Д.Хаянхярваад 100 мянган хүнийг нэгтгэх ухаан бий юу?

2017 оны 11-р сарын 15. 12:23

МАН ирэх долоо хоногт XXVII Их хурлаа хийж намынхаа даргыг сонгоно. Энэ том намын дарга болно гэдэг Ерөнхий сайд болохын дайтай албан тушаалд очлоо л гэсэн үг. Дарга болсон хүн албан тушаалаараа дамжуулж нам доторх бүхий л эрх мэдлийг дангаар эдэлнэ.

Учир нь, өмнөх намын дарга ийм жишиг тогтоож өгсөн. Иймд Ардын намын даргын сунгаа намын дотоодод тун ч ширүүхэн өрсөлдөөн үүсгэжээ. Урьдчилсан байдлаар харвал, XXVII Их хурал МАН-ын ирээдүйг тодорхойлох чухал ач холбогдолтой түүхэн арга хэмжээ болох ба Монгол орны цаашдын ирээдүйд ч нөлөөлнө гэдгийг монголчууд ойлгож байгаа. Тиймээс ч энэ намын шинэ даргыг бүгд л хүлээж байгаа биз ээ.

МАН-ынхан ч хэнийг даргаараа сонгох вэ гэх нууцхан санал хураалтыг дотоодоо явуулаад эхэлсэн. Мэдээж Засгийн газраа тогтвортой байлгах, фракцуудын эв нэгдлийг хангаж чадахуйц лидерээр л намын дарга болох ёстой гэж МАН-ын мянган мянган гишүүн бодож байгаа. Тэгвэл энэ их итгэлийг хэн хүлээж чадах бол.

Төрийн хүний зангарагтай, элдэв хэл аманд өртдөггүй, нэр цэвэр нэгэн байгаасай гэж тэд хүсэж буй нь мэдээж. Харин одоогоор даргын суудлын төлөөх өрсөлдөөнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, С.Бямбацогт, Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн, стратегийн зөвлөх Н.Дэмбэрэл нар тунаж үлдээд байна гэж хэвлэлээр бичих болов. Олон дахин бичээд байгаагаас харвал, эдгээрээс хэн нэгэн нь дарга болно гэдэг таамаг ч үнэн болж таарах нь. Намын даргын үүрэг маш их тул туйлын оновчтой сонголт хийх ёстой гэдгийг энэ намынхан өөрсдөө ч хэлээд байгаа.

Хамгийн гол нь одоо хэнийг даргаараа сонгохоос шалтгаалж МАН 2020 онд олонх болж чадах уу, үгүй юу гэдгийг шийдэх юм. Уг нь МАН-ын гишүүд дандаа залуусыг намын даргын сунгаанд оролцуулна гэж байсан ч асуудал өөрөөр эргэжээ. Одоогийн намын дарга М.Энхболд тамга, тэмдгээ У.Хүрэлсүхэд шуудхан шилжүүлэхийг хүссэнгүй.

Учир нь, тэрбээр өөрийн талын хүнээ намын дарга болгож чадвал УИХ-ын даргын суудлаа ч хамгаалж үлдэж чадна. Энэ утгаараа түүний хувьд Д.Хаянхярвааг МАН-ын даргын төлөө зүтгүүлсэн тухай яриа Саарал ордонд хөврөх болов. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа одоо 65-ын албан ёсны бүлгийн дарга. Гэхдээ бүлгээ бүрэн дүүрэн зангидаж хараахан чадахгүй байгаа нь нууц биш. Тэр ч бүү хэл

“33” болон “32”-ын бүлгийг нэгтгэх гэж чармайх ч үгүй яваа гэсэн шүүмжлэлд өртөх болсон.

Тиймээс л Д.Хаянхярваааг 65-аа бөөгнүүлж чадаагүй хүн 100 мянган гаруй гишүүнээ нэгтгэнэ гэдэг худлаа гэцгээж байгаа. Мань хүний нэр мөнгө төгрөгийн асуудалтай ч хутгалддаг. Тодруулбал, тэрбээр Сангийн сайд байхдаа монголчуудыг алагчилж, өөрийн тойргийн сонгогчдод нэг сая төгрөг тараагаад, бусдыг нь гар хоосон үлдээсэн гээд л яриа эхэлдэг. Мөн Хонгор сум цианит натрид хордож, мөнгөн усаар уйлж байхад “Зүв зүгээр байгаа” гэж хээв нэг хэлж чадсан хүн.

Тэгвэл энэ мэт асуудлаас болж М.Энхболдын гэх фракцынхан хоёр хуваагдаж намын даргад Д.Хаянхярваа бус нэр цэвэр залуусыг зүтгүүлэхийг УИХ-ын даргаас шаардах болжээ.

Мэдээж М.Энхболд даргад өгсөн энэхүү сануулга бодож үзэх ёстой асуудлын нэг. Яг үнэндээ дээрх дурдагдсан нэр дэвшигчдээс хамгийн хараар будуулах хүн нь Д.Хаянхярваа. Тухайлбал, түүнийг Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн тойрон хүрээлэгчдээ хөхүүлэн дэмжиж, төрөөс төрсөн тэрбумтнуудыг бий болгосон гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл Д.Хаянхярваа тус аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа чамгүй их хөрөнгө хуримтлуулж одоогийн хэмжээнд хүрсэн гэдэг. Ийн хэлэхийн учир нь, тэрбээр 1988-1992 онд Дархан-Уул аймгийн Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч, 1992-1996 онд Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, 1996-2000 онд Санхүүгийн хэлтсийн дарга, 2000-2008 онд аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан. Эдгээр ажлыг хийлээ гээд тэрбумтан болохуйц хөрөнгө хурааж даанч чадахааргүй.

Тэгвэл түүнийг одоогийн энэ их хөрөнгөө яаж босгосон бэ гэдгийг Дарханы уугуул иргэд андахгүй мэддэг юм билээ. Дан төрийн албаар яваад ингэж баяждаг бол ч ... гэж ирээд л хүмүүс ярих нь бий. Ямартай ч тэрбээр Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Дархан-Уул аймагт тэрбумтны хороолол гээчийг бий болгосон ба тэнд нь түүнийг тойрон хүрээлэгсэд л амьдардаг байсан нь дарханчуудын эгдүүцлийг төрүүлж байлаа. Тухайн үед тэр хорооллын айлуудын байр байшингийн зураг сонингийн хуудаснаа гарч байсан юм.

Тэгэхээр ганц ч бизнес хийлгүйгээр хөрөнгөжиж баяжиж болдгийг харуулсан түүнийг МАН-ын даргын сунгаанд оруулсан нь харамсалтай. Өнөөдөр Монгол Улсад цэвэр бизнесээр мөнгө олно гэдэг дааж давшгүй олон даваа, нугачааг туулж, түмэн хүнд суртлыг өнгөрүүлж байж сая гүйцэлдэх үйл. Харин төрд шургаад авсан бол цөхөх юмгүй тэрбумтан болдог нь даанч шударга бус. Иймд төрөөс төрсөн тэрбумтан гэх нэрийг зүүсэн Д.Хаянхярваа энэ удаагийн намын даргын сунгаанд өвдөг сөхөрнө гэдгийг учир мэдэх хүмүүс хэлээд буй нь гарцаагүй үнэн юм.

М.ТУУЛ

Эх сурвалж: News.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2017 оны 11-р сарын 18. 14:44Зочин - [202.9.43.***]

Хаянхярвааг харлуулж сурталчилгаа хийгээд байгаа энэ хэн бэ

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Дорнод аймаг дахь айлын хашаанаас их бууны сум олджээ29 минут 22 секундын өмнө

ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад оролцлоо36 минут 31 секундын өмнө

НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулав43 минут 18 секундын өмнө

"МИАТ компанийг хувьчлахыг эсэргүүцээгүй ч зөв хандахыг сануулж байна"48 минут 38 секундын өмнө

Д.Ууганбаяр пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо1 цаг 2 минутын өмнө

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ1 цаг 5 минутын өмнө

Ц.Нямдорж: Би сэтгүүлчдийг тагнаагүй1 цаг 22 минутын өмнө

Ж.Мөнхбат: Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн хуулийн төсөл шахдагаа хэзээ зогсоох вэ1 цаг 28 минутын өмнө

Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөв2 цагийн өмнө

“Улаанбаатар марафон-2018" ирэх сарын 19-нд болно2 цаг 1 минутын өмнө

“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлэг боллоо2 цаг 5 минутын өмнө

Монголбанк: Энэ онд ЗГ-ын өрийн хэмжээ ДНБ-ний 70 орчим хувь руу бууна2 цаг 7 минутын өмнө

Хороодын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна2 цаг 33 минутын өмнө

“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт семинар боллоо2 цаг 36 минутын өмнө

"Цагдаагийн ажилтнууд сэтгүүлч, иргэдийг тагнасан асуудлыг шалгаж байна"2 цаг 37 минутын өмнө

Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?2 цаг 44 минутын өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль боллоо3 цаг 5 минутын өмнө

Монгол-Германы хамтарсан АМТИС-ийг хотхоноор хөгжүүлнэ3 цаг 7 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулгад Сушма Свараж бараалхлаа3 цаг 9 минутын өмнө

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлэв3 цаг 13 минутын өмнө

Шинээр байгуулагдсан ББСБ-уудын удирдлагуудад зориулсан сургалт боллоо3 цаг 18 минутын өмнө

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар танилцуулав3 цаг 20 минутын өмнө

У.Хүрэлсүх: Оюуны бүтээл туурвигчдыг ЗГ дэмжин урамшуулна3 цаг 24 минутын өмнө

Нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээ3 цаг 29 минутын өмнө

“Pacific consultants” зөвлөх байгууллагын мэргэжилтэнг хүлээн авч уулзав3 цаг 40 минутын өмнө

Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа3 цаг 54 минутын өмнө

М.Оюунчимэг: Туул гол дагуу амралт зугаалгын парк байгуулна4 цаг 4 минутын өмнө

Ирландын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монгол Улсад айлчлал хийнэ4 цаг 10 минутын өмнө

Улаан-Үд хот, Хиагтын боомт Монголчуудын урсгалаар хөгжих нь4 цаг 15 минутын өмнө

Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүдийг хотоос нүүлгэхээр болжээ4 цаг 18 минутын өмнө

С.Баярыг шалгаж буй "жинхэнэ" шалтгаан юу вэ?4 цаг 23 минутын өмнө

АХБ-наас Монгол Улсад 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ4 цаг 58 минутын өмнө

Монголын даамчид тивээсээ дөрвөн алтан медаль хүртлээ5 цаг 4 минутын өмнө

Кранист өргөгч цамхаг жолоодох мэргэжлийн үнэмлэхтэй байжээ5 цаг 6 минутын өмнө

Ерөнхийлөгч Тод манлай уяач Д.Дагвадорж, Алдарт уяач П.Сэргэлэн нарын цолыг хураана5 цаг 53 минутын өмнө

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь6 цаг 6 минутын өмнө

Мексикт цаазаар авах ялыг сэргээхийг санал болгож байна6 цаг 7 минутын өмнө

Эрдэмтэд аспирины бас нэг санаандгүй шинж чанарыг илрүүлжээ6 цаг 15 минутын өмнө

“Саруул” хотхонд амиа алдсан бүсгүйг дүү нь санаатайгаар хөнөөжээ6 цаг 35 минутын өмнө

Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.6 цаг 39 минутын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар xүүхдийн мөнгийг хэлэлцэнэ6 цаг 41 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдал6 цаг 46 минутын өмнө

Улаанбаатарт 24 хэм дулаан байна6 цаг 47 минутын өмнө

УИХ-ын байнгын хорооны ажлын хэсэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ажиллав21 цаг 50 минутын өмнө

МУИС Солонгосын өгөгдлийн агентлагтай санамж бичиг үзэглэлээ21 цаг 54 минутын өмнө

Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөрийг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ21 цаг 59 минутын өмнө

Таргалалтын талаар таны мэдэхгүй нууц22 цаг 15 минутын өмнө

“Ногоон говь хөгжил” сан байгуулахаар боллоо22 цаг 18 минутын өмнө

“Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” чуулган боллоо22 цаг 21 минутын өмнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа22 цаг 57 минутын өмнө

М.Цэрэндолгор: Чи бол “Яг түүн шиг” гэдэг үгийг сонсох оролцогч байна23 цаг 1 минутын өмнө

"Вакциндаа хамрагдъя, Хамтдаа сэргийлье”23 цаг 12 минутын өмнө

Туул голын орчны бүсийг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ23 цаг 17 минутын өмнө

Сайжруулсан түлшний үйлдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулна23 цаг 24 минутын өмнө

АТГ: С.Баяр хэнтэй ч уулзахгүй, хүн хүлээж авахгүй гэсэн23 цаг 28 минутын өмнө

“Халх гол” төслийн нэгжийг татан буулгахаар боллоо23 цаг 40 минутын өмнө

“Монгол инженер-2018” нэгдсэн арга хэмжээ боллоо23 цаг 46 минутын өмнө

Иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг батлахыг дэмжлээӨчигдөр 16 цаг 30 минут

Авто угаалгын газруудад сургалт явуулж, зөвлөгөө өгөвӨчигдөр 16 цаг 24 минут

"Амиа алдсан 13 настай охины хэргийг мөрдөн байцаалтад буцаасан"Өчигдөр 16 цаг 20 минут

"Хөрсөө хамгаалъя” өдөрлөг болноӨчигдөр 16 цаг 05 минут

Цаначид марафон уралдаанаас зургаан медаль хүртжээӨчигдөр 16 цаг 01 минут

"Цалин нэмэгдүүлэх асуудлаар ирэх сарын 1-нд жагсаал зохион байгуулна" гэвӨчигдөр 15 цаг 54 минут

"Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замууд” зөвлөгөөн боллооӨчигдөр 15 цаг 44 минут

Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол, Оросын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойтой уулзлааӨчигдөр 15 цаг 31 минут

Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай тогтоолыг баталлааӨчигдөр 15 цаг 23 минут

ОХУ-ын Цэргийн академийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницкийг хүлээн авч уулзавӨчигдөр 15 цаг 20 минут

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шуурхай хэрэгжүүлэхээр тохиролцлооӨчигдөр 15 цаг 15 минут

Ж.Батзандан: Надад ухрах зам байхгүй, урагшилж л ажилланаӨчигдөр 15 цаг 09 минут

Төрийн албан хаагчдын цалинтай холбоотой тогтоол хууль зөрчөөгүй гэж үзэвӨчигдөр 14 цаг 09 минут

Л.Болд: АТГ-аас эрүү үүсгэсэн бичиг өчигдөр хүлээж авсанӨчигдөр 14 цаг 05 минут

Дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслын аюулгүй байдлыг ханганаӨчигдөр 13 цаг 56 минут

Монгол иргэдийг ажлын визэнд хамруулах зорилгоор Вашингтон дахь ЭСЯ ажилланаӨчигдөр 13 цаг 53 минут

Хотын дарга “Ган хийц” ХК-ийн үйл ажиллагаатай танилцавӨчигдөр 13 цаг 49 минут

ХХОАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээӨчигдөр 13 цаг 45 минут

Ц.Эрдэнэбатыг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томиллооӨчигдөр 13 цаг 41 минут

100 МВт-ын хүчин чадалтай улсын хэмжээний хуримтлуурын системийг бий болгоноӨчигдөр 13 цаг 35 минут

"ЭТТ 20 сая ам.долларын хохирол учруулсан мэдээллийг шалгаж байна"Өчигдөр 13 цаг 28 минут

БОАЖЯ, БОАХолбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулавӨчигдөр 13 цаг 04 минут

“Цагдаагийн алба ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээӨчигдөр 13 цаг 01 минут

Хөрсний шинжилгээ хийж, ариутгал халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байнаӨчигдөр 12 цаг 58 минут

"Хотын зарим уулзварууд цагдаагийн зохицуулалтгүй болно" гэвӨчигдөр 12 цаг 54 минут

Үүрэн холбооны компаниудад сургууль, цэцэрлэгийн барилга дээрх антенийг шилжүүлэх мэдэгдэл хүргүүлэвӨчигдөр 12 цаг 45 минут

НИТХ-ын Тэргүүлэгчид таван асуудлыг хэлэлцэж байнаӨчигдөр 12 цаг 25 минут

“Оюуны Өмч-Инноваци-Хөгжлийн үндэс” сэдэвт форум болноӨчигдөр 12 цаг 16 минут

Иргэд эмээгийн хөшөөг сайн дураараа засварлажээӨчигдөр 12 цаг 14 минут

Бүсчилсэн хөгжлийн онол практикийн хурал болж байнаӨчигдөр 12 цаг 11 минут

Н.Даваа: Шоронгоос гарсан чинь С.Баяр алтны ордыг маань авчихсан байсан Өчигдөр 12 цаг 10 минут

Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит сорилго шалгалт эхлэвӨчигдөр 11 цаг 51 минут

Хүүтэйгээ үеийн мэт харагддаг 41 настай ээжӨчигдөр 11 цаг 44 минут

Сүхбаатар аймгийн Засаг даргад гурван хүн яригдаж байнаӨчигдөр 11 цаг 23 минут

Энэтхэг Улсын гадаад хэргийн сайд Монголд хүрэлцэн ирлээӨчигдөр 11 цаг 21 минут

Засгийн газар хуралдаж байнаӨчигдөр 11 цаг 17 минут

Бие биедээ төгс зохицох зурхайн гурван ордӨчигдөр 10 цаг 56 минут

Казино Д.Баттулгын дүү СБД-ээр "тоглосоор" байх уу?Өчигдөр 10 цаг 51 минут

Мөнгөний бодлогын хорооны гишүүдийн томилгоог хэлэлцэнэӨчигдөр 10 цаг 50 минут

Хятад улс БСШУС-ын салбарт хөрөнгө оруулнаӨчигдөр 10 цаг 48 минут

Хүний нүүрнээс тэмээг олооройӨчигдөр 10 цаг 41 минут

АНУ: Арменд засаглал тайван замаар шилжинэ гэж найдаж байнаӨчигдөр 10 цаг 31 минут

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдлааӨчигдөр 10 цаг 25 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох