Баримт дэлгэгдсэн ч байдал өөрчлөгдөөгүй долоо хоног

2017 оны 11-р сарын 11. 12:29

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Ж.Батзандан Хурцтай холбоотой баримтуудыг дэлгэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар томилох гэж буйтай холбогдуулан эл асуудлаар томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэн мэдээлэл хийлээ.

“Эрдэнэт” ТӨҮГ-ын хувьцааны 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хууль бусаар авахад оролцсон байж болзошгүй. 49 хувийг Засгийн газар давуу эрхээр худалдан авах бүрэн боломжтой байсан. Гэтэл ХХБ-нд авч өгөх операцыг ТЕГ-ын дарга, тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар УИХ-д мэдэгдэхгүйгээр хийсэн. Энэ асуудлыг бид ярих цаг болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхээс нааш Б.Хурц гэдэг эрхэм тагнуулыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг яарах хэрэггүй гэж бодож байна” гэв.

“Эрүүл мэндийн даатгалын санг самрах гэж байна” гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар 2018 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар бол Эрүүл мэндийн даатгалын сан бие даасан байх ёстой. Энэ байгууллага нь Эрүүл мэндийн яамны эрх ашгийг биш Эрүүл мэндийн даатгуулагчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Одоо энэ санг самрах гэж байгаа юм байна. Үнэхээр өмнөх парламентад санал гаргаж, иргэдийн даатгалаас хүртдэг ашгийг нэмэгдүүлэх зорилгоор асуудалд хандаж ирсэн. Ер нь бол эмч нарын цалинг нэмэх, эмнэлгүүдийн тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх асуудлыг төр өөрөө шийдэх ёстой.

Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 85.2 хувь нь дэмжсэнгүй. Ингэснээр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд хэвээр үлдлээ.

Үүний дараа "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Эцсийн хэлэлцүүлэгт 300 мянган төгрөгийг Төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал нэрээр олгох санал дэмжигдлээ.

Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилуулахыг зөвшөөрөв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг дэлгэснийх нь дараахан ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Өнгөрсөн долоо хоногт түүнийг Монгол Улсаас БНСУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах саналыг Засгийн газар гаргаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн бөгөөд саналыг зөвшөөрчээ.

Нийгэмд

Тусгай цэцэрлэгийн барилгын асуудлаар эцэг, эхчүүд жагсав

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар сувиллын цэцэрлэг, яслийн хүүхдүүд, эцэг эхчүүд цэцэрлэгийн хуучин байранд өнөөдөр жагсаал хийлээ. Тус цэцэрлэгийн техник, эдийн засгийн үндэслэлийг 5.3 тэрбумаар тооцож, зураг төслөө гаргасан аж. Тухайн үед хотын дарга Нийслэлийн төсөвт суулгаж өгнө гэж амлаж байжээ. Амлалтын дагуу Нийслэлийн төсөвт 5.3 тэрбумыг суулгасан ч, улсын төсөвт 2.5 тэрбум буюу энгийн цэцэрлэг барих зардлаар санал оруулсан байна.

Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна

Дорноговь аймгийн Замын-Үүдээс энэ сарын хоёрны өдөр алга болсон Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Харамсалтай нь охиныг эрэн хайх ажиллагааны үр дүнд төдийлөн ахиц гарахгүй байна.

Охиныг эрэн хайх ажиллагааг алга болсон өдрөөс нь эхэлсэн ч одоогоор охиныг эрэн хайх явцад үр дүнтэй мэдээлэл олдоогүй байна Цагдаагийн Ерөнхий Газрынхан мэдээллээ. Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын гаргасан захирамжийн дагуу эрлийн баг эрэн хайх ажиллагааг орон даяар хийж байгаа аж.

Багш нар хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдэв

МБШУҮЭХ-оос энэ сарын 13-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэд Боловсрол, Шинжлэх Ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Шаардлагыг биелүүлэх хүртэл ажил хаялт үргэлжлэх аж. Тэдний хувьд үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх болно.

Дэлхийд

Улс төрчдийн оффшорын баримтууд нийтлэгдэв

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум ням гарагт хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлхийн оффшорын компаниудын үйл ажиллагааны тухай баримт бичгүүдийг нийтлүүлжээ. Эдгээр баримт бичигт 120 улс төрчийг дурдсан байна. Тухайлбал, тэдний дунд Канадын ерөнхий сайд, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны гишүүд, хоёрдугаар Елизаветагийн ордныхон, “Uber”, “Apple” компани оржээ.

Техасын сүмд халдлага гарч, 26 хүн амь үрэгдэв

Америкийн Техас мужид өнгөрсөн ням гарагт үл таних этгээд Баптистын сүмд өглөөний мөргөлийн үеэр хүмүүсийг бууджээ. Үүний улмаас 26 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн шархадсан байна. Эрэгтэй цэргийн дүрэмт хувцас өмссөн байсан бөгөөд машин хөлөглөн зугатах гэсэн гэж болсон явдлыг харсан хүмүүс ярьцгаажээ. Сүмд хүмүүсийгбуудсан хүн нь Сан-Антонио хотын захын дүүрэгт аж төрдөг 26 настай цагаан арьстан Девин Келли гэгч байсныгтелевизийн ABC News суваг мэдээлсэн байна.

Хокинг хүн төрөлхтөний сөнөж үгүй болох хугацааг нэрлэв

Британийн эрдэмтэн Стивен Хокинг 2600 он гэхэд хүн төрөлхтөн үгүй болно хэмээн таамаглаж байна. Хүн ам хэт олширч, эрчим хүчний хэрэглээ ихсэх нь соёл иргэншилд заналхийлж, ингэснээр Дэлхий галт бөмбөлөг болж хувирна гэж Бээжинд дээд хэмжээний “Tencent WE” уулзалтад оролцогчидтой дүрс холбоогоор харьцсан физикч үзэж байгааг “Нью-Йорк пост” сонинд мэдээлжээ.

Г.Хулан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 5 ]

2017 оны 11-р сарын 15. 10:48Зочин - [202.9.43.***]

Энэ эрхэм унэхээр ийм хуйвалдагч,юу ч хийхээс буцахгуй бурангуй хун юм бол яахаараа засгийн газар,еренхийлегч нар дэмжээд байгаа юм бэ Эднийг айлгах юм байгаа юм болуу

2017 оны 11-р сарын 14. 15:54Зочин - [103.9.90.**]

Элбэгдоржийн засаглалын үед захиалгаар хэрэг мөрддөг мөрдөгч,хянаж шүүхэд өгдөг прокурор,ял өгдөг тусгай шүүгч нартай болсон,Эдгээр хүмүүсийг шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой

2017 оны 11-р сарын 11. 19:32Зочин - [66.181.179.***]

HUITEN TSARAITAI HUREL CHULUN ZURHTEI HUNI MUG UZEJ HOLO OLD IDDEG HUTGA

2017 оны 11-р сарын 11. 13:05Зочин - [103.57.92.**]

албан тушаалаа ашиглан дээрэмхийдэг, хууль бусаар тагнаж чагнаж,төрийг муухай хараглуулдаг,хэлмэгдүүлдэг энээтгээд монголын нууцыг гадныханд худалдахыг үгүйсгэх аргагүй шүү нөгөө талаассолонгост байгаа 40000 монголчууд болон солонгосын тал хүлээж авахгүй байх маш өндөр магадлалтай

2017 оны 11-р сарын 11. 12:32Зочин - [66.181.188.***]

ene hurts tgl hovhorch ugduggui tom gar yumaa

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв4 цаг 21 минутын өмнө

Нийслэлийн Тээврийн газраас зорчигчийн хөлс төлөлтөд шалгалт хийлээ5 цаг 14 минутын өмнө

Х.Баттулга: Хүүхдийг зэрлэгээр хөнөөсөн, хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах ялыг сэргээх ёстой5 цаг 16 минутын өмнө

Манай авьяастан “Asian got talent”-ын финалд өрсөлдөхөөр боллоо5 цаг 18 минутын өмнө

Д.Анундарь ”Miss Pacific International-2017” тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ5 цаг 21 минутын өмнө

Согтуу жолооч осол гаргаж хүний аминд хүрчээ5 цаг 22 минутын өмнө

А.Пунсаг: Чингис хааны бодит хөрөг хоёр л бий5 цаг 36 минутын өмнө

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн VIII форум Рашаан хотноо нээлтээ хийлээ5 цаг 38 минутын өмнө

Хүлэгү хааны анхны байлдан дагуулал ба Исмайлынхан5 цаг 42 минутын өмнө

12 ордны амьдралдаа хэрэгжүүлэх мөрдлөг5 цаг 44 минутын өмнө

Харь гаригийнхныг судлах оросуудын маш нууц агентлаг “в/ч 10003”5 цаг 49 минутын өмнө

НИТХ-аар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна5 цаг 53 минутын өмнө

Ким Чен Ун: Цагаан ордон, Пентагоныг устгана5 цаг 56 минутын өмнө

Ж.Батзанданд иргэний хэрэг үүсгэжээ5 цаг 58 минутын өмнө

Говь-Алтай-Улаанбаатар чиглэлийн тээврийг зогсоожээ6 цаг 2 минутын өмнө

“Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийж байна6 цаг 4 минутын өмнө

Лицензийг нь цуцлуулах хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ6 цаг 7 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд томилогджээ8 цаг 44 минутын өмнө

Хамтарсан удирдах хорооны тавдугаар хуралдаан боллоо8 цаг 46 минутын өмнө

Аймшигтай утаа Шинэ Делиг нөмөрчээ8 цаг 48 минутын өмнө

Сэрэмжлүүлэг: Зургаан настай хүүхэд гэртээ шатаж амиа алджээ9 цаг 16 минутын өмнө

Амжилт гаргасан албан хаагчдыг шагналаа9 цаг 18 минутын өмнө

Гашуунсухайт боомтын гаалийн байцаагч нарыг шалгажээ9 цаг 20 минутын өмнө

МАН Хяналтын ерөнхий хорооны гишүүдээ томиллоо9 цаг 22 минутын өмнө

Алга болсон 13 настай охиныг оллоо9 цаг 24 минутын өмнө

3x3 шигшээ баг аравдугаар сарын шилдэгээр шалгарчээ9 цаг 54 минутын өмнө

Энэ сарын хүүхдийн мөнгө өгч эхэллээ10 цагийн өмнө

U-23 ДАШТ: А.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ10 цаг 3 минутын өмнө

193 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хэлэлцэв10 цаг 5 минутын өмнө

"Чанарын өдөрлөг" болж байна10 цаг 41 минутын өмнө

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж эхлэв10 цаг 44 минутын өмнө

ХСИС-ийн материаллаг баазыг сайжруулна10 цаг 49 минутын өмнө

Зүрхний өвчин, цусны бүлэг хоёр холбоотойг илрүүлжээ10 цаг 58 минутын өмнө

Говь-Алтай–Улаанбаатар чиглэлийн тээврийг зогсоолоо11 цаг 3 минутын өмнө

16 сургуулийн орчныг аюулгүй болгожээ11 цаг 5 минутын өмнө

Баруун бүсийн чуулга уулзалт болно11 цаг 7 минутын өмнө

Зэсийн үнэ цойлох хэмжээнд хүрсэн үү?11 цаг 8 минутын өмнө

Шумбагч хөлөг алга болсон газарт дэлбэрэлт болжээ11 цаг 40 минутын өмнө

Д.Амарбаясгалан улиран сонгогдлоо12 цаг 8 минутын өмнө

С.Оюун албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ12 цаг 12 минутын өмнө

Хойд Солонгосоос ирсэн НЭГ бичиг ба ГУРВАН өөр тайлбар12 цаг 16 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: "Төөрдөг байшин" үзэсгэлэн нээгдэнэ12 цаг 24 минутын өмнө

Улаанбаатарт 11 хэм хүйтэн12 цаг 27 минутын өмнө

Өнөөдөр туулай өдөр12 цаг 30 минутын өмнө

Агаар, орчны бохирдлыг бууруулах талаар хэлэлцэвӨчигдөр 20 цаг 38 минут

“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” болноӨчигдөр 20 цаг 33 минут

Хархорин сумын ээжүүд “Нүдээ Нээ” хөдөлгөөнд нэгдлээӨчигдөр 19 цаг 09 минут

Хурд, Никитоны "Нүргээн" болноӨчигдөр 19 цаг 08 минут

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” үзэсгэлэн нээгдлээӨчигдөр 19 цаг 04 минут

”Материалимпекс” ХК-ийн ханш 15 хувиар унажээӨчигдөр 18 цаг 58 минут

Тарваган тахал хүнд халдварласан байж болзошгүй тохиолдол гарчээӨчигдөр 18 цаг 56 минут

А.Ичинноров найм дахь ялалтаа авлааӨчигдөр 18 цаг 54 минут

Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болговӨчигдөр 18 цаг 52 минут

“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллооӨчигдөр 17 цаг 57 минут

Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд найман жилийн ял оноожээӨчигдөр 17 цаг 55 минут

Тусгай хяналтын дэд хороо долоон гишүүнтэй боллооӨчигдөр 17 цаг 50 минут

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандавӨчигдөр 17 цаг 48 минут

АТГ-ын ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байнаӨчигдөр 17 цаг 45 минут

“Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллааӨчигдөр 17 цаг 43 минут

Тусгай хамгаалалттай газруудад бартаат замын 60 мотоцикл өглөөӨчигдөр 17 цаг 01 минут

Орбитын тойрог замд гарсан ослыг харсан иргэд ЗЦА-д хандана ууӨчигдөр 16 цаг 58 минут

Боловсролын сайд нарын дараагийн чуулга уулзалт Румынд болноӨчигдөр 16 цаг 55 минут

“Харгиа” цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлаар санал солилцовӨчигдөр 16 цаг 53 минут

С.Зориг агснаар улстөр хийхээ хэзээ болих вэ?Өчигдөр 16 цаг 52 минут

Д.Цогтбаатар Б.Хурцыг онц хүнд хэрэгт гүтгэсэн гэж шүүхэд хандахаар болжээӨчигдөр 16 цаг 49 минут

Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзавӨчигдөр 16 цаг 42 минут

Онцгой байдлын байгууллагуудын ажлыг дүгнэж байнаӨчигдөр 16 цаг 29 минут

Цахим орчинд соёлтой хэрэглээ бий болгох сургалт боллооӨчигдөр 16 цаг 26 минут

Үндэсний музейн үзмэрийн сан хөмрөгийг танилцууллааӨчигдөр 16 цаг 04 минут

Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзавӨчигдөр 15 цаг 57 минут

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсныг илрүүлжээӨчигдөр 15 цаг 53 минут

"Энэ өвөл зуд болох эрсдэл өндөр байна" гэвӨчигдөр 15 цаг 50 минут

Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзавӨчигдөр 15 цаг 37 минут

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг онцоллооӨчигдөр 15 цаг 35 минут

Дэлхийн Зөн ОУБ-ын төслүүдэд 4000 гаруй хүүхэд хамрагданаӨчигдөр 15 цаг 15 минут

"ОХУ-д Ч.Ганбатыг саатуулагдсан гэх мэдээлэл ирээгүй" гэвӨчигдөр 15 цаг 12 минут

З.Энхболд: Төрийн байгууллагууд ажлаа хийж чадахгүй байнаӨчигдөр 15 цаг 10 минут

Монгол, Японы залуу судлаачид чуулж байнаӨчигдөр 14 цаг 59 минут

Өглөө, оройд явах автобусны тоог нэмжээӨчигдөр 14 цаг 57 минут

Бага хурлын төлөөлөгчдийг сонгоноӨчигдөр 12 цаг 46 минут

НҮБ болон Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзавӨчигдөр 12 цаг 36 минут

Сэлэнгэ аймагт 40 өрхийн 343 үхрийг устгалд оруулжээӨчигдөр 12 цаг 34 минут

"Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье" хэлэлцүүлэг болж байнаӨчигдөр 12 цаг 32 минут

12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээӨчигдөр 12 цаг 28 минут

Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 12 цаг 26 минут

Чуулган хуралдаж эхэллээӨчигдөр 12 цаг 21 минут

98 настай ээж 80 настай хүүгээ асарчээӨчигдөр 11 цаг 56 минут

АмЧам Монгол жилийн тайлангийн хурлаа зохион байгууллааӨчигдөр 11 цаг 29 минут

Банкны тухай хуулийг хэлэлцэнэӨчигдөр 11 цаг 19 минут

Монгол, Солонгосын Боловсролын сайд нар уулзлааӨчигдөр 11 цаг 16 минут

Бүх хүн цагаан хоолтон болвол юу болох вэ?Өчигдөр 11 цаг 13 минут

33 согтуу жолоочийг илрүүлэн саатуулжээӨчигдөр 11 цаг 02 минут

Багахангайд 268м байгалийн чулуун зам ашиглалтад орлооӨчигдөр 11 цаг 00 минут

Хөдөлмөрийн аюулгүй байдал Монголд бий юу?Өчигдөр 10 цаг 59 минут

Улаанбаатарт 11 хэм хүйтэн2017 оны 11-р сарын 23. 10:00

Үйл явдлын хураангуй2017 оны 11-р сарын 23. 09:59

Өнөөдөр бар өдөр2017 оны 11-р сарын 23. 09:56

Элчин сайд Л.Баттулга итгэмжлэх жуух бичгээ барив2017 оны 11-р сарын 22. 19:06

Ардчилсан залуусын сунгаа шинэ соёл тогтоолоо2017 оны 11-р сарын 22. 19:05

Орон нутгийн спортын мэргэжилтнүүд туршлага судлав2017 оны 11-р сарын 22. 19:02

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох