Гучин гэр бүл монголчуудын дайсан уу?

2017 оны 11-р сарын 13. 11:14

Арван жилийн өмнөхтэй харьцуулбал Монгол улсын жилийн төсөв 5-6 дахин тэлсэн нь ердөө ганц салбараас хамааралтай нь уул уурхай. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээгээр, 2016 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын ДНБ 17.2 их наяд төгрөг байсны 2.9 их наяд нь уул уурхайн салбарынх байжээ. Мөн үед улсын хилээр 3.7 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий бүтээгдэхүүн экспортод гарснаас 3.2 их наяд ам.долларынх нь уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнд ногдож байсан байна.

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар ийнхүү давамгай байр сууь эзлэхэд 2006 оноос дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үечлэл таарсан нь нөлөөлснийг дурдах хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн оргил үед нэг тонн зэс 10000 ам.доллар, нүүрс 300 ам.доллар хүрч байсан. Чухам энэ үед л Монголын эдийн засаг 17 хувиар өсч, дэлхийн хэмжээний мэдээ болж билээ.

Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд энэ салбарын зарим бүтээгдэхүүнд ногдуулсан 68 хувийн татвар, залгуулаад энэ салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах зорилгоор гаргасан хууль зэрэг нь уул уурхайд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдын үргээсэн. Энэ үргэлтийн үе нь эрдсийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ унахтай давхацсан юм. Эцсийн үр дүнд нь уул уурхайн экспортоос хамааралтай байсан Монголын эдийн засаг уналтын байдалд ороод байгааг бид харж байна.

Монгол Улс уул уурхайн салбараа нээж, энд маш их хэмжээний мөнгө эргэлддэг болсонтой зэрэгцэн энэ салбар улс төрийн тэмцлийн дэвсгэр сэдэв болсон нь үнэн. Энэ салбараар дамжин хөрөнгөө арвижуулсан, энэ салбарыг ашиглан улс төрийн имиж, карьераа босгосон аль аль нь өнөөдөр бий.

Сүүлийн үеийн үйл явдлуудыг харахад уул уурхайн салбар дахин халуун сэдэв болж байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Монголын баялгийг цөлмөж буй 30 гэр бүл байгаа, тэдэнтэй тэмцэнэ гэдгээ албан тушаалаа авсан өдрөөс мэдэгдсэн бөгөөд тэмцлээ эхлүүллээ.

Юун түрүүнд, энэ 30 гэр бүлд хамаарна гэж үзэн шинэ Засгийн газрын Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатарын томилгоонд хориг тавьсан ч УИХ хүлээж авсангүй, харин өнгөрсөн долоо хоногт энэхүү 30 гэр бүлтэй холбоотой асуудлыг шалгах болсноо Улсын Ерөнхий прокурорын газар мэдээллээ

Уг албан мэдээг бүрэн эхээр нь хүргэвэл “Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа “..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсний улмаас... лицензээр баяжсан хэсэг бүлэг бүхий хүмүүс буюу 30 гэр бүл байна” гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийг нээжээ.

Дээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарганажиллаж байна” гэжээ.

Уул уурхайн лиценз олголт өнөөг хүртэл хуулийн хүрээнд явж ирсэн. Хэрэв санаж байгаа бол лиценз авах гэж Ашигт малтмалын газрын үүдэнд дугаарлан хонож, компаниуд бие хамгаалагч хэмээн бөхчүүдийг аваачин зодоон хүртэл хийж байсан түүх бий. Хуулийн дагуу хамгийн түрүүлж өргөдөл өгсөн иргэн хэн ч байсан уг лицензийг авах эрхтэй байсан учраас хүч хэрэглэн дайрч ордог байсан. Чухам 2000 оны эхээр лиценз олголт хавтгай явагдсан бөгөөд Ашигт малтмалын газраас лицензийн шилжилт, хөдөлгөөний мэдээллийг сонины хэдэн нүүр дамнуулан мэдээлдэг байсан, хуулийн дагуу. Тэр үед лиценз олголтыг ийнхүү хавтгайруулан олгож, зарим нэг компани, хувь хүнд их хэмжээгээр төвлөрч байгааг сануулан бичсэн хэвлэлийн газрыг шүүхэд өгч буруудаж байсан тохиолдол ч бий. Харин одоо лицензийн шилжилт хөдөлгөөн багассан нь энэхүү лиценз аль хэдийнэ очих хүмүүсийнхээ гарт очсон хэрэг. Очих хүмүүс гэдэг нь хаана ямар нөөц бүхий орд байгааг мэддэг уул уурхай, геологийн салбарынхан, мөн эрх мэдэлтнүүд гэсэн үг.

Лиценз олголтыг цэгцлэх гэж оролдож байсан. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лиценз олгох ажлыг хэдэн жилээр зогсоож байсан. Өнгөрсөн жилээс цаг үетэйгээ нийцүүлэн цахимаар олгохоор шийдсэн ч энэ ажил нь удаа дараа бүтэлгүйтсэн юм.

Өнгөрсөн наймдугаар сард явагдах ёстой байсан цахим олголтыг эдүгээ хууль, тагнуулын байгууллага шалгаж байна. Байгалийн баялгийн ашиглалтаа эмх цэгцэнд оруулах нь нэг хэрэг. Харин сайхан зорилгын ард өөр санаа агуулаагүй гэдгийг яаж мэдэх вэ? 30 гэр бүл намнах ажил эхэлж байгаа нь 30-аад оны хэрэг гэдэгтэй ойр сонсогдоод байгаа биш гэж үү? Сүүлийн үед өрнөөд байгаа хийрхлийн дор эдийн засгийн гол салбараа татаад унагавал яах вэ?

Мэдээж мөнгөтэй болсон салбар улс төр, эрх мэдэл рүү нөлөөлөх оролдлого хийж эхэлсэн. XIX зууны сүүл үеэс АНУ-д төмөр замын сүлжээг хувийн компаниуд барьж эхэлснээр төр энэ салбарын лоббиг сөрж дийлэхээ больсон байдаг. Гэхдээ төмөр зам барьсан компани болгон ашигтай байгаагүй. Хүн ам олноор төвлөрсөн, аж үйлдвэр төвлөрсөн газруудыг холбосон ашигтай төмөр замыг том, мөнгөтэй компаниуд л барьж чадаж байсан. Бараа үйлдвэрлэгчид, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулагчид төмөр замынханд ихээхэн шулуулж, хэлсэн үнээр бараагаа тээвэрлэхээс өөр аргагүй байдалд хүрч байсан.

АНУ-ын Засгийн газар төрдөө, төмөр замын компаниудад ч ашигтай байх хувилбарыг олохыг хичээж, төрөөс зохицуулах гэж оролдож байсан нь буруудаж байсан түүхтэй. Энэ зөрчил бараг 100 жил үргэлжилсэн байдаг. Гэхдээ мөнгө их олж байгааг нь яллах, ад үзэх замаар шийдээгүй юм. Яагаад гэвэл хувийн өмч яллах үзэл угаасаа өнөөгийн АНУ-ыг тунхаглагчдын цусанд байгаагүй.

Харин манай 30 гэр бүлийн хэрэг нэг эхэлбэл хар мөртэй байх аюултай. Яагаад гэвэл өнөө цагийн монголчууд бидний цусанд хувийн өмчийг үзэн ядах, мөнгөтэй хүнийг адлах үзэл коммунизмаас уламжлан шингээстэй бий. Энэ цус шинэчлэгдэн сэлбэгдэх хугацаа ч болоогүй байгаа нь болгоомжлол төрүүлж байгаа юм.

Д.Нарантуяа

Эх сурвалж: News.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 3 ]

2017 оны 11-р сарын 13. 17:34Зочин - [103.212.119.**]

дайсан хулгайч луйварчид нам дамнасан төрд гарсан бүлэг ху ж аа цагаач луйварчид

2017 оны 11-р сарын 13. 16:38Зочин - [182.160.33.**]

Энэ 30 гэр бүл шударга бусаар хулгай хийж баяжсан тул Монголын дайсан

2017 оны 11-р сарын 13. 12:00Зочин - [103.57.92.**]

хувийн өмчийг үзэн ядсандаа биш шудрага бус байгаад асуудал байгаа юм эрх мэдэлтэнгүүд эрх мэдлээ ашиглаж давуу байдал олж ,хужль хүчний байгууллагатай үгсэн нийлсэн олсон орлогоосоо татвар төлөхгүй офшордсон нь ариун явдал уу

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Томилгооны сонсгол хийхийг 30 гишүүн дэмжив17 минут 27 секундын өмнө

"2018 онд багш нарын цалинг 30 хувиар нэмнэ" гэв22 минут 47 секундын өмнө

Ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа27 минут 21 секундын өмнө

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэв28 минут 49 секундын өмнө

"Дэлхийн шилдэг 15 мисс"-д шалгарсан Ц.Энхжин эх орондоо ирлээ31 минут 22 секундын өмнө

ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 80 хувь нь эрэгтэйчүүд байна43 минут 28 секундын өмнө

"Эрчим хүчний хэмнэлттэй загвар байшин" төсөл хэрэгжлээ51 минут 49 секундын өмнө

Монгол, Японы балетчдийн хамтарсан тоглолт боллоо54 минут 59 секундын өмнө

"Зэс эрдэнийн хувь" ХК-ийн хувьцааг ард түмэнд ашиглуулах ёстой" гэв57 минут 55 секундын өмнө

Хүүхдийн эрхийг хамгаалах арга хэмжээг яаралтай авахыг шаардав1 цаг 7 минутын өмнө

Н.Энхболд буудлагын холбоог удирдана2 цаг 40 минутын өмнө

“Хүн хүнээ хайрла” цомог таны сонорт2 цаг 47 минутын өмнө

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа3 цаг 1 минутын өмнө

Фам Бинь Минь Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзав3 цаг 2 минутын өмнө

Мансууруулах бодистой холбоотой дуудлага ихэсчээ3 цаг 4 минутын өмнө

Гэр Хороолол Хөгжлийн намыг бүртгэхээс татгалзав3 цаг 20 минутын өмнө

“Хүүхдийн элч”-үүд батламжаа гардаж андгайгаа өргөв3 цаг 21 минутын өмнө

Ж.Мөнхбат: Нөхцөл байдлыг эвлэрүүлж чадах хүн дарга болоосой3 цаг 24 минутын өмнө

Швейцарь дахь Монголчууд хандив илгээв3 цаг 43 минутын өмнө

М.Энхболд: Хурлаар зорих зам, хандах зүгээ зөв тодорхойлно3 цаг 45 минутын өмнө

Ц.Цогзолмаа Боловсролын сайд нарын чуулганд оролцож байна4 цаг 7 минутын өмнө

Гурван хүүхэд галд амиа алджээ4 цаг 11 минутын өмнө

Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна4 цаг 14 минутын өмнө

МАН-ын даргын суудал "МАЯА"-гийн зэрэгт унав уу?!4 цаг 18 минутын өмнө

“Антибиотикийг буруу хэрэглэхийг зогсооё" сургалт боллоо4 цаг 27 минутын өмнө

“Матад түншлэл-2017” форум болно4 цаг 34 минутын өмнө

Гаджетын өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?4 цаг 43 минутын өмнө

Боомтууд хэвийн ажиллаж байна4 цаг 56 минутын өмнө

Ленин хэр хэмжээний зардал чирэгдэл учруулдаг вэ?4 цаг 58 минутын өмнө

Анх удаа хүний толгойг шилжүүлэн суулгажээ5 цаг 21 минутын өмнө

МАН-ын Их хурал эхэллээ5 цаг 25 минутын өмнө

Порошенкогийн гэргий хүүхдийн мөнгөнөөс "хулгайлжээ"5 цаг 29 минутын өмнө

Б.Хурц "Цензургүй яриа"-аар юу дэлгэх бол?5 цаг 33 минутын өмнө

Гурван сая ам.доллараар машины дугаар худалдан авчээ5 цаг 39 минутын өмнө

НӨАТ: 20 сая төгрөгийн азтан тодров5 цаг 48 минутын өмнө

Трамп Оростой "холбоогүй"5 цаг 49 минутын өмнө

Намын бүлгүүд хуралдана5 цаг 57 минутын өмнө

”Дэлхийн хүүхдийн өдөр” тохиож байна6 цагийн өмнө

МАН-ыг хэн эвлэж, эмхлэж чадах бэ?6 цаг 1 минутын өмнө

Улаанбаатарт 7 хэм хүйтэн6 цаг 45 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: МАН-ын 28-р Их хурал эхэлнэ6 цаг 47 минутын өмнө

Өнөөдөр гахай өдөр6 цаг 49 минутын өмнө

Н.Түвшинбаяр “Чингис хаан” одонгоо гардан авлааӨчигдөр 13 цаг 38 минут

Монголын үндэсний музей өнөөдөр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилнэӨчигдөр 13 цаг 16 минут

Хальтиргаа, гулгаа үүссэн зам талбайн мэдээллийг утсаар авдаг боллооӨчигдөр 13 цаг 14 минут

"Чингис хаан" одон гардуулах ёслол эхэллээӨчигдөр 13 цаг 04 минут

Н.Төгсцогт ес дэх өрсөлдөгчөө яллааӨчигдөр 13 цаг 02 минут

Өнөөдөр нохой өдөрӨчигдөр 13 цаг 00 минут

22-23-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурнаӨчигдөр 12 цаг 58 минут

Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн "Монгол бахархлын өдөр" тохиож байнаӨчигдөр 12 цаг 57 минут

Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” жагсаал болж байна2017 оны 11-р сарын 18. 16:31

Өнөөдөр гурван жүдоч барилдана2017 оны 11-р сарын 18. 16:24

УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд2017 оны 11-р сарын 18. 16:21

Таканохана Сумогийн холбооны ерөнхийлөгч болохын тулд Харүмафүжиг гүтгэжээ2017 оны 11-р сарын 18. 16:17

Анхан болон давж заалдах шатны шүүхийн 2018 оны төсөв батлагдав2017 оны 11-р сарын 18. 16:04

Маргааш хилийн боомтууд амарна2017 оны 11-р сарын 18. 15:33

Зам тээврийн ослоор хохирсон иргэдийн дурсгалыг хүндэтгэж байна2017 оны 11-р сарын 18. 15:31

Аргентины шумбагч хөлөг сураггүй болжээ2017 оны 11-р сарын 18. 14:51

Их цагаан сүлдийг цэнгүүлэх ёслол болно2017 оны 11-р сарын 18. 14:48

Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр Д.Оюунхорол, Л.Болд нарыг томилохыг дэмжив2017 оны 11-р сарын 18. 14:30

Өнөөдөр “Нүдээ нээ” жагсаал болно2017 оны 11-р сарын 18. 14:23

Зуны дугуйгаа солихыг анхааруулав2017 оны 11-р сарын 18. 14:21

Монголын зээлжих зэрэглэл нэмэгджээ2017 оны 11-р сарын 18. 14:11

Хүйтний эрч бага зэрэг суларна2017 оны 11-р сарын 18. 14:08

Гайморитаар өвдөхгүйн тулд хамраа онгорхой байлгах хэрэгтэй2017 оны 11-р сарын 18. 14:05

“Орон нутгийн шилдэг удирдагч” шалгарав2017 оны 11-р сарын 18. 13:37

"21000" реалити шоуны ялагчаар Т.Батхүү шалгарав2017 оны 11-р сарын 18. 13:34

Б.Хурцын "ХУРЦ" фактуудтай долоо хоног2017 оны 11-р сарын 18. 13:23

М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ2017 оны 11-р сарын 18. 12:08

Улаанбаатарт 11 хэм хүйтэн2017 оны 11-р сарын 18. 12:05

Өнөөдөр тахиа өдөр2017 оны 11-р сарын 18. 12:01

"Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян эхэллээ2017 оны 11-р сарын 17. 19:01

“Сонгино хүү” бүжгэн жүжиг нээлтээ хийлээ2017 оны 11-р сарын 17. 18:59

Туркт цэргийн атташе суулгахаар судалж байна2017 оны 11-р сарын 17. 18:43

Хилийн хөдөлгөөнт бүлэг үүргээ амжилттай биелүүлээд ирлээ2017 оны 11-р сарын 17. 18:42

Австрали, Канадын элчин сайд нарыг хүлээн авч уулзав2017 оны 11-р сарын 17. 18:39

МАН-ын Бага хурал ням гарагт болно2017 оны 11-р сарын 17. 18:35

Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллана2017 оны 11-р сарын 17. 17:57

“Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнд сурагчид оролцлоо2017 оны 11-р сарын 17. 17:47

Дэлхийн дутуу нярайн өдөр тохиож байна2017 оны 11-р сарын 17. 17:41

Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” жагсаал болно2017 оны 11-р сарын 17. 17:37

"Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе" аян боллоо2017 оны 11-р сарын 17. 17:16

“Монгол-Оросын хамтарсан комиссын XVI хуралдаан”-д оролцлоо2017 оны 11-р сарын 17. 17:06

Галт тэрэг 20 секундын өмнө хөдөлсний төлөө уучлал гуйжээ2017 оны 11-р сарын 17. 17:03

"МАН-ын Их хуралд 1309 төлөөлөгч оролцоно" гэв2017 оны 11-р сарын 17. 16:50

Танихгүй эмэгтэй айлын хүүхэд андуурч авч явжээ2017 оны 11-р сарын 17. 16:36

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв2017 оны 11-р сарын 17. 16:29

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө2017 оны 11-р сарын 17. 16:01

Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав2017 оны 11-р сарын 17. 16:00

Мансууруулах бодис оруулж ирсэн этгээдүүдийг баривчилжээ2017 оны 11-р сарын 17. 15:38

Ачааны вагон засварын депо чанарын стандартаар засвар хийдэг боллоо2017 оны 11-р сарын 17. 15:36

Төв банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв2017 оны 11-р сарын 17. 15:32

’Мандала’’ хотхонд ажиллаж байсан цахилгаанчин амиа алджээ2017 оны 11-р сарын 17. 15:30

Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг өргөн барилаа2017 оны 11-р сарын 17. 15:26

Гүүрэн гарц барих гэж Олимпийн гудамж дахь модыг тайрчээ2017 оны 11-р сарын 17. 15:25

"Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажил" эхлүүлжээ2017 оны 11-р сарын 17. 15:21

Жүжигчин Ричард Гир Монголд иржээ2017 оны 11-р сарын 17. 15:11

Эко автомашинуудад ногдуулсан татварыг буцаан олгох хугацаа дуусаж байна2017 оны 11-р сарын 17. 15:07

Ж.Батзандан: Б.Хурцтай холбоотой олон асуудлыг би дэлгэнэ2017 оны 11-р сарын 17. 15:04

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 10.7 их наяд төгрөгт хүрчээ2017 оны 11-р сарын 17. 13:23

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох