О.Содбилэг гишүүн ээ, Б.Хурцыг хэзээ хэлэлцэх вэ?

2017 оны 12-р сарын 5. 12:41

Солонгосын хойгт дайн зарлагдах уу гэсэн сэдэв дэлхийн хэвлэлүүдийн тэргүүн нүүр, телевизүүдийн онцлох мэдээлэл болж байна.

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган иргэн байдаг учир хоёр Солонгосын хооронд ямар асуудал үүсэх тухайд бид хүссэн, хүсээгүй л анхаарал тавих учиртай. Хэрэв хойгийн нөхцөл байдал дордвол яах вэ? Угтаа бол бид БНСУ-д суугаа иргэдээ хэрхэн хамгаалах, тус улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайдын яам хэрхэн ажиллах вэ гэдэгт анхаарлаа хандуулах учиртай.

Гэвч Монгол Улсын парламент өнөөдөр БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаа эгүүлэн татах, томилох асуудалтай зууралдсаар нэг сарыг үдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилох саналыг хүргүүлснээс хойш нэг сар, гурав хоногийн хугацаа өнгөрч байна.

Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар БНСУ-д Элчин сайдаар суух Б.Ганболдыг чөлөөлж, Б.Хурцыг томилох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Тус улсад Элчин сайдаар суух Б.Ганболдын томилгооны хугацаа дуусгавар болж байгаа учраас эгүүлэн татахаар болж, түүний оронд Б.Хурцыг томилохоор болсон. Гэвч Б.Хурцыг томилох шийдвэр гарснаас хойш УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилга гаргаж, Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх саналыг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.Засгийн газар Б.Хурцын томилгоог Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөж, улмаар Ерөнхийлөгч дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Гэсэн ч энэ асуудал нээлттэй сонсгол хийнэ, хийхгүй маргаан дунд бас нэг учир нь олдохгүй, дуусдаггүй сэдэв болж үлдэх нь ээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Б.Хурцын томилгооны асуудлаар нээлттэй сонсгол хийх санал гаргасны дагуу УИХ-ын гишүүн О.Содбилэгээр ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэд байгуулагдсан байгаа.

Гэхдээ тэр Ажлын хэсэг хоёр долоо хоног хуралдсангүй.

Элчин сайдын томилгоотой холбоотой ээдрээт асуудал үүссэний дараа МАН-ын Их хурал болж, нэг долоо хоног УИХ-ын үйл ажиллагаа цалгардсан.

Харин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ажил нэг юм хэвийн болж, нээлттэй сонсгол хийх эсэх асуудлаар ажлын хэсэг хуралдах байсан ч гишүүд хуралдаандаа ирэхгүй, ирц хүрэхгүй байсан учраас хоёр ч удаа хурал нь хойшлоод байна. Энэ долоо хоногт ч ажлын хэсэг хуралдах эсэх нь мөн л тодорхойгүй байна.

УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хуралдахаар тов зарлажээ. Гэхдээ хэлэлцэх асуудал нь нээлттэй сонсгол биш.

Нээлттэй сонсгол зохион байгуулах эсэхийг ажлын хэсэг хуралдан шийдвэрлэж,Байнгын хороо, чуулганы хуралдаанд оруулж ирнэ. Гэвч одоогоор ажлын хэсэг хуралдах эсэх, Байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцын асуудал болон нээлттэй сонсгол хийх эсэх нь ч тодорхойгүй байсаар.

Ажлын хэсгээс нээлттэй сонсгол хийх эсэх асуудлыг тодорхой болгохгүй бол УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж, Нийтийн сонсгол зохион байгуулах асуудал ч хууль зөрчиж болзошгүй нь.

УИХ-д Элчин сайдыг томилох асуудлыг оруулж ирснээс хойш долоо хоногийн дотор хэлэлцэн, шийдвэрлэнэ гэж цагаан дээр хараар бичсэн хууль бий. УИХ-ын дэгийн тухай хуулийн заалт гэсэн үг. Гэтэл энэ асуудал УИХ-д орж ирснээс хойш долоо байтугай хонож байна.

Иргэдээсээ хуулиа хэрэгжүүлэхийг өдөр бүр, цаг мөч бүрт сануулдаг хэрнээ УИХ өөрөө яагаад хуулиа хэрэгжүүлэхгүй байна вэ?.

Нэгэнт Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүд асуудал оруулж ирж, ажлын хэсэг байгуулсан бол ажлын хэсэг яаралтай хуралдаж, нээлттэй сонсгол хийх эсэхээ тодорхой болгох нь зүйн хэрэг. Ажлын хэсгийн хуралдаанаас ямар шийдвэр гарна, түүнийг нь Байнгын хороо, УИХ-ын чуулган олонхоороо дэмжээд явах ёстой. Энэ асуудлаа нэг тийш нь болгохгүй бол дахиад нэг Элчин сайдын томилгоо хойшилж, дэлхийн тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд нөлөөлөхүйц үйлдэл болох вий гэсэн болгоомжлол хаа хаанаа бийг сануулах нь илүүц биз.

Япон, Канад, АНУ-д суух Элчин сайдууд өнөөдрийг хүртэл томилогдоогүй байгааг дашрамд сануулъя. БНСУ-д суух Элчин сайдын асуудал ч энэ янзаараа хэдэн сар үргэлжлэхийг хэлэхэд хэцүүхэн л байна.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн О.Содбилэг ээ, та хуулиа хэрэгжүүлж, ажлын хэсгээ хуралдуулах эрхтэй. Энэ эрхээ эдэлж, Элчин сайдын томилгооны гацааг арилгах нь зөв биш үү?

Ш.Чимэг

Эх сурвалж: News.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Н.Цэрэнбат сайд НҮБ-ын Байгаль орчны ассамблейд оролцов8 цаг 53 минутын өмнө

7.4 тэрбумыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барив8 цаг 56 минутын өмнө

Хүчирхийллээс сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ9 цаг 3 минутын өмнө

Шилдэг гэрэл зургаар "Тамын зам" бүтээл шалгарав9 цаг 7 минутын өмнө

С.Амарсайхан: СӨБ-ын чухлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна9 цаг 12 минутын өмнө

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав9 цаг 15 минутын өмнө

Хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болов9 цаг 22 минутын өмнө

Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг зогсоолоо9 цаг 26 минутын өмнө

Торгуулийг онлайнаар төлөх smartcar.mn шинэчлэгдлээ9 цаг 29 минутын өмнө

Гал түймэр унтраах автомашинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө9 цаг 33 минутын өмнө

Ханиад томуу, хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж9 цаг 35 минутын өмнө

Д.Сарангэрэл: Буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй9 цаг 39 минутын өмнө

“Монголын төмөр зам”-ын Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээ9 цаг 47 минутын өмнө

300 айлын орон сууцыг дулаанд холбожээ9 цаг 50 минутын өмнө

Стандартчилалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ10 цаг 28 минутын өмнө

"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн төлөөлөгчид Энэтхэгт айлчлав10 цаг 38 минутын өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны ажлаа дүгнэв10 цаг 40 минутын өмнө

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс тэргүүлэв10 цаг 42 минутын өмнө

“Цалинтай ээж” хөтөлбөрийн журмыг боловсруулна10 цаг 46 минутын өмнө

Авто худалдааны цогцолбор хэвийн ажиллаж байна11 цаг 13 минутын өмнө

"Хамтарсан баг"-ийн уулзалт боллоо11 цаг 22 минутын өмнө

Б.Шижирбат ихэд "бухимджээ"11 цаг 26 минутын өмнө

"Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасна"11 цаг 49 минутын өмнө

Уурын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлыг эрчимжүүлнэ11 цаг 55 минутын өмнө

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдлаа11 цаг 58 минутын өмнө

Менингококкт халдвараас сэргийлье12 цаг 3 минутын өмнө

Шилдэг залуу эрдэмтдийг шагналаа12 цаг 10 минутын өмнө

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг архивт хадгаллаа12 цаг 13 минутын өмнө

"1000 машины газрыг даруй чөлөөлөхийг шаардаж байна" гэв12 цаг 32 минутын өмнө

"Автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг үнэгүй өгнө"12 цаг 35 минутын өмнө

“Шилжин суурьшилтын үнэлгээний арга зүй” сургалт үргэлжилж байна14 цаг 11 минутын өмнө

Монгол Улс 30 сая тонн нүүрс экспортолжээ14 цаг 17 минутын өмнө

Д.Цогтбаатар ДХБ-ын Сайд нарын хуралд оролцож байна14 цаг 21 минутын өмнө

Уолтер Жэнкинс, Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав14 цаг 23 минутын өмнө

“Бөртэ чоно-2017”-ийн санал асуулга эхэллээ14 цаг 48 минутын өмнө

Хүүхэд 3 нас хүртлээ ээжийнхээ хажууд унтах ёстой14 цаг 54 минутын өмнө

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ15 цаг 2 минутын өмнө

Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна15 цаг 4 минутын өмнө

"Алтан бөмбөг"-ийн эзэд тодорлоо15 цаг 11 минутын өмнө

Багш нарын илүү цагийн хөлсийг өгнө15 цаг 19 минутын өмнө

У.Хүрэлсүх: Цалин, тэтгэврийг шат дараатайгаар нэмэгдүүлнэ15 цаг 28 минутын өмнө

С.Баяр, С.Батболд нарын оффшорын асуудлыг шалгахаар болжээ15 цаг 34 минутын өмнө

Майданы аллагын үеэр хөлсний этгээдүүдэд мөнгө өгч байжээ15 цаг 59 минутын өмнө

Хар тамхины аюул хаалгаар ороод ирчихжээ16 цаг 5 минутын өмнө

Оросын тамирчид олимпод төрийн далбаатайгаа жагсана16 цаг 17 минутын өмнө

Агаарын бохирдолтой тэмцэх талаар хэлэлцэнэ16 цаг 28 минутын өмнө

Пиротехникийн хэрэгслийг худалдвал хариуцлага тооцно16 цаг 30 минутын өмнө

ХАМАС Израилийн эсрэг гурав дахь бослого зарлав16 цаг 35 минутын өмнө

Гарцан дээр хүүхэд мөргөсөн жолоочийг уучилжээ16 цаг 48 минутын өмнө

Утаа хүүхдүүдийн уушгийг "устгаж" дууслаа16 цаг 56 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: 248-р цэцэрлэгийн нээлт болно17 цаг 48 минутын өмнө

Улаанбаатарт 13 хэм хүйтэн17 цаг 50 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр17 цаг 53 минутын өмнө

“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэдэвт төслийн уралдаан зарлалааӨчигдөр 19 цаг 20 минут

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмживӨчигдөр 18 цаг 34 минут

Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцэвӨчигдөр 18 цаг 13 минут

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 11.8 их наяд төгрөгт хүрчээӨчигдөр 18 цаг 09 минут

Хугацаа нь дууссан хүнснээс болгоомжлохыг анхааруулавӨчигдөр 18 цаг 05 минут

Гэр бүлээрээ хулгай хийдэг этгээдүүдийг шалгаж байнаӨчигдөр 18 цаг 02 минут

Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулая гэсэн юмӨчигдөр 17 цаг 30 минут

Ө.Энхтүвшин урчуудын эвлэлийн төлөөлөлтэй уулзлааӨчигдөр 17 цаг 23 минут

Үндсэн хуулийн цэц их суудлаар хуралданаӨчигдөр 17 цаг 19 минут

Их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээӨчигдөр 17 цаг 16 минут

“Монгол Улсын Филармони-45” тоглолт болноӨчигдөр 17 цаг 14 минут

Пиротехник хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж байнаӨчигдөр 16 цаг 57 минут

"Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж байна" гэвӨчигдөр 16 цаг 51 минут

Хан-Уул дүүрэг хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээӨчигдөр 16 цаг 48 минут

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг танилцуулахыг дэмживӨчигдөр 16 цаг 45 минут

“Урлах ухааны онолын цуврал ном”-ын үзэсгэлэн нээлтээ хийлээӨчигдөр 16 цаг 00 минут

Иргэний нисэхийн ерөнхий газарт аудит хийнэӨчигдөр 15 цаг 57 минут

Халдварт бус өвчнийг бууруулах хөрөнгө оруулалтын өгөөжийг танилцуулавӨчигдөр 15 цаг 54 минут

Хүнсний 47 нэрийн барааны үнэ нэмэгджээӨчигдөр 15 цаг 45 минут

"Нэг ажилтны сарын дундаж цалин 955 мянган төгрөг байна"2017 оны 12-р сарын 12. 15:27

"Монголын ХМХ-үүд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг анхаарахгүй байна"2017 оны 12-р сарын 12. 15:16

Д.Сумъяабазар: Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй2017 оны 12-р сарын 12. 13:36

Д.Ганболор кикбоксын дэлхийн аварга боллоо2017 оны 12-р сарын 12. 13:30

БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргав2017 оны 12-р сарын 12. 13:26

Өнөөдөр "Зулын 25" тохиож байна2017 оны 12-р сарын 12. 13:22

Сурагчдад сэтгэл заслын хичээл орно2017 оны 12-р сарын 12. 13:20

МХЕГ-ын авлига авсан байцаагчдыг суллажээ2017 оны 12-р сарын 12. 13:13

Эмэгтэйчүүдийн шигшээ баг амжилт дүүрэн ирэв2017 оны 12-р сарын 12. 12:59

У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулна2017 оны 12-р сарын 12. 12:42

Өвөрмөц байдлаараа дээд амжилтыг эвдсэн хурим2017 оны 12-р сарын 12. 12:22

Харумафүжигийн хэргийг прокурорт шилжүүлжээ2017 оны 12-р сарын 12. 12:07

Хөвсгөлийн чиглэлд зорчиж байсан автобус осолджээ2017 оны 12-р сарын 12. 12:00

Ё.Баатарбилэг Архангай аймагт ажиллав2017 оны 12-р сарын 12. 11:42

Европын хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ2017 оны 12-р сарын 12. 11:26

Гурван ихэр хүүхэд төрүүлсэн айлд орон сууц бэлэглэжээ2017 оны 12-р сарын 12. 11:22

Хятад улс Австралийг хэрхэн эзлэж байна вэ?2017 оны 12-р сарын 12. 11:09

Гашуунсухайтын түгжрэл 120 км болжээ2017 оны 12-р сарын 12. 11:01

Орос улс Сири-ээс цэргээ гаргаж эхлэв2017 оны 12-р сарын 12. 10:50

Байнгын хороод хуралдана2017 оны 12-р сарын 12. 10:41

МХЕГ-ын байцаагчдын гэр оффшор болсон уу?2017 оны 12-р сарын 12. 10:27

"Автомашины баттерей түүний хор уршиг" хэлэлцүүлэг болно2017 оны 12-р сарын 12. 09:50

Улаанбаатарт 13 хэм хүйтэн2017 оны 12-р сарын 12. 09:49

Өнөөдөр тахиа өдөр2017 оны 12-р сарын 12. 09:46

STEP-ийн арга хэмжээнд Монгол сурагчид амжилттай оролцов2017 оны 12-р сарын 11. 19:39

'Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид 2017” тэмцээн боллоо2017 оны 12-р сарын 11. 19:36

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг явж эхэллээ2017 оны 12-р сарын 11. 19:34

"Манай цэргийн жавхаа" дуу гэрэлт хөшөөтэй боллоо2017 оны 12-р сарын 11. 18:39

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох