УИХ дахь шинэ “хэрүүлч”

2017 оны 11-р сарын 14. 12:45

УИХ-ын улаан хэрүүлчийг нэрлэнэ үү гэсэн санал асуулга явуулбал аягүй бол иргэд 76-гаа бүгдийг нь нэрлэх биз. Зурагт асаах болгонд л бие бие рүүгээ дайрч давшилсан, танайх идсэн манайх хийсэн гэх явган хэрүүлээс эхлээд бие биенийгээ новш, хулгайч, бацаанаараа дуудалцдаг тэдний энэ үйлдэл нь сүүлдээ энгийн үзэгдэл мэт болж. Ямар сайндаа л хүүхдүүд хүртэл Төрийн ордныг “идэж уудаг газар” хэмээн нэрийдэхэв.

Харамсалтай хэдий ч үр хойч болсон хүүхдүүдээрээ ингэж хэлүүлэх шалтгааныг тэд өөрсдөө л “тарьсан”. Учир нь үе үеийн парламент хэрүүлтэй тэр ч бүүхэл “улаан хэрүүлч”- тэй байсаар ирсэн билээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулсан Х.Тэмүүжин, Ш.Сайхансамбуу, Л.Гүндалай нарын болчимгүй үг яриатай нөхдүүдийн араас Д.Арвин, О.Баасанхүү, З.Энхболд гээд л нэрлээд байвал жагсаалт урт үргэлжилж мэднэ.

Дээр дурдсан хүмүүсээс энэ удаагийн парламентад ихэнхи нь байхгүй ч сурсан занг сураар боож болдоггүйн адилаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү нар үг хаялцсаар.Нэг нэгнийгээ оймсонд хавчуулагдаж УИХ-д орж ирсэн пропорциональ системийн алдаа, тагнуулч, улс төрөөс явах цаг нь болсон гээд л “дайсагналцдаг” тэдний эгнээнд нэгэн шинэ гишүүн орж ирж байгаа сурагтай. Тэгэх тэгэхдээ бүр МАН-ын залуу үеийн төлөөллөөс гээч.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг монголын ард түмэн яруу найрагч гэдгээр нь сайн танина. МАН-ын залуучуудын байгууллага болох НАМЗХ-ноос улс төрийн замналаа эхэлсэн тэрбээр нэр нөлөөгөө ашиглаж, нам дотроо шат ахин явсаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн нэгэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг давхар хашсан нь түүний хүрээ хэр тэлэгдсэнийг тод харуулдаг. Гэвч тэрбээр төрөлхийн авьяасаа Төрийн ордны танхимд “хайр найргүй” гаргасаар удаж буй.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан нөхдөд одоо хүртэл өс санаж явдаг хүмүүсийн нэг бол Ж.Мөнхбат. Үг хэлэх болгондоо “амыг” нь асууж, өмнөөс нь сөргөж асуулт тавьдаг тэрбээр сүүлийн үед намынхаа хоёр ч гишүүнтэй нэлээд ширүүхэн маргаад авсан нь ийм нэр зүүхшалтаг болжээ.

Арав гаруйхан хоногийн өмнө УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэх хэлэхгүй үгээр “дайтаад” авсныг монголын ард түмэн даяараа харсан. УИХ-ын дарга М.Энхболдыг багагүй сандаргасан тэдний хуц, солиор, хулгайч дээрэмчин гэх хэрүүл цааш лавширч бие биенийхээ өнгөрсөн амьдралыг сөхөөд авсан нь хов живэнд дурлагсдад сайхан “хоол” болсон ч төрийн түшээдийн түмнээ хүндэтгэх хүндэтгэх ёсонд нэн халтай зүйл болсоныг хэн хүнгүй л хэлж байгаа. Нэгэн үе мөр мөрөө алгадан нөхөрлөж явсан хүмүүс эрх мэдэл, эд баялаг хараад биенээ үзэж чадахаа байчих гэж хэмээн зарим нөхөд нь ч халаглах.

Гэвч мань хүн дахиад л хэрүүл хийсэн талаарх мэдээлэл чих дэлсэв. Засгийн газрын идэвхтэй шүүмжлэгч болсон тэрбээр энэ удаад нэгэн сонирхолтой урилгын хажуугаар дуугүй өнгөрч чадалгүй эртнээс сөргөлдөх болсон УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтоймаргалдаад авчээ. МАН-ын бүлгийн гишүүд өчигдөр хуралдаанаараа дотоод асуудлаа нэлээд нухацтай ярьж. Бүлэг ч бүрэлдэхээ байлаа, байнгын хороо, чуулганаа ч хуралдуулж чадахаа болилоо хэмээн нэлээд нарийн ширийнийг ярилцаж байтал УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхий сайдын нэгэн урилгыг шүүмжлээд авчээ. “Монгол Улсын 2018 оны төсвийнтөслийн гурав дахь хэлэлцүүлэг Төсвийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар ч хийгдээгүй байхад Ерөнхий сайд “Төсөв батлагдсаны хүлээн авалт хийнэ” гээд байх юм. Төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой болохоос биш арваннэгдүгээр сарын 13-нд багтаан батлах ёсгүй” хэмээн хүчээр түрж төсөв батлуулах гэж байна гэжээ.

Харин үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бас дуугүй сууж тэвчилгүй “Ж.Мөнхбат аа, чиний гомдол яасан тайлагддаггүй юм. Бойкот хийж, хурал уяж ажил хийлгэхгүй юм. Нам дотроо эв нэгдэлтэй байх асуудал чухал болоод байхад Засгийн газрын гишүүн бүртэй шахам сөргөлдөхөө боль” гэхэд Ж.Мөнхбат “Сангийн сайдад хандаж үг хэлж байхад Ерөнхий сайд өөрөө намайг доромжилсон. Нам доторх эв түнжинг хагалсан хүмүүс та нар биз дээ. Дүрэмгүй тоглолтыг өөрсдөө эхлүүлчихээд одоо хэнээс юу шаардаад байгаа юм” хэмээн хаалга саван оджээ.

Б.Өрнөх

Эх сурвалж: 24tsag.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 6 ]

2017 оны 11-р сарын 17. 14:51Зочин - [103.229.122.**]

teneg bastaaan zailuulaach naad nuhruu

2017 оны 11-р сарын 14. 22:22Зочин - [66.181.177.***]

EneUKH KHURALDSHINE ZALUUSOLON BOLSONchMENHKBAT gej hkeruulchees ekhleed zarim zaluus buurkhereggyi , ulsiin maani ikh khural ingejl gyilgaj hkraldaasuudag , khereldeedsal;daggyi,odoo ard tumen Memnhkbataasl salay....

2017 оны 11-р сарын 14. 21:40Зочин - [59.153.113.**]

УИХ-Д МАН-ААССУУЖ БАЙГААНӨХДҮҮДИЙН ҮГ ХЭЛ, УХААН БОДОЛ "ЦАГААНДАВААНЫ ХОГИЙН ЦЭГ ДЭЭРХ ИРГЭД"- ЭЭС ДОР БАЙДАГ.. Ж.МӨНХБАТЭРХ МЭДЭЛГҮЙБОЛСОН ЦАГААС ХОЙШ УРУУЛАА УНЖУУЛЖ, СҮЛСЭЭ ГООЖУУЛАН ҮСЧҮҮЛЭЭД Л"СЭЖИГ"-ИЙН ХАРАГДДАНА...

2017 оны 11-р сарын 14. 17:53Зочин - [194.230.159.***]

Хоолондоо цадаагүй амьтан хорсолоо юугаар тайлхаа мэдэхгүй тавчидаж галзуурхад ганц хуруул үлдээд байх шиг.

2017 оны 11-р сарын 14. 14:22Зочин - [66.181.179.***]

цадаагүй байхад хоолыг нь булаасан юм чинь хүүхэд аргагүй ш дээ. Яруу найрагч л гэхийн ямар бүтээл байдаг юм энэ нөхөрт.

2017 оны 11-р сарын 14. 12:57Зочин - [66.181.186.**]

Сайдын суудлаас буусандаа багтраад боож үхэх бор шидэмс олдохгүй бачуурч байна даа хөөрхий.

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Тост, Тосон Бумбын нурууг ухахаа зогсоохыг шаардав9 цаг 9 минутын өмнө

“Бүтээлч сэтгэлгээ” сэдэвт сургалт боллоо9 цаг 13 минутын өмнө

“Сүхбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн нээлтээ хийлээ9 цаг 15 минутын өмнө

Д.Сарангэрэл: Өвөлжилт хүнд сумдад түргэн тусламжийн машин олгоно9 цаг 18 минутын өмнө

“ДМЮ” клубийн 16 хүртэлх насны баг ФУАШТ-ий аварга боллоо9 цаг 24 минутын өмнө

Хүчтэй цасан шуурга шуурахыг анхаарууллаа10 цаг 8 минутын өмнө

"2018 онд 15-39 насны хүмүүсийг эрт илрүүлэг үзлэгт хамруулна"10 цаг 12 минутын өмнө

Энэ онд 28 төрлийн өвчнийг эх орондоо эмчилдэг болно10 цаг 17 минутын өмнө

Рио Тинто компанийн төлөөлөгчөөр Д.Мөнхтүшиг ажиллахаар болжээ10 цаг 58 минутын өмнө

Донорын тухай хуулийг шинэчлэн баталлаа11 цаг 1 минутын өмнө

Ц.Оюунбаатар: О.Баасанхүү МАХН-ын гишүүн биш болсон11 цаг 4 минутын өмнө

"Сахиусан тэнгэр"-үүдийн сайхан харагддаг гол нууц11 цаг 18 минутын өмнө

Хөрөнгийн зах зээлд өсөлт гарч, 2011 оны түвшнээс давлаа11 цаг 26 минутын өмнө

“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн үр дүнг танилцуулав11 цаг 36 минутын өмнө

Аймгуудад өвс, тэжээл хүргэхээр боллоо11 цаг 38 минутын өмнө

Өмнөговь аймагт цагаан зээрээс шүлхий өвчин илэрчээ11 цаг 42 минутын өмнө

Тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоов12 цаг 12 минутын өмнө

"Цаашид хуурамч мэдээлэлд автахгүй байх нь чухал" гэв12 цаг 18 минутын өмнө

"Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого" төсөл амжилттай хэрэгжив12 цаг 55 минутын өмнө

Дөрөвдүгээр сарын 1-нд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ13 цаг 10 минутын өмнө

ХУД-ийн Боловсролын хэлтэст итгэмжлэл олголоо13 цаг 13 минутын өмнө

"Ганцмод” боомт хэвийн ажиллаж эхэлжээ13 цаг 15 минутын өмнө

Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах нь зөв гэж шийджээ13 цаг 23 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулгыг ШХАБ-ын уулзалтад урьжээ13 цаг 26 минутын өмнө

О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх боломжгүй гэж үзжээ13 цаг 29 минутын өмнө

“Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээн болно14 цаг 41 минутын өмнө

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав14 цаг 42 минутын өмнө

Зам тээврийн осолд бага насны 12 хүүхэд өртжээ14 цаг 59 минутын өмнө

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцэнэ15 цаг 6 минутын өмнө

PDAC-2018 чуулганд уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцоно15 цаг 22 минутын өмнө

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг ДАШТ-д оролцоно15 цаг 25 минутын өмнө

Д.Тэрбишдагва: Тагнуул, цагдаа оруулаад Оюутолгойг шалгая15 цаг 32 минутын өмнө

Нийслэлийн ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна15 цаг 57 минутын өмнө

Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо16 цаг 2 минутын өмнө

Ууттай цай аюултай болох нь нотлогдов16 цаг 3 минутын өмнө

Moody's Монголын зээлжих зэрэглэлийг ахиулав16 цаг 16 минутын өмнө

Гар утас жирэмсэн эмэгтэйчүүдэд аюултай нь нотлогджээ16 цаг 20 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Давосын чуулга уулзалтад оролцох уу?16 цаг 43 минутын өмнө

ҮУПК үнэт эдлэлийн дархан бэлтгэх танхимтай боллоо16 цаг 45 минутын өмнө

Саун, массажны газраас 20 биеэ үнэлэгчийг илрүүлжээ16 цаг 52 минутын өмнө

22 мянган иргэний мэдээлэл зөрчилтэй байна16 цаг 57 минутын өмнө

Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийнэ17 цаг 16 минутын өмнө

Үндэсний бөхийн шилдэг 16 бөх маргааш хүч үзнэ17 цаг 32 минутын өмнө

Умард Солонгосын цөмийн зэвсгийн тоог шинжээчид гаргажээ17 цаг 38 минутын өмнө

Ази, Номхон далайн орнуудын чуулганд УИХ-ын төлөөлөгчид оролцож байна17 цаг 43 минутын өмнө

Казахстанд автобус шатаж, 52 хүн амиа алджээ17 цаг 49 минутын өмнө

МАХН-ын дарга хэн болох эсэх нь шийдэгдэнэ17 цаг 54 минутын өмнө

ОХУ цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнд нэгдэхээс татгалзав18 цаг 7 минутын өмнө

Гурван жилийн цэргийн алба бидэнд хэрэгтэй юу?18 цаг 24 минутын өмнө

Тос, Тосон Бумбын нурууг ухсан талаар мэдээлнэ18 цаг 58 минутын өмнө

Хүйтний эрч чангарахыг анхааруулав19 цагийн өмнө

Өнөөдөр гахай өдөр19 цаг 3 минутын өмнө

“Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөөг ЮНЕСКО-д бүртгэжээӨчигдөр 19 цаг 17 минут

Булган аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэн байнаӨчигдөр 19 цаг 14 минут

Нийслэлд 2018-2019 онд хийгдэх бүтээн байгуулалтуудӨчигдөр 19 цаг 04 минут

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэх ажил үргэлжилж байнаӨчигдөр 18 цаг 59 минут

Аврагч мазаалай цэцэрлэгээр аялавӨчигдөр 18 цаг 54 минут

Буриад Улсын тэргүүн цахилгаан эрчим хүч тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлэвӨчигдөр 18 цаг 52 минут

17 дугаар цэцэрлэгийг засварлах хөрөнгийг "Өвсний Үндэс" хөтөлбөрөөс шийдвэрлэвӨчигдөр 18 цаг 34 минут

Замын цагдаагийн уулзвар гүүрэн гарцын замын ажил эхэлнэӨчигдөр 18 цаг 15 минут

“Сургах зүйн боловсрол олгох” сургалт болж байнаӨчигдөр 17 цаг 52 минут

Албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамруулавӨчигдөр 17 цаг 50 минут

Цэргийн бүртгэл 80 хувьтай байнаӨчигдөр 17 цаг 18 минут

"Мансууралгүй ирээдүй бидний сонголт" сургалт боллооӨчигдөр 17 цаг 15 минут

Алт олборлож байгаад амиа алджээӨчигдөр 16 цаг 55 минут

Ким Кардашиан охинтой болжээӨчигдөр 16 цаг 49 минут

Банкны тухай хууль болон холбогдох тогтоолын төслүүдийг батлавӨчигдөр 16 цаг 42 минут

Б.Батнасан: Газрын хэлэлцүүлэгт оролцохыг иргэддээ уриалж байна Өчигдөр 16 цаг 34 минут

Нийтийн тээврийн хөгжлийн асуудлаар хэлэлцэж байна2018 оны 1-р сарын 18. 16:31

Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилжээ2018 оны 1-р сарын 18. 16:14

Барилгын зураг төсөл боловсруулах үйлчилгээг цахимаар авдаг боллоо2018 оны 1-р сарын 18. 15:58

"Чингэлэгт даруулчихаад 11 сая төгрөг төлнө гэж бодсонгүй"2018 оны 1-р сарын 18. 15:37

Хакүхо М.Даваажаргал Хацү башёг өнжинө2018 оны 1-р сарын 18. 15:34

Нөлөөллийн үнэлгээ хийх ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна2018 оны 1-р сарын 18. 15:32

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвтэй танилцав2018 оны 1-р сарын 18. 15:31

Усанд осолдсон хүүг эрэн хайсаар байна2018 оны 1-р сарын 18. 15:25

Дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд НИТХ-ын даргад хандлаа2018 оны 1-р сарын 18. 15:20

"Эрдэнэтийн 39 хувийг хэдэн луйварчид авахыг эсэргүүцэж байна"2018 оны 1-р сарын 18. 15:10

Оюу Толгой зэсийн баяжмалаа нийлүүлж чадахгүйд хүрчээ2018 оны 1-р сарын 18. 13:34

Цаасан дээр байгуулсан газрын тосны үйлдвэр хэзээ босох вэ?2018 оны 1-р сарын 18. 13:21

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийн жагсаалтад өөрчлөлт оржээ2018 оны 1-р сарын 18. 13:16

Багш нар тогтвортой хөгжлийн асуудлаар чуулж байна2018 оны 1-р сарын 18. 13:13

Агаарын бохирдлыг бууруулахад Буриадууд хамтран ажиллана2018 оны 1-р сарын 18. 13:06

Г.Өсөхбаяр нарын таван уулчин Аконкагуа оргилыг зорив2018 оны 1-р сарын 18. 12:56

Монгол кино төсөл “Азийн кино хөрөнгө оруулалтын форум”-д өрсөлдөнө2018 оны 1-р сарын 18. 12:49

“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно2018 оны 1-р сарын 18. 12:23

"Гадаадын банк орж ирэх бүрэн бололцоотой гэж үзэж байна"2018 оны 1-р сарын 18. 12:19

Жанжин клубээс төмөр зам доогуур Дүнжингаравын авто замтай холбох ажил хийгдэнэ2018 оны 1-р сарын 18. 12:12

Төрөхөөсөө 40 минутын өмнө л жирэмсэн гэдгээ мэджээ2018 оны 1-р сарын 18. 11:36

“Булган” голын мөсөн дээр хүүхэд тоглож байгаад осолджээ2018 оны 1-р сарын 18. 11:20

УИХ-ын дарга М.Энхболд Вьетнам Улсыг зорилоо2018 оны 1-р сарын 18. 11:16

Их Британид ганц бие хүмүүсийн асуудал эрхэлсэн сайдтай болжээ2018 оны 1-р сарын 18. 11:08

Монгол-БНСУ хооронд шийдвэрлэгдсэн 16 асуудал2018 оны 1-р сарын 18. 11:05

"Путиний бие эв эрүүл, тэр олон хүнийг дийлж чадна" гэв2018 оны 1-р сарын 18. 10:44

Донорын тухай хуулийг батална2018 оны 1-р сарын 18. 10:38

Цахилгаан халаагуур хэрэглэсэн иргэд бухимдаж байна2018 оны 1-р сарын 18. 10:36

Архидан согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ2018 оны 1-р сарын 18. 10:32

Умард, Өмнөд Солонгосын тамирчид нэг далбаан дор жагсана2018 оны 1-р сарын 18. 10:31

Гадны эрдэмтдийг урьж, допингийн сургалт зохион байгуулна2018 оны 1-р сарын 18. 10:28

Тоймч Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов2018 оны 1-р сарын 18. 10:23

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох