

Зөрчил 5. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төсвийн хуваарилалтаас эрсдэлтэй байж болзошгүй ажил үйлчилгээг тодорхойлжээ. Ингэхдээ харьяа салбар, дүүрэг, орон нутаг, нэгжүүдэд Сайдын багцаас тусгай зориулалтын санхүүжилт нэрээр эрх шилжүүлэн зарцуулж байгаа төсөв, мөн төрийн болон хувийн цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлын санхүүжилтийг онцолжээ. Дээрх төсөв, санхүүжилтийн зарцуулалтад тавих хяналт сул байгааг цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзэж байна.

Зөрчил 6. Ажлын хэсгээс тус салбарын хувьд эрсдэлтэй ажлын байрыг тодорхойлжээ. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудын үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрөл олгодог, Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл, Палеонтологи, археологийн мэргэжлийн зөвлөл, Гадаад улсын сургалт зохион байгуулдаг, Худалдан авалт хариуцсан ажлын байрыг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үзэв.

Зөрчил 7. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын стандарт хариуцсан мэргэжилтэн нь албан үүргийн хувьд нийт 5 төрлийн ЕБС-ийн /лаборатори сургууль, гадаадын хөрөнгө оруулалттай сургууль, Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан сургууль, их сургуулиудын харьяа ЕБС-ийн сургууль, Олон улсын хөтөлбөртэй сургууль/ тусгай зөвшөөрөл олгох анхан шатны материалуудыг бүрдүүлж танилцуулдаг, улсын хилээр түүхийн үнэт, хосгүй үнэт соёлын өв нэвтрүүлэхэд зөвшөөрсөн тодорхойлолт нь хэт ерөнхий, тухайн эд зүйлийг нэг бүрийн шинжээр тодорхойлолгүй гарган өгч байгаа, газар хэлтсийн дарга нар яамнаас зарлагдсан тендер, шууд худалдан авах ажиллагаанд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдон ажилладаг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж дүгнэж байна.

Зөрчил 8. 1997-2001 онд Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон нийт 344 оюутан бүртгэлтэй байх бөгөөд тэдэнд олгосон сургалтын төлбөр нь 8.3 сая ам.доллар болжээ.

Зөрчил 9. Дээрх 344 иргэний судалгаанаас Ажлын хэсэг Улсын бүртгэлийн сангаас түүврийн аргаар хайлт хийхэд 80 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд Сургалтын төрийн сантай байгуулсан барьцааны гэрээ бүртгэл байхгүй, 15 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөнд сургалтын төрийн сангийн барьцаа бүртгэлтэй, 9 иргэн сургалтын гэрээний үүргээ биелүүлсэн үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Зөрчил 10. Боловсролын зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, Монгол Улсад ирж ажиллаагүй иргэдийн судалгааг Боловсролын зээлийн сангаас нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж Ажлын хэсэг үзлээ.

Зөрчил 11. Өндөр төлбөртэй гэж яригддаг хувийн өмчийн ЕБС-ийн сургуулиудын 2016 онд төрөөс авсан хувьсах зардлын хэмжээг Ажлын хэсэг нэгбүрчлэн танилцуулжээ. Боловсролын салбарын мэргэжлийн холбоодтой Ажлын хэсгийн гишүүд уулзаж ярилцахад хувийн өмчийн өндөр төлбөр авдаг ЕБС, цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардал олгож байгааг буруу шийдвэр, энэ их хэмжээний төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг барьж байгуулах нь зүйтэй гэсэн саналыг Авлигатай тэмцэх газарт уламжилсан байна.

Зөрчил 12. Хувьсах зардлын хуваарилалт, тайланд дотоодын хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх, боловсролын салбарын санхүүжилтийн тогтолцоог илүү үр ашигтай, тэгш байдлыг хангасан, санхүүжилтийн үр дүнг тооцсон зохицуулалтыг салбарын төрийн захиргааны байгууллага боловсруулах нь зүйтэй гэж Ажлын хэсгээс яамны албан тушаалтнуудад зөвлөв.

Зөрчил 13. Яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй нэр бүхий сургууль 2015-2017 онд хувьсах зардлын санхүүжилтэд авсан 72.5 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Зөрчил 14. Яамны харьяа 2 агентлаг болох Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар нь шинээр байгуулагдсан бөгөөд Соёл урлагийн газрын дүрэм, журам нь батлагдаагүй, үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй байна.

Зөрчил 15. Биеийн тамир, спортын газрын дарга А/21 дүгээр тушаалаар Спортын ордны “А” заалны түрээсэнд цагийн 100,000 төгрөг, ажлын өдрөөр 500,000 төгрөг, амралтын өдрөөр 1,000,000 төгрөг, спортын бус арга хэмжээ зохион байгуулахад 1,800,000 төгрөг, сурталчилгааны самбар байршуулахад нэг м.кв үнийг 50,000-100,000 төгрөгийн төлбөрийг тус тус авахаар зохицуулсан нь Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д заасныг зөрчиж байна.

Зөрчил 16. Төрийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох нь Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд хамаардаг бөгөөдБиеийн тамир, спортын газрын дарга өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх үндэстэй байгаа тул хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг зөвлөв.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2017 оны 10-р сарын 11. 22:02Зочин - [59.153.114.***]

Соёл урлагийн газар тусдаа байх ямарч шаардлагагүй. Хэдэн жил юу ч хийлгүй хий дэмий цаг барсан хүмүүс энэ агентлагт шургалан орсон. Одоо яам, агентлаг хоёрыг нэгтгэж ажил хийх чадвартайг нь ажиллуулах хэрэгтэй шүү Ерөнхий сайдаа

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Ганданд шинийн 15-ныг хүртэл заслын ном хурна21 минут 37 секундын өмнө

Голомт, Төрийн банк ажиллаж байна37 минут 16 секундын өмнө

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна41 минут 27 секундын өмнө

“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 23-ныг хүртэл амарна47 минут 12 секундын өмнө

Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн байна.1 цаг 45 минутын өмнө

Японы уран гулгагч Юзүрү Ханю Пёнчан 2018-д Алтан медаль хүртлээ19 цаг 51 минутын өмнө

Э.Содномпилжээ Дэлхийн цомд өрсөлдөнө19 цаг 53 минутын өмнө

Иргэдийн санал, гомдлыг тусгай дугаарт авч байна19 цаг 55 минутын өмнө

Гэмт хэрэг, түгжрэлгүй сар шинийн баяр болж байна19 цаг 57 минутын өмнө

Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болноӨчигдөр 13 цаг 46 минут

Улс орнууд "ЦАГААН САР"-аа хэрхэн тэмдэглэдэг вэ?Өчигдөр 13 цаг 38 минут

Пёнчан-2018: Медведева дэлхийн дээд амжилт тогтоон ялалт байгууллааӨчигдөр 13 цаг 31 минут

Зурхайчдын төлөгт нохой жил хэрхэн буув?Өчигдөр 11 цаг 25 минут

Олны танил эрхэмүүдийн энэ жилийн гоёлӨчигдөр 11 цаг 15 минут

Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлааӨчигдөр 11 цаг 04 минут

Төрийн өндөрлөгүүдийн сар шинийн гангарааӨчигдөр 11 цаг 03 минут

Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарьӨчигдөр 10 цаг 58 минут

Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэйӨчигдөр 10 цаг 54 минут

Ням гаригт НӨАТ-ын сугалаа шинэчилсэн журмаар явагданаӨчигдөр 10 цаг 50 минут

Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүльеӨчигдөр 10 цаг 46 минут

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүллээӨчигдөр 10 цаг 44 минут

760 алба хаагч та бидний амар амгалангийн манаанд ажиллаж байнаӨчигдөр 10 цаг 42 минут

Эрүүл мэндийн байгууллагууд 24 цаг бэлэн байдалд ажиллаж байнаӨчигдөр 10 цаг 41 минут

Шинийн 3-ныг дуустал нэгдүгээр эгнээгээр зорчиж болноӨчигдөр 10 цаг 39 минут

Банкууд хэзээ хэрхэн ажиллах вэӨчигдөр 10 цаг 35 минут

Цас орж, явган шуурга шуурч, хүйтрэнэӨчигдөр 10 цаг 33 минут

Шороон нохой жилийн 12 жилтний төөрөг, засалӨчигдөр 09 цаг 14 минут

Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ2018 оны 2-р сарын 15. 21:02

Д.Чойжамц: Битүүний өдөр хүн бүр гурван зүйлийг л чухалчлан анхаарах хэрэгтэй2018 оны 2-р сарын 15. 15:34

Уяачдад улсын цол хүртээлээ2018 оны 2-р сарын 15. 14:20

Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа2018 оны 2-р сарын 15. 14:10

Хүчит бөхийн барилдаан эхэллээ2018 оны 2-р сарын 15. 14:05

Олны танил эрхмүүд хэрхэн "валентиндсан" бэ?2018 оны 2-р сарын 15. 14:01

Нийтийн тээвэр шинийн 3-ныг дуустал үнэгүй үйлчилнэ2018 оны 2-р сарын 15. 13:40

Нийслэлийн удирдлагууд Гүсэн түгийн мандал өргөлөө2018 оны 2-р сарын 15. 13:38

Гол дээгүүр гарахгүй байхыг анхааруулав2018 оны 2-р сарын 15. 13:37

Бөхийн барилдаан 12:00 цагт эхэлнэ2018 оны 2-р сарын 15. 13:28

Баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10-16 цагт ажиллана2018 оны 2-р сарын 15. 13:05

Өнөөдөр 4, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй2018 оны 2-р сарын 15. 12:58

Ерөнхий сайд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ2018 оны 2-р сарын 15. 12:54

Шинийн хоёрноос цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулав2018 оны 2-р сарын 15. 12:33

АМГТГ болон Сангийн яамны ТНБ-ийн даргыг томиллоо2018 оны 2-р сарын 15. 12:24

ОБЕГ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ2018 оны 2-р сарын 15. 12:17

Цагаан сар ба эрх чөлөө2018 оны 2-р сарын 15. 12:08

Сар шинээр бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна2018 оны 2-р сарын 15. 11:57

НИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ2018 оны 2-р сарын 15. 11:43

Салат, зуушийг ширээн дээр хоёр цагаас илүү бүү байлга2018 оны 2-р сарын 15. 11:26

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай төслийг боловсруулж дуусчээ2018 оны 2-р сарын 15. 11:21

Ким Жон Уныг элэглэгч хөгжөөн дэмжигчдийг бухимдуулав2018 оны 2-р сарын 15. 11:01

Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь2018 оны 2-р сарын 15. 10:46

Баяраар 700 сонсогч эргүүл, хамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ2018 оны 2-р сарын 15. 10:41

Битүүлэх ёсон2018 оны 2-р сарын 15. 10:19

Сар шинийн баяраар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй2018 оны 2-р сарын 15. 10:17

Гал тахиа жилд болсон гол онцлох үйл явдлууд2018 оны 2-р сарын 15. 10:13

Хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай таарчээ2018 оны 2-р сарын 15. 09:41

Улаанбаатарт 13 хэм хүйтэн2018 оны 2-р сарын 15. 09:34

Өнөөдөр битүүний өдөр2018 оны 2-р сарын 15. 09:30

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгоно2018 оны 2-р сарын 14. 18:54

Цанын тамирчид "Пёнчан 2018"-д уралдах бэлтгэлээ хангаж байна2018 оны 2-р сарын 14. 18:51

Бишкек хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулахыг дэмжив2018 оны 2-р сарын 14. 18:47

Шороон нохой жилийн зүг, мөр гаргах зурхай2018 оны 2-р сарын 14. 18:33

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ2018 оны 2-р сарын 14. 18:10

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ2018 оны 2-р сарын 14. 18:07

ТЕГ 597 иргэнд архивын үйлчилгээ үзүүлжээ2018 оны 2-р сарын 14. 17:39

Ажилгүй иргэдийн тоо буурчээ2018 оны 2-р сарын 14. 17:31

Төрийн золголт шинийн 1-ний 09.00 цагт эхэлнэ2018 оны 2-р сарын 14. 17:27

Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хөтөлбөрийг хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 14. 17:19

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд агаар цэвэршүүлэгч өглөө2018 оны 2-р сарын 14. 17:15

Малын зүй бус хорогдол тав дахин өсчээ2018 оны 2-р сарын 14. 17:06

Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг батлахыг дэмжив2018 оны 2-р сарын 14. 16:43

Г.Мөнх-Очир: Нислэгийн бүх дүрэм, журам цусаар бичигдсэн байдаг2018 оны 2-р сарын 14. 16:14

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг зөвлөмж гардуулав2018 оны 2-р сарын 14. 16:07

Д.Нанжид, Ж.Бүрэнбэх нар Ардын жүжигчин цол хүртлээ2018 оны 2-р сарын 14. 16:02

Н.Учрал тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч уулзав2018 оны 2-р сарын 14. 15:53

Төсвийн тэнцэл 114.2 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ2018 оны 2-р сарын 14. 15:51

Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ2018 оны 2-р сарын 14. 15:47

Д.Бэхбат Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо2018 оны 2-р сарын 14. 15:45

Автобуснуудад их цэвэрлэгээ хийлээ2018 оны 2-р сарын 14. 14:12

“Эрдэнэс Монгол” группийн ТУЗ-ын даргаар Б.Бат-Эрдэнэ томилогджээ2018 оны 2-р сарын 14. 13:58

Даатгалын багц дүрмийн төслийн талаар хэлэлцэв2018 оны 2-р сарын 14. 13:50

Орхон, Булган аймгийн улсын аваргуудад шагнал гардуулав2018 оны 2-р сарын 14. 13:45

Ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгах талаар хэлэлцэв2018 оны 2-р сарын 14. 13:38

Д.Сарангэрэл: Эмч нараа шат ахисан сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байна2018 оны 2-р сарын 14. 13:32

Өрхийн сарын дундаж орлого 950 мянган төгрөг байна2018 оны 2-р сарын 14. 13:26

Хөгжлийн бэрхшээлтэй 100 мянган хүнээ дэмжиж, туслахыг уриалав2018 оны 2-р сарын 14. 13:19

Газар эзэмших дуудлага худалдааны анхны үнийг шинэчлэн баталжээ2018 оны 2-р сарын 14. 13:13

Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.1 хувиар өсчээ2018 оны 2-р сарын 14. 12:53

“МИАТ"-д хөндлөнгийн аудитын шалгалт хийж эхэлжээ2018 оны 2-р сарын 14. 12:50

Хогоор бүтээсэн баримлууд2018 оны 2-р сарын 14. 12:43

Баяраар дүүргийн нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар ажиллана2018 оны 2-р сарын 14. 12:28

Элчин сайдын яам нээх тухай хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 14. 12:05

Хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гэж байгаад баригджээ2018 оны 2-р сарын 14. 11:40

С.Амарсайхан газрын албаны дарга нартай газрын маргааны асуудлыг хэлэлцэв2018 оны 2-р сарын 14. 11:32

МСНЭ дүрэмдээ өөрчлөлт оруулж, шинэ удирдлагаа сонгов2018 оны 2-р сарын 14. 11:24

Гэгээн хайрын баярын өдөр2018 оны 2-р сарын 14. 11:19

Их юм бодох нь эрүүл мэндэд муу гэнэ2018 оны 2-р сарын 14. 10:59

Ким Чен Уны дүү нийгмийн сүлжээнд айдас төрүүлэв2018 оны 2-р сарын 14. 10:50

Хариуцлагагүй эрчүүдээс болж ээжүүд шоронд орж, үр нь өнчирсөөр байх уу?2018 оны 2-р сарын 14. 10:36

Ан-148 нисэх онгоц сүйрсэн тухай эхний дүгнэлт гарчээ2018 оны 2-р сарын 14. 10:27

Жүжигчин Ц.Төмөрхуяг МУГЖ цол хүртлээ2018 оны 2-р сарын 14. 10:12

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох