985 иргэний газар өмчлөлийн захирамжийг гаргажээ

2017 оны 11-р сарын 13. 15:36

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг хэрэгжүүлж байгаа. Энэхүү аяны явц болон иргэд аянд хамрагдахад юу анхаарах, ямар бичиг баримт бүрдүүлэх зэрэг асуудлаар нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэнтэй ярилцлаа.

-Нийслэлийн газрын албанаас иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг эхлүүлээд 2 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд аянд хэчнээн иргэн хамрагдав, аяны явц ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-“Нийслэлийн иргэдэд эзэмшиж буй газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх 3 сарын аян” ес дүгээр сарын 4-нөөс эхэлсэн. Хамгийн түрүүн манай мэргэжилтнүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, 1154 иргэний хашааг газар дээр үзэн 33 айлын кадастрын зургийн зөрүүг арилгаж, 10 айлын орц гарцын асуудал шийдвэрлэж, шийдвэрээ авсан ч үл хөдлөхийн гэрчилгээгээ аваагүй байсан 63 иргэнд хуулийн зөвлөгөө өгч, дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргуулахаар явуулсан байна. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар 429 иргэнд газар өмчлөх захирамж гарган шийдвэрээ иргэдэд нь гардуулсан.

Баянзүрх дүүрэгт 9 дүгээр сарын 25-наас 10 сарын 28-ныг дуустал 3 долоо хоног ажилласан. Энэ хугацаанд 2477 иргэний хашааг газар дээр нь үзэж, 408 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, 87 иргэний газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, 188 иргэний газар эзэмших эрхээ шилжүүлэх нийт 1213 иргэний асуудлыг дүүргийн Засаг даргын захирамжийн төсөлд оруулан 2 удаа танилцуулсан боловч захирамж гараагүй байна.

Үүнээс гадна газрын ямар нэгэн зөрчилгүй шууд эзэмшил газрыг нь өмчлөх боломжтой 441 иргэний газар өмчлөх эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэж, газар өмчлөх шийдвэрийг бичин дүүргийн Газрын албанд хүлээлгэн өгөөд байна.

Хамгийн сүүлд Баянгол дүүрэгт ажиллаад дууслаа. Өнөөдрийн байдлаар 456 иргэнтэй уулзаж, 228 хашааг газар дээр нь үзэж газрын зөрчил маргаангүй 115 өргөдөл аваад байна. Мөн орц гарц гаргах, буруу барьсан хашааг кадастрын зургийн дагуу засах, кадастрын зурагт өөрчлөлт оруулах зэрэг ажлууд хийгдлээ. Нийт 3 дүүргийн хэмжээнд 985 иргэний өмчлөлийн захирамжийг гаргаж, хугацаа сунгуулах, эрх шилжүүлэх зэрэг захирамжийн төслийн шатанд явж байгаа нийт 1628 өргөдөл байна.

-Эзэмшил газар гэдгийг та тодотгоод тайлбарлахгүй юу?

-Дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, дүүргийн газрын албаны тамга бүхий кадастрын зургийн хамт байгаа мөн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа бол та газар эзэмшигч мөн. Үүнийг эзэмшил газартай гэж хэлнэ. Зориулалтын дагуу гэдэг нь газар эзэмших гэрчилгээн дээр бичигдсэн иргэний ахуйн зориулалтаар гэдэгтэй тохирч байх ёстой. Зарим иргэд иргэний ахуйн зориулалттай гэрчилгээтэй гэтэл газар дээрээ машин засвар ажиллуулж байна энэ бол зориулалттайгаар тохирохгүй байгаа учир газрын хуулийг зөрчсөн гэж үзнэ.

-Би зуслангийн газар эзэмшдэг байлаа гэхэд энэ аянд хамрагдаж газраа өмчлөх боломжтой юу?

-Уг аян маань нийслэлийн үнэлгээний 1, 2 дугаар бүсэд оршин сууж буй иргэдэд хамаатай юм. Яагаад 1, 2 дугаар бүс гэж онцолсон юм вэ гэж иргэд их асуудаг. Бид 9 дүгээр сард аянаа эхлүүлсэн тул он дуустал 1, 2 дугаар бүсээ эхний ээлжинд дуусгая гэж төлөвлөсөн. 2018 оноос үлдсэн 3,4 дүгээр бүс болон зуслангийн ногоон бүсэд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэн хийнэ. Зусланг 2018 онд гэж төлөвлөсний гол шалтгаан бол нийслэлийн ногоон бүсийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахаар төлөвлөсөн.

Өөрөөр хэлбэл, 2018 онд зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дахин боловсруулан батлуулах мөнгийг төсөвт суулгахаар ажиллаж байна. Хэрвээ энэ төсөв батлагдчих юм бол ирэх онд зуслангийн ногоон бүсийн газар олголтыг цэгцлэх ажил эрчимтэй хийгдэх боломжтой болох юм. Одоо мөрдөж байгаа ерөнхий төлөвлөгөө маань 2011 онд хийгдсэн учир одоогийн газар ашиглалтын байдалд нийцэхгүй байна.

-Аянд хамрагдсан 6 дүүргийн 43 хороонд оршин суудаггүй иргэд байвал энэхүү аянд хамрагдаж болох уу. Эсвэл зөвхөн судалгаанд хамрагдсан хорооны иргэд л газраа өмчилж авах юм уу?

-Нийслэлийн Газрын албанаас энэ ондоо судалгаанд хамрагдсан айлуудаар орж газрыг өмчлүүлэх ажил хийгдэж байна. Ирэх онд нийслэлийн үнэлгээний 3-4 дүгээр бүсэд оршин сууж буй иргэдийн газар ашиглалтын байдалд судалгаа хийж газрыг өмчлүүлэх, зөрчил маргааныг арилгах, орц гарц гаргах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

-Хэрвээ миний эзэмшил газар ямар нэгэн зөрчилтэй бол яах вэ. Талбайн хэмжээгээ хэтрүүлсэн ч юм уу, орц гарц хаасан байвал газраа өмчилж авах боломжгүй гэсэн үг үү?

-Ер нь бол тийм. Гэхдээ бид та ямар зөрчилтэй байна. Үүнийгээ яаж засаж болох вэ гэдгийг газар дээр очоод зөвлөгөө өгч зөрчлөө арилгахад нь тусалж, кадастрын компанитай хамтран цэг тэмдгийг зааж өгөх хашааг нь засуулах, орц гарц гаргахад нь тусалж хашааг нь буулгаж зөөж барихад нь дүүргийн газрын албатайгаа хамтран ажиллаж байна.

-Үнэлгээний 1, 2 дугаар бүсчлэл гэж яг юуг хэлж байгаа вэ?

-Нийслэлийн төвийн 6 дүүрэг тус бүр дүүргийн Иргэдийн хурлын тогтоолоор батлагдсан нийслэлийн газрын үнэлгээний 1-4 дүгээр бүс гэж байдаг. Газрын төлбөр, үнэлгээг ИТХ-ын тогтоолыг үндэслэн бүсчлэлийг тогтоодог. Энэ бүсчлэлээр 1-2 дугаар бүс гэж тогтоогдсон бүсийн иргэдийг бид он дуустал хугацаанд газрыг нь өмчлүүлэхээр ажиллаж байна.

-Яагаад заавал нийслэлийн суурьшлын 1-2 дугаар бүсэд оршин сууж байгаа иргэд гэж тодотгосон юм вэ. Хэрэв би 3 дугаар бүсэд амьдардаг бол газраа өмчилж авч болохгүй юм уу?

-Бидэнд он дуустал 3 сарын хугацаа байгаа болохоор 1-2 дугаар бүсийг сонгосон. Мөн1-2 дугаар бүсэд дахин шинээр газар олгох газаргүй байгаа учраас эндээсээ эхлээд өмчлөлөө цэгцлээд явах зорилгоор дээрх бүсүүдийг сонгосон байгаа. Ер нь 3-4 дүгээр бүсүүдэд 2018 онд ажиллахаар төлөвлөөд байна. Аян дууслаа гэдэг нь газар өмчлөлийн ажил зогслоо гэж ойлгож болохгүй газраа өмчилж авах эрх нээлттэй байгаа. Аяны бол манай мэргэжилтнүүд иргэдэд ойртон хороо дээр сууж ажиллах, газар дээр нь хашааг нь үзэх, иргэдийнхээ үгийг сонсох хооронд нь зөвшилцүүлэн орц гарц гаргах зэрэг ажил хийж байгаагаараа онцлог юм. Заавал аянг хүлээх хэрэггүй материалаа бүрдүүлээд дүүргийн газрын албандаа хүсэлтээ гаргахад болно.

-Одоо Баянгол дүүрэгт аян үргэлжилж байгаа юм байна. Дараа нь аль дүүрэгт ажиллах вэ?

-Энэ сарын 13,14-нд Хан-Уул дүүрэгт ажиллах төлөвлөгөөтэй байна. Харин 15-наас эхлэн 10 хоног Сүхбаатар дүүрэгт, дараа нь Чингэлтэй дүүргэт ажиллана. Иймд иргэд материалаа бүрдүүлэн бэлэн болгосон байвал сайн байна.

-Аяны хүрээнд эзэмшил газраа өмчлөх хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлсэн байх ёстой вэ?

-Нийслэлийн Газрын албанаас зөвлөмж, тараах материал 10000 ширхгийг хэвлүүлэн дүүрэг, хороо, хэсгийн ахлагч нараар дамжуулан тараасан байгаа. Иргэд доорх материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

  1. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /хугацаа дуусаагүй байх, эх хувиар авчрах/
  2. Газрын албаны тамга тэмдэг бүхий кадастрын зураг /гэрчилгээ, кадастрын зургийн хэмжээ зөрүүгүй байх/ Зарим иргэд хувийн компаниар хийлгэсэн кадастрын зургаа газрын албаны зургийн сүлжээнд оруулахаар дүүргийн газрын албанд өгөх ёстойг мэдэхгүй өөртөө хадгалаад байдаг юм байна.
  3. Хорооны Засаг даргын тодорхойлолт энд би бас нэг тайлбар хэлмээр байна. Хорооны Засаг дарга нар чи манай хороонд амьдраагүй тодорхойлолт өгөхгүй гэдэг юм байна. Гэтэл тодорхойлолт гэдэг нь тэр хүн зөвхөн амьдардаг гэсэн тодорхойлолт биш тухайн хашааны номер дугаарыг давхардуулалгүй олгосон байх, бас тухайн иргэний хашаа байшин үл хөдлөх нь байдаг гэдгийг тодорхойлох юм. Иргэн хашаандаа амьдардаггүй түрээсэлдэг өөрөө байшинд амьдардаг байж болно. Тэгэхээр тэрийг нь л тодорхойлно гэсэн үг. Иргэд бас хашаагаа бусдад түрээсэлдэг өөрөө амьдардаггүй бол үүнийгээ хороондоо мэдэгдэж манай хашааг ... хэн түрээсэлдэг гэдгийг тэмдэглүүлэх хэрэгтэй.
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Газар өмчлөхийг хүссэн өргөдөл /хэвлэмэл маягтаар бөглөнө/
  6. Газрын төлбөр төлсөн баримт /жилд 1м2 газарт 4 төг 40 мөнгө төлдөг / хэрэв олон жил төлөөгүй бол нөхөж төлнө 700м2 газартай бол жилд 3080 төгрөг төлнө энэ нь улсаас 90% чөлөөлөөд зөвхөн 10 хувийг иргэнээр төлүүлдэг юм

-Иргэд аянд хамрагдахдаа юу, юуг анхаарах ёстой вэ?

-Иргэдэд зөвлөгөө өгөхөд хамгийн түрүүнд газар эзэмших гэрчилгээтэй байх ёстой. Энэ аян бол шинээр газар зааж гэрчилгээ олгох биш гэрчилгээтэй иргэдийн газрыг өмчлүүлэх, мөн олон жил уг газар дээрээ суурьшин амьдарч байгаа иргэдийн газрыг хууль зөрчөөгүй маргаангүй бол баталгаажуулан гэрчилгээ олгохоор дүүргийн Засаг даргад захирамжийн төсөл бэлдэн танилцуулах цаашид газрыг өмчлүүлэх, газрыг нь үл хөдлөх эд хөрөнгө болгож өгөх л зорилготой юм.

Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хугацаа нь дуусаагүй эсэхийг үзээрэй он сар нь Засаг даргын захирамжийг үндэслэн бичигдсэн байгаа. Энэ он сараас эхлэн хэдэн жилийн хугацаатай олгосон байгаагаар тоолно. Гэтэл иргэд гэрчилгээг олгосон он сар гэж доод талд бичигдсэнээс эхлэн тоолоод хугацаа дуусаагүй байна гэж бодоод байдаг. Зарим нь бүр хугацаагаа хараагүй далд хийгээд мартсан гэрчилгээний хугацаа дуусаад 3-5 жил болсон ч байна. Мөн кадастрын зургийн доод талд бичигдсэн талбайн хэмжээ гэрчилгээн дээр бичигдсэн талбайн хэмжээ зөрүүтэй байдаг. Энэ юунаас болдог вэ гэхээр иргэд хашаагаа барихдаа кадастрын компаниар 4 цэгээ тэмдэглүүлэлгүй өөрсдийн нүдэн баримжаагаар барьдагтай холбоотой хэрэв зөрүүтэй бол газрын албаны мэргэжилтэнтэйгээ уулзаж аль нь зөв вэ цаашид яаж засах талаар зөвлөгөө авах хэрэгтэй.

Бас нэг зүйл хэлэхэд, цахим өмчлөлөөр газар авсан иргэд өргөдөл өгсөн байдаг. Газар өмчлөлийн хуулинд зөвхөн нэг удаа үнэ төлбөргүй гэж заасан байдаг тул та гэр бүлийн гишүүдийнхээ хэн нэгний нэр дээр одоо байгаа хашаагаа өмчлүүлж болно. Мөн хөдөө орон нутагт газар өмчилж авсан иргэд мөн болохгүй юм.

-Ер нь иргэд хэр идэвхтэй оролцож байна. Аяны үйл ажиллагаанд зөвхөн иргэд биш төрийн байгууллагуудын дэмжлэг туслалцаа сайн байвал амжилттай явагдах байх гэж бодож байна. Дүүрэг, хорооны Засаг дарга нар хэрхэн хүлээн авч байна. Иргэд рүүгээ чиглэсэн ажил болохоор их баяртай хүлээн авч байгаа байх энэ талаар?

-Сонгинохайрхан дүүргийн хувьд иргэд болон дүүргийн Засаг даргын тамгын газар, Газрын алба, Хорооны Засаг дарга нар, хэсгийн ахлагч гээд бүгд их сайн тусалж дэмжиж аян маань ч үр дүнтэй сайн явагдсан.

Харин Баянзүрх дүүргийн хувьд Газрын албаны маань мэргэжилтнүүд хамтран ажиллаж иргэд ч бас идэвхтэй оролцсон боловч Дүүргийн Засаг даргын зүгээс дэмжлэг үзүүлээгүй болохоор газар өмчлүүлэх аян маш муу явагдлаа хүссэн үр дүндээ хүрч чадсангүй. 2250 иргэнд газрыг нь өмчлүүлнэ гэсэн зорилготой байсан боловч 431 иргэнд газар өмчлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гаргасан. Дүүрэг дээр газар эзэмших эрхийн хугацаа сунгах, эрх шилжүүлэх, шинээр эзэмших эрх олгох зэрэг 1213 иргэний өргөдөл үлдээсэн байгаа энэ захирамжууд гарчихвал бид газрыг нь өмчлүүлэхэд бэлэн байна.

Баянгол дүүргийн хувьд Дүүргийн Засаг дарга болон Газрын алба, хороо, хэсгийн дарга нар сайн дэмжиж байсан ч иргэдийн идэвхи сул байлаа. Иймд иргэдээ идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Гэхдээ энэ нь газар өмчлөл зогслоо гэсэн үг биш дээр хэлсэнчлэн дүүргийн Газрын алба өмчлөлийн өргөдөл хүлээж авах ажил хэвийн явагдана.

-Нийслэлийн ногоон бүс зуслангийн газар өмчлөлийн ажил явагдаж байгаа юу өргөдлөө хаана өгөх вэ?

-Нийслэлийн ногоон бүс энэ аянд хамрагдаагүй ч гэсэн газар өмчлөлийн ажил бол хэвийн явагдаж байгаа. Хэрэв таны эзэмшиж буй газар ойн сан, усны хамгаалалтын бүс, өндөр хүчдэлийн хамгаалалтын бүсэд ороогүй бол өмчлүүлж болно. Та дүүргийн Газрын албандаа дээрхи материалуудыг бүрдүүлэн өргөдлөө өгөхөд болно.

-Иргэд Газрын албанаас “Газар өмчлүүлэх шийдвэр”-ээ авсан нь газраа өмчилж авсан гэсэн үг мөн үү. Шийдвэрээ банкны барьцаанд өгөх гэхээр дахин газрын албан дээрээ оч гээд байх юм энэ юу гэсэн үг вэ?

-Аяны хүрээнд манай мэргэжилтнүүд иргэдтэй уулзахад, яг ийм тохиолдлууд зөндөө байна. Дүүргийн Газрын албанаас танд газрыг тань өмчлүүлсэн гэсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг танд өгсөн бол та шийдвэрээ, кадастрын зураг, хянан баталгааны хуудас, дүүргийн бүртгэлийн хэлтсийн бусад бүрдүүлдэг материалуудыг бүрдүүлэн хүсэлтээ тухайн дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст өгч эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авснаар та газраа өөрийн үл хөдлөх хөрөнгө боллоо гэж үзнэ. Ингээд та зарах, бэлэглэх, өвлүүлэх, барьцаалах эрхтэй болж байна гэсэн үг юм.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 2 ]

2017 оны 11-р сарын 14. 11:55Зочин - [182.160.37.***]

Ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурах ажил байна даа...

2017 оны 11-р сарын 13. 22:57Зочин - [202.72.245.**]

Zuv ..tusal.noloo

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв4 цаг 7 минутын өмнө

Нийслэлийн Тээврийн газраас зорчигчийн хөлс төлөлтөд шалгалт хийлээ4 цаг 59 минутын өмнө

Х.Баттулга: Хүүхдийг зэрлэгээр хөнөөсөн, хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах ялыг сэргээх ёстой5 цаг 1 минутын өмнө

Манай авьяастан “Asian got talent”-ын финалд өрсөлдөхөөр боллоо5 цаг 3 минутын өмнө

Д.Анундарь ”Miss Pacific International-2017” тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ5 цаг 6 минутын өмнө

Согтуу жолооч осол гаргаж хүний аминд хүрчээ5 цаг 7 минутын өмнө

А.Пунсаг: Чингис хааны бодит хөрөг хоёр л бий5 цаг 22 минутын өмнө

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн VIII форум Рашаан хотноо нээлтээ хийлээ5 цаг 24 минутын өмнө

Хүлэгү хааны анхны байлдан дагуулал ба Исмайлынхан5 цаг 27 минутын өмнө

12 ордны амьдралдаа хэрэгжүүлэх мөрдлөг5 цаг 30 минутын өмнө

Харь гаригийнхныг судлах оросуудын маш нууц агентлаг “в/ч 10003”5 цаг 35 минутын өмнө

НИТХ-аар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна5 цаг 38 минутын өмнө

Ким Чен Ун: Цагаан ордон, Пентагоныг устгана5 цаг 41 минутын өмнө

Ж.Батзанданд иргэний хэрэг үүсгэжээ5 цаг 43 минутын өмнө

Говь-Алтай-Улаанбаатар чиглэлийн тээврийг зогсоожээ5 цаг 48 минутын өмнө

“Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийж байна5 цаг 49 минутын өмнө

Лицензийг нь цуцлуулах хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ5 цаг 52 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд томилогджээ8 цаг 30 минутын өмнө

Хамтарсан удирдах хорооны тавдугаар хуралдаан боллоо8 цаг 31 минутын өмнө

Аймшигтай утаа Шинэ Делиг нөмөрчээ8 цаг 33 минутын өмнө

Сэрэмжлүүлэг: Зургаан настай хүүхэд гэртээ шатаж амиа алджээ9 цаг 1 минутын өмнө

Амжилт гаргасан албан хаагчдыг шагналаа9 цаг 3 минутын өмнө

Гашуунсухайт боомтын гаалийн байцаагч нарыг шалгажээ9 цаг 6 минутын өмнө

МАН Хяналтын ерөнхий хорооны гишүүдээ томиллоо9 цаг 7 минутын өмнө

Алга болсон 13 настай охиныг оллоо9 цаг 9 минутын өмнө

3x3 шигшээ баг аравдугаар сарын шилдэгээр шалгарчээ9 цаг 40 минутын өмнө

Энэ сарын хүүхдийн мөнгө өгч эхэллээ9 цаг 46 минутын өмнө

U-23 ДАШТ: А.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ9 цаг 48 минутын өмнө

193 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хэлэлцэв9 цаг 50 минутын өмнө

"Чанарын өдөрлөг" болж байна10 цаг 26 минутын өмнө

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж эхлэв10 цаг 29 минутын өмнө

ХСИС-ийн материаллаг баазыг сайжруулна10 цаг 35 минутын өмнө

Зүрхний өвчин, цусны бүлэг хоёр холбоотойг илрүүлжээ10 цаг 43 минутын өмнө

Говь-Алтай–Улаанбаатар чиглэлийн тээврийг зогсоолоо10 цаг 49 минутын өмнө

16 сургуулийн орчныг аюулгүй болгожээ10 цаг 50 минутын өмнө

Баруун бүсийн чуулга уулзалт болно10 цаг 53 минутын өмнө

Зэсийн үнэ цойлох хэмжээнд хүрсэн үү?10 цаг 54 минутын өмнө

Шумбагч хөлөг алга болсон газарт дэлбэрэлт болжээ11 цаг 26 минутын өмнө

Д.Амарбаясгалан улиран сонгогдлоо11 цаг 54 минутын өмнө

С.Оюун албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ11 цаг 58 минутын өмнө

Хойд Солонгосоос ирсэн НЭГ бичиг ба ГУРВАН өөр тайлбар12 цаг 1 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: "Төөрдөг байшин" үзэсгэлэн нээгдэнэ12 цаг 9 минутын өмнө

Улаанбаатарт 11 хэм хүйтэн12 цаг 12 минутын өмнө

Өнөөдөр туулай өдөр12 цаг 15 минутын өмнө

Агаар, орчны бохирдлыг бууруулах талаар хэлэлцэвӨчигдөр 20 цаг 38 минут

“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” болноӨчигдөр 20 цаг 33 минут

Хархорин сумын ээжүүд “Нүдээ Нээ” хөдөлгөөнд нэгдлээӨчигдөр 19 цаг 09 минут

Хурд, Никитоны "Нүргээн" болноӨчигдөр 19 цаг 08 минут

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” үзэсгэлэн нээгдлээӨчигдөр 19 цаг 04 минут

”Материалимпекс” ХК-ийн ханш 15 хувиар унажээӨчигдөр 18 цаг 58 минут

Тарваган тахал хүнд халдварласан байж болзошгүй тохиолдол гарчээӨчигдөр 18 цаг 56 минут

А.Ичинноров найм дахь ялалтаа авлааӨчигдөр 18 цаг 54 минут

Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болговӨчигдөр 18 цаг 52 минут

“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллооӨчигдөр 17 цаг 57 минут

Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд найман жилийн ял оноожээӨчигдөр 17 цаг 55 минут

Тусгай хяналтын дэд хороо долоон гишүүнтэй боллооӨчигдөр 17 цаг 50 минут

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандавӨчигдөр 17 цаг 48 минут

АТГ-ын ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байнаӨчигдөр 17 цаг 45 минут

“Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллааӨчигдөр 17 цаг 43 минут

Тусгай хамгаалалттай газруудад бартаат замын 60 мотоцикл өглөөӨчигдөр 17 цаг 01 минут

Орбитын тойрог замд гарсан ослыг харсан иргэд ЗЦА-д хандана ууӨчигдөр 16 цаг 58 минут

Боловсролын сайд нарын дараагийн чуулга уулзалт Румынд болноӨчигдөр 16 цаг 55 минут

“Харгиа” цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлаар санал солилцовӨчигдөр 16 цаг 53 минут

С.Зориг агснаар улстөр хийхээ хэзээ болих вэ?Өчигдөр 16 цаг 52 минут

Д.Цогтбаатар Б.Хурцыг онц хүнд хэрэгт гүтгэсэн гэж шүүхэд хандахаар болжээӨчигдөр 16 цаг 49 минут

Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзавӨчигдөр 16 цаг 42 минут

Онцгой байдлын байгууллагуудын ажлыг дүгнэж байнаӨчигдөр 16 цаг 29 минут

Цахим орчинд соёлтой хэрэглээ бий болгох сургалт боллооӨчигдөр 16 цаг 26 минут

Үндэсний музейн үзмэрийн сан хөмрөгийг танилцууллааӨчигдөр 16 цаг 04 минут

Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзавӨчигдөр 15 цаг 57 минут

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсныг илрүүлжээӨчигдөр 15 цаг 53 минут

"Энэ өвөл зуд болох эрсдэл өндөр байна" гэвӨчигдөр 15 цаг 50 минут

Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзавӨчигдөр 15 цаг 37 минут

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг онцоллооӨчигдөр 15 цаг 35 минут

Дэлхийн Зөн ОУБ-ын төслүүдэд 4000 гаруй хүүхэд хамрагданаӨчигдөр 15 цаг 15 минут

"ОХУ-д Ч.Ганбатыг саатуулагдсан гэх мэдээлэл ирээгүй" гэвӨчигдөр 15 цаг 12 минут

З.Энхболд: Төрийн байгууллагууд ажлаа хийж чадахгүй байнаӨчигдөр 15 цаг 10 минут

Монгол, Японы залуу судлаачид чуулж байнаӨчигдөр 14 цаг 59 минут

Өглөө, оройд явах автобусны тоог нэмжээӨчигдөр 14 цаг 57 минут

Бага хурлын төлөөлөгчдийг сонгоноӨчигдөр 12 цаг 46 минут

НҮБ болон Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзавӨчигдөр 12 цаг 36 минут

Сэлэнгэ аймагт 40 өрхийн 343 үхрийг устгалд оруулжээӨчигдөр 12 цаг 34 минут

"Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье" хэлэлцүүлэг болж байнаӨчигдөр 12 цаг 32 минут

12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээӨчигдөр 12 цаг 28 минут

Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 12 цаг 26 минут

Чуулган хуралдаж эхэллээӨчигдөр 12 цаг 21 минут

98 настай ээж 80 настай хүүгээ асарчээӨчигдөр 11 цаг 56 минут

АмЧам Монгол жилийн тайлангийн хурлаа зохион байгууллааӨчигдөр 11 цаг 29 минут

Банкны тухай хуулийг хэлэлцэнэӨчигдөр 11 цаг 19 минут

Монгол, Солонгосын Боловсролын сайд нар уулзлааӨчигдөр 11 цаг 16 минут

Бүх хүн цагаан хоолтон болвол юу болох вэ?Өчигдөр 11 цаг 13 минут

33 согтуу жолоочийг илрүүлэн саатуулжээӨчигдөр 11 цаг 02 минут

Багахангайд 268м байгалийн чулуун зам ашиглалтад орлооӨчигдөр 11 цаг 00 минут

Хөдөлмөрийн аюулгүй байдал Монголд бий юу?Өчигдөр 10 цаг 59 минут

Улаанбаатарт 11 хэм хүйтэнӨчигдөр 10 цаг 00 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 09 цаг 59 минут

Өнөөдөр бар өдөр2017 оны 11-р сарын 23. 09:56

Элчин сайд Л.Баттулга итгэмжлэх жуух бичгээ барив2017 оны 11-р сарын 22. 19:06

Ардчилсан залуусын сунгаа шинэ соёл тогтоолоо2017 оны 11-р сарын 22. 19:05

Орон нутгийн спортын мэргэжилтнүүд туршлага судлав2017 оны 11-р сарын 22. 19:02

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох