Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

2017 оны 11-р сарын 14. 17:29

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.14) нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уг хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.

Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо уг асуудлыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.

Өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсанаас 2018 онд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 0.4 тэрбум төгрөгөөр, нийт зарлагын өсөлтийн хэмжээг 0.3 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлын хэмжээг 61.0 тэрбум төгрөгөөр тус тус бууруулан, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 0.3 тэрбум төгрөгөөр сайжруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулгадаа онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэлэв. Ингээд Төсвийн байнгын хорооны саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь нь дэмжив.

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ

Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг танилцуулж, санал хураав. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.4 хувь нь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 88.5 хувь нь тус тус дэмжлээ. Эдгээр хуулийн төслүүд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны тухай хууль батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, санал хэллээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгав. Уг тогтоолын төсөлд төсвийн хяналт хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн бодлого тодорхойлох, дунд болон урт хугацааны төсөөлөл хийх, аливаа төсөвт нөлөөлөх бодлогын шийдвэрүүдэд хараат бус төсвийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулахыг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд даалгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд уг тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж, батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжсэн.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хуулиудыг баталсантай холбогдуулан үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг хууль заасан хугацаанд нь багтаан баталж байна. Засгийн газраас хоёр долоо хоногийн өмнө өргөн барьсан төсвийн төслийг хугацаанд нь багтааж УИХ, Байнгын хороод, Ажлын хэсэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, намын бүлгүүд олон талаас нь авч үзэж, хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, ирэх оны төсвийг баталж байна.

2018 оны дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэж, 2016 оны гүйцэтгэлээс даруй 3 пунктээр өсгөхөөр тооцсон. 2016 онтой харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг ирэх онд 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 7.2 их наяд төгрөгт хүргэх, төсвийн нийт зарлагыг 156,6 сая төгрөгөөр өсгөж, 9.6 их наяд төгрөгт байхаар тооцож, УИХ баталж байна. Мөн төсвийн алдагдлыг 2018 онд 2,4 их наяд төгрөг байхаар баталлаа. Үүнийг хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 1,2 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурсан үзүүлэлт гарч байгааг дурдав.

Мөн тэрбээр, Өнгөрсөн хугацаанд бид эдийн засгийг өсгөж, орлогоо нэмэгдүүлэх, алдагдлаа багасгах талаар чармайн ажиллаж, тодорхой үр дүн гарч байна. Тэр хэмжээгээр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна гэж үзэж байна. Хүүхэд бүр цэцэрлэгийн хүрээнд цэцэрлэгийн 75 барилга шинээр барих, 15 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийхэд зориулж 64,2 тэрбум төгрөгийн төсөвт тусгахаар Засгийн газраас санал оруулж ирсэн. УИХ үүн дээр нэмж 11 цэцэрлэг шинээр барих, нэг цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх, 12 цэцэрлэгийн өргөтгөлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, нийтдээ 11 тэрбум төгрөгийн төсвийг нэмж баталсан. Ингэснээр ирэх 2018 онд 73.4 тэрбум төгрөгөөр 86 цэцэрлэгийн барилгыг шинээр барих, 16 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх боломж, бололцоо бүрдэж байгаа юм. Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрэгжүүлэхэд 79.9 тэрбум төгрөг зарцуулах саналыг Засгийн газраас ирүүлснийг таван тэрбумаар нэмэгдүүлж, 84.5 тэрбум төгрөг болголоо. Энэ хөрөнгөөр 29 сургууль, гурван бага сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлнэ. Мөн 29 сургуулийн барилгыг өргөтгөх, 15 сургуулийн дотуур байр, 11 сургуулийн спортын зал, нэг сургуульд номын сан шинээр барих асуудал энэ хөрөнгөд багтан шийдэгдэж байгааг онцлов.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы хуралдааны төгсгөлд Монголбанкнаас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Хэлэлцүүлэгтэй холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, О.Батнасан, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ажлын хэсгээс гаргасан дэмжсэн, дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулав.

Тухайлбал, тогтоолын төсөлд “4/Эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхитай уялдсан урт хугацаанд тогтвортой хэрэгжих боломжтой, орон сууцны ипотекийн тогтолцоог хөгжүүлэх;”,“5/Банкны салбар дахь чанаргүй зээлийг бууруулах, чанаргүй зээл үүсэхгүй байх орчинг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх.” гэсэн дэд заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.9 хувь нь дэмжлээ.

Харин тогтоолын төслийн хавсралтын 1.2 дахь заалтын “уян хатан тогтоох” гэсний дараа “ханшийн огцом хэлбэлзлээс сэргийлэх” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.5 хувь нь дэмжсэнгүй.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв4 цаг 24 минутын өмнө

Нийслэлийн Тээврийн газраас зорчигчийн хөлс төлөлтөд шалгалт хийлээ5 цаг 17 минутын өмнө

Х.Баттулга: Хүүхдийг зэрлэгээр хөнөөсөн, хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах ялыг сэргээх ёстой5 цаг 18 минутын өмнө

Манай авьяастан “Asian got talent”-ын финалд өрсөлдөхөөр боллоо5 цаг 21 минутын өмнө

Д.Анундарь ”Miss Pacific International-2017” тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ5 цаг 23 минутын өмнө

Согтуу жолооч осол гаргаж хүний аминд хүрчээ5 цаг 25 минутын өмнө

А.Пунсаг: Чингис хааны бодит хөрөг хоёр л бий5 цаг 39 минутын өмнө

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн VIII форум Рашаан хотноо нээлтээ хийлээ5 цаг 41 минутын өмнө

Хүлэгү хааны анхны байлдан дагуулал ба Исмайлынхан5 цаг 44 минутын өмнө

12 ордны амьдралдаа хэрэгжүүлэх мөрдлөг5 цаг 47 минутын өмнө

Харь гаригийнхныг судлах оросуудын маш нууц агентлаг “в/ч 10003”5 цаг 52 минутын өмнө

НИТХ-аар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна5 цаг 56 минутын өмнө

Ким Чен Ун: Цагаан ордон, Пентагоныг устгана5 цаг 59 минутын өмнө

Ж.Батзанданд иргэний хэрэг үүсгэжээ6 цаг 1 минутын өмнө

Говь-Алтай-Улаанбаатар чиглэлийн тээврийг зогсоожээ6 цаг 5 минутын өмнө

“Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийж байна6 цаг 6 минутын өмнө

Лицензийг нь цуцлуулах хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ6 цаг 9 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд томилогджээ8 цаг 47 минутын өмнө

Хамтарсан удирдах хорооны тавдугаар хуралдаан боллоо8 цаг 49 минутын өмнө

Аймшигтай утаа Шинэ Делиг нөмөрчээ8 цаг 50 минутын өмнө

Сэрэмжлүүлэг: Зургаан настай хүүхэд гэртээ шатаж амиа алджээ9 цаг 19 минутын өмнө

Амжилт гаргасан албан хаагчдыг шагналаа9 цаг 21 минутын өмнө

Гашуунсухайт боомтын гаалийн байцаагч нарыг шалгажээ9 цаг 23 минутын өмнө

МАН Хяналтын ерөнхий хорооны гишүүдээ томиллоо9 цаг 25 минутын өмнө

Алга болсон 13 настай охиныг оллоо9 цаг 26 минутын өмнө

3x3 шигшээ баг аравдугаар сарын шилдэгээр шалгарчээ9 цаг 57 минутын өмнө

Энэ сарын хүүхдийн мөнгө өгч эхэллээ10 цаг 3 минутын өмнө

U-23 ДАШТ: А.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ10 цаг 5 минутын өмнө

193 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хэлэлцэв10 цаг 7 минутын өмнө

"Чанарын өдөрлөг" болж байна10 цаг 44 минутын өмнө

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж эхлэв10 цаг 46 минутын өмнө

ХСИС-ийн материаллаг баазыг сайжруулна10 цаг 52 минутын өмнө

Зүрхний өвчин, цусны бүлэг хоёр холбоотойг илрүүлжээ11 цагийн өмнө

Говь-Алтай–Улаанбаатар чиглэлийн тээврийг зогсоолоо11 цаг 6 минутын өмнө

16 сургуулийн орчныг аюулгүй болгожээ11 цаг 7 минутын өмнө

Баруун бүсийн чуулга уулзалт болно11 цаг 10 минутын өмнө

Зэсийн үнэ цойлох хэмжээнд хүрсэн үү?11 цаг 11 минутын өмнө

Шумбагч хөлөг алга болсон газарт дэлбэрэлт болжээ11 цаг 43 минутын өмнө

Д.Амарбаясгалан улиран сонгогдлоо12 цаг 11 минутын өмнө

С.Оюун албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ12 цаг 15 минутын өмнө

Хойд Солонгосоос ирсэн НЭГ бичиг ба ГУРВАН өөр тайлбар12 цаг 19 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: "Төөрдөг байшин" үзэсгэлэн нээгдэнэ12 цаг 26 минутын өмнө

Улаанбаатарт 11 хэм хүйтэн12 цаг 29 минутын өмнө

Өнөөдөр туулай өдөр12 цаг 32 минутын өмнө

Агаар, орчны бохирдлыг бууруулах талаар хэлэлцэвӨчигдөр 20 цаг 38 минут

“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” болноӨчигдөр 20 цаг 33 минут

Хархорин сумын ээжүүд “Нүдээ Нээ” хөдөлгөөнд нэгдлээӨчигдөр 19 цаг 09 минут

Хурд, Никитоны "Нүргээн" болноӨчигдөр 19 цаг 08 минут

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” үзэсгэлэн нээгдлээӨчигдөр 19 цаг 04 минут

”Материалимпекс” ХК-ийн ханш 15 хувиар унажээӨчигдөр 18 цаг 58 минут

Тарваган тахал хүнд халдварласан байж болзошгүй тохиолдол гарчээӨчигдөр 18 цаг 56 минут

А.Ичинноров найм дахь ялалтаа авлааӨчигдөр 18 цаг 54 минут

Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болговӨчигдөр 18 цаг 52 минут

“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллооӨчигдөр 17 цаг 57 минут

Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд найман жилийн ял оноожээӨчигдөр 17 цаг 55 минут

Тусгай хяналтын дэд хороо долоон гишүүнтэй боллооӨчигдөр 17 цаг 50 минут

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандавӨчигдөр 17 цаг 48 минут

АТГ-ын ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байнаӨчигдөр 17 цаг 45 минут

“Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллааӨчигдөр 17 цаг 43 минут

Тусгай хамгаалалттай газруудад бартаат замын 60 мотоцикл өглөөӨчигдөр 17 цаг 01 минут

Орбитын тойрог замд гарсан ослыг харсан иргэд ЗЦА-д хандана ууӨчигдөр 16 цаг 58 минут

Боловсролын сайд нарын дараагийн чуулга уулзалт Румынд болноӨчигдөр 16 цаг 55 минут

“Харгиа” цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлаар санал солилцовӨчигдөр 16 цаг 53 минут

С.Зориг агснаар улстөр хийхээ хэзээ болих вэ?Өчигдөр 16 цаг 52 минут

Д.Цогтбаатар Б.Хурцыг онц хүнд хэрэгт гүтгэсэн гэж шүүхэд хандахаар болжээӨчигдөр 16 цаг 49 минут

Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзавӨчигдөр 16 цаг 42 минут

Онцгой байдлын байгууллагуудын ажлыг дүгнэж байнаӨчигдөр 16 цаг 29 минут

Цахим орчинд соёлтой хэрэглээ бий болгох сургалт боллооӨчигдөр 16 цаг 26 минут

Үндэсний музейн үзмэрийн сан хөмрөгийг танилцууллааӨчигдөр 16 цаг 04 минут

Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзавӨчигдөр 15 цаг 57 минут

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсныг илрүүлжээӨчигдөр 15 цаг 53 минут

"Энэ өвөл зуд болох эрсдэл өндөр байна" гэвӨчигдөр 15 цаг 50 минут

Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзавӨчигдөр 15 цаг 37 минут

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг онцоллооӨчигдөр 15 цаг 35 минут

Дэлхийн Зөн ОУБ-ын төслүүдэд 4000 гаруй хүүхэд хамрагданаӨчигдөр 15 цаг 15 минут

"ОХУ-д Ч.Ганбатыг саатуулагдсан гэх мэдээлэл ирээгүй" гэвӨчигдөр 15 цаг 12 минут

З.Энхболд: Төрийн байгууллагууд ажлаа хийж чадахгүй байнаӨчигдөр 15 цаг 10 минут

Монгол, Японы залуу судлаачид чуулж байнаӨчигдөр 14 цаг 59 минут

Өглөө, оройд явах автобусны тоог нэмжээӨчигдөр 14 цаг 57 минут

Бага хурлын төлөөлөгчдийг сонгоноӨчигдөр 12 цаг 46 минут

НҮБ болон Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзавӨчигдөр 12 цаг 36 минут

Сэлэнгэ аймагт 40 өрхийн 343 үхрийг устгалд оруулжээӨчигдөр 12 цаг 34 минут

"Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье" хэлэлцүүлэг болж байнаӨчигдөр 12 цаг 32 минут

12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээӨчигдөр 12 цаг 28 минут

Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 12 цаг 26 минут

Чуулган хуралдаж эхэллээӨчигдөр 12 цаг 21 минут

98 настай ээж 80 настай хүүгээ асарчээӨчигдөр 11 цаг 56 минут

АмЧам Монгол жилийн тайлангийн хурлаа зохион байгууллааӨчигдөр 11 цаг 29 минут

Банкны тухай хуулийг хэлэлцэнэӨчигдөр 11 цаг 19 минут

Монгол, Солонгосын Боловсролын сайд нар уулзлааӨчигдөр 11 цаг 16 минут

Бүх хүн цагаан хоолтон болвол юу болох вэ?Өчигдөр 11 цаг 13 минут

33 согтуу жолоочийг илрүүлэн саатуулжээӨчигдөр 11 цаг 02 минут

Багахангайд 268м байгалийн чулуун зам ашиглалтад орлооӨчигдөр 11 цаг 00 минут

Хөдөлмөрийн аюулгүй байдал Монголд бий юу?Өчигдөр 10 цаг 59 минут

Улаанбаатарт 11 хэм хүйтэн2017 оны 11-р сарын 23. 10:00

Үйл явдлын хураангуй2017 оны 11-р сарын 23. 09:59

Өнөөдөр бар өдөр2017 оны 11-р сарын 23. 09:56

Элчин сайд Л.Баттулга итгэмжлэх жуух бичгээ барив2017 оны 11-р сарын 22. 19:06

Ардчилсан залуусын сунгаа шинэ соёл тогтоолоо2017 оны 11-р сарын 22. 19:05

Орон нутгийн спортын мэргэжилтнүүд туршлага судлав2017 оны 11-р сарын 22. 19:02

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох