Санхүүжилтийг хэлэлцээрүүдийг соёрхон батлахыг дэмжив

2017 оны 12-р сарын 7. 11:39

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2017.12.06) хуралдаан16 цаг24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хэлэлцээр, дүрэмд өөрчлөлт оруулах протоколуудыг соёрхон батлахыг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийн талаар хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн юм.

Олон улсын хөрөнгө оруулалтыг банк (ОУХОБ)-ийг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1970 оны хэлэлцээрийн дагуу анх үүсгэн байгуулсан бөгөөд манай улсын хувьд тус хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 26 тоот “Хэлэлцээр батлах тухай” тогтоолоор баталжээ.

Харин Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухайпротоколыг 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр БНКУ-ын Гавана хотноо үйлдсэн байна. Иймээс Монгол Улс нь тус банкны гишүүн улсын хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулан танилцуулж байгааг сайд танилцуулгадаа дурдав.

ОУХОБ-ыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн протоколоор оруулж буй өөрчлөлт нь тус банкийг орчин үеийн олон улсын хөгжлийн банкуудын үйл ажиллагаанд мөрдөгддөг нийтлэг зарчимд нийцүүлэх зорилготой юм байна. Тухайлбал, компанийн засаглалын шинэ систем буюу Удирдлагын дээд түвшнийг Удирдах Зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хороо зэрэг гурван түвшинт удирдлагад шилжүүлэх, шинэ дүрмээр Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хорооны эрх, үүргийг зааглан тогтоох, санал хураах зарчмыг шинэчилж “Нэг орон-нэг санал” гэсэн санал хураалтын хуучин зарчмаас татгалзан олон улсын хөгжлийн банкуудын жишгийн дагуу гишүүн орнуудаас банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарсан санал хураалтын шударга зарчимд шилжиж байгаа аж. Олон улсын статус бүхий хөгжлийн банкуудад бүгдэд нь, тухайлбал Монгол Улс гишүүнээр нь орсон АХБ, Дэлхийн банк, ЕСБХБ-д банкны дүрмийн санд оруулсан хөрөнгөөс хамаарсан санал өгөлтийн тогтолцоо мөрдөгддөг аж.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд харин гишүүдээс санал гарсангүй. Ингээд протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ асуудлын талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийлээ.

Сангийн сайд танилцуулгадаа, Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк (ЭЗХАОУБ)-ны гишүүн улсын хувьд тус банкийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор хуулийн төслийг боловсруулан танилцуулж байгааг дурдлаа.

ЭЗХАОУБ нь хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1963 оны хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулсан бөгөөд манай улс тус хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1963 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Хэлэлцээр батлах тухай”223 дугаарзарлигаарбаталсан байна.

ЭЗХАОУБ-ны 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталсан Хэлэлцээр болон банкны Дүрэмд 1970 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн протокол, 1977 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн протокол, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн протокол, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколоор тус тус холбогдох өөрчлөлтүүдийг оруулжээ.

Тус банкны гишүүн зарим улс банкны гишүүнчлэлээс гарсан, зарим улсаас дүрмийн санд оруулсан хувийг дахин хуваарилсан, зарим гишүүн орны албан ёсны нэр өөрчлөгдсөн, банкны дүрмийн санг бүрдүүлсэн валютын нэрийг евро болгож өөрчилсөн зэрэгтэй холбогдуулж Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколд өөрчлөлт оруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Санхүүжилтийг хэлэлцээрүүдийг соёрхон батлахыг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэгдсэн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.

Эхлээд Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн зээлийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авахаар тохирсон. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэмжээ нь 32 тэрбум иен буюу 283 сая ам.доллартай тэнцэх бөгөөд зээлийн жилийн хүү 0.8 хувь, эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил, үүнээс эхний эхний зургаан жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн таатай нөхцөлтэй. Бодлогын энэхүү зээл нь макро эдийн засгийн тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар өсөлтийг хангах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, төсвийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэгдэж байгааг онцоллоо.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү нар Сангийн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ зээл нь төсвийн алдагдлыг нөхөхөд зориулагдаж байгаа, зээлийг авахын тулд Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудтай бодлогын тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тохиролцсон. Тухайлбал, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай бодлогын 13,ОУВС-тай 16, Азийн хөгжлийн банктай 6 арга хэмжээг хамтарч хэрэгжүүлэхээр тохирч, эхний шатны арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэсний үндсэн дээр манай улсад зохих санхүүжилт олгож байгааг онцлов.

Ингээд санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр:Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээндДэлхийн банктай хамтран гурван жилийн хугацаанд гурван үет шаттай хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Засгийн газар энэ хугацаанд 29 бодлогын арга хэмжээ, түүнээс нь 9 арга хэмжээг нь эхний жилд хэрэгжүүлэхээр тохирчээ.“Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн эхний шатны эдгээр арга хэмжээг Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам голлон хариуцаж, бүрэн хэрэгжүүлж дуусаад байгаа аж.

Хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдлыг нөхөх дэмжлэг хэлбэрээр авах юм байна. Уг зээл нь 30 жилийн хугацаатай, жилийн 1.25 хувийн хүүтэй, эхний таван жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Нийтийн сонсгол зохион байгуулах асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов.Санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч О.Содбилэг танилцуулсан юм.

Тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 20-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан Томилгооны сонсгол зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж, энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн лавлагаа, сонсгол явуулах санал гаргасан гишүүдийн тайлбар зэргийг сонсож танилцжээ.

Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурал батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй, мөн энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн байна. Иймээс Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдтэй холбогдож яригдсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд гишүүдийн саналыг Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд нэмж тусган Улсын Их Хурлын даргад танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Н.Цэрэнбат сайд НҮБ-ын Байгаль орчны ассамблейд оролцов8 цаг 51 минутын өмнө

7.4 тэрбумыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барив8 цаг 54 минутын өмнө

Хүчирхийллээс сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ9 цаг 1 минутын өмнө

Шилдэг гэрэл зургаар "Тамын зам" бүтээл шалгарав9 цаг 4 минутын өмнө

С.Амарсайхан: СӨБ-ын чухлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна9 цаг 9 минутын өмнө

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав9 цаг 12 минутын өмнө

Хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болов9 цаг 19 минутын өмнө

Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг зогсоолоо9 цаг 24 минутын өмнө

Торгуулийг онлайнаар төлөх smartcar.mn шинэчлэгдлээ9 цаг 27 минутын өмнө

Гал түймэр унтраах автомашинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө9 цаг 30 минутын өмнө

Ханиад томуу, хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж9 цаг 33 минутын өмнө

Д.Сарангэрэл: Буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй9 цаг 36 минутын өмнө

“Монголын төмөр зам”-ын Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээ9 цаг 45 минутын өмнө

300 айлын орон сууцыг дулаанд холбожээ9 цаг 47 минутын өмнө

Стандартчилалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ10 цаг 25 минутын өмнө

"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн төлөөлөгчид Энэтхэгт айлчлав10 цаг 35 минутын өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газар 2017 оны ажлаа дүгнэв10 цаг 38 минутын өмнө

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс тэргүүлэв10 цаг 40 минутын өмнө

“Цалинтай ээж” хөтөлбөрийн журмыг боловсруулна10 цаг 43 минутын өмнө

Авто худалдааны цогцолбор хэвийн ажиллаж байна11 цаг 11 минутын өмнө

"Хамтарсан баг"-ийн уулзалт боллоо11 цаг 19 минутын өмнө

Б.Шижирбат ихэд "бухимджээ"11 цаг 23 минутын өмнө

"Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасна"11 цаг 47 минутын өмнө

Уурын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлыг эрчимжүүлнэ11 цаг 52 минутын өмнө

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдлаа11 цаг 56 минутын өмнө

Менингококкт халдвараас сэргийлье12 цаг 1 минутын өмнө

Шилдэг залуу эрдэмтдийг шагналаа12 цаг 8 минутын өмнө

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг архивт хадгаллаа12 цаг 11 минутын өмнө

"1000 машины газрыг даруй чөлөөлөхийг шаардаж байна" гэв12 цаг 29 минутын өмнө

"Автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг үнэгүй өгнө"12 цаг 33 минутын өмнө

“Шилжин суурьшилтын үнэлгээний арга зүй” сургалт үргэлжилж байна14 цаг 8 минутын өмнө

Монгол Улс 30 сая тонн нүүрс экспортолжээ14 цаг 15 минутын өмнө

Д.Цогтбаатар ДХБ-ын Сайд нарын хуралд оролцож байна14 цаг 18 минутын өмнө

Уолтер Жэнкинс, Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав14 цаг 21 минутын өмнө

“Бөртэ чоно-2017”-ийн санал асуулга эхэллээ14 цаг 46 минутын өмнө

Хүүхэд 3 нас хүртлээ ээжийнхээ хажууд унтах ёстой14 цаг 51 минутын өмнө

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ14 цаг 59 минутын өмнө

Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна15 цаг 2 минутын өмнө

"Алтан бөмбөг"-ийн эзэд тодорлоо15 цаг 9 минутын өмнө

Багш нарын илүү цагийн хөлсийг өгнө15 цаг 17 минутын өмнө

У.Хүрэлсүх: Цалин, тэтгэврийг шат дараатайгаар нэмэгдүүлнэ15 цаг 26 минутын өмнө

С.Баяр, С.Батболд нарын оффшорын асуудлыг шалгахаар болжээ15 цаг 32 минутын өмнө

Майданы аллагын үеэр хөлсний этгээдүүдэд мөнгө өгч байжээ15 цаг 56 минутын өмнө

Хар тамхины аюул хаалгаар ороод ирчихжээ16 цаг 2 минутын өмнө

Оросын тамирчид олимпод төрийн далбаатайгаа жагсана16 цаг 15 минутын өмнө

Агаарын бохирдолтой тэмцэх талаар хэлэлцэнэ16 цаг 25 минутын өмнө

Пиротехникийн хэрэгслийг худалдвал хариуцлага тооцно16 цаг 28 минутын өмнө

ХАМАС Израилийн эсрэг гурав дахь бослого зарлав16 цаг 32 минутын өмнө

Гарцан дээр хүүхэд мөргөсөн жолоочийг уучилжээ16 цаг 45 минутын өмнө

Утаа хүүхдүүдийн уушгийг "устгаж" дууслаа16 цаг 54 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: 248-р цэцэрлэгийн нээлт болно17 цаг 46 минутын өмнө

Улаанбаатарт 13 хэм хүйтэн17 цаг 47 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр17 цаг 50 минутын өмнө

“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэдэвт төслийн уралдаан зарлалааӨчигдөр 19 цаг 20 минут

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмживӨчигдөр 18 цаг 34 минут

Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцэвӨчигдөр 18 цаг 13 минут

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 11.8 их наяд төгрөгт хүрчээӨчигдөр 18 цаг 09 минут

Хугацаа нь дууссан хүнснээс болгоомжлохыг анхааруулавӨчигдөр 18 цаг 05 минут

Гэр бүлээрээ хулгай хийдэг этгээдүүдийг шалгаж байнаӨчигдөр 18 цаг 02 минут

Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулая гэсэн юмӨчигдөр 17 цаг 30 минут

Ө.Энхтүвшин урчуудын эвлэлийн төлөөлөлтэй уулзлааӨчигдөр 17 цаг 23 минут

Үндсэн хуулийн цэц их суудлаар хуралданаӨчигдөр 17 цаг 19 минут

Их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээӨчигдөр 17 цаг 16 минут

“Монгол Улсын Филармони-45” тоглолт болноӨчигдөр 17 цаг 14 минут

Пиротехник хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж байнаӨчигдөр 16 цаг 57 минут

"Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж байна" гэвӨчигдөр 16 цаг 51 минут

Хан-Уул дүүрэг хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээӨчигдөр 16 цаг 48 минут

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг танилцуулахыг дэмживӨчигдөр 16 цаг 45 минут

“Урлах ухааны онолын цуврал ном”-ын үзэсгэлэн нээлтээ хийлээӨчигдөр 16 цаг 00 минут

Иргэний нисэхийн ерөнхий газарт аудит хийнэӨчигдөр 15 цаг 57 минут

Халдварт бус өвчнийг бууруулах хөрөнгө оруулалтын өгөөжийг танилцуулавӨчигдөр 15 цаг 54 минут

Хүнсний 47 нэрийн барааны үнэ нэмэгджээӨчигдөр 15 цаг 45 минут

"Нэг ажилтны сарын дундаж цалин 955 мянган төгрөг байна"2017 оны 12-р сарын 12. 15:27

"Монголын ХМХ-үүд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг анхаарахгүй байна"2017 оны 12-р сарын 12. 15:16

Д.Сумъяабазар: Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй2017 оны 12-р сарын 12. 13:36

Д.Ганболор кикбоксын дэлхийн аварга боллоо2017 оны 12-р сарын 12. 13:30

БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргав2017 оны 12-р сарын 12. 13:26

Өнөөдөр "Зулын 25" тохиож байна2017 оны 12-р сарын 12. 13:22

Сурагчдад сэтгэл заслын хичээл орно2017 оны 12-р сарын 12. 13:20

МХЕГ-ын авлига авсан байцаагчдыг суллажээ2017 оны 12-р сарын 12. 13:13

Эмэгтэйчүүдийн шигшээ баг амжилт дүүрэн ирэв2017 оны 12-р сарын 12. 12:59

У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулна2017 оны 12-р сарын 12. 12:42

Өвөрмөц байдлаараа дээд амжилтыг эвдсэн хурим2017 оны 12-р сарын 12. 12:22

Харумафүжигийн хэргийг прокурорт шилжүүлжээ2017 оны 12-р сарын 12. 12:07

Хөвсгөлийн чиглэлд зорчиж байсан автобус осолджээ2017 оны 12-р сарын 12. 12:00

Ё.Баатарбилэг Архангай аймагт ажиллав2017 оны 12-р сарын 12. 11:42

Европын хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ2017 оны 12-р сарын 12. 11:26

Гурван ихэр хүүхэд төрүүлсэн айлд орон сууц бэлэглэжээ2017 оны 12-р сарын 12. 11:22

Хятад улс Австралийг хэрхэн эзлэж байна вэ?2017 оны 12-р сарын 12. 11:09

Гашуунсухайтын түгжрэл 120 км болжээ2017 оны 12-р сарын 12. 11:01

Орос улс Сири-ээс цэргээ гаргаж эхлэв2017 оны 12-р сарын 12. 10:50

Байнгын хороод хуралдана2017 оны 12-р сарын 12. 10:41

МХЕГ-ын байцаагчдын гэр оффшор болсон уу?2017 оны 12-р сарын 12. 10:27

"Автомашины баттерей түүний хор уршиг" хэлэлцүүлэг болно2017 оны 12-р сарын 12. 09:50

Улаанбаатарт 13 хэм хүйтэн2017 оны 12-р сарын 12. 09:49

Өнөөдөр тахиа өдөр2017 оны 12-р сарын 12. 09:46

STEP-ийн арга хэмжээнд Монгол сурагчид амжилттай оролцов2017 оны 12-р сарын 11. 19:39

'Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид 2017” тэмцээн боллоо2017 оны 12-р сарын 11. 19:36

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг явж эхэллээ2017 оны 12-р сарын 11. 19:34

"Манай цэргийн жавхаа" дуу гэрэлт хөшөөтэй боллоо2017 оны 12-р сарын 11. 18:39

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох