"Хуурамч виз ашиглан хилээр нэвтрэхийг завдсан тохиолдлууд гарсан"

2017 оны 12-р сарын 7. 17:27

Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 бүсийн газарт үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн Монгол Улсын байнгын үйл ажиллагаа явуулж буй хилийн боомт буюу Агаарын 3, Монгол-Оросын 10, Монгол-Хятадын 13 боомтод гадаадын иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах, Монгол Улсад нэвтрэх виз олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газрын Хяналтын улсын ахлах байцаагч З.Даваасүрэнтэй боомтын онцлог, үйл ажиллагааны талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Иммигрэйшний байгууллагад мэргэшсэн туршлагатай албан хаагчид ажиллах шаардлагатай, эрх зүйч мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан алба гэж ойлгодог. Та энэ байгууллагад ажиллаад хэр удаж байна вэ?

-Гадаадын иргэн, харьяатын байгууллагад 2007 онд анх ажилд орж байлаа. Одоо 11 дэх жилдээ энэ байгууллагад тогтвортой ажиллаж байна. Намайг 2007 онд ажилд орж байхад манай байгууллага бие даасан статустай байгууллага болж байгуулагдаад 6 жил болчихсон, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба гэж нэртэй байсан. Мөн тэр жилийн 12 сард Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны Сүхбаатар аймаг дахь алба байгуулагдаж, анхны албан хаагчдын нэг болон томилогдон очиж, орон нутаг дахь боомтоос ажлын гараагаа эхэлж байлаа. Би БНСУ-д хувийн хэргээр зорчиж байх үедээ тухайн улсын иммигрейшний байгууллагаар асуудал шийдүүлж байсан юм. Түүнээс улбаалаад улсынхаа иммигрэйшний байгууллагад ажиллах юмсан гэж бодсоор, ирсэн даруйдаа ажлын анкет өгч, шалгалт шүүлгийг нь даваад энэ байгууллагын босгыг алхан орж байлаа.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Сүхбаатар аймаг дахь албаны Бичигт боомт, Хэнтий аймаг дахь алба, Буянт-Ухаа дахь алба, Хяналт, шалгалтын газар зэрэг хэд хэдэн газар томилогдон ажилласан. Тухайн газар, боомт бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Хоёр талын шинжтэй авто замын боомт дээр ажиллаж байгаад олон улсын зэрэглэлтэй боомт дээр ирэхэд тэс өөр орчин угтдаг. Авто замын боомт дээр зөвхөн нэг буюу 2 улсын иргэдтэй харьцаж байсан бол Буянт-Ухаа боомтод 100 гаруй орны иргэдтэй харьцаж байгаа юм. Мөн хилийн боомтгүй аймагт төлөөлөл болж ажиллах гэдэг бас л сонирхолтой. Би Хэнтий аймаг дахь төлөөлөгчөөр жил гаруй хугацаанд ажилласан. Орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ бага хэдий ч гадаадын иргэд дамжин өнгөрөх байдлаар их зорчдог юм. Тэдгээр иргэдийн бүртгэл мэдээлэл, хяналт гээд ажил их байдаг байлаа. Энэ мэтчилэн газар, боомт бүрийн ялгаа, онцлог их бий. Энэ бүхнээс л суралцаж ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар гээд олон зүйл олж авсан даа.

-Буянт-Ухаа боомтын онцлог юу байдаг юм бол? Ачаалал хэр байдаг вэ?

-Манай Буянт-Ухаа боомт бол ачаалал ихтэй боомтуудын нэг. Тэр дундаа зуны улиралд ачаалал маш их. Өдөрт дунджаар 50-60 виз олгодог. Харин өвлийн улиралд бол харьцангуй ачаалал багасч өдөрт 10 гаруй виз бичигдэнэ. Энэ жил бид 132 орны 4 мянга орчим иргэнд виз олгосон.

Олон улсын зэрэглэлтэй боомтын онцлог нь гадаадын иргэдтэй холбоотой эрхлэх чиг үүргийн аливаа асуудлыг маш хурдан хугацаанд, шуурхай, оновчтой шийдвэрлэх мэргэжлийн ур чадвар шаарддаг. Тэр ч утгаараа Буянт-Ухаа боомт дээр өнөөдрийн байдлаар нэг ээлжинд ирэгчийн танхимд 2, явагчийн танхимд 2 хяналтын байцаагч, виз, зөвшөөрлийн 1 ахлах мэргэжилтэн гэсэн 5 хүн 24 цагаар ажиллаж байна.

Ирэгчийн танхим Монгол Улсад зорчин ирж буй гадаадын иргэдэд виз олгох эсэхийг шийдвэрлэдэг, тэдгээртэй ярилцлага хийх зэрэг үйл ажиллагаа явагдана. Явагчийн танхимд бол Монгол Улсаас явж буй гадаадын иргэдийн гарах хөдөлгөөнд хяналт тавьж, гарах-орох виз аваагүй, визийн хугацаа хэтрүүлсэн, бүртгэлийн журам зөрчсөн гэх мэт гадаадын иргэнтэй холбоотой асуудлуудыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэдэг.

-Гадаадын иргэд ихэвчлэн ямар төрлийн зөрчлүүд гаргаж байна вэ?

-Манай боомт дээр шийдвэрлэгдэж буй зөрчлийн дийлэнх буюу 90 орчим хувийг визийн хугацаа хэтрүүлэх болон бүртгэлийн журам зөрчих гэсэн зөрчлүүд эзэлж байна. Өнгөрсөн зун Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирж буй түр ирэгч гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан. Үүнийг бид тухай бүрт нь илрүүлж, Иргэний нисэхийн дэргэдэх Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Ер нь иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл сайжирч, зөрчил гаргах нь харьцангуй бага болсон шүү.

-Хилийн боомтууд дээр ямар төрлийн виз олгодог вэ? Боомтоос виз хүсэхдээ юуг анхаарах ёстой байдаг вэ?

-Олон улсын зэрэглэлтэй Буянт-Ухаа боомт нь тухайн улсад Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газар байхгүй газраас ирж буй гадаадын иргэдэд 30 хоногийн жуулчин ангиллын визийг виз олгоход шаардагдах материалыг бүрдүүлж ирсэн тохиолдолд олгож байна. Хилийн боомт дээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд заагдсан бүх төрлийн визийг визийн зөвшөөрлийн дагуу олгодог. Өөрөөр хэлбэл бид хуулийн дагуу бүх төрлийн визийг олгоно, хамгийн гол нь визийн зөвшөөрөл авах хэрэгтэй гэдгийг иргэддээ дахин дахин сануулаад байгаа юм. Иргэд ч энэ талаар их асуудаг. Бид 24 цагийн турш утсаар болон биечлэн мэдээлэл зөвлөгөө өгч байна.

Хүн болгон манай хуулийг төгс мэдэх албагүй л дээ. Гэхдээ гадаадын иргэнтэй холбогдож байгаа бол энэ талаарх хууль тогтоомжийг зайлшгүй судлах хэрэгтэй болж байгаа юм. Энэ талаарх мэдээлэл манай байгууллагын immigration.gov.mn сайтад дэлгэрэнгүй байршсан байдаг. Түүнчлэн 1800-1882 дугаарын утаснаас зөвлөгөө мэдээлэл авч болно.

-Буянт-Ухаа боомт олон улсын зэрэглэлтэй, олон орны иргэд бужигнаж байдаг газар. Энэ утгаараа иммигрэйшний албан хаагчдаас хэлний мэдлэгээс эхлээд мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг байх?

-Олон орны иргэдтэй харилцаж байгаа учраас хэлний мэдлэг бол зайлшгүй шаардлагатай болдог. Манай байцаагч нар 1-2 гадаад хэлтэй, боомт орон нутагт 5-аас дээш жил ажилласан туршлагатай, хамгийн чадварлаг, мэргэшсэн албан хаагчид олон улсын зэрэглэлтэй боомтод ажилладаг. Нөгөө талаараа Монгол Улсын нүүр царай болж буй албан хаагчид учраас манай албан хаагчид алдаа гаргах эрхгүй ажилладаг.

Манай байгууллага анх ажилд орж байгаа ажилчдаа эхлээд заавал сургалтад хамруулаад, бүх газар, хэлтэс, боомтын үйл ажиллагаатай танилцуулаад шалгалт авдаг. Төрийн албан хаагчийн шалгалтаас гадна дахин шалгалт аваад тэнцсэн албан хаагчдыг тухайн албан тушаалд нь томилдог. Байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийг мэдсэн албан хаагч боомт, орон нутагт очоод ажилласан ч хүний өмнө нүүр улайхааргүй түвшний мэдлэг, чадвартай болдог л доо. Түүнчлэн жил бүр боомтуудад ажиллаж буй албан хаагчдад мэргэшүүлэх сургалтыг төвөөс зохион байгуулдаг нь тасралтгүй мэргэжил дээшлүүлэх боломжийг олгож байгаа хэлбэр гэж ойлгодог.

Энэ оны долдугаар сарын 1-ээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар, мөн бүртгэлийн программ шинэчлэгдсэнтэй холбоотой эргэлзэж байсан, мэдэхгүй байсан зүйлсээ мэдэж авсан. Одоо бол ямар нэгэн асуудалгүй, тухайн чиглэлийн дагуу ажиллаж байна. Тэгэхээр тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалт маш чухал, үр дүнтэй сургалт болдог гэж ойлгож болно. Харин манай Буянт-Ухаа дахь газар албан хаагчдынхаа хувь хүний хөгжилд чиглэсэн төрөл бүрийн сургалтыг 14 хоног тутамд зохион байгуулж хэвшээд байна.

-Боомтод ажиллахын давуу тал, сайхан нь юу вэ?

-Манай ажлын нэг онцлог нь бид тушаал заавраар ажилладаг учраас хаана ч томилогдон ажиллаж болно. Хөдөө орон нутаг, хилийн боомтод ажиллахад их зүйл сурдаг. Наад зах нь хил хяналтын байгууллагынхантайгаа хамтарч ажиллана. Хяналт шалгалтаар явна, зөрчлөө шийдвэрлэнэ гэхчилэн бүхий л зүйлийг хийж сурдаг. Ер нь боомт, орон нутагт хэдэн жил ажиллахад их зүйл сурна шүү.

Одоо бол намайг анх ажилд орж байх үеийг бодоход боомт, орон нутагт ажиллах орчин нөхцөл, хангамж харьцангуй сайжирсан. Хилийн бүх боомтууд өөрийн гэсэн байртай болчихлоо, мөн боомтууд нэгдсэн сүлжээнд холбогдож, техник хангамж жил ирэх тусам л сайжраад байна шүү дээ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Улаанбаатарт шороон шуургатай, 15 хэм дулаан байна46 секундын өмнө

С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилбараар гаргана15 цаг 34 минутын өмнө

Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав16 цаг 3 минутын өмнө

Хүүхдүүдээ баярлуулахдаа дараах зөвлөмжийг анхаараарай16 цаг 9 минутын өмнө

МУГТ Н.Төгсцогт өмсгөлдөө багш Д.Банди агсны хөргийг заллаа16 цаг 59 минутын өмнө

“Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв17 цаг 1 минутын өмнө

Хорт хавдраар нас барсан модель бүсгүйн захиас...17 цаг 5 минутын өмнө

НӨАТ-ын 50 сая төгрөг хожсон супер азтан Г.Батцэцэг өнөөдөр батламжаа гардан авлаа.17 цаг 7 минутын өмнө

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов17 цаг 11 минутын өмнө

Хахууль авсанд нь 6,5 сая, өгсөнд нь 120 саяын торгууль оноожээ17 цаг 13 минутын өмнө

Иргэний эрх тэгш байх нөхцөлийг алдагдуулсан гэж Цэц дүгнэлээ17 цаг 18 минутын өмнө

Тамхины үнэ хангалттай өндөр биш байна17 цаг 28 минутын өмнө

ТҮЦ эрхлэгчдийн саналыг журамд тусгаж шийдвэрлэхийг үүрэгдлээ17 цаг 37 минутын өмнө

Вилл Смит хөлбөмбөгийн дэлхийн аваргын сүлд дууг дуулна18 цаг 2 минутын өмнө

Түүхэн уулзалтад зориулан гаргасан зоосны үнэ хямдарчээ18 цаг 5 минутын өмнө

Я.Болдбаатар: Хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглосон байдаг18 цаг 9 минутын өмнө

Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон бүтээн байгуулалт хийжээ18 цаг 11 минутын өмнө

Ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ18 цаг 20 минутын өмнө

НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн ЕБС-иудын төгсөгчдийн “Эрдмийн баяр”-т оролцлоо18 цаг 22 минутын өмнө

Агаарын бохирдлыг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна18 цаг 26 минутын өмнө

Монгол Улсын хөгжлийн суурь асуудлаар эрдэмтэдтэй санал солилцлоо18 цаг 31 минутын өмнө

МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медалийн төлөө барилдана18 цаг 37 минутын өмнө

Эрх зүйн ажилтнуудад зориулсан сургалт болж байна18 цаг 44 минутын өмнө

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохыг дэмжлээ20 цаг 8 минутын өмнө

Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа20 цаг 13 минутын өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлэв20 цаг 26 минутын өмнө

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ20 цаг 34 минутын өмнө

Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх замыг нээлээ20 цаг 55 минутын өмнө

Талбай дээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна21 цаг 7 минутын өмнө

Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлээ21 цаг 9 минутын өмнө

О.Эскандон: Н.Төгсцогтод олимпийн медаль, надад туршлага бий Н.Төгсцогт: Яаж гэдгээ мэдэхгүй ч ямар ч байсан ялна21 цаг 16 минутын өмнө

АТГ: Д.Сугарыг дуудаж мэдүүлэг авна21 цаг 20 минутын өмнө

Дэд сайд Ж.Сауле “Мах, сүүний анхдугаар аян”-ы ажлын хэсгийг даргалж байна21 цаг 22 минутын өмнө

Хүүхдийн баяраар мэргэжлийн хяналтын 150 байцаагч ажиллана21 цаг 30 минутын өмнө

“Байгалиа хамгаалъя“ аян эхэлснээс хойш 54 зөрчил илрүүлж, долоон зөрчилд 21 сая төгрөгийн торгууль ногдуулжээ21 цаг 37 минутын өмнө

АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо21 цаг 38 минутын өмнө

Ч.Хүрэлбаатар: 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно21 цаг 40 минутын өмнө

Нийслэлийн ногоон бүсэд их цэвэрлэгээ хийж байна21 цаг 41 минутын өмнө

Хотын дарга С.Батболд нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэв22 цаг 8 минутын өмнө

”Номын баяр” эхэллээ22 цаг 11 минутын өмнө

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, С.Баярыг эргэлээ22 цаг 15 минутын өмнө

Зам тээврийн осол 20 орчим хувиар буурчээ22 цаг 19 минутын өмнө

Дэлхийн парламентын чуулганд УИХ-ын төлөөлөл оролцоно22 цаг 27 минутын өмнө

Хөх хотын Гран при тэмцээнд манай улсаас 28 жудоч зодоглоно22 цаг 44 минутын өмнө

Ирэх баасан гарагт бүх нийтээр амарна23 цаг 3 минутын өмнө

Малдаа яваад сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна23 цаг 6 минутын өмнө

Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж олгохыг дэмжсэнгүй23 цаг 29 минутын өмнө

Нийслэлийн газрын дуудлага худалдааны анхны үнийг шинэчилсэн тогтоол гаргалаа23 цаг 44 минутын өмнө

ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа23 цаг 47 минутын өмнө

Малайзын шинэ ерөнхий сайд, сайд нарынхаа цалинг бууруулав23 цаг 53 минутын өмнө

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Иргэд хуваасан талх байтугай, ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон” гэв23 цаг 56 минутын өмнө

Зөвшөөрөлгүй тусгай дуут, гэрлэн дохио хэрэглэсэн 22 жолоочид шийтгэл оногдуулжээ23 цаг 58 минутын өмнө

Өнөөдөр ШИНЭ ЗАМ нээлтээ хийнэӨчигдөр 10 цаг 59 минут

Энэ залуу түгжирч зогсохгүй ,ажилдаа өдөр бүр усаар сэлж очдог байнаӨчигдөр 10 цаг 53 минут

Хан-уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн өдөрлөг зохион байгууллааӨчигдөр 10 цаг 49 минут

Зах, худалдааны төвүүдэд зарагдаж буй хүүхдийн бэлгэнд шалгалт хийж байнаӨчигдөр 10 цаг 48 минут

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзавӨчигдөр 10 цаг 44 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзанаӨчигдөр 10 цаг 41 минут

Чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэх эсэхийг хэлэлцэнэӨчигдөр 10 цаг 40 минут

Шатрын УАШТ долоо дахь өдрөө үргэлжилж байнаӨчигдөр 10 цаг 27 минут

БНАСАУ АНУ-тай хэзээ ч хэлэлцээ хийхэд бэлэн байнаӨчигдөр 10 цаг 22 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.Өчигдөр 09 цаг 49 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 09 цаг 47 минут

Үндсэн хуулийн цэц хуралданаӨчигдөр 09 цаг 43 минут

Өнөөдөр болох үйл явдалӨчигдөр 09 цаг 42 минут

Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна.Өчигдөр 09 цаг 41 минут

С.Баяр Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан өрөөнд хэвтэж байнаӨчигдөр 00 цаг 18 минут

Шуурхай мэдээ: Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт цуцлагдлааӨчигдөр 00 цаг 06 минут

Сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын хэлэлцүүлэгт урьж байна2018 оны 5-р сарын 24. 18:03

Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн битүү захыг орон нутгийн өмчид шилжүүлнэ2018 оны 5-р сарын 24. 18:01

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон дөрвөн настай охины бие сайжирч, эмнэлгээс гарлаа2018 оны 5-р сарын 24. 18:00

Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүнээр элссэний 50 жилийн ой тохиож байна2018 оны 5-р сарын 24. 17:23

Н.Төгсцогт 10 дахь тулаанаа бямба гарагт хийнэ2018 оны 5-р сарын 24. 17:21

Хотын дарга Чингэлтэй дүүрэгт ажиллав2018 оны 5-р сарын 24. 17:19

Цахим бодлогын түр хороог байгууллаа2018 оны 5-р сарын 24. 16:58

Ирэх бямба гарагт “Гүйе! Түүе!” бүх нийтийн их цэвэрлэгээтэй2018 оны 5-р сарын 24. 16:10

Дуучин Э.Чулуунчимэгийн экс нөхөр Б.Болд хүүгээ танилцуулав2018 оны 5-р сарын 24. 16:08

Канадын виз мэдүүлэхэд хурууны хээ авдаг болно2018 оны 5-р сарын 24. 15:59

Tөрийн эргэлт гарах вий гэж Ким Чен Ун болгоомжилж байна2018 оны 5-р сарын 24. 15:52

Гэмт хэрэгт холбогдсон хүүхдэд хорихоос өөр төрлийн ял оногдуулах хуулийн төсөл өргөн барив2018 оны 5-р сарын 24. 15:50

Өмнөговь аймгийнхан 7 дугаар сарын 5,6-нд наадамлана2018 оны 5-р сарын 24. 15:45

“Аваргуудын нэрэмжит” барилдаан цуцлагджээ2018 оны 5-р сарын 24. 15:43

Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжлээ2018 оны 5-р сарын 24. 15:38

Д.Трамп Ким Жон Уныг “М.Каддафи яалаа” заналхийлжээ2018 оны 5-р сарын 24. 15:29

Наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана2018 оны 5-р сарын 24. 15:27

Монгол Улс “өрсөлдөх чадвар”-аараа 63 улсаас 62-т жагсав2018 оны 5-р сарын 24. 15:00

6 настай Орос охин дэлхийн хамгийн төгс хөөрхөн охиноор тодорлоо2018 оны 5-р сарын 24. 14:57

З.Энхболд: Хүмүүсийн ойлголтод тааруулж нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж үзсэн2018 оны 5-р сарын 24. 14:23

Сергей Безруков: Би тоглосон киногоо үзэх дургүй2018 оны 5-р сарын 24. 14:12

Дүүргийн шилдэг үсчин, гоо сайханчид тодров2018 оны 5-р сарын 24. 13:59

Хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг маргааш болно2018 оны 5-р сарын 24. 13:52

Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ энэ сарын 26-нд болно2018 оны 5-р сарын 24. 13:48

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Хуульчдын Холбоо, Глоб Интернэшнл төвтэй санамж бичиг байгууллаа2018 оны 5-р сарын 24. 13:44

Дорнодод зориудаар бороо оруулахаар ажиллаж байна2018 оны 5-р сарын 24. 13:41

Нийслэлийн боловсролын удирдах ажилтнууд спортоор өрсөлдлөө2018 оны 5-р сарын 24. 13:38

Ш.Солонгыг Цэцийн гишүүнээр томиллоо2018 оны 5-р сарын 24. 13:37

Хүүхдийн баярын үзвэр, тоглолтууд2018 оны 5-р сарын 24. 13:32

С.Мөнхчулуун: Яармагийн гүүрний өргөтгөлийн ажил энэ онд дуусна 2018 оны 5-р сарын 24. 13:22

Г.Баасан:Бид Х.Энхжаргал С.Баярыг дарамталсан гэж үзэж байгаа2018 оны 5-р сарын 24. 13:19

Бассейн, саунуудын ус нянгийн бохирдолтой гарчээ2018 оны 5-р сарын 24. 13:15

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох