У.Хүрэлсүх: Малчид шаардагдах нөөцөө бодитоор тодорхойлох хэрэгтэй

2017 оны 10-р сарын 12. 12:52

“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинар Төрийн ордонд өнөөдөр болж байна.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хүндэт зочид, төлөөлөгчид өө!Хатагтай, ноёд оо!

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Юуны өмнө энэ семинарыг зохион байгуулж байгаа НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Онцгой байдлын ерөнхий газарт талархал илэрхийлье.

Сүүлийн жилүүдэд жил дараалан өвөлжилт хүндэрч байгаагийн үндсэн шалтгаан нь байгаль, цаг уурын өөрчлөлт, дулааралтай ихээхэн холбоотой.

Өнгөрсөн онд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, тусламжийг шуурхай хүргэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд хохирол багатай, малын хорогдолгүй даван тууллаа.

Бидэнд харамгүй сэтгэлээр тусламж үзүүлсэн гадаад улс орон, НҮБ болон Монгол Улс дах олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад талархал дахин илэрхийлье.

Зудын гамшгийн хор хөнөөл нь нийгэм, эдийн засгийн салбар бүрт, тэр дундаа хүн амын эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, хотжилт, ядуурал, ажилгүйдэл, цаашлаад Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс зудын эрсдэлийн удирдлага нь зөвхөн аюул тулгарсан үед хариу арга хэмжээ авах, учирсан хор уршгийг арилгах асуудал биш юм. Зудын эрсдэлийн удирдлагыг нийгмийн болон бэлчээрийн мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудал гэдэг өнцгөөс харах хэрэгтэй.

Зудын гамшгийн эрсдэлийг тодорхойлох, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодлого гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлагдсан Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенци, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөрт эрсдэлд тэсвэртэй хөгжлийн зорилтуудыг дэлхийн түвшинд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн.

Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар “2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын дагуу уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхийг бүрдүүлснээр байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байна.

Энэ жилийн хувьд өмнөх жилтэй харьцуулбал өвөлжилт хүндрэх эрсдэл өндөртэй байна. Иймээс 2017-2018 оны өвөлжилтийн хүндрэлийг даван туулах бэлтгэлийг хангахын тулд Монгол Улсын Засгийн газар 2017 оны төсвийн тодотголд 13.4 тэрбум төгрөг, Засаг даргын нөөц хөрөнгийг 2018 оны төсөвт 3.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан.

Одоо бид нэн түрүүнд өвөлжилтийн явцад үүсч болзошгүй эрсдэлийг бодитоор тодорхойлж, ажлаа төлөвлөх шаардлагатай байна.

Өнгөрсөн өвөл:

  • малчдын амьжиргааны түвшинг тодорхойлсон дүн мэдээ хуучирсан
  • байгууллага хоорондын ажлын уялдаа сул, тоо баримт зөрсөн
  • аймаг, сумын хэмжээнд бэлдсэн өвс, тэжээлийн хэмжээ хангалтгүй
  • тусламж үзүүлэх малчин өрхийн судалгааг хугацаа хожимдуулж гаргасан зэрэг хүндрэл гарч байсан.

Иймд эхний ээлжинд малчин өрх, сум, аймгийн хэмжээнд байгаа өвс тэжээл, бензин шатахуун, машин техник зэрэг нөөцөө бодитоор тодорхойлж, цаашид шаардагдах нөөцийн хэрэгцээний тооцоог гаргах шаардлагатай байна.

Малчин өрхийн нийгмийн халамж үйлчилгээтэй холбоотой тоо мэдээллийг эртнээс гаргах хэрэгтэй. Малчдын хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, мал эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг төрийн ажил үйлчилгээг оновчтой төлөвлөж, шуурхай зохион байгуулах нь зүйтэй.

Байгалийн зудаас гадна хариуцлагын зудтай тэмцэх шаардлага жил бүр нүүрлээд байгаа нь тодорхой эрсдэл юм. Малчны хариуцлага, албан тушаалтан бүрийн ажлын хариуцлага, хандлагыг өөрчлөх асуудал чухал байна.

“Мерси Кор” ОУБ цаг агаарын урьдчилсан мэдээллийг шуурхай хүргэх гар утасны мессэжний үйлчилгээг 15 аймгийн 128 суманд нэвтрүүлж амжилттай туршжээ.

Аймаг, сумын Засаг дарга нар өвөлжилтийн хүндрэлтэй холбоотой асуудлыг эхний ээлжинд орон нутгийн нөөц боломжоо дайчлан ажиллаж, шийдвэрлэж байх хэрэгтэй. Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах албадын оролцоог хангаж ажиллах шаардлагатай. Мөн салбар хоорондын мэдээ мэдээллийг шуурхай солилцож, үйл ажиллагаагаа нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь чухал.

Өнөөдөр малчдын өвөлжилтийн бэлтгэлийг сайжруулахад тус дэм болох нэгэн үйлчилгээг шинээр нэвтрүүлэх гэж байна.

“Мерси Кор” олон улсын байгууллагаас малчдад цаг агаарын урьдчилсан мэдээллийг шуурхай хүргэх гар утасны мессэжний үйлчилгээг 15 аймгийн 128 суманд нэвтрүүлж амжилттай туршжээ.

Ингэснээр манай малчид, иргэд цаг агаарын урьдчилсан мэдээ, бэлчээрийн ургацын мэдээ,цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээлэл болон малын өвчний гаралт, бэлчээрийн даац зэрэг мэдээллийг оршин суугаа болон оторлож буй багийн байршилаар шуурхай авах бүрэн боломжтой болно.

Би Монгол Улсын Шадар сайд байхдаа энэ үйлчилгээг энэ намраас эхлэн үндэсний хэмжээнд хүргэх боломжийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн.

Манай улсын бүх малчин өрх буюу 21 аймгийн 1,550 багийн 160,600 малчин өрхөд мэдээллийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, үүрэн утасны дөрвөн оператор компанид талархал илэрхийлье.


НҮБ, ОБЕГ-аас хамтран зохион байгуулж буй өнөөдрийн семинарын үр дүнд аймгийн шийдвэр гаргагч, хариуцлагатай албан хаагчид Та бүхэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон улсын тэргүүн туршлагаас суралцаж, өвөлжилтийг даван туулах орон нутгийн төлөвлөгөөгөө амжилттай боловсруулна гэдэгт итгэж байна.

Төлөвлөгөөгөө ажил хэрэг болгож, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаснаар ирэх өвлийг хохирол багатай, өнтэй даван тулна гэдэгт найдаж байна.

Та бүгдийн ажилд амжилт хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Цагаан сарын түүх14 цаг 1 минутын өмнө

Шороон нохой жилийн жилээ даах засал номууд15 цаг 23 минутын өмнө

Голомт, Төрийн банк ажиллаж байна15 цаг 39 минутын өмнө

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна15 цаг 43 минутын өмнө

“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 23-ныг хүртэл амарна15 цаг 49 минутын өмнө

Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн байна.16 цаг 45 минутын өмнө

Японы уран гулгагч Юзүрү Ханю Пёнчан 2018-д Алтан медаль хүртлээӨчигдөр 17 цаг 57 минут

Э.Содномпилжээ Дэлхийн цомд өрсөлдөнөӨчигдөр 17 цаг 55 минут

Иргэдийн санал, гомдлыг тусгай дугаарт авч байнаӨчигдөр 17 цаг 53 минут

Гэмт хэрэг, түгжрэлгүй сар шинийн баяр болж байнаӨчигдөр 17 цаг 51 минут

Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно2018 оны 2-р сарын 17. 13:46

Улс орнууд "ЦАГААН САР"-аа хэрхэн тэмдэглэдэг вэ?2018 оны 2-р сарын 17. 13:38

Пёнчан-2018: Медведева дэлхийн дээд амжилт тогтоон ялалт байгууллаа2018 оны 2-р сарын 17. 13:31

Зурхайчдын төлөгт нохой жил хэрхэн буув?2018 оны 2-р сарын 17. 11:25

Олны танил эрхэмүүдийн энэ жилийн гоёл2018 оны 2-р сарын 17. 11:15

Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа2018 оны 2-р сарын 17. 11:04

Төрийн өндөрлөгүүдийн сар шинийн гангараа2018 оны 2-р сарын 17. 11:03

Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь2018 оны 2-р сарын 17. 10:58

Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй2018 оны 2-р сарын 17. 10:54

Ням гаригт НӨАТ-ын сугалаа шинэчилсэн журмаар явагдана2018 оны 2-р сарын 17. 10:50

Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье2018 оны 2-р сарын 17. 10:46

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ2018 оны 2-р сарын 17. 10:44

760 алба хаагч та бидний амар амгалангийн манаанд ажиллаж байна2018 оны 2-р сарын 17. 10:42

Эрүүл мэндийн байгууллагууд 24 цаг бэлэн байдалд ажиллаж байна2018 оны 2-р сарын 17. 10:41

Шинийн 3-ныг дуустал нэгдүгээр эгнээгээр зорчиж болно2018 оны 2-р сарын 17. 10:39

Банкууд хэзээ хэрхэн ажиллах вэ2018 оны 2-р сарын 17. 10:35

Цас орж, явган шуурга шуурч, хүйтрэнэ2018 оны 2-р сарын 17. 10:33

Шороон нохой жилийн 12 жилтний төөрөг, засал2018 оны 2-р сарын 17. 09:14

Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ2018 оны 2-р сарын 15. 21:02

Д.Чойжамц: Битүүний өдөр хүн бүр гурван зүйлийг л чухалчлан анхаарах хэрэгтэй2018 оны 2-р сарын 15. 15:34

Уяачдад улсын цол хүртээлээ2018 оны 2-р сарын 15. 14:20

Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа2018 оны 2-р сарын 15. 14:10

Хүчит бөхийн барилдаан эхэллээ2018 оны 2-р сарын 15. 14:05

Олны танил эрхмүүд хэрхэн "валентиндсан" бэ?2018 оны 2-р сарын 15. 14:01

Нийтийн тээвэр шинийн 3-ныг дуустал үнэгүй үйлчилнэ2018 оны 2-р сарын 15. 13:40

Нийслэлийн удирдлагууд Гүсэн түгийн мандал өргөлөө2018 оны 2-р сарын 15. 13:38

Гол дээгүүр гарахгүй байхыг анхааруулав2018 оны 2-р сарын 15. 13:37

Бөхийн барилдаан 12:00 цагт эхэлнэ2018 оны 2-р сарын 15. 13:28

Баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10-16 цагт ажиллана2018 оны 2-р сарын 15. 13:05

Өнөөдөр 4, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй2018 оны 2-р сарын 15. 12:58

Ерөнхий сайд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ2018 оны 2-р сарын 15. 12:54

Шинийн хоёрноос цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулав2018 оны 2-р сарын 15. 12:33

АМГТГ болон Сангийн яамны ТНБ-ийн даргыг томиллоо2018 оны 2-р сарын 15. 12:24

ОБЕГ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ2018 оны 2-р сарын 15. 12:17

Цагаан сар ба эрх чөлөө2018 оны 2-р сарын 15. 12:08

Сар шинээр бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна2018 оны 2-р сарын 15. 11:57

НИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ2018 оны 2-р сарын 15. 11:43

Салат, зуушийг ширээн дээр хоёр цагаас илүү бүү байлга2018 оны 2-р сарын 15. 11:26

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай төслийг боловсруулж дуусчээ2018 оны 2-р сарын 15. 11:21

Ким Жон Уныг элэглэгч хөгжөөн дэмжигчдийг бухимдуулав2018 оны 2-р сарын 15. 11:01

Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь2018 оны 2-р сарын 15. 10:46

Баяраар 700 сонсогч эргүүл, хамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ2018 оны 2-р сарын 15. 10:41

Битүүлэх ёсон2018 оны 2-р сарын 15. 10:19

Сар шинийн баяраар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй2018 оны 2-р сарын 15. 10:17

Гал тахиа жилд болсон гол онцлох үйл явдлууд2018 оны 2-р сарын 15. 10:13

Хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай таарчээ2018 оны 2-р сарын 15. 09:41

Улаанбаатарт 13 хэм хүйтэн2018 оны 2-р сарын 15. 09:34

Өнөөдөр битүүний өдөр2018 оны 2-р сарын 15. 09:30

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгоно2018 оны 2-р сарын 14. 18:54

Цанын тамирчид "Пёнчан 2018"-д уралдах бэлтгэлээ хангаж байна2018 оны 2-р сарын 14. 18:51

Бишкек хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулахыг дэмжив2018 оны 2-р сарын 14. 18:47

Шороон нохой жилийн зүг, мөр гаргах зурхай2018 оны 2-р сарын 14. 18:33

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ2018 оны 2-р сарын 14. 18:10

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ2018 оны 2-р сарын 14. 18:07

ТЕГ 597 иргэнд архивын үйлчилгээ үзүүлжээ2018 оны 2-р сарын 14. 17:39

Ажилгүй иргэдийн тоо буурчээ2018 оны 2-р сарын 14. 17:31

Төрийн золголт шинийн 1-ний 09.00 цагт эхэлнэ2018 оны 2-р сарын 14. 17:27

Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хөтөлбөрийг хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 14. 17:19

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд агаар цэвэршүүлэгч өглөө2018 оны 2-р сарын 14. 17:15

Малын зүй бус хорогдол тав дахин өсчээ2018 оны 2-р сарын 14. 17:06

Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг батлахыг дэмжив2018 оны 2-р сарын 14. 16:43

Г.Мөнх-Очир: Нислэгийн бүх дүрэм, журам цусаар бичигдсэн байдаг2018 оны 2-р сарын 14. 16:14

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг зөвлөмж гардуулав2018 оны 2-р сарын 14. 16:07

Д.Нанжид, Ж.Бүрэнбэх нар Ардын жүжигчин цол хүртлээ2018 оны 2-р сарын 14. 16:02

Н.Учрал тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч уулзав2018 оны 2-р сарын 14. 15:53

Төсвийн тэнцэл 114.2 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ2018 оны 2-р сарын 14. 15:51

Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ2018 оны 2-р сарын 14. 15:47

Д.Бэхбат Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо2018 оны 2-р сарын 14. 15:45

Автобуснуудад их цэвэрлэгээ хийлээ2018 оны 2-р сарын 14. 14:12

“Эрдэнэс Монгол” группийн ТУЗ-ын даргаар Б.Бат-Эрдэнэ томилогджээ2018 оны 2-р сарын 14. 13:58

Даатгалын багц дүрмийн төслийн талаар хэлэлцэв2018 оны 2-р сарын 14. 13:50

Орхон, Булган аймгийн улсын аваргуудад шагнал гардуулав2018 оны 2-р сарын 14. 13:45

Ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгах талаар хэлэлцэв2018 оны 2-р сарын 14. 13:38

Д.Сарангэрэл: Эмч нараа шат ахисан сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байна2018 оны 2-р сарын 14. 13:32

Өрхийн сарын дундаж орлого 950 мянган төгрөг байна2018 оны 2-р сарын 14. 13:26

Хөгжлийн бэрхшээлтэй 100 мянган хүнээ дэмжиж, туслахыг уриалав2018 оны 2-р сарын 14. 13:19

Газар эзэмших дуудлага худалдааны анхны үнийг шинэчлэн баталжээ2018 оны 2-р сарын 14. 13:13

Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.1 хувиар өсчээ2018 оны 2-р сарын 14. 12:53

“МИАТ"-д хөндлөнгийн аудитын шалгалт хийж эхэлжээ2018 оны 2-р сарын 14. 12:50

Хогоор бүтээсэн баримлууд2018 оны 2-р сарын 14. 12:43

Баяраар дүүргийн нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар ажиллана2018 оны 2-р сарын 14. 12:28

Элчин сайдын яам нээх тухай хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 14. 12:05

Хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гэж байгаад баригджээ2018 оны 2-р сарын 14. 11:40

С.Амарсайхан газрын албаны дарга нартай газрын маргааны асуудлыг хэлэлцэв2018 оны 2-р сарын 14. 11:32

МСНЭ дүрэмдээ өөрчлөлт оруулж, шинэ удирдлагаа сонгов2018 оны 2-р сарын 14. 11:24

Гэгээн хайрын баярын өдөр2018 оны 2-р сарын 14. 11:19

Их юм бодох нь эрүүл мэндэд муу гэнэ2018 оны 2-р сарын 14. 10:59

Ким Чен Уны дүү нийгмийн сүлжээнд айдас төрүүлэв2018 оны 2-р сарын 14. 10:50

Хариуцлагагүй эрчүүдээс болж ээжүүд шоронд орж, үр нь өнчирсөөр байх уу?2018 оны 2-р сарын 14. 10:36

Ан-148 нисэх онгоц сүйрсэн тухай эхний дүгнэлт гарчээ2018 оны 2-р сарын 14. 10:27

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох