Тэд энэ Засгийн шилдэг менежерүүд байх чадвартай бүсгүйчүүд

2017 оны 10-р сарын 12. 12:11

Сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарыг авч явж чадахгүй гэлцсэн цэцэрхэл цахим орчноор дүүрэн. Сэтгүүлч учраас эрүүл мэндийн сэдвээр бичиж, ярьж, сурвалжилж чадахгүй гээд эмч нар өөрсдөө ярьж, хэлж, бичдэг хэрэг үү. Тамирчин хүн уул уурхайн салбарыг мэдэх үү. Батлан хамгаалах салбарыг заавал генерал, хурандаа нар удирдах ёстой юу…Энэ мэтчилэн бусад яам, сайдууд руу чичлэхгүй хэрнээ яагаад бүсгүйчүүд рүү үгийн илд шидэж, өвөр түрийгүй муулалцана вэ. Барж дийлэх хоол нь бүсгүйчүүл байдаг хэрэг үү. Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нар бол яалт ч үгүй монгол эмэгтэйчүүдийн минь шилмэл төлөөлөгч, шилдэг удирдагч нар.

Ц.Цогзолмаагийн хувьд сурган хүмүүжүүлэх ажлыг бүхий л шатанд нь хийж, эрхэлж ирсэн сэхээтэн. Тэгтлээ хүний хийж чадахгүй, дөнгөхгүй ажлыг хийлгэх гээд байгаа биш дээ, ямар. Аль аль нь маргаангүй, сайдын энтэй бүсгүйчүүл. Ядаж л эх хүн, ээж хүн худал хэлж, хулгай хийхгүй.

Удирдлагууд нь дараалан авлигын хэргээр үйлдэл дээрээ баригдаж байсан Эрүүл мэндийн яамыг салбарынх нь хүнээр удирдууллаа гэхэд л өнөөх нь бөөн ашиг сонирхлын зөрчилтэй, гаргасан шийдвэр бүр нь хувийнх нь бизнест ашигтай байхаар шийдэгдэж байсныг мартах цаг болоогүй байна. Энэ түвэгтэй салбарыг Д.Сарангэрэл гишүүн харин ч асуудалгүй удирдаж чадах сайн менежер. Шулуун шударга үгтэй, эрс шийдэмгий түүнийг Эрүүл мэндийн салбарыг мэдэхгүй хэмээх дүгнэлт нь харин ч өрөөсгөл гэдгийг бардам хэлж чадах байна. Эрүүгийн шинэ хуулиар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юу юугүй ял эдлэхээр заалттай байсныг энэхүү чичлүүлээд байгаа гишүүн бүсгүй чинь Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нартай хамтран хуулийн төсөл санаачлан, хойно урдгүй орж гүйсээр засч, залруулж өгөөгүй бил үү.

Хэдэн жилээр дамнан яригдсан, эхэлдэг ч үгүй, дуусдаг ч үгүй барилгууд болох Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, Түлэнхий төвийн шинэ барилгын шийдэгдэхгүй удсан төсөв, хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлүүлсэн биш гэж үү. 10 гаруй жилийн турш огт шинэчлэгдээгүй “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчилж батлуулсан хүн гэдгийг олон нийтээр мартчихсан хэрэг үү. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласныг, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн мөн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгааг энүүхэн зуурт бүү март. Тэрбайтугай салбарын хүн гэгдээд томилогдсон А.Цогцэцэг сайд асанд хүртэл “Жирэмсэн эхчүүд гурван шинжилгээ өгөхийн тулд гурван өөр эмнэлэг дамжин өвлийн хүйтэн, зуны халуунд хөлсөө цувтал, хөлөө хавагнатал явж байна. Тиймээс жирэмсэн эхчүүдэд үзүүлэх Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг цэг байгуулж өгөөрэй” гэж байсныг ч эргэн саная.

Мөн автор нь өөр нөхдөөр хаяглагддаг элэгний В, С вирустай 400 мянган хүний асуудалд чиглэсэн алхмуудыг улсын хэмжээнд нэн яаралтай хийх шаардлагатайг тодотгож, тэдний эмчилгээний гол найдвар болсон Харвони гэх өндөр өртөгт эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тал дээр санаачлагатай ажиллахыг хүсч, настайчуулын хамгийн ихээр ууж, хэрэглэдэг өвдөгний үений эмийг хүртэл зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулахыг шаардаж байсан хүн яагаад Эрүүл мэндийг салбарыг удирдаж чадахгүй гэж?!

Ц.Цогцолмаа гишүүний хувьд ч тэр. Боловсролын салбар бодлогогүй болж, хөл толгойгоо “алдаж”, дотроо жийлцэх болсон энэ үед харин ч зөв хүн сонгогдсон биш үү. Хэдийгээр тэрбээр парламентад шинэ ч МУИС-ийнХовд дахь салбарт багш, ЗДТГ-т мэргэжилтэн, Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн, Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга, Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч, Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга, Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан арвин намтар, туршлагатай, хүчирхэг удирдагч бүсгүйчүүдийн нэг.

Төрийн албанд тасралтгүй 20 гаруй жил ажиллахдаа нийгмийн салбарт, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн боловсролын чиглэлд анхаарлаа хандуулж, үзэл бодлоо илэрхийлж ирснийг мартаж, үгүйсгэх хэрэггүй байлтай. УИХ-ын гишүүн болсныхоо дараа ч мөн холбогдох байнгын хороод болоод эмэгтэй гишүүдтэйгээ нийлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулиудын нөхцөл байдалтай танилцаж, тэдэнд тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө асуудлыг шат шатанд нь тавьж ажилласаар байгааг бид харж байна. Дэлхийн улс орнуудад дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын ажлын байр бараг л бэлэн байдаг атал Монголд дипломаа өвөртөлчихөөд ажилгүй байдаг гаж тогтолцоог халах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлдэг тэрбээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгааг ч дурьдах нь зүй. Эцсийн дүгнэлтэд, хамгийн чухал, хамгийн адармаатай, хүн бүр, иргэн бүр шөвөлзөж, үгээ хэлж, үзгээ хурцалдаг, нярайгаас өтгөст хүртэл хүртээлтэй яамдаа бүсгүйчүүддээ хаялаа. Үүн дээр нь нэмээд нулимаад, өшигчөөд, ус цацаад байх хэрэг бий гэж үү. Хэл амаа билүүдэж, чадах чадахгүйгээр нь урьтаж дүгнэж байхаар эхлээд ажлыг нь хийлгээд үзье. Шүүмжлэх, чичлэх цаг бидэнд хангалттай бий.

Салбарыг сайн мэргэжилтэн биш сайн менежер, сайн менежмэнт л авч явдаг гэдгийг улстөржиж, уралцсан цаг бүртээ бултаараа харж байгаа шүү дээ. Тэдэндээ итгэе, бүсгүйчүүл минь чадна аа. Тэд энэ цагийн, энэ засгийн шилдэг менежерүүд байх болно гэдэгт итгэе.

Эх сурвалж: Niigmiintoli.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 31 ]

2017 оны 10-р сарын 18. 01:35Зочин - [202.70.46.***]

Sarangerel gishuuniig ene salbariig dorivtoihon hudulguud, olon olon saijruulaltiig hiij chadah hun bgaasai gj husjiin! chadvargui emch bolovson huchin, avilga hahuulidaa barigdsan emch emnelgiin ajiltan nar, gar harj emchildeg yalzarsan togtoltsoog ers shinechleh heregtei!!!! Tanil talgui bol emnelgiin sain uilchilgeeg engiin irged hurthed berhdee. Ta bolovsroltoi chadaltai hun ard tumnee gonsoilgolgui udirdaj shinechleliig avchirch chadah bhaa, itgej bn, demjij bn.

2017 оны 10-р сарын 16. 13:01Зочин - [150.129.140.***]

Хамгийн гол нь энэ 2 салбар ирээдүйн эрүүл, боловсролтой монгол хүнийг бэлтгэх салбарууд болохоор оновчтой бодлого боловсруулж удирдах шаардлагатай байна. Сүүлийн 20 жилд сургууль төгсөөд ажил дээр гологддог залуус, эрүүл мэндийн даатгал төлсөн ч эмчилгээний зардал гэж хамаг мөнгөө гадагш нь урсгадаг ийм л амьдрал бий боллоо. Үүнийг л засах хүн бидэнд хэрэгтэй байна.

2017 оны 10-р сарын 16. 07:07Зочин - [112.72.11.***]

Bagsh nariin tsalin nemehed chuhal shiidvergargaval nasnii gaviya baih bolno

2017 оны 10-р сарын 15. 20:32Зочин - [66.181.178.***]

Hudlaa dur ejgegsh.

2017 оны 10-р сарын 15. 20:29Зочин - [66.181.178.***]

Za daa baragtaihan baih daa.heleh ug alga.

2017 оны 10-р сарын 15. 18:25Зочин - [103.229.123.***]

За даа хв

2017 оны 10-р сарын 15. 15:47Зочин - [66.181.186.**]

Tsogzolma said mash zorigtoi bolovsrolin yaamig tseverlene gsn. Zuv bayr hurgye. Erdenechimeg tsedevsuren bolovson huchin sarantuya nariig zailuulahad yaam baitugai mongolin bolovsrol tseverlegdene

2017 оны 10-р сарын 15. 12:30Зочин - [66.181.184.**]

Emegtei khun gedeg utgaar ni demjmeer baibch sarangerel bol zugeer neg setguulch turin bodlogin ajild juldana. ene 2 salbar khamgin chukhal 2 salbar. ali ali ni tiim ch chadal chansaatai khumuus bish uursdu icheed neree tatdaggui yum bailhdaa. Uurigu bish uls ormoo bodood neree tataj sur

2017 оны 10-р сарын 15. 11:14Зочин - [150.129.141.***]

За даа дээшээ элбэрэлтэй доошоо ширүүн нали нали дуутай намс намс ********

2017 оны 10-р сарын 15. 09:03Зочин - [202.179.24.**]

Сайд чинь улс төрийн албан тушаал шүүдээ.

2017 оны 10-р сарын 15. 02:11Зочин - [202.9.43.***]

Unen paldigadax umaa.xelex ch ug alga.Tsogzolmaa axaitan bolimor um.garsan tsagaasaa l ax duu tanil talaa xureeluulj shyrguuldag xun odoo bas xanaxgui bugdiig solino geed tseejee deldeed suuj bn tsasna chine! Xemjee gej bdag shuu!! Aluvas zuild tsag ni boldog.dendej bn.tavisan xumuus ni chafvargui setgelgui archaagui umnuud bdag!gemgui xumd boo lamaar yum xiilged suuj bdag xoorxii! Uy xiisen um bee??? shalgax l xeregtei.mongoor suudal avcj sursan etgeeduudin neg ni chaavas..

2017 оны 10-р сарын 15. 00:05Зочин - [139.5.216.***]

Tsogzolmaa 50 huwitai Sarangerel 5 huwitai hiih baih gej bodoj baina. Medeej Tsogtsetsegiin shig huwidaa curguuli emneleggui baih. gehdee l 60 terbumiig bosgoltsohodoroltsson bailgui dee

2017 оны 10-р сарын 14. 21:19Зочин - [122.201.21.**]

Mongoor hudlaa yum bichihee boli. Mergejlin zasgiin gazar yum uu bie e unelegchdiin zasgiin gazar uu

2017 оны 10-р сарын 14. 18:19Зочин - [150.129.143.**]

Sollorohoo bol.zadbar muu.

2017 оны 10-р сарын 14. 08:42Зочин - [202.70.46.***]

luivarchin damba demberel 2

2017 оны 10-р сарын 14. 00:03Зочин - [150.129.143.**]

ee dee medehgui. barah uu. oorin huselteer tatgalzsan ni deer bishuu.

2017 оны 10-р сарын 13. 22:32Зочин - [202.21.107.**]

Yg vneniig bichjee estoi emegtei hvn bolhoor n l shobogdood bdag shvv manai uls torchid chin hestvv shvv ta 2too amjilt hvsie gylalzuulaad ogooreidee ta 2 min

2017 оны 10-р сарын 13. 21:47Зочин - [66.181.160.**]

2 emegtei saiddaa amjilt husie.ta2 chadna zarim humuus hutsjil baig

2017 оны 10-р сарын 13. 21:00Зочин - [66.181.176.***]

Hereg alga.

2017 оны 10-р сарын 13. 20:18Зочин - [49.0.219.**]

Өрөвдөлтэй ч юмаа энэ Сарангэрэл захиалгаар бичүүлээд, дээрээс нь сайд болох гээд л улайраад дайраад байх юм даа. Намдаа их мөнгө хаяж дээ.

2017 оны 10-р сарын 13. 19:06Зочин - [202.9.41.**]

Чаднааамжилт

2017 оны 10-р сарын 13. 16:52Зочин - [202.179.11.**]

Эх хүн ээж хүн эмчийн сэтгэлтэй

2017 оны 10-р сарын 13. 13:55Зочин - [150.129.140.**]

Эрүүл мэндийн салбар маш хүнд бдалтай бгаад мэдэрч ирж бгаа блууЯанаа

2017 оны 10-р сарын 13. 12:41Зочин - [103.229.120.***]

Bas neg pyaldaga l bichij bna. Mergejil gej tegvel hereg bna uu. Hen dyrtai ni bolgood bdag yum bol.

2017 оны 10-р сарын 13. 11:38Зочин - [66.181.190.**]

Emegtei gishvvde demjij bna

2017 оны 10-р сарын 13. 11:24Зочин - [112.72.11.***]

Emegtei gishuudee demjij bna.Amjilt husie.

2017 оны 10-р сарын 13. 10:08Зочин - [27.123.214.**]

ee burhan min,setguulch emch gesen uguu kkk kkkk

2017 оны 10-р сарын 13. 08:00Зочин - [66.181.176.***]

Энэ ЦОГЗОЛМАААВГАЙ АЮУЛТАЙ... ЮУГ ЧМУУГААР ЭРГҮҮЛЖ ЧАДНА ШҮҮ..

2017 оны 10-р сарын 12. 19:46Зочин - [202.70.46.***]

Sarangerel sain zahialga ugch bichyyljee.mn

2017 оны 10-р сарын 12. 17:40Зочин - [103.57.92.**]

Мундагэмэгтэйчүүд баярхүргэе

2017 оны 10-р сарын 12. 14:58Зочин - [43.242.242.***]

demjij bgaa amjilt husiy

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Амьтан, ургамлыг хамгаалах чиглэлээр цахим сургалт боллоо39 минут 51 секундын өмнө

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг боллоо41 минут 14 секундын өмнө

Тайванийн Засгийн газраас оюутнуудад тэтгэлэг олгов1 цаг 4 минутын өмнө

"Арилжааны банкуудаас 220 тэрбумыг авна"1 цаг 22 минутын өмнө

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа1 цаг 30 минутын өмнө

Хүүхэлдэйн театрын “Гайхамшигт хайрцаг” тоглолт болно1 цаг 37 минутын өмнө

Гай авчирч мэдэх гоёл чимэглэлүүд2 цагийн өмнө

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа2 цаг 15 минутын өмнө

“Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо2 цаг 18 минутын өмнө

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид мэндчилгээ ирүүлжээ2 цаг 20 минутын өмнө

6 настай дагавар охиноо хүчиндсэн этгээдэд 18 жилийн ял оноолоо2 цаг 21 минутын өмнө

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих төслийн гэрээг үзэглэв2 цаг 28 минутын өмнө

"Смарткар" системээс автотээврийн таван төрлийн үйлчилгээ авна2 цаг 32 минутын өмнө

“Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийг ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлнэ2 цаг 37 минутын өмнө

АТҮТ-ийн хэлтсийн даргын өрөөнөөс 20 сая төгрөг хураан авчээ2 цаг 42 минутын өмнө

Ж.Батзандан: УИХ-ын гишүүдийн ихэнх нь барьцаанд байна3 цаг 28 минутын өмнө

Улаанбаатарт өдөрт 930 гаруй автобус иргэдэд үйлчилдэг3 цаг 31 минутын өмнө

“Өндөр нарийвчлалтай чадал ба чанарын хэмжил” сургалтад хамрагдав3 цаг 47 минутын өмнө

“Залуучуудын хөгжлийн төв”-ийн мэргэжилтнүүдийг чадавхижуулж байна3 цаг 52 минутын өмнө

21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан боллоо3 цаг 55 минутын өмнө

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ3 цаг 58 минутын өмнө

Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэр гарчээ4 цаг 5 минутын өмнө

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ажлаасаа чөлөөлөгджээ4 цаг 9 минутын өмнө

М.Шумахерын биеийн байдлыг нууцалсаар байна4 цаг 11 минутын өмнө

Сайд Д.Цогтбаатар хоёр талын уулзалтууд хийлээ4 цаг 17 минутын өмнө

В.Путин хэвлэлийн хуралд хэрхэн бэлтгэж байна вэ?4 цаг 20 минутын өмнө

Л.Болд: Миний нэр төрийг сэргээж өгөхийг хүсч байна4 цаг 27 минутын өмнө

С.Баяр АТГ-ын "бай" мөн үү?4 цаг 33 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хандивын данс нээлээ4 цаг 55 минутын өмнө

21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан боллоо5 цаг 24 минутын өмнө

Амны хөндийн эрүүл ахуй мөрдөх найман зөвлөмж5 цаг 27 минутын өмнө

Таван настай охиныг хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо5 цаг 30 минутын өмнө

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ5 цаг 33 минутын өмнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа5 цаг 38 минутын өмнө

Бусдыг архиар шахахгүй байхыг анхаарууллаа5 цаг 41 минутын өмнө

Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ5 цаг 44 минутын өмнө

Ирэх долоо хоногт хүйтний эрч эрс чангарна5 цаг 47 минутын өмнө

Б.Хурцын асуудлаар маргааш нээлттэй сонсгол явуулна5 цаг 49 минутын өмнө

Үйл явдлын хураангуй7 цаг 25 минутын өмнө

Улаанбаатарт 15 хэм хүйтэн7 цаг 27 минутын өмнө

Өнөөдөр гахай өдөр7 цаг 31 минутын өмнө

Н.Цэрэнбат сайд НҮБ-ын Байгаль орчны ассамблейд оролцов22 цаг 23 минутын өмнө

7.4 тэрбумыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барив22 цаг 26 минутын өмнө

Хүчирхийллээс сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ22 цаг 33 минутын өмнө

Шилдэг гэрэл зургаар "Тамын зам" бүтээл шалгарав22 цаг 37 минутын өмнө

С.Амарсайхан: СӨБ-ын чухлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна22 цаг 42 минутын өмнө

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав22 цаг 44 минутын өмнө

Хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болов22 цаг 52 минутын өмнө

Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг зогсоолоо22 цаг 56 минутын өмнө

Торгуулийг онлайнаар төлөх smartcar.mn шинэчлэгдлээ22 цаг 59 минутын өмнө

Гал түймэр унтраах автомашинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө23 цаг 3 минутын өмнө

Ханиад томуу, хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж23 цаг 5 минутын өмнө

Д.Сарангэрэл: Буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй23 цаг 8 минутын өмнө

“Монголын төмөр зам”-ын Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээ23 цаг 17 минутын өмнө

300 айлын орон сууцыг дулаанд холбожээ23 цаг 19 минутын өмнө

Стандартчилалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ23 цаг 58 минутын өмнө

"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн төлөөлөгчид Энэтхэгт айлчлавӨчигдөр 17 цаг 02 минут

Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны ажлаа дүгнэвӨчигдөр 17 цаг 00 минут

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс тэргүүлэвӨчигдөр 16 цаг 58 минут

“Цалинтай ээж” хөтөлбөрийн журмыг боловсруулнаӨчигдөр 16 цаг 54 минут

Авто худалдааны цогцолбор хэвийн ажиллаж байнаӨчигдөр 16 цаг 27 минут

"Хамтарсан баг"-ийн уулзалт боллооӨчигдөр 16 цаг 18 минут

Б.Шижирбат ихэд "бухимджээ"Өчигдөр 16 цаг 14 минут

"Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасна"Өчигдөр 15 цаг 51 минут

Уурын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлыг эрчимжүүлнэӨчигдөр 15 цаг 46 минут

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдлааӨчигдөр 15 цаг 42 минут

Менингококкт халдвараас сэргийльеӨчигдөр 15 цаг 37 минут

Шилдэг залуу эрдэмтдийг шагналааӨчигдөр 15 цаг 30 минут

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг архивт хадгаллааӨчигдөр 15 цаг 27 минут

"1000 машины газрыг даруй чөлөөлөхийг шаардаж байна" гэвӨчигдөр 15 цаг 08 минут

"Автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг үнэгүй өгнө"Өчигдөр 15 цаг 05 минут

“Шилжин суурьшилтын үнэлгээний арга зүй” сургалт үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 29 минут

Монгол Улс 30 сая тонн нүүрс экспортолжээӨчигдөр 13 цаг 23 минут

Д.Цогтбаатар ДХБ-ын Сайд нарын хуралд оролцож байнаӨчигдөр 13 цаг 20 минут

Уолтер Жэнкинс, Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнавӨчигдөр 13 цаг 17 минут

“Бөртэ чоно-2017”-ийн санал асуулга эхэллээӨчигдөр 12 цаг 52 минут

Хүүхэд 3 нас хүртлээ ээжийнхээ хажууд унтах ёстойӨчигдөр 12 цаг 47 минут

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээӨчигдөр 12 цаг 38 минут

Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарнаӨчигдөр 12 цаг 36 минут

"Алтан бөмбөг"-ийн эзэд тодорлооӨчигдөр 12 цаг 29 минут

Багш нарын илүү цагийн хөлсийг өгнөӨчигдөр 12 цаг 21 минут

У.Хүрэлсүх: Цалин, тэтгэврийг шат дараатайгаар нэмэгдүүлнэӨчигдөр 12 цаг 12 минут

С.Баяр, С.Батболд нарын оффшорын асуудлыг шалгахаар болжээӨчигдөр 12 цаг 06 минут

Майданы аллагын үеэр хөлсний этгээдүүдэд мөнгө өгч байжээӨчигдөр 11 цаг 41 минут

Хар тамхины аюул хаалгаар ороод ирчихжээӨчигдөр 11 цаг 35 минут

Оросын тамирчид олимпод төрийн далбаатайгаа жагсанаӨчигдөр 11 цаг 23 минут

Агаарын бохирдолтой тэмцэх талаар хэлэлцэнэӨчигдөр 11 цаг 13 минут

Пиротехникийн хэрэгслийг худалдвал хариуцлага тооцноӨчигдөр 11 цаг 10 минут

ХАМАС Израилийн эсрэг гурав дахь бослого зарлавӨчигдөр 11 цаг 06 минут

Гарцан дээр хүүхэд мөргөсөн жолоочийг уучилжээӨчигдөр 10 цаг 52 минут

Утаа хүүхдүүдийн уушгийг "устгаж" дууслааӨчигдөр 10 цаг 44 минут

ҮЙЛ ЯВДАЛ: 248-р цэцэрлэгийн нээлт болноӨчигдөр 09 цаг 52 минут

Улаанбаатарт 13 хэм хүйтэнӨчигдөр 09 цаг 50 минут

Өнөөдөр нохой өдөрӨчигдөр 09 цаг 48 минут

“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэдэвт төслийн уралдаан зарлалаа2017 оны 12-р сарын 12. 19:20

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив2017 оны 12-р сарын 12. 18:34

Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцэв2017 оны 12-р сарын 12. 18:13

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 11.8 их наяд төгрөгт хүрчээ2017 оны 12-р сарын 12. 18:09

Хугацаа нь дууссан хүнснээс болгоомжлохыг анхааруулав2017 оны 12-р сарын 12. 18:05

Гэр бүлээрээ хулгай хийдэг этгээдүүдийг шалгаж байна2017 оны 12-р сарын 12. 18:02

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох