Ц.Нямдорж: Хүн амины хэрэгт цаазын ялыг сэргээх хэрэгтэй

2017 оны 12-р сарын 1. 11:41

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.

-Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргийн холбогдох материалыг улсын нууцаас гаргахаар яригдсан ч хойшиллоо. Үүний шалтгаан юу байв?

-Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэхээр болсон. Би улсын нууцаас гараагүй асуудлаар хамаагүй ярьж болохгүй байна.

-Улсын нууцаас гарах асуудал яг ямар хуулиар зохицуулагдах вэ. Засгийн газар дангаараа улсын нууцаас гаргах эрхтэй эсэх тал дээр та мэдээлэл өгнө үү?

-Төрийн албаны нууцын тухай хуулиар зохицуулагдана. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн юм. Хуучин бол Төрийн нууцын тухай 1996 оны хууль, 2004 онд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ хоёр хуулийг нэгтгэх замаар Төрийн албаны нууцын тухай хуулийг баталсан юм. Хуучин хуулиар төрийн нууцаас гаргах асуудлыг Засгийн газар УИХ-аар батлуулж байж гаргадаг байсан. Одоогийн шинэ хуулиар Засгийн газар төрийн албаны нууцыг ил гаргах эрхтэй болсон юм. Энэ дагуу Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн хэдий ч зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзсэн.

-Гэхдээ төрийн албаны нууцаас гаргах нь хэвээрээ биз дээ?

-Санаа зовоод байх юм байхгүй. Олон нийтэд нууцаас гаргахгүй нь гэсэн сэтгэгдэл төрчихсөн байж магад. Шийдвэрийг ойрын үед гаргана. Гэхдээ дотроо хоёр хэсэг асуудал явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг нь 15 мянга орчим хуудастай шүүхээр шийдвэрлэгдээд буй гурван иргэн шийтгүүлсэн хэрэгт. Нөгөө нь С.Зоригийг хөнөөлгөсөн байж болох захиалагчийг хайсан тусдаа асуудал. Энэ нь гурван иргэнд үүрүүлсэн ялын материалаас тусдаа юм. Одоо гурван иргэнийг шийтгүүлсэн хавтаст хэргийг нууцаас гаргах асуудал яригдаж байгаа гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Хуулиараа ТЕГ-ын дарга энэ асуудлыг Засгийн газарт оруулж ирэх ёстой юу?

-Энэ хэргийг ил болгоход асар их саад учирч байна. Тун түвэгтэй байгаа. Би салбарын сайдын хувиар ТЕГ-тай зөвлөлдөж байгаад асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Гэхдээ зарим асуудлыг тодруулах шаардлага үүссэн гэж болно. Энэ хэрэг ил болчих вий, өмгөөлөгч нь юм яриад эхэлчих вий гэдгээс үхтэлээ айж,арга саам хэрэглэж байна. Монголчууд “Алах малын үсийг ав. Алах хүний үгийг сонс” гэж ярьцгаадаг. Ядаж л өмгөөлөгчийг нь сонсох хэрэгтэй. Нууцаас гарсан хойно нь “Бид ингэж илрүүлсэн. Хэрэг үйлдсэн нь ийм баримтаар нотлогдож байгаа юм” гээд үнэнээ хэлчих хэрэгтэй. Ингэвэл ард түмэн ч бухимдаад, би ч бухимдаад байх шалтгаан арилна. Ер нь юунаас айгаад байгаа юм бэ. Сэжиглэгдсэн хүмүүс нь ялын өндөр хэмжээ авчихлаа. Ард түмэн яагаад ингэх болов гэдгийг мэдэх эрхтэй.

-Нууцаас гаргах асуудалд хуулийнхан хойрго хандсаар ирсэн?

-Хуулийнхан өөрсдөө санаачилга гаргаад, ард түмний хардлага сэрдлэгийг тайлах хэрэгтэй. Одоо бол ил болгохгүй байлгах чиглэлд хуулийн болон хууль бус бүхий л арга саамыг хэрэглэж байна. Бүх сүлжээгээ ашиглаж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг ил болгох миний байр суурь өөрчлөгдөхгүй. Захиалагч гэдэг хүн үнэхээр байдаг бол ил гарга. Одоо битгий нуугаад бай л гэж байгаа юм. Хамгийн ноцтой нь нэр бүхий гурван иргэнийг захиалгаар хүн хөнөөсөн гээд, шүүхээс ял өгчихсөн. Үнэхээрзахиалгаар алсан юм бол захиалагчийг нь яагаад нуугаад байгаа юм бэ. Захиалагчийгтагнуулынхан, эсвэл шийтгүүлсэн гурван иргэн нууж байгаа. Ийм л зүйл байгаа.

-Та өмнө нь нууцаас гаргах асуудлаар хуулийн байгууллагуудтай зөвлөлдөж байсан уу?

-Би энэ асуудлаар нэлээд хугацаанд ил, далд ярьж байна. Бүр хоёр жилийн өмнө энэ асуудлыг сөхөхөд “Сонгуульд нөлөөлчих гээд байна” гэсэн. Ингэж байтал сонгууль дууссан. Одоо задал гэхээр “Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлчихнө” гээд л байсан юм. Дараа нь бас л зарлаагүй. Асуудлыг одоо сөхөөд ярихаар “Захиалагчийг зарлаж болохгүй. Хүмүүс хэлмэгдэнэ” гэж байгаа юм. Учир битүүлэг асар олон асуудал байгаа учраас ямар ч байсан шийтгүүлсэн хүмүүсийнхавтаст хэргийг ил болгох хэрэгтэй. Энэ байр сууриа хатуу хадгална.

-Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр захиалагчтай холбоотой 74 хуудас материалыг нууцаас гаргахгүй гэж яригдсан гэх мэдээлэл бий. Нууцаас үүнийг гаргахгүй бол ил болгосны хэрэг гарах уу?

-Хаана тийм юм яригдав. Ямар ч байсан захиалагчийг хайх ажлын хэсэг байгуулагдаад, тодорхой байдлаар ажилласан. Тэр ажлын хэсгийн хүрээнд нууцлах баримт, материал байж мэдэх юм. Би нарийн ширийн юмыг нь мэдэхгүй.

-Ерөнхийлөгч Х.Баттулга танд цаазын ялыг сэргээх талаар хүсэлт илгээсэн. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Надад тийм албан бичиг ирсэн. Би ЕТГ, УИХ, Засгийн газар хоорондын харилцааг шинэ хүн гарч ирсэн энэ үед зөв болгох ёстой гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх шаардлагатай гэж үзэж байгаа бол өөрөө хуулиа мөрдөх ёстой. Бүрэн эрхтэй. Надад зөвхөн албан бичиг ирсэн тул ажлын хэсэг байгуулаад, оролдоод үздэг юм билүү гэж бодож байна. Хэрвээ Засгийн газартай албан ёсоор харилцах гэж байгаа бол чиглэл өгөх гэж Ерөнхий сайдтай хамтарсан шийдвэр гаргах учиртай. Ийм шийдвэр надад ирээгүй байна. Хууль зүйн жаахан эргэлзээнд ороод байж байна.

-Та цаазын ялыг сэргээх асуудал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Монгол Улс цаазын ялыг цагаа олоогүй байдлаар халсан гэдэгтэй Ерөнхийлөгчтэй би байр суурь нэгтэй байгаа. Тийм учраас би Эрүүгийн хуулийг батлах үеэр бараг хуульчдын бослого гаргаж, мэдээлэл хийгээд явж байсан. Нэг балмад этгээд уур нь хүрэхээрээ хүмүүсийг бөөнөөр нь хөнөөчихсөн хэрэг нэг бус удаа гарсан. Зөвхөн хүн амины хэрэг ч үүнд хамаарахгүй. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд тусгаар тогтнолын асуудал хүртэл Эрүүгийн хуульд байдаг. Эрүүгийн хууль зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт л үйлчилнэ. Төрийн тусгаар тогтнол гэдэг чинь ийм жижигхэн юмнаас эхэлдэг. Жижигхэн мөртлөө улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг хамгаалж байдаг хууль нь өөрөө Эрүүгийн тухай хууль, түүнийг дагалддаг хуулиуд. Намайг ажлаа авснаас хойш сар гаруйн хугацаанд энэ хуулиуд чинь болохгүй байна гэсэн бичиг өдөр бүр, тал талаас ирж байгаа. Үүний нэг нь Ерөнхийлөгчөөс ирсэн бичиг юм.

-Тодорхой хэргүүд дээр энэ ялыг сэргээх санал танд байгаа юу?

-Хүн амины хэрэгт цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Ийм л байр суурь надад байдаг. Мөн төрийн зүтгэлтний амь насанд халдаж, Монгол Улсын тусгаар байдалд халдсан бол цаазаар авах гэдэг заалтаар хязгаарлагдаж байсан. Ердөө тэр.

-УИХ-ын нэр бүхий гишүүд давхар иргэншилтэй гэсэн мэдээлэл сөхөгдөх болсон ч баримтаар нотлогдохгүй байна. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ?

-Хүмүүс тэгж яриад байгаа юм. Яг баримтаа аваад ир гэхээр таг болчихно. Давхар иргэншлийн асуудал манай улсын хувьд Казакстан улстай яригдах тохиолдол бий. Тийшээ баахан иргэд гараад явчихсан. Очоод тус улсын иргэншилд орчихдог. Бид энэ асуудлыг шийдэхдээ тэнд уг улсын иргэншилд багтсан шиприйг нь олж аваад, улсынхаа иргэншлээс хасдаг.Ингэж л явж ирсэн. Яг улстөрчдийн хувьд гэхээр О.Баасанхүү гишүүн хэнийг нь яриад байгаа нь мэдэгдэж өгөхгүй байна. Би энэ тохиолдолд шүлс дусааж мэргэлэлтэй биш. Яалтай билээ. Яг тодорхой жишээ гаргаад ирвэл бид шүүлгэх ажлыг хууль ёсны дагуу эхлүүлэх боломжтой.

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг саатуулсан тухай мэдээлэл танд ирсэн үү?

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулсан нь үнэн. Нарийн мэдээлэл надад ирээгүй байна. Ер нь банк, Эрдэнэтийн 49 хувь тойрсон ил далд тэмцэл бүтэн жил явж байна. Хүн ядарвал ядармаар түвшинд явж ирлээ. Шалгах зүйл өчнөөн байна. Шалгах гэхээр хууль хүчнийхэн хөдөлж өгөхгүй байна. Одоо Банкны тухай хуулийг хаалттай хэлэлцэж, тодорхой асуудлаа ярих хэрэгтэй.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: Medee.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 3 ]

2017 оны 12-р сарын 9. 22:22Зочин - [103.229.120.***]

Ehleed Jenkogiinhoo xvvxdiig har tamhi hereglej xvnii ami xunuusun xeregt ni tsaazalchih. Bas uuriinhuu tagnuul gedgre xvleen zuwshuurchih

2017 оны 12-р сарын 3. 00:25Зочин - [66.181.190.***]

энэ хятад тагнуулын үгэнд орж, нам нь 2 хуваагдаж, УИХ нь хагаралдаад хар хэүүлээс салахгүй яасан бузар юм болж байна аа? Төрийн өндөрлөг гэж нэрлэгддэг хүмүүс энэ тагнуулд нэг арга хэмжэнэ авч, үлс орноо зөв голидорлоор нь явуулахсан.

2017 оны 12-р сарын 1. 17:54Зочин - [202.70.47.***]

нямдорж тагнуулынхан тагнуулынх нь хэргийг ил болгоно гэхээс үхтлээ айгаад бээжинд баас, шээс, бөөжлжистэйгээ холилдож байсан шигээ балраад, барзайгаад, худлаа инээж ч чадахгүй, хоосон чалчсаар явна.

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Гадаад иргэдийн жолоодох эрхийн шалгалтыг цахимаар авч эхлэв1 цаг 47 минутын өмнө

Нийслэлд оффисын 365 барилга байна2 цаг 16 минутын өмнө

Соёл урлагийн байгууллагуудад шалгалт хийж байна2 цаг 28 минутын өмнө

Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх цогц системийг нэвтрүүлнэ2 цаг 30 минутын өмнө

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдлээ2 цаг 35 минутын өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлыг зохион байгуулах талаар санал солилцов2 цаг 46 минутын өмнө

Энэтхэг эмч нар үзлэг хийнэ3 цаг 5 минутын өмнө

Нийслэлд өчигдөр объектын дөрвөн түймэр гарчээ3 цаг 9 минутын өмнө

Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо3 цаг 22 минутын өмнө

Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр болно3 цаг 37 минутын өмнө

Архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдөг4 цаг 3 минутын өмнө

Ч.Батбаяр шилдэг цаатангаар шалгарчээ4 цаг 18 минутын өмнө

Ерөнхийлөгч Сэлэнгэ аймагт ажиллаж байна4 цаг 22 минутын өмнө

“Олон улсын эх хэлний өдөр” өнөөдөр тохиож байна4 цаг 27 минутын өмнө

Орон нутгийн сэтгүүлчид өөрийн зохицуулалтын байгууллагаа дэмжив4 цаг 50 минутын өмнө

Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид Каори Ичотой бэлтгэл хийв4 цаг 53 минутын өмнө

“Зөрчлийн тухай хууль” сэдэвт сургалт боллоо5 цаг 13 минутын өмнө

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлжээ5 цаг 21 минутын өмнө

"Шивээ-Овоо" ХК-ийн талаарх асуудлаар хэлэлцэнэ5 цаг 29 минутын өмнө

Т.Баярлах: 2017 онд бид 5203 баринтаг цуглуулсан5 цаг 37 минутын өмнө

“Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх тогтоолыг цэц хэлэлцэнэ5 цаг 42 минутын өмнө

Спортын сэтгүүлчид олгодог тусгай шагналыг Ч.Отгонбаатар хүртлээ5 цаг 45 минутын өмнө

“ЛэндМН” компанийн хувьцааны захиалга эхэллээ5 цаг 48 минутын өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд алга болсон хүүг хайж байна7 цаг 25 минутын өмнө

Увс аймагт "Тэмээний баяр" болно7 цаг 28 минутын өмнө

"Сүрьеэгүй Сэлэнгэ" хөтөлбөр үргэлжилж байна7 цаг 38 минутын өмнө

Увс аймагт 4.12 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ7 цаг 45 минутын өмнө

Баянгол дүүрэг ахмадын хөгжлийн ордонтой боллоо8 цаг 4 минутын өмнө

Тавантолгой цахилгаан станцын 34 хувийг MCS эзэмшинэ8 цаг 12 минутын өмнө

Пёнчан 2018: Франц улс тав дахь алтан медалиа авлаа8 цаг 26 минутын өмнө

Шүлхий гарсан 15 суманд хөл хорио тогтоожээ8 цаг 39 минутын өмнө

Цаг агаарын тухай хамгийн сонирхолтой баримтууд8 цаг 50 минутын өмнө

“Хотын шийдэл” хэлэлцүүлэг болно9 цаг 5 минутын өмнө

Э.Содномпилжээ Дэлхийн цомын төлөө өрсөлдөнө9 цаг 40 минутын өмнө

Шинийн 14-нд үнэ төлбөргүй ном хурна9 цаг 45 минутын өмнө

Гадаад харилцааны сайдын Япон улс дахь айлчлал эхэллээ9 цаг 47 минутын өмнө

Баянхонгор аймагт 11 төсөлд хөрөнгө оруулна9 цаг 50 минутын өмнө

Аюулгүй байдлын байнгын хороо 24 асуудал хэлэлцэж, 10 хууль батлуулжээ9 цаг 55 минутын өмнө

АНУ-ын тэшүүрчдийн хувцас олныг "бухимдуулав"10 цаг 16 минутын өмнө

Хүчингийн хэргүүд яагаад шийдэгдэхгүй байна вэ?10 цаг 26 минутын өмнө

Америкчууд хамгийн гол дайснаа нэрлэжээ10 цаг 28 минутын өмнө

2017 онд мотоциклийн ослоор 54 хүн амиа алджээ10 цаг 32 минутын өмнө

"Шивээ-Овоо"-д шинэчлэл хэрэгтэй байна10 цаг 39 минутын өмнө

Үйл явдлын хураангуй11 цаг 18 минутын өмнө

Улаанбаатарт 12 хэм хүйтэн11 цаг 20 минутын өмнө

Суудлын автомашины импорт 300 хувиар өсчээӨчигдөр 18 цаг 25 минут

Архангай аймагт найман төсөл хэрэгжинэӨчигдөр 18 цаг 08 минут

Завхан аймгийн 63 газрыг тусгай хамгаалалттай газарт оруулавӨчигдөр 17 цаг 58 минут

Чех Улсын Элчин сайд Орхон аймагт ажиллалааӨчигдөр 17 цаг 56 минут

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан боллооӨчигдөр 17 цаг 54 минут

Шүлхий өвчний талаар үүрэг чиглэл өглөөӨчигдөр 17 цаг 19 минут

“Шивээ-Овоо” ХК үйл ажиллагаа нь зогсож болзошгүй болжээӨчигдөр 17 цаг 05 минут

Баян-Өлгий аймагт баярын үеэр 24 хүүхэд мэндэлжээӨчигдөр 16 цаг 59 минут

Гэмт этгээдүүд дахин хэрэг үйлдэхээр төлөвлөж байжээӨчигдөр 16 цаг 57 минут

Банк хоорондын төлбөрийн системд шинэчлэл хийвӨчигдөр 16 цаг 51 минут

Б.Батзориг: Ургац алдсан ч гурилынхаа үнийг тогтвортой барьж чадлааӨчигдөр 16 цаг 49 минут

Тамирчдын зурагт Б.Бат-Эрдэнэ гишүүн тайлбар хийвӨчигдөр 16 цаг 37 минут

"Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон" гэвӨчигдөр 16 цаг 34 минут

“Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймгийн музейд нээгдэвӨчигдөр 16 цаг 17 минут

Нийслэлчүүдийн цасны баяр Хандгайтад болноӨчигдөр 16 цаг 10 минут

Эрдэнэбулган, Арбулаг сумын эмнэлгүүдэд түргэний машин өглөөӨчигдөр 16 цаг 07 минут

"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгаравӨчигдөр 15 цаг 45 минут

Ерөнхийлөгч маргааш Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзанаӨчигдөр 15 цаг 31 минут

Хакүхо хуримын ойгоо "нижгэр" тэмдэглэвӨчигдөр 15 цаг 24 минут

Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэвӨчигдөр 15 цаг 14 минут

Нийслэлийн ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл тавилааӨчигдөр 15 цаг 11 минут

Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээӨчигдөр 15 цаг 08 минут

"Рио тинто манай цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй"Өчигдөр 13 цаг 50 минут

Согтуугийн дуудлага 57 хувиар буурчээӨчигдөр 13 цаг 12 минут

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болноӨчигдөр 13 цаг 01 минут

МХБ-ийн шинэчлэгдсэн журмуудыг танилцуулах сургалт боловӨчигдөр 12 цаг 59 минут

Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллавӨчигдөр 12 цаг 56 минут

"Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэвӨчигдөр 12 цаг 54 минут

Таван толгойн цахилгаан станцын асуудлаар хэвлэлийн хурал зарлалааӨчигдөр 12 цаг 34 минут

Үндэсний лигийн тэмцээнд Ховд Шонхорууд баг илүүрхэвӨчигдөр 12 цаг 29 минут

ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэӨчигдөр 12 цаг 25 минут

Байнгын хороо ажлаа тайлагнанаӨчигдөр 11 цаг 55 минут

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл 124 тэрбум төгрөгөөр өсчээӨчигдөр 11 цаг 53 минут

Орхон аймагт шүлхий өвчин гарчээӨчигдөр 11 цаг 47 минут

ОХУ-Монголын ЗГ хоорондын комиссын хуралдаан болноӨчигдөр 11 цаг 43 минут

Аргентин улс руу өнөөдрөөс визгүй зорчиноӨчигдөр 11 цаг 37 минут

Хархираа голын мөс цөмөрч суусан машинтай иргэдийг аварчээӨчигдөр 11 цаг 02 минут

Банкны хүү буурах хүлээлтӨчигдөр 10 цаг 46 минут

"Гэрэл тусгая" уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулнаӨчигдөр 10 цаг 41 минут

Хоосон ходоодонд цөвтэй бүтээгдэхүүнүүдӨчигдөр 10 цаг 32 минут

Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлооӨчигдөр 10 цаг 09 минут

Гүржийн мэргэн буучид Арменд нуугдаж байнаӨчигдөр 10 цаг 03 минут

Агаар цэвэршүүлэгчийн аюулгүй байдалд шалгалт хийвӨчигдөр 09 цаг 59 минут

Трампын “цөмийн чемоданаас” болж юу болсон бэ?Өчигдөр 09 цаг 52 минут

Засгийн газрын "шахалтанд" Оюутолгой бүдрэх үү?Өчигдөр 09 цаг 39 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 09 цаг 07 минут

Улаанбаатарт 12 хэм хүйтэнӨчигдөр 09 цаг 05 минут

Өнөөдөр хонь өдөрӨчигдөр 09 цаг 03 минут

Б.Тэгшбаяр ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ2018 оны 2-р сарын 19. 18:21

Багануур дүүрэгт 450 боодол өвс шатжээ2018 оны 2-р сарын 19. 18:19

Албаны нохой хилийн зөрчил илрүүлжээ2018 оны 2-р сарын 19. 18:15

Хууль зөрчин удирдах албанд томилогдсон 33 хүнийг ажлаас нь чөлөөлжээ2018 оны 2-р сарын 19. 17:44

Цагаан нуур сумын цэцэрлэгийг засварлана2018 оны 2-р сарын 19. 17:40

Монголын 600 орчим хөгжөөн дэмжигч тамирчдаа дэмжив2018 оны 2-р сарын 19. 17:07

Замын цагдаагийн албанаас жолооч бүрт талархал илэрхийлэв2018 оны 2-р сарын 19. 16:52

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох