Хамтарсан ажлын хэсэг Зуунмод суманд ажиллав

2017 оны 12-р сарын 6. 10:49

УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар хамтарсан тогтоолоор байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг өчигдөр (2017.12.05) Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал дүгнэлт гаргах ажлынхаа хүрээнд Төв аймгийн Зуунмод суманд ажиллалаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг болон Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг, Зуунмод сумын бүх багийн Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар хүрэлцэн ирсэн байлаа.

Уулзалтын эхэнд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал УИХ-ын гишүүдэд аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц 70 хувийн бүрдэлттэй, хөдөөгийн төвлөрөл үүссэн нутаг газруудад отрын штаб байгуулахаар ажиллаж байгаа. Төв суурингийн хувьд нүүрсний нөөц, цахилгаан дулааны бэрхшээлтэй асуудал байхгүй” гэлээ.

Дараа нь Төв аймгийн Зуунмод сумын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Аймгийн хэмжээнд хамтарсан ажлын хэсгүүд байгуулагдаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын “Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны зарим заавар, журам батлах тухай”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Хамтарсан багийн ажиллах журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын “Хамтарсан багийн ажиллах үйл ажиллагааг санхүүжүүлэх журам”-ын дагуу хуулиудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа. Төв аймгийн 27 суманд нийт 34 баг ИТХ-ын тогтоол болон сумын Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан” гэлээ.

Мөн хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Цагдаагийн газар, Хууль зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулсан талаар мэдээллээ. Аймгийн хэмжээний хүүхдийн эрхийн болон гэр бүлийн хүчирхийллийн тоон баримтаас үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 72 тохиолдлоос гэр бүлийн хүчирхийлэл 10, бие махбодийн хүчирхийлэл 9, сэтгэл санааны хүчирхийлэл 8, үл хайхрах байдал 10, бэлгийн хүчирхийлэл 6, ахуйн осол гэмтэл 11, зам тээврийн осол 5 бүртгэгдсэн байна. 2016 онд 12 суманд 21 хэрэг бүртгэгдэж байсан бол 2017 онд 23 суманд 72 болж, хүүхдийн эрхийн зөрчлийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа ч шийдвэрлэлт 17 хувиар нэмэгдсэн эерэг дүн гарч байгааг онцлон хэллээ.

Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн гэр бүлийн нууцлалын асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Ногоон карт” ажлыг эхлүүлсэн аж. Аливаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмнэлэгт анхны тусламж авах үеэр эмч ногоон карт барьсан хүүхдийг дараалалгүй, нэмэлт тайлбар шаардахгүйгээр шууд эмнэлгийн анхан шатны үзлэгт оруулах ёстойг Нэгдсэн эмнэлгийн эмч нарт танилцуулсан гэж Д.Бадамцэцэг хэлсэн юм.

Дараа нь Зуунмод сумын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Нарантуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд тохиолдож буй хүчирхийлэл болон бусад гэмт хэргийн талаарх тоон мэдээллийг танилцуулж, Цагдаагийн газрын дэргэд “Түр хамгаалах байр”-ыг шинээр байгуулсныг мэдээллээ.

Дээрх хоёр танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь хэлсэн үгэндээ “Хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг учраас УИХ-ын нэгдсэн чуулганд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн талаарх асуудлыг шууд танилцуулах боломж бүрдэж байгаа нь чухал” гэдгийг тэмдэглэлээ. Мөн “Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтэд судалгаа хийсэн. НҮБ-д жил бүр Монгол Улсын хүний эрхийн талаарх илтгэлийг хэлэлцдэг. Энэхүү илтгэлтэй холбогдуулж НҮБ-аас тодорхой зөвлөмжүүдийг ирүүлдэг. Эдгээр зөвлөмжүүдийг бид заавал хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Мөн танилцуулгын үеэр дурдсан хүүхдийн эрхийн болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх тоон мэдээнд тохиолдлын тоо ихэссэн харагдаж байгаа нь иргэд илүү мэдээлэлтэй болж гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцдэг, илрүүлдэг болсон байх магадлалтай гэдгийг тодотголоо.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь аймгийн хэмжээнд ажиллаж байгаа нийт хамтарсан багийн хамт олон болон сайн дураар ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудад талархал илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилсан “Ногоон карт” ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд, бусад аймаг, сумдад энэ туршлагыг нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа хэлсэн.

Дараа нь хамтарсан ажлын хэсэг “Түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцсанаар ажлаа өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо2 минут 10 секундын өмнө

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна56 минут 30 секундын өмнө

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ2 цагийн өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ2 цаг 1 минутын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа2 цаг 4 минутын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна2 цаг 7 минутын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ2 цаг 9 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэ2 цаг 54 минутын өмнө

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан3 цаг 12 минутын өмнө

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв4 цаг 2 минутын өмнө

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байна4 цаг 4 минутын өмнө

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна4 цаг 6 минутын өмнө

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав4 цаг 13 минутын өмнө

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ5 цаг 10 минутын өмнө

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна5 цаг 11 минутын өмнө

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ5 цаг 15 минутын өмнө

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо5 цаг 18 минутын өмнө

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална5 цаг 36 минутын өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав5 цаг 41 минутын өмнө

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүй5 цаг 46 минутын өмнө

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна5 цаг 55 минутын өмнө

Эбола вирус дахин дэгдлээ6 цаг 2 минутын өмнө

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ6 цаг 6 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 9 минутын өмнө

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов6 цаг 13 минутын өмнө

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь6 цаг 26 минутын өмнө

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ6 цаг 30 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд6 цаг 32 минутын өмнө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ6 цаг 38 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана6 цаг 50 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.7 цаг 20 минутын өмнө

Улаанбаатарт 14 градус дулаан байна7 цаг 22 минутын өмнө

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна21 цаг 11 минутын өмнө

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав21 цаг 34 минутын өмнө

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа22 цаг 5 минутын өмнө

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо23 цаг 11 минутын өмнө

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн23 цаг 15 минутын өмнө

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...23 цаг 31 минутын өмнө

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй23 цаг 45 минутын өмнө

Матар хавхаар барьж буй хүү 23 цаг 58 минутын өмнө

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байнаӨчигдөр 16 цаг 50 минут

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээӨчигдөр 16 цаг 43 минут

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээӨчигдөр 16 цаг 40 минут

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэӨчигдөр 16 цаг 39 минут

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байнаӨчигдөр 16 цаг 08 минут

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэӨчигдөр 16 цаг 06 минут

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогчӨчигдөр 15 цаг 48 минут

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болноӨчигдөр 15 цаг 39 минут

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлааӨчигдөр 15 цаг 36 минут

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлооӨчигдөр 15 цаг 35 минут

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээӨчигдөр 15 цаг 28 минут

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээӨчигдөр 15 цаг 11 минут

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байнаӨчигдөр 15 цаг 09 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээӨчигдөр 15 цаг 04 минут

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэӨчигдөр 13 цаг 48 минут

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэӨчигдөр 13 цаг 43 минут

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байнаӨчигдөр 13 цаг 27 минут

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээӨчигдөр 13 цаг 22 минут

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсонӨчигдөр 13 цаг 11 минут

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байнаӨчигдөр 13 цаг 07 минут

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгавӨчигдөр 13 цаг 01 минут

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга боловӨчигдөр 12 цаг 57 минут

"Хангарди" спортын наадам боллооӨчигдөр 12 цаг 55 минут

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулнаӨчигдөр 12 цаг 39 минут

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэйӨчигдөр 12 цаг 30 минут

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэӨчигдөр 12 цаг 22 минут

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээӨчигдөр 11 цаг 53 минут

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! Өчигдөр 11 цаг 50 минут

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээӨчигдөр 11 цаг 40 минут

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга боловӨчигдөр 11 цаг 37 минут

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтуудӨчигдөр 11 цаг 23 минут

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүльеӨчигдөр 11 цаг 11 минут

Ядаргаа ихтэй хүүхэд орондоо шээдэгӨчигдөр 11 цаг 08 минут

Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?Өчигдөр 11 цаг 03 минут

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлооӨчигдөр 10 цаг 58 минут

King Tower-ийн гуравдугаар ээлжийн загварын байрны нээлт амжилттай боллооӨчигдөр 10 цаг 53 минут

Улаанбаатарт5-7 хэм дулаан байна.Өчигдөр 10 цаг 12 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 10 минут

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайнӨчигдөр 10 цаг 08 минут

Өнөөдөр болох зарим үйл явдалӨчигдөр 10 цаг 05 минут

Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүйӨчигдөр 09 цаг 59 минут

Налайхын замыг маргааш нээнэ2018 оны 5-р сарын 20. 14:04

Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа2018 оны 5-р сарын 20. 12:05

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ2018 оны 5-р сарын 20. 11:53

С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ2018 оны 5-р сарын 20. 11:46

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.2018 оны 5-р сарын 20. 11:45

Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ2018 оны 5-р сарын 20. 11:39

Улаанбаатарт өнөөдөр шороон шуургатай бүгчим халуун байна2018 оны 5-р сарын 20. 11:28

Түймрийн голомтод нэмэлт бүлэг хүргэлээ2018 оны 5-р сарын 19. 12:59

Улаанбаатар марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байна2018 оны 5-р сарын 19. 12:55

Байгаль, амьтдын гоё зургууд2018 оны 5-р сарын 19. 12:48

Шуналтай эмч өвчтөнүүдийг хохироон их мөнгө олжээ2018 оны 5-р сарын 19. 12:35

Марафондоо идэвхтэй оролцоорой2018 оны 5-р сарын 19. 12:33

Унасан вогануудыг сэргээн засварлаж дуусчээ2018 оны 5-р сарын 19. 12:30

Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна2018 оны 5-р сарын 19. 12:28

Техасын сургуульд арван хүн алагджээ2018 оны 5-р сарын 19. 12:25

Кубад зорчигч тээврийн нисэх онгоц сүйрэв2018 оны 5-р сарын 19. 12:19

Оросын шинэ засгийн газарт хэн хэн оров2018 оны 5-р сарын 19. 12:16

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох