Э.Энхмаа: Цус ойртолт өвөг эцэг, эмэг эхийн түвшин рүү дөхөж байна

2017 оны 12-р сарын 6. 12:34

Цус ойртолт улс орны аюулгүй байдалд нөлөөлж, монгол дархлаа устаж үгүй болох аюул нүүрлэж буй. Энэ хүрээнд Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач, Анагаах ухааны доктор Э.Энхмаатай ярилцлаа.

-Хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн нөхцөл байдал, судалгааны дүнгийн талаар яриагаа эхэлье?

-Хүн амын дотор цус ойртолт байгаа эсэхийг мэдэх хамгийн энгийн арга бол угийн бичиг хөтлөх байдаг. Өөрөөр хэлбэл, айлд ороод өрхийн тэргүүнээс эхлээд гэрийн эзэгтэйнх ньугийнбичгийг хөтөлж тодорхой түв­шиндээ цусны холбоо­той эсэхийг мэдэх юм. Энэ ар­гаар Монголын хүн амд цус ойртолт байгаа эсэхийг тогтооё гэхээр бүгд өөрөөсөө дээш гурав дахь үеэс эхлээд өвөг дээдсийнхээ тухай мэдэхээ больсон.

Хоёр өвөө, хоёр эмээгээс дээш элэнц өвөг эмэг болон хуланц өвөг эмгийн түвшинг мэдэхгүй байна. Энэ нөхцөлд угийн бичиг хөтлөх аргаар хүн амд цус ойртолт байна уу үгүй юу гэдгийг тогтоох боломжгүй. Тиймээс бид хүн амын генетикийн буюу популяцийн генетикийн шинжлэх ухааны тооцооллын аргыг ашигласан. Энэ аргаар тооцоолохын тулд эхлээд тухайн хүн амд удамшлын олон системийн генүүдийн тархалтыг судалдаг.

Хүн судлаач эрдэмтдийн 30 гаруй жилийн хөдөл­мөрийн үр дүнд удамшлын 11 системээр 400 орчим генийн тархалтыг Монголын хүн амд тогтоосон. Энэхүү суурь мэдээлэлд тулгуурлан хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшинг тооцоолох боломж бүрдсэн хэрэг.

Түүнээс биш нэг юм уу таван жилийн дотор гаргаж ирдэг зүйл биш. Ингээд судлахаар дунджаар өөрөөсөө дээш дөрөв дэх үеийн ах дүү нар гэрлэхэд илэрдэг түвшний цус ойртолтын суурь дэвсгэр бий болсон байна гэдгийг судалгааны үр дүн харуулж байна. Өөрөөр хэлбэл, тодорхой бүлэг хүн амын дотор хэн хэнтэйгээ гэрлээд генийн дав­тамж хаашаа явж байгааг илрүүлж байгаа арга юм.

-Цус ойртолтынсөрөг үр дагавар хүн амын дунд хэрхэн илэрч байна вэ?

-Цус ойртолтын эцсийн үр дүн улс үндэстнийг мөхөлд хүргэдэг. Чимээгүй тахал хэлбэрээр хүн амын дотор тархаж 25 жилийн үечлэлтэй зузаардаг. 1925 онд Засгийн газрын нууц тогтоол гарч монгол хүн угийн бичгээ хөтөлж, овгоо хэрэглэхийг хааснаас хойш 92 жилийг хүний үе удмын хугацаагаар тооцохоор дөрвөн үе шахам хугацаа өнгөрчээ.

Цус ойртолт эхэн үедээ үл анзаарагдахбайдалтай байдаг бол зузаарахын хэрээр төрөлхийн согог, гажигтай хүүхэд төрөх, оюуны хөгжлийн доройтол зэрэг айхавтар үр дагаврууд гарч эхэлж байна. Мөн аливаа өвчнийгэсэргүүцэх биеийн дархлаа суларч хүн ам өвчлөмтгий болж байна.

-1925 оноос хойш дөрвөн үеийг хамарсан цус ойртолт үргэлжилж байна. Өвчнөөр яривал аль шатандаа байна вэ?

-Чимээгүй тахал хэлбэрээр явдаг үзэгдлийн үр дагавар чимээтэйгээр нүдэнд үзэгдэж гарт баригдахуйц хэмжээнд илэрч гарч ирж байгаа нь судалгаагаар тогтоогдлоо. Өөрөөр хэлбэл, дөрөв дэх үеийн ах дүү хоорондоо гэрлэхэд илэрсэн түвшний цус ойртолтын ерөнхий дэвсгэр бий болсон гэхээр өвчнөөр бол хүндэрсэн үе гэж хэлж болно.

Өөрөөсөөдээш гурав дахь үе, дунджаар дөрөв дэх үе рүү орж ирж байна гэхээр өвөө эмээгийн түвшин рүү орж ирэх ирмэг дээр байгаа юм. Бараг л өвөө, эмээгээ мэдэхээ болих тал руугаа явж байна. Энэ бол бид удмын сангийн дотоод тэнцвэрийн хувьд аюулын ирмэг дээр ирсэн гэдэг нь ойлгогдохоор байна.

-Цус ойртолтыг зогсоох, сэргийлэхийн тулд нэн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Хүн амыг цус ойртолтоос хамгаалахад хэрэглэдэгтүгээмэл гурван арга бий. Дэлхийн улс орнууд ч нийтээрээ хэрэглэдэг. Ургийн овгоо хэрэглэх, угийн бичиг хөтлөх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэж өгөх аргууд байдаг. Монголчууд гурвууланг нь хэрэглэдэг байсан. Эрт дээр үеэс овог дотроо гэрлэдэггүй, аман болон бичгийн хэлбэрээр угийн бичгээ хөтөлдөг байсан. Мөн нүүдлийн соёл иргэншлийнхээ давуу талыг ашиглаж засаг захиргааны дөрвөн аймгийн тогтолцоотой.

Гэтэл өнөөдөр ургийн овгоо 1997 оноос сэргээж эхэлсэн ч олон гаж үзэгдэл гарч ирсэн. Иргэний үнэмлэх дээрх ургийн овгоор баримжаалж цус ойртохгүй гэрлэх ямар ч баталгаагүй болсон. Хүн амын хөдөлгөөнийг тэтгэх аргыг ашиглая гэхээр Монгол Улсын засаг захиргаа 21 аймаг 330 сум 1,615 багт хуваасан. Төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэх талаасааөгөөжтэй бүтэц мэт харагдавчцаана нь хүн амын хөдөлгөөн хоригдож, цус холилдохыг түгжиж байгаа юм.

Үүнийг задалж томсгоё гэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах учраас хурдан хугацаанд хэрэгжихэд түвэгтэй. Гэхдээ нийгэм, эдийн засгийн бодлого талаасаа үүнийг анхаарах ёстой. Тэгэхээр угийн бичиг хөтлөх гэсэн ганц арга үлдээд байна. Тиймээс яаралтай угийн бичиг хөтлөх арга дээрээ төвлөрч, есөн үеэ мэддэг болохын төлөө явах шаардлагатай. Ядаж өөрөөсөө дээш мэдэх чинээндээ хүртэл бичих.

Мэдэхгүйгээ тааж юм уу эсвэл зохиож болохгүй. Харин өөрөөсөө доош угийн бичгээ хөтөлжүр хүүхдэдээ тасралтгүй өвлүүлье гэж байгаа юм. Ингэж ярьсаар байгаад 25 жилийн хугацаа болчихвол дахиад нэг үе удам өнгөрнө. Тиймээс цаг хугацаа алдахгүйгээр өөрөөсөө дээш хоёр өвөө, хоёр эмээ гэсэн дөрвөн баганаар есөн үеэ мэддэг болох алхмыг өнөөдрөөс эхэлье.

-Угийн бичиг хөтлөх загвар олон байдаг. Иргэд ялгаж салгах хэрэгтэй байх?

-Өөрөөсөө дээш дөрвөн баганаар гэдэг нь авга өвөө, авга эмээ, нагац өвөө, нагац эмээ гэсэн дөрвөн баганаар есөн үеэ бүтэн мэдэх ёстой. Есөн үеийг дуустал дөрвөн баганаар өвөг дээдсээ нэрлээд явахаар 1,022 хүний мэдээлэл болдог. Эдгээр 1,022 хүн цусныхаа тодорхой хувиар хамаатай учраас энэ хүрээнд ураг холбохыг хатуу цээрлэдэг байж.

Угийн бичиг болон түүнийг хөтлүүлэх аргыг мэддэг гэж боддог мэргэжлийн бус хувь хүн, байгууллагууд олон бий. Өөрсдийнхөө ойлголтоор боловсруулсан зөвлөмж, гарын авлага маягийн зүйл гаргачхаад ард түмэнд тараагаад төөрөгдүүлээд байгаа нь угийн бичгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв аргаар хөтөлж явахыг гажуудуулж байна. Засгийн газрын 2007 оны тогтоолоор угийн бичгийг хөтлөх журмыг шинэчилж, “Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар” гарын авлага номыг мэргэжлийн эрдэмтдээр бүтээлгэсэн.

-42 үеэ мэддэг, сумынхаа угийн бичгийг хөтөлсөн хүн байна лээ?

-Хамгийн гол нь угийн бичиг хөтлөхийг дундаас нь гажуудуулж байгаа үзэгдэл олон жил үргэлжилж байгаа учраас түвэгтэй байна. Хувь хүнд ашиг сонирхол байж болох ч улс үндэстний эрх ашгийг юутай ч зүйрлэж болохгүй л дээ. Ер нь өөрөөсөө дээш гурван үеэ бүтэн мэддэг хүн Монголд байхгүй.

-Цус ойртолт монгол дархлааг устгаж байгааг төрийн бодлогоор хэрхэнзохицуулж байгаа вэ. Одоо бол энэ төрлийн ажил хангалтгүй байна шүү дээ?

-Ном нь гарсан. Эрдэмтэд нь угийн бичгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөтлөхийг зааж сургахын төлөө явж байна. Үүнд зохион байгуулалтын ажил дутаж байна. Угийн бичиг бол соёлын биет бус өвийн нэг хэлбэр учраас соёлын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагад багтдаг. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар сүүлийн үед анхаарал тавьж байгаа. Өөрсдийнхөө харьяа дүүрэг, аймаг, сум, багийнхаа нутаг дэвсгэрт зохион байгуулалттайгаар ажил хэрэг болгох зүйл дутаад байна.

Энэ ажил өнгөрсөн хугацаанд огт зогсчихоогүй. Гэхдээ ихэнх тохиолдолд орон нутаг санаачилга гаргаж сургагч багш бэлтгэх, айл өрхүүдээ номжуулах маягаар сайн дурын юм шиг маягаар явж ирлээ. Түүнээс биш Засаг дарга, ИТХ-ын түвшинд, нийслэл даяар ч гэдэг юм уу үүрэг өгөгдөж байгаа нь тун бага. Зохион байгуулалттай, албажуулсан маягаар явахгүй бол болохгүй.

Тийм ч учраас угийн бичгийн гарын авлагыг гадуур худалддаггүй. Энэ бол зөвхөн ураг төрөл удам судраа мэдэх асуудал биш, бүхэл бүтэн улс үндэстний оршихуйн үндэс яригдаж байгаа учраас Монгол хүн бүхэн санаа зовох цаг болсон. Цаг хугацаа алдахгүйгээр хүчээ зангидаж хүн бүр эрвийх дэрвийхээр оролцох учиртай.

-Судалгаа хийсэн, угийн бичиг хөтлөх гарын авлага бүтээсэн эрдэмтдийн зүгээс төр засагт хандсан зүйл бий юу?

-Эрдэмтдийн хувьд үүргээ гүйцэтгэсэн. Үүнийг хэрэгжүүлэх нь төрийн үүрэг. Гэхдээ бид зүгээр суусангүй. Угийн бичиг хөтлөх үүсгэл санаачилга гаргасан төрийн болон төрийн бус байгууллагын хүсэлтийг хүлээн авч сургагч багш бэлтгэх зэрэгтчадахаараа хичээж явна.

С.Уянга

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2017 оны 12-р сарын 10. 01:18Зочин - [202.9.43.**]

Цус ойртолтоос холилдолт нь илүү аюултай болохыг цаана чинь дэлхийн эрдэмтэд тогтоочихоод эрлийз хурлийз хүүхдүүд олноор төрөх нь хүн төрөлхтөнийг мөхөл рүү нь ойртуулж байгаа тухай их ярьдаг болсон байна лээ.

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Н.Цэрэнбат сайд НҮБ-ын Байгаль орчны ассамблейд оролцов8 цаг 48 минутын өмнө

7.4 тэрбумыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барив8 цаг 51 минутын өмнө

Хүчирхийллээс сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ8 цаг 58 минутын өмнө

Шилдэг гэрэл зургаар "Тамын зам" бүтээл шалгарав9 цаг 2 минутын өмнө

С.Амарсайхан: СӨБ-ын чухлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна9 цаг 7 минутын өмнө

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав9 цаг 10 минутын өмнө

Хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болов9 цаг 17 минутын өмнө

Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг зогсоолоо9 цаг 22 минутын өмнө

Торгуулийг онлайнаар төлөх smartcar.mn шинэчлэгдлээ9 цаг 25 минутын өмнө

Гал түймэр унтраах автомашинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө9 цаг 28 минутын өмнө

Ханиад томуу, хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж9 цаг 31 минутын өмнө

Д.Сарангэрэл: Буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй9 цаг 34 минутын өмнө

“Монголын төмөр зам”-ын Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээ9 цаг 42 минутын өмнө

300 айлын орон сууцыг дулаанд холбожээ9 цаг 45 минутын өмнө

Стандартчилалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ10 цаг 23 минутын өмнө

"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн төлөөлөгчид Энэтхэгт айлчлав10 цаг 33 минутын өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны ажлаа дүгнэв10 цаг 35 минутын өмнө

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс тэргүүлэв10 цаг 37 минутын өмнө

“Цалинтай ээж” хөтөлбөрийн журмыг боловсруулна10 цаг 41 минутын өмнө

Авто худалдааны цогцолбор хэвийн ажиллаж байна11 цаг 9 минутын өмнө

"Хамтарсан баг"-ийн уулзалт боллоо11 цаг 17 минутын өмнө

Б.Шижирбат ихэд "бухимджээ"11 цаг 21 минутын өмнө

"Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасна"11 цаг 44 минутын өмнө

Уурын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлыг эрчимжүүлнэ11 цаг 50 минутын өмнө

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдлаа11 цаг 54 минутын өмнө

Менингококкт халдвараас сэргийлье11 цаг 58 минутын өмнө

Шилдэг залуу эрдэмтдийг шагналаа12 цаг 6 минутын өмнө

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг архивт хадгаллаа12 цаг 9 минутын өмнө

"1000 машины газрыг даруй чөлөөлөхийг шаардаж байна" гэв12 цаг 27 минутын өмнө

"Автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг үнэгүй өгнө"12 цаг 30 минутын өмнө

“Шилжин суурьшилтын үнэлгээний арга зүй” сургалт үргэлжилж байна14 цаг 6 минутын өмнө

Монгол Улс 30 сая тонн нүүрс экспортолжээ14 цаг 13 минутын өмнө

Д.Цогтбаатар ДХБ-ын Сайд нарын хуралд оролцож байна14 цаг 16 минутын өмнө

Уолтер Жэнкинс, Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав14 цаг 18 минутын өмнө

“Бөртэ чоно-2017”-ийн санал асуулга эхэллээ14 цаг 43 минутын өмнө

Хүүхэд 3 нас хүртлээ ээжийнхээ хажууд унтах ёстой14 цаг 49 минутын өмнө

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ14 цаг 57 минутын өмнө

Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна15 цагийн өмнө

"Алтан бөмбөг"-ийн эзэд тодорлоо15 цаг 6 минутын өмнө

Багш нарын илүү цагийн хөлсийг өгнө15 цаг 15 минутын өмнө

У.Хүрэлсүх: Цалин, тэтгэврийг шат дараатайгаар нэмэгдүүлнэ15 цаг 23 минутын өмнө

С.Баяр, С.Батболд нарын оффшорын асуудлыг шалгахаар болжээ15 цаг 29 минутын өмнө

Майданы аллагын үеэр хөлсний этгээдүүдэд мөнгө өгч байжээ15 цаг 54 минутын өмнө

Хар тамхины аюул хаалгаар ороод ирчихжээ16 цагийн өмнө

Оросын тамирчид олимпод төрийн далбаатайгаа жагсана16 цаг 12 минутын өмнө

Агаарын бохирдолтой тэмцэх талаар хэлэлцэнэ16 цаг 23 минутын өмнө

Пиротехникийн хэрэгслийг худалдвал хариуцлага тооцно16 цаг 26 минутын өмнө

ХАМАС Израилийн эсрэг гурав дахь бослого зарлав16 цаг 30 минутын өмнө

Гарцан дээр хүүхэд мөргөсөн жолоочийг уучилжээ16 цаг 43 минутын өмнө

Утаа хүүхдүүдийн уушгийг "устгаж" дууслаа16 цаг 52 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: 248-р цэцэрлэгийн нээлт болно17 цаг 44 минутын өмнө

Улаанбаатарт 13 хэм хүйтэн17 цаг 45 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр17 цаг 48 минутын өмнө

“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэдэвт төслийн уралдаан зарлалааӨчигдөр 19 цаг 20 минут

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмживӨчигдөр 18 цаг 34 минут

Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцэвӨчигдөр 18 цаг 13 минут

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 11.8 их наяд төгрөгт хүрчээӨчигдөр 18 цаг 09 минут

Хугацаа нь дууссан хүнснээс болгоомжлохыг анхааруулавӨчигдөр 18 цаг 05 минут

Гэр бүлээрээ хулгай хийдэг этгээдүүдийг шалгаж байнаӨчигдөр 18 цаг 02 минут

Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулая гэсэн юмӨчигдөр 17 цаг 30 минут

Ө.Энхтүвшин урчуудын эвлэлийн төлөөлөлтэй уулзлааӨчигдөр 17 цаг 23 минут

Үндсэн хуулийн цэц их суудлаар хуралданаӨчигдөр 17 цаг 19 минут

Их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээӨчигдөр 17 цаг 16 минут

“Монгол Улсын Филармони-45” тоглолт болноӨчигдөр 17 цаг 14 минут

Пиротехник хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж байнаӨчигдөр 16 цаг 57 минут

"Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж байна" гэвӨчигдөр 16 цаг 51 минут

Хан-Уул дүүрэг хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээӨчигдөр 16 цаг 48 минут

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг танилцуулахыг дэмживӨчигдөр 16 цаг 45 минут

“Урлах ухааны онолын цуврал ном”-ын үзэсгэлэн нээлтээ хийлээӨчигдөр 16 цаг 00 минут

Иргэний нисэхийн ерөнхий газарт аудит хийнэӨчигдөр 15 цаг 57 минут

Халдварт бус өвчнийг бууруулах хөрөнгө оруулалтын өгөөжийг танилцуулавӨчигдөр 15 цаг 54 минут

Хүнсний 47 нэрийн барааны үнэ нэмэгджээӨчигдөр 15 цаг 45 минут

"Нэг ажилтны сарын дундаж цалин 955 мянган төгрөг байна"2017 оны 12-р сарын 12. 15:27

"Монголын ХМХ-үүд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг анхаарахгүй байна"2017 оны 12-р сарын 12. 15:16

Д.Сумъяабазар: Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй2017 оны 12-р сарын 12. 13:36

Д.Ганболор кикбоксын дэлхийн аварга боллоо2017 оны 12-р сарын 12. 13:30

БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргав2017 оны 12-р сарын 12. 13:26

Өнөөдөр "Зулын 25" тохиож байна2017 оны 12-р сарын 12. 13:22

Сурагчдад сэтгэл заслын хичээл орно2017 оны 12-р сарын 12. 13:20

МХЕГ-ын авлига авсан байцаагчдыг суллажээ2017 оны 12-р сарын 12. 13:13

Эмэгтэйчүүдийн шигшээ баг амжилт дүүрэн ирэв2017 оны 12-р сарын 12. 12:59

У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулна2017 оны 12-р сарын 12. 12:42

Өвөрмөц байдлаараа дээд амжилтыг эвдсэн хурим2017 оны 12-р сарын 12. 12:22

Харумафүжигийн хэргийг прокурорт шилжүүлжээ2017 оны 12-р сарын 12. 12:07

Хөвсгөлийн чиглэлд зорчиж байсан автобус осолджээ2017 оны 12-р сарын 12. 12:00

Ё.Баатарбилэг Архангай аймагт ажиллав2017 оны 12-р сарын 12. 11:42

Европын хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ2017 оны 12-р сарын 12. 11:26

Гурван ихэр хүүхэд төрүүлсэн айлд орон сууц бэлэглэжээ2017 оны 12-р сарын 12. 11:22

Хятад улс Австралийг хэрхэн эзлэж байна вэ?2017 оны 12-р сарын 12. 11:09

Гашуунсухайтын түгжрэл 120 км болжээ2017 оны 12-р сарын 12. 11:01

Орос улс Сири-ээс цэргээ гаргаж эхлэв2017 оны 12-р сарын 12. 10:50

Байнгын хороод хуралдана2017 оны 12-р сарын 12. 10:41

МХЕГ-ын байцаагчдын гэр оффшор болсон уу?2017 оны 12-р сарын 12. 10:27

"Автомашины баттерей түүний хор уршиг" хэлэлцүүлэг болно2017 оны 12-р сарын 12. 09:50

Улаанбаатарт 13 хэм хүйтэн2017 оны 12-р сарын 12. 09:49

Өнөөдөр тахиа өдөр2017 оны 12-р сарын 12. 09:46

STEP-ийн арга хэмжээнд Монгол сурагчид амжилттай оролцов2017 оны 12-р сарын 11. 19:39

'Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид 2017” тэмцээн боллоо2017 оны 12-р сарын 11. 19:36

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг явж эхэллээ2017 оны 12-р сарын 11. 19:34

"Манай цэргийн жавхаа" дуу гэрэлт хөшөөтэй боллоо2017 оны 12-р сарын 11. 18:39

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох