Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

2017 оны 12-р сарын 6. 17:55

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2017.12.06) 12 цаг 07 минутад гишүүдийн 52,6 ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн даргаллаа.

Хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Тэрээр танилцуулгадаа, Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна. Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмэн хамруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн байна. Миний бие төрийн тэргүүний хувьд төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатайг Улсын Их Хуралд сануулж, засах боломжийг нь олгох үүднээс Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавихаас өөр аргагүй байдалд хүрч байгааг онцлов.

Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан. Үүний хүрээнд анхаарвал зохих асуудал бүрийг нягтлан, үр ашиггүй нэг удаагийн халамж болон төрийн байгууллагын албан конторын барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгож төлөвлөгдсөн урсгал зардлыг нь хэмнэх зэрэг арга хэмжээг авах боломж бүрэн байна. Мөн төсвийн хэлэлцүүлгийн үед гэнэт 58 тэрбум төгрөгийн зардал бүхий 125 төрлийн хууль зөрчсөн, зураг төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг олон нийт “УИХ-ын гишүүний 3 тэрбум” хэмээн нэрлэж байгааг анхаарах ёстой. Төсвийн зарлагыг танаж, алдагдлыг арилгах арга хэмжээг Улсын Их Хурал зоригтойгоор авч хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408,744.3 сая төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2,583,181.9 сая төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх зэрэг бодитой олон үр дүнд шууд хүрэхээр байгаа юм гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа дурдав.

Төсөв батлах үйл ажиллагааг эрх зүйн талаас нь дүгнэвэл Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны төсвийг хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаална”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн бодлогыг тодорхойлж, түүнд үндэслэн аль ч шатны төсвийн эрх захирагч нь төсвийн тусгай шаардлагыг хангасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлт болон түүнд нийцүүлэн баталсан төсвийн хязгаарт багтаан төсвийн төслөө зохиох”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх”, 6дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж болохоор байгаа бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимтай харшилж байна. Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцлов.

Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Ерөнхийлөгчийн төсвийн зарлагад тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байлаа. Түүнчлэн төсвийн зарлагыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх боломж бий эсэх, хүүхдийн мөнгийг ялгаварлалгүйгээр олгох, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд өндөр өртгөөр баригдах жижиг барилга, байгууламж барихгүй байх, УИХ-ын гишүүдийн саналаар батлагдсан хөрөнгө оруулалтыг хасах саналтай байсан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, төсвийн зарлагыг бууруулахын тулд Сангийн яам 2018 оны нэгдүгээр сараас эхлэн ажиллахаар болсон. 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа арга хэмжээ нэг бүрийг нарийн нягталж үзэхээр төлөвлөсөн. Харин орлого нэмэх тал дээр бодитой төлөвлөсөн зүйл харагдахгүй байгаа. Өмнө нь орлогоо хий хоосон төлөвлөж, тэр хэрээр зарлагаа нэмж эцэст нь төсвийн алдагдал, өр үүсдэг буруу жишгийг хална гэв. Мөн тэрбээр, 2017 оны дөрөвдүгээр сард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохоор тохирсон. Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэрийг зургаадугаар сард гаргасан. Энэ шийдвэрийг ОУВС буруутгаж, тайлбар нэхэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өө тодорхой хугацаагаар зогсоосон. Гэвч хоёр тал яриа хэлэлцээр хийж, ойлголцсоноор хөтөлбөрийг үргэлжлүүлж байна. Сангийн яам тодорхой ажлуудыг хийж, хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох зорилт тавин эрчимтэй ажиллаж байна. Үүний тулд бид зөвхөн Олон улсын валютын сан төдийгүй 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгож буй донор байгууллагуудтай ойлголцох шаардлагатай учир нэлээд цаг хугацаа шаардаж байна гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, 5-10 жил буюу урт хугацаанд өндөр өртгөөр жижиг обьект барихыг зарчмын хувьд дэмждэггүй. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны экспертүүд 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын хэсэг дээр ирж ажиллана гэж хариулж байлаа.

Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Гадаад иргэдийн жолоодох эрхийн шалгалтыг цахимаар авч эхлэв1 цаг 52 минутын өмнө

Нийслэлд оффисын 365 барилга байна2 цаг 21 минутын өмнө

Соёл урлагийн байгууллагуудад шалгалт хийж байна2 цаг 33 минутын өмнө

Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх цогц системийг нэвтрүүлнэ2 цаг 36 минутын өмнө

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдлээ2 цаг 40 минутын өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлыг зохион байгуулах талаар санал солилцов2 цаг 51 минутын өмнө

Энэтхэг эмч нар үзлэг хийнэ3 цаг 10 минутын өмнө

Нийслэлд өчигдөр объектын дөрвөн түймэр гарчээ3 цаг 14 минутын өмнө

Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо3 цаг 27 минутын өмнө

Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр болно3 цаг 42 минутын өмнө

Архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдөг4 цаг 8 минутын өмнө

Ч.Батбаяр шилдэг цаатангаар шалгарчээ4 цаг 23 минутын өмнө

Ерөнхийлөгч Сэлэнгэ аймагт ажиллаж байна4 цаг 27 минутын өмнө

“Олон улсын эх хэлний өдөр” өнөөдөр тохиож байна4 цаг 32 минутын өмнө

Орон нутгийн сэтгүүлчид өөрийн зохицуулалтын байгууллагаа дэмжив4 цаг 55 минутын өмнө

Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид Каори Ичотой бэлтгэл хийв4 цаг 58 минутын өмнө

“Зөрчлийн тухай хууль” сэдэвт сургалт боллоо5 цаг 18 минутын өмнө

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлжээ5 цаг 26 минутын өмнө

"Шивээ-Овоо" ХК-ийн талаарх асуудлаар хэлэлцэнэ5 цаг 34 минутын өмнө

Т.Баярлах: 2017 онд бид 5203 баринтаг цуглуулсан5 цаг 42 минутын өмнө

“Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх тогтоолыг цэц хэлэлцэнэ5 цаг 47 минутын өмнө

Спортын сэтгүүлчид олгодог тусгай шагналыг Ч.Отгонбаатар хүртлээ5 цаг 50 минутын өмнө

“ЛэндМН” компанийн хувьцааны захиалга эхэллээ5 цаг 53 минутын өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд алга болсон хүүг хайж байна7 цаг 30 минутын өмнө

Увс аймагт "Тэмээний баяр" болно7 цаг 33 минутын өмнө

"Сүрьеэгүй Сэлэнгэ" хөтөлбөр үргэлжилж байна7 цаг 43 минутын өмнө

Увс аймагт 4.12 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ7 цаг 50 минутын өмнө

Баянгол дүүрэг ахмадын хөгжлийн ордонтой боллоо8 цаг 9 минутын өмнө

Тавантолгой цахилгаан станцын 34 хувийг MCS эзэмшинэ8 цаг 17 минутын өмнө

Пёнчан 2018: Франц улс тав дахь алтан медалиа авлаа8 цаг 31 минутын өмнө

Шүлхий гарсан 15 суманд хөл хорио тогтоожээ8 цаг 44 минутын өмнө

Цаг агаарын тухай хамгийн сонирхолтой баримтууд8 цаг 55 минутын өмнө

“Хотын шийдэл” хэлэлцүүлэг болно9 цаг 10 минутын өмнө

Э.Содномпилжээ Дэлхийн цомын төлөө өрсөлдөнө9 цаг 45 минутын өмнө

Шинийн 14-нд үнэ төлбөргүй ном хурна9 цаг 50 минутын өмнө

Гадаад харилцааны сайдын Япон улс дахь айлчлал эхэллээ9 цаг 52 минутын өмнө

Баянхонгор аймагт 11 төсөлд хөрөнгө оруулна9 цаг 55 минутын өмнө

Аюулгүй байдлын байнгын хороо 24 асуудал хэлэлцэж, 10 хууль батлуулжээ10 цагийн өмнө

АНУ-ын тэшүүрчдийн хувцас олныг "бухимдуулав"10 цаг 21 минутын өмнө

Хүчингийн хэргүүд яагаад шийдэгдэхгүй байна вэ?10 цаг 31 минутын өмнө

Америкчууд хамгийн гол дайснаа нэрлэжээ10 цаг 33 минутын өмнө

2017 онд мотоциклийн ослоор 54 хүн амиа алджээ10 цаг 38 минутын өмнө

"Шивээ-Овоо"-д шинэчлэл хэрэгтэй байна10 цаг 44 минутын өмнө

Үйл явдлын хураангуй11 цаг 23 минутын өмнө

Улаанбаатарт 12 хэм хүйтэн11 цаг 25 минутын өмнө

Суудлын автомашины импорт 300 хувиар өсчээӨчигдөр 18 цаг 25 минут

Архангай аймагт найман төсөл хэрэгжинэӨчигдөр 18 цаг 08 минут

Завхан аймгийн 63 газрыг тусгай хамгаалалттай газарт оруулавӨчигдөр 17 цаг 58 минут

Чех Улсын Элчин сайд Орхон аймагт ажиллалааӨчигдөр 17 цаг 56 минут

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан боллооӨчигдөр 17 цаг 54 минут

Шүлхий өвчний талаар үүрэг чиглэл өглөөӨчигдөр 17 цаг 19 минут

“Шивээ-Овоо” ХК үйл ажиллагаа нь зогсож болзошгүй болжээӨчигдөр 17 цаг 05 минут

Баян-Өлгий аймагт баярын үеэр 24 хүүхэд мэндэлжээӨчигдөр 16 цаг 59 минут

Гэмт этгээдүүд дахин хэрэг үйлдэхээр төлөвлөж байжээӨчигдөр 16 цаг 57 минут

Банк хоорондын төлбөрийн системд шинэчлэл хийвӨчигдөр 16 цаг 51 минут

Б.Батзориг: Ургац алдсан ч гурилынхаа үнийг тогтвортой барьж чадлааӨчигдөр 16 цаг 49 минут

Тамирчдын зурагт Б.Бат-Эрдэнэ гишүүн тайлбар хийвӨчигдөр 16 цаг 37 минут

"Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон" гэвӨчигдөр 16 цаг 34 минут

“Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймгийн музейд нээгдэвӨчигдөр 16 цаг 17 минут

Нийслэлчүүдийн цасны баяр Хандгайтад болноӨчигдөр 16 цаг 10 минут

Эрдэнэбулган, Арбулаг сумын эмнэлгүүдэд түргэний машин өглөөӨчигдөр 16 цаг 07 минут

"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгаравӨчигдөр 15 цаг 45 минут

Ерөнхийлөгч маргааш Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзанаӨчигдөр 15 цаг 31 минут

Хакүхо хуримын ойгоо "нижгэр" тэмдэглэвӨчигдөр 15 цаг 24 минут

Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэвӨчигдөр 15 цаг 14 минут

Нийслэлийн ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл тавилааӨчигдөр 15 цаг 11 минут

Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээӨчигдөр 15 цаг 08 минут

"Рио тинто манай цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй"Өчигдөр 13 цаг 50 минут

Согтуугийн дуудлага 57 хувиар буурчээӨчигдөр 13 цаг 12 минут

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болноӨчигдөр 13 цаг 01 минут

МХБ-ийн шинэчлэгдсэн журмуудыг танилцуулах сургалт боловӨчигдөр 12 цаг 59 минут

Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллавӨчигдөр 12 цаг 56 минут

"Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэвӨчигдөр 12 цаг 54 минут

Таван толгойн цахилгаан станцын асуудлаар хэвлэлийн хурал зарлалааӨчигдөр 12 цаг 34 минут

Үндэсний лигийн тэмцээнд Ховд Шонхорууд баг илүүрхэвӨчигдөр 12 цаг 29 минут

ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэӨчигдөр 12 цаг 25 минут

Байнгын хороо ажлаа тайлагнанаӨчигдөр 11 цаг 55 минут

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл 124 тэрбум төгрөгөөр өсчээӨчигдөр 11 цаг 53 минут

Орхон аймагт шүлхий өвчин гарчээӨчигдөр 11 цаг 47 минут

ОХУ-Монголын ЗГ хоорондын комиссын хуралдаан болноӨчигдөр 11 цаг 43 минут

Аргентин улс руу өнөөдрөөс визгүй зорчиноӨчигдөр 11 цаг 37 минут

Хархираа голын мөс цөмөрч суусан машинтай иргэдийг аварчээӨчигдөр 11 цаг 02 минут

Банкны хүү буурах хүлээлтӨчигдөр 10 цаг 46 минут

"Гэрэл тусгая" уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулнаӨчигдөр 10 цаг 41 минут

Хоосон ходоодонд цөвтэй бүтээгдэхүүнүүдӨчигдөр 10 цаг 32 минут

Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлооӨчигдөр 10 цаг 09 минут

Гүржийн мэргэн буучид Арменд нуугдаж байнаӨчигдөр 10 цаг 03 минут

Агаар цэвэршүүлэгчийн аюулгүй байдалд шалгалт хийвӨчигдөр 09 цаг 59 минут

Трампын “цөмийн чемоданаас” болж юу болсон бэ?Өчигдөр 09 цаг 52 минут

Засгийн газрын "шахалтанд" Оюутолгой бүдрэх үү?Өчигдөр 09 цаг 39 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 09 цаг 07 минут

Улаанбаатарт 12 хэм хүйтэнӨчигдөр 09 цаг 05 минут

Өнөөдөр хонь өдөрӨчигдөр 09 цаг 03 минут

Б.Тэгшбаяр ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ2018 оны 2-р сарын 19. 18:21

Багануур дүүрэгт 450 боодол өвс шатжээ2018 оны 2-р сарын 19. 18:19

Албаны нохой хилийн зөрчил илрүүлжээ2018 оны 2-р сарын 19. 18:15

Хууль зөрчин удирдах албанд томилогдсон 33 хүнийг ажлаас нь чөлөөлжээ2018 оны 2-р сарын 19. 17:44

Цагаан нуур сумын цэцэрлэгийг засварлана2018 оны 2-р сарын 19. 17:40

Монголын 600 орчим хөгжөөн дэмжигч тамирчдаа дэмжив2018 оны 2-р сарын 19. 17:07

Замын цагдаагийн албанаас жолооч бүрт талархал илэрхийлэв2018 оны 2-р сарын 19. 16:52

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох