Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйдээ нөөцөлнө

2017 оны 10-р сарын 17. 13:38

Хүн нэмэгдвэл, хүнс нэмэгдэнэ гэж манай ард түмэн ярилцдаг. Дэлхийн иргэд энэ оны аравдугаар сарын арван нэгний байдлаар 7,43 тэрбум, үүнээс монгол улсын хүн ам 3,16 сая болж өссөн байна. Хүн амын дундаж төрөлт 24 хувь, ердийн өсөлт 15 хувь байгааг статистик мэдээ харуулж байна. Хүн амын өсөлт цаашид 2030 он гэхэд 8,6 тэрбум, 2050 онд 9,8 тэрбум болж, нэмэгдэх талаар НҮБ-ын тайланд дурдсан байна. Хүн амын энэхүү тоо баримтыг онцлон ярих болсон шалтгаан нь өнгөрөх хором бүрт нэмэгдэх хүн амын унд, ахуй, үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалангийн усны хэрэглээ, хэрэгцээ нэмэгдэж, өдрөөс өдөрт дундрах усны нөөцтэй уялдуулан иргэд, нийгэм, эдийн засгийн салбаруудад хэрхэн хүртээмжтэй хуваарилах, өөр аюулгүй, найдвартай эх үүсвэрийг ямар байдлаар бий болгох, усны нөөцийн менежментийг яаж оновчтойгоор сайжруулах зэрэг улс орон бүрийн өмнө шийдвэрлэвэл зохих асуудлууд тулгарч байгаатай холбоотой юм.

Дэлхийн хэмжээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт нийт усны хэрэглээний 69 хувийг, үйлдвэрлэлийн салбарт 19 хувийг тус тус ашигладаг байхад өрхийн унд ахуйн зориулалтаар 12 хувийг л хэрэгцээндээ авч хэрэглэдэг байна. Энэ гаригийн цэвэр усны эрэлт, хэрэгцээ жилдээ 64 тэрбум шоо метр болж нэмэгдэж байна. Хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах хоногийн ус хэрэглээг тооцохдоо биеийн жингийн 1 кг тутамд 27 мг байхаар тооцдог бөгөөд манай гариг дээр хоногт шинээр мэндлэх хүний тоо 80 сая орчим нэмэгддэг гэсэн статистикийн өгөгдлийг үндэслэн тооцоход усны хэрэгцээ ойролцоогоор 6,48 сая литр ус хоног тутам шаардагдаж, хэрэглээ ч бас даган өсөх болж байна. Энэ хэмжээ зөвхөн хоногт уух усны хэмжээ бөгөөд үүнд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангах усны хэмжээ тооцогдоогүй . Мөн өсөн нэмэгдэх хүн амын тоо, үүнтэй уялдан гарах хоол, хүнсний 40 орчим хувийг өнөөдөр зөвхөн усалгаатай газар тариалангаас хангаж байгаа бөгөөд энэ хэрэглээг бас нэмж тооцвол хүн төрөлхтний авч ашиглах усны нөөцийн хэмжээ үлэмж дундрах нь мэдээж. НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагаас усалгаатай газар тариаланд шаардагдах усны хэрэглээ нь 2050 он гэхэд одоогийнхоос 19 хувиар нэмэгдэнэ гэж мэдэгдэж байна.

Эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой байдлыг баталгаажуулах, хоол хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, ядуурлыг бууруулахад зайлшгүй бодлого, стратегийг хандуулах, хайхрамжгүй орхигдуулж үл болох асуудал бол ус, түүний нөөц баялаг учраас дэлхийн улс орнууд тодорхой үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна.

Манай цэнхэр гаригийн хаана, аль улс орнуудад цэнгэг усны нөөц хүрэлцэхгүй, алсдаа хомсдолд орох аюул нүүрлэж байна, зөвхөн тэнд л түүнийг яаж зохистой ашиглах, хэмнэх тухай эерэг санал, санаачилга, ухаалаг шийдэл, дэвшилтэд технологи олноороо бий болдог гэж ойлгох нь өрөөсгөл юм. Учир нь дэлхийн бүх улс орны иргэд өөрсдийн ус хэрэглээгээ хянаж, хэрхэн ухаалаг ашиглах, усны нөөцийг яаж нэмэгдүүлэх, өөр бусад эх үүсвэрийг ямар арга замаар бий болгох талаар оюунаа чилээж, бодлого, хөтөлбөрийг боловсруулж байна. Сүүлийн жилүүдэд цэвэр, цэнгэг усны нөөцийг зохистой ашиглах зорилгоор усны өөр альтернатив эх үүсвэр болох хот суурин газруудын ахуйн бохир усыг цэвэрлэж, дахин ашиглах шийдлийг олон орон боловсруулж, хэрэгжүүлснээр сая сая иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж, нийгэм, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад ихээхэн хувь нэмрээ оруулах боллоо. Түүнчлэн бохир ус, хаягдал ус, цэвэрлэх байгууламж зэрэг хүмүүсийн дунд урьд байсан ойлголт, таагүй хандлага ч мөн адил өөрчлөгдөж байна.

Сингапур улсын олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлд “Усны хөтөлбөр” багтах бөгөөд олон нийтэд усны талаар зөв, ойлголтыг хэвшүүлэхэд анхаарч ажилдаг байна. Энд бохир ус, хаягдал усыг шинэ боломж, шинэ нөөц гэж авч үзэж, бидний дунд хэвшил болсон бохир усыг - ашиглагдсан ус, бохир ус цэвэрлэх байгууламжийг – усны нөхөн сэргээлтэд оруулах гэхчлэн нэршил, шинэ ойлголтыг хэдий нь бий болгожээ.

НҮБ-ын ХХААБ-ын мэдээллээс харахад дэлхийн нийт хот, суурин газруудаас жилдээ 330 шоо км бохир усыг татан зайлуулдаг бөгөөд зарим улс орнууд усны нөөцийг нэмэгдүүлэхэд оновчтойгоор ашиглаж байна. Тухайлбал: Израиль улс 2011 оны байдлаар ахуйн бохир усыг цэвэрлэж, усалгаатай газар тариаланд дахин ашигласан нь жилийн нийт ус хэрэглээний 40 орчим хувийг эзэлж байна. Арабын улс орнуудад мөн 2013 оны байдлаар ахуйн бохир усныхаа 71 хувийг цэвэрлэж, дахин ашигласнаар эдийн засгийн өсөлтийг дэмжээд зогсохгүй хүний эрүүл, аюулгүй таатай орчныг бүрдүүлж чадсан бөгөөд нийт цэвэрлэсэн усныхаа 21 хувийг усалгаатай газар тариалан болон газрын доорх усныхаа нөөцийг зохиомлоор нэмэгдүүлэхэд ашиглаж байгаа нь усны бодлогодоо ямар ач холбогдол өгч, ирээдүйг бодолцож, төлөвлөсөн нь илт байна. Иордан улсын “Ас- самра” бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэрлэгдсэн усыг гидрогенераторт дамжуулан 2,5 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, өөрийн байгууламжийн болон хотын зарим дүүргийн айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангаж байна. Канад улсад дэлхийн цэвэр усны нөөцийн 9 хувь нь ногддог ч баялаг нөөцөө улам ухаалаг, зохистой ашиглах бүхий л үйл ажиллагааг төрөөс усны талаар баримтлах бодлогоор дамжуулан хэрэгжүүлдэг байна. Тухайлбал хоёр жил тутамдаа бүх салбарын үйлдвэрийн усны судалгааг хийдэг бөгөөд сүүлийн судалгааны дүнгээс үзэхэд нийт цэвэрлэгдсэн бохир усныхаа 51 хувийг дахин, 10 хувийг нь эргүүлэн ашигласан байна.

Манай улсын хувьд усны нөхөн сэлбэгдэх нөөцөөр дэлхийд баялаг биш багавтар нөөцтэй орнуудын тоонд ордог билээ. Жилийн ус ашиглалт, хэрэглээний нийт хэмжээ нь 500 сая шоо метр тул Монгол орны нутаг дэвсгэр дээр хуримтлагдах усны дундаж нөөцтэй харьцуулахад боломжийн нөөц байгаа мэт санагдавч, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хариуцлагагүй уул уурхайн, ирээдүйн үйлдвэржилтийн хандлага, хот суурин газарт баригдах барилга, байгууламж, хүн амын өсөлт зэрэг нь усны нөөцийн ашиглалтыг өсгөж, хэрэгцээг нэмэгдүүлэх болно.

Өнгөрсөн 2016 онд Булган аймгийн хэмжээнд хийгдсэн уст цэгийн тооллогоор 4 гол горхи, 82 булаг шанд, 9 нуур цөөрөм, 2 рашаан ширгэсэн бол 2017 оны байдлаар зөвхөн нэг аймгийн хэмжээнд тухайлбал Төв аймагт явуулсан уст цэгийн тооллогоор 22 сумын хэмжээнд 2 гол , 7 булаг, 5 нуур ширгэсэн байна. Улсын хэмжээнд явуулсан тооллогын дүн ширгэсэн усны эх үүсвэрийн дээрх тоонууд хэд дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бодит шалтгаан нь уур амьсгалын дулаарлын нөлөөлөл боловч, хүмүүний нөлөөлөл ч тодорхой хувийг нь эзлэх болно.

Цаашид бид уст цэгээ тоолж, ширгэсэн гол, горхи, нуур цөөрмөө бүртгээд л суух уу?

Иймд бид олон жилийн турш ярьсан саарал усыг ашиглах, хоёрдогч, гуравдагч эх үүсвэрийг хайх, газрын доорх усны нөөцийг зохиомлоор баяжуулах, ер нь усны салбарт судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх зэрэг бодит үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Магадгүй эхний ээлжинд бусад орнуудын жишээгээр цэвэрлэгдсэн усыг дахин, мөн эргүүлэн ашиглах боломжийг судалж, хэрэгжүүлэх нь үр дүнтэй байж болох юм.

Манай улсын татан зайлуулсан бохир усны хэмжээ нь харьцангуй тогтвортой байдаг ба сүүлийн хоёр жилийн дүнгээс үзвэл 2015 онд 87,8 сая шоо метр, 2016 онд 87,9 сая шоо метр тус тус байгаа бол зөвхөн Улаанбаатар хотод 2015 онд 56,8 сая шоо метр, 2016 онд 61,3 сая шоо метр бохир усыг цэвэрлэж, байгальд нийлүүлсэн байна. Эдгээр байгальд нийлүүлж буй усны хэмжээ тийм ч бага тоо биш бөгөөд Сингапурын жилийн ус хэрэглээний 46,2 хувь, Төв Африкийн Бүгд найрамдах Улсын 87.8 хувь, Монгол улсын 17,75 хувьтай тэнцэнэ. Энэ манай улсын усны нөөцийг мөн ийм хэмжээгээр хэмнэх ХАА, газар тариалан, хот суурин газрын ногоон байгууламжийн усалгаа, барилга, барилгын материалын үйлдвэр, уул уурхайн технологийн хэрэгцээнд зарцуулах боломжтой усны бас нэгэн эх үүсвэр юм. Энэхүү усыг дахин ашиглах нь байгалийн усны эргэлтийн болон экосистемийн эмзэг байдлыг бууруулах, уснаас үүдэлтэй гамшгийг даван туулах чадварыг сайжруулахад ч зохих хувь нэмэр өгөх болно.

Профессор, С.Чулуунхуяг



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна10 цаг 50 минутын өмнө

Чихэр хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?11 цаг 3 минутын өмнө

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг нүүлгэх албан бичиг хүргүүлэв11 цаг 7 минутын өмнө

Энэ онд 4-5 мянган өрхөд ипотекийн зээл олгоно11 цаг 11 минутын өмнө

Прокуророос Б.Гарамгайбаатарыг буруугүй гэж үзжээ11 цаг 18 минутын өмнө

"БГД эмнэлгийн орны тоогоор стандарт хангасан анхны жишиг дүүрэг болсон”11 цаг 42 минутын өмнө

“Цахим мөнгөний журам”-ыг баталлаа11 цаг 50 минутын өмнө

Хэнтий аймгийн хоёр сум түргэний машинтай боллоо11 цаг 58 минутын өмнө

С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж чадвал аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ12 цаг 7 минутын өмнө

Ч.Анугийн охидыг 12 нас хүртэл нь хувцаслахаа амлав12 цаг 23 минутын өмнө

Манай улсад 20 гаруй орны 93 ТББ үйл ажиллагаа явуулж байна12 цаг 46 минутын өмнө

Д.Бат-Эрдэнэ Монголын мистерээр 4 дэхь удаагаа тодров13 цагийн өмнө

Хотын дарга PC тоглоомын газруудыг хаахыг үүрэгдэв13 цаг 7 минутын өмнө

"Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой"13 цаг 12 минутын өмнө

БЗД-ийн хэмжээнд нийт 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэв13 цаг 44 минутын өмнө

“Шилжин явах цомын төлөөх тэмцээн” амжилттай боллоо13 цаг 48 минутын өмнө

Х.Баттулга: Багийн спортыг хөгжүүлэхэд өөрөөс шалтгаалах бүхий л дэмжлэгийг үзүүлнэ14 цагийн өмнө

“Дэлхийн номын өдөр” өдөрлөг Төрийн ордонд болж байна14 цаг 18 минутын өмнө

Мазаалай баавгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав14 цаг 28 минутын өмнө

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголд айлчлал хийнэ14 цаг 31 минутын өмнө

"Жастын өрийг Эрдэнэт үйлдвэр болон ЗГ барагдуулах ёсгүй"14 цаг 33 минутын өмнө

"СХД-т хүн амь, хүчингийн гэмт хэрэг их үйлдэгдэж байна" гэв14 цаг 40 минутын өмнө

Биедээ хар тамхи нууж авчраад баригдлаа14 цаг 52 минутын өмнө

Дахин ашиглах боломжтой 8 тонн хог хаягдлыг борлуулжээ15 цаг 56 минутын өмнө

Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох зөвлөлийн гишүүдтэй уулзав16 цаг 5 минутын өмнө

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ16 цаг 11 минутын өмнө

АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар огцрох хангалттай үндэслэлтэй16 цаг 15 минутын өмнө

ХХОАТ-ын буцаан олголтын жагсаалтад орсон эсэхээ шалгаарай16 цаг 28 минутын өмнө

Цагдаагийн байгууллагын нэрийг барьж бусдыг залилжээ16 цаг 39 минутын өмнө

Номын сангууд уншигчийн карт үнэгүй нээж байна16 цаг 45 минутын өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээ16 цаг 47 минутын өмнө

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо16 цаг 54 минутын өмнө

Баянзүрхийн гүүрний ойр орчмын газрыг цэвэрлэв17 цаг 1 минутын өмнө

Хотын дарга Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллав17 цаг 3 минутын өмнө

“Титаник” хөлөг онгоцны ховор зургууд17 цаг 15 минутын өмнө

“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг дүү нь хөнөөгөөд байрыг нь шатаасан байжээ17 цаг 28 минутын өмнө

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж байна17 цаг 44 минутын өмнө

Согтууруулах ундаа элдэв өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг17 цаг 55 минутын өмнө

Хяналтын улсын байцаагч нарт онлайнаар сургалт зохион байгуулав18 цагийн өмнө

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье" зөвлөгөөн 21 аймагт үргэлжилж байна18 цаг 2 минутын өмнө

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүлэв18 цаг 12 минутын өмнө

Кофе зүрхэнд "тустай"18 цаг 20 минутын өмнө

“Улаанбаатар” баг чансаагаараа III байранд шалгарлаа18 цаг 24 минутын өмнө

XIX зуунд төрсөн дэлхийн хамгийн өндөр настан нас баржээ18 цаг 35 минутын өмнө

Монгол-ХБНГУ Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов18 цаг 39 минутын өмнө

Макрон Путинийг ухаалаг улс төрч гэжээ18 цаг 42 минутын өмнө

4, 9 тоогоор төгссөн автомашинтай иргэд энэ сард татвараа төлнө18 цаг 46 минутын өмнө

Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ19 цаг 3 минутын өмнө

Алтай констракшны барилга айдас дагуулж байна19 цаг 8 минутын өмнө

Автомашин хулгайлаад өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээ19 цаг 47 минутын өмнө

С.Баяр хорих ангид эмчлүүлж байгаа19 цаг 51 минутын өмнө

Энэ долоо хоногт +25 градус хүртэл дулаарна19 цаг 54 минутын өмнө

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүллээ19 цаг 55 минутын өмнө

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь19 цаг 57 минутын өмнө

Үйл явдал: “Номын өдөрлөг”-ийн нээлт болно20 цаг 17 минутын өмнө

Улаанбаатарт 17 хэм дулаан20 цаг 20 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр20 цаг 23 минутын өмнө

“Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ2018 оны 4-р сарын 22. 12:38

Их цэвэрлэгээнд 3296 төрийн албан хаагч оролцов2018 оны 4-р сарын 22. 11:59

“Титаник” хөлөг онгоцонд суух тасалбар, 1912 он2018 оны 4-р сарын 22. 11:45

Монголын бөхчүүд эвлэрлээ2018 оны 4-р сарын 22. 11:41

Ким Чен Унд мэхлэгдчихвий хэмээн эмээж байна2018 оны 4-р сарын 22. 11:33

Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ2018 оны 4-р сарын 22. 11:30

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой2018 оны 4-р сарын 22. 11:27

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна2018 оны 4-р сарын 22. 11:24

Амралтын өдрөөр хаана юу болох вэ ?2018 оны 4-р сарын 21. 18:04

Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа2018 оны 4-р сарын 21. 17:59

Цахим орчны “ЗАЛИЛАН“-гаас та сэргийлж чадна2018 оны 4-р сарын 21. 17:55

Солонгос хоолонд дуртай бүсгүйчүүд оройн хоолондоо ”Bulgogi” бэлтгээрэй2018 оны 4-р сарын 21. 14:46

Яармагийн гүүрийн бүтээн байгуулалт энэ оны 11 сард дуусна2018 оны 4-р сарын 21. 14:37

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын хуваарь2018 оны 4-р сарын 21. 14:35

ЕБС-ийн төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгоход нь туслах боловсролын үзэсгэлэн маргааш өндөрлөнө2018 оны 4-р сарын 21. 14:34

"Такси" үйлчилгээ үзүүлэх нэрээр иргэдийг зодож, дээрэмддэг байжээ2018 оны 4-р сарын 21. 14:27

Энэтхэгийн гадаад хэргийн сайд манай улсад айлчилна2018 оны 4-р сарын 21. 14:25

Сураггүй алга болсон Т.Цогт хүүгийн цогцос олджээ2018 оны 4-р сарын 21. 14:23

Хүү Жорж Буш Путинийг " ухаалаг тактикч" гэж тодорхойлжээ2018 оны 4-р сарын 21. 12:13

Л.Соёмбо ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ2018 оны 4-р сарын 21. 12:09

Норвегийн хамгийн тав тухтай шоронд хэрхэн аж төрдөг вэ?2018 оны 4-р сарын 21. 12:01

Лавров: Путин, Трамп хоёр цэргийн мөргөлдөөн гаргуулахгүй2018 оны 4-р сарын 21. 11:42

БНАСАУ пуужин, цөмийн туршилтаа зогсоож байгаагаа зарлав2018 оны 4-р сарын 21. 10:43

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна2018 оны 4-р сарын 21. 10:40

Улаабаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна2018 оны 4-р сарын 21. 10:38

Хакүхо аваргын бие чилээрхэж, бэлтгэлээ хойшлуулав2018 оны 4-р сарын 20. 20:53

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт гарсан ойн түймрийг цурманд орууллаа2018 оны 4-р сарын 20. 20:47

У.Хүрэлсүх:Цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа2018 оны 4-р сарын 20. 20:44

ЦУОШГ: Амралтын өдрүүдэд бороотой2018 оны 4-р сарын 20. 20:36

Таван түр зам ирэх даваа гарагт бүрэн ашиглалтад орно2018 оны 4-р сарын 20. 20:32

Пак Гын Хэ ялын тогтоолоо хүлээн зөвшөөрлөө2018 оны 4-р сарын 20. 16:22

4, 9-өөр төгссөн улсын дугаартай жолооч та энэ сард татвар төлнө2018 оны 4-р сарын 20. 15:46

“Монголын мистер -2018” УАШТ-д анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал нэмэгдлээ2018 оны 4-р сарын 20. 15:23

Нээлттэй Улаанбаатар систем ашиглалтын сургалт болж байна2018 оны 4-р сарын 20. 15:22

Л.Болд: Булган нөхрийгөө хоёр дахь ээж нь мэт маш сайн халамжилдаг байсан2018 оны 4-р сарын 20. 15:08

У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил2018 оны 4-р сарын 20. 15:02

Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ2018 оны 4-р сарын 20. 14:58

Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэн төсөл”-ийн Үндэсний шалгаруулалтыг нээж үг хэлэв2018 оны 4-р сарын 20. 14:23

Цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ2018 оны 4-р сарын 20. 14:19

Тавдугаар сарын 1-нээс олгох оюутны хөгжлийн хүүгүй зээлийг ингэж аваарай2018 оны 4-р сарын 20. 13:32

С.Бямбацогт: “78 Ерөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой2018 оны 4-р сарын 20. 13:21

Бүх тендерийг цахимаар зарлан явуулж байна2018 оны 4-р сарын 20. 13:18

Баянхонгорын алтан гартай эмч нар 2 ихэр охинд нэгэн зэрэг хагалгаа хийж амийг нь аварчээ2018 оны 4-р сарын 20. 13:12

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох